#AsuultSambar :
https://forum.asuult.net:443/

Computer Games форумын дүрэм журам /Заавал унш/
https://forum.asuult.net:443/viewtopic.php?t=161172
1 хуудас 1

Зохиогч:  Гал [ 12-р сар.02.10 12:21 pm ]
Постын сэдэв:  Re: Computer Games форумын дүрэм журам /Заавал унш/

Асуулт Cамбарын "Computer Games" форумд дараах дүрмүүдийг баримталж сэдэв нээж, бичлэг үйлдэж, бусадтайгаа санаа бодлоо солилцож байхыг хүсье.!~
1. Форумд шинээр сэдэв нээхдээ:1. Нээх гэж буй сэдэвийн агуулга , гарчиг давхардаж байна уу vгvй юу гэдгийг сайтар шалгаж vзэж нээх.
2. Computer Games -д хамaаралгүй сэдэв нээхгүй байх.
3. Шинэ тоглоомын тухай сэдэв нээхдээ томоохон сайтуудад үнэлгээ авсан болон олон танигдсан бол нээх ба эсрэг тохиолдолд .:: Шинэ тоглоомнуудын талаар ::. гэсэн сэдэвт бичих
3. Сэдвийн агуулгаа тодорхойлж байх ба нээсэн сэдэвтээ анхаарал хандуулж байх.
4. Хэн нэгнийг гүтгэн доромжилсон, нэр хүндэд халдсан болон садар самуун сурталчилсан сэдэв нээхгүй байх.!
5. [GAME] [MMORPG] [INFO] [QUESTION] гэх мэт таг-уудыг нээх сэдвийхээ урд тавьж өгвөл таны нээсэн сэдвийг уншихад ойлгомжтой цэгцтэй харагдах болно.
2. Сэдэвт бичлэг үйлдэхдээ:1. Жижиг микро бичлэг үйлдэхгүй байх. /1 2 үг болон смайл гэх мэт./
2. Хараалын чанартай үг хэллэг болон садар самуунтай, вирустай бичлэг үйлдэхгүй байхыг анхаарна уу
3. Ишлэл(Quote) авахаас аль болох татгалзах. Өмнөх бичлэгэнд хариулж бичихдээ ишлэл/quote/ авахгүй байх
4. Нэг бичлэгээ бусад сэдвүүдэд хэт олон тоогоор бичихгүй байх.
5. Сэдэвт зураг оруулахдаа хэт том зураг оруулахгүй байх. Хэмжээг нь багасгаж оруулах. Хэрэв том хэмжээгээр үзэх ёстой гэсэн зурагнуудаа линкыг нь бичиж үлдээх.
3.Бусад1. Идэвхигүй сэдвүүдийг архивдана. 6 сараас дээш идэвхгүй байсан сэдвийг трашдаж байхыг анхаарна уу.
2. Гишvvд устгуулах зєєлгєх, цэвэрлvvлэх, наалгах, зарлуулах сэдвvvдээ Санал хvсэлт болон МОД тайлан хэсэгт бичэж үлдээх боломжтой.
Дээрх дүрмүүдийг зөрчсөн бичлэг үйлдэгдсэн тохиолдолд Модераторуудын зүгээс бичлэгийг шууд устгах, трашдах буюу хогийн сав руу зөөх болон тухайн гишүүнд сануулга өгөх цаашлаад банндах хүртэл арга хэмжээ авах болно.


Модераторуудад хандаж санал хүсэлтээ Санал хvсэлт болон МОД тайлан хэсэгт болон хувийн захиа "PM" явуулж байгаарай.
Та бүгдийг хүндэтгэсэн Computer Games форум

Ахлах модератор :
Гал

1 хуудас 1 Бүх цагууд UTC+09:00
Powered by phpBB® Forum Software © phpBB Limited
https://www.phpbb.com/