5.Сүнс дуудагсад (ft. 48)
http://www.4shared.com/audio/MvVkNMYH/S ... agsad.html
48
Сүнсний оронд тавтай морил энд чи амьдрал горил
хорь л наслахад хангалттай чамайг шалгана тамын сорил
миний үгс цаазын дээд түвшин чи бол хоригдол
иймээс ганц үг нөлөөлнө чиний ертөнцийг доргитол
би хүн алж үзээгүй харин ч амьдрахад нь тусалдаг
өөрөөр хэлбэд тамд тэднийг галаас сэргийлж усалдаг
энэ бол аймшгийн кино байхгүй ямар ч драм
үлдэнэ чиний араам хасагдана сүнсний чинь грамм
миний дуу сүнснүүдийг сэрээх тамын филармони
миний цуснаас илэрсэн чөтгөрийн төрлийн гормон
бүх л хүрээг хамарсаар rhyme үгсээ самарсаар
саад бололгүй ширүүн дайны төв цэгт нь амарсаар
48 hades darksyde тусгай зүвсэгт хүчин
довтлон орох агшинд өрсөлдөгчид хүлцэл өчнө
хар шөнөөр гэрээсээ цухуйж битгий амиа хорло
48 алуурчны дүрд орло алж нуугаад торло
сорлох шаардлага чамд байхгүй бүгд мэднэ чиний гусыг
нусыг чинь сугалах амар мэдэр хүний ач тусыг
миний үгс бэлэн зэлэн чиний тархийг мөнхөд илнэ
хаана ч хэзээ ч үнэнийг хэлнэ rhyme хутга зооход бэлэн
Hades
Hardcore-н өвөг дээдэс хараал идсэн hades
хаана ч очин шинийг сэтгэнэ яг л Bill Gates
darksyde ирмэгц тэнгэр бүрхэж хар үүл
чөтгөр шулам сүнс сүүдэр darksyde-н гар хөл
hades хүүгийн залрах газар Hardcore-н хоймор
6 6 6 hades-г тодорхойлох номер
Чингис хаантай уулзахыг хүсвэл hades-д хамаа ханд
зуучилж өгнө тамд сатан миний ганц анд
орчин үеийн аянууд чанар үнэхээр муудаж
тиймээс beat хийлгэнэ Моцартын сүнсийг дуудаж
darksyde-н дууны үг хараал зүхэл дагуулна
darksyde-н дууны үг нөгөө ертөнцийг агуулна
hitton
hitton бол муу ёрын пайз авс миний цайз
сатан миний найз там миний тайз
миний зүрх хүйтэн цэвдэг тэр чигтээ арктик
миний үгс зэвсэг чинийх бусдыг уяраах маркетинг
хар домоор сүүл холбоно бэхэндээ хор хийсэн
би бол үхдэл тэд мартаад авсаа цоожгүй орхисон
би бол доод ертөнцийнх гэвч чадвар илүү дээд лигээс
10 алхам дотор илд хурдан хөдөлнө Жэт Лигээс
нөгөө ертөнцөөс дайрна үхлийн отрядаар
сүнс дуудах зөвшөөрөл тамаас батлуулсан нотариатаар
динозавр тэжээж явлаа би цэрдийн галавын хүн
жилдээ ганц л ил гардаг өдөр Halloween юм
миний бодол тайлагдашгүй далайн ёроол
миний хэлэх үгс сүнс дуудах пороол
тэр дороо л чиний ертөнц хувирна там шиг
би бол сүйрлийн өмнөх сүүлийн удаа нүүрлэх гамшиг
чиний дуулах хэмнэл нэг л хэвийн лифт шиг
чиний салтааг норгоход хангалтай ганц левчик
хэн ч үүнийг хүсэхгүй бидний айдсаас бүтдэг
бүгд түүнээс айдаг үхлийг би шүтдэг
exoteric
надтай тулах гэж бүү яар би бол адгийн шаар
та нар битгий даар бидний үгс паар
бурхантай чи уулзах гэж товлоно магадгүй намайг ховлоно
би бол энэ ертөнцөд ирсэн та нарын хувьд бол зовлон
хараал ид гэж тэрхүү нэгэн бурханд би үсдүүлсэн
учир нь намайг зохиох гэж байхад компьютерийг нь вирусдүүлсэн
үхлийн үгсийг хэлэх бүрт эсрэг тал нас барсан
өөрийгөө сайхан гэж бүү бод чи алнаас гарсан
хүмүүсээс өөр сэтгэх болно би бол суут ухаантан
хүмүүсийн оюун ухаанд нь нэвтрэн орон муу хандана
зарим хүний сэтгэхүйд нь зүгээр л новшийн тоос орсон
надтай тулах тэрхүү агшинд потенциал нь хоосорсон
6 6 6 гэсэн бүтэцтэй энэхүү хайкү
үхлийн үгсийг бэлдэх болно миний тархины IQ
хүмүүс яагаад нас бардаг вэ? Exoteric нүдэлсэн
хүмүүс яагаад хар дардаг вэ? учир нь darksyde-ийнхнийг зүүдэлсэн