|
НЭГДҮГЭЭР ДЭВТЭР
Бүлэг 1.
Детройт 1919 онд дэлхийн хамгийн баян, цэцэглэн хөгжиж буй үйлдвэрийн хот байлаа. Дэлхийн 1-р дайнд Детройт хотын үйлдвэр заводууд танк, чиргүүлт хөлөг онгоцоор хангасан нь холбооны цэргуүдийн ялалтанд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна. Байлдааны аюул занал өнгөрч, автомашины үйлдвэрүүд энх цагийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шилжин, өдөрт дервөн мянга хүртэл машин үйлдвэрлэж эхлэв. Мэргэжилтэй, мэргэжилгүй ажилчид ертөнцийн зүг бүрээс ажил хайн ийш хушуурч, итали, ирланд, германчуудын цуваа ч тасарсангүй.
Энд ирэгсдийн дунд шинэхэн гэр бүл Пауль Темплархаус, эхнэр Фрида хоёр мөн ирсэн ажээ.
Ноён Пауль Мюнхенд махны худалдагчийн дагалдан хийж байгаад Фридатай гэрлэн, Нью-Йорк хотод цагаачлан ирж эхнэрийнхээ хуримын инжээр махны мухлаг нээсэн бөгөөд хэдэн сарын дараа үгүйрэн хоосрохын даваан дээр тэрээр гэр бүлээрээ Сент-Луис, дараа нь Бостон, эцэст нь Детройдод нүүж ирсэн ажгуу. Бүх л хотууд нэг хэвийн цэцэглэн хөгжих үедээ орж, хүмүүс хоол хүнсээ хэмнэхээ болин, махны худалдагчид, хүнсний мухлагийн эзэд үлгэрийн юм шиг хурдан баяжин хөлжиж байхад, Пауль Темплархаус мухлаг нээсэн газар бүрдээ сүйрэн хоосрох аргаа олж чадсаар явлаа. Тэр хэдийгээр махны сайн худалдагч ч гэлээ бизнесийн ажилд юу ч мэдэхгүй, үнэнийг хэлэхэд хөрөнгө хуримтлуулахаасаа илүү шүлэг бичих дуртай нэгэн байлаа.
Пауль үг үеэ хурцлан, сүүл холбох эрэлд бэдэрч, цаасан дээр яруу найраг амилуулах гэж асар их хүч, цагаа зориулдаг байв. Өөрийн бүтээл туурвилаа сонин, сэтгүүлд илгээх авч энэрэх сэтгэлгүй хэвлэлийн газрынхан шүлгүүдийг нь байг гэхэд үхэлгүй мөнхийн бадгаас нь ч хэвлэсэнгүй. Паулийн хувьд энэ бүхэн ямар ч утга учиргүй санагджээ. Тэрээр бараагаа хэн хүнд хамаагүй зэзлээр өгч, хавь ойрын оршин суугчид сайн мах үнэгүй авья гэвэл Темплархаусын мухлагыг зорих хэрэгтэй гэдгийг бүгд мэддэг болжээ.
Паулийн эхнэр Фрида нь зүс царай муутай, эрчүүдтэй ойлголцож чаддагүй тул Паультай учрахаас өмнө хэн нэгэн түүнийг болзоонд ч урьж байсангүй. Гэтэл түүнтэй гэрлэх санал тавин үнэн шударгаар түүнийг эцгээс нь гуйсан эр гарч иржээ. Фрида эцэг эхийгээ зөвшөөрч өгөхийг аргадан гуйж байсан хэдий ч охин нь эрд гарахгүй гэртээ өтлөн, үхэн үхтэл нь сэтгэлийн там болох бий гэж үнхэлцгээ хагартал айж байсан хөгшин удаан ятгуулсангүй. Эцэг нь Фридаг нөхрөө даган Германаас шинэ ертөнц рүү явахад нь туслан хүүхнийхээ инжийг хүртэл нэмжээ.
Фридя нөхрөө анх харсан цагаасаа эргэцүүлэн бодсон ч үгүй шууд дурлажээ. Бүсгүй урьд нь хэзээ ч жинхэнэ яруу НАЙРАГЧТАЙ уулзаж явсангүй. Халзан, туранхай, хараа муутай цэхэр нүд, мөрөөдөмтгий нүүр царайтай Пауль түүний хүсэл мөрөөдөл нь болжээ.Хэдэн сарын дараа л энэ сайхан залуу жинхэнэдээ түүнийх болсныг мэдэв.
Бүсгүй бөөн махан бөмбөөхий бие, зааных шиг бүдүүн хөл гээд өөрийн болхи гадаад төрхөндө санаа зовохоо больжээ.
Түүний нүүр төрх нь өвөг эцгээс нь дамжин ирсэн том төмсөн хамар, өвөөгийнх нь өндөр ташуу дух, эцгийнх нь дөрвөлжин ёрдойсон эрүү гээд бусадтай адил авч гагцхүү нүд нь хамгийн сайхан гүн цэнхэр өнгөтэй ажээ. Гэвч зарим үед Бурханаас заяасан эл бие хаа нь залуу сайхан бүсгүйд шоронд хоригдох хүндхэн ял оноосонтой адил санагдана. Түүний хувь дутахад хүмүүс Фридагийн дотоод сэтгэлд нь юу нуугдаж байгааг нь өнгийн харахгуй атлаа хуншгүй зан гарган зевхөн эрэмдэг төрхийг нь ажин анзаарахдаа гаргууд байдаг байв.
Паулаас л бусад нь бүгдээрээ шүү. Гэвч нөхөр нь хонь, үхрийн махтай ноцолдсон махны худалдагчийн ажлаас нь салгах цорын ганц боломж нь түүний инж гэж ихэд олзуурхан үзэж байгааг Фрида бүсгүй огт мэдсэнгүй. Паулийн мөрөөдөл нь өөрийн гэсэн өөдтэйхэн ажил эрхэлж хөрөнгөжин дуртай яруу найрагтаа олсон бүхнээ зориулахыг хүснэ.
Залуу хосууд бал сараа Зальцбургын ойр орших нуга, ойгоор хүрээлэгдсэн нуурын үзэсгэлэнт эрэг дээрх хуучны сайхан дэн буудалд өнгөрөөжээ. Фрида хуримын эхний шөнө Пауль үүдээ хаагаад, түүнийг тачаадан тэвэрч, янагийн сайхан үг чихэнд нь шивнэж, хувцсыг нь тайчин эцэг эхээсээ нууж уншсан бяцхан ногоон номонд бичсэн шиг хайртай нөхрийнх нь халуун янаг уруул нь түүний уруулыг тэмтчин олоод шуналтайяа үнсэн, тэрээр нүцгэн биеийг нь үнсэн таална хэмээн хэдэн зуун удаа өөртөө төсөөлөн боджээ. Эр нөхрийнх нь ичимхий жад мэт омогтой нь аргагүй гандайн босч, Пауль бүсгүйг өргөн ор руу авчран болгоомжтой гэгч нь хэвтүүлээд тэврэн авах болно гэж бодсоор.
"Фрида чи миний бурхан, би чиний биенд хичнээн их хайртай гээч. Эцэнхий тураалтай юм шиг хүүхнүүд нэг л биш дээ. Чиний бие жинхэнэ бүсгүй хүнийх, жинхэнэ бүсгүй хүнийх шүү!
Гэвч тун удалгүй Фрида ихэд цочирдон гайхжээ. Пауль түүний бодсончилон үүдээ хаагаад, дараа нь. . . Урам гутаасан бодит байдал сайхан мөрөөдлийг гутаалаа. Фрида бүсгүй Пауль хэрхэн цамцаа шалавлан тайчиж, үсгүй мулзан цээжээ гарган, өмдөө тайлан угтаа хүртэл цагираглан нуугдсан мэт өчүүхэн жижигхэн нуудгайгаа гаргаж ирэхийг мэл гайхан харж байв. Номны зурган дахь сэтгэл хөдөлгөсөн сайхан юм энэ хүнд өчүүхэн ч байсангүй. Пауль орон дээр сунан унаж эхнэрээ хүлээн хэвтээд өгөв. Тэрээр өөрийг нь хувцсаа тайч гэж буйг нь ойлгон палаажаа алгуурхан тайлж эхэллээ.
"За яахав дээ, том жижгийн ялгаа ч яах вэ. Пауль бол миний жинхэнэ эрхэм амраг минь байх болно".
Хэсэг хугацааны дараа залуу эхнэр энгэр нэгтгэх орондоо нөхөртэйгээ зэрэгцэн хайр дурлалаа илтгэхийг нь сонсохоор хүлээн хэвтэж байв. Гэвч Пауль үг дуугүй дээр нь мордон гарч ноомой үлбийсэн хөдөлгөөнөөр хэд оцогноод, багтарч үхэх нь үү гэлтэй амьсгаадан хажуу тийш өнхрөн хэвтлээ.
Хуримын анхны шөнө эхэлж амжилгүй тэр дорхноо дуусч бүсгүйг гайхуулан цочроов. Пауль өдийг хүртэл Мюнхений янхан хүүхнүүдтэй хавиралдаж заншчихаад, одооноос эхлэн түрийвч рүүгээ гар сунган төлбөр хийх хэрэггүй болсноо тэрээр санажээ. Мань эр энэ цаг мөчөөс иймэрхүү төрлийн үйлчилгээг бэлэг мэт хүртэх болно.
Пауль өөрийн тачаалаа тайлсан даруйдаа дуг нойрондоо дугжирч эхлэхэд Фрида саяын үзсэн санаанд оромгүй зүйлээ аль болох бодохгүйг хичээн нүдээ бүлтийлгэн удаан гэгч нь сэрүүн хэвтлээ.
"Секс үүгээр дуусахгүй ээ. Пауль сайн нөхөр байх болно" гэж өөрийгөө тайтгаруулна.
Энэ тухайд бүсгүй алд дэлэм андуурчээ.
Хэдэн долоо хоногийн дараа Фрида нөхөр Паулийнхаа тарыг нь таньжээ. Бүсгүй эм хүний байр нэг бол гал зууханд хүүхдүүдтэйгээ хамт, нэг бол сүмд гэж тунхагласан немц уламжлалааp хүмүүжсэн тул эр нөхөртөө үг дуугүй захирагдах бөлгөө. Тэрээр эp нөхөр нь бусдын адил, бизнесменүүдийн
адил илүү сайн сайхныг хүсэхгүй байгааг анзаарахгүй байж чадсангүй. Пауль дэнгийн эрвээхэй шиг дэгэлзэж байхад рида өрх гэрийн хүмүүжлийн дэгийг ёсчлон баримтлан суугаад Пауль ээлжит тэнэг юмаа хийхэд нь, Фрида байдлыг эвтэйхэн зохицуулан гарч дөнгөдг болжээ. . Гэр бүл болсныхоо дараахан бүсгүй өр нимгэнтэй, дүйнгэ нөхрийнхөө ажилд хушуу дүрэлгүй, түүний мөнгийг хэрхэн үрэн таран хийж буйг үг дуугүй харан санаа зовниж суудаг байв. Тэр үед гэр бүл нь Детройт рүү шилжиж, Фрида болж байгаа бүхнийг цаашид тэсвэрлэхээ болин шуударч, нөхрийнхөө мухлагийн ажилд ханцуй шамлан ороод, кассанд суун, нэн түрүүнд "Зээлээр өгөхгүй" гэсэн зарлал өлгөж авав.
Пауль эл бүхнийг ихэд гайхсан боловч энэ нь ердеө л эхлэл байлаа. Фрида махны үнийг өсгөн гойд сайн худалдааны зарлал түгээж эхлэв. Энэ мөчөөс эхлэн Фрида шийдвэр гаргах, тооцоо бүртгэлээ хөтлөх гээд бүхнийг гартаа атган, харин Пауль зөвхөн захирагдан дагах болжээ.
Эр нөхрийнхөө нь арчаагүй байдалд гайхаж цочирдсон Фрида жинхэнэ эзэгтэй болон хувирч, хүмүүсийг захирах авьяас эзэмдэж, өнөөгөөс хойш юу ч түүний мэдлээс ангид байхаа больжээ. Фрида хөрөнгө хэрхэн хуримтлуулах, тэд хаана амьдрах, амрах, хззээ үр хүүхэдтэй болох зэргийг бүгдийг зааж зааварлана.
Тэрээр Паульд хүүхэд төрүүлэх хүсэлтээ хэлэн энэ талаар түүнийг санаа тавихыг шаардвал хөөрхий эр мэдрэлийн саад дайруулчих шиг боллоо. Тэрээр сексийн ийм идэвх гаргах нь түүний эрүүл мэндэд муугаар нөлеөлнө гэж үнхэлцгээ хагартал айж байсан бол Фрида зорьсноосоо няцахгүй байлаа.
-Намайг эзэмд! хэмээн тэрээр тушаасанд эр нөхөр нь,
-Яаж тэр вэ? Би хүсэхгүй байна хэмээн эрс эсэргүүцлээ.
Ингээд Фрида үлбэгэр дорой нуудгайг нь сэргээн гандайтал босгохыг оролдон элдэвлэж эхлэв.
-Бурхан минь, Фрида чи юу хийж байна аа? хэмээн зэвүүцэн бөвтнөхийг нь үл хэрэгсэн илж таалан аягласаар хүссэндээ хүрч, эрхтэнийг нь хүртэл өөрийнхрүүгээ шургуулаад нөхрийнхөө энэ үйлийг дуусгахыг хүлээнэ.
Шөнө бүр Фридагийн тарчлаасны үр дүнд гурван сарын дараа бүсгүй жирэмслэн мань эр арай гэж амрахтайгаа болжээ. Пауль охинтой, харин Фрида хүүтэй болохыг хүсч байсан учраас хүү төрсөнд хэн нь ч гайхсангүй.
Фрида эх баригч авчран гэртээ төрнө гэж өерийнхөөрөө зүтгэжээ. Терөлт хэвийн хүндрэлгүй явагдаж, нялх үр нь хорвоод мэндлэн гарч ирэхэд эх нь түүнийг харан алмайрчээ. Бяцхан үр нь бүх талаараа ердийн хүүхдүүдтэй яг адилхан, зөвхөн. . . Хоёр улаан гуян завсар нь гайхалтай том, бараг л том хүний ичимхийн дайны хэмжээтэй бор болжмор үзэгдэв.
"Эцэгтэйгээ адилгүй юм" гэж Фрида тун ч бахархалтайгаар бодсон байна.
Бүсгүй хүүгээ мужийн захирагчдаа хүндэтгэл үзүүлэн Тоби гэдэг нэр өгчээ. Пауль Фридад хүүгээ өөрөө хүмүүжүүлнэ, жинхэнэ эр хүн болгоно гэдгээ андгайлжээ.
Фрида түүний хэлэхийг сонсон инээмсэглэсэн хэдий ч гэлээ нөхрийгөө хүүдээ алхам ойртуулсангүй. Тэр Тобигоо өөрөө гардан налиг нялцанхай зан гаргалгүй төмөр нударгаар хүмүүжүүлэв. Тоби таван нас хүрэхэд хорчийсон эцэнхий, зээрэн хөлтэй, эхийнхээсээ илүү гэрэлтсэн цэнхэр нүдтэй, бодол болсон бяцхан нүүртэй болжээ. Тоби эхдээ ухаангүй хайртай тул түүний магтаалыг хүртэх гэж бяцхан биеийнхээ чадлаар бүхнийг хийдэг байлаа. Ээж нь түүнийг тэвэрч аваад булцгар зузаан дулаахан гуян дээрээ суулган энхрийлэн цээжиндээ наагаасай хэмээн хүү ихэд хүснэ. Гэвч Фридад иймэрхүү нялуун зан гарган суух цаг зав олохгүй, хамаг хүч тэнхээгээ өрх гэрээ боломжтой бүхнээр хангахыг чармайн зүтгэнэ. Эх нь бяцхан Тобид хичнээн хайртай ч гэсэн эцэг шигээ үлбэгэр биш эр зоригтой, хүчтэй болгон өсгөх гэж бат хатуу шийджзэ. Тоби сургуульд ормогц түүнээс илүү гарах хүн байх ёсгүй гэсэн шаардлага тавин, хүүгийн хичээл номыг зааж давтуулна.
-За залуу минь, гap хумхиж суухгүй ээ, ханцуй шамлан ажилдаа ор гэнэ.
Эхийгээ хатуу чанд байх тусам Тоби ээжийгээ улам хайрлан
түүнийг уурлуулах вий гэхээс ихэд эмээнэ. Фридагийн
магтаалд хайрлах сэтгэл цухалздаг хэдий ч шийтгэлээс тойрч
гарна гэдэг гонжийн жоо, харин хатуу чанд арга хэмжээ нь
зөвхөн Тобигийн өөрийнх нь тусын тулд гэдгийг сайн мэднэ. Хүүгээ анх тэвэрсэн тэр мөчид л Фрида хүү нь хэзээ, хаана дэлхий даяар дуурсагдах агуу хүн болохыг нь мэдэхгүй байсан ч гэлээ Бурхан тэнгэр энэ тухай өөрөө түүнд шивнэжээ.
Хүүгийн амьдралын хамгийн аз жаргалтай мөч нь том гал зуухны өрөөнд хичээл хийн суух байжээ. Эх нь хуучин том зуухны дэргэд зогсон гайхалтай сайхан үнэртэх зайдас хөвсөн зутан шөл, төмстэй пирожки хайрах эсвэл гурил эсгэн алим, чавганы амтат боов хийж зогсоно. Тоби ээж рүүгээ гүйн хүрч бүдүүн бэлхүүсэнд нь нүүрээ наан тас тэвэрдэг байлаа. Ээжийнх нь өвөрмөц үнэр, гал тогооны үнэртэй холилдон ханхалахад хүүд туйлын сайхан санагдах ажээ. Үхэн үхтлээ ээжийнх нь залуу дүр төрх, алимтай жигнэмэгний үнэр түүний ой ухаанд мөнхөд шингээстэй үлдэнэ.
Тобиг арван хоёр настай байхад нь нутгийн ховч эм, гүйлгэнэсэн хар нүдтэй, хорчгор шулам хатагтай Деркин тэднийд ирж эцэж цуцахаа мэдэхгүй дэмий чалчиж гарав.
Хатагтай Деркинийг явсны дараа Тоби түүнийг дуурайн элэглэн шоолоход Фрида элгээ хөштөл хөхөрчзэ. Тоби эх нь ингэж инээж хөгжиж байхыг анх удаа харж, тэр цагаас хойш ээжийгээ баясгахын тулд худалдан авагчид, багш, ангийн нөхдөө элэглэн дууриахад ээж нь чангаар хөхөрнө. Эцсийн эцэст тэрээр түүнд сайшаалгах аргаа олжээ!
Чингэтэл сургууль дээр нь жүжиг тавих болж Тоби хүүд аз дайран гол дүрийг өгчээ. Тоглолтын үдэш эх нь хамгийн урд эгнээнд суугаад бусдаас илүү чангаар алга ташиж байв. Энэ үед Фрида, Бурхан тэнгэрийн лүндэн заавал биелэх юм гэдгийг ойлгов.
Амеркмйн эдийн засгийн уналтын эхэн үе гучаад оны хүнд бэрх цаг эхлэв. Кинотеатрын эзэд хоосон суудлаа дүүргэх гэж урамшуулал, бинго, азтай үзэгч шалгаруулах, төгөлдөр хуурчдыг хөлслөх, жүжигчин болох хүсэлтэй хүмүүсийн шалгалуулах гэж зүсэн зүйлийг амлацгааж байв. Фрида аль кинотеатрт ээлжит сонгон шалгаруулалт болохыг хүлээн кинотеатруудын хуваарыг сайтар нягтлан үзнэ. Тэгээд Тобиг тийш нь явуулан, хүүгээ цаг үеийг хошигнон элэглзхийг нь үзэн үзэгдчийн дунд сууна.
Хүү нь үргэлж тэргүүн шагнал хүртэнэ.
Жаал хүү өсөж торнисон ч урьдын адил гэмгүй тод цэнхэр нүд гялалзуулсан бяцхан нүүртэй хэвээрээ байв. Хүмүүс Тобиг хармагцаа тайтгаруулан амьдралын дарамт зовлонгоос хамгаалах гэсэн мэт халуун дотноор чанга тэвэрдэг байжээ. Тэд хүүд хайртай, хүүгийн тоглолтыг үзээд халуунаар талархан алга ташихад Тоби бүх юм ээжийнх нь хэлснээр болж, тэрээр ээжийнхээ төлеө, Бурхны төлөө алдарт хүрч од болно гэдгээ ойлгожээ.
Тоби анх удаа бүсгүй хүн хүсэх сэтгэл нь арван таван настайд нь төржээ. Тэр ганцаараа угаалгын өрөөндөө байхдаа гар хангалга хийсэн нь түүнд хангалтгүй санагдаж Тоби эр хүн болохоор шийджээ.
Нэгэн үдэш Тобигийн ангийн хүүхдийн эгч, нөхөрт гарсан бүсгүй Клара Коннорс түүнээс гэртээ хүргэж өгөхийг гуйлаа. Сайхан том хөхтэй, цайвар үст бүсгүйтэй зэрэгцэн суусан залуу эрийн тэсгэлгүй их хүсэл оргилон, тээнэгэлзсээр түүний өвдөг дээр гараа тавив. Эсэргүүцэлтэй тулгараагүй залуу эр зориг орон, хэрэв бүсгүй хашгирч эхэлбэл гараа угз татан авахад бэлхэн шиг банзал доогуур нь гараа шургуулчихав. Кларагийн уур хилэн нь буцлахаас илүүтэй залуугийн зан байдал зугаатай санагдаж байснаа Тоби өмдний товчоо тайлахад нь ичимхий эрхтэнийг нь харан түүнийг шууд гэртээ аваачжээ. Маргааш өдөр нь ч Тоби загас наадуулан баясаж, бие биеэ эзэмдэн бахдав.
Энэ нь Тобигийн амьдрал дахь мартаж боломгүй адал явдал болжээ Тэрээр савандсан алганы оронд тэсэж ядан оволзох хөлсөнд чийг даах гоолиг бие, чацвалзан чинэрэх ЭРХТЭНГ НЬ шингээн шимэх бүлээхэн нарийн эдийг мэдэрчээ. Кларагийн ёолон дуу тавих нь түүний ичимхийг улам улам чинэрүүлэн хатууруулж тэр л амтлаг сайхан бяцхан үүрнээс гарах тун дургүй тийм хэмжээнд хүргэжээ. Өөрийн ичимхийн хэмжээ цаг үргэлж Тобид нууцхан ичгүүр төрүүлдэг байсан бол өдгөө эсрэгээр эргэн түүний эр биеийнх нь эрхэм бахархал болов. Клара амаа хамхиж явж чадаагүйгээс Тоби даруй өөрийн хүчийг үл хайрлан хөрш бүсгүйчүүлд үйлчлэх болжээ.
Сүүлийн хоёр жилд тэрээр ангийн охидын бараг талынх нь аргыг олон охин биенээс нь хагацааж чадсан байна. Түүний үе тэнгийнхэн хөл бөмбөг сайн тоглож, мөнгө ихтэй эсвэл сайхан царай зүстэй байсан ч тэд ялагдал хүлээж, харин Тоби улам бүр ялан дийлсээр байлаа. Охид урьд өмнө түүнээс илүү хөгжилтэй зугаатай, ухаалгыг үзээгүй тул уруу татах туршлагатай лантай, цэнхэр нүдэт хонгор залуугийн өмнө тэсвэрлэж үл чадна.
Тоби хэдийнэ арван найман насанд хүрч сургуулийн он жилүүд дуусах тийшээ хандаж байтал нэгэн сайхан өдөр сургуулийн захирал түүнийг дуудуулжээ. Захирлын өрөөнд Тобигийн ээж аадар борооны үүл мэт уйтгартай, баргар царайтай, католик гэр бүлээс гаралтай арван зургаан настай Эйлин Хенеген охин мэгшин уйлж, түүний эцэг цагдаагийн дэслэгч, дүрэмт хувцастай бүдүүн эр гурав байв. Тоби хэцүүхэн аянга буух нь гэдгийг даруй ойлгожээ.
-Тоби, ажил хэрэгтээ шууд орьё гэж захирал хэлээд,
-Эйлин жирэмсэн гэнэ, хүүхдийнх нь эцгийг чамайг гэж байна. Энэ үнэн үү? гэлээ.
Гэнэт Тобигийн ам нь хатан хуурайшиж гагцхүү Эйлиний булбарай бие түүний дор гүрвэлзэн хөдөлж, аль байдгаараа чармайн тонгичин, жаргалтай гэгч ёолж байсныг нь санав.
-Дахиад, Тоби, дахиад лавхан шиг хий, хүчтэй. . . хэмээн бүсгүй түүнээс гуйж байжээ.
Гэтэл одоо байж байгааг нь хараач гэм.
-Алив хурдан хариул, гөлчгий минь! Чи миний охинтой хавиралдаж зүрхэлнэ гэнэ ээ?! гэж Эйлиний эцэг бархирчээ.
Тоби эхийгээ хулгай нүдээр сэм харлаа. Ээж нь энд сууж түүний ичгүүргүй үйлийг нь мэдсэн нь залуу хүүг юу юунаас илүү зовоожээ. Тэр нэрээ бузарлан, өөрийн явдлаараа эхийгээ цааш түлхсэн.
Залуу хэрэв Бурхан тэнгэр түүнийг ивээн энэ удаад түүнд туслан эвтэйхэн мултарч чадвал энэ яваа насандаа дахин нэг ч охид хүүхнүүдтэй зууралдахгүй хэмээн шийджээ. Даруй эмч дээр очиж хэзээ ч эр эмийн явдлыг бодохгүй болтол нь хөнгөлөөд өгөөч гэж гуйхсан...
-Тоби! Чи энэ охинтой унтсан юм уу? хэмээн эх нь асуув.
Тоби шүлсээ гудхийтэл залгиад цээж дүүрэн амьсгаа аван,
-Тийм ээ, ээж ээ гэж арай ядан хэллээ.
-Тэгвэл чи түүнтэй гэрлэх л болж дээ гэж Фрида уйлсандаа хамар нь хавдсан, цурхиран уйлах охиныг харан үл зөвшөөрөн татгалзсан аястай өгүүлэв.
-Чи ингэхийг хүсч байна уу?
-Т-тийм хэмээн Эйлин баяртайгаар дуу алдаад,
-Би түүнд хайртай. Өө Тоби, тэд намайг бүгдийг яриулж дөнгөсөн. Би чамайг хэлэхийг хүсээгүй юм гэлээ.
Эйлиний эцэг цагдаа эр чухам хэнд хандаж байгаа нь үл мэдэгдэн,
-Миний охин дөнгөж арван зургаан настай! Энэ чинь насанд хүрээгүйчүүдийг хүчиндсэн гэсэн зүйл ангид багтах гэмт хэрэг. Тэр өрөвдөлтэй амьдралынхаа сүүлийн мөчийг хүртэл шоронд өнгөрөөж болох юм. Гэвч хурим найрын тухай ярьж байгаа бол...
Тэнд байгсад бүгд тушаал авсан мэт нэгэн зэрэг Тоби руу харлаа. Тэрээр дахин шүлсээ гүдхийтэл залгилан,
-Тийм ээ, эрхэм ээ! Би. . . Ийм юм болсонд, өршөөгөөрэй гэж арай ядан дуугарав.
Гэр хүрэх бүхэл замын турш тэд огт дуугарсангүй. Тоби шалдаа бууж яревдөлтэй амьтан ээжтэйгээ зэрэгцэн суужээ. Түүнийг ямархуу зовлонд унагаснаа ухамсарлана. Юуны түрүүн түүнд гэр бүлээ тэжээх ажил хайн, эцгийнхээ махны мухлагт туслах болж дээ. Би өөрөө аягатай цай руугаа шороо цацчихлаа шүү дээ, ирээдүйн бүх л төлөвлөгөө минь, бүх хүсэл мөрөөдөл минь баяртай!
Тэд гэртээ ирмэгц Фрида,
-Дээш гарья! гэж товчхон тушаалаа.
Тоби эхийнхээ араас даган өрөө рүү болох гэж буй таагүй явдалд бэлтгэн бор зүрх нь пол пол хийж, богино хавирга нь шир ширхийн явав. Өрөөнд ороод эх нь таг дуугүй чемодан гарган, түүний хувцаснуудыг хийж эхлэв. Тоби бүр гайхширч, ихэд эргэлзсэн байдалтай эхийгээ ширтэн,
-Ээж ээ, та юу хийж байна аа? гэв.
-Би юу? Юу ч хийгээгүй. Чи аль болох хурдан явах хэрэгтэй гээд сэтгэл нь шулуудан хүүгийнхээ нүд рүү ширтэж,
-Би чамайг ялихгүй юмнаас болж өөрийн амьдралаараа тоглохыг зөвшөөрнө гэж бодож байна уу?! Чи тэр охинтой унтчихаж, тэгээд хүүхэдтэй болох гэнэ, үүнээс болж үү дээ? Энэ чинь чамайг эр хүн, харин түүнийг мунхаг эм гэдгийн л баталгаа! Үгүй шүү, миний хүү хэний ч сохроор хуримлах урхинд татагдахгүй. Бурхан чамд гялалзсан авъяас заясан, Тоби! Чи Нью-Йорк руу яв, алдартай болмогцоо намайг дууд гэлээ.
Тоби нулимс гүйлгэсэн нүдээ цавчилан, эх рүүгээ харайн очвол ээж нь толгойг нь энгэртээ наан чанга тэвэрч, бяцхан хүүхэд шиг бүүвэйлэв. Эхийгээ орхин явна гэдэг Тобид гэнэт энэ том дэлхийд төөрч, ганцаардсан мэт болох шиг санагдав. Гэвч санаанд нь нэгэн сонин сэтгэгдэл төрж, шинэ үл мэдэгдэх амьдралын баясгалант дөл бадарчээ! Тэр Шоу-бизнест ажиллана! Тэр агуу хошин урлагийн алдарт од болно! Ээж нь ингэж хэлсэн биш үү, тэр хэзээ ч эндүүрдэггүй!
_________________ Би унших дуртай
|