овоо нэг цэгцтэй шаардлагын хэлбэр орж ирэх шив дээ.
1, Hardware chat сэдэв байгаа. байх ч ёстой. бүх төрлийн чат тэнд л бичигдэх ёстой. (гэхдээ олон ухамсаргүй гишүүдээс болоод чат тодорхойгүй хугацаагаар түгжигдсэн)
2, Модератор Амон гэдэг гишүүний арван хэдэн ID-ийг бүгдийг нь мэдэх боломжгүй болохоор өөртэй нь тооцоо бодох (bann) боломжгүй юм. нэмэр ч байхгүй гэдгийг АС hardware сонирхогчид мэдэж байгаа.
амон гишүүнд сэдэв болгонд элий балай (ө.х сэдвээс гадуур) бичлэг битгий хийгээчээ гэж гуйж, егөөдөж, сануулж байсан боловч огт ойлгохгүй байсан учир ийм арга хэмжээ авахад амон өөрөө хүргэсэн билээ. мөн Амон энэ хэсэгт түр хугацаанд модераторийн үүрэг гүйцэтгэж байхдаа зөвхөн өөрийнхөө бичлэгүүдийг устгаж зассан учраас одоо бол маш нэр хүндтэй гишүүн болсон бололтой. цаашдаа hardware форумын экспэрт, модератор болно биз.
3, (чатын түгжээг авна. гэхдээ гишүүдийн ухамсарт жаахан юм хийх хэрэгтэй байна)
(newegg-тэй холбоотой бүх асуудал гээд өмнө нь үүсгэгдсэн сэдэв байхад давхардуулж үүсгэсэн сэдвийг устгах нь модераторын эрх. Хэрэв зөвхөн өөрийнх нь бизнес буюу сонирхолд нэн таатай нөхцөл шаардлагатай бол тусдаа хост домайнтай болох эрх нь хангалттай байна. (жнь: sor - gamez.mn, taxna - dusal.net, phoenixob - hard-techmn.com, zerooz-agshin.mn... г.м.)
Энд бичсэн зүйлүүдийг хүлээж авахгүй гэвэл тэмцлийн хэлбэртээ шилжиж болно.
Нэмж хэлэхэд:
AS-ийг үүсгэн байгуулагчид гишүүдээс зар тавьсны татвар авдаггүй, хоорондоо холбогдож санал бодлоо солилцож, танилцаж хамтарч ажилласаны чинь төлөө хураамж нэхдэггүй гэдгийг мэдэж авах хэрэгтэй. Ийм таатай нөхцлийг хэтрүүлэн ашиглаж хэн нэг нь AS-ийн тодорхой нэг хэсгийг өөрийнхөө бизнесийн хэрэглүүр болгох нь туйлын бүдүүлэг үйлдэл гэж үзнэ. AS бол олон нийтийн коммунити форум.
http://forum.asuultserver.com/viewtopic ... tart=29902
http://forum.asuultserver.com/viewtopic ... start=1699
http://forum.asuultserver.com/viewtopic ... &start=156
http://forum.asuultserver.com/viewtopic ... start=5122
Хэрэв цаашид заргалдах юм байвал ядаж очки шиг цэгцтэйвтэр бичихыг хүсэж байна.
Мөн Амон гэдэг гишүүний нэр зөвхөн жишээ болохоос энд бичигдсэн бүх зүйл бүх гишүүдэд хамаатай.
Зуны улиралд модераторууд идэвх багатай байснаас hardware форум ийм замбараагүй болсны бурууг би хүлээнэ.