#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.13.26 9:49 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 225 постууд ]  Хуудас руу явах 1 2 3 4 59 Дараагийн
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 9-р сар.04.09 11:31 pm 
Оффлайн
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.04.09 5:34 pm
Бичлэгүүд: 93
Байршил: тунасан навчинд
Хорвоо ертөнцийн тухай энд чалчий.

Ертөнцийн сонин сайхны талаар бичихээр нэгэн блог нээж хүмүүстэй бодол санаагаа хуваалцахыг хүслээ.
Бид бүхний амьдарч буй энэ дэлхий хязгааргуй уужим гэдгийг мэдэх тусам шинийг мэдэх, ихийг сурах бас дэлхийг тойрч аялах хүслээр хөглөгдөх юмаа. Шинийг сурах бүрт өмнө нь мэддэггүй байсан шинэ ертөнц рүү хөтлөх цонх нээгддэг нь үнэхээр гайхамшигтай.
Бельги улс, Бруж хот

Зураг

Аялж байсан цөөхөн хэдэн орнуудаас Бельги улсын Бруж хот надад их таалагдаж билээ. Хот нь яг л Андерсений зохиолд гардаг үлгэрийн хот мэт сэтгэгдэл төрүүлж байсан. Хотын барилга нь үнэхээр чамин, эмх цэгцтэй сайхан санагдсан.


Энэ видео их гоё юмаа. Бельгийн Антверп хотод The Sound of Music мюзиклийн До ре Ми дуу гэнэт эгшиглэж олон хүмүүсийг гайхшруулан балмагдуулж бас хөгжөөж байгаа нь.


Сүүлийн удаа Уранболор 8-р сар.06.11 10:12 am-д засварласан, нийт 2 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.05.09 8:04 am 
Оффлайн
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.12.09 12:05 am
Бичлэгүүд: 486
Байршил: Holy Dark Desecrator
uuruu ushigluchuud araas n guigeed bdag hulbumbug ih sonin sport shvv te :hihi: :hihi:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.05.09 5:30 pm 
Оффлайн
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.04.09 5:34 pm
Бичлэгүүд: 93
Байршил: тунасан навчинд
Цагны тухай.

Зураг

Хүмүүс бид бүгд нийтээрээ цаг гэдэг зүйлийг тогтоогоод түүнийхээ дагуу ажиллаж хөдөлмөрлөх нь цагийн хуваарийн дагуу хийх ажлаа цагт нь хийн, амралт ажлаа зохицуулан нэгэнт насан эцэслэх үед хойч үедээ юу үлдээснээ харахын тулд зохиосон мэт санагдана.

Цагийг хэрхэн үр бүтээлтэй өнгөрөөх вэ, цагийг яаж ашиглах ёстой вэ гэдгээс шалтгаалан хүний ажил амьдрал бүтдэг.

Гэтэл цаг алдалгүй учир зүггүй их ажил хийх нь улс орны хөгжилд тус дэм боловч аливаа хүнийг сэтгэл зүйн дарамтанд оруулах хандлагатай. Өндөр хөгжилтэй Япон, Америк мэтийн улс орнуудад цаг алдалгүй уйгагүй хөдөлмөрлөснөөр хүний амьдралын аз жаргалын түвшин буурахад хүргэх. Эсрэгээрээ Малайз, Тайланд зэргийн улс орнууд 1-р зэргийн хөгжилтэй улс орнуудаас зөндөө доогуур орох боловч аз жаргалыг амсах амьдралын түвшин илүү байх жишээтэй.

Бас өөр нэг судалгаанаас харахад цагтай уралдаж амьдрах хүмүүсийн хоног өдөр, сар жилүүд гэрлийн хурдаар өнгөрсөн байх.

Ямар ч байсан бидний Монгол оронд хүмүүс хүний үнэт алтан цагийг цаг чинээ авч үздэггүй хэвээр байгаа нь үнэхээр харамсалтай. Аливаа чухал уулзалт, ажил бүх зүйл хэн нэгэн нь цагаа бариагүйгээс болж хойшилдог. Анд найз нарын уулзалт, аливаа үзүүлбэр тоглолтууд бүгл жамтай юм шиг 30 минутын хоцрогдолтой.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.06.09 1:14 pm 
Оффлайн
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.04.09 5:34 pm
Бичлэгүүд: 93
Байршил: тунасан навчинд
Нууц
Зураг

Кино үзэх боломжгүй суудаг хүн өчдөр Helen Mirren-ий тоглосон The Queen-г үзлээ. Ханхүү Чарльз, Диана хоёрын үл бүтэх харьцаа, эгэл жирийн эмэгтэй хааны гэр бүлд ирж гүнж болсноор Английн хатан хаанаас илүү ард түмний хайр хүндэтгэлийг хүлээн авч, алдар нэртэй болсон бүгдийг хатан хааны зүгээс хэрхэн харж байгааг үнэхээр гоё гаргажээ. Ерөнхийдөө бол Дианагийн үхлийн дараа болсон шуугианыг хатан хаан хэрхэн хүлээн авч, өөрийн багын хүмүүжил, хуучинсаг ёс суртахуунаа даван гарч байгаа талаар гарна. Үүнд ихээхэн нөлөөлдөг хүн бол мэдээж ерөнхий сайд Тони Блэйр байдаг.

Аливаа үхэл цаанаа маш том нууц, хуйвалдаанаар дүүрэн байдаг. Жүжигчин Мэрилин Монро, Английн гүнж Диана, поп дуучин Элаяа гэх зэрэг сайхан хүүхнүүдийн үхлийн жинхэнэ шалтгаан нь одоог хүртэл таамаг хэвээр үлдэж, бодвол залуу сайхнаараа дурсагдах гэсэндээ хамаг нууцаа нөгөө ертөнц рүү хамтдаа аваад явдаг бизээ.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.10.09 1:31 am 
Оффлайн
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.04.09 5:34 pm
Бичлэгүүд: 93
Байршил: тунасан навчинд
Шашин, ертөнцийг үзэх үзэл.

Ихэнхи дайн дажин, аливаа зөрчлийн гол шалтгаан нь шашингаас үүдэлтэй байх нь олонтаа. Шашин гэдэг нь тэр чигээрээ ертөнцийг үзэх маш том үзэл бодол. Энэ хар олон мянган шашны үзэл бодлууд тэрсэлдсээр өнөөдрийн бидний амьдрах ертөнцийг бүтээжээ.

Дэлхий дээрх хүмүүсийг бүхлээр нь Христын шашинд итгүүлэн ертөнцийн эзнээ дахин хорвоо дээр төрүүлэхийг хүсэгчид, ертөнцийн эзнийхээ дуудлагаар амиа хорлогчид, Аллахын нэрийн өмнөөс бусдыг хороон амиа золиослогчид гэх мэт ээ бүү үзэгд хэдэн төрлийн есөн бусын ухуулга бүхий шашин байдаг юм бэ. 9 сарын 11 нээс эхлүүлээд саяхан Английн иргэн хэдэн ирак нөхдүүдийн террорист оролдлого гэх мэт.

Өчигдөрхөн зурагтаар нэгэн үрчийсэн шүдгүй өвөө ярьж байна. 1937 онд хэлмэгдсэн хүмүүсийг яагаад одоо болтол цагаатгахгүй байгаа юм бэ гэж нүдэндээ нулимс цийлэгнүүлэн байн төр засгаас асууж байсан. Шарын шашнаа ор мөргүй устгасан тухайн үед хэлмэгдсэн тэр олон хүмүүсийн нэр төрийг одоогийн эрх чөлөө, ардчилал ханхалсан хэмээн өөрсдийгөө тунхаглах төр засаг ор тас мартсан хэвээр байгаа нь гашуудалтай. Гэм зэмгүй хэлмэгдсэн хүмүүсийг баатар болгохыг хүссэн биш зүгээр цагаатган сүнсийг нь амраах хэрэгтэй.

Миний шүтээн эх орон, аав, ээж 3 минь билээ гэж ярих монгол хүмүүс бишгүй л байдаг. Бодоод байхад би ч бас энэ бүлэгт багтах байхаа. Гэхдээ энэ сэтгэлээ хүн бүр л өөрийнхөөрөө илэрхийлдэг байх. Зарим нэгэн нь өглөө бүүр аав ээждээ сүүтэй цай чанаж, зарим хүмүүс эх орныхоо төлөө амь биеэ хайрлалгүй зүтгэнэ.

Шашин, сүсэг бишрэл огт хэрэггүй зүйл гэвэл бас тийм биш. Тодорхой хэмжээний итгэл үнэмшил заавал хүнд байх хэрэгтэй санагдана. Гол нь юунд.

Зураг
Дээрхийн гэгээн 14-р Далай лам Данзанжамц

Ийм гоё зураг оллоо. Далай ламын сургаалиуд үнэхээр сонирхолтой.
Өнөөгийн нийгэмд Төвдийн нутгийг Хятдаас чөлөөлөх хүчин дэндүү мөхөс байгаа нь гунигтай. Саяхан Тайванд очиход нь хүртэл хужаа нартай муудалцуулахаар ирлээ гэж хүмүүс эсэргүүцэл хүртэл үзүүлж байгаа нь Хятдууд ямар их хүчтэй болсныг харуулж байгаа мэт.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.11.09 11:35 pm 
Оффлайн
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.04.09 5:34 pm
Бичлэгүүд: 93
Байршил: тунасан навчинд
Өчигдөр чинь Монголд хэлмэгдэлтийн өдөр болж, Ерөнхийлөгч Элбэгдорж тэргүүтэй хүмүүс хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэн ёсолж байгаа нь харагдаж байхад өнөөдөр Америк улсад Обама 9/11-ний өдөр амь үрэгдсэн хүмүүсийг дурсаж байх юм.

Ингээд хэт их алдар нэрд гарахын тухайд хэдэн мөр бичих гэж оролдноо.

Хийсэн бүтээсэн зүйлтэй хүнд алдар нэр өөрөө хүрээд ирдэг юм шиг санагддаг юм. Алдартай нэртэй байх нь хүн бүр индивидуал болсон манай нийслэл хотод байтугай хөдөө орон нутагт нөлөө бүхий зүйл. Учир нь нэр хүндтэй хүнийг хүн бүр л танимхайран үйлчилж, найзлахыг боддог. Саяхан нэгэн дэлгүүрт маханд очирлон зогсож байсан чинь жүжигчин Амбий гэргийн хамт ирээд л очирт зогсолгүй шууд махаа аваад яваад өгөх юм. Үнэхээр л танилтай бол талын чинээ, танилгүй бол алгын чинээ гэдэг үг дотор орж ирж байна лээ шүү, хэхэ. Монголд алдартай хүний амьдрал нэг бодлын их амархан юм шиг санагдах юм. Нэг оюутан концерт тоглоод л бараг "од" болчихдог манай нийгэм дэндүү жижигхэн бас аливаа сайн муу юманд цензур тавьж чадахгүй байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх юм.

Дэлхийн жинхэнэ одуудын амьдрал бол шал өөр байдаг байлгүй. Гэхдээ л ер нь хүн хэтэрхий их олон хүний анхаарал татан нэр хүндтэй болох, бүх зүйлийг авч чадах чадалтай болоод ирэхээрээ амьдралаас залхан, уйдаж эхэлдэг мэт. Алдар нэртэй хүмүүсийн тухай кино, зохиол, амьдралыг ажиглахад арын амьдрал нь дэндүү хохирдог юм шиг. Хүн аливаа зүйлд гахаж цадах хэмжээндээ хүрээд ирэхээрээ сэтгэлийн хоосрол, ганцаардал, бас бус элдэв зүйл рүү ордог юм шиг байгаам.

Дээр үед сэрвантан дээр пянз тоглуулагч байдаг байлаа. Дээр нь гоё гоё зурагтай хэдэн пянзтай. Крис Норман, Тото Күтүно, Элвис Прэсли гээл.
Зураг
[center]нарцис зан чанар, хэлбэр дээд зэргээр хөгжсөн байсан болтой. надаа энэ хууз нь ерөөсөө таалагддаггүй.[/center]
Рок н Роллын Хаан Элвис Прэсли бол дэндүү гоё бүжиглэж дуулдаг, олон охид бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг булаасан хайрын тэнгэр байсан. Хоолой нь цаанаа гоё өнгөтэй. Тэр ч бас алдар нэрийн хамгийн дээд оргилд хүрсэн ч 42хон настайдаа залуугаараа хорвоог орхисон нь харамсалтай. Эрүүл мэндээр муудан, элдэв эм тан, хар тамхи хэрэглэдэг байснаас гадна сүүлд хэл ам сэтгэл зүрхийг нь эмзэглүүлж найз нөхөд нь урвасан гэж гомдоллож байсан гэдэг.

Always on my mind, Suspicious minds, In the ghetto гэх мэт хичнээн олон гоё дуутай. Сэтгэл сэргээд л явчихна.


Сүүлийн удаа Уранболор 8-р сар.06.11 10:16 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.16.09 3:08 am 
Оффлайн
Асуулт Самбарын Хvндэт Манаач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.06.04 10:38 pm
Бичлэгүүд: 4914
Байршил: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
таалагдлаа, үргэлжлүүлээрэй!!! :wd: :wd:

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.16.09 2:45 pm 
Оффлайн
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.04.09 5:34 pm
Бичлэгүүд: 93
Байршил: тунасан навчинд
Зочилсонд баярлалаа.

Ерөөсөө л хүний амьдралын гол зорилго болсон аз жаргалын тухай бодлууд өчигдөр үе үехэн дотор орж ирээд байлаа.
Нэг гэж юу вэ гэдэг дуу шиг л аз жаргал гэж юу вэ гэдэг бодол байнга л хариу нэхээстэй үеийн үед өөрөө өөрөөсөө асууж явах юм.
Зовлон үгүй бол бид энэ хорвоод аз жаргалыг хэмжих хэмжигдхүүнгүй болох байх л даа. Хэрвээ би яруу найрагч байсан бол аз жаргалын тухай нэг иймэрхүү шүлгэрхүү юм сийрүүлэх байсан болов уу.

Алаг дэлхийг гүйгүүлэх алтан нарны туяа өнөөдөр чам дээр тусаж байна, аз жаргалыг мэдэр
Цэнхэртэн харагдах тэнгэрийн цэгээн агаараар амьсгалж байна, аз жаргалыг амтал
Ачит аавын сургааль чиний ирээдүйг бүтээж байна, аз жаргалыг ухаар
Элбэрэлт ээжийн хайр энэ хорвоог гэрэлтүүлж байна, аз жаргалтай инээмсэглэ

гэх мэт мөртүүд орж ирж байх юм. Зүгээр л аз жаргал бол эрүүл энх, сайн сайхан, амар амгалан мөн гэвэл та хэн нэгэнд тусалснаар, эсвэл аз жаргалтай мөч бүрийг бүрэн дүүрэн яг эндээ зогсоод түүний ширхэг ширхэгийг хуруугаараа тэмтрээд үзэх юм бол өөрийгөө хорвоогийг хамгийн азгүй, золгүй амьтан гэсэн мухар бодлоосоо хагацаж чадах болов уу.

Дуу хөгжим гэдэг бол миний хувьд бүхлээрээ аз жаргал болдог үе олон байдаг. Гадаа явж байтал Харангын тоглолт болох гэж байгаа самбар харлаа. Үнэхээр Монгол ард түмний бахархал болсон хамтлаг гэж хэлж болно байхаа.

Саяхан Харанга хамтлаг орон нутгаар концертоо тоглож дуусаад удахгүй нийслэл хотдоо 3 өдөр дараалсан тоглолт хийх гэж байгааг сонсоод сэтгэл хөөрөх шиг. Ухаарал уярал өгүүлсэн чамин үгнүүдтэй, уянга эгшигээр хөглөгдсөн аялгуутай тийм сайхан дуунуудад дурлахгүй байхын арга байдаггүй.

Дуучин Лхагваа ахын тухайд бол авьяас чадварыг нь бишрээд дуусахын аргагүй ч үнэхээр саваагүй нөхөр юм шиг санагдах юм. Хар тамхи татдаг мөнгөтэй төгрөгтэй айлын хүүхдүүд болохоороо шоронд суудаггүй, тэднийг барьдагчгүй байдаг мөртлөө Лхагваа ахыг болохоор шоронд суулгаад хаячихдаг үнэхээр Монгол улсын шүүх шударга биш байгааг илт харуулж байгаам шүү.
Зураг
Оюутан байхдаа ажил хийж мөнгөө цуглуулж байгаад Харангын тоглолтыг Юу Би Паласт үзэж байлаа. Борооноор Москвагийн бороо эгшиглээд л ямар ч гоё байсийм бэ дээ.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.16.09 5:48 pm 
Оффлайн
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.04.09 5:34 pm
Бичлэгүүд: 93
Байршил: тунасан навчинд
Хорвоод төрсөн минь учиртай гээд Явуухулан гуайн нэг сайхан шүлэг байдаг даа. Хорвоо дэлхийд хүн болж мэндэлсний утга учир бол мэдээж хайрлаж хайрлуулж амьдрахад оршино.

Бурхан анх Адамыг, дараа нь Еваг бүтээжээ гэж Библид гардаг шиг эрэгтэй эмэгтэй хүмүүс хоорондоо хүн гэдэг утгаараа ижилхэн мөртлөө хүйсээрээ ялгарна, оюун ухаанаараа ялгарна, мэдрэмжээрээ ялгарна. Байгалиасаа өөр өөр заяасан хүмүүс, сэтгэн бодох нь, юун дээр баярлаж хөөрөхөв, юун дээр уурлаж уйлахав гэдэг нь хүртэл өөр.

Зураг
Dustin Hoffman Tootsie-д жинхэнэ чадварлаг тоглож чадсан. Ажлын байр олдохгүйгээс болж эмэгтэй жүжигчин болж ажилд орно. Тэнд нэгэн бүсгүйд сэтгэл алдарч, ахимаг насны эмэгтэйн хайр халамжаар түүнтэйгээ найз болон хамаг нууцыг нь сонсон, гэрт нь хүртэл орчихдог. Маш хөгжилтэй кино. Эрэгтэй хүн эмэгтэй хүнийг мэдэхийн тулд бүх аргаа хэрэглэнэ.
Хэн нэгнийг хайрлахын тулд хамгийн түрүүнд түүнийхээ сэтгэл зүрх, бодол санааг маш сайн ойлгодог байх хэрэгтэй.
Зураг


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.16.09 5:58 pm 
Оффлайн
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.04.09 5:34 pm
Бичлэгүүд: 93
Байршил: тунасан навчинд


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.19.09 3:42 am 
Оффлайн
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.04.09 5:34 pm
Бичлэгүүд: 93
Байршил: тунасан навчинд
Зураг
Хайр дурлалын тухай уншсан армаан, үзсэн кинонуудаас болж хүн амьдралдаа
зохиол дээр өгүүлдэг шиг, кинон дээр гардаг шиг драматик зүйл хүсдэг гэж ярьцгааж байдаг ч нөгөө талаар зохиол, кинонууд ихэнхидээ хүний амьдралаас сэдэвлэн бий болсон түүхтэй байдаг.

Зураг
Хайр сэтгэл нөгөө хайр бол тэвчээртэй, хайр бол хүлцэнгүй гэдэг ойлголтоос халиад чухамхүү хайр сэтгэлээс болж хүмүүс бие биенээ алж, хорлож, өөрийгөө хүртэл үгүй хийхэд хүрдэгээ. Наполеон, Клеопатра гэх мэт түүхэн хүмүүсээс эхлүүлээд л төгс хайр дурлал гэхээсээ илүү ээдрээтэй хайр сэтгэлийн холбоотой байсан байх юм.

Зураг
Табор уходит в небо-Хайр сэтгэл гэхээсээ илүү бардам зан, омголон байдал, эрх чөлөөний тухай өгүүлсэн кино санагддагаа.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.19.09 3:57 am 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.18.06 11:37 am
Бичлэгүүд: 199
Дажгүй блог шиг санагдав


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.19.09 1:42 pm 
Оффлайн
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.13.06 7:18 pm
Бичлэгүүд: 310
Байршил: Mongolia
чиний нэр чинь ямар гоё юм бэ?
ойрд сонсоогүй хараагүй уншаагүй нэр блогт чинь амжилт хүсье
зөндөө сонирхолтой юм бичээрэй, орж уншиж байна аа

_________________
Монгол орон мандан бадраг


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.20.09 4:57 pm 
Оффлайн
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.04.09 5:34 pm
Бичлэгүүд: 93
Байршил: тунасан навчинд

Дэлхийн аль ч улс орнуудаас илүү Азийн орнууд болох манай Монгол, Япон, Солонгос зэргийн улсуудад хэдийгээр тэгш эрхт нийгэм тогтчихсон хэмээн нэрийдэж байдаг ч эцгийн эрхт нийгэм өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа гэдэг нь илэрхий байдаг.

Жишээлбэл манай Монголд гэхэд л саяхан парламентаа бүрдүүлэхдээ хүртэл эмэгтэй гишүүний тоог хязгаарлаж байсан. Гадуур хүмүүсийн харьцаанд хүртэл эрчүүдийн дээрэлхэнгүй зан энд тэндгүй харагдана. Дэлгүүрт бол нэг шил архи авах гэж байгаа эрэгтэй хүмүүс хүнсээ цуглуулж яваа дараалалд зогссон эмэгтэйчүүдийн урдуур дайран ордог. Жолоо барьж яваа эмэгтэй хүнийг пи-р доромжлон удаан, мулгуу хэмээн бухимдацгаах жишээтэй.

Гэтэл үнэн амьдрал дээрээ ялангуяа Монголд эмэгтэй хүмүүс ар гэрээ байтугай ажил хөдөлмөрийг хүртэл авч явдаг. Чухамхүү эмэгтэй хүний нарийн ухаан, хайр халамжаар эрчүүд дэвжин дээшилж, үр хүүхдүүд нь энх амгалан өсөн торнино.

Хүн гэдэг өөрөө эмэгтэй хүний хэвлийд 9 сар тээгдэн, төрсний дараа ээжийнхээ хайр энэрлээр өсөн бойждог. Мэдээж хүүхэд эцэг хүний үүрэг, хайр энхрийлэлгүйгээр хүн болоход тун хэцүү нь ойлгомжтой.

Эмэгтэй хүний аз жаргал эрэгтэй хүний гарыг дэрлэн, цээжнийх нь зүүн талд байхад л хангалттай байдаг. Хувь заяа хүн болгонд тийм аз жаргалыг бэлэглэдэггүй. Ганцаар үлдсэн эмэгтэй хүмүүс аз жаргал, энх амгаланг хайн хамгийн түрүүнд ажилдаа шурган ордог юм шиг санагддаг. Тэгэхээс ч өөр аргагүй. Гунигийг мартах хамгийн сайн арга бол ажлаа хийх. Ажилдаа шамдах гэдгийг хамгийн тодоор харуулсан хүн бол дуучин Сарантуяа.
Тэрбээр хайртдаа хаягдсаны дараа "Мартъя"," Хайрын бурхан чи минь хаа байна?" гэх дуунууддаа өөрийн харуусал, гуниг, гутрал цөхрөл бүхнээ нэг нэггүй шингээж чадсан учраас маш ижилхэн дурлалдаа шаналж зовж явсан хүмүүсийн сэтгэлийн утсыг хөндсөнөөр зууны манлай дуучин болж чадсан санагддаг.
Зураг

Хөгжмийн зохиолч Жанцанноров гуайн "Хайрлан дуулмаар байна" гэдэг дуу бол үнэхээр сайхан бүтээл болж чадсан. Үгний цаана ухаарал, аялгууных нь цаана хайр дурлал амтагдах.

Дуучин Сарантуяагийн хувийн амьдрал нь хэт их алдар нэрд гарснаас ч тэр үү амжилттай бүтээгүй. Монгол жижигхэн, хэл ам ихтэй байдгаас бас шалтгаалсан байж болох. Гэхдээ түүнийг ойлгон хайрлах хүн заавал тааралдана гэж найддаг. Эмэгтэй хүнийхээ хувьд заавал жаргаасай гэж хүсдэг.

Гуниг шаналал болгон нь сэтгэлд маш ойрхон тусдаг учир түүнийг би хувьдаа хүндэлдэг.
Хоолойных нь өнгө нь зарим дуун дээр их сайхан зохисон байдаг ч заримдаа таалагддаггүй.

Авьяас билиг нь энэ хүнд чухам хэдэн хувь заяасан гэдгийг нь хэмжиж би хэлдэг нь биш ч шаргуу хөдөлмөр, бас дур хүсэл тэмүүлэл нь өнөөдрийн Сарантуяа эгчийг бий болгосон бизээ. Арай ч ганцхан хувийн авьяасан дээр тулгуурлаж гарч ирээгүй байх гэж бодогдох юм.

Бурхан бидэнд нэг толгой, их бие, хоёр гар, хоёр хөл хайрласан. Төрөлхийн тахир дутуу төрсөн хүмүүсийг эс тооцвол бид бүгд л адилхан эрүүл саруул хүмүүс. Зарим хүмүүст бусдаас илүү оюун ухаан, зарим нэгэнд нь илүү их хүч чадал, зарим нэгэнд нь авьяас билиг илүүтэй байдаг.
Бусадтай өөрийгөө зүйрлэж гутрахаасаа илүү өөртөө байгаа онцлог зүйлээ илрүүлж авах нь энэ амьдралыг чинь гэрэлтүүлэх чиний наран болно. Өөрийгөө нээсэн, өөрийгөө ойлгосон хүн амьдрахад илүү утга учиртай. Онцлогоо олж аваад цааш нь хөгжүүлж өөрийгөө бий болгох нь бүүр чухал.






Сүүлийн удаа Уранболор 9-р сар.20.09 5:13 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.20.09 5:00 pm 
Оффлайн
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.22.09 3:19 am
Бичлэгүүд: 644
Байршил: Даруухан л амьдарья
yortsontsiin sonin hachin chotgoriin gants gal tsenher baidag gej

_________________
KETCHUP :heartbreaker:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.20.09 5:01 pm 
Оффлайн
• NBA Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.18.07 3:33 am
Бичлэгүүд: 4530
сайхан блог байна :hi:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.22.09 4:52 pm 
Оффлайн
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.04.09 5:34 pm
Бичлэгүүд: 93
Байршил: тунасан навчинд
Хүн хир хэмжээний их шунал хүсэлтэй байх хэрэгтэй вэ? Хүсэл мөрөөдөл, шунал хоёр адилхан зүйлс гэвэл бас эндүүрэл болох бизээ.
Хүсэл мөрөөдлийн хүчээр хүмүүс хөглөгдөж өдөр бүр амьдралынхаа утга учрыг олж, нүд нь гэрлээр цацарч, сэтгэл нь баяр цэнгэлээр дүүрч түүнийхээ төлөө даль жигүүр ургуулан хөдөлмөрлөж, тэмцэж, урагшлан алхдаг билээ. Мөрөөдөл хүн бүрт заавал байх ёстой.
Зураг
Хүн бүр янз бүрээр мөрөөддөг байхаа. Хайртай хүнтэйгээ аз жаргалтай амьдрах юмсан, дэлхийг тойрч үзэх юмсан гэх мэтийн гоё гоё мөрөөдлүүдтэй хүмүүс зөндөө.

Зураг
Амьдрал дээр багадаа нилээд ядарсан амьдралтай байсан хүмүүс том болоод юм юманд шунах нь арай илүү байдаг. Эрх мэдэл, эд хөрөнгө, аливаа баялаг бүхэнд шунацгаана. Нөгөө талаар шунал нь хүний сэтгэхүйтэй шууд холбоотой. Сэтгэлийн дарамт, зовлон зүдгүүрээ мартахын тулд элдэв эдээр өөрсдийгөө хууран амьдрардаг хүмүүс бий.
Хүний ходоод тийм их хоолыг багтааж чаддаггүй байтал сэтгэлээрээ ховдог хүмүүс цадсан байсан ч илүү ихийг идэхийг хүсдэг. Өөрийнхөө хэмжээнд таарсан амьдралтай байхад болдог байтал хүн бүүр ихийг хүсдэг.
Зураг
Eleanor Roosevelt-н хэлснээр "Ирээдүй мөрөөдлийнхээ сайн сайханд итгэсэн хүмүүст харъяалагддаг" гэдэг. Хүн зөндөө сайхан зүйлс мөрөөдөж явахад лав хэзээ ч буруудахгүй санагддаг. Бодит амьдрал тэс өөр ертөнц байдаг, хэт их мөрөөдөл бодит амьдралаас зөрөөд ирэхээр тухайн хүнд маш хүнд цохилт болдог гэж зарим хүмүүс дүгнэдэг юм байна лээ. Харин миний бодол бол тийм биш, хүн гоё мөрөөдлийг сэтгэлдээ тээдэг учир амьдрахад гоё. Мөрөөдлийнхөө төлөө зүтгэх эрч хүчтэй байдаг.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.22.09 5:16 pm 
Оффлайн
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.04.09 5:34 pm
Бичлэгүүд: 93
Байршил: тунасан навчинд
Зураг
i hate monkeys!!!
Хүмүүсийг дуурайх өвчтэй хүмүүс байдаг. Энийг бол зүгээр Сармагчингийн өвчин гэж нэрлэе. Манай нэг найз байсан юм. Дэндүү бүх зүйл нь тэгш заяасан, бас ухаантай, гоё хувцаслана, зөв юм хэрэглэнэ. Иймэрхүү хүмүүсийг бусад нь дуурайж, яг ижилхэн байхыг хүснэ. Тэр нь түүний уурыг их хүргэнэ. Гэхдээ сүүлд нь тэр ойлгосон. Сайн сайхан бүхнийг дуурайснаар бүх зүйлс хөгждөг гэж. Тэгээд тэр өөрөөрөө бахархсан.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.23.09 1:33 pm 
Оффлайн
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.04.09 5:34 pm
Бичлэгүүд: 93
Байршил: тунасан навчинд
Өдрийн мэндийг дэвшүүлье.


Өглөө нэг найз маань нэг ийм гоё юм явууллаа. Өмнө нь адилхан зүйл харж байсан боловч энэ бичлэгийн өгүүлэмж нь сэтгэлд хүрч, Монголын нэгэн төрхийг харуулсан юм шиг санагдлаа.

Монгол хүмүүс харь нутагт маш олон газруудад хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төлөө ч юмуу эсвэл амьдралын эрхээр мөнгө цуглуулах гээд үхэн хаттатлаа ажиллацгааж байна. Гайхлыг маань түрүүлээд байгаа юм юу вэ гэхлээр үй олноороо харь нутаг зорьж эрдэм мэдлэг өвөрлөх нэг нь өвөрлөж, ажил хийж мөнгө төгрөг цуглуулах нэг нь цуглуулж эх орондоо олон жилийн дараа ирэнгүүтээ буцаад нөгөө монгол залхуу зандаа баригдчих юм. Монголдоо ирэхээрээ ажил хийж чадахаа байчихна, цаг барьдаг зангаа гээчихнэ, нөгөө сурсан соёл моёл нь ч нөгөө бүдүүлэг монголчуудтайгаа адилхан болчихно. Харийн оронд болохоор хүний боол явж байхдаа ажлыг сайн хийж чадаад байдаг мөртлөө эх нутагтаа ирээд жинхэнэ хүчээ дайчлах ид үе дээрээ байж назгайраад суучихдаг сонин зантай улс шүү.

Хэзээ бид залхуу назгай зангаа гээж, өөрөө өөрийнхөө амьдралыг бүтээж эхлэх вэ.


Сүүлийн удаа Уранболор 8-р сар.06.11 10:19 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.23.09 2:36 pm 
Оффлайн
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.04.09 5:45 pm
Бичлэгүүд: 602
Байршил: Imaginário
Yag margaash ter zangaa geenee, amlii.... :mrgreen:



gesnees urt bichleg bichdeg blogtoim bna....Goe shuu.... :wd:

_________________
Карпэ аннум...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.24.09 11:09 pm 
Оффлайн
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.04.09 5:34 pm
Бичлэгүүд: 93
Байршил: тунасан навчинд
Зураг
Хайрлана гэж авч суучихаад яагаад намайг хайрлахгүй байгаа юм бэ? гэж уйлан дуугарах найзыгаа тайвшруулах гэж оролдлоо. Хүний амьдрал гэж тааж баршгүй оньсого мэт, давж баршгүй олон даваануудтай байх юмаа.
"Хос залуус гэдэг аз жаргалтай, хоёулаа хүнээс дутахгүй ээ, хайрт минь
Хоёр биенээ гэсэн сэтгэл байхад хорвоод амьдрах жаргалтай" гэж аялан дуулсаар хүн ганцаардалд автахгүйн тулд, аз жаргалаа олохын тулд ижлээ олон ханилдаг. Гэрлэсэн хүмүүсийн зарим нь хайр сэтгэлээрээ насаараа жаргацгаадаг бол зарим хүмүүсийн хувьд гэрлэлт алдаа болж хоёр тийш салцгаах нь дэндүү харамсалтай. Магад хүн хань болох нөгөө хүнээсээ хайр сэтгэл, амар амгалан байдал, сэтгэлийн халуун дулааныг эрж хайдаг байх. Түүнийг амсахгүй хүн хайртай сэтгэлтэй, хамтдаа цугтаа гэсэн хүнээсээ нүүр буруулан өөр зүг рүү хардаг болов уу.
Ингээд зарим хүмүүс өөр нэгний сэтгэлд дулаацан ханиа хуурч нууц амраг гэх бас нэг өөр өгөгдхүүнтэй болж ирнэ. Олон жилийн хайр халамжийг нь авчихсан тул ханиа орхиод явах тун хэцүүхэн байдалд орно.
Зарим хүмүүс уур бачууралдаа ханийнхаа сэтгэлийг сэвтээн муу үгээр булж эхэлнэ. Бас нэг нэгнээ зодож нүдэх ч хүмүүс бий.
Ардын жүжигчин Долгор гуай "Хагацашгүй сайхан ханьдаа муу үг бүү хэл" гэж хэлсэн байх юм. Уур уцаартай үедээ, бодлогогүй тэнэг үг битгий хэлж бай гэдэгтэй дүйцнэ гэж бодож байна.
Өөр өөр ертөнцтэй, тэс ондоо газар өсч торнисон хүмүүс хамтран амьдрах гэдэг амаргүй зүйл байдаг бизээ.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.25.09 3:00 am 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.12.09 3:42 pm
Бичлэгүүд: 20
Хэрвээ хүнд хайртай бол түүнийгээ эрх чөлөөтэй явуул гэдэг. Харин миний бодол бол үнэхээр хайртай бол хэзээ ч түүнийгээ явуулж болохгүй, хэрэв хайргүй бол түүнийгээ эрх чөлөөтэй явуул гэж хэлмээр байна.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.25.09 7:00 am 
Оффлайн
¤ Sumo Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.28.04 7:19 pm
Бичлэгүүд: 7435
Байршил: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
Дажгүй блог байна...Бейонсын дууг чиний блогт л анх удаа бүтнээр нь сонслоо... /Би түүнд аймаар дургүй/

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.26.09 2:39 pm 
Оффлайн
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.04.09 5:34 pm
Бичлэгүүд: 93
Байршил: тунасан навчинд
Guy-бичсэн зүйлсийг сонирхсонд баярлалаа. Тэр дууны тухайд гэвэл үгнийх нь ард нуугдаж буй санаа нь сонин байсан юм.

За ингээд миний бие Удирдлагын академид орж суралцдиймуу гэж бодоод хичээлээс нь дадлагын багшаар бага сага зүйлс өчигдрөөс заалгаж эхэлсэн юм.

Багш нь хичээлийг гоё сонирхолтой зааж байсан тул чихээ дэлдийлгэн байн сонслоо.

Эхний хичээл: "Лидер буюу манлайлагч байх тухай". Миний өмнө нь ойлгож байсан манлайлагч гэдэг хүн манлайлагч болж төрдөг, эсвэл хүн татах хүчтэй байх ёстой, дандаа бусдын анхаарлыг татан, өргөн мэдлэгтэй хөгжилтэй хүн байдаг гэсэн ойлголтыг эвдэн арай өргөн хүрээтэй болгож чадсан.
Хамгийн гол нь лидер хүн багтайгаа ажиллахдаа үнэнч шударга, энэрэнгүй, хүнлэг байх ёстой гэдгийг хэлж өгсөн, тэгэж байж багаа өөрийнхөө нөлөөллийн доор байлгаж чаддаг юм байна. Мөн хамтын нэг зорилгодоо хүрэхийн тулд эрсдэлийг тооцоолон хүлээн авч, эцэст нь хүртэл хамт ажилладаг байх хэрэгтэй гэнэ. Зорилгодоо хүрэхийн тулд сайнаар харж итгэх хэрэгтэй юм байна.
Зураг


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.26.09 9:26 pm 
Оффлайн
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.04.09 5:34 pm
Бичлэгүүд: 93
Байршил: тунасан навчинд
Зураг
Саяхан нэг судлаач хүнээс ярилцлага авч байсан чинь тэр хүний одоо хийж буй бүх ажил нь байгаль дэлхийтэй холбоотой гэж ярьж байсан нь санагдлаа. Ерөнхийлөгч Ээбий маань хүртэл Нью-Йоркт оччихсон НҮБ-н ассамблэйд экологийн талаар илтгэл тавьж байх юм.

Яг өнөөгийн нийгэм тэр чигээрээ технологижиж, бүтээхгүй зүйлийг хүмүүс бүтээн хөгжин дэвшиж байгаа ч дэлхийг гэнэтийн дулаарлаас үүдэлтэй асуудлууд нөмрөн ирж байна. Хойд мөсөн далай хайлан, цөлжилт явагдаж байна.
Монголчууд уг нь эзэн хаан Чингисийн үеэс эхлэн онгон байгаль, уул усаа шүтэн дээдлэж ирсэн. Төрсөн нутгийнхаа онгон шүтээн болох уул усаа тахин шүтэж ирсэн байдаг. Гэтэл одоо аль сайхан бүхнээ ухаж хамаг эрдэнэсийг нь авч баяжихын өвчин тусжээ.
Ийм байдалд газар ус, дэлхий ертөнц маань хилэгнэхгүй байхын аргагүй. Харангын нэг сайхан дуу байна. "Хамгийн сүүлийн загас үхэхэд, хамгийн сүүлийн дусал ус дуусахад мөнгийг та идэж болдоггүй гэдгийг ойлгоно" ч билүү дээ нэг тийм утгатай дуу бас юм юмыг бодуулсан. Үнэхээр бид сайхан бүхэн рүүгээ чичлэн дайрах юм бол юу үлдэх бол..


Сүүлийн удаа Уранболор 10-р сар.02.09 6:32 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.27.09 1:37 pm 
Оффлайн
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.04.09 5:34 pm
Бичлэгүүд: 93
Байршил: тунасан навчинд
Зураг
Жигүүртэй юм шиг залуу насны
Жинхэнэ боловч гэнэн хайр
Алсаа бодоогүй чи бидэн хоёрын амьдрал болоогүй тэрхэн учрал
Яагаад ч юм бэ сэтгэлд хоногшоод
Яруухан дурсамж тодорноо гээд л ээж маань залуудаа гитар дараад дуулдаг байж билээ. Харин би ээж шигээ гитар дарж сураагүй. Ээж бид хоёр дэндүү өөр хүмүүс шиг санагддаг, яг л Өлзийтөгс эгчийн ээжийн тухай шүлгэнд гардаг шиг. Агуу их тэвчээр хатуужилтай, зоригтой миний ээж. Дундрашгүй их хайраар бялхах түүний сэтгэлийн чигчий хуруунд нь ч би хүрэхгүй хүн л дээ. Гэхдээ мэдээж сэтгэл дотроо зөндөө их уйлж явдаг.
Анхны хайр хүн бүрийн сэтгэл зүрхэнд мөнхрөн үлддэг юм шиг. Анхны хайр бүтэлгүйтэх нь их байдаг. Тэр бүрийгээ хүн сайхан дурсамж болгон сэтгэлдээ хадгалан, хожуу ном зохиолдоо тусган, кино бүтээх мэтээр мөнхөлдөг. Анхны хайр тийм л хүчтэй бас ариухан нандин байх юм.


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 225 постууд ]  Хуудас руу явах 1 2 3 4 59 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 0 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр