| #AsuultSambar : https://forum.asuult.net:443/ |
|
| ♡ Хайрын Шvлэгvvд #3 | NEW | ♡ https://forum.asuult.net:443/viewtopic.php?t=145237 |
1 хуудас 18 |
| Зохиогч: | Hannibal [ 8-р сар.05.09 9:39 pm ] |
| Постын сэдэв: | ♡ Хайрын Шvлэгvvд #3 | NEW | ♡ |
Асуултын гишүүдийн маань " Хайрын шүлэгүүд" сэдвийн гурав дахь дугаар нь эхэлж байна. Манай гишүүд шинэ шинэ гоё шүлэгнүүд нэмнэ гэж найдья. Зөвхөн хайрын шүлэг, болон өөрийнхөө зохиосон шүлгийг л тавиарай гэж хүсье. Амжилт Хүсье Хайр дурлал форум 2009 Хязгаар Дурлаж хайрлаж болно Дуулж цэнгэж ч болно Хэтэрхий гүн дурлавал Хэрэг бишдэж мэднэ Хайрлахад ч хязгаар бий шүү Харин сүүлд нь яаж ч болно Хамаг бүхнээ зориултал чинь Хаяад явчихвал яана. Шохоорхлын өнгөц дурлал Шогтой хоржоонтой байдгаас Сэтгэлд чинь жавар чулуудан Сэвтүүлж орхивол яана. Ханилаад суухгүй л юм бол Хайраа сэвтээгээд яах юм Сайхан тэр чинь нэг л өдөр Салаад явчихвал яана. Үйлийн үрээ дагаад Үнэнчээр дурсаж хайрласан бол Өр зүрх дэнсэлж, донслон Үхмээр санагддаг юм шүү. Хайрлахад ч Хязгаар гэж бий шүү! 2008 он Ханнибал |
|
| Зохиогч: | beembv [ 8-р сар.11.09 8:59 pm ] |
| Постын сэдэв: | Re: *Хайрын Шvлэгvvд* #3 | NEW | |
“Nuugdaj uilsan gomdol chine....... Minii uheltei tentsuu..... .Nulimastai ineesen dur chine....... .Minii amidralaas unetei” |
|
| Зохиогч: | beembv [ 8-р сар.11.09 9:00 pm ] |
| Постын сэдэв: | Re: *Хайрын Шvлэгvvд* #3 | NEW | |
AMIDRAL GEDEG SHALGALT YUM SHU ● ALDAJ ONOH CHINE DUN YUM SHUU ● ALHAM BUR CHINE ASUULT YUM SHUU ● ALS IREEDUI CHINE HARIULT YUM SHUU ● my besty” |
|
| Зохиогч: | beembv [ 8-р сар.11.09 9:01 pm ] |
| Постын сэдэв: | Re: *Хайрын Шvлэгvvд* #3 | NEW | |
Chinii tuluu minii zurh tsohildog Chimeegui dotoroo chamaigl hairaldag Chanh tevren hairtaigaa shivneh gesiin Chamtai tsug horvoog tuulah gesiin” |
|
| Зохиогч: | beembv [ 8-р сар.11.09 9:03 pm ] |
| Постын сэдэв: | Re: *Хайрын Шvлэгvvд* #3 | NEW | |
Нисэж байхыг чинь би хараад Нууцхан нулимс унагаад Намаг болсон нуурандаа Насаараа хүлээхээр шийдлээ Бусдын нуурын ус Булингартай нуурнаас ямар байна? Буцаад ирэхийг чинь би Буурал болтлоо хүлээнээ ... |
|
| Зохиогч: | beembv [ 8-р сар.11.09 9:09 pm ] |
| Постын сэдэв: | Re: *Хайрын Шvлэгvvд* #3 | NEW | |
Xairiin chin xaluund uusaxiig bi xvsevch Xuuramch bval xereggvi, zvrx min shanalna. Xairaar jigvvrlesen setgel chamd bval Xvren zvrxee bi xaramgvi ogno. Xairtai xvn chin gomdoovol Xaira ogsondoo bvv xarams Xairiig daagaagvi tervvger Xair'ch bas togloj chadna. Nvdiig chin vnsej enxriilmeer bna Nulimsiig chin archij argadmaar bna Uruuliig chin ozoj yanaglamaar bna Gantsxan chamda l xairtai gedegee Chiniixe chixend shivnemeer bna. Nadad tseej bii Tseejind zvrx bii Zvrxend xair bii Xairand ezen bii Ezen ni xarin chi yum Aash ni oldoxgvi xvnii enexen xorvood Asaj untraxiin zovlong edlex amargvi Onchin gantsxan zvrxend olon xvn bagtaxgvi Oglog xairiin setgeld zovxon chi l vldene. |
|
| Зохиогч: | beembv [ 8-р сар.11.09 9:23 pm ] |
| Постын сэдэв: | Re: *Хайрын Шvлэгvvд* #3 | NEW | |
Huniirhej namaig shirteh harts chine Huiten hundii dandaa ugtanaa Haluun yanagiin zuulun setgel chine Haashaa odsoniig bi medehgui ee |
|
| Зохиогч: | beembv [ 8-р сар.11.09 9:30 pm ] |
| Постын сэдэв: | Re: *Хайрын Шvлэгvvд* #3 | NEW | |
~~ZARIM NEG ZALUUSD zoriulav...~~~ ZAAVAL UNSH............ hamraa suhsun t*n*g zangaas chini bolj hairiig bi vzen yaddag bolchihloo Sehvvn bardam aashaas chini bolj Setgel mini hairiig vzdeggvi bolchloo. Uuruu bi nertei turtei ohin Uruul busdad ataakhuuldag ohin Vvniig chi mini medcheed Vnendee chi bvr biye toochloo. Sex gej helvel chinii bie sularch Salhi met nad deer hiiseed l irne Uuriin erhtendee zahiragddag Uudgvi hvn bol chi! Vnseltseh ch envvhend baina aa Vmheed avsan ch tervvhend baina Vnegvi yanhnuud ruu ulairch Umduu shuvtaldag chamaig Erhem ohin bi hairlasan ni Vnen heregtee chamaig munhruulj. Gadnaa tsemtsger svrhii huvgvvn Dotroo chi buustuj horchiison novsh Chinii umnu 2 huluu altsailgadag ohid Chinii umnu hashgirch taashaadag ohid Uhaangvi durladag bolohoos Uruvdultei gichiinvvd ted chini! Uuchlaarai! Chamaig hairlasandaa bi aldaj Uram hugarch baigaagaa bodvol Bi tom aldaj! Sex chinii haan Ohin chinii bool hair chinii zvvd hagatsal chinii jargal heden vgiig mini unshaad Ineed chini hvrch baigaa bol Vnendee chi .................. hehe zugeer hogjildi |
|
| Зохиогч: | beembv [ 8-р сар.11.09 9:31 pm ] |
| Постын сэдэв: | Re: *Хайрын Шvлэгvvд* #3 | NEW | |
Сар сар л гэх юм гэрэлгүй ш тээ тэр чинь Нарнаас ойсон туяа өрөвдөөд дээр нь буудалдаг юм Ухаантай ухаантай л гэх юм тэнэг ш тээ хүмүүс Бурханаас өгсөн хишигээр хагас зуун хүрэхгүй гайхуулдаг юм Мөнгө мөнгө л гэх юм цаас ш тээ тэр чинь Нүцгэн ирээд нүцгэн буцахад нөмөрч болдоггүй юм тэрийг чинь Амьдрал сайхан л гэх юм худлаа ш тээ тэр чинь Авсан шигээ буцаагаад өгчихдөг өр юм тэр чинь Хайртай хайртай л гэх юм худлаа ш тээ тэр чинь Үхэл ирээд явахын цагт дагаад явчихад чаддаггүй юм Үнэн үнэн л гэх юм худлаа ш тээ бүгд Үхэл даваад амьдарч үлдэж чадах үнэн гэж байдаггүй юм ----------------------------------------- |
|
| Зохиогч: | beembv [ 8-р сар.11.09 9:32 pm ] |
| Постын сэдэв: | Re: *Хайрын Шvлэгvvд* #3 | NEW | |
Хайр юунд байдаг юм бэ? Хайртай гэж хэлсэнд үү? Харц тулгарсан нүдэнд үү? Хардаж байна гэсэн сэтгэлд үү? Ухаараач гэсэн үгэнд үү? Ухаангүй хүсэх хүсэлд үү? Уучлаач гэсэн гуйлтанд уу? Уулзая гэсэн болзоонд уу? |
|
| Зохиогч: | beembv [ 8-р сар.11.09 9:32 pm ] |
| Постын сэдэв: | Re: *Хайрын Шvлэгvvд* #3 | NEW | |
chotgor serteshiim chinii tsaraig shono ni zuudelbel tsochin serne chorgor tsagaan huiten gart chini sanaandgui hurvel dotor arzaina shan gehed denduu shan sevgui torhtei hairt mini unendee chinii hajuud uher hedii tsarailag ch minii nudeer chi melhiinees arai tsarailag shuu ----------------------------------------- |
|
| Зохиогч: | beembv [ 8-р сар.11.09 9:33 pm ] |
| Постын сэдэв: | Re: *Хайрын Шvлэгvvд* #3 | NEW | |
~~~ORCHIN UYEIIN HUVILBAR~~~ Нүүрсний утаа үнэртсэн Хотын амьдралд төрсөн би Хана нь хөгцөрсөн Төрөхөө Өлгий минь гэж боддог Цэнхэр утаа суунагласан Хотынхоо гудамжийг ширтээд Цээжний мэнгэрээ хөдөлгөн Хортой угаараар амьсгалахад Үнэртэж байгаа утаа нь Илээд ч байгаа юм шиг Өршөөлгүй Мэр-ийн гар Зодоод ч байгаа юм шиг Энэрэлгүй заяандаа гомдон Эргэн тойрон харахад Хосгүй гомдлын нулимс Хоёр нүдийг минь хорсгодог Хамар руу орох агаар нь Өмхий ч гэсэн дотно Аманд зажлагдах тоос нь Нянтай ч гэсэн амттай Өнгөр суусан уушиг минь Өвчтэй ч гэсэн эрүүл. Түмэн жорлонгийн өлгий болсон Улаанбаатарын минь хөрс Эцгийн гарнаас ялгаагүй Буман бохирын цутгалан болсон Тасархай Туулын минь шалбааг Эхийн сүүнээс өөрцгүй. Утаа тоосонд умбасан хотын хүү би Нар салхинд үнсүүлсэн Хөрслөг бор Хөдөөний хүүхэд болж төрөх минь яав даа ------------------------------------- |
|
| Зохиогч: | foel4U [ 8-р сар.11.09 10:00 pm ] |
| Постын сэдэв: | Re: *Хайрын Шvлэгvvд* #3 | NEW | |
Хүмүүст гомдсон сэтгэл Хайртай дуртай гэчихээд Харийн хүн дагаад явдаг охид Харамлаж харддаг мөртлөө Хайр өгдөггүй залуус Дуртай дурлалаа гэчихээд Дүүг минь дагаад явдаг залуус Уйлан хайлдаг мөртлөө Ухаан гаргадаггүй охид |
|
| Зохиогч: | foel4U [ 8-р сар.11.09 10:11 pm ] |
| Постын сэдэв: | Re: *Хайрын Шvлэгvvд* #3 | NEW | |
Хэзээ нэгэн цагт хэн нэгэн. Хэзээ нэгэн цагт хайр ирнэ гэж тэр хүлээнэ, Хэн нэгний сайхан сэтгэлтэй учирна гэж тэр итгэнэ, Хэзээ нэгэн цагт хэн нэгэн ирэхийг тэр хүлээсээр, Хэн нэгэн хэзээ нэгэн цагтаа үгүй болсон байлаа. |
|
| Зохиогч: | Hannibal [ 8-р сар.12.09 6:55 am ] |
| Постын сэдэв: | Re: *Хайрын Шvлэгvvд* #3 | NEW | |
Ганцхан Сарнай Гачигдаж гандсан сарнайн баглаанд Ганцхан сарнай амьд байхыг мэдэв. Услаад, арчилаад амьдралд амьсгалуулаад Улаан өнгийг нь бусдын адилаар гандаахгүй юмсан. Хөхөрч харлаж эхэлсэн хэсгийг нь Улаан өнгөөр ч болтугай будаад Услаад, арчилаад амьдралд амьсгалуулаад Хорвоогийн төгсгөл хүртэл үхүүлэхгүй юмсан. Ганцхан сарнай амьд үлдсэн Ганцаараа одоо уйдаж байгаа байхдаа Услаад, арчилаад амьдралд амьсгалуулаад Нарны элчээр хайрлуулж ганцаардуулахгүй юмсан. 7.22.2009 |
|
| Зохиогч: | beembv [ 8-р сар.12.09 1:36 pm ] |
| Постын сэдэв: | Re: *Хайрын Шvлэгvvд* #3 | NEW | |
Зvрхийг зєвхєн цохилдог гэж бодсоноос Зvйрлэхгvй их хайрыг тээдгийм гэж мэдсэнгvй Алгын чинээ биеийг амьтай л гэж бодсоноос Ариун хайрын дєлєнд шатдагийм гэж мэдсэнгvй |
|
| Зохиогч: | [{[навч]}] [ 8-р сар.13.09 6:48 pm ] |
| Постын сэдэв: | Re: *Хайрын Шvлэгvvд* #3 | NEW | |
Орхиод явсны чинь дараа Онцгой хайр байсныг чинь ухаарсан Одод бүрхээд харанхуй нөмрөхөд Оломгүй их далай адил Нүднээс урсах нулимсаа Нуугдан байж арчиж суусан Яваад өгсний чинь дараа Яахын аргагүй хайр гэж мэдсэн ч Хүнийх болсон чамдаа Хүрч би чадахгүй Тийм л ариухан хайр Тийм л эмзэгхэн сэтгэл |
|
| Зохиогч: | [{[навч]}] [ 8-р сар.13.09 6:57 pm ] |
| Постын сэдэв: | Re: *Хайрын Шvлэгvvд* #3 | NEW | |
Чамтайгаа би үүрд хамтдаа гэж бодож Чамдаа би үүрд хайртай гэж итгэж Ганцхан олдох чинийхээ тухай бодлоор л Ганцаараа орчлонд жаргалтай юм шиг алхдаг байсан Гэнэн хайрын минь эзэн билээ чи Гэгээлэг өдрүүдийн минь баяр билээ чи Гэрэлтэй гунигтай охин насны Гэмгүй нэгэн хөвгүүн байж дээ чи |
|
| Зохиогч: | Нимбус [ 8-р сар.13.09 8:22 pm ] |
| Постын сэдэв: | Re: *Хайрын Шvлэгvvд* #3 | NEW | |
“Анхны харцаар би чамдаа дурлажээ Аяа, зүрх яаж өвддөгийг би одоо л мэдэрлээ Дурлалдаа шатаад уур ч хүрэх шиг Дурсдагаа бодохоор баярламаар ч болох шиг. Хараад дурласан өөрийгөө хараамаар ч юм шиг Хамгийн сайханд нь дурласан болохоор бахархмаар ч юм шиг Хэнд ч өгч байгаагүй зүрхээ Хайртай чамдаа л өгөхсөн Хэнэггүй ч гэсэн миний зүрх Хайртай хүндээ үнэнч юм шүү... Bichsen:Hana |
|
| Зохиогч: | Нимбус [ 8-р сар.13.09 8:24 pm ] |
| Постын сэдэв: | Re: *Хайрын Шvлэгvvд* #3 | NEW | |
...Яг одоо бороо шивирч байна... ...Зөөлнөөр... ...Яг л намайг гансран зогс гэсэн шиг... ...Намуухнаар... ...Алган дээр минь аяархан бууж байна... ...Энхрийхнээр.. ...Хацрыг минь зөөлөн үнсэж байна... ...Түүн шиг минь... Bichsen:Hana |
|
| Зохиогч: | Истэри [ 8-р сар.18.09 5:02 pm ] |
| Постын сэдэв: | Re: *Хайрын Шvлэгvvд* #3 | NEW | |
Харцыг чинь хараад татагдсан анхны өдөр Хамтдаа сонссон дуу, анхны бүжиг Гараа өгөхөөс ичиж байсан миний сэтгэл Алчуурыг минь авч өгсөн чиний халамж Харц тулгарсан тэр нэг өдөр Хаачихаа мэдэхгүй догдолсон зүрх Хайр гэж үү хэмээн гайхах сэтгэл Хайртай гээд шөнө уйлсан нүд |
|
| Зохиогч: | Hannibal [ 8-р сар.19.09 4:20 am ] |
| Постын сэдэв: | Re: *Хайрын Шvлэгvvд* #3 | NEW | |
Ганцхан зуны амьдралтай навчис тун өрөвдөлтэй Ганцаардан нүцгэрсэн модны өмнөөс би гуниглаад Гуниглан би нүүрээ буруулан уйллаа Яасан их гуниг вэ? Яасан тунгалаг нулимс вэ? Хэзээ нэгэн цагт инээмсэглэл ирнэ 02.03.2009 |
|
| Зохиогч: | Истэри [ 8-р сар.20.09 2:02 am ] |
| Постын сэдэв: | Re: *Хайрын Шvлэгvvд* #3 | NEW | |
зургийг минь авч байсан тэрхэн агшинд дурласан нүдээр чи харж байсан зүгээр л над руу харж инээмсэглэхэд дулаахан хайр мэдрэгдэж байсан |
|
| Зохиогч: | Истэри [ 8-р сар.20.09 9:11 pm ] |
| Постын сэдэв: | Re: *Хайрын Шvлэгvvд* #3 | NEW | |
хар даа тэр тэнгэрийг тийм л яруухан чиний минь өгсөн хайрын цэцэг шиг ягаахан хар үүл шиг гунигтаа дарагдаад хайрын сэтгэл хаа нэгтээ хоцорчээ |
|
| Зохиогч: | Нимбус [ 8-р сар.22.09 12:57 am ] |
| Постын сэдэв: | Re: *Хайрын Шvлэгvvд* #3 | NEW | |
Чамайг сэмхэн хардаг харцнаас чи зугтаад Чам руу л тэмүүлдэг зүрхнээс чи бултаад Өөр хүний гараас чи чанга атгаад Өрөөлийн чихэнд хайрын үг шивнээд Өрөвдөлтэй миний сэтгэл хоосроод Өөр юу ч үгүй харуусал л үлджээ Над руу харах тоолонд чинь сэтгэл баясаж Намайг гэсэн сэтгэл чинь юу ч үгүй болжээ |
|
| Зохиогч: | juliat [ 8-р сар.22.09 11:40 pm ] |
| Постын сэдэв: | Re: *Хайрын Шvлэгvvд* #3 | NEW | |
Ergej haraad bi zurh setgeleesee uilsn Etsesleh estoi durlaliin gashuund n bolj uilsn Uilj yvahdaa bi oddig shirtej melmersen Urdaas mini odod nadad chinii tsaraig haruulan Hatsraar dagan ursah ter jaahan tungalag nulimsiig Hairiin jargaltai tuuhuud setgeltei tsug ursan odohod Zurhen dotor asaj bsn ter galiin dol min Zuud zergelee adil salhi tatuulan odov Tiimee bi gantshan chamg hairlahiig hussen Iim ih hairaa zovhon chamd zoriulsn |
|
| 1 хуудас 18 | Бүх цагууд UTC+09:00 |
| Powered by phpBB® Forum Software © phpBB Limited https://www.phpbb.com/ |
|