#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 7-р сар.01.26 11:23 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 123 постууд ]  Хуудас руу явах 1 2 3 4 5 Дараагийн
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 4-р сар.01.08 12:36 pm 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.28.03 11:14 am
Бичлэгүүд: 406
Байршил: устгагдсан сэтгэхүйн сэргээлт
Єнєєдєр манай улс ардчилсан гэсэн тодотголтой, vг хэлэх, vзэл санаагаа чєлєєтэй илэрхийлэх боломжтой цаг vед бид амьдарч байгаа. Энэ утгаараа ч Монголын сэтгvvл зvй асар хурдацтай хєгжиж байгаа мэт дvр зураг харагдана. Японд 6 телевиз байдаг бол манайд 10 гаруй арилжааны телевиз vйл ажиллагаа явуулж, улс даяар нийт 30 орчим фм радио ажиллаж, нийт давхардсан тоогоор 1000 гаруй сонин хэвлэл 1990 оноос хойш гарчээ. Энэ нь том амжилт мэт харагдавч Монголын сэтгvvл зvй vндсэндээ уналтын байдалтай байна. Байнгийн vйл ажиллагаа явуулж буй телевизvvд нь єєр єєрсдийн нийтлэлийн бодлоготой харагдавч уран бvтээлийн чанаржилт муу, сонин хэвлэл нь нийтээрээ "шарлачихсан", сэтгvvлvvд нь голчлон загварын чиг хандлагыг барьжээ. Фм-vvдээр голдуу нийтийн дуу зонхилон явж, мессэжин дээр суурилсан ашгийн тєлєєх ур чадваргvй нэвтрvvлгvvд цацагдана. Сэтгvvлчид хэмээн єєрсдийгєє нэрлэж чадаж буй хvмvvс сэтгvvлчийн ёс зvй гэж юу байдгийг бараг мэдэхгvй шахам хэр нь захиалгат нийтлэл нэвтрvvлэг, мэдээ сурвалжлага бэлтгэнэ. Тєвийн томоохон телевизvvд нэг намын хvчтэй улс тєрчидийн гар дор байх агаад бусад шинэ телевизvvд нь ямар ч сайн гэх нийтлэл нэвтрvvлэггvй хэр нь сонгуулийг хvлээн хvчээр цутгах мєнєєр арай хийж тогтоно... гэх мэтээр манай сэтгvvл зvйлд сайшаахаас илvv муушаах зvйл нь олон санагдана. Ийимээс бvгдээрээ сэтгvvл зvйн талаархи юу нь сайн байна, аль буруу байгааг ярилцъя.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 4-р сар.02.08 9:24 pm 
Оффлайн
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.13.06 7:16 pm
Бичлэгүүд: 1
Байршил: Хорвоо дэлхийд
huue chinii bichsen ih zugeer sanagdlaa. zov ch bichij. bi uul ni olon ulsiin setguulch mergejiltei bolovch odoogoor mergejliin bus ajil hiij bna. mergejleeree ajillaj uzsen ch daramt shahalt gedeg hetersen mongold ooriin uuzleer niitlel hiine gedeg hetsuu. daramtaas hol bh gesen setguulchid yamar ch chanargui hov jiv bichij, mongo avsan humuus ni harin sain ch bai muu ch bai hen negniig uhtel ni PRdah yum daa

_________________
Санаа зөв бол заяа түшинэ


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 4-р сар.04.08 11:31 am 
Оффлайн
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн

Нэгдсэн: 1-р сар.23.07 11:45 pm
Бичлэгүүд: 330
,


Сүүлийн удаа gaiety gaide 11-р сар.18.12 4:35 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 4-р сар.04.08 2:05 pm 
Оффлайн
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.10.05 10:42 pm
Бичлэгүүд: 98
Байршил: hh
Baabar-iig ene niigemd ugee erh chuluutei tsatsaad niitleed yabaa hun gej boddiishd, gehdee chuham setguul zuin uudnees yadag yum medehgui l dee, bi ch unendee neg ih unshij baisangui, soninguud ni tsenhertej, shartaj bna gedeg unen bhaa.

Nebtruuleg niitleliin huvid / TV, Radio / mash olon nebtruuleguudiig huulbarlaj gehiimuu adiltgaj hiitsgedeg. Ene ni neg talaaraa sain mundag nebtruuleguudiig adiltgaj hiih ni zuv l gej bodoj bna.

Radio-nuud ter zohioliin duu tsatsaj, reklam tsatsaj amidarch bgaa ulsuud humuusiin taashaald niitssen duu hugjim geheese ami amijargaagaa bodoh ni zuin hereg. Endees sain nebtruulegyydeee zuv zuitei hudaldsanaar radio, tv -iin amidarh hugatsaa bolood career urtasdag yum shig.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 4-р сар.04.08 2:11 pm 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.28.03 11:14 am
Бичлэгүүд: 406
Байршил: устгагдсан сэтгэхүйн сэргээлт
Сэтгvvл зvйн хамгийн том тєлєєлєл болох телизийн талаарх миний бодол. Энэ эь ямар ч мэргэжлийн шүүмж биш бөгөөд телевизүүдийн талаарх ойлголт маань юм.

Монголын vндэсний телевиз.

Урд засгийн газрын харьяанд байхдаа тухайн ерєнхий сайд болон, тус танхимын vйл ажиллагааны дагуу vйл ажиллагаа явуулдаг байснаа 2004 оноос Монголын Yндэсний Олон Нийтийн Теливиз болон тєрийн мэдлээс гарсан. Гэвч одоог хvртэл тус телевизийн уран бvтээлчид телевизийн удирдлага одоог хvртэл олон нийтийг хамарсан уран бvтээл хийх бололцоо олдохгvй байна гэж vздэг.
МYОНТ нь Монголдоо хамгийн сайн мэдээний багтай. ММ агентлагийн мэдээ, мэдээлэл нь цэвэр сэтгvvл зvйд хvрч чадсан маш чадварлаг мэдээ байдаг бєгєєд аль нэгэн тал уруу хэтийдсэн мэдээлэл бараг гаргадаггvй. Сэтгvvлч, сурвалжлагчдын баг нь чадвартай. Удирдаж буй хvн нь /нэрийг нь санадаггvй/ АНУ-д мэргэжил дээшлvvлснээс хойш мэдээлэл нь илт сайжирсан. Мэдээний vг хэллэг нь энгийн боловч оновчтой. Ер нь нэг мэдээ харчихъя гэж бодож байгаа хvмvvст ММ агентлагын мэдээг хамгийн тvрvvнд санал болгох байна.
Нийтлэл нэвтрvvлгvvд нь цаг vе, нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг сайн хєндєж чаддаг боловч техник хэрэгсэл нь хуучирч муудсаны нєлєє ажиглаггдаг.
МYОНТ-ын гол онцлог нь хєдєє орон нутгийн иргэд голчлон vздэг учир тэдэнд чиглэсэн хєгжєєнт, цэнгээнт хєтєлбєрvvдийг явуулдаг. Yvнийг хотын залуус тэр бvрий ойшоодоггvй байдал анзаарагдаж энэхvv телевизийн ихэнхи vзэгчид нь ахимаг насны хvмvvс байдаг. Хvмvvст хамгийн таашагдаж байсан нэвтрvvлэг нь Оддын эрэлд 1.

Улаанбаатар телевиз.

Нийслэлээр овоглосон тус телевиз нь нийтлэлийн бодлогоо нийслэлийн хvрээнд болж буй асуудлуудад хандуулдаг. Нийслэлийн тєлєєлєгчийн газар болон, хотын мэрийн ажил vйл тус телевизийн мэдээний цаг болон бусад нэвтрvvлгийн нэлээдгvй жинг дарна. Мэдээний хувьд дотоод мэдээ нь чанар муутай. Сэтгvvлч, сурвалжлагчид нь хувийн дvгнэлт, vзэл бодлоо тvлхvv оруулах хандлагатай ажиглагддаг. Мэдээ vзэх гэж буй хvмvvст UBS телевизийн гадаад мэдээг санал болгох байна. Улс төрийн тоймч Дашзэвэгийн ахласан тус мэдээний баг нь сүүлийн үед чанар нь илт сайжирч байгаа агаад /бас л нэрийг нь санадаггүй/ мэдээ хөтлөгч залуу өөрөө мэдээгээ бэлтгэн, редакторлодог бөгөөд ирээдүйтэй, авьяаслаг сэтгүүлч болох байх гэсэн найдлага төрүүлдэг. UBS телевиз нь сүүлийн жилүүдэд реалити шоунуудыг өөрийн боломжиндоо суурьлан хийж эхэлсэн нь ч энэ нь нэг их амжилт олдоггүй. Учир нь найруулагч хийгээд бусад уран бүтээлчдийн чадвар дутдаг юм уу даа гэсэн сэтгэгдэл төрдөг. UBS2 телевизээр голчлон танин мэдэхүйн агаад, хөгжөөн цэнгээх нэвтрүүлгүүд цацагддаг агаад UBS телевиз өөрсдийн арвин сан хөмрөг дээрээ суурилан амжиллтайгаар Монгол дах велевизүүдээс анх хоёр дугаар сувгаа гаргасан нь бусад телевизүүд хоёр дугаар сувгаа гаргахад нөлөөлсөн байх. UBS телевизийн олон нийтийн хамгийн таашаал хүрч чадсан нэвтрүүлэг нь UBS Мusic.

C1

Гадаад, дотоодын хєрєнгє оруулалттай уг телевиз манайд маш хvчтэй тvрэн гарч ирж залуучууд болон бvхий л насны vзэгчидтэй болж амжсан телевиз. Нийтлэлийн бодлого нь чєлєєт, хєгжєєн цэнгээх зорилготой. Энэ зорилгодоо ч сайн хvрсэн байх. Залуучууд тус телевизийн ихэнхи нэвтрvvлгvvдийш vздэг. Мэдээний баг муулахааргvй. Гадаад болон спортын мэдээ нь сайн. Учир нь Reuters-тэй хамтран ажилдагаас тэр биз. Миний хувьд хамгийн их ач холбогдолтой нэвтрүүлэг нь Унагалдайн мухлаг байсан юм болов уу гэж санадаг. Унагалдай одоо Монголын бүх хүүхдүүдэд брэнд болж чаджээ. Тэгээд Т цаг ч юм уу, Шоу биз, АА гэх мэт олон нэвтрүүлэгт нь хүмүүс дуртай байдаг. Энэ телевизийн бусдаасаа онцлог байдал нь маш чөлөөтэй байдагтаа юм болов уу.

25-р суваг телевиз.

Тус телевиз нь Монголын анхны хувийн, чєлєєт, ардчилсан гэх тодотголтой. Энэ нэрэндээ ч зохицсрн нийтлэлийн бодлого явуулдаг. Монгол Ньюс-ын хэвлэлийн магнатын томоохон тєлєєлєл. Тус телевизийн нийтлэл нэвтрvvлгийн дийлэнхи нь нийгэмд чиглэсэн байдаг агаад энтертайнмэнт чиглэлийн нэвтрvvлэг багатай. Сvvлийн vед хийх оролдлого их байгаа ч амжилт, ур чадвар, шинэ соргог санаагаар дулимаг. Арга vгvй шд мэдээний баг нь тийм нэвтрvvлэг хийхээр. Мэдээний хувьд Монгол телевизийн дараачаар орох сайн мэдээтэй. Дотоод мэдээ нь нийгэмд эмзэг тусч буй асуудлууд уруу тvлхvv анхаардаг. Нэг ёсондоо тvгшvvрийн харангыг байнга vзэгчиддээ хvргэдэг. Гадаад болон спортын мэдээ нь муулахааргvй. Мэдээний баг аливаа асуудалд єєрсдийн дvн шинжилгээг хийж буй нь оновчтой, нvдээ олсон байдаг. Нийтлэл нэвтрvvлгvvдийн чанар жаахан тааруу санагддаг нь техникийн шинэчлэл удаантай холбоотой байдаг юм болов уу? Тус телевизийн ТВ1-ыхний 360 градус хошин мэдээлэлийн хєтєлбєр нь олон улсын сэтгvvлчдээс єндєр vнэлгээ авч BBC, NHK зэрэг телевизүүдээс ирж тусгайлан нэвтрүүлэг хийж байсан. Үүргэвчтэй аялал, Танайд хонъё гэх зэрэг үзэгчдийн тэсэн ядан хүлээж үздэг нэвтрүүлгэтэй. Хамгийн муу хийсэн уран бүтээл нь Миний гэр хэмээх манай сэтгүүл зүй дэх анхны реалити шоу. Залуу үед үргэлжийн мөнхийн эвдрэлцэл, хэрүүл уруул бүхий нэвтрүүлэг хүргэж байсан. Үүнийгээ дахиад ч давтсан. Тэгэхдээ тус телевийн хамгийн том онцлог нь цензур огт байдаггүй санагддаг.

ТВ5

Манай сэтгүүл зүйн хөгжилд өөрийн хувь нэмрээ чамгүй оруулсан телевиз. Анх маш хүчтэй гарч ирж байсан. Олимп олон бусад олон улсын хэмжээний спортын наадмуудыг шууд дамжуулан үзүүлж байсан нь үзэгчдийг талархалыг сайн хүлээдэг байсан. Нийтлэлийн бодлого нь Монгол орноо хөгжүүлье уриан дор эдийн засгийн чиглэлийг барьдаг. Шинэ төслийн уралдаан болон, шинэ техник технологийн талаархи мэдээлэлийг жижиг дунд бизнес эрхлэгчидэд хүргэдэг нь сайшаалтай. Мэдээний баг муу. Мэдээний сэтгүүлчдийн ур чадвар дутмаг санагддаг. Мэдээний голоор шар мэдээ явуулдаг нь цэвэр сэтгүүл зүй биш. Мэдээнд хов жив байх ёсгүй. Гадаад мэдээний баг нь сайн. ТВ5 телевиз нь олон уран бүтээл туурвидаг ч бүгд нэгэн хэмнэлтэй. Шинэчлэгдэн хөрвөх чадвар багатай. Нэг ёсондоо уйтгартай. Миний хувьд тус телевизийн тийм нэвтрүүлэг хүмүүст хүрч бас муу дүн авдаг гэсэн ойлголт алга.

ТВ9

Анх нээгдэж байх үедээ бурхан шажиныг сурталчлана гэсэн зорилготой нээгдэж байсан. Учир нь эзэмшигч нь шарын шашнаар улс төрийн ПР хийгч болоод тэр юм байх. Энэ ТВ-г тэгтлээ үздэггүй болохоор хэлж мэдэх юм маруухан байна. Мэдээний баг нь ажиллаад л байдаг юм шиг байгаа юм. Сэтгүүлч, сурвалжлагчид нь олон шагнал өргөмжлөлтэй ч зурагтаар согтуу мэдээ өөрөө унших ч юм уу, бохь зажилж зогсдог нь тийм сэтгүүл зүйг би заалгаагүйнх байх. ТВ9 хоёр дугаар суваг нь спортыг дэмжиж сурталчлах нийтлэлийн бодлоготой нь таалагдсан. Өөр мэдэх зүйл энэ ТВ талаар бас л алга.

NTV

Залуучуудад зориулагдсан нийтлэлийн бодлоготой. Шинээр гарч ирж буй тв-vvдээс хамгийн сайн уран бvтээл хийж байгаа ТВ шиг санагддаг. Нэн ялангуяа гадаад орчуулгын баг сайтай нь амжиллтай олон дэлхийн алдартай реалити шоуг хvргэснээр илэрсэн юм болов уу. Мэдээний багын хувьд юу ч ярих вэ дээ. Ер нь л vзэх дэмий байж мэднэ. Бусад телевизээр гардаг л зvйлсийг нэг их сайнгvй, муутгахгvй гаргачихдаг. Гадаад мэдээгээр нь оддын хов жив яваа харагддаг. Гадаад мэдээг сайн ойлгоддогvй юм болов уу? Бусад талаараа нэвтрvvлгvvдийн vзээд сууж байхад дажгvй л санагддаг.

Бусад арилжааны телевизvvд

ТВ чаат, мессэж элдэв тусгай дугаартай утастай нэвтрvvлгvvд нийтлэлийн бодлогын илэрхийлдэг ТВ vvд бvгд улс тєрийн зорилготой. Дампууруулчихгvй vлгэн салган сонгууль дуустал байлгаад байх сонирхол хvмvvст байдаг бололтой юм билээ. ТВ8 телевизийн мэдээ манай телевизийн сэтгvvл зvйд байгаа хамгийг аймшигтай гаж vзэгдэл. Сэтгvvлч нь мэдээ, сэтгvvл зvйг багадаа оролддог байсан хип хоптой хольж хутгадаг юм уу? Баримт гэх зvйл хэд гуравыг дурдвал их юм vлдсэн нь элдэв доромж vг, дан єєрсдийн vзэл бодол. Гадаад мэдээ нь vзээд байх эд биш.
Боловсрол телевизийн нийтлэлийн бодлого нь маш сайн. Танин мэдэхvйн нэвтрvvлгvvд нь хvvхэд, єсвєр насныханд хэрэгтэй зvйл хийж байгаа юм шиг санагддаг. Гэм нь хєтлєгчидийн vзэгчидээ байлдан дагуулах чадвар л жаахан муу байгаад байдаг нь сайхан нэвтрvvлгээ давсгvй болгочихдог юм уу даа. Yлдсэн арилжааны телевизvvд ТВ чатаар нэвтрvvлнийн цагаа бардаг учираас хэлэх юмгvй байна. Тухайн чатуудаас болж хvн амины хэргvvд, олон удаагын эрvvгийн хэрэг, садар самуун vйл явдалууд их дэлгэрсэн гэж vзээд цагдаагын байгуулга хяналтандаа авдаг болсон байна лээ. Шашин сурталчилсан хэргээр хаагдаж байсан Иигл тв-нээс онцлох ган зүйл бол манай сэтгүүл зүй дах хамгийн сайн спортын мэдээтэй гэж хүмүүс дүгнээд байдаг.

за нэг иймэрхүү л ойлголт төсөөлөл байна даа. Та бүхний санал шүүмж нэмэгдсээр манай сэтгүүл зүйн нэг салбарыг залуучууд хэрхэн дүгнэдэг нь гараад ирэх болов уу. Дээр мэдээж маш олон сайхан нэвтрүүлгүүдийг мартсан бөгөөд орхисон байгааг уучилна биз дээ.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 4-р сар.04.08 9:12 pm 
Оффлайн
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн

Нэгдсэн: 1-р сар.23.07 11:45 pm
Бичлэгүүд: 330
,


Сүүлийн удаа gaiety gaide 11-р сар.18.12 4:35 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 4-р сар.09.08 7:46 am 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.06.04 1:09 pm
Бичлэгүүд: 26
Байршил: zovhon ter hairandaa...
Ene sedew mash ih taalagdlaa. Bi Mgl-d ochoogui udaj baigaa bolhoor Mgl-iin talaar internet-eer soninguudiin niitleluudiig unshdiin. Tegeed unshij baihad hamgiin tugeemel nen turuund nudend tusdag zuil bol ug usgiin aldaa, setguulch mergejleer togsood garch baigaa humuus n 10 jiliin baga angid zaadag zow bichih durmiig l medehgui baigaa haragddiin. Eswel tegtlee ih zawgui humuus baidiimuu haltar hultar neg yum shiweel ergej gants ch udaa guilgej haralguigeer hewlechihdeg bololtoi. Bas setguulch hunii anhan shatnii soyol, yos zui (ethical boundaries) baihgui baigaa n ilt haragddag. Tiim tiim chanargui niitleluudiig unshihaar medeelel awah bish uur hurch buhimdaad taardag. Bas gadaadiin sonin hewleld garsan niitleluudiig huulaad tawichihsan baidag. Tegeed teriigee adgalj zow orchuulaad tawihgui shaal tes hondlon utga bolgood bichchihsen baidag. Tegeheer setguulchid maani helnii medleg mash muu baigaa n haragddag. Togttson helts helleguudiig shuud utgaar n orchuulaad eleg hoshoomoor, nogoo talaar emzeglemeer ch yum shig bolgood niitelchihne. Gadnii helts helleg baitugai Mgl helts, hellegee zow hereglej medehgui baigaa n ilt. Neg jishee tatahad l, (yag haanaas unshsanaa sanahgui baina) neg niitleliin garchig n "Margaashiin uushginaas onoodriin ooh deer" genee. Tegeheer n albaar niitleliihee utga aguulgad taaruulaad ingej solij bichsen yum bailgui geed unshsan chini ogt tiim bish setguulch ahain anhaaralgui yu, medleggui yu ali negees n bolood "Margaashiin oohnoos onoodriin uushgi deer" gedgiig soliod aldaad bichchisen baisan geh met...


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 4-р сар.10.08 4:24 am 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.02.03 12:17 am
Бичлэгүүд: 171
Ter ug usgiin aldaa bol yahav dee. Aldaa zasdag gants programtay, deerees ni davhar proofread hiideg humuus ni hyanamgai baihad l buh asuudal shiidegdchihne.

Harin unuudur setguul zui uragsh ahihad saad bolj baigaa hamgiin tom huchin zuil bol setguulch unshigch hoyoriin bolovsroliin tuvshin. Setguulch geed uuriiguu nerlesen nuhur haa hamaaguy sanaanaasaa bulterdeg, tegeed terniig ni unshij baigaa humuus ni yamar ch shuultuurguygeer uurtuu shingeegeed hajuudah hundee battay eh survaljaas avsan yum shig medemhiirdeg. Etsiin dund ni yamar ch or undesguy conspiracy theory-nuud humuusiin tarhiig ezemddeg.

Hervee ali ali taldaa asuudliig systemteygeer olon talaas ni harj chaddag bol (i.e. hervee bolovsroltoy bol) editorial (including op-ed), medeelel gesen hoyor heseg ni ayandaa huvaagdaad unshigchid ch gesen heregtey heregguy shar soninuud ruu hoshuurahaa bolino.

Best journalism-related movies:
Good Night, and Good Luck
All The President's Men
Killing Fields
Citizen Kane
Manufacturing Consent
Network
War Photographer

_________________
:s0:


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 4-р сар.10.08 5:26 am 
Оффлайн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.26.05 1:45 pm
Бичлэгүүд: 126
Байршил: Ноосфэр
хөдөөний бачкад зориулж шар сонин , арай дээд боловсролтойд нь "өнөөдөр", "зууны мэдээ" байхын хэрэг юусан билээ...угаасаа тийм хүн бүгдэд таардаг универсал юм гэж хаана байсын??? Жон Нэшийг "Вашингтон Пост" , "Тайм" сэтгүүлд мэдээний хянагч , редактораар авч ажиллуулбал зүгээр юм байнада :lol:


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 4-р сар.10.08 6:47 am 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.02.03 12:17 am
Бичлэгүүд: 171
Bichseniig chini unshaad yag yu heleh gesniig chini hedii hicheesen ch oilgosonguy. Gelee geed yamar duuguy bailtay bish, neg hariultarhuu yum bichhees...

1. Yum l bol huduunii hun m*ng*r t*n*g, bolovsrolguy soyolguy gej baidgaa bolih heregtey. Uursduu yurduu hedhen arvan jiliin umnu tiim baisnaa martaa yu? Eh orniihoo 99%, hun amiihaa tal hesgiig tegj alag uzeed baih hereg yuruusuu baihguy.
2. Unuudur, Zuunii Medee hoyoriig bolovsroltoyd ni baitugay bolovsrolguyd ni zoriulagdsan gej helehed berh. Nuguu talaasaa bi Mongold hun bolgond zoriulagdsan universal sonin gargaadah gej ogt heleeguy. Harin Mongold yamar ch soning jinhene utgaar ni gargaj baigaasay l gej helsen (tegehiin tuld bolovsrol chuhal!)

_________________
:s0:


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 4-р сар.10.08 6:52 am 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.06.04 1:09 pm
Бичлэгүүд: 26
Байршил: zovhon ter hairandaa...
Ишлэл:
Ter ug usgiin aldaa bol yahav dee. Aldaa zasdag gants programtay, deerees ni davhar proofread hiideg humuus ni hyanamgai baihad l buh asuudal shiidegdchihne.

harin tegeel tiim amarhan shiidegdchih yumiig l shiidchihgui boon ug usgiin aldaa bolson yum gargaad l suugaad baigaa baihgui yu. bichsenee gants udaa erguuleed unshchih zawgui humuus baidiim bol bi proofread-iig n hiigeed ogchhiimsaan. adgalj er em ugiig n yalgaad zow "i"-g n daguulchiishd :razz:


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 4-р сар.10.08 11:32 am 
Оффлайн
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Нэгдсэн: 4-р сар.04.03 4:04 am
Бичлэгүүд: 33
Байршил: Doshin deeree
MGL iin setguulchid bugd mungunii hoinoos l ywdag.
Ymar ch bolowsrolgui adgiin nuhduud setguulch boldog baih.

_________________
BIG THUG


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 4-р сар.10.08 11:37 am 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.28.03 11:14 am
Бичлэгүүд: 406
Байршил: устгагдсан сэтгэхүйн сэргээлт
мєнгєний тєлєє ажилладаггvй хэн байх билээ. хэн ч их сургуульд сурч мэргэжил боловсрол олж байгаа гол vр дvн нь хоолоо олж идэх явдал. харин тавган дээрээ ямар хоол тавьж, хэр зэрэг идэх нь тэр хvний оюун, сэтгэлээ хэрхэн зарцуулахаас л шалтгаална.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 4-р сар.10.08 11:46 am 
Оффлайн
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Нэгдсэн: 4-р сар.04.03 4:04 am
Бичлэгүүд: 33
Байршил: Doshin deeree
Энэ Монголын сэтгүүлч нар больёо. Зүгээр тийм мэргэжил нь тийм тэнэг хүмүүсийг төрүүлдэг юм уу эсвэл угаасаа тэнэг хүмүүс сэтгүүлч болдог юм уу?Саяхан 91 тэй эмээ өөрийхөө 50 тай хүүхдийг захиалгаар алуулсан хэрэгтэн болсон гэж байгаа. Тэгээд тэрийг нь телевизээр өөрөө тайлбар өгч байсан ч гэсэн сэтгүүлч нэр арай дэндүүлэх юм аа. Өөрийнх нь тайлбар бол хөөрхий тэр талийгаачид өс хонзон санасан нэг нөхөр бүлэглээд очоод зодцон байгаан. Тэгээд цагдаад баригдангуутаа ТВ чатаар захиалга авсан энэ тэр гээд л ...Тэр зодсон нөхөр нь ээжийг нь таньдаг болж таарч л дээ. Тэгээд бөөн сэнсаац.
Яаж ч бодсон 91 тэй чавганц мессеж бичиж чадхуу ? Та төсөөлдөө 91 хүн хүүгээ алуулах гээд нүд нь арай гэж харж байж мессеж бичээд 2 сая төгрөг өгье миний хүүг алж өгөх хүн байна уу гэх үү?За эхний вариант нь нэг ийм.
2 дахь вариант нь
Тэр хүү нь өргөмөл байж таарч л дээ
Тэгтэл бас нэгэн сонин дээр ээж хүү 2 ийг нууц амрагын холбоотой байсан гэжээ. Тэгээд ээжийгээ хангадаг байж байгаад авгай авна гэхээр нь дургүй нь хүрээд нугаслаад хаяцан гэж байгаан. Талийгаачаас гадна зөндөө олон өргөмөл хүүхдүүд байсан гэж байгаа. Тэгэхээр бас л сонин дүгнэлт байгаа биз.
Үнэхээр сөнөцөн сэтгэлгээтэй. Гэхдээ яахвэ боломжийн АЙ КҮ өндөртэй байгаа биз. Юмыг аль болохгүй талаас хөөрхөн сэтгэж байгаа сэтгүүлч нарт +1 оноо өгье.
За тэгээд өөр нэг хөөрхөн онигоо яръя л даа
Сэтгүүлч нар гайгүй ашигтай ажилгаа явуулж байгаа газрууд дээр очоод манайд рекламаа өг гэдэг гэж байгаа. Тэд нар нь ч гэсэн мөчөөгөө өгөхгүй үгүй ээ өгөхгүй гэсэн чинь өөрсдийнхөө сонин дээр муулаад л биччихнэ дээ.Тэднийх ийм ноотой гэнэ , тийм ч юм нь болохгүй гэнэ энэ тэр гээд л нөгөө уран сэтгэмжээ ашиглаад биччихнэ. Тэгээд заргалдангуут хэвлэлийн эрх чөлөөнд халдлаа гээд л орилоод хэвтчинэ.За тэгээд бүүр дийлдэх дээрээ тулангуут нэг мэдэгдэл сонинийхоо жижигхээн зайн дээр шахаж бичээд л болоо. Муулахдаа аймаар томоор гаргаж байсан бол залруулахдаа арав дахин жижиг зай ашиглана. Ийм л байгаа юм даа.
Монголын сэтгүүл зүй хөөрхий дөө

Manai neg naiziin blogtoo bichsen zuil!!! Yag unen shuu ene bol

_________________
BIG THUG


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 4-р сар.12.08 2:34 am 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.20.03 9:52 pm
Бичлэгүүд: 103
Байршил: .. Imonmyway
Чандаагийн маань бичсэн сэтгэгдэл асар таалагдлаа. Ер нь ч санал нийлэх байна..
Сэтгүүлчдийг муулаад байгаа зарим хүмүүс байна, мөнгөний араас л гэнэ, боловсролгүй л гэнэ. Үнэндээ сэтгүүлчид шиг нойр хоолгүй, ар гэрээ умартан ажиллаад цалингийн доод хэмжээний цалинд хүрэх үү гүү л мөнгө авч байна шүү дээ. Үнэхээр чадалтай, туршлагатайнууд нь ТВ байгуулаад, ерөнхий редактор эсвэл даргыг нь хийгээл явжийгаа байх. Гэхдээ бас яг мэргэжлээрээ ажиллаж байгаа сэтгүүлчид ховор юм шиг санагддаг. Ихэнхи сониниудад бол зүгээр л сайхан зохиогоод биччихдэг, фантази сайтай гарууд байдаг байсан.. Одоо арай гайгүй болсон байж магад. ФМ-үүд бол авах юмгүй болсоон. Би лав такси эдэрт суухаар л хааяа нэг хүчээр сонсох юм, тэгээд уур хүрэх юм.. Зүгээр л арилжааны хэрэгсэл болсон, явуулж байгаа дуу нь гэж дуу юм. Ярьж байгаа хөтлөгч нь хөтлөгч юм. Тэр нэг Тамара гэж гарыг бүр очоод багалзуурдаад хаячмаар байдаг шүү. Сонсож байгаа хүмүүстээ тийм л мэдээлэл өгнө, хөдөөнөөс ирсэн такси барьж яваа хүмүүс яаж хэрэгтэй зүйлээ олж авахав дээ.

ТВ-үүд гэвэл миний хувьд ганц 2 ТВ-ийн ганц 2 л үздэг юм байдаг. Саяхан нэг эмнэлэгт хэвтэв ээ, өрөөнөдөө ашгүй зурагттай гээд баярласан хамгийн гайгүй гардаг нь ТВ9 байлаа. Ерөөсөө л ийм.. Өглөөний хөтөлбөр гэж хачин юм гарна, тэгээд урьд оройны мэдээллийн хөтөлбөр /тал нь реклам/, тэгээд урьд оройны олон ангит киноны давталт, сумо, лоолойгийн цаг гэсэн хүүхдийн болтой нэвтрүүлэг, зар, мэдээ, олон ангит кино тэгээд цаашаа бараг тэр дарааллаараа.. Хааяа нэг концерт тэгээл болоо. Үнэхээр гутрасан.. ТВ5 бол цэвэр арилжааны ТВ болсон гэсэн.. Мөнгө л төлжийвал юу ч хамаагүй, хэнийг ч хамаагүй гаргана гэж.. UBS сүүлийн үед реалити шоу гэсэн тодотголтой баахан юм хийгээд байгаам шиг байгаан.
Бичээд байвал их л юм байхын. Би хувьдаа хэдэн суваг эргүүлж уураа хүргэхийн даваан дээр орос сувгууд үздэг. Тэр нь амар.

_________________
Эрхийн Балай


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 4-р сар.12.08 2:38 am 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.20.03 9:52 pm
Бичлэгүүд: 103
Байршил: .. Imonmyway
Энэ сонирхолтой байх. "Өдрийн сонин"-с хүргэв

“Лир Ван”-тай адил хувь заяатай МҮОНТ

МҮОНТ-ийн хувь заяа Шекспирийн “Лир Ван”-г санагдуулна. Монголд байгаа 10 гаруй телевиз бүгд Монгол телевизээс өрх тусгаарлаж гарсан хүүхдүүд билээ.
Удахгүй бас нэг хүүхэд нь бүр нэрийг нь хүртэл авч “Монгол телевиз” нэртэй хувийн телевиз нэвтрүүлгээ цацах гэж байна. Ядаж нэрийг нь хүртэл үлдээхгүй бололтой. Миний сонссоноор тэнд мөн л Монгол телевизэд ажиллаж байсан хүмүүс байгаа аж.
Үүнийг бичигч би ч гэсэн тэр том айлын босгоор 1987 онд буюу 20 жилийн нь ойгоор орж байжээ. Ер нь бидний өмнөх үеийн сэхээтнүүдээс Монголын радио телевизээр дайраагүй хүнийг олоход бэрх. Ч.Чимэд, М.Цэдэндорж, Ш.Сүрэнжав... гээд жагсаагаад байвал Шиндлэрийн бүртгэл шиг болно. Би Монгол телевизэд ажиллаж байснаараа үргэлж бахархдаг. Миний амьдралын алтан үеүдийн нэг. Гэтэл өнөөдөр Монгол телевизийн нэвтрүүлгүүдийг хараад даанч яав даа гэж харамсах сэтгэл төрөх юм.
Го-пи-мин овогт Бадарч гэгч бүжигчин мэргэжилтэй эр улаан цайм хятад овгоо тавьчихаад “Хар цагаан” хэмээх нэвтрүүлгийг хээвнэг хөтөлж суухыг нь хараад, хамгийн оргил цаг болох “Цагийн хүрд”-ийн араас хэн ч үздэггүй спортын нэвтрүүлэг өдөр бүр албатай юм шиг түлхэхийг нь үзээд санаа алдаад л сувгаа солих юм даа.
Би Го.Бадарчтай цуг туслах найруулагч хийгээд л гүйж явсан. Түүнийг авьястай найруулагч гэдэгтэй маргах гээгүй. Тэгээд ч Ерөнхийлөгч Н.Энхбаяр “гавьяатаа” өгсөн байх. Гэхдээ хятад овгоо эрээ цээргүй тавьчихаад Монгол Улс даяар нийгмийн эмзэг асуудал яриад сууж байж болох уу? Бас Уранчимэг гэж нэгэн сайн кино найруулагч эмэгтэй байдаг. Түүний бүтээсэн “Аргамжаа” кино Пусаны олон улсын кино фестивальд оролцож байхад бид хоёр тэнд бас л хөтлөлцөөд гүйж явлаа. Гэтэл тэр маань өнөөдөр Нийгэм, эдийн засгийн ерөнхий редакцийн бодлогыг тодорхойлдог ерөнхий редактор болоод зогссонгүй эфирт гарч ирээд л хүн загнаад байдаг болчихож. Та санаж байгаа байхдаа “Форум”-ын тайзан дээр гарч ирчихээд Их хурлын гишүүдийг баруун солгойгүй загнаад зогсдог хижээл насны ууртай хүүхнийг.
Найруулагч хүн нэвтрүүлэг хөтөлж болохгүй гэж би хэлэх гээд байгаа юм биш л дээ. Уг нь муу ч гэсэн сэтгүүлч хүн тэр тусмаа бодлого баригч ерөнхий редактор баймаар юм. Бид улс орон даяар гардаг телевизийн тухай ярьж байна. Уг нь найруулагч хүн бичсэн зохиолын дагуу жүжигчнийг тоглуулдаг, найруулдаг байтал дээрх найруулагчид өөрөө бичээд, өөрөө тоглоод бас өөрийгөө найруулаад байх болж. Тэгвэл сэтгүүлч, редактор, нэвтрүүлэгч энэ тэрээ ер нь хэрэгтэй юм уу?
“Гэрэлтэй цонх” гэж өдөр бүрийн 50 минутын хөтөлбөр бий. Энэ редакцийн ерөнхий редактор нь мөн л жүжигчин мэргэжилтэй Агааноров гэдэг залуу болчихож. Агааноров сайн хөтлөгч мөнөөс мөн. Хөтлөгч хүн жүжигчин байх нь хэвийн хэрэг, бүр сайн ч хэрэг. Гэхдээ өдөр бүрийн 50 минутын хөтөлбөрийн ерөнхий бодлогыг тодорхойлогч жүжигчин мөн үү?
МҮОНТ бусад телевизээс юугаараа ялгарах ёстой вэ гэвэл нэвтрүүлгийн бодлогоороо л гэж хэлэх биз. Тэгэхдээ бүр үндэсний олон нийтийн бодлого шүү. Гэтэл саяхан “Мартын 8”-наар Үндэсний телевизээр хэдэн бүсгүйчүүдээр сумо барилдуулж, тэвэг өшиглүүлж баахан доромжиллоо. Эхлээд би өнөө “дурны хонгионууд” чинь л марзаганаж байгаа гэж бодтол үгүй шүү, нэртэй хүний зүстэй хүүхнүүд тэгж балайрч байдаг байгаа. Энэ ямар гээч бодлого вэ? Тиймээ телевиз бол үзэгчдэд үйл явдлыг шууд хүргэх, шинэ мэдлэг олгох танин мэдэхүйн хэрэгсэл төдийгүй үзэгчдийг зугаацуулах үүрэгтэй. Гэхдээ л арай ч эмэгтэй хүнээр баярынх нь өдөр тэвэг өшиглүүлэн байж “зугаагаа” гаргаж болно гэж үү? Бас л нэг найруулагч редакторын хийсэн ажил байх. Үнэхээр өмнөөс нь гүйж хүрмээр.
Та өнөөдөр гэртээ очоод мэдээж сурсан зангаараа “Цагийн хүрд”-ийг үзэх байх. Яг үзэж дуусаад л та өөр суваг руу шилжинэ дээ. Яагаад гэвэл хачин уйтгартай спортын нэвтрүүлэг тэр цагт чинь гардаг юм. Спорт бүх нийтийн үйлс мөн. Гэхдээ үндэсний олон нийтийн хэмжээний өдөр бүр хамгийн оргил цагт үзүүлж байвал зохих чухал үйлс мөн үү? Мэдээж та сувгаа сольчихдог болохоор өдөр бүр тийм оргил цагт гардгийг анзаардаггүй байх. Тэгэхээр хэн ч үздэггүй юмыг тэр үнэтэй цагт тавьдаг байх нь. Өөрөөр хэлбэл, бусад телевизэд найр тавин өгсөн цаг буюу зүгээр л хоосон нүх гэсэн үг.
Хэрвээ та аль нэг студиэр өөрийнхөө тухай нэвтрүүлэг хийлгээд цацъя гээд очвол дээрх “нүх” чинь нэг минут нь 60-70 мянган төгрөгийн үнэтэй болохыг ойлгох болно. Түүнээс ч үнэтэй “нүх” байж магадгүй. Яагаад ийм байгааг би хэлэх үү?
Яагаад гэвэл тэр их үнэтэй хамгийн оргил цаг чинь МҮОНТ-ийн программын бодлогыг барьдаг Ө.Нарангэрэлийн “нүх” учраас тэр.
МҮОНТ-д баахан хувийн студи байдаг. Эдний нэг нь “Чандмань” студи юм. “Өглөө”, “Гэрэлтэй цонх”, “Үдшийн хэмнэл”, “Гараг” гээд “нэгдлийн нэртэй феодалын” студиуд. Тэд нарт өөр өөрсдийн гэсэн “нүх” байдаг. Тэр нүхэнд орсон мөнгө тэдний халаасанд ордог. “Өглөө” студийн захирал байсан Наранбаатар өдгөө телевизийн дарга болж орхисныг л харахад тайлбар хэрэггүй биз. Тэрээр анх бөхийн тайлбарлагч болох гэгээн хүсэлтэй телевизийн хаалгаар алхаж орсон тамирчин хүн юм гэнэ лээ. (Нээрэн бодсон чинь ийм тамирчин удирдаж байхад нөгөөдүүл нь мужаан, сувилагч ер нь хэн ч байсан ерөнхий редактор болж болно шүү дээ.)
МҮОНТ-ийнхний үздэггүй нэг юм бий. Тэр нь “гадны” гэх студиуд. (Уг нь тэд бас л урьд өмнө тэнд ажиллаж байсан хүмүүс шүү дээ) “Гадныханд бол дээрх “нүх” аймаар үнэтэй. Ерөнхийдөө нэг иймэрхүү л “нүхтэй” бодлого тэнд яваад байгааг та одоо ойлгож байгаа байх.
Ингээд бодохоор бид ер нь ямар гээч олон нийтийн бодлоготой телевизийн үзээд байна аа. Үзээд байна ч гэж дээ. Гол нь хөдөө л үздэг байх. Хотод бол тэртээ тэргүй 10 телевиз байгаа болохоор сувгаа л сольж орхино. Үздэггүй болохоор нээрээ бодлого модлого хэрэггүй ч юмуу.
Тийм ч болоод лам, зураач, эдийн засагч арай л барилгын инженер гээгүй байгаа даа энд тэндээс цуглуулсан арав гаруй хүний бүрэлдэхүүнтэй удирдлагын бүтэцтэй болсон юм гэсэн. Манай Их хурлынхан өөрсдийгөө “бага ард түмэн” гэцгээдэг бол тэд өөрсдийгөө “бага парламент” гэж эндүүрээд л цохиж явдаг бололтой. Тэд нар нь юу ч мэдэхгүй хэзээ ч түүгээр харагдахгүй мөртлөө аймаар өндөр сул цалин авдаг юм гэсэн. Тэгээд манай нөхөд тэднийгээ авч хаях гээд баахан тэмцэл өрнөж бүр өлсгөлөн хүртэл зарласныг та санаж байгаа биз дээ. Антенныхаа дор гэр барьчихаад л.... Одоо бас сонгууль дөхөөд ирэхээр дахиад босох юм гэсэн.
Гэхдээ бусад телевизтэй харьцуулахад МҮОНТ-д авууштай сайн талууд бас бий. Жишээ нь кино программын ерөнхий редакци гэсэн ганцхан монгол үгтэй алба бий. Тэдний кинонуудын орчуулга, уншилт бусад телевизээс хол тасархай. Ядаж л яг зарласан цагтаа гарна.
“ММ” агентлаг бол яах ч аргагүй туршлагатай, нэр хүндтэй, бусдаас хамаагүй сайн. Эрхбиш жаран хүний хүчээр хийж байгаа болохоор. Гэхдээ “ММ” агентлаг МҮОНТ-д хамаардаггүй тусдаа бодлоготой, санхүүтэй улс доторх улс гэдгийг бас хэлэх хэрэгтэй байх. Дээр өгүүлсэн хоёр албанаас бусдыг нь МҮОНТ гэж ойлгож болно. За одоо тэгэхээр кино, мэдээ хоёрыг хасаад сайн нэвтрүүлэг санах гээз үзье. Байна уу таминь ээ. Уг нь муу ч гэсэн “А-Х-А”-г хүмүүс шоолоод л үзээд байдаг байлаа. Гэтэл бас л “нүхгүй” болсон учир “25” руу явсан.
Яагаад гэвэл найруулагч Б.Баяр дээр өгүүлсэн “дарга нарын эсрэг” хөдөлгөөнийх, удахгүй бослогыг толгойлдог Г.Бадамсамбуу ч “нүхгүй” болж мэднэ. “Аяллын цаг” сүүлийн үед цөөрч Г.Бадамсамбуу аргаа бараад гар утасны рекламанд тоглож бусад телевизүүдээр шороо өшиглөж гараад байгааг та харсан биз ээ.
За тэгээд сайн нэвтрүүлэг гэхээр өнөө муу Гүрээгийн “Хариулахгүй байж болно” гэдэг бүгд хариулаад байдаг ярилцлага санаанд орж байгаа байх. За ингэсгээд л санаанд юм орохгүй дээ. Уг нь үзэгчид нэвтрүүлгийг хэн хийснийг нь ер анхаардаггүй юм. Монгол телевизээр л гарсан бол тэдний нэвтрүүлэг л гэж бодно. Гэтэл “гадны” гэх тодотголтой студиудын хийсэн сайн нэвтрүүлгийг тэд бүхий л аргаар хавчиж гадуурхдаг. Болж л өгвөл оруулахгүй санаатай. Уг нь ямар ч үзэгч нэвтрүүлгийн ард телевиз киноны “Номун” студи гэж бичсэн байна уу, “Нийгэм эдийн засгийн ерөнхий редакци” гэж бичсэн байна уу гээд хараад байдаггүй. Нэвтрүүлэг хийдэг бид л түүнийгээ уншиж баярлацгаадаг юм. Гэтэл МҮОНТ-ийн программынханд дэлгэцийн аравны нэгд шахуу бичигдсэн нэр аймаар том харагддаг нь үнэхээр хачин. Хачин ч гэж дээ, нэг муу атаархмаар болдог юм уу яадаг юм. Тэд чинь бас л титр харж кайф авдаг улс шүү дээ. Уг нь бол Үндэсний олон нийтийнх юм бол бүх “гадны” гэх студид нэг өдрөө өгчих л хэрэгтэй байхгүй юу. Тэртэй тэргүй “Цагийн хүрд”-ээс бусад цагт хүн болгон л өөр суваг үзэж байх юм чинь. Тэр ч бүү хэл тэднээс сайн нэвтрүүлгүүдийг нь худалдаж аваад тавих хэрэгтэй. Бусад орны телевизүүд тийм л байдаг. Яриад байвал их юм байна аа. Гэхдээ нэг л итгэл урам төрөхгүй юм. Хэнд ч гэж бичээд байгаа юм тэр тамирчинд уу эсвэл өнөө олон лам мам мужаан зужаанд уу?
Одоо л Үндэсний олон нийтийн телевиз өнгө төрхөө олохгүй бол “Үүдэн шүд нь унаад ирэхийн цагт үзэх харах хүнгүй болноо хөө” гэдэг л болох гээд байх шиг байна. Би наана чинь байсан болохоор санаа зовоод үүнийг сараачиж байна. Түүнээс миний нэвтрүүлгүүд үүгээр түүгээр гарч л байгаа л даа. Гэхдээ л хуучин гэрээ нурж байгааг харахаар сэтгэл өвдөөд байх юм.
Шекспирийн “Лир ван” өөрийнхөө эрх мэдлийг хүүхдүүддээ өгчихөөд өөрөө хаан хэвээр байх гэдэг боловч эцэстээ ордноосоо хөөгдөж сүйрч дуусаж байгаа тухай өгүүлдэг эмгэнэлт зохиолыг хэн хүнгүй мэднэ. Харин олон нийтийн тэгээд бас үндэсний гэгдэх телевизийн цаашдын хувь заяа хэрхэх бол. Миний танил нэг их хурлын гишүүн “Монгол телевизийг бүр тэр байшингаас нь гаргаад оронд нь эмнэлэг оруулчихмаар юм...” гэж нэг удаа хэлж байсан санаанд орж байна.
Яг л Лир ван шиг болох нь дээ хөөрхий...

Сэтгүүлч Д.Төрмөнх[/color][/font]

_________________
Эрхийн Балай


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 4-р сар.25.08 3:13 pm 
Оффлайн
¤ Digital Art
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.03.04 8:47 pm
Бичлэгүүд: 126
Mongoliin setgvvl zvi XVNIG YADARGAAND oruuldag.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 4-р сар.26.08 2:41 am 
Оффлайн
Партизан Гишvvн
Партизан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.02.07 1:46 pm
Бичлэгүүд: 327
Байршил: uyxan zambu tiviin naran dor
medeenii nevtruulegiin xuvid shuumjilmeer zuiluud ix baidag burxeg baraan zavaan medeenuud ixtei niigemiin muu uzegdeliig xeviin uzdel bolgoj xaruulaxiig xicheex met....
bi xuvidaa undesnii tvgiin forum gedeg nevtruuleg mash sain xeleltsuuleg xelbereer niigemiin asuudaluudad garts erelxiilsen ur dundtei nevtruuleg gej boddog.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 5-р сар.23.08 7:31 am 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.28.03 11:14 am
Бичлэгүүд: 406
Байршил: устгагдсан сэтгэхүйн сэргээлт
Зиак єнєє гайхал сэтгvvл зvйн талаар хэдэн юм хэлэхгvй бол хэл загтнаад болох биш. Зvгээр байхаар жаал элийрюv.

5.3 нд олон улсын сэтгvvлчдийн эрхийн єдєр болж єнгєрєхтэй зэрэгцээд манай танайгvй олон улс оронд сэтгvvлчид нэлээн сэржимдээд єнгєрсєн билээ. Энэ vеэр Yндэсний телевизээр єнєєгийн Монголын сэтгvvл зvйд хандсан нээлтэй хэлэлцvvлэг маягын нэвтрvvлэг гарлаа. УИХ гишvvн Шаравдорж, Бат-Yvл нар уригдан иржээ. / Худлаа ярихыг нь гаргах гэж хэргээр л нэвтрvvлгийг бэлтгэгчид дуудсан юм шиг санагдсан./ Хэвлэлийн хvрээлэнгээс нэг хvн, МУБИС, МУИС-ын хэдэн багш нар мєн байлцсан тэрхvv нэвтрvvлгээр манай сэтгvvл зvйд ийм тийм юм байна гээд гоочилж гарав. Тэдэн дундаас Бат-Yvл гишvvн "Ерєєсєє энэ сэтгvvл зvй, сонин хэвлэлийг утгагvй болгоод буруу тийш нь хєтлєєд байгаа гол хvч нь бол улс тєрчдийн захиалга" гэв. Аа тэгтэл хэдэн минутын дараа хэвлэлийн хvрээлэнгийн нєхєр "Монголын єдєр тутмын хэвлэлvvдэд нэр нєлєє бvхий улс тєрчид ихээхэн нєлєєлєлтэйг" зарлаж нэр цохож дуудлаа. Зууны мэдээ сонин ерєнхийлєгч Энхбаярынх, Ардчилал сонин Элбэгдоржийх гэсээр Бат-Yvлийн єєдєєс харж байгаад тийм сонин Бат-Yvлийх гэв. Єнєєдєх нь тоож байгаа юм алга цааш баахан худлаа ярьсан. Цэвэл гуай уригдаж ирсэнийх хэдэн vг хэлж байгаа харагдана. Манай сэтгvvл зvй ер нь ийм тийм байсан, одоо муусайн ухамсаргvй улс тєрчид ингэчлээ тэгчлээ, худалдаад авчлаа хэмээн халаглав. Гол хvмvvс болох сэтгvvлчдийг сургагч МУИС, МУБИС-ын багш нар ерєнхийдєє бид шавь нараа сайн бэлддэг, тэдэндээ заах ёстой юмаа заадаг, харин хэвлэл дээр мэргэжлийн бус хvмvvс ажиллах тохиолддог учраас сэтгvvл зvйн ёс зvй Монголд хэрэгждэггvй талтай гэлээ. Хувь хувьдаа хvмvvс шvvмжлэлээ хэлж дууссаны дараа цаашид хэрхэх нь харанхуй хэвээр vлдэв. Нэвтрvvлгийн туршид нээлттэй гэх утас уруу нь залгаад залгаад холбогдож чадаагvй ч тэнд хэлэх гэсэн vгсээ энд буулгачихаад єєрийнхєє санааг амраачихъя. Хичээл дээр цэвэр, ёс зvйтэй сэтгvvл зvй манай бvх л сургуулийн багш нар заадаг. Оюутнууд ч их л додигор ойлгож, гэгээрсэн янзтай суудаг. Гэтэл одоо бvх л сайн чадвартай гэсэн их сургуулийн сэтгvvл зvйн багш нар нэг улс тєрчийн хэвлэлийн менежер болчихсон оюутнууддаа заадаг ёс зvйгээ vзгээрээ эрээчиж байна. Зарим нэг нь "Би чинь тэр сайдын тєлєє л зvтгэж байна шvv дээ... Чи тэнд очиж тєдєн удаа санал єгєєрэй..." гэх жишээний юм унагаж суух. Єєрийн оюун бодол болон ёс суртахуунаа худалдсаны тєлєє чамгvй их мєнгє авч байгаа болохоор бага сага ууцгаана. Халаад ирхээрээ би чинь юу хийж явна вэ гэж халаглах юм. Нэлээн хэдэн хvмvvсээс асуухад "Сонгуулийн vеэр ингэж ажиллах нь ёс зvйгvй ажиллаж байгаа хэрэг биш" гэж их олон логикгvй тайлбараар нvглийн нvдийг гурилаар хуурцгаана. Тэгвэл оюутнууд чинь яах билээ? ямар vлгэр дууриал авах вэ гэхлээр "Тэд чинь сэтгvvлч болохгvй, ээж аавынхаа мал дээр гандаж олсон 6 сая тєгрєгєєр наргиад л дуусна, Тийм сэтгvvлчдийг хаана ч авахгvй" гэж єнєє хайрт хєдєєний шавь нараа гоочлох янз гаргах юм. Тэгээд яагаад тэдэнд хичээл заагаад байгаа юм бэ? Сургуульд эрхлэх ямар нэгэн бизнес хэрэгтэй биз дээ гэлээ. Нэг иймэрхvv хаа хаанаа учир начир нь олдохгvй. Єчигдєр, уржигдар энэ тэрхэнийг бодож байх зуурт "Энхбаяр Баттулгатай ярьснаар талхны vнэ 850 тєгрєг болсон тухай нийтлэлээ ахдаа єгчих. Ах нь гомдоохгvй шvv!, Дvv ойрдоо юу хийгээд байна? Ажил тєрєл сайн уу? Цалин мєнгє нь ямар байна.." гээд утас дуугарч байх юм. Єгєхгvй бол єгєхгvй, хоёр халбагадна уу, хорь халбагадна уу? гээд хоосон ходоодтойгоо маргаашийн зэлмvvн єдрийг угтаж болно. Хэнд хамаатай юм бэ? гээд цайны цагаараа Хан Брой орж стейк Чингисээр даруулж болно л доо. Цэвэр сэтгvvл зvй гэж, цэвэрхэн жvжиглэх улс тєр ч юм шиг.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 5-р сар.23.08 7:50 am 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.05.06 1:58 pm
Бичлэгүүд: 1116
Байршил: Chaos is a ladder.
Chandaa gishuun MGL-n TV-nuudiin tuhai hotlogchid ni chihend sonsogdtol saihan bichij!! :lol: :lol: :mrgreen: Gadaad medeend Odod-n amidral yaridag gedeg chine sonin yum! :??: :??: End ch gsn dee ododiiinhoo tuhai l bainga yarijiiidsiisht!!! Medeenii suwagt ni Britney Daily ntr gsn bulan bh jisheetei .... :??: :??: :??:


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 6-р сар.18.08 2:39 am 
Оффлайн
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.02.07 6:05 pm
Бичлэгүүд: 167
Байршил: SOS
setguulch bolmoor bna aa bi!

_________________
~Love lights the way~


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 6-р сар.26.08 7:25 pm 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.28.03 11:14 am
Бичлэгүүд: 406
Байршил: устгагдсан сэтгэхүйн сэргээлт
За энэ сонгуулийн vеээр хэвлэл мэдээллэлийн хэт ачаалалтай мэдээлэл хvмvvсийг хэрхэн мэдрэлийн ядаргаанд оруулж байгаа талаар хэдэн юм эрээчдиймуу,

Єнєєдєр телевиз тайван vзэж, мэдээгээр улс оронд юу болж байгааг тухтай харж, дуртай тв шоу, кино, хvvхэлдэйгээ vзэж чадаж байгаа нэг ч хvн байхгvй боллоо. Кабелийн сувгуудаар л нэг зугаа хийж, хєл бємбєг л vзэж тайвширч байгаа байх аа. Фм радио сонсож яваа хvмvvс ч дуртай дуугаа тайван сонсчихож чадахгvй, хайртай дотны хvндээ явуулсан мэндчилгээ ч асар нервний сонгуулийн рекламнуудад явж байна. Гудамж талбайгаар ч ажилаа тарчихаад харих гээд явж байгаа хvмvvс ч хотоор дvvрэн муухай тvvхтэй, муухай санаатй, муухай хvмvvсийг харж явна. Энэ бол мэдээлэлийн хэт утопи бємбєгдєлт, мэдээлэлийн дарамт юм.
Хvнийг тайван байлгахгvй болтол нь улс тєрийн хvчнvvд, улс тєрчид єєрсдийгєє рекламдах нь хэрээс хэтэрч сэтгvvл зvйд маш ємхий хортойгоор тусч байна. Телевизvvдээр гарах хоёр намын болон, бусад жижиг намууд, иргэний эвсэлийхний эерэг сєрєг сурталчилгаа, Улаанбаатарыг жуулчдад тахалж харуулах сурталчилгааны самбарууд интернэт хэрэглээнд хvртэл орж ирж байна. Оллоо сайтыг сонгуулийн ємнєхєн Элбэгдорж худалдаж авсанаар тvvгээр ардчилсан намын эрх ашигт vйлчилсэн мэдээлэл, гvтгэлгvvд цуварч гадаадад байгаа маш олон Монголчуудын толгойд гvтгэлэг мэдээлэл єгсєєр байна. Мєн Ньюс МН ч ардчилсан намыг хэт баримталсан мэдээ, мэдээлэлийг тvгээж сонин сэтгvvл дээрээс л єєр єнцєг, vзэл бодлыг илэрхийлсэн мэдээнvvд гаргаж байна. Єнєєдєр сонины веб сайтан дээр байдал арай гайгvй ч Эмvжин болоод бусад нийтлэгчдийн материал нэг талыг тэр дундаа Баярыг дэмжсэн, ємгєєлсєн байдалтай байгаа нь уншигчдад таалагдахгvй байна.
Єнєєдєр Монголд сэтгvvл зvйн нэгэн шинэ, томоохон салбар болж буй сэтгvvлvvдийн дийлэнхи хувь нь улс тєржсєн мэдээлэлээр уншигчдыг бємбєгдєж байна. Нэг vгээр хэлбэл энгийн хvмvvс ерєєс цагаан мэдээ Монголын сэтгvvл зvйгээс авч чадахаа байлаа. Нэгэнт чихэнд сонстож, нvдэнд харагдаж, гарт баригдаад байгаа сонгуулийн мэдээлэлд сvvлдээ хvмvvс мэдрэлийн ядаргаанд орж байна, гуниглан, гутарч, уйдаж байна. Аптаун сэтгvvл ерєнхий сайд Баярын зурагтай дугаар гарснаас хойш Баабарын эрхлэн гаргадаг Yндэсний Баялаг сэтгvvл зєвхєн Оюун, Баяраар дvvрсэн материалтай дугаарууд гаргав. Єєр бvхий л сэтгvvл дээр улс тєрчид ямар нэгэн байдлаар єєрсдийгєє рекламдаж байна.
Энэ хар мэдээ, хvмvvсийг тамлан зовоогч мэдээлэлийг нийтлээгvй сонин, сэтгvvл нэн ховор байх. Монголын хэвлэлийн хvрээлэнгээс єчигдєр нийт сэтгvvл зvйн байгуулгуудад Сэтгvvл зvйн хэм хэмжээнд ажиллахыг уриалсан мэдэгдэл гарсан. Гэвч тэдний vг мєнгєний хаданд ойгоод л цууриатна. Тэдэнд ёс зvйгvй бичвэр бичигч сэтгvvлчдээ хорьж, цагдах эрх vнэхээр vгvйлэгдэж байна. Сvvлдээ сэтгvvлч сэтэр зvvсэн бvхэн нь Монгол хэлний хамаг сєрєг утгатай vгсийг цуглуулан хар пиар хийгчид боллоо. Yvнд сэтгvvл зvйн багш нар, зохиолч, яруу найрагчид ч ихээр хамрагдах болсон. Цагаан мэдээг энгийн ард тvмэн хаанаас авах вэ?
Хєдєє орон нутагт байдал УБ-г бодвол арай л нааштай байна. Тэнд энд байгаа шиг олон зурагт сурталчилгаа алга. Дарханд гэхэд л том сурталчилгааны самбар Сансар хороололд байгаагаас л бага харагдаж байсан. Сэлэнгийн хэдэн сумдуудаар ардчилсан намын л туг голдуу намирсан харагдана. Хvмvvс нь зурагтаар нєгєє хэдийнхээ хэрvvлийг vнэхээрийн залхсан байртай хяламхийлнэ. Тєв аймагт ч мєн ялгаагvй. Инээдтэй нь Баянчандманиар дайраад єнгєрєхєд замын хажуугаар ардчилсан намын туг хийсэхээс єєр тэнд ямар ч сонгуулийн сурталчилгаа алга.
Намуудын сурталчилгаандаа зориулж байгаа мєнгєнд судалгааны байгууллагууд мониторинг хийхэд хувьсгалт нам єдєрт 30-35 сая тєгрєг, ардчилсан нам 85-90 сая тєгрєг зарцуулж байгаа тоо гарсан байна. Энэ мєнгє бол зєвхєн бохир сэтгvvл зvй, мэдээ мэдээлэлд бэлтгэж байгаа мєнгє юм. Эдгээр мєнгє нь фм радио, телевизээр явж байгаа захиалгат нэвтрvvлэг болон рекламанд зарцуулж байгаа мєнгєний тоо юм. Yvний цаана улс тєрчдийн тєлєє vзэгээ барьж суугаа зуу зуу сэтгvvлчдийн авч байгаа хахуулийн мєнгє нэмэгдэх ёстой. Монголчууд зургаан сарын хорин есєн хvртэл энэ бvх хар мэдээнд утагтаж суухаас єєр арга замгvй байна.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 6-р сар.26.08 7:42 pm 
Оффлайн
¤ Sumo Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.28.04 7:19 pm
Бичлэгүүд: 7435
Байршил: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
Одооны сэтгүүлчид гэж үнэндээ хог шаарнууд... /Мэдээж ганц нэг чадварлаг, ёсзүйтэй сэтгүүлч байхыг үгүйсгэхгүй л дээ/ Оллоо.мн, гөү гөү мн дээр гарсан сонины нийтлэлүүдийг уншиж байгаад заримдаа ангайдаг... Ийм юм сарааччихаад өдөр тутмын сонин дээр тавьчихаж байгаан байхдаа гээд гайхдаг....

Одооны сэтгүүлчдийн гаргаж байгаа нийтлэг дутагдал, алдааны талаар хэдхээн юм хэлье:

-Мэдэхгүй сэдвээрээ бичдэг. Ямар нэг юмны талаар бичих гэсэн бол эхлээд тэр сэдвээ сайн судал, мэддэг хүнээс нь асууж тодруулж баталгаажуулах хэрэгтэй... Жаахан материал гадаад хэл дээр олдиймуу, эсвэл хүнээс хальт сонсчоол тэрийгээ сонин дээр сарааччихдаг... Сумогийн тухай, эсвэл хөлбөмбөгийн тэмцээний талаар бичсэн нийтлэлүүдийг уншаад элэг хөших шахдаг... Саяханы жишээ гэхэд л , Евро 2008-ын нэг мэдээг аль ч билүү нэг сонин бичихдээ улсынх нь нэрийг хольж хутгаад, хожсон багийг хожигдсон болгоод, хожигдсон багийг хожсон болгоод биччихэж байгаан... Сайхан бантан хутгана шүү....

-Шууд өөрөө дүгнэлт хийдэг. Өнөөдрийн Ардчилал сонин дээр нэг сэтгүүлч тэгж авдгийм даа... "Хэн нэгэн Дорнодын усны станцын харуулыг хорлох гээд 40 000 хүн хорлох шахав" гээд шууд дүгнэлт хийчихэж байгаам даа... Мэргэжлийн байгууллага нь үнэн мөнийг нь тогтоогоогүй байхад....

-Зөв бичих дүрэм, бичгийн хэлний наад захын соёл байхгүй... Энэ талаар тэд нартай яриад ч хэрэг байхгүй, угаасаа ойлгохгүй.... Өнөөдрийн "Өдрийн сонин" дээр "МАХН том тэнэгтэв" гэсэн гарчигтай нийтлэл тэргүүн нүүрэн дээр нь тууж байхын... Ийм гудамжны нахал хэллэгийг өдөр тутмын том сонин томоор бичээд нийтлэлийнхээ гарчиг болгож байх ч гэж дээ...

-Ямар ч мэдээллийн чанаргүй, тулга тойрсон юм бичдэг... Жавхлан Баясгаланд сайн байсан гэнэ, Одончимэг шинэ нөхөртэйгөө дэлгүүр хэсэв... ч гэх шиг...... хэлэх ч үг байхгүй.....

-Үргэлж захиалгаар бичдэг.... Сонгууль дөхөөд ирсэн өөрийгөө сэтгүүлч гэж боддог болгон нэг бүдүүн нөхрийг сонгож аваал хөрөг нийтлэл бичих юм... Тэгээд их хөгийн, аймаар тэнэг тэнэг магтаал, нотолгоо гаргаж ирнэ....

-Хэт улстөржжихсөн.... Жишээ нь, "Өдрийн сонин" лав Н.Энхбаярыг сайлж байхыг хараагүй, ерөөсөө тэр сонины нийлэлийн бодлого нь Энхбаярыг муулах. Мөнхбаясгалан хэмээх Энхбаяраас аллергитай хүүхнээр нийтлэлээ бодлогоо тодорхойлуулж байгаа....

За за, бичээд байвал зөндөө зөндөө... Санаанд орсон юмнуудаа жаахан системгүй, яараад биччихлээ...

Дараа ТВ-ийн сэтгүүлчдийн тухай жаахан муулнаа... жишээ нь Алтантүрүүг.... хэхэхэ

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 7-р сар.07.08 2:45 pm 
Оффлайн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.20.08 1:30 pm
Бичлэгүүд: 3
Байршил: яг энд
Mongoliin Niigem maani ooroo yamar har baraan bolchihoo we hewlel medeelel gedeg 4 dahi zasaglal gej nerlegddeg hedii ch harin ch namiin uzel surtliig dagan bieluulegch bolj huwirsan yum bishyy argagui mongoliin ard tumen yaduu bn shdee mongonii toloo mergejliin es surtahuun hajuud ni ochuuhen bolchihson yum chin yahiin... UNEN shyy deerg buh shyymjlelyyd boditoi orshij bgaa


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 7-р сар.09.08 7:43 pm 
Оффлайн
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.05.06 7:33 pm
Бичлэгүүд: 175
С1 телевизийн "Экспресс ньюс"-ийг хөтөлдөг Наранбаатар гэж бас нэг сэтгүүлчийн баг угласан улс төрч байна. Тэр нөхрийн ярьдаг юм нь л "МАХН тэгсэн байна, ингэсэн байна" гэсэн юмнууд байдаг. АН-ын халаасны сэтгүүлч. Сэтгүүлч хүний баримтлах ёс зүй энэ тэр гэсэн юм юу ч байхгүй юм билээ. Шууд нэг намын суртал ухуулагч хийж байгаа юм чинь. 2008 он гарснаас хойш тэр нэвтрүүлгийнхээ дугааруудаар ядаж нэг удаа ч гэсэн өөр юм ярих болов уу гэсэн чинь үгүй дандаа л МАХН тэгсэн ингэсэн гэж авч өгч байгаа юм чинь. Саяхан сонгуулийн өмнөхөн "МАХН харь гаригийнхантай хуйвалдаж сонгуульд ялах гэж байна" гэж нөгөө нэвтрүүлгээрээ ярьж байсан.

_________________
http://kakadumn.blogspot.com


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 8-р сар.14.08 2:17 pm 
Оффлайн
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.06 5:37 pm
Бичлэгүүд: 599
Байршил: Цэнгэлийн шөнүүдээс өөрийгөө харамлаж Цэцэг шиг өврөө чамдаа л хадгалсан..
chandaa,bortsdorj,guy 3iin bichsen ni uneheer unen :wd:

_________________
Мартах аргагүй
Санах эрхгүй


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 123 постууд ]  Хуудас руу явах 1 2 3 4 5 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр