#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.28.26 10:59 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 6 постууд ] 

Танд юу бодогдож байна?
Хүүхдийн санаа байна дөө 25%  25%  [ 1 ]
Сайхан санаа юм. Гэхдээ бүтэх нь юу л бол 0%  0%  [ 0 ]
Дэмжиж байна, ингэж л орон сууц барих хэрэгтэй 25%  25%  [ 1 ]
Чадал нь байсан бол би захиалга өгөхөд бэлэн байна 50%  50%  [ 2 ]
Захиалга өгье өө 0%  0%  [ 0 ]
Нийт санал: 4
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 6-р сар.15.14 11:29 pm 
Оффлайн
¤ Expert
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.22.03 1:45 am
Бичлэгүүд: 2866
Байршил: On-Execution
Энд бичих хэрэгтэй эсэхийг мэдэхгүй юм.
Ямар ч гэсэн миний хувьд зах зээлийн хандлагыг тандах шаардлага байгаа болохоор Асуулт форумын энэ хэсэг орон сууцны зах зээлийн бага ч болов төлөөлөл болж чадна гэж үзээд энэ хэлэлцүүлгийг тавьж байна.

Товчхондоо бидэнд орон сууц барих газар бий. Хотын төвийн бүсэд, 7 -р хороололд. Бид гэдэг нь намайг оролцуулаад 9 айлын газар өмчлөгчид.
Надад барилгаа сайн бөгөөд шуурхай барих барилгын компани бий. Гэхдээ барилгын компани бол гол асуудал биш. Барилга угсралтын ажил гүйцэтгэгч нь шаардлагад нийцсэн ямар ч компани байж болно.

Бидэнд барих барилгын зураг төсөл бий, техник эдийн засгийн тооцоо бий. Төслийн ерөнхий дүр зураг иймэрхүү:

12 давхар 2 орцтой барилгад хэвийн стандарт зэрэглэлийн /хямд, даржин материалаар тооцоогүй шүү/ 192 айлын орон сууц байна. Сууцны талбайнууд жижиг болон жижгэвтэр 2 өрөөнүүд ихэнх нь, үлдсэн нь жижгэвтэр 3 өрөө байна. Жижиг 2 өрөөг томхон 1 өрөө, жижгэвтэр 3 өрөөг томхон 2 өрөө болгож захиалж болно. Дотор хана, хаалга л цөөрнө биз.
Хамгийн сонирхол татах зүйл нь 1м2 орон сууцны өртөг 1'152'000 - 1'440'000 төгрөг байхад хангалттай гэсэн тооцоо гарч байгаа.
Жишээлбэл 44,5 м2 талбайтай жижгэвтэр 2 өрөө байрны үнэ 51'260'000 төгрөг болж байгаа юм.

1м2 -н үнэ 1'152 хүртэл буураад, 1'440 хүртэл өсөөд байдгийн учир нь санхүүжилтийн хуваариас хамаарч байгаа юм л даа.
1'152 нь 20% хөнгөлөлттэй үнэ бөгөөд гэрээ байгуулахдаа 80% санхүүжилтээ хийсэн тохиолдолд мөрдөгдөх үнэ юм.
Бас 1'296 төгрөг гэсэн 10% хөнгөлөлттэй хувилбар байнаа. Гэрээ байгуулахдаа 30%, цаашид барилгын ажлын үе шатнаас хамааруулан 20%, 20%, 20% төлбөр хийж, барилга ашиглалтад орохоос өмнө 90% санхүүжилтээ гүйцээх хувилбар.
1'440 нь хөнгөлөлтгүй үнэ. Санхүүжилтийн хуваарь нь гэрээ байгуулахдаа 10%, цаашид барилгын ажлын үе шатнаас хамааруулан 10%, 10%, 10% санхүүжилт хийх ба үлдсэн 60% -г барилга ашиглалтад орсны дараа төлнө. Мэдээж үүнд банкны 8% -н зээл ашиглах бүрэн боломжтой.


Одоо та бүхний санаа бодлыг сонсох гээд байгаа шалтгаан. Ийм сайхан төсөл төлөвлөгөө байгаан бол тэгээд хэрэгжүүлээч. Асуугаад байх юу байна?

Асуудлын гол нь төсөл хэрэгжүүлэх хөрөнгөнд байна. Бидэнд ердөө 800 орчим сая төгрөгний эх үүсвэр олдож байгаа бөгөөд энэ нь төслийн нийт өртгийн 10% юм. Энэ хөрөнгөөр бид барилгын ажлаа эхлүүлж суурь, зоорийн давхар, 1 -р давхраа цутгаад дуусч байгаа юм.
Харин үүнээс цааш хангалттай тооны худалдан авагчид захиалга хийхгүй бол төсөл үргэлжлэх боломжгүй болно. Ингээд л бид зах зээлийг тандах, энэ төслийг хүлээж авах market response -г урдьчилан тооцоолох хэрэгтэй болоод байгаа юм.

За нөхөд Асуултын гишүүд, орон сууцны зах зээлийн хэрэглэгч, нийлүүлэгчид ээ санал бодлоо харамгүй хуваалцаарай.

_________________
Би юу ч мэдэхгvйгээ л мэднэ.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.16.14 5:46 am 
Оффлайн
°Site Admin°
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.02 4:24 pm
Бичлэгүүд: 2334
Байршил: chinii hajuud.. chamaig haraad l, bohi zajilaad l suujiina..
Ali hawid yum be

_________________
http://facebook.com/khundaga


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.16.14 12:24 pm 
Оффлайн
¤ Expert
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.22.03 1:45 am
Бичлэгүүд: 2866
Байршил: On-Execution
Shineer tuluvlugdsun 7 -r xoroolol. Bayanburdiin toirgoos baruun tiish Gerel tuviin araar, 3 -r surguuliin araar, irgenii burtgel medeelliin tuviin urduur Selbiin goliin ereg xurtel urgeljilne.

http://news.barilga.mn/r/55670

_________________
Би юу ч мэдэхгvйгээ л мэднэ.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.16.14 1:23 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.06.09 11:45 am
Бичлэгүүд: 5198
Байршил: God did not create man, man created god.
Тэгэхээр Морфиус ба түүний нөхдөд тэр хавьд хашаа байгаа ба барилгын ажлаа эхлүүлэх хэмжээний хөрөнгө нь бий, мөн зураг төсөл, тооцоог хийчихсэн гэсэн үг үү? Байрлал бол дажгүй, гол нь одоогийн байдлаар эргэн тойрон битүү гэр хороолол байна, баахан хашаан дунд ганц байр гозойж байх юм уу, эсвэл эргэн тойрон олон байр зэрэгцээд босоод ирэх үү? Тийм бол хэдэн оны үед ашиглалтанд орохоор төлөвлөж байнав? Мэдээж тийшээ цэвэр усны шугам нь тавигдсан байх ёстой, тэр нь хэзээв гэх мэт асуултууд байноо надад.
Үнэ бол одоогийн ханштай хангалттай хямд юм, төлбөрийн нөхцөл ч хангалттай уян хатан байна.

_________________
[URL=https://matchnow.info]Finest Сasual Dating[/URL]


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.16.14 7:14 pm 
Оффлайн
¤ Expert
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.22.03 1:45 am
Бичлэгүүд: 2866
Байршил: On-Execution
7 -r xoroolol gedeg ni xotiin tuvd uldsen xamgiin suulchiin tomooxon barilgajix talbai yum. Tiimees ch ali 2005 onoos xoish 7 -r xoroolliin daxin tuluvlultiin asuudal yarigdaj exelsen. Engineeriin shugam suljee, ded butetsiin shiidel ali ert garsan. 2010, 2011 onoos shugam suljeenii ajil xiigdej exelsen.
Gevch dunguj 2012 onoos barilgajiltiin ajil yavagdaj exelsen ba 2013, 2014 onuudad barilgajiltiin ajil erchimjij, odoo niit nutag devsgeriin 50% orchimd oron suutsnuud barigdaj baina.
Odoo barigdaj bui oron suutsnuudiin ashiglaltad orox xugatsaa tsaad tal ni 18 sar buyu 2015 ondoo bagtana gej tootsoj bolno. Bidnii xuvid tusul exelsnees 12 sariin xugatsaand barilgiig ashiglaltad oruulaxaar tootsoolj baina. /Minii ajillaj bui barilgiin company 15 davxar barilgiig 13 sariin dotor ashiglaltad ugch baina/

_________________
Би юу ч мэдэхгvйгээ л мэднэ.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.16.14 10:05 pm 
Оффлайн
¤ Expert

Нэгдсэн: 2-р сар.12.06 2:12 pm
Бичлэгүүд: 2957
Байршил: RW
Morpheus neg aytaihan Google mapiin zurgaas (Printscreeneer) taslaad ulaanaar ter gazraa toiruulj temdegleed iishee hiimel daguuliin foto oruulaad tailbarlaval iluu olon humuusiig tataj magadgui.

End 1-4-r geruudtei talbainii alind n Morpheus City-iig baiguulj baina?


Хавсралтууд:
tur3.jpg
tur3.jpg [ 179.52 KiB | 1143 удаа үзсэн ]

_________________
sudalgaa
Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 6 постууд ] 

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 3 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр