"LAN PARTY 2010"
2010 оны 6 сарын 12нд IT Park-д албан ёсоор зохиогдохоор боллоо.
Үйл ажиллагааны үндсэн зорилго:
Монгол улсад комьпютерийн хэрэглээ маш эрчимтэй хөгжиж, өдрөөс өдөрт хүрээгээ тэлж байгаа ба одоо цагт хувь хүн, айл гэр, албан байгууллагуудыг комьпютергүйгээр төсөөлөхөд бэрх болжээ. Гэвч Монгол улсын хэмжээнд комьпютерийн хардвэйр болон софтвэйрийг мэргэжлийн /gamer, enthusiast/ түвшинд сонирхон, цуглуулж, ашигладаг хүмүүс тооны хувьд маш цөөхөн билээ. Үүнтэй холбоотойгоор бид Aсуулт.нет хардвэйр форум болон Монголын Комьпютер Сонирхогч Мэргэжилтнүүдийн Клуб (МКСМК)-ийн санаачлагаар LAN PARTY-г хоёрдахь удаагаа IT Park-ын туслалцаатайгаар зохион байгуулахаар болсон бөгөөд үндсэн зорилгын хувьд:
1-т Комьпютер сонирхогч залуусын эгнээг тэлж, хоорондоо танилцах боломжыг бүрдүүлэн, мэдлэг туршлага мэдээлэл солилцох.
2-т Комьпютер гэдэг бол оффис хэрэглээнээс хамаагүй илүү, асар их боломж бүхий орчин үеийн техник технологийн дэвшил гэдгийг жирийн иргэдэд сурталчих.
3-т Монголын хэмжээнд комьпютер гэдэг жирийн хэрэглээнээс хальж мэргэжлийн сонирхогчидийн (enthusiast) хэмжээнд хүрсэн гэдгийг олонд хүргэх.
4-т Хүрэлцэн ирж оролцогсдод хамгын сүүлийн үеийн тоглоом/программуудыг дээд зэргээр ашиглаж/тоглох боломжыг олгож демонстраци хийх.
5-т Монгол улсын хэмжээнд комьпютер болон хардвэйр чиглэлийн худалдаа хийдэг комьпаниуд чөлөөтэй оролцож үйл ажиллагаа сурталчилж бидэнтэй хамтран ажиллах боломж олгох.
6-т Мэдээж хүрэлцэн ирсэн эрхэм hardware-чид, gamer-үүдэд LAN сүлжээнд холбогдож ханатлаа тоглох боломжыг олгох. (Үндсэн үйл ажиллагаа)
Үйл ажиллагаанд хамрагдах хүмүүс:
Комьпютерд сонирхолтой, мэргэжлийн зүгээс хамааралтай, комьпютер тоглооомд дуртай ер нь л комьпютертэй хамаатай ирэхийг хүссэн хүн бүхний өмнө хаалга нээлттэй.
Үйл ажиллагааны хөтөлбөр
1. LAN Party
Үндсэн vйл ажиллагаа бөгөөд бvртгэгдсэн оролцогчид өөрсдийн компьютерийг LAN -д холбож (optional wireless) дотоод сvлжээний орчинд хvссэн тоглоом, програм хангамжуудаа ашиглах, контентуудаа солилцох.
Оролцогч:
-Бvртгэгдсэн оролцогчид
Vргэлжлэх хугацаа:
Өглөөнөөс бvтэн өдрийн турш “LAN Party” арга хэмжээ vргэлжлэх хугацаанд.
2. Case Modding -н шоу уралдаан
Компьютерийн Case зэрэг гадна vзэмж, өнгө төрхийг өөрийн ур ухаан, сонирхолтой санаагаар өөрчилж рестайлинг хийдэг Case Modding -н урлагийг нийтэд таниулах, сурталчлах. Энэ чиглэлээр хийгдсэн бvтээлvvдийг шалгаруулж урамшуулах.
Номинаци:
- Most Creative PC (Хамгийн урлаглаг, мэдрэмжтэй)
- Miss PC (Хамгийн царайлаг)
- Ноён солиот PC (Хамгийн этгээд, донжтой)
Оролцогч:
-Бvртгэгдсэн оролцогчид
Vргэлжлэх хугацаа:
10.00-12.00
3. Hardware сонирхогч, мэргэжилтнvvд, хэрэглэгчдийн өөрсдийн компьютерээр оролцох уралдаан тэмцээнvvд
Тэмцээн:
- Гvйлтийн аварга PC (Хамгийн өндөр CPU OC, Default давтамжтай харьцуулсан хувиар)
- Хvндийг өргөлтийн аварга PC (Computational Benchmarking Super PI etc., бvх төрлийн OC чөлөөтэй)
- Супер зэвсэг PC (Grapical Benchmarking, бvх төрлийн OC чөлөөтэй)
- Уралдааны PC (Хамгийн өндөр CPU давтамж, бvх төрлийн OC болон Tweak чөлөөтэй)
- HCIU OC буюу хуруу ОС (Зvгээр л keyboard дээр хурдан бичих уралдаан, гэхдээ монгол хэлний хичээлээ/крилл үсгээр шивэхээ сайн давтаарай)
- Клубын шагналт Hardware Geek (Хамгийн High–tech modding, хамгийн том шагнал байх болно)
Оролцогч:
-Бvртгэгдсэн оролцогчид
Vргэлжлэх хугацаа:
13.00-14.00
4. Компьютер, мэдээллийн технологийн сэдэвт асуулт хариултын тэмцээн. (Эсвэл жижиг хэмжээний хөгжөөнт тоглоом байж бас болно)
Телевизийн АХА тэмцээний зарчмаар явагдана. Ялагчид бэлэг дурсгалын зvйлс болон материаллаг шагналтай.
Оролцогч:
-Бvртгэгдсэн оролцогчид
-Арга хэмжээнд хvрэлцэн ирсэн сонирхогчид
Vргэлжлэх хугацаа:
14.30-15.00
5. Simulator шоу
Симулятор төрлийн тоглоом, software -уудыг зориулалтын төхөөрөмжvvд дээр өөрийн биеэр туршиж, сонирхож, Kife авах боломж (Мэдээж, сонирхогч олон байхын хэрээр хугацааны хязгаартай)
Оролцогч:
-Бvртгэгдсэн оролцогчид
-Арга хэмжээнд хvрэлцэн ирсэн сонирхогчид
Vргэлжлэх хугацаа:
Өглөөнөөс бvтэн өдрийн турш “LAN Party” арга хэмжээ vргэлжлэх хугацаанд.
6. Hardware тvvхийн музей, тайлбар, намтар тvvхийн хамт
Компьютер Hardware -н талаархи vндсэн ойлголттой болох, хvчин чадал төрөл ангиллыг ойлгох, зөв сонголт хийх зэрэг анхан шатны мэдлэгийг сонирхогч, хэрэглэгчдэд олгох зориулалттай vзvvлэн таниулах материал дэлгэн vзvvлэх, тараах, тайлбарлах.
Сонирхогч хэрэглэгчдэд орчин vеийн Hardware -н хөгжлийн талаар системтэй мэдлэг олгох зорилгоор биет vзмэр болон тэдгээрийн төрөл ангилал, техникийн дэлгэрэнvй мэдээлэл, технологийн vндсэн зарчмуудын талаархи тайлбар бvхий vзэсгэлэн гаргах.
Ховор, эртний Hardware зэрэг сонирхолтой vзмэрvvдийг нийтэд сонирхуулах.
Комьпютерийн хөгжилийн тухай богино хэмжээний лекц тавих.
CPU (Төв тооцоолуур)-ын гарал үүсэл, хөгжил: Морфиус
GPU (Дүрслэл тооцоолуур)-ын гарал үүсэл, хөгжил: Люсифер гэх мэт. (Өөрийн сайн дураар мэдлэгээ хуваалцаж бяцхан лекц тавих боломж та бүхний өмнө нээлттэй)
Vргэлжлэх хугацаа:
Өглөөнөөс бvтэн өдрийн турш “LAN Party” арга хэмжээ vргэлжлэх хугацаанд.
7. High-tech Presentation
Сvvлийн vеийн Hi-tech Hardware болон дэвшилтэт техник технологиудыг сонирхогч, хэрэглэгчдэд танилцуулах, сурталчлах. (Core-i7, Phenom II, HD58** GTX4** etc.)
Энэ арга хэмжээнд IT, Компьютерийн чиглэлээр vйл ажиллагаа эрхэлдэг хувь хvн болон байгууллагууд оролцож өөрсдийн шинэ дэвшилтэт бараа бvтээгдэхvvн, vйлчилгээг танилцуулж болно.
Ивээн тэтгэгчдийг танилцуулж vйл ажиллагааг сурталчилах.
Оролцогч:
-Бvртгэгдсэн оролцогчид
-Арга хэмжээнд хvрэлцэн ирсэн сонирхогчид
-Тухайн чиглэлээр vйл ажиллагаа эрхлэгч байгууллага, хувь хvмvvс
Vргэлжлэх хугацаа:
14.00 – “LAN Party” арга хэмжээ дуусах хvртэл хугацаанд.
8. Компьютер, мэдээллийн технологийн чиглэлийн чөлөөт асуулт, хариулт
Оролцогчдоос санал тавьж сонирхсон асуултуудынхаа хариуг холбогдох чиглэлийн мэдлэгтэй клубын гишvvд болон зочдоос авч болно.
Оролцогч:
-Бvртгэгдсэн оролцогчид
-Арга хэмжээнд хvрэлцэн ирсэн сонирхогчид
Vргэлжлэх хугацаа:
Өглөөнөөс бvтэн өдрийн турш “LAN Party” арга хэмжээ vргэлжлэх хугацаанд.
Эдгээр vйл ажиллагаануудаас гадна LAN Party -н бэлтгэл ажлыг зохион байгуулах явцад оролцогч, дэмжигчдийн санал болгосон сонирхолтой, өгөөжтэй, хэрэгжvvлэх боломжтой арга хэмжээнvvдийг хvлээн авч хамтран хэрэгжvvлнэ. Та бүхний санал, санаа оноо бидэнд маш чухал гэдгийг дахин бичих хэрэгтэй байх.
Зохион байгуулалтанд гар бие оролцох сонирхолтой хүн бүрийн өмнө бидний хаалга нээлттэй. (тэр ч бүү хэл тун шаардлагтай байна) Нөхдөө нийгмийн идэвхтэй байж Монгол улсынхаа хөгжилд бага ч болов нэмэр оруулцгаая.
Эцэст нь бичихэд:
Хардвэйр форумаар эргэлддэг, хамтдаа форумддаг гишүүн болгоныг заавал ч үгүй хүрэлцэн ирэхийг уриалж байна.
Аль болох олон хүнийг хамарж, өргөн цар хүрээтэй байх тусмаа л дараа дараагын ажилуудад нэмэр болно гэдгийг бодолцож үзэх хэрэгтэй ба би муу пс-тэй мэтээр ичиж, ирж оролцохгүй, идэвхгүй байдал үзүүлж хойш суухгүй байхыг хүсье.
Жишээ болгоход зохион байгуулагчдын нэг болох Mopфиус гишүүн маань Pentium 4 setup-аараа LAN PARTY 2010-т оролцох гэж байгааг бичихэд нэн таатай байна.
Зохион байгуулагч нартай холбогдохыг хүсвэл.
Mana
Morphues M
Эсвэл надтай холбогдож болно.