#AsuultSambar :
https://forum.asuult.net:443/

2011 oны элсэлтийн шалгалттай холбоотой мэдээллүүд
https://forum.asuult.net:443/viewtopic.php?t=135980
1 хуудас 7

Зохиогч:  MoRFi [ 3-р сар.04.09 5:51 pm ]
Постын сэдэв:  2011 oны элсэлтийн шалгалттай холбоотой мэдээллүүд

Шалгуулагч шалгалт өгөх ЕШТ, анги танхим, суудлын хуваарийг баталсан шар өнгийн хуудас /цаашид суудлын хуваарийн хуудас гэх/-ыг шалгалт эхлэхээс өмнө ЕБС-аар дамжуулан тараана. 2009 оноос өмнөх онд ЕБС төгссөн шалгуулагчид суудлын хуваарийн хуудас БСГ-аас эсвэл ЕШ-ын Зөвлөгөө мэдээллийн төв болох Сан дээд сургуулиас суудлын хуваарийн хуудсаа хүлээн авна.

3.2. Шалгуулагч дараах материалыг бүрдүүлэн шалгалтанд орно.

Үүнд:

* Бүртгэлийн хуудас

* Суудлын хуваарийн хуудас

* Бүрэн дунд боловсролын үнэмлэх

* Иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах бичиг баримт /Жич: Иргэний үнэмлэхтэй адилтгах бичиг баримтанд Гадаад пасдорт, цагдаагийн үнэмлэхийг ойлгоно. /

3.3. Хэрэв иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2009 оны 6 сарын 1-ээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид өөрийн оршин сууж буй орон нутгийнхаа засаг дарга эсвэл сурч буй сургуулиасаа захирлын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн 3 сарын дотор авхуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт шалгалтанд авчирна.

3.4. Шалгалтанд өөрийн оронд хүн оруулсан, бичиг баримтыг хуурамчаар үйлдэн хууран мэхлэхийг оролдсон тохиолдолд тухайн шалгуулагчийн бүртгүүлсэн нийт шалгалтыг хүчингүй болгож 2 жил хүртэл ЕШ-д орох эрхийг хасна.

3.4. 2009 оны ЕШ доорх хуваарийн дагуу орон даяар УБ-ын цагаар нэгэн зэрэг явагдана.

Зохиогч:  Дэлгэр [ 12-р сар.08.10 12:10 am ]
Постын сэдэв:  Re: 2011 oны элсэлтийн шалгалттай холбоотой мэдээллүүд

2011 oны элсэлтийн шалгалттай холбоотой мэдээллүүд
Шүүрдэв.

Зохиогч:  ::One Love:: [ 12-р сар.08.10 12:11 am ]
Постын сэдэв:  Re: 2011 oны элсэлтийн шалгалттай холбоотой мэдээллүүд

Цэвэрлэцэн байна шд. :wd:
Гэхдээ нэг л гол харлаад явчлаа да.

Зохиогч:  ПИНОККИО [ 12-р сар.08.10 11:47 pm ]
Постын сэдэв:  Re: 2011 oны элсэлтийн шалгалттай холбоотой мэдээллүүд

Өнгөрсөн жилүүдийн материалыг хаанаас олох вэ?

Зохиогч:  ::One Love:: [ 12-р сар.08.10 11:57 pm ]
Постын сэдэв:  Re: 2011 oны элсэлтийн шалгалттай холбоотой мэдээллүүд

Асуух юун.

2010-Математик-Б вариант

Код:
http://share.gogo.mn/cedWGKRTbF24961291862808/ESH-2010-Mat-B.rar

Зохиогч:  ПИНОККИО [ 12-р сар.09.10 12:07 am ]
Постын сэдэв:  Re: 2011 oны элсэлтийн шалгалттай холбоотой мэдээллүүд

Татчихлаа.
Өөр байгаа юу?

Зохиогч:  ::One Love:: [ 12-р сар.09.10 12:12 am ]
Постын сэдэв:  Re: 2011 oны элсэлтийн шалгалттай холбоотой мэдээллүүд

Өөр алга да.
Уг нь эеш дуусаад хэд хоногийн дараа бүх хичээлээр бүх хувилбаруудтайгаа тавигдсан шд.
Татахаас залхуу хүрээд expired болгоцон.

Зохиогч:  Нимбус [ 1-р сар.02.11 10:04 pm ]
Постын сэдэв:  Re: 2011 oны элсэлтийн шалгалттай холбоотой мэдээллүүд

Энэхүү сэдэвийг ерөнхий боловсролын сургуулиуд форум руу зөөж өгнө үү.

Зохиогч:  Юүдэн [ 1-р сар.04.11 11:00 pm ]
Постын сэдэв:  Re: 2011 oны элсэлтийн шалгалттай холбоотой мэдээллүүд

Нимбустай санал нэг байна :D

Зохиогч:  Нимбус [ 1-р сар.06.11 9:11 pm ]
Постын сэдэв:  Re: 2011 oны элсэлтийн шалгалттай холбоотой мэдээллүүд

2010-2011 оны төгсөх шалгалтын журам

БСШУЯ-ны дэргэдэх Боловсролын үнэлгээний төвийн захирлын
2010 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 49 дүгээр тушаалын хавсралт

2010-2011 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТӨГСӨХ ШАЛГАЛТЫН ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл


1.1. Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх хэв шинжийн ерөнхий боловсролын сургуулийн бага,
суурь, бүрэн дунд боловсролын стандартын хэрэгжилтийн түвшин тогтоох зорилгоор үнэлгээ /цаашид
“Төгсөх шалгалт” гэх/-г зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2. Төгсөх шалгалтын зорилго нь бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартын хэрэгжилтийн түвшин
тогтоох нөхцөлийг бүрдүүлж, суралцагчийн мэдлэг, чадварыг бодитойгоор үнэлэхэд оршино.
1.3. Төгсөх шалгалтыг зохион байгуулж явуулах үйл ажиллагаа нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын
2010 оны 361 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн мэдлэг,
чадвар, төлөвшлийг үнэлэх, дүгнэх журам”, мөн сайдын 2010 оны 517 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт
болон энэхүү журам үүнд нийцүүлэн гаргасан төгсөх шалгалтын дэг, төгсөх шалгалтын ажлын удирдамж,
шалгуулагчийн бичгийн ажлыг засах, үнэлэх аргачлалаар зохицуулагдана.

1.4. Төгсөх шалгалтын үндсэн зарчим.

1.4.1. Төгсөх шалгалтын агуулга нь бага, суурь, бүрэн дунд боловсролын стандарт, агуулгын үлгэрчилсэн
хүрээнд нийцсэн байх.
1.4.2. Төгсөх шалгалт авах хэлбэр нь тодорхой, суралцагчийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон, тэдний сонгох
эрхийг хүндэтгэсэн байх.
1.4.3. Төгсөх шалгалтын даалгавар нь туршигдсан, найдвартай байх.
1.4.4. Төгсөх шалгалтын явц, үр дүнгийн талаарх мэдээлэл нийтэд ил тод байх.
1.4.5. Төгсөх шалгалтын сэдэв, даалгаврын нууцлал баталгаатай байх.

Хоёр. Төгсөх шалгалтын шалгуулагч ба зохион байгуулагч

2.1. Төгсөх шалгалтын шалгуулагч

2.1.1. Ерөнхий боловсролын сургууль (цаашад “сургууль” гэх)-ийн V, IX, XI ангийн төгсөгч.
2.1.2. Мэргэжлийн боловсрол олгох сургалтыг бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх сургалттай хослуулан явуулдаг
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын бүрэн дунд боловсролын агуулга эзэмшсэн
суралцагч.
2.1.3. Албан бус болон орой, эчнээ, экстернат сургалтаар харгалзах түвшний боловсрол эзэмшсэн иргэд.
2.1.4. Тусгай хэрэгцээт болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд боловсрол олгох сургууль (цаашид сургууль гэх)-ийн
V, IX, XI ангийн төгсөгч.
2.1.5. Өмнөх жилийн суурь, бүрэн дунд боловсролын “хангалтгүй” буюу “0-59” гэсэн үнэлгээ бүхий суурь,
бүрэн дунд боловсролын үнэмлэхтэй иргэд тухайн хичээлийн жилийн эхэнд энэ тухай хүсэлт өргөдлөө
оршин байгаа газарт нь боловсролын үйлчилгээ үзүүлдэг ерөнхий боловсролын сургуулиар дамжуулан аймаг,
нийслэлийн Боловсрол соёлын газар /хэлтэс/-т гаргаж, зөвшөөрсөн шийдвэр гарсан тохиолдолд төгсөх
шалгалтад орж болно.

2.2. Төгсөх шалгалтыг зохион байгуулагч

2.2.1. Улсын хэмжээнд төгсөх шалгалтыг зохион байгуулалт, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах Төгсөх
шалгалтын төв комисс /цаашид төв комисс гэх/-ыг БҮТ-ийн захирлын тушаалаар томилно. Төв комисс
нь орон тооны бус 7 гишүүнтэй байна.
2.2.2. Нийслэл болон хөдөө орон нутагт шалгалтыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах төгсөх
шалгалтын салбар комисс /цаашид салбар комисс гэх/-ыг тухайн аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын
газрын даргын тушаалаар боловсрол, соёлын газрын мэргэжилтэн, бүх шатны боловсролын төрийн
захиргааны ажилтан, ерөнхий боловсролын сургуулийн захирал, багш зэрэг хариуцлага хүлээх чадвартай
мэргэжлийн хүмүүсийг оролцуулан томилно. Салбар комисс орон тооны бус 7 гишүүнтэй байна.
2.2.3. Сургууль дээр төгсөх шалгалтыг зохион байгуулж явуулах төгсөх шалгалтын сургуулийн комисс
/цаашид сургуулийн комисс гэх/-ыг сум, дүүргийн Засаг даргын захирамжаар салбар комиссоос
томилогдсон төлөөлөгчөөр ахлуулан, орон нутгийн төрийн захиргааны байгууллагын төлөөлөл, захирал
(сургалтын менежер), багш нарыг оролцуулан томилно. Сургуулийн комисс орон тооны бус 5 гишүүнтэй байна.
2.2.4. Төв болон салбар комиссын зохион байгуулалт, ажлын чиг үүрэг төгсөх шалгалтын ажлын удирдамжаар
зохицуулагдана.
2.2.5. Сургуулийн комиссын ажлын чиг үүрэг төгсөх шалгалтын ажлын удирдамж, төгсөх шалгалтын дэгээр з
охицуулагдана.

Гурав. Төгсөх шалгалтын агуулга, хэлбэр

3.1. Төгсөх шалгалтыг дараах агуулгаар авна.

3.1.1. Бага боловсрол эзэмшигч монгол хэл, математик, англи хэлний хичээлийн агуулгаар 3 шалгалт өгнө.
3.1.2. Суурь боловсрол эзэмшигч монгол хэл-монгол бичиг /нэгдмэл агуулга/, математик, физик, химийн
хичээлийн агуулгаар 4 шалгалт өгнө.
3.1.3. Бүрэн дунд боловсрол эзэмшигч монгол хэл-уран зохиол /нэгдмэл агуулга/, математик, сонгон
судалсан хичээлийн агуулга /англи хэл, орос хэл, физик, хими, биологи, газар зүй, монгол улсын
түүх, нийгмийн тухай мэдлэг/-аар 3 шалгалт өгнө.
3.2. Шалгуулагч гадаад хэлний хичээлээс бусад хичээлийн шалгалтыг монгол хэлээр өгнө.
3.3. Төгсөх шалгалтыг тест сорилоор авна.

Дөрөв. Төгсөх шалгалтын бэлтгэл

4.1. Сургууль бүр хичээлийн жилийн I хагас жилд багтаан тухайн оны V, IX, XI ангийн суралцагчдын тоо
болон XI ангийн суралцагчийн сонгосон хичээлийн агуулгын чиглэлийг Боловсрол, соёлын газарт,
Боловсрол соёлын газар мэдээг нэгтгэн 2011 оны 2 дугаар сарын 15-ны дотор Боловсролын үнэлгээний
төвд ирүүлнэ.
4.1.1. Шалгуулагчдын талаарх мэдээллийг тусгайлан өгөгдсөн загварын дагуу цахим болон баталгаажсан цаасан
хэлбэрээр тус тус хүргүүлнэ.
4.1.2. Боловсролын үнэлгээний төвд нэгдсэн мэдээг өгснөөс хойш шалгалт өгөх шалгуулагчдын тоо, XI анги
төгсөгчийн хичээл сонголтыг өөрчлөхгүй.
4.2. Шалгалтын сэдэв, даалгаврыг боловсруулах ажлыг Боловсролын үнэлгээний төв, Боловсролын хүрээлэнтэй
хамтран зохион байгуулна.
4.3. Шалгалтын материал /шалгалтын загвар дэвтэр, хариултын хуудасны эх, сорилын түлхүүр, шалгалтын дүн
мэдээг нэгтгэх маягт зэрэг/-ыг битүүмжлэх, салбар комисст хүргүүлэх, түүнтэй холбоотой нууцлалыг
төв комисс хариуцна.
4.4. Аймаг, нийслэл (сум, дүүрэг)-д хүргэгдсэн төгсөх шалгалтын материалыг хувилах, тараах, түүнтэй
холбогдох нууцлал, найдвартай байдлыг салбар болон сургуулийн комисс хариуцна.
4.5. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусгай сургуулийн шалгуулагчийн шалгалтын материалыг сургалтын
онцлогт тохируулан төв комисс тусгайлан бэлтгэж, хүргүүлнэ.
4.6. Салбар болон сургуулийн комисс нь төв комиссоос өгсөн шалгуулагчдын талаарх мэдээллийн дагуу
шалгалт авах анги, танхимыг бэлтгэнэ.

Тав. Төгсөх шалгалтын хугацаа, зохион байгуулалт

5.1. Төгсөх шалгалтыг дараах хуваарийн дагуу зохион байгуулна.
5.1.1. Бага боловсрол /Y анги/-ын төгсөх шалгалт.

2011 оны 5 дугаар сарын 16-ний өдөр
09:00 -10:00 Монгол хэл
2011 оны 5 дугаар сарын 18-ний өдөр
09:00 -10:00 Математик
2011 оны5дугаар сарын 20-ний өдөр
09:00 -10:00 Англи хэл

5.1.2. Суурь боловсрол /IX анги/-ын төгсөх шалгалт.

2011 оны 5 дугаар сарын 23-ний өдөр
09:00-10:30 Монгол хэл-монгол бичиг /нэгдмэл агуулга/
2011 оны 5 дугаар сарын 25-ний өдөр
09:00-10:30 Математик
2011 оны 5 дугаар сарын 27-ний өдөр
09:00-10:30 Физик
2011 оны 5 дугаар сарын 29-ний өдөр
09:00-10:30 Хими

5.1.3. Бүрэн дунд боловсрол /XI анги/ төгсөх шалгалт.

2011 оны 5 дугаар сарын 24-ний өдөр
09:00-10:30 Монгол хэл-уран зохиол /нэгдмэл агуулга/
2011 оны 5 дугаар сарын 26-ний өдөр
09:00-10:30 Математик
2011 оны 5 дугаар сарын 28-ний өдөр
09:00-10:30 Сонгосон агуулга /сонгон судалсан аль нэг хичээл/


5.2. Зохион байгуулалт.

5.2.1. Төгсөх шалгалт нь жилд нэг удаа явагдах ба Улаанбаатар хотын цагаар нэгэн зэрэг эхэлж, дуусна.
5.2.2. Төгсөх шалгалтыг тогтоосон хугацаанд өдөрт нэг шалгалт авах бөгөөд журмын 5.1.1, 5.1.2, 5.1.3
дахь заалтаар зохицуулагдана.
5.2.3. Бага боловсролын төгсөх ангийн шалгалтын үргэлжлэх хугацаа 60 минут, суурь, бүрэн дунд
боловсролын шалгалтын үргэлжлэх хугацаа 90 минут байна.
5.2.4. Төгсөх шалгалттай болон төгсөх шалгалтгүй хичээлүүдэд жилийн эцсийн дүнгээр хангалтгүй буюу
“F” үнэлгээ авсан суралцагчийг төгсөх шалгалтад оруулна.
5.2.5. Хүндэтгэн үзэх шалтгаан (шалгалтын үед улсын төрөлжсөн олимпиадыг зохион байгуулах хорооны
шийдвэрээр олон улсын олимпиадад оролцож байгаа болон мөн эцэг эх нас барах, өөрөө эмнэлгийн
яаралтай тусламж авах, байгалийн гамшиг тохиолдох гэх мэт)-аар төгсөх шалгалтад ороогүй
суралцагчийн шалтгаан нь баримтаар нотлогдсон тохиолдолд төгсөх шалгалттай хичээлийн жилийн
эцсийн үнэлгээ (хувь)-г төгсөх шалгалтын үнэлгээ болгон тооцно.
5.2.6. Шалгуулагч биеийн эрүүл мэндийн байдлаас болон бусад шалтгаанаар шалгалтын анги танхимыг орхин
гарсан тохиолдолд шалгуулагчийн гарах хүртлээ гүйцэтгэсэн даалгаврыг үнэлж зохих оноог өгнө.

Зургаа. Шалгалтын материал засах, дүн гаргах, мэдээлэх

6.1. Шалгуулагчийн бичгийн ажлыг засах, үнэлэх аргачлалыг Боловсролын үнэлгээний төв шалгалтын
материалын хамт хүргүүлж, сургуулийн комисс мөрдөж ажиллана.
6.1.1. Сургуулийн комисс нь шалгалтын материалыг засаж дүн, оноог шалгуулагч, олон нийтэд тухайн
өдөрт багтаан мэдээлнэ.
6.1.2. Салбар комисс нь шалгалтын дүн мэдээ, түүнд хийсэн хяналт-шинжилгээний материалын хамт
сүүлийн шалгалт дууссанаас хойш 5 хоногийн дотор төв комисст ирүүлнэ.
6.1.3. Аймаг, нийслэлийн салбар комиссоос ирүүлсэн шалгалтын үнэлгээг төв комисс нэгтгэнэ.
6.1.4. Төв комисс нь шалгалтын дүн, мэдээгээ БҮТ-д хүлээлгэн өгөх бөгөөд БҮТ бага, суурь,
бүрэн дунд боловсролын стандартын хэрэгжилтийн дунджийг аймаг, нийслэл болон улсын хэмжээнд
нэгтгэн гаргаж, тайланг БСШУЯ, Боловсролын хүрээлэнд хүргүүлнэ

Долоо. Өргөдөл, гомдол хүлээн авах, шийдвэрлэх

7.1. Шалгуулагч болон тэдний эцэг, эх, асран хамгаалагч, багш нар шалгалтын дүн, оноотой санал
нийлэхгүй байгаа болон даалгаврын хариулттай холбоотой өргөдлөө сургуулийн комисст бичгээр
гаргана. Сургуулийн комисс иргэдээс гаргасан өргөдөл гомдлыг 24 цагийн дотор шийдвэрлэж,
хариуг бичгээр өгнө.
7.2. Иргэд сургуулийн комиссоос гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд харъяа салбар
комисст гомдол гаргаж болно.
7.2.1. Сургуулийн комисс энэ тохиолдолд тухайн өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн тухай протокол хөтөлж,
шалгуулагчийн шалгалтын дэвтэр, хариултын хуудсыг хувилж, хавсарган салбар комисст хүргүүлнэ.
7.2.2. Салбар комиссоос гаргасан шийдвэр эцсийнх байна.
7.3. Сургуулийн комисс нь шалгуулагчийн буруутай үйлдлээс шалтгаалсан өргөдлийг хүлээн авч шийдвэрлэх
боломжгүй бөгөөд шалтгаанаа тодорхой заагаагүй болон буцах хаяггүй, бага насны хүмүүс буюу шүүхийн
шийдвэрээр эрхийн бүрэн чадамжгүйд тооцогдсон этгээд эцэг эх, асран хамгаалагчаараа төлөөлүүлээгүй
бол өргөдлийг хүлээн авахгүй.

Төгсөх шалгалтыг БҮТ-ээс авдаг болж байгаа юм байхдаа.?

Зохиогч:  Дэлгэр [ 1-р сар.06.11 11:35 pm ]
Постын сэдэв:  Re: 2011 oны элсэлтийн шалгалттай холбоотой мэдээллүүд

Тэгвэл улирна энэ тэр гэсэн асуудал гарах нь дээ хэхэ

Зохиогч:  Нимбус [ 1-р сар.07.11 8:35 pm ]
Постын сэдэв:  Re: 2011 oны элсэлтийн шалгалттай холбоотой мэдээллүүд

Заза ийшээ зөөчихсөн байна.
Энэ сэдвийг сайн авч явнаа.
Бас наачихъя.

Зохиогч:  Юүдэн [ 1-р сар.07.11 11:40 pm ]
Постын сэдэв:  Re: 2011 oны элсэлтийн шалгалттай холбоотой мэдээллүүд

Өнгөрсөн жилийн Физик ийн тест байвал тавиад өгөөч хэрэгтэй байна. :-)

Зохиогч:  Нимбус [ 1-р сар.09.11 4:05 pm ]
Постын сэдэв:  Re: 2011 oны элсэлтийн шалгалттай холбоотой мэдээллүүд

Эеш-2009-Физик
Код:
http://www.esurguuli.mn/content_files/comppmedia/cpdf0x2898.pdf
Эеш-2009-Математик
Код:
http://www.esurguuli.mn/content_files/comppmedia/cpdf0x2813.pdf
2010 нь алга да.
2 сарын 1-ээс бүртгэл эхлэх байх. Тэгэхээр одооноос голомт банканд виза эсвэл мастер карт нээлгээрэй.[/b]

Зохиогч:  Нимбус [ 1-р сар.14.11 11:57 pm ]
Постын сэдэв:  Re: 2011 oны элсэлтийн шалгалттай холбоотой мэдээллүүд

2007, 2008, 2009 оны элсэлтийн ерөнхий шалгалтын даалгаврууд

Дээрх 2 эмхтгэлийг Улаанбаатар хотод Боловсролын үнэлгээний төв өөрийн байран дээр зөвлөгөө мэдээллийн төвд худалдаалж байна, орон нутагт БСГ-аар дамжуулан худалдаална. Мөн монгол хэл, англи хэл, орос хэл болон монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлүүдийн эмхтгэл удахгүй гарна.
2009 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын тестүүдийн эмхтгэл нэртэй номыг Боловсролын үнэлгээний төвөөс эрхлэн гаргаж буй мэтээр манай байгууллагын нэр, лого ашиглан хувийн ашиг сонирхлын үүднээс худалдаалж байгаагаас гадна 2010 оны элсэлтийн ерөнхий шалгалтын журам, хуваарь болон тестүүд, хариултыг буруу ташаа, алдаатайгаар гаргаж байгааг нийт иргэд, багш, шалгуулагчдад анхааруулж энэхүү номыг худалдан авахгүй байхыг хүсье

Зохиогч:  OllyDBG.exe [ 1-р сар.19.11 2:56 pm ]
Постын сэдэв:  Re: 2011 oны элсэлтийн шалгалттай холбоотой мэдээллүүд

энэ жил дүрэм нтр хэр чанга байх болоо
Би энэ жил төгсөнө.

Зохиогч:  OllyDBG.exe [ 1-р сар.19.11 3:03 pm ]
Постын сэдэв:  Re: 2011 oны элсэлтийн шалгалттай холбоотой мэдээллүүд

энэ 2009 оны матынх нь байна бусад хичээлийг авна гэвэл хэлээрэй
Код:
http://www.4shared.com/file/_lBviAkC/mathwww11b-angiblogmnnet.html
түлхүүр нь
Код:
http://www.4shared.com/document/HxsVz7qW/math.html
[/b]

Зохиогч:  Нимбус [ 1-р сар.19.11 4:07 pm ]
Постын сэдэв:  Re: 2011 oны элсэлтийн шалгалттай холбоотой мэдээллүүд

Ишлэл:
энэ жил дүрэм нтр хэр чанга байх болоо
Би энэ жил төгсөнө.
Нодингийх шиг л байх байлгүй дэ. Энэ жил төгсөлтийн шалгалт л гэж нэмэгдэж байгаа юм байна лэ.

Зохиогч:  OllyDBG.exe [ 1-р сар.23.11 8:21 pm ]
Постын сэдэв:  Re: 2011 oны элсэлтийн шалгалттай холбоотой мэдээллүүд

ерөн төгссөн улсууд одоо төгсөх гэж байгаа дүү нартаа заавар зөвөлгөө байвал өгдөө яг юун анхаарвал дээр вэ?

тэгээд бас шокалад идхээр толгой сэргэдэг гэсэн үнэн үү?

ах эгч нар аргуудаасаа зааж өгөөч

Зохиогч:  Нимбус [ 1-р сар.23.11 8:46 pm ]
Постын сэдэв:  Re: 2011 oны элсэлтийн шалгалттай холбоотой мэдээллүүд

Ишлэл:
ерөн төгссөн улсууд одоо төгсөх гэж байгаа дүү нартаа заавар зөвөлгөө байвал өгдөө яг юун анхаарвал дээр вэ?

тэгээд бас шокалад идхээр толгой сэргэдэг гэсэн үнэн үү?

ах эгч нар аргуудаасаа зааж өгөөч
Нээрээ chocolate идвэл толгой сэргэдэг гэж ярьдаг шүү. Багадаа олимпиадад орох болгондоо иддэг байлаа. Үнэн эсэх нь сайх мэдэхгүй байна.
Яг юуг анхаарах вэ гэвэл сандарч л болохгүйм шиг байгаан.
Ишлэл:
ёооо.төгсөх шалгалтандаа бас ЕШ дээ бэлдэнэ.
Хүн бүр л наадхыг чинь даваад туулаад гараад ирцэн юм да. :D

Зохиогч:  Инээмтгий чөтгөр [ 1-р сар.23.11 8:54 pm ]
Постын сэдэв:  Re: 2011 oны элсэлтийн шалгалттай холбоотой мэдээллүүд

Шоколад идэхэд сэтгэл санааг өөдрөг болгож, тархины үйл ажиллагааг сайжруулдаг гэдгийг эрдэмтэд олон жилийн өмнө судалгаагаараа баталсан. Гэхдээ хэвийн хэмжээнээс их идэж болохгүй. Тухайн үедээ л нөлөөлнө.

Төгсөхөд юу байхавдээ. Бэлдээд тэгээд жоохон гүйлгээ ухаантай байхад болчих байлгүй дээ.
Гол нь бэлд бэлд.

Зохиогч:  Нимбус [ 1-р сар.23.11 8:55 pm ]
Постын сэдэв:  Re: 2011 oны элсэлтийн шалгалттай холбоотой мэдээллүүд

Хөөрхий ийшээ ч орох хүн цөөхөн байх юмда.
Уг нь форумчид улам л залуужаад байгаа юм байх гэсэн хэрэг алгаа.
Нодлин бид нар олуулаа энэ хэсэгт active байдаг байж билээ.

Зохиогч:  Инээмтгий чөтгөр [ 1-р сар.23.11 8:56 pm ]
Постын сэдэв:  Re: 2011 oны элсэлтийн шалгалттай холбоотой мэдээллүүд

Форум ордоггүй юм байлгүй. Орсон ч өөр газраар байдаг байх.
САнаа амар хүмүүс яах вэ дээ. :laugh5:

Зохиогч:  Нимбус [ 1-р сар.23.11 8:58 pm ]
Постын сэдэв:  Re: 2011 oны элсэлтийн шалгалттай холбоотой мэдээллүүд

Өмнө нь тавьж байсан трашдчихаж. Одоо болтол хаана яаж эешд бэлдэхээ мэдэхгүй яваа бол сонирхоод үзнэ биз.
Тус төвийг Монгол улсын гавъяат багш Жигжидийн
Нямжав удирддаг. Энэ төв нь 2 салбартай.
1. Магадлалын онолын салбар
2. Их сургуулийн математикийн элсэлтийн

шалгалтанд бэлтгэх салбар.
Магадлалын онолын төв нь оюутан сурагч, багш
нарт магадлалын онол, комбинаторик заадаг бөгөөд
гол төлөв захиалгаар сургалт явуулдаг.
Харин их сургуулийн математикийн элсэлтийн
шалгалтанд бэлтгэх төв нь 9 - р сарын эхээр
элсэлтээ авч 11 - р ангийн сурагчдад 180 цагийн
(1цаг = 60 минут) сургалт явуулна. Энэ сургалт нь
6-р сарын эхээр дуусна.
1996 оноос хойш тус төвд жил бүр 100 орчим
сурагч сурч их сургуулийн шалгалтыг амжилттай
өгч байна.
Тус төвд Ж.Нямжаваас гадна гавъяат багш 2, зөвлөх багш 2, тэргүүлэх багш 2 ажилладаг бөгөөд сэдвүүдийг
мэргэшиж заадаг. Энэ утгаараа бүр ч сонирхолтой үр дүнтэй байдаг. Цаашид магадлалын онолоор зөвлөгөө
өгдөг Улаанбаатарын хамгийн шилдэг төв болохоор ажиллаж байна. Бидний боловсруулсан математикийн
хөтөлбөр 25 багц, 290 дэд сэдэвтэй бөгөөд дэлхийн математик өндөр хөгжсөн орнуудын жишигт хүрсэн юм.
Мөн Ж. Нямжав Монгол улсын 12 жилийн сургалтын магадлалын онолын хөтөлбөрийг боловсруулж байгаа
бөгөөд сургалтаас гадна иж бүрэн 35 багц үзүүлэн, 100 бодлого ба онол, бодолттой товхимлуудыг сургууль
болон хувь хүнд захиалгаар тарааж байна. Тус төв сургалтын чанар маш сайн цагийн тоо үргэлжлэх хугацаа
хамгийн их атлаа төлбөр хамгийн бага нь сурагчдад тааламжтай байдаг. Ер нь их сургуулийн математикийн
шалгалтанд хамгийн чанартай бэлтгэдэг цөөн төвийн нэг нь тус төв бөгөөд энэ төвд суралцсан олон сурагчид
гадаадын их дээд сургуулиудад амжилттай суралцаж байна.
Ж. Нямжав багш бол математикийг онолын өндөр төвшинд сонирхолтой заадгаараа Монголд алдаршсан
нэртэй заах аргач юм. Ж. Нямжавын шавь нараас 40 гаруй математикийн багш нар төрсөн бөгөөд зөвхөн
Улаанбаатар хотод “Олонлог” сургуулийн багш Б.Ганбилэг, А.Батжаргал, “Шинэ үе” сургуулийн багш В.Энхболд,
11 - р сургуулийн багш Б. Мөнх - Эрдэнэ, “Sakura” сургуулийн багш Л. Чимэд - Аюуш, 113 - р сургуулийн багш
Д. Даваасүрэн, “Цогц чадамж төв”-д ажилладаг Л. Амархүү, Ч. Мөнхжаргал, Боловсролын их сургуулийн доктор
Р. Мижиддорж, доктор Д. Бат - Эрдэнэ болон Австрийн Вена дэхь олон улсын цөмийн энергийн агентлагийн
шинжлээч доктор Д. Орлох зэрэг олон улсад нэртэй олон хүмүүс байдаг. Хөвсгөл аймагт гэхэд л тус аймгийн
хамгийн нэртэй 10 математикийн багш нар ажиллаж байна.
Ж.Нямжавын шавь нараас 40 гаруй математикийн багш нар төрсөн бөгөөд олимпиадын аваргууд олон бий.
Монгол улсад хөдөөгийн аймгуудаас анх удаа Хөвсгөл аймагт математикийн тусгай сургууль нээсэн нь монгол
улсад анхдагч болж байлаа. Монгол улсын математикийн олимпиадын ”аварга баг” цолыг хөдөө орон
нутагт удаа дараалан аваачсан амжилттай юм.
Код:
http://www.youtube.com/watch?v=Z92eEYtrq2I&feature=player_embedded
Код:
www.toochin.com

Зохиогч:  Хонгор [ 1-р сар.23.11 9:03 pm ]
Постын сэдэв:  Re: 2011 oны элсэлтийн шалгалттай холбоотой мэдээллүүд

Ааа наадах чинь худлаа биз
төгсөх шалгалт чинь угаасаа
унагаан гэж байхгүй

Зохиогч:  Нимбус [ 1-р сар.23.11 9:43 pm ]
Постын сэдэв:  Re: 2011 oны элсэлтийн шалгалттай холбоотой мэдээллүүд

Энэ төгсөлтийн шалгалтанд ач холбогдол өгөөд хэрэггүй биз дэ. Угийн та нар даваал гарах байлгүй дэ. Цочироо арилгаад харин ч зүгээр юм бишүү.

1 хуудас 7 Бүх цагууд UTC+09:00
Powered by phpBB® Forum Software © phpBB Limited
https://www.phpbb.com/