|
За энийг зурган дээр үзүүлэх гэхээр лайтай юм аа хэтэрхий том юм өөрөө гүүглдээд харчин биздээ...
Нэгдүгээр бүс:
Цэргийн Их сургуулийн баруун талын гудамжаар урагш Цагдаагийн Академийн гудамж хүрч Тээвэрчдийн гудамж явж Олимпийн гудамжаар урагш эргэн Туул гол хүрч голын эргийн дагуу явж Зайсангийн амны суурьшлын хэсгийг оруулан Зайсангийн гүүрээр гарч Туул голын эргээр баруун тийш ТЭЦ-1-ийн зүүн талаар урагш эргэн Эсгий, эсгийн гутлын үйлдвэр, Ноосны нэгдэл, Улаанбаатар хивс ХК-ий баруун талаар гарна.
Цаашлаад Чингисийн өргөн чөлөөгөөр Энгельсийн гудамж хүрч, төмөр замын дагуу явж Улаанбаатар импекс ХК-ий зүүн талаар хойш эргэн 5 шарын хойгуур гарч 21 дүгээр хороолол, Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын хойгуур эргэж хангай захыг оруулан урагш уруудаж Талх чихэр ХК-ий хойгуур 1-р хорооллын арын замаар Сонгинохайрхан, Баянгол дүүргийн хил хүрнэ.
Цаашлаад 7, 6 дугаар бичил хороолол, Телевизийн араар гарч зам уруудан Тасганы овооны дундуур гарч Дэнжийн мянгын замаар 32-ын тойргоор Цагдаагийн гудамжаар Иргэний Бүртгэл мэдээллийн төвийн араар Сэлбэ голын далан хүрч Мамбадацангийн АОС-ын хороолол, ШУТИС-ийн КТМСургууль, ЦЕГ-ын Эргүүл хамгаалатын 801-р ангийн хойгуур гарч Б.Доржийн гудамж, Шархадны гудамжаар ЦИСургуулийн уулзвар хүрнэ.
Мөн шар хадны гудамжаас Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны баруун ба хойд хилээр явж 79 дүгээр сургуулийн баруун талаар доош уруудан Шар хадны гудамж хүрсэн хэсэг хамаарна.
Хоёрдугаар бүс:
Мамбадацангийн АОС-ын хорооллын араас зүүн тийш Баянзүрх дүүргийн 5 ба 19 дүгээр хорооны хил хүрч урагш Шар хадны гудамжаар Эрдэнэтолгой хүрч Улиастай голын баруун эргээр урагш эргэж Амгалангийн өртөө, Төмөр замын төв засварын зүүн талаар Туул голын хойд эрэг хүрч Олимпын гудамж хүрнэ.
ТЭЦ-1-ийн зүүн талаас ТЭЦ-3-ын баруун талаар явж байшин үйлдвэрлэх комбинатын хойгуур ТЭЦ-4-ийн урд замаар Сонсголонгийн зам хүрч Буян ХХК-ий үйлдвэрлэлийн бааз, Карьерийн нэгдсэн аж ахуйн урдуур явж Төмөр замын ачих буулгах ангийн баруун талаар Дархан-Улаанбаатарын замыг огтлон 22-р товчооны зүүн талаар гарч Орбитийн цэргийн ангийн араар Олон улсын Найрамдал зуслангийн зам хүрч Ногооны 3-р анги, Офицерүүдийн хотхон, Нефть бааз, Махимпекс ХХК-ий араар Толгойтын замын гүүр хүртэл явна.
Мөн Нисэхийн барилга, байгууламжийн хэсэг, Наадамчдын замын урдах барилга, байгууламжийн хэсэг, Хүчит шонхор зах, Дэнжийн мянгын за болон 32-ын тойргоос Хайлаастын уулзвар хүртэлх замын 2 талын хэсгүүд хамаарна.
Гуравдугаар бүс:
Үнэлгээний хоёрдугаар бүсэд хамрагдаагүй хотын бусад гэр хороолол, түүнтэй адилтгах инженерийн төвлөрсөн шугам сүлжээгүй барилга байгууламжийн хэсэг, мөн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны /Гачуурт/ суурьшлын хэсгүүд хамаарна.
Аа бас хотоос алслагдсан дүүргүүд хотод харъяалаглах тул бас
4-р бүс:
1-р хэсэг: хотын алслагдсан Багануур, Багахангай, Налайх дүүрэг, Жаргалант, Туул тосгоны төв хэсэг,
2-р хэсэг: төв хэсгээс бусад алслагдсан барилгажсан хэсэг хамаарна.
5-р бүс:
Нийслэлийн Улаанбаатар хотын хилийн цэс доторх хот суурингийн ангиллаас бусад бүх газар хамаарна.
_________________ Идэвхгүй байгааг минь уучлагтун
|