|
КОКО ШАНЕЛЬ
Жинхэнэ нэр нь Габриэль Шанель.Францын алдартай загвар зохион бvтээгч хийгээд 20-р зууны загварын ертєнцийг тодорхойлогч нэгэн. Хувцас загварын "Шанель" ордныг vндэслэгч бєгєєд олон сая доллартай тэнцэхvйц хэмжээний хєрєнгийн эзэн."Моод гэдэг нь єєрийн чинь ємсч, зvvж яваа хувцас. Бусдын ємсч яваа зvйл бол моод биш". Оскар Уайльдын энэ алдартай афоризмыг єнгєрсєн зууны 20-иод онуудын дундуур vгvйсгэсэн бєгєєд тэрээр моод гэдэг нь "жижигхэн хар даашинз" гэж мэдэгдсэн юм. Тvvний алдар, нэр хvнд тэр vед асар их байсан тул янз бvрийн давхаргын, орлоготой эмэгтэйчvvд удаан бодож тээнэгэлзэлгvйгээр эдгээр даашинзнуудыг ємсєєд шууд л ижилхэн дур татам болсон гэдэг.Энэхvv санамсаргvй, эгэл жирийн vзэл нь хувцасны хувьд нэг ёсны хувьсгал болж хувирсан бєгєєд 20-р зууны загварын vйлдвэрлэлийн хєгжлийн он тооллын эхлэл болсон билээ.
Энэ нь мєн хуучирсан бvх юманд тавигдсан эцсийн цэг болов. Гэвч хэрэв Кокогийн хичээл зvтгэлээр хувцасны хэв, маяг ядаргаатай зvйлvvдээсээ хагацаж эхэлсэн хэдий ч єєрийнхєє намтрыг францчуудын Аугаа Мадемуазель гэж нэрлэсэн эмэгтэй элдвээр гоёж чимэглэн, танигдахгvй болтол нь єєрчилж байжээ. Тvvний бага насны талаар бид харьцангvй бага мэддэг. Габ¬риэль 1883 оны наймдугаар сарын 19-нд Францын баруун хэсэгт байх Сомюре хотод яармагийн худалдаачин Альбер Шанель болон тvvний найз бvсгvй Жанна Деволийн гэр бvлд мэндэлсэн аж. Тэд байнгын орон сууцтай байсангvй. Хэрэв ажил хэрэг нь гайгvй байвал тэд болхи, эгэл аж ахуй эрхлэн ямар нэгэн хуучин, хаягдаж орхисон байшинд суурьшин амьдардаг байв. Эх нь бусдын гэр оронд угаалга, цэвэрлэгээ хийн, зцэг нь зах дээр жижиг бараа худалдаална.Бvх амьдралынхаа туршид домогт Мадемуазель єєрийн vгээгvй ядуу бага наснаас ичиж байсан гэдэг. Сэтгvvлчид тvvнийг гэр бvлийн гадуур мэндэлсэн.
Эх нь багтраа євчин болон эцэж турсаны улмаас нас барсан, эцэг нь тvvнийг 12 настайд нь асрамжийн газарт єгч хаясан гэдгийг мэдчих вий хэмээн тэрээр айж байжээ. Габриэль тэр ч байтугай vнэн хэрэг дээрээ огт байгаагvй хоёр хатуу эгчийнхээ тохь тухтай байшингийн тухай єєрийн vлгэр, домгийг зохиосон аж. Аль асрамжийн газарт байхдаа тэрээр єєрийн амьдралын тvvхийг зохиож эхэлжээ. "Би єнчин хvн биш. Миний аав Америк руу явсан. Тэр удахгvй ирээд томоо гэгчийн байшин худалдаж авна" хэмээн тэрээр ярина.Єнчин охидыг асардаг Обазинд долоон жил болсны эцэст Габриэль Мулен хотод байх Ариун Хутагт эхийн сvм рvv илгээгдэв. Энд тэрээр дахин хоёр жилийг цоожны цаана єнгєрvvлсэн бєгєєд тvvнийг 20 нас хvрмэгц нь гэлэнмаа нар бvсгvйд хажууханд нь байх сvлжмэл даавуун эдлэлийн дэлгvvрт ажил олж єгчээ. Габриэль бvсгvй асар богино хугацаанд шинэ эзэд болон захиалга єгєгчдийн хайр хvндэтгэлийг олж авсан байна. Тэрээр эмэгтэйчvvд болон хvvхдийн хувцсыг гайхалтай сайн оёж байв. Чухам энэ vед л тэрээр єєрийн алдартай нэрийг олж авсан билээ.
Тэр нэрээрээ л дэлхий дахинд танил болжээ. Чєлєєт цагаараа Габриэль бvсгvй "Ротондо" гэдэг цэрэг эрсийн цэнгэн зугаалдаг кафед дуулдаг байсан аж. Габриэлийн урын санд цэрэг, офицеруудын хvрээнд алдартай "Коког Трокадерогийн дэргэд хэн харсан бэ?" дуу байсан гэдэг. Vvнээс л Коко Шанель гэдэг домогт нэр гаралтай юм. Гэхдээ Мадемуазель єєрєє дуучин хийж явсан тухайгаа дурсах дургvй байсан бєгєєд энэ нэрээ шал єєрєєр "Миний аав намайг єхєєрдєн цуварга /францаар -коко/ гэдэг байсан гэж тайлбарладаг байв.Ер нь єєрийн гарал vvсэл, vгээгvй ядуу байдал зэргийгээ жигшин зэвvvцэх сэдэл нь Шанелийг бvх амьдралынх нь туршид дагалдаж явжээ. Энэ бvрдэл нь тvvний эрч хvчтэй vйл ажиллагааны нэгэн гол зvйл нь болж єгсєн бєгєєд ямар ч аргагvй замаар амжилт, хvндлэлд хvрэх гэсэн эрмэлзлийг нь єдєєж єгєв. Тэрээр доромжлолоос ангижран, хайр энхрийлэлгvй бага насаа, хоосон байдал, ганцаардлыг мартахыг хvслээ.20 настайдаа л Шанель энэ амьдралын хамгийн чухал зvйл нь мєнгє гэсэн дvгнэлтэнд хvрчээ.
Тийм ч учраас 1905 онд тvvний амьдралд чамин, хээнцэр амьдралаар амьдрагч залуу хєрєнгєтєн Этьенн Бальсан гэгч таарангуут Коко тvvний хvзvvнээс зvvгдэв. Тvvний нvдэнд мань эр жинхэнэ эр хvн шиг буусан бєгєєд мєнгєтэй, тvvнийгээ зарж чаддаг байлаа. Єєрийн амрагийн цайзад суурьшаад Коко шинэ амьдралынхаа бvхий л давуу талыг ашиглав. Vд хvртэл унтаж хэвтэн, сvvтэй кофе уун, хямдхан романууд уншиж байжээ. Гэвч Этьенн Коког хамаагvй эрхлvvлэх шаардлагагvй эмэгтэй хэмээн vзлээ.1908 оны хавар Коко Бальсаны найз Артур Кейпелтзй танилцав. Тэр бол шулуун хар vстэй, хvрэн бор царайтай залуухан англи эр байлаа. Артур єєрт таалагдсан бvсгvйд бvрх малгайны дэлгvvр нээхийг зєвлєєд санхvvгийн дэмжлэг vзvvлэхээ амлажээ. Хожим нь тэрбээр бvсгvйн ажил хэргийн бєгєєд амьдралынх нь тvнш болсон юм. Гэхдээ Коко єєрийн карьерынхаа эхлэлийг Этьенн Бальсаны туслалцаатайгаар тавьсан аж. Этьенн аль дээрээс єєрт нь залхуутай болсон найз бvсгvйгээ ямар нэгэн зvйл хийлгэхийг бодож байсан бєгєєд аятайхан шалтагзаан тvvнийг єєрийн цайзнаас зайлуулахыг хvсч байв.
Эхлээд Коко Парист байх тvvний гоонь эрийн сууцанд суурьшсан бєгєєд энд Шанель єєрийн бvрх малгайнуудаа хийж борлуулах болжээ. Сонирхолтой нь, Этьенны амрагууд асан эмэгтэйчvvд бvгд Мадемуазелийн бvрх малгайны анхны худалдан авагчид болов. Тэд ч мєн єєрсдийн найзуудыг худалдан авагч болгосон аж. Ажил хэрэг ч амжилттай єрнєсєн тул удахгvй энэ гоонь эрийн сууц хэтэрхий давчдах болжээ.1910 оны сvvлээр Шанель Бальсантай харьцаагаа бvр мєсєн тасалсан бєгєєд Артур Кейпелтэй ил тод әмьдарч эхлэв. Шинэ залуугийнхаа санал болгосон мєнгийг аваад Коко Камбон гудамжны 21 дvгээр байранд нvvж орлоо. Тэнд тэрээр "Шанелийн моод" гэсэн зоримог хаяг бvхий єєрийн оёдлын газрыг нээв. Тєдєлгvй энэ гудамж бvх дэлхий даяар нэр нь цуурайтах болсон бєгєєд тvvний нэртэй хагас зуун жил холбоотой байх юм. 1913 онд Коко єєрийн дэлгvvрийг Довилед нээн, тэр даруй байнгын хэрэглэгчидтэй болов. Нэр нь тvгсэн бvрх малгайг зохион бvтээгч эмэгтэй маань єєрийн гэсэн эмэгтэй хvний хувцасны чиглэлийг боловсруулах мєрєєдєлдєє автжээ.
Энэ vед тэрээр "жинхэнэ" эмэгтэй хvний даашинз бvтээх эрхгvй байсан билээ. Учир нь тvvнийг хууль бус єрсєлдєєн явуулсан тул хариуцлагад татаж магадгvй байсан юм. Яагаад гэвэл тэрээр мэргэжлийн оёдолчин байгаагvй аж, Шанель байдлаас амархан гэгч нь мултарч гарав. Тэрээр даашинзнуудыг ємнє нь зєвхєн эрэгтэй хvний дотуур хувцсыг оёход ашиглагдаж байсан жерси гэдэг даавуугаар хийх болжээ. Vvгээрээ бvхэл бvтэн хєрєнгє хийсэн гэдэг. Иймэрхvv маягаар тvvний бvх нээлт болсон даашинзнууд мэндэлсэн юм. Бvтээж суухдаа Коко хvнд хэцvv болгох бус хєнгєвчилж байна. Тэрээр єєрийн загваруудыг зурахгvй, тэднийг оёдоггvй байжээ. Зvгээр л хайч аван, даавуугаа загвар ємсєгч дээр тохож хаяад, хэлбэр галбиргvй материйг шаардлагатай дvрслэл гарч иртэл цоолж нvхэлдэг байсан аж.Шанель загварын ертєнцєд єєр рvvгээ бvх нийтийн анхаарлыг хандуулан маш эрч хvчтэй орж ирсэн билээ. Тэрээр ємнє нь эмэгтэйчvvдийн бодож ч байгаагvй хэв маяг болох биеийн тамирын хувцсыг бvтээв.
Тэрээр тэнгисийн дэргэдэх амралт, сувиллын газруудын наранд шарлагын газрууд дээр биеэ барьсан банзал, богино цамцтай vзэгдэж зvрхэлжээ. "Шанель"-ийн хэв маяг бол хялбар, авсаархан, чамин юм. Гэтэл 1914 онд Дэлхийн нэгдvгээр дайн дэгдлээ. Франц улсад эмх замбараагvй байдал тогтов. Коко хоёр дахин их ажиллах болж "Шанель"-ийн эмэгтэй хvний анхны бие барьсан костюмыг олонд толилуулжээ. Харин хоёр жилийн дараа бvс, элдэв чимэглэлгvй редингот оёхдоо цээж, тохой нугалааг авч хаясан аж. Тэрээр намсгасан бэлхvvс, цамц даашинз, эмэгтэй ємд, усны хувцас зэргийг бvтээв.Хэдийгээр Шанель эмэгтэй ємдийг моодонд оруулсан ч гэлээ єєрєє тvvнийг ховорхон ємсдєг байлаа. Учир нь тэрээр эмэгтэй хvн хэзээ ч брюки ємд ємсєєд эрэгтэй хvн шиг гоё харагдахгvй гэж vзэв.Гэтэл эрэгтэй богино vс засалт тvvнд таалагдаж байв. Шалтгаан нь ч тодорхой. Богино vсийг арчлахад амархан байдаг. Нэг удаа Коко гэзгээ огтолж хаяад гудамжинд зоригтой гэгч нь гарчээ.
Гэртээ vсээ тvлж орхилоо хэмээн vvнийгээ тайлбарлав. Ингэж 1917 онд эмэгтэй халимаг vс моодонд орсон юм. Шанелиэс ємнє эмэгтэйчvvд урт vстэй байх учиртай байлаа. Дараа нь гай, зовлон ирэв. 1919 онд тvvний хайртай эр Артур Кейпел автомашины ослоор нас нєгчжээ, "Миний эмэгтэй хvний амьдрал гутарсан. Миний хайрлаж байсан хvн нас барсан. Юу ч миний сонирхлыг татахгvй байв. Би хэдэн хоногоор усан нvдлэж байлаа" гэж Коко дурсчээ. Магадгvй, Габриэлийн амьдралд ийм эмгэнэлт явдал тохиолдоогvй бол тvvний хар даавуугаар хийсэн туршилтууд ч байхгvй байсан биз ээ. Коко єєрєє албан ёсоор гашуудлын хувцас ємсєх эрхгvй байсан юм. Артур тэр хоёр гэрлээгvй байсан билээ.1920 оны зун Биаррицед Шанель жижиг бутик бус загварын том ордон нээхэд Орос цагаач аугаа гvнтэн Дмитрий Павловичтэй учирснаар тэр хоёр нэг нэгэндээ дотносов. Тэр хоёрын харьцаа богино боловч vр бvтээлтэй єрнєлєє. Євєрмєц амрагаасаа Коко vй олон шинэ санаа олж авсан аж.
Тvvний цуглуулгад орос ардын ємсгєл, хувцасны хэсгvvд гарч ирсэн байна. Гэхдээ хамгийн гол нь юу вэ гэвэл Франц орноор автомашин хєлєглєн хамт аялж байхдаа Грассхотод Дмитрий Коког Оросоос гаралтай нэртэй химич, гоо сайхны бараа зохион бvтээгч Эрнест Ботой танилцуулжээ. Тvvний аав олон жил Эзэн хааны ордны дэргэд ажилласан гэдэг. Энэ уулзалт тэр хоёрын хувьд аз жаргалаар дvvрэн байв. Нэг жил уйгагvй ажиллан, урт удаан хугацаанд туршилт хийсний дvнд Эрнест шинэ эзэгтэйнхээ ємнє арван шилтэй шингэнийг хоёр хэсэгт хуваан тавьжээ. Нэг тал нь нэгээс тав хvртэл дугаарлагдсан бол хоёр дахь нь 20-иос 24 хvртэл дугаарлагдав. Шанель тавын тоотой загварыг сонгож авсан тул химич эр чухам яагаад энэ нь гэж асуутал тэрээр "Би єєрийн хувцасны цуглуулгаа тавдугаар сарын 5-нд vзvvлнэ. Єєрєєр хэлбэл, тав дахь сарын тав дахь єдєр. Тийм учраас тавын дугаартай шингэнийг авъя. Энэ тоо vнэртэнд аз авчирна хэмээн найдах л vлдлээ" хэмээн хариулсан аж.Дизайнерууд алтадмал єнгєтэй шингэнийг дєрвєлжин єнцєгтэй болор шилэнд хийгээд даруухан шошго наажээ.
Энэ нь євєрмєц ололт байлаа. Vvнээс ємнє шилэн савнууд хэзээд утга учиртай хэлбэртэй байсан юм. Vvний vр дvнд дэлхий "Эмэгтэй хvн шиг vнэртсэн эмэгтэй хvний vнэртэнтэй" болсон билээ. Энэ нь ємнєх шигээ ямар нэг тодорхой цэцгийн vнэрийг давтан дууриасан бус анхны синтезжvvлсэн vнэртэн байлаа. Єдийг хvртэл "Шанель №5" нь дэлхий ертєнц дээр хамгийн ихээр борлуулагддаг vнэртэн хэвээр байгаа юм. 1920-иод оны эхээр дэлхий дээр хvйснvvдийн эрх тэгш байдлын талаарх тэмцэл бараг єндєрлєв.Эмэгтэйчvvд ажиллах, сонгууль єгєх, vр хєндєлт хийлгэх хууль ёсны эрхтэй болсон хэдий ч ингэхдээ єєрсдийн нvvр царайг алдсан юм. Ижилсvvлэлтээс болж эмэгтэйчvvдийн хувцас дур татам, хээнцэр байдлаа алдаж эхлэв. Энэ агшинг Коко Шанель барьж аваад гайхалтай амжилттайгаар єєрийн загваруудаа хувьсгалт шинэчлэлийг єдєєн хатгасан уян нялуун байдалтай хослуулж єгчээ. Тэрээр єєрийн алдартай "жижигхэн хар даашинзыг" бодож олсон нь эхлээд харсан хvнд урлаггvй, эгэл даруухан, царайгvй ємсгєл шиг бодогдох вий.
Энэ зоримог алхам нь 43 настай загвар зохион бvтээгчид дэлхий дахины алдар сууг авчирсан бєгєєд тvvний олдворыг чамин, хээнцэр, сайн сонголтын билэгдэл болгосон билээ.Даашинзны анхны загварууд нь єдгєє мартагдаад буй урсдаг крепмарокеноор хийгдсэн бєгєєд євдєг хvртэл урттай, шулуун, бугуй хvрсэн богино ханцуйтай бvтээгдсэн аж. Гэхдээ Шанель даашинзны хормойг євдєгнєєс дээш єргєх нь буруу гэж vздэг байсныгаа хэр баргийн эмэгтэй биеийн энэ хэсгийнхээ гоо vзэсгэлэнг гайхуулж чадахгvй юм хэмээсэн байдаг. Нэлээн vнэтэй коктейлийн даашинзнууд нь V хэлбэртэй задгай энгэртэй, харин оройн уулзалтынх нь нуруун дээрээ гvнзгий задгайтай байв. Ийм даашинзан дээр сувд юм уу єнгєт чулуун эдлэлийн урт утас, жижиг жакет, бяцхан бvрх малгайнууд ємсєх нь зохицож байсан гэнэ. "Жижигхэн хар даашинз" нь асар хурдан олон тvмний ємсгєл болсны дээр билэгдлийн шинжтэй болжээ. Тvvнийг олон удаа хуулбарлан, засч янзлан, оёж шидэлж байлаа.
Тvvнийг дэлхий даяар олон пvvс, загварын орднууд vйлдвэрлэн гаргаж буй аж. Тэр ч байтугай Германы "Хар даашинз" гэдэг пvvс байдаг бєгєєд тэрээр Коко Шанелийн мєхєшгvй бvтээлийг vйлдвэрлэж эхэлсэн юм. Энэ хувцасны нэр хvнд асар их билээ. Єнєєдєр ч гэлээ шинэ, шинэ хувилбарууд гарч ирж байгаа тул энэ даашинз хэзээ ч моодноос гарахгvй гэж баттайгаар хэлж болно.1920-иод оны эхээр Шанель vнэт эдлэлийн дизайнаар хvч сорьж эхлэв. Нэг бvтээгдэхvvнд элдэв чимэг, шигтгээ хольж суулгах санаа ганц тvvнд тєрж байгаагvй ч гэлээ тэрээр vvнийг амьдруулсан анхдагч ньюм. Энэ vеэр Шанель Парисын суутнуудтай идэвхтэй харьцав. Бvжгэн жvжиг vзэн, зураач Пабло Пикассо, балетын нэрт импресарио Сергей Дягилев, хєгжмийн зохиолч Игорь Стравинский, яруу найрагч Пьер Реверди, жvжгийн зохиолч Жан Шоко нартай нєхєрлєжээ. Нэртэй загвар зохион бvтээгч эмэгтэйтэй олон хvн сониучхан зандаа хєтлєгдєн танилцаж, нєхєрлєж байсән бєгєєд тэд Коког ухаантай, хурц, євєрмєцєєр сэтгэдэг болохыг мэдэрч байлаа. Нэгэнтээ тvvнийг Пи¬кассо "ертєнцийн хамгийн бодлоготой, тунгаан бодохдоо сайн эмэгтэй" гэж нэрлэжээ.
Эрчvvд тvvний гадаад тєрх тєдийгvй хувийн євєрмєц шинж чанарууд, чанга зоригтой байдал, урьдчилан таашгvй байдалд татагдаж байв. Коко нэг бол гайхалтай аальгvй, эсвэл нэлээн ширvvн, шулуухан, тэр ч байтугай ичгvvргvй нэгэн болж чаддаг байжээ. Эргэн тойронд байгаа хvмvvстээ тэрээр зорилгодоо хvрэхийн тєлєє тэмцдэг, єєртєє итгэлтэй, амжилтандаа хангалуун эмэгтэй шиг санагдана.1920-иод оны дунд vед тvvнийг шvтэн бишрэгчид болох эрчvvд нь цєєрєв. Кокогийн амьдралд Вестминстерийн бэйс орж ирсэн бєгєєд тэдний хайр дурлалын холбоо бvхэл бvтэн 14 жил vргэлжилсэн аж. Энэ нь тvvнийг Английн язгууртнуудын ертєнцєд оруулсан байна. 1926-1930 онуудад бэйс тvvний хамгийн хvсэн хvлээсэн зочин нь байсан гэдэг. Энэ бvх хугацаанд тэрээр тэдний хайр дурлалын явдал гэрлэлтээр єндєрлєнє гэдэгт бvрэн итгэлтэй байв. Шанель Англид удаан хугацаагаар алга болно. Бэйсийн дарвуулт завиар зугаална. Амралтын єдрvvдэд тvvний эдлэн харшид ихэвчлэн жар орчим зочид цуглардаг байсны дотор Уинстон Черчилль эхнэртэйгээ байлаа. Оройн зоог хєгжмийн аянд єнгєрєх бєгєєд заримдаа Лондон хотоос бvхэл бvтэн театр авчирна.
Уинстон ноёнтон ч єєрийн бахадсан сэтгэгдлийг нуулгvй "Алдарт Коко ирсэн. Би тvvнийг бишрэв. Тэр бол миний энэ яваа насандаа учирч явсан эмэгтэйчvvдээс хамгийн ухаалаг, аятайхан нэгэн нь байлаа" гэж єгvvлжээ.Хэрэв тэрээр бэйсд удам залгах хvv тєрvvлж єгсєн бол тvvний эхнэр нь болох байлаа. 1928 оныг хvртэл тvvнд дур тачаал байх vед бэйс vvнийг хvсч байсан юм. Тэрээр эмч нараас зєвлєгєє авч эхэлтэл Коко 46 нас хvрчихсэн тул хэтэрхий оройтсон байв. Байгаль дэлхий тvvний мєрєєдєлд садаа хийлээ. Вестминстерын бэйс ч хайртаасаа дутахгvй зовж, шаналж байсан хэдий ч арга буюу єєр эмэгтэйтэй гэрлэсэн аж. Шанель дахиад л ажилдаа толгойгоо дvрэн ажиллаж эхлэв. Тэрээр алдрын оргилдоо нэгэнт хvрсэн бєгєєд хэдий-гээр 50 гарсан ч гэлээ эрчvvдийн зvрх сэтгэлийг соронздож байсан юм. Дэлхийн хоёрдугаар дайн эхлээд удалгvй 1940 онд Герман улс Францыг эзлэн тvрэмгийлсэн бєгєєд Коко Шанелийн амьдрал ч "Герман дахь vе шат"-даа орсон билээ.
Эхэндээ Шанель эх оронч байр суурийг эзлэв. Єєрийн хувцасны шинэ цуглуулгаа хєх, цагаан, улаан єнгєтэйгээр /Францын далбааны єнгє/ vзvvлснээр тэрээр маш ихээр аз туршжээ. Дараа нь єєртєє зориулж шинэ ажилтай болов. Тэр нь загвар зохиох, vнэртэн vйлдвэрлэхээс хамаагvй хялбар зvйл байсан гэлтэй. Коко хатагтайн шинэ сонирхол нь Германы ЭСЯ-ны цэргийн атташе бєгєєд абверын туршуул Хане Гюнтер фон Динклаге болжээ.Тэд дайны ємнє зургаан мянган ажилтантай байсан загварын эзэнт гvрнээс vлдэж хоцорсон єчvvхэн хэсэг болох Кокогийн дэлгvvрийн дээрхи байшинд суурьшив. Тэрээр ажиллахыг хvсэхгvй байсан учраас Шанель бvх vйлдвэрvvдээ 1939 оны намар хаасан аж. Дайн эхлэхээс ємнєхєн дэлхий ертєнц галзуурсан уу гэлтэй. Шанелийн загварын ордны ажилтан эмэгтэйчvvд "vйлдвэрчний эвлэл байгуулахыг" шаардан ажил хаялт зарлажээ. Тийм учраас дайн тvvнд єшєєгєє авах сайхан боломжийг олгов. Хатәгтай бvх ажилтнуудаа халсан аж.
Харин єдгєє тэрээр фон Динклагетэй хамт амьдран, гудамжинд бараг гардаггvй байлаа. Хийх юмаа олж ядахдаа Коко єєрийн нэрийг тvvхэнд бичиж vлдээхээр шийдсэн бололтой. Тэрээр Барууны холбоотнууд болон Германы хооронд энх тайвныг тогтоох гэсэн оролдлогуудтай холбоотой vйл хэрэгт оролцов. Фон Динклагегээр дамжуулан Шанель єєрийн туслалцааг СС-ийн улс тєрийн тагнуулын газрын дарга Вальтер Шелленбергт санал болгожээ. Нацистуудын урилгаар Коко Берлинд тvvний тєлєвлєгєєний нарийн зvйлсийг ярилцахаар очсон байна. Хоёр талын холбоог тогтооход тvvний У.Черчилльтэй ойр холбоотой байдгийг ашиглахад гол асуудал оршиж байв. Гэвч энэ ажиллагаа бvтэлгvйтжээ. Тэр vед Британийн Ерєнхий сайд хvндээр євчилж байсан тул хэнийг ч хvлээж авдаггvй байлаа. Энэ тухай Коко Шелленбергт биечлэн 1943 оны арванхоердугаар сард мэдээлсэн аж.Парис хотыг чєлєєлсний дараа булаан эзлэгчидтэй холбоотой байсан гэдэг нь тодорхой байсан Шанелийг Эсэргvvцлийн хєдєлгєєнийхний vvсгэн байгуулсан "Цэвэрлэгээний хороо"-ны ажилтнууд тэр даруй баривчилжээ.
Гэвч єргєст торны цаана тэрээр удаан суусангvй. Тvvнийг тэр єдрийнх нь орой сулласан бєгєєд тэрээр харамсалтай эндvvрэл гарсан хэмээн танилууддаа мэдэгдэж амжив. Коко тэгэхэд хєнгєн салсан юм. Нацист эртэй амраглан, СС-тэй хамтарч ажилласны тєлєє тэр vед бvх юмаа алдаж болох байлаа. Харин Шанелийг мартаж орхижээ. Генерал де Голлиос ийм марталт хийхийг тvvний хуучин танил У.Черчилль гуйсан гэсэн яриа гарав. Гэхдээ vvнийг хэн ч ягтаг батлаагvй аж. Эрх чєлєєний оронд шинэ засаг захиргааныхны Шанелиас гуйсан цорын ганц зvйл бол Францаас vтэр тvргэн явах байв. Бvхэл бvтэн арван жил ажлаа орхин явах хэрэг гарлаа. Дайны дараа Франц оронд загвар зохион бvтээгчид борооны дараахь мєєг шиг л олон болжээ. Тэдний нэг болох залуу зохион бvтээгч Диор тvvний тухай тэр vед "Тvvний хээнцэр, чамин байдал мэргэжлийн бус хvмvvсийг ч алмайруулж орхидог. Єєрийн ноосон цамц сувдны арван утсаар тэрээр загварын ертєнцєд эргэлт хийсэн юм" хэмээн єгvvлсэн байдаг. Дайны дараахь жилvvдэд Кристиан Диор эмэгтэйчvvдийг кринолин ємсvvлэн, тэдний бэлхvvсийг чангалан, гуя хавьцаа нь олон тооны нугалаадас гаргаснаар цэцэгтэй адилхан болгожээ.
Шанель энэ явдлыг дооглон "Амьдралынхаа туршид ганц ч эмэгтэйтэй унтаж vзээгvй эрэгтэй тэднийг єєрєє эмэгтэй хvн мэтээр хvлээн авч хувцаслахыг оролддог юм" гэсэн байдаг. Коко Шанель тvvний цэргийн балмад явдлын сvvлчийн гэрч нас барах хvртэл Швейцәрид амьдарчээ. Харин дараа нь Парист гангалах дуртай шинэ vеийнхэн дээр эргэж ирэв. Тэд нь "Шанель"-ийг зєвхєн vнэртний нэр гэдэгт итгэлтэй байв. Тэрээр єєрийн Парис дахь хамгийн дуртай "Риц" зочид буудлын хоёр єрєєг хєлслєн аваад амьдралынхаа сvvлийн 18 жилийн туршид тэндээ амьдарчээ. Дур тачаал, цэргийнхний болон дайны дараачийн жилvvдийн гансрал мар-тагдсан аж. Тэгтэл 70 настай Коко дахиад л загварын ертєнцдєє эргэн ирэв. Марлєн Дитрих тvvнээс "Чамд энэ ямар хэрэгтэй юм?" гэж асуутал тэрээр маш энгийнээр "Яагаәд гэвэл уйдаж vхэх шахсан" хэмээн хариулжээ. Мєн єєр нэг тайлбарыг хийсэн гэдэг. "Парисын кутюрээр Диор, Балмэн зэргийн нєхдvvд яаж тоглосныг хараад зvгээр сууж чадаагvй.
Эдгээр нєхєд галзуурчихсан. Тэдний бvтээсэн даашинзнуудыг ємесєн эмэгтэйчvvд суух л юм бол хуучин буйдан шиг харагдах боллоо" хэмээжээ.Шанелийн хувцасны шинэ цуглуулгыг vзээд мэргэжилтнvvд болон хэвлэлийнхэн цочирдож дургvйцсэн гэдэг. Тэрээр ямар ч шинэ зvйлийг санал болгосонгvй. Чухам vvнд тvvний нууц оршиж байгаа гэдгийг шvvмжлэгчид ойлгож чадаагvй юм. Ямар ч шинэ зvйлгvй, зєвхєн мєнхийн хєгширдєггvй хээнцэр, чамин байдал. Коко даагаа асар богино хугацаанд авчээ. Нэгхэн жилийн дотор Парист ямар ч амжилт олоогvй зvйлээ бага зэрэг засварлан далайн чанадад толилуулав. Америкчууд тvvнийг бахдан хvлээж авсан гэдэг. АНУ-д "жижигхэн хар даашинз" буюу тухайн vеийн билэгдэл хvчийг авав. Гангачуулын залуу vе Шанелиин хувцсаар гангарахыг нэр тєрийн хэрэг гэж vзсэн бол Коко єєрєє дэлхийн загварын ертєнцийн хамгийн том ордныг удирдсан магнат болж хувирчээ. Энэ он, жилvvдэд тvvний хамгийн нэртэй загвар болох тvvхэнд Далласын эмгэнэлт явдлын хамтаар бичигдсэн хувцас бvтээгдэв. Энэ бол АНУ-ын 35 дахь Ерєнхийлєгчийн цусаар будагдсан ягаан єнгєтэй ажил хэрэгч эмэгтэйн хослол юм.
Жаклин Кеннеди тvvнийг 1963 оны арваннэгдvгээр сард ємссєн билээ. Шанелиин бvтээсэн хослол явцдаа том хєшєє болжээ. Тvvнийг ичгvvр сонжуургvйгээр хуулбарлан, сvvлчийнх нь алтан товч, шаглаасыг хvртэл ашиглаж байв. Гэвч Коко Шанель гэдэг нэр хослолоос хамаагvй илvv юм. Загвар зохион бvтээгч єєрєє "Юуны ємнє донж чухал. Моод моодноос гардаг билээ. Тэгвэл донж, хэв маяг хэзээ ч vгvй" гэж ярьдаг байлаа. Дэлхий тvvнийг хvлээн зєвшєєрч, "Шанелиин стиль" гэсэн ойлголт загварын нэр томъёонд баттай хадгалагджээ. Энэхvv донж, хэв маяг нь хослолыг ажиллагааны бєгєєд тав тухтай гэж vзсэн билээ. Хэрэв Шанелийн хослол дээр товч байвал тэдгээр нь заавал ч vгvй товчлогддог байна. Хослолыг ихэнхдээ намхан єсгийтэй туфли дагалдах бєгєєд тэдгээрийн хоншоор нь хєндлєн шугамаар хийгдсэнээр хєлийг бага харагдуулдаг аж. Шанелийн банзлууд євдгийг хаах агаад халаастай тул тийшээгээ ажил хэрэгч эмэгтэй янжуураа хийх бололцоотой байлаа. Цvнхийг мєрєє давуулан зvvх санаа мєн тvvнийх билээ.
Єндєр настай болсон ч гэлээ Шанель гайхалтай ажиллах чадвартай байсан гэдэг. Шинэ хослолуудын санаа тvvнийг нойрсож байх vед нь ч гэсэн ирдэг байжээ. Тэгэнгvvт тэрээр сэрж босоод урлах урлагаа эхлvvлдэг байсан аж. Мадемуазель Кокогийн хийсэн юм болгон нь гоё сайхан болдог байв. Коко Шанель ажлын єдєр vхэх хvн биш байлаа. Vнэндээ vvнийг єєртєє зєвшєєрч чадах ч vгvй байсан юм. 1971 оны нэгдvгээр сарын 10-ны ням гаригт тэрээр "Риц" зочид буудлын єрєєнд нам гvмхэн нас барсан бєгєєд тvvнийх нь цонхоор чамин хийгдсэн, дэлхий даяар алдартай "Шанель ордон" харагдаж байжээ. Тvvний эзэнт гvрний орлого жилийн 160 сая доллар байсан бол тvvний хувцасны шvvгээнээс ердєє гурван гоёлын хувцас гарч ирсэн нь "дэндvv донжтой" эд байсан гэдэг. Тvvний тухай єдийг хvртэл дурсан ярихдаа францчууд зєвхєн тvvний СС товчлолыг нэрлэдэг. Энэ товчлол дэлхий дээр жил бvр vйлдвэрлэгддэг сая сая эд зvйлс дээр тавиатай байдаг билээ.
_________________ Just do it 
|