| #AsuultSambar : https://forum.asuult.net:443/ |
|
| .:. Хурим .:. https://forum.asuult.net:443/viewtopic.php?t=124529 |
1 хуудас 12 |
| Зохиогч: | Quartz [ 5-р сар.31.08 6:25 am ] |
| Постын сэдэв: | .:. Хурим .:. |
Хурим, хурим, хурим гэж юу вэ?
![]() Хурим ямар байх ёстой вэ? ![]() Та хурим хийх үү? ![]() Хурмыг яаж хийвэл хамгийн гоё вэ? ![]() |
|
| Зохиогч: | Mike Bibby [ 5-р сар.31.08 6:35 pm ] |
| Постын сэдэв: | |
Хурим бол хаана ч байх хэрэгтэй боловуу?Энэ бол энэ насны амьдралын хамгийн сайхан нь шүү дээ.Тиймээс алтан хуримаа ганц удаа л хамгаас хайртай хүнтэйгээ хийгээсэй л гэж бодож байна даа.
|
|
| Зохиогч: | Version 5.0 [ 5-р сар.31.08 6:37 pm ] |
| Постын сэдэв: | |
Хурим гэдэг чинь баян айлын эрх охинтой мөнгийг нь хувааж идэх ГЭРЭЭ. |
|
| Зохиогч: | bern [ 5-р сар.31.08 6:47 pm ] |
| Постын сэдэв: | Хуриманд хэрхэн бэлдэх вэ ? |
Хуримын өмнөхөнТа мөрөөдлийн ханхүүтэйгээ учирч сүй тавьжээ. Удалгүй хуримаа хийхээр болжээ. Энэ чухал арга хэмжээнд маш хариуцлагатай бэлдэх ёстой. Хуримаас таван сарын өмнө Манайхан хуримаа тулгаж байгаад зарладаг. Уг нь таваас зургаан сарын өмнөөс бэлдэж эхлэвэл зохистой. Хуримаа хаана хийх вэ? Голдуу энэ үеэс эхлээд зөрөлдөөн үүсдэг. Хурим ойрын болон холын хамаатан, найз нөхөд бүгдийн сэтгэлийг хөдөлгөж, бүгд л ямар нэгэн юм зөвлөж гардаг. Гэр орондоо хуримаа хийхээс өгсүүлээд зоогийн газар гээд л санал зөрөлдөнө. Иймээс "хуримын зөвлөлөөр" хэдэн хүний саналыг авч хэлэлц, үүнд таны сүйт хархүү, мөн хуримын зардлын мөнгө өгөх учраас эцэг эх нараа уг зөвлөлд оруулаарай. Бүх юмыг сайн хэлэлцэж тохир, жижиг зүйл гэж байдаггүй уригдах зочдын тоо, хугацаа, хоол, хуримын аялал гэх мэт. Хуримын өдрөө товло:Энэ тун амаргүй ажил. Намар ямар нэгэн баярын өмнө хурим их хийдгийг тооцоолоорой. Өөрсдийн болон дотны хүмүүсийн ажил албыг зохицуулах шаардлагатай. Сүм хийдэд хурим хийх бол урьдчилан тохиролц. Хуримаас дөрвөн сарын өмнө Энэ үед хуримын даашинзаа хайхад хамгийн тохиромжтой. Эхлээд сүйт бүсгүй болгон өвөрмөц гоё хувцаслахыг боддог, дараа дараа гэсээр цагыг нь тулгачихаад дараа ажилд өмсөж болох хувцас авъя гэдэг, тэгээд яг хуриман дээр тохиромжгүй өөрт таалагдахгүй хувцас өмсөх тохиолдол гардаг. Иймээс тусгай төлөвлөгөө зохио: хуримын хувцас зардаг бүх дэлгүүр, оёдог хувцас захиалгын газрын хаягийг бичиж ав. Шууд өөрт таалагдсанаа олно гэж бүү найд, харин юу өмсөх хэрэггүйгээ та мэдэж авна. Дэлгүүрээр ээжтэйгээ эсвэл найз хүүхэнтэйгээ яваарай. Эхлээд өндөр үнэтэй дэлгүүрүүдээр орох хэрэгтэй, үнэхээр гоё сайхан даашинз, хувцас зардаг бөгөөд хүн цөөтэй тул танд дуртайяа үзүүлж зөвлөгөө өгнө. Та мөнгө багатай ч хуримын даашинз ямар байх ёстойг мэдэж авна. Дараа нь өөр бусад дэлгүүрүүд болон зах руу очоод үзээрэй. Олон дэлгүүрээр орсны эцэст та өөрийн ямар даашинз эсвэл үндэсний хийц маягтай хувцас өмсөхөө төсөөлнө. Нэг даашинзны материал, нөгөөдхийн торгон шаа гээд аажмаар та өөрийн хуримын даашинзтай болно. Хуримаас гурван сарын өмнө Хэрэв та хувцас захиалгад өгсөн бол эхлээд заавал өмсөж үзэж өө сэвийг засуул, эс тэгвэл хуримын өмнөх өдөр даашинзаа авах гээд очтол огт өөр юм өгөх вий. Сайхан даашинз таны итгэлийг өргөж, гоо үзэсгэлэн харагдуулна. Хуримаас хоёроос гурван сарын өмнө Та хуримын урилгаа захиал, алтан мөнгөн боронзтой хэт чамин урилга хэрэггүй, сайн чанарын цаасан дээр даруухан байвал зохино. Хуримын үеэр гэрэл зураг болон видео бичлэг хийлгэх хүнээ сонго, өөрсдийн хүнд даалгаж болох ч архи уухгүй, согтохгүй гэх баталгаа үгүй. Мөн үймээн шуугиан дунд аппарат хэрэгслээ мартах вий. Гоо сайханд орж бүрэн үйлчилгээ хийлгэ. Нүүр аман дээр гарсан юмаа арилгуул. Хуримаас нэг сарын өмнө Ирээдүйн нөхөр чинь хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэхийг шалга: Хуримын бөгж, хөгжим, аялал гм. Хэрэв сандарч тэвдээд амжаагүй бол та өөрөө хийж дуусга. Түүний зангиа таны даашинзны өнгөтэй тохирч байх ёстойг сануулаарай. - Шинэ туфлиэ өмсөж өрөөн дотуур алхаж дасга - Дотуур хувцас худалдаж ав. Хэт хичээж олон янзын юм бүү худалдаж аваарай. Хамгийн гол нь биед эвтэйхэн байх нь чухал. Эс тэгвэл та хуримын өдрөө хөхний даруулгын мөрөвч, оймстойгоо зууралдсаар таарах болно. Тэгээд ч орой та хоёр маш их ядрах тул таны хархүү гоё дотуур хувцсыг үнэлэх чадваргүй болсон байна. Хуримаас долоо хоногийн өмнө - Та тайвшир - Хүүхдүүдэд өгөх бэлэг, чихэр авахаа мартав - Үсчин, хумс засдаг хүнтэй тохир - Сүйт хархүүдээ зориулж цэцэг худалдаж ав - Өөрийн машинаа хэрэглэх бол угаа - Бүү сандарч тэвд, ээжид чинь даашинз таалагдахгүй эсвэл хуримын бөгжөө авахаа мартсан зэрэг юу ч болж байсан бүү сандар гагцхүү сандрах ганцхан шалтгаан бий, сүйт хархүү чинь бодлоо өөрчилсөн байх вий. Хуримнаас нэг өдрийн өмнө Та таатай бөгөөд хүндхэн бэлтгэл ажлаа дуусгалаа. Одоо сайхан унтаж амар. Эхийг гого-с |
|
| Зохиогч: | bern [ 5-р сар.31.08 6:57 pm ] |
| Постын сэдэв: | Хэддүгээр сард гэрлэхэд зохимжтой вэ? |
Хэддүгээр сард гэрлэхэд зохимжтой вэ? Өнгөрсөн зууны хатагтай нарын мөрийн хөтөлбөрт ийм нэгэн сонин сэдэв байгаа юм. Оршил үггүйгээр танд толилуулъя. 1-р сард нөхөрт гарвал эрт бэлэвсэрч магадгүй. 2-р сард хуримаа хийх юм бол нөхөртэйгөө их эвсэг, найртай амьдарна. 3-р сард хадамд очигсодыг хүний хүмүүсийн дунд аж төрөх тавилан хүлээж байдаг. 4-р сард гэрлэх нь түр зуурын аз жаргалаар цэнгэхийн дохио. 5-р сард өөрийн чинь гэрт хууран мэхлэх явдал гарахыг зөгнөнө. 6-р сард хийсэн хуримын бал сар бүх насан туршид үргэлжилнэ. 7-р сард гэрлэвээс амтат сайхан дурсамжууд үүрд санагдаж байх болно. 8-р сард гэрлэвэл эр нөхөр чинь танд хайртай, халамжтай байна. 9-р сард гэрлэгсдийн амьдрал амар түвшин байна. 10-р сард хуримлах харин амьдрапыг чинь нилээд хэцүү болгох вий. 11-р сард хуримлагсдад маш их баяжих эгзэг таарна. 12-р сард хувь заяагаа холбосон бол жил ирэх тусам хайр дурлал чинь цэцэглэх болно. |
|
| Зохиогч: | Alias [ 5-р сар.31.08 7:22 pm ] |
| Постын сэдэв: | |
Bi lav hurim hhgui. |
|
| Зохиогч: | Casper. [ 5-р сар.31.08 9:03 pm ] |
| Постын сэдэв: | |
Ишлэл: Bi lav hurim hhgui.
Би ч гэсэн. Хадаг барьж гуйгаад гэр бүлхийнхээ хүрээнд цайллага хийхэд л хангалттай.
|
|
| Зохиогч: | glamour girl [ 6-р сар.01.08 12:59 pm ] |
| Постын сэдэв: | |
bi lav hurim hiine... ahandaa ch olon hunii hel am gej bodoj bsan odoo bol ugui shuu... harin ni ch nijger hiine gej bodoj bgaa... hurimaa hiimeer bna... manai naiz zaluu nadaas hedhen hongiin omno nadaas ehner mine bolooch gej guisan bi shuud l zuvshuursun...zovshooronguitee ali hediin suuchijsan yum shig bodood bgaa sh d.... ugaasaa nohor mine... geriinhen ni ch medej bgaa... bugd l saihnaar huleej avj bgaa... naiziigaa emnelgees garhaar mgl-doo ochood ter hund uzuuleh tsaasand ni gariin usgee zurchihnaa... hurim hiisench hiigeegui bid 2 setgeleeree negdchihsen bolhoor saihan l bna... gehdee gants oldoh amidrald hurimaa hiinee... nijger saihan... hun bolgon hurimaa hiigeeei gej husej bna.. yahav tansag saihan temdegleh albagui zugeer naiz nuhud geriiheniihee dund daruuhan temdeglej bolno.... amjitl husii |
|
| Зохиогч: | Jill [ 6-р сар.01.08 10:53 pm ] |
| Постын сэдэв: | |
Gants oldoh amidraldaa hun buhnii hiidgiig hiigeel uzeh heregtei sht. Bi lav mair gogo hurim hiinee (moroodohod mongo toloh bish) hehe... |
|
| Зохиогч: | Quartz [ 6-р сар.01.08 11:06 pm ] |
| Постын сэдэв: | Re: Хуриманд хэрхэн бэлдэх вэ ? |
Ишлэл: Хуримын өмнөхөн
Huuh, lag heregtei zuvluguu tavisand bayartai baina!Та мөрөөдлийн ханхүүтэйгээ учирч сүй тавьжээ. Удалгүй хуримаа хийхээр болжээ. Энэ чухал арга хэмжээнд маш хариуцлагатай бэлдэх ёстой. Эхийг гого-с Buh zaluu hosuudda amjilt husie!, tani amidralin hamgiin gaihaltai, hamgiin dursanjtai ene tsag muchuu bitgii algasaarai! |
|
| Зохиогч: | sg0419 [ 6-р сар.02.08 8:33 am ] |
| Постын сэдэв: | |
Urinhiidoo zaaval hurim hiine gej boddog, ehleed MONGOL undestniihaa yoslol mayagiin yum higeed, Parist jinhene hurimaa hiien gej boddog. Odoo udahgui jilyn daraa hurimlah bh.
|
|
| Зохиогч: | speepy! [ 6-р сар.02.08 2:57 pm ] |
| Постын сэдэв: | |
medeej saihan hurim tusuuluul bjiin.hurim hiinee.amidraliin hamgiin goe temdeglelt ue shde.hurim gol n zuvhun bayar bish buh l amidraliin amlalt. |
|
| Зохиогч: | orny [ 6-р сар.02.08 3:16 pm ] |
| Постын сэдэв: | |
Манай нөхцөлд бол 5-6 сарын өмнөөс хурим товлоно гэж худлаа байдаг байхаа тээ? Би лав нөхөртэйгээ хурим хийх талаар санаандгүй ярьснаа сэтгэл хөөрөөд л 14 хоногийн дараа хуримаа хийчихсэн. Уг нь хурим хийнэ гэж төлөвлөөгүй хамт амьдраад 4 жил болж байсын хэхэ. Одоо хуримын зургаа харахад лаг гоё шд |
|
| Зохиогч: | sololife [ 6-р сар.02.08 3:29 pm ] |
| Постын сэдэв: | |
<Yutai ch hurimaa saihan nijger, setgeld urgelj saihnaar honogshhoor hiinee! BUgdd ni Amjilt =) |
|
| Зохиогч: | bern [ 6-р сар.02.08 3:38 pm ] |
| Постын сэдэв: | |
Ишлэл: Манай нөхцөлд бол 5-6 сарын өмнөөс хурим товлоно гэж худлаа байдаг байхаа тээ? Би лав нөхөртэйгээ хурим хийх талаар санаандгүй ярьснаа сэтгэл хөөрөөд л 14 хоногийн дараа хуримаа хийчихсэн. Уг нь хурим хийнэ гэж төлөвлөөгүй хамт амьдраад 4 жил болж байсын хэхэ. Одоо хуримын зургаа харахад лаг гоё шд
Hun bolgon adilgui shuu dee... |
|
| Зохиогч: | ice_girl [ 6-р сар.02.08 4:31 pm ] |
| Постын сэдэв: | |
Ганц олдох л юм чинь хуримаа үнэхээр сайхан хийнэ гэж боддог шд сүүлд нь бодоход гоё дурсгалтай |
|
| Зохиогч: | cool_XXX [ 6-р сар.02.08 4:33 pm ] |
| Постын сэдэв: | |
500 н мянга.... |
|
| Зохиогч: | Casper. [ 6-р сар.02.08 10:30 pm ] |
| Постын сэдэв: | |
Ажиглаад байхнээ хүүхнүүд хурим хийх учиргүй дуртай юмаа янз нь. |
|
| Зохиогч: | bern [ 6-р сар.02.08 10:33 pm ] |
| Постын сэдэв: | |
Аваад суучмаар санадчихлаа |
|
| Зохиогч: | XtaCy [ 6-р сар.02.08 11:29 pm ] |
| Постын сэдэв: | |
mongold odoo humuus huuhduudiinhaa hurimaar uralddag bolson gee biz dee, saya neg tanidag hunii hurim bolson 10 000 dollar oruulsan geh sen baih shuu, bal sartaigaa niileed |
|
| Зохиогч: | Colonel [ 6-р сар.03.08 1:54 am ] |
| Постын сэдэв: | |
Ишлэл: mongold odoo humuus huuhduudiinhaa hurimaar uralddag bolson gee biz dee, saya neg tanidag hunii hurim bolson 10 000 dollar oruulsan geh sen baih shuu, bal sartaigaa niileed
Хэрвээ бал сартайгаа нийлээд тийм бол ер нь тиймэрхүү л зардал гардаг юм бишүү... Амьдралдаа ганц олдох тэр үйл явдалд тэр хэмжээний зардал гаргахад яахав дээ...
|
|
| Зохиогч: | † [ 6-р сар.03.08 4:03 pm ] |
| Постын сэдэв: | |
Үнэхээр хайртай хүнээ олсон л бол нээх айхтар тансаг биш ч гэсэн хуримаа заавал хийнэ дээ, амьдралын хамгийн аз жаргалтай мөчүүдийн нэг бол яах аргагуй ХУРИМ. |
|
| Зохиогч: | prettymn [ 6-р сар.03.08 4:06 pm ] |
| Постын сэдэв: | |
margaash nz n xurimillaa shdee...nzuudaa...taanuusiig bugdiig n urisan...belegnuudee bariad ireerei... |
|
| Зохиогч: | T.... [ 6-р сар.03.08 4:45 pm ] |
| Постын сэдэв: | |
[align=center]будаа агшаагч, ус буцалгагч 2-н алийг нь авах вэ???[/align][/font] |
|
| Зохиогч: | Uka [ 6-р сар.03.08 6:06 pm ] |
| Постын сэдэв: | |
Ишлэл: yagaad ta nar zaaval гантс олдох хурим ingej yriad baigaan??
Одооны хүүхдүүд гэж нээрээ. Надад лав хуримаа хийхээсээ өмнө иймэрхүү бодол огт орж ирж байгаагүй шүү.2, 3, 4, bur 7, 8 ch hurimlajbolno bizde??? Амьдралд ганц л дурсгалтай хурим байна. Муу ёртой хог 2,3,4... гэнэ шүү. Байлаа ч тэрэнд хурим юу гэж хийдийн. Ишлэл:
tegehdee bid medeej 5 , 6 hurimlana gej tolovlodgui bolohoor anhnii hurman daa buh mongoo zartsuulna. hehehehehehe mair surtai laita hurim hiineshuu
бүх мөнгөө гэж бас юу вэ? Хурим хийх хийхгүй нь тэгээд хүнээсээ л хамаарна даа. Гэрлэснийхээ дараа хуримаа хийгээгүй хосууд их л онцгүй байдаг юм даа 1-2 найзууд маань байдаг юм хурим хийгээгүй ёслох төдийтэй өнгөрөөсөн. Адаглаад шинэхэн хосынд найз нөхөд хол ойрын хүмүүс ирэхэд хуримын зураггүй сууж байвал ямар байх уу? За за тэгээд янз янзын юм байна даа. |
|
| Зохиогч: | oyukaa1072 [ 6-р сар.03.08 10:54 pm ] |
| Постын сэдэв: | |
12 sard gerelvel goe yum bna :) |
|
| 1 хуудас 12 | Бүх цагууд UTC+09:00 |
| Powered by phpBB® Forum Software © phpBB Limited https://www.phpbb.com/ |
|