#AsuultSambar :
https://forum.asuult.net:443/

[Мэргэжил] Онгоцны vйлчлэгч
https://forum.asuult.net:443/viewtopic.php?t=122955
1 хуудас 2

Зохиогч:  ***LunaR*** [ 4-р сар.15.08 6:28 pm ]
Постын сэдэв:  [Мэргэжил] Онгоцны vйлчлэгч

Онгоцны үйлчлэгч болоход ямар шаардлага тавьдаг хэдээс хэдэн настай байх энэ талаар мэддэг нэг нь бичээрэй.

Зохиогч:  192 [ 4-р сар.18.08 10:15 pm ]
Постын сэдэв: 

Онгоцны үйлчлэгч авна гэсэн зар гарав уу үгүй юу өөрийгөө хөөрхөн, царайлаг, харилцааны соёлтой, гадаад хэлний мэдлэгтэй гэж бодсон охид хүүхнүүд авиа компаний үүдэн дээр 200, 300-гаараа овоорон оочир дараалал хүлээн байдаг авъяасаа үзүүлэнэ.
Тэгээд л ажилд орсныхоо дараа ямар ажил хийдэг гээч? Үнэндээ бол онгоцонд ниснэ, үйлчлэгч хийнэ гэдэг нь сайхан байдаг л байх л даа. Гэвч хийх ажил нь:
Хүмүүст ундаа жүүс, кофе, цэвэр ус зөөж, хогийг нь цэвэрлэнэ. Гамбургер, чизбургер гэх мэт хөнгөн хоол зөөж үйлчилнэ. Идэж дуусаных нь дараа хогийг нь цэвэрлэнэ. Онгоц хөөрж буухад хэдхэн хоромын дотор амжиж аюулгүйн танилцуулга унших гэж зовно. Өдөржин онгоцонд зогсоо байдалтай байна. Хөөрж буух үед хүмүүсийн бүсийг зүүсэн эсэхийг шалгана. Хүмүүст сонин зөөнө. Ааш муутай хүмүүсийн аяыг олох гэж зовно. Тэгээд л шалиг нэг нь эргүүлдэж хоргоогоод л...
Энэ бүхний эцэст ядарж унах гэсэн юм л гэртээ харина. Өглдөө, өдөр, шөнө хамаагүй нисдэг болохоор зорчигчидтойгоо цуг зүүрмэглэж харагдах нь олон. Олон жил ажиллавал нойрны горим алдагдаад шөнө унтдаггүй болчихдог гэсэн.

Ер нь бол цайны газрын зөөгчөөс нэг их ялгараад байхгүй л ажил шүү дээ. Гол ялгаа нь агаарт явж байгаагаараа. Цалин тодорхой хэмжээгээр өндөр байх л даа. Гол нь косметикний мөнгөндөө цалин нь ахиу байдаг юмшиг байгаа юм. Тэгээд жирэмслээд, дикритээ авахаар үнэн цалин нь илэрч хариугүшй тэтгэмж авна.

Гадаад дотоодод нисдэг бол гар утас мэтхэнийг зөөж мөнгө олж болно. Гэхдээ л зарим тохиолдолд гадаадад очоод, ээлж буунгаа, дараагийн нислэг хийтэл онгоцны нисгэгчтэйгээ харалдаа хаалганд зочид буудалд хоноглох хэрэгтэй болно. Экипажын даргад хэр сайн хандахаас олон улсад нисэх эрх нь ихээхэн хамаарана.
Аан харин орон нутгийн чиглэлд нисдэг авиа компанид бол голцуу нуруу намхан хүүхнүүдийг сонгон шалгаруулдаг. Учир нь жижиг онгоцонд нислэгийн туршид босоогоороо явахад нээг их энд тэнд тулаад, тархи толгойгоо цохиод байхааргүй байх шаардлагатай. Ойлроцоогоор 155см орчим өндөртэй үйлчлэгчид л сонгож авдаг юм шиг санагдсан.

Гэхдээ Монголд л лав онгоцны үйлчлэгч болох гэж байгаа бол Изинис компанид болсон нь дээр. Яагаад гэвэл МИАТ компаний орон нутгийн чиглэлд нислэг үйлдэж байгаа хамгийн сүүлчийн онгоц нь тун удахгүй ашиглалтнаас гарч ажилчид нь амралтаа авах гэж байгаа. АероМонголиа компани эрхээ хасуулчихаад буцааж авах гэж зовж байна. Миний танидаг стюардес АероМонголиа нь Изинисийг гүйцэхгүй гэж хэлж байсан. Тэгээд ч Изинис нь япон захиралтай болохоор тухайн хүний ур чадварыг яс шалгаад, бас шудрага ханддаг юм шиг байгаан. Хэрвээ Изинисийн онгоцоор нисч үзсэн бол үйлчлэгчид нь нисэхийн өмнөх тайлбар уншсаны дараа та бүхэнтэй япон маягаар мэндэлж байгаа нь харагдах болно.

Аан тийн олон улсын чиглэлд үйлчлэгч болохын тулд нэлээдгүй том хүний хүүхэд байх, эсвэл хахуульд өгдөг мөнгөтэй байх гэсэн бичигдээгүй хууль үйлчилдэг.

Энэ бүгдийн эцэст эмэгтэй стюардес байна гэдэг хэцүү ажил.

Гэхдээ л эмэгтэй үйлдчлэгчтэй онгоцонд суух сайхан. Эрэгтэй үйлчлэгчтэй онгоцонд сууж явж үзсэн. Үзэж харах юмгүй онцгүй юм байналээ.

Зохиогч:  speepy! [ 6-р сар.05.08 3:17 pm ]
Постын сэдэв: 

odoo Korean Airline-d Mongoloos 20 garui uilchlegch bgaa..

Shaardlaga gevel:


Turuu jil 23-aas doosh nasnii gej bsan bol ene jil 28-aas doosh nasnii bolson bn lee.
162 cm-aas deesh undurtei
Fluent in English
Russian bas baival buur sain.

ehnii interview deer language skill erunhiidu hardag bh.
daraagiih deer bol tsarai zus harna.ene deer ihenh ohiduud hasagddag.tsaashid togtvortoi ajillaah eseh,sonirhol tiimerhuu yum asuugaad tgd erunhiiduu boldog.
hamgiin suuld physical examination bdag

Зохиогч:  speepy! [ 6-р сар.05.08 3:18 pm ]
Постын сэдэв: 

USA-d ajilladag Mongol ongotsnii uilchlegchin talaar medeelel end bn.endees bas heregtei yumnuud oldono bh.

United-ын Монгол үйлчлэгч

Зураг

Түүний нэрийг Б. Цэрэнбат гэх бөгөөд саяханаас Юнайтед авиа компанид онгоцны үйлчлэгчээр ажиллаж байгаа юм байна.

Монгол хүн Америкад онгоцны үйлчлэгч хийж байгааг нүдээрээ хараагүй л бол бараг итгэхгүй юм байна. Их сонин учрал байна. Бодвол урд нь Монголд онгоцны үйлчлэгч хийж байсан уу?

Урд нь онгоцоор нисэхээс эмээдэг байж. Би социологын чиглэлээр Монголд болон Уисконсины Их Сургуульд суралцсан. Саяханаас л нисдэг ажилтай болоод байгаа. (инээв) Гэхдээ Монголд байхдаа бас онгоцны үйлчлэгч болохыг мөрөөддөг байсан боловч хүүхэдтэй тул чадаагүй. Ямар ч байсан хүн санаж явбал бүтдэг гэдэг дээ. Би мөрөөдлийнхөө энэ хэсэгт хүрсэндээ баяртай байна.


Тэгвэл яаж яваад ийм мэргэжилтэй болчихов оо? Шалгалт шүүлгийнх нь босго мэдээж өндөр биз дээ?


Миний хувьд удаан бодсоны эцэст өнгөрсөн оны 10 сард онлайнаар тус авиа компанид элсэн орох өргөдөл гаргасан. Тэр даруй тус компаниас ярилцлаганд орох цаг өгсөн. Сарын дараа хоёр дахь ярилцлаганд ороод 12 сараас шинэ ажилд орсон. Хоёр дахь ярилцлагад тэнцсэн тохиолдолд шууд гуравдахь ярилцлагад оруулсан. Товчхондоо хэлэхэд ярилцлагын эхэнд компанийхаа тухай танилцуулж, тухайн хүний зан чанар, бусадтай харилцах чадварыг илүү анхаарч байсан. Яаралтай үед болон элдэв ааш араншинтай хүмүүстэй хэрхэн харилцах талаар түлхүү асууж, урд хийж байсан ажил мэргэжлийн талаар ч тодруулж байлаа. Мэдээж гэмт хэрэгт холбогдож байсан эсэх, тус улсад ажиллах зөвшөөрөлтэй эсэхийг нарийн шалгадаг. Тэгээд л хурууны хээ аваад ажилдаа орох болсон доо.

Онгоцны үйлчлэгч байна гэдэг ялангуяа одоо цагт их хэцүү ажил мэргэжлийн нэг болсон гэж бодож байна. Та бүгдийн хувьд гол шалгуурууд юу байдаг вэ?

Онгоцны үйлчлэгчийн 12 зарчим гэж байдаг. Үүний хамгийн эхэнд мэдээж үйлчилгээ үзүүлэх. Тэгээд л аюулгүй байдал, багаар ажиллах чадамж, орчноо мэдрэх, янз бүрийн соёл зан заншлуудад мэдрэмжтэй хандах гэх мэт зүйлүүд байдаг.

Хамгийн анхны нислэгээ хаашаа үйлдсэн бэ? Сандарч байв уу? Ер нь United АНУ-ын томоохон авиа компани. Өөр Монгол хүн байдаг болов уу?

Чикаго –Филаделфиа- Чикаго гэсэн чиглэлд нислэг үйлдсэн. Ерөөс сандарч мэгдээгүй, харин сэтгэл маш их хөдөлж байсан. Сургалтын үеэр багшийнхаа зааж байсныг хэрэгжүүлэх мөч ирлээ дээ гэсэн бодол төрж байсан. Миний мэдэхээс нэг Монгол эмэгтэй нягтлангаар ажилладаг гэж сонссон. Одоогоор эрж сурсан боловч олоогүй л байна. Гэхдээ заавал холбоо тогтооноо.

Онгоцоор нисч байгаа хүмүүс мэдээж янз бүрийн ааш араншинтай байдаг. Үүнээс хамгийн эмзэг нь шашин шүтлэг байдаг байх л даа. Хэрэв таны онгоцонд нэгэн лалын шашинтай хүн чангаар залбирч эхлэвэл яах вэ?

Сургалтын үеэр иймэрхүү нөхцөл байдалд хэрхэн хандах талаар бидэнд бишгүй заадаг. Хэрэв тийм тохиолдолд түүний хажууд сууж буй хүмүүс ч тавгүй байдалтай байх нь зайлшгүй. Бидний хувьд заавал ганц үйлчлэгч очиж, асуудлыг зохицуулах зорилготой байдаг. Түүнээс бус хэн нэгнийг нь илт өмөөрсөн эсвэл буруутгасан үйлдэл хийж болохгүй. Хэрэв тухайн хүн хүлээж авахгүй бол онгоцны ахмадыг дууддаг. Бид тэр хүнд хүч хэрэглэх хүртэл эрхтэй байдаг. Нэгэнт нислэгийн үеэр ийм явдал гарвал онгоц газардтал нь аргалж байх үүрэгтэй. Онгоцны үйлчлэгч нар нислэг эхлэн, зорчигчдыг суудлаа эзэлж байхад бүгд үүдэн дээр гараад тэдэнтэй мэндчилдэг. Энэ үедээ ч гэсэн хэн нь сэжигтэй харагдаж байна, хэн нь хаана сууж байна гэдгийг давхар ажиглаж байдаг. Тэр бүү хэл асуудал гарсан тохиолдолд надад хэн тусалж чадах вэ, том биетэй хэн нь хаана суух нь вэ зэргийг ч давхар бүртгэж байдаг.

Aюулгүй байдал гэснээс, 9/11-ээс хойш нислэгт буутай агаарын маршалууд явдаг болсон.


Энэ нь арай нислэг бүрт гэж хэлж болохгүй. Тухайн нислэг хаашаа байхаас шалтгаалдаг. Америкийн томоохон хотууд уруу хийж буй нислэгт хоёр маршал явдаг. Тэд зорчигчдоос түрүүлж орж ирээд, өөрсдийгөө илчилж, хаана сууж буйгаа мэдэгдэх үүрэгтэй. Тэд харин алан хядагч онгоцны бүхээг рүү дайрахаас бусад тохиолдолд өөрсдийгөө илчилдэггүй. Онгоцонд согтуу хүн асуудал үүсгэж байсан ч тэд зохицуулдаггүй, энэ нь зөвхөн онгоцны үйлчлэгч нарын үүрэг. Хэрэв алан хядагч нар онгоцны арын хэсэгт үймээн дэгдээгээд бүх анхаарал тийшээ чиглэсэн мөчид онгоцны бүхээг рүү дайрах төлөвлөгөөтэй байж болно. Мөн онгоцны нисгэгч нар ч биедээ зэвсэг авч явахыг зөвшөөрсөн байгаа. Харин онгоцны ахмад юм уу туслах нисгэгч нислэгийн үеэр бие засах шаардлага гарвал үйлчлэгчдийн нэг нь заавал хаалган дээр нь манаж зогсдог. Тэр үед бас л олон юм бодогддог (инээв).


Юнайтедын үйлчлэгч нарын ихэнх нь настай улсууд харагддаг. Тэгээд ч нуулгүй хэлэхэд тэдний харьцаа нэг их сэтгэлд хүрдэггүй. Надтай лав хоёр ч удаа бохь зажилсан үйлчлэгч тааралдаж байсан.



АНУ-ын хөдөлмөрийн хуулиар бол аливаа хүнийг нас, хүйс, гадаад төрх, шашин шүтлэгээр нь ялгаварлахыг хориглосон байдаг. Тиймдээ ч насаараа шахуу онгоцны үйлчлэгч хийж буй олон настай хүмүүс байдаг. Япон, Солонгос, Тайланд тэр бүү хэл Монголд ч хүртэл залуу, сайхан хүмүүсийг авдаг бөгөөд тэдэнтэй тодорхой хугацаатай гэрээ хийдэг байхад хэрэв Америкт нас нь явчихлаа гээд ажлаас нь халбал шүүхдэнэ шүү дээ.
Мэдээж үйлчлэгч нар зорчигчдод эелдэг сайхан хандаж, ая тухтай бүхий л зүйлээр нь хангах үүрэгтэй. Гэхдээ миний хувьд ч гэсэн бохь зажилсан, ажилдаа хайнга хандаж байгаа үйлчлэгч нартай тааралдаж байсан. Өөрсдөө байгаа байдал, хийж буй үйлдэлдээ дүгнэлт хийх чадвартай улсууд байдаг тул тэр улсуудад заавал түүнийг нь сануулаад байдаггүй.


Зарим зорчигч нар дэндүү их юм шаарддаг. Тэр нөхцөлд мэдээж та нар хүн л юм чинь дотроо бол нүүрийг нь “маажаад” авмаар санагддаг үе бий байлгүй дээ.

Зорчигч нар суудлаа солих гэх зэрэг олон хүсэлт гаргадаг. Хэрэв тэр хүн сайхан асуувал, бас дээрээс нь боломжтой бол суулгалгүй яахав. Саяхан манай нэг үйлчлэгчээс нэг зорчигч алимны жүүс асуухаар нь залхасан уу яасан дууссан гэж хэлсэн байна. Тэр дороо бид нар дээр эргэн ирээд тэдийн тэд дээр сууж байгаа хүнд алимны жүүс дууссан гэж хэлнэ шүү гэх жишээтэй.

Нислэгийн үеэр үнэгүй ундааг нь гүзээлээд байхаас өөр хийх зүйл нэг их байдаггүй. Ер нь нэг зорчигч хэдэн удаа юм асуух эрхтэй байдаг вэ? Юнайтедэд шүдний сойз, хөзөр, улавч зэрэг байдаг уу? Бас хамгийн сонин хачирхалтай хүсэлт юу байдаг вэ?


Мэдээж олон улсын нислэгт бүх зүйл байдаг. Нэг хүнд уух зүйлийн хэмжээнд хязгаар байхгүй ч гэсэн хэдхэн цагын нислэгт олон зүйл шаардаад байвал жоохон бэрхшээлтэй байдаг. Жишээ нь саяхан Дэнвэр-Лас Вегасын 54 минутын нислэг агаарын түрлэг ихтэй нислэг байлаа. Тэгээд 156 хүнд гуравхан үйлчлэгч зогсоо зайгүй ажиллаж байхад урд сууж байсан улсууд шүүс, ундаа, кофе зэрэг зэрэг асуугаад маш хэцүү байсан. Одоо онгоцонд тамхи татахаа болиод удаж байгаа. Амстердам уруу хийж байсан нислэгийн үеэр нэг зорчигч, танай жорлонд үнсний сав харлаа. Би тамхи татаж болох уу хэмээн асууж байсан. Манай онгоцнуудын ихэнх нь нилээн хуучин тул, жорлонд нь үнсний сав байдаг. Гэхдээ түүн дээр тамхины иш хийж болохгүй гэсэн анхааруулга байдаг.


Би өөрийг чинь хэр зэрэг завгүй байдгийг бас харж байна. Би ч бас томоохон саад болчихлоо. Гэхдээ цаг зав гарган яриа дэлгэсэнд их баярлалаа. Танд өндөр амжилт хүсье!


Зүгээр. Юнайтедээр үйлчүүлсэн таньд ч бас баярлалаа.


Ярилцсан П. Байка
mongolmedee.net

Зохиогч:  ~Sabrina~ [ 6-р сар.06.08 5:04 am ]
Постын сэдэв: 

ongotsnii uilchilegchin shalguurt orhod toirood 7, 8 hun suutsan 1 n orosoor yum asuugaal nogooh n angliar asuugaal helnii medleg harilstaanii soyol-g shalgasanii daraa zus tsarai biye haa harj ih ajiglaj bsan. 165-s doosh 170 cm-s deesh ondortei baij bolku.tegeed bas mahlag miyarlaag baival tiim ch durtai bish. ongotsnii uilchlegch bolhod surgaltand suudag za tegeed sertificat avaad togssonii daraa bugdii n yag ajild avahgui tanil tal ariin haalga harj avilgal ogson n ordog yum shig bgaan

Зохиогч:  beelii [ 6-р сар.23.08 8:46 pm ]
Постын сэдэв: 

Ишлэл:
Ишлэл:
hue neeree mongold ongotsnii uilchlegch beltgedeg surgalt bdag gsn,ter ni haana bdag,yaj burtguuldeg yum bol?ppl!
World Korea- 99722212, 95830083.
Elseltee avj bgaa yum bn lee.
Малайзад сураад Малайз юмуу азийн хоёр гурван оронтой гэрээтэй.Тєгсєєд шууд тэр гэрээтэй кoмпанид нь ажилдаг гээд байлуу?

Зохиогч:  ucan [ 12-р сар.09.08 5:16 pm ]
Постын сэдэв:  Re: Онгоцны vйлчлэгч

Дор хаяж 2 хэлтэй байх шаардлагатай
Царай нүүрний зөв бүтэцтэй байх.
Энэ 2 голлох шаардлагууд байх. Зундаа бол сарын цалин нь 2, 3 саяас буухгүй. Бусад үед сая орчим байдаг гэж байсан.

Зохиогч:  snow_mnl [ 3-р сар.20.09 12:33 pm ]
Постын сэдэв:  Re: Онгоцны vйлчлэгч

МИАТ л лав дараах шаардлагуудыг тавьдаг.
1. Өндөр эр 180дээш, эм 170с дээш
2. Нүүрэндээ ямар нэгэн гажиггүй. тодруулбал шарх соривгүй цэвэрхэн
3. 22-с дээш насны
4. Биеэ зөв боловсон авч явдаг харилцааны өндөр соёлтой
5. Англи хэл+/ өөр хэл/ сайн ярьдаг
6. Эрүүл
За ингэд л ерөнхийдөө болно доо. Бүртгэлээ хавар намар гээд жилд 2 удаа авдаг. Хэзээ хаана бүртгэх гэж байна гээд өөрсдөө л гүйхгүй бол зар энэ тэр нээх их тавьдаггүй... За тэгээд Онгоцны үйлчлэгч болмоор байгаа хүмүүст нь АМЖИЛТ...
:
wd: :wd: :wd:

Зохиогч:  speepy! [ 3-р сар.26.09 4:42 pm ]
Постын сэдэв:  Re: Онгоцны vйлчлэгч

Монгол охидыг маань худалдаалах хууль бус үйлдлүүд өдөр бүр далдуур явагдсаар байна. Технологи хөгжихтэй зэрэгцэн хүний наймаачидийн арга нь улам нарийсч ТВ чат, зарлал, интернет зэргийг ашиглах боллоо. Үүний нэгэн жишээ болох сургамжтай мэдээг та бүхэнд хүрэе.

10 сарын 24-ны баасан гарагын "ЗАРМЭДЭЭ" сонины шинэ дугаар дээр "Өндөр царайлаг охидыг онгоцны үйлчлэгчийн ажилд бүртгэж авна. Утас:99705507" гэсэн зараар С хэмээх бүсгүй утсаар ярьсан тухай та бүхэнд сонордуулъя.

Сайн байна уу? Та тэдэнтэй уулзсан гэсэн тэд анх таньд юу гэж ярьсан бэ?

Би тэр өдөр ажлын зар үзэж суутал энэ зарлал их дажгүй санагдахаар нь 99705507 гэдэг дугаараар залгасан. Нэг 25 нас орчиын хүүхэн утсаа аваад

- Өөрийн чинь өндөр хэд?

- Урьд нь ямар ажил хийж байсан бэ?

- Гадаад паспорт байгаа юу? гэсэн асуулт асуусан. Би ч гадаад паспорт байна гэтэл юу юугүй одоо хүрээд ир гээд л байсан. Би ч их гайхан өмнөөс нь хэдэн асуулт асууж амжсан.

- Онгоцны үйлчлэгч гэхээр чинь яаж ажилладаг юм бэ, цагийн хувиар нь ямар байдаг юм ? гэтэл

Аан манайх хувийн онгоцондоо үйлчлэгч авах гэж байгаа юмаа. Тэгээд нислэгтэй үед байнга гарна.

- Тэгээд хувийн онгоцтой хаашаа явдаг юм, Тийм баян хүн монголд байдаг юмуу?

Чи хэрвээ шалгараад орчихвол БНХАУ-руу явж ажиллах болно. Тэнд манай хятад Ерөнхийлөгч байдаг юм. Тэгээд байнга янз бүрийн улс руу явдаг учраас их гое шдээ уул нь. Ер нь Хятадад амьдрана гэж хэлсэн.

Та охидыг худалдаалах гэж байсныг нь яаж мэдсэн бэ?

Би хичнээн сургуульд сурдаггүй, ажил хайж байсан ч гэсэн хүний нутагт очиж ажиллах хүсэл байгаагүй. Ээж аав маань ч зөвшөөрөхгүй байх байсан. Тиймээс би тэр хүүхэнд дараа яръя гээл утсаа тасалсан. Гэтэл 5 хоногийн дараа ТВ-ын мэдээгээр яг энэ зараар охидыг хил гаргах гэж байгаад баригдлаа гэдэг мэдээг хараад бүр гайхсан. Бас өөртөө баярлаж, аав ээждээ энэ зараар ярьсанаа хүртэл хэлсэн. Би их азтай шүү. Охидууд минь аливаа сайхан юманд итгэх цаг биш болжээ.

Ярилцлага өгсөн таньд баярлалаа


Сурвалжилсан: Админ Уянга
http://www.humanwind.mon.mn

Зохиогч:  speepy! [ 5-р сар.07.09 5:44 pm ]
Постын сэдэв:  Re: Онгоцны vйлчлэгч

Эзнис-ийн онгоцны үйлчлэгчийн анкет

*Одоохондоо орон тоо байхгүйм шиг байна лээ.Гэхдээ сонирхож байвал бөглөөд өгөхөд зүгээр байх

Зохиогч:  Mystery Jealous Kidd [ 5-р сар.07.09 6:10 pm ]
Постын сэдэв:  Re: Онгоцны vйлчлэгч

Гоё мэргэжил юм шигээ. Гадаадынхны өмнө хамгийн түрүүнд улсынхаа нүүр царай болно, хэд хэдэн улсуудаар "үнэгүй" зугаална.... нтр гээл
Манай монголын үйлчлэгч нар үнэн сэтгэлээрээ шд.
Нэг удаа урдаас өглөөний нислэгээр наашаа ирж байхдаа ядраад унтчихсан байсан чинь хажууд өглөөний хоол нээх хөөрхөн баглаад авч явахад зориулаад тавьчихсан байсан.
Хэдийгээр сүртэй юм биш ч гэсэн үнэхээр таалагдсан шүү.

Зохиогч:  ccrazyqueen [ 5-р сар.22.09 11:05 am ]
Постын сэдэв:  Re: Онгоцны vйлчлэгч

Singapore Airline-d interview-nd orson bolovch mongol humuusiig avahgui ch gej bh shig..

Зохиогч:  <<<MS>>> [ 7-р сар.11.09 3:47 pm ]
Постын сэдэв:  Re: Онгоцны vйлчлэгч

Zaluusaa ta nar albaar ingej togolood bna uu?
Ene chin mergejil bish shuu dee."Saihan mergejil shuu" gene uu??
Zagwar umsugchiiig mergejil gej baigaatai agaar negshde.Eswel mongol ongotsnii uilchlegcheer deed surguuliin diplom olgodog boloo yu?

Зохиогч:  vogue15 [ 8-р сар.08.09 7:15 pm ]
Постын сэдэв:  Re: Онгоцны vйлчлэгч

bi ch bas flight attendant bolmoor l bna. Korean air l hamgiin zugeer gej humuus heleh yum . Minii neg ehcnee tanidag egch bolchihson l bgaa. Bi odoonoos l beldej ehelj bna. Jiliin hugatsaand angli helee sain beldeed, bas bus sudalgaa hiine dee. Nadad amjilt huseerei. :P

Зохиогч:  sololife [ 9-р сар.08.09 4:26 pm ]
Постын сэдэв:  Re: Онгоцны vйлчлэгч

Ишлэл:
Ишлэл:
bi ch bas flight attendant bolmoor l bna. Korean air l hamgiin zugeer gej humuus heleh yum . Minii neg ehcnee tanidag egch bolchihson l bgaa. Bi odoonoos l beldej ehelj bna. Jiliin hugatsaand angli helee sain beldeed, bas bus sudalgaa hiine dee. Nadad amjilt huseerei. :P
bi bs boliii gj ih hvsdg yumaaa...
hvsdg ch gj yor ni zorilgo shahuu..
hezee haana shalgaruulalt ntr awdg yum bol???
2jild biluu 4 jild neg udaa shalgaruulalt ni avdag geluu dee,
martchij yag sanadagguie, sorry.

korean air baigaluullaga ni huchin chadal ongoznii buudal ed naraaraa
delhiid buur 2t ordog tom
company ym bleshte!

ohiduudaa ta nart amjilt husey,hicheevel bolno shuu!

Зохиогч:  speepy! [ 10-р сар.24.09 3:08 pm ]
Постын сэдэв:  Re: Онгоцны vйлчлэгч

Ишлэл:
Ишлэл:
Ишлэл:
bi ch bas flight attendant bolmoor l bna. Korean air l hamgiin zugeer gej humuus heleh yum . Minii neg ehcnee tanidag egch bolchihson l bgaa. Bi odoonoos l beldej ehelj bna. Jiliin hugatsaand angli helee sain beldeed, bas bus sudalgaa hiine dee. Nadad amjilt huseerei. :P
bi bs boliii gj ih hvsdg yumaaa...
hvsdg ch gj yor ni zorilgo shahuu..
hezee haana shalgaruulalt ntr awdg yum bol???
2jild biluu 4 jild neg udaa shalgaruulalt ni avdag geluu dee,
жил болгон Корейн Айр авч байгаа ш дээ. жил болгон өрсөлдөгчийн тоо нь өндөр болоод байгаа. энэ жил бараг 180 хүн шалгаруулалтанд орсон болохоор сайн байх хэрэгтэй. зун болгон 6 сард авч байгаа.

Зохиогч:  afear-angel [ 6-р сар.21.10 6:23 am ]
Постын сэдэв:  Re: Онгоцны vйлчлэгч

ongotsnii uilchlegch kurs d ni bi yavdiishd.............

tegeed tiim ch muu bish... bidniig bur uvudgnuus doosh yupka ums deed tal ni 3,5 sm gutal umsg gdg nuuree budval hicheelees huuchihdug.. humuusiin setgehuid yavalddag geed buutsan bhaldaa gehdee nadad uneheer taalagdaj bgaa.. uchir ni chi medlegtei baijiij l ongotsnii uilchlegch bolno... odoo bi 4 hel surj baigaa tegeed ih sonirholtoi shuu.. bagsh nar ni bugd goyo... nadaas haana yaj yavah talaar lavlaj bolno shuu..

Зохиогч:  afear-angel [ 6-р сар.21.10 6:25 am ]
Постын сэдэв:  Re: Онгоцны vйлчлэгч

Ишлэл:
Ишлэл:
Ишлэл:
bi ch bas flight attendant bolmoor l bna. Korean air l hamgiin zugeer gej humuus heleh yum . Minii neg ehcnee tanidag egch bolchihson l bgaa. Bi odoonoos l beldej ehelj bna. Jiliin hugatsaand angli helee sain beldeed, bas bus sudalgaa hiine dee. Nadad amjilt huseerei. :P
bi bs boliii gj ih hvsdg yumaaa...
hvsdg ch gj yor ni zorilgo shahuu..
hezee haana shalgaruulalt ntr awdg yum bol???
2jild biluu 4 jild neg udaa shalgaruulalt ni avdag geluu dee,
martchij yag sanadagguie, sorry.

korean air baigaluullaga ni huchin chadal ongoznii buudal ed naraaraa
delhiid buur 2t ordog tom
company ym bleshte!

ohiduudaa ta nart amjilt husey,hicheevel bolno shuu!
hey korean air luu tetgelegeer BBMK kompani zuuchilj bgaashdee baingiin elselt avdag.. mash undur shalguurtai..

tegeed 9 saraas MIAT shine ongotstoi bolno tegeed l shineer uilchlegchid avna...

teheer ih dajgui baigaa bizdee...

Зохиогч:  afear-angel [ 6-р сар.21.10 6:28 am ]
Постын сэдэв:  Re: Онгоцны vйлчлэгч

Ишлэл:
Korean air l hamgiin gaigu ni bhdaa.
Gehdee bainga niseel eruul mended muugaar nuluuluh yum bishuu? Us edr unahaas ehluuleed...
uguiee chi bainga nisehgui...!!

neg tsalin deer togtoo l jisheelvel say togrog gehed chi ter sarda nisehgui ch say tugruguu avaad baina..

bas chi mash udaj baij nisgegch bolno..

ehleed tseverlegch.. bilet olgodog hun.. gee l... udaj bj l yag ter ajilaa hiinedee...
bas korean air aas ehsuuleed gadaadad chin aimar shdee.. ongotsnii uilchlegchidee goo saihan talaas ni anhaarchihdag,,

neeren yag nislegiin umnu chamg gadaad turhiig chin haraa l bolku bol nisgehgu gdg gsn..... nisvel iluu ih tsalin avaa l bdag...

Зохиогч:  mglon [ 6-р сар.22.10 4:37 pm ]
Постын сэдэв:  Re: Онгоцны vйлчлэгч

192 mash zov bichsen bn. Chi ooroo nisehiin hun u tegvel chi bid hoyor neg taliih yum bn. Humuus uilchlegch uilchlegch geed l bdagiin kinoond goy haragddag uchraas tegved bh l da niseel ondor tsalin avaal gadaadin ornuudaar ayalaal. Gehdee Mongol nisehed ori gej bodoj bval yostoi mash tom tanidag huntei esvel zov hund ni tom mongo ogoj l ordog. Orsoni ecest ni tiim ch saihan ajil bish gedegiig mederdeg shu! Tegeed garsan humuusig zondoo medne. I have a private pilot license, gonna study to get commercial license. Otherwise I am a pilot. Unen shu ohiduudaa!!

Зохиогч:  afear-angel [ 6-р сар.22.10 10:20 pm ]
Постын сэдэв:  Re: Онгоцны vйлчлэгч

tiimee unen mash hetsuu ajil..... gehdee uneheer medleggui ni l ariin haalga baidag bhaa...bas yag medlegeeree orloo gej bodohod ariin haalganiih ni uilchlegch hiigeed harin nuguu medlegtenguud maani tseverlegch ch yumuu hiigee l yavdag gsen...

yer ni manai ohid agaariin hulgiin uilchlegch bolmoor bval gadaad yavsan deerdee...

germany-d neg mgl uilchlegch bdag gsen

ter ni bolohoor tsaanaas ni buh yumiig ni beldchihdeg bas tsalin undur neeh mgl shig achaalal zavaan orchin bhgui.... tegeed 7 honog bur shopping hii gej mungu uguud l ... bas tednii umsdug ajliin beelii ni l gehed 3000$ bdag gsen buh yumiig ni tsaanaas ni ugdug


tgsen chini manai miat gants tirko manikur deer garaa tataad uilchlegch nar uuriinhuu munguur ter unetei tirko manikur nisleg buriihee umnu shineer hiilgedeg gsen...

Зохиогч:  EROL [ 10-р сар.12.10 12:40 am ]
Постын сэдэв:  Re: Онгоцны vйлчлэгч

2010 onii 10 sariin 19-s ehlen Tianjin AIrlines kompani Tianjin-Hohhot-Ulaanbaatar chigleld Embrare E190 holgoor 7 hongot 2 udaa, Ural Airlines kompani 11 sariin 3-s ehlen hoyor doloo honogt neg udaa Ekaterinburg-Ulaanbaatar-Sanya chigleld Airbus A320 holgoor nisleg uildej ehelne.

Зохиогч:  Ponia [ 7-р сар.29.11 2:58 pm ]
Постын сэдэв:  Re: ♠ Онгоцны vйлчлэгч ♠

Say korean air.iin yariltslagad orson ohiduud bnau? Bi hotsorchihson bna, balai yum shig ! :(( odoo daraagiin shalgaruulalt ni hezee boloh boloo? Korean air recruitment iin talaar medeeleltei hun bwal heleerei!!!

Oor airways.d attendant boloy gej bodoj bgaa ohid zaluus bwal Qatar Airways, Emirates 2g turshaad uzeerei 6sard 1 udaa open day zohion bguuldag tsalin ni hurtel nileed ondor yum bnale. Sonirhson humuus website ruu ni orj bgad open days recruitment geed oorsdoo manaj bgaad oort ali oirhon hot ulsad ochood ornobiz. Ene airline.d bol ariin haalga tanil tal ogt hamaargui zowhon huwi huniig l iluu hardag yum bilee.

Зохиогч:  THE_SNARE [ 8-р сар.27.11 8:50 pm ]
Постын сэдэв:  Re: ♠ Онгоцны vйлчлэгч ♠

Ишлэл:
Онгоцны үйлчлэгч болоход ямар шаардлага тавьдаг хэдээс хэдэн настай байх энэ талаар мэддэг нэг нь бичээрэй.


MIAT COMPANY-d Angli hel buren togs tegeed nemelt 2 hel dund shatnaas deesh baih yostoi. Mun nuguu yum chin bariu baih yostoi

Зохиогч:  Jelsomino [ 4-р сар.23.14 2:30 am ]
Постын сэдэв:  Re: [Мэргэжил] Онгоцны vйлчлэгч

maark

Зохиогч:  urangoo_enjoy [ 7-р сар.09.15 10:15 pm ]
Постын сэдэв:  Re: Онгоцны vйлчлэгч

Ишлэл:
ongotsnii uilchlegch kurs d ni bi yavdiishd.............

tegeed tiim ch muu bish... bidniig bur uvudgnuus doosh yupka ums deed tal ni 3,5 sm gutal umsg gdg nuuree budval hicheelees huuchihdug.. humuusiin setgehuid yavalddag geed buutsan bhaldaa gehdee nadad uneheer taalagdaj bgaa.. uchir ni chi medlegtei baijiij l ongotsnii uilchlegch bolno... odoo bi 4 hel surj baigaa tegeed ih sonirholtoi shuu.. bagsh nar ni bugd goyo... nadaas haana yaj yavah talaar lavlaj bolno shuu..

1 хуудас 2 Бүх цагууд UTC+09:00
Powered by phpBB® Forum Software © phpBB Limited
https://www.phpbb.com/