Барилгын vндэсний компаниудаа дэмжье
- Хямралын vед орон сууцжуулах хєтєлбєрийг vргэлжлvvлэх гарц энэ-
Барилгын салбар дампуурч байна, єнєє маргаашгvй "амь тариа" хийх хэрэгтэй гэсэн мэдээлэл, ойлголт хvмvvст бий. Гэхдээ vнэхээр барилгын салбар євдєглєж уначихаад байна уу гэвэл бас vгvй. Єдгєє 1600 гаруй барилга угсралтын том, жижиг компани vйл ажиллагаа явуулж, єдрєєс єдєрт тэлэх гэр хорооллыг орон сууцжуулах тєрийн бодлогыг хэрэгжvvлэхэд єєр єєрсдийн боломжоор хувь нэмрээ оруулж буй. Тэдгээрийн дундаас vндэсний томоохон компаниудын оролцоо их. Мэдээж эдийн засгийн хямрал бvхий л салбарт нvvрлэчихээд байгаа энэ єдрvvдэд барилгынханд тєрийн дэмжлэг тун чухал. Харин ямар дэмжлэг тэдэнд хэрэгтэй байна вэ?
Юуны тvрvvнд Засгийн газраас барьж буй бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах бодлого, хєтєлбєрийн хэрэгжилтийг урагшлуулах, тодорхой болгох шаардлагатай байна. Учир нь єнгєрсєн хугацаанд "40 мянган орон сууц", "Тєрийн албан хаагчийн орон сууц", "Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хєгжvvлэх" хєтєлбєр болон гадны байгууллагуудын тусламжийн хvрээнд олон тєсєл, хєтєлбєр хэрэгжvvлэх ажил эхэлсэн ч гэр хорооллынхон дундарсангvй.
Єнєєдрийн байдлаар гэр хороололд 160 мянган єрх буюу хотын айлуудын 60 гаруй хувь нь амьдарч байна. Шилжилт хєдєлгєєнєєс vvдэн сvvлийн таван жилд гэр хороолол дахь хашааны тоо 35.3, єрхийн тоо 70.2 мянгаар нэмэгджээ. Тэд хvний амьдралын наад захын хэрэгцээ болох халуун усгvй, тєвлєрсєн халаалтгvй "гэр сууц"-анд амьдардаг. Орчин vеийн тохилог орон сууцтай болно гэдэг гэр хорооллын айлуудын хувьд мєрєєдєл. Гэр хорооллын 160 мянган єрхийг орон сууц барьж багтааж шингээнэ гэдэг бас л тєрийн "мєрєєдєл" болчихоод байгаа. Ганц тоо дурдахад, "40 мянган орон сууц" хєтєлбєр 2004 оноос хэрэгжиж эхэлснээс хойш энэ оны эхний байдлаар 34 мянга гаруй орон сууц ашиглалтад орсон боловч энэ нь хvн амын эрэлт хэрэгцээг тєдий л хангаж чадсангvй. Vvнийг мэргэжилтнvvд тайлбарлахдаа, ихэнх барьж ашиглалтад оруулсан орон сууцнуудад хєрєнгє чинээтэй хvмvvс нь ороод, єнєєх гэр хорооллыг бvрдvvлж буй бага, дунд орлоготой иргэд гадна нь vлдсэн гэж дvгнэдэг. Энэ vнэн. Тєсєл, хєтєлбєр хэрэгжсэн жилvvдэд хэчнээн бага, дунд орлоготой айл орон сууцанд орсныг тооцоолох юм бол тун бага тоо гарна гэдгийг мэргэжилтнvvд хvлээн зєвшєєрдєг. Орон сууцны санхvvжилтийн корпораци жилийн 11 хувийн хvvтэй, арван жилийн хугацаатай орон сууцны зээлд ердєє 300-гаад иргэдийг хамруулсан нь эрэлт ихтэй vед тун ч чамлалттай ажиллаж буйг харуулж байна гэсэн шvvмжлэл ч саяхан дуулдсан.
Дээр нь єнєє хэр тєрєєс хэнийг бага, дунд орлоготой гэхийг тодорхойлоогvйгээс орон сууцны хєтєлбєрт хамрагдах шалгуур олон янз буй. Гурван жилийн ємнє байгуулагдсан Орон сууцны санхvvжилтийн корпорацийн орон сууцны зээлд хамрагдсан иргэдийн орлогын дундаж хэмжээ гэхэд /нийслэлд 635, хєдєєд-492 мянган тєгрєг байна. Гэтэл Монгол, Японы хамтарсан судалгаагаар гэр хорооллын иргэдийн дундаж орлого 300 мянган тєгрєг л байгаа аж. Ийм хэмжээний орлоготой айл орон сууцны зээлд хамрагдаж чадахгvй нь мэдээж. Тэгэхээр орон сууцжуулах хєтєлбєрийн хэрэгжилтийг нvдэнд харагдаж, гарт баригдахуйц болгохын тулд давын ємнє бодлогоо тодорхой болгох нь чухал юм.
Нєгєєтэйгvvр барилгын компаниуд ихэнхдээ чинээлэг иргэдэд зориулсан, тансаг зэрэглэлийн гэж хэлж болох орон сууц, хаусыг барихад хамаг хєрєнгєє хаяж буй. Ам.метрийн vнэ нь бага орлоготой байтугай боломжийн амьдралтай айл худалдан авах аргагvй єндєр. Бараг 2000 мянган ам.долларын vнэд хvрч байсныг хvмvvс санаж буй биз. Гэхдээ ийм орон сууцыг голдуу гадны хєрєнгє оруулалттай барилгын компаниуд барьдаг. Харин vндэсний гэх тодотголтой барилгын компаниуд бага, дунд орлоготой иргэдэд чиглэсэн орон сууцыг тvлхvv барихад анхаардаг гэдгийг Орон сууцны санхvvжилтийн корпорацийнхан хэлдэг. Vvнд, "Эко констракшн", "Баярс констракшн", "Хасуу констракшн", "Орчлон констаркшн", "Алтан єрх" гэхчилэн дурдаж болно. Учир иймд орон сууцжуулах хєтєлбєрт vндэсний компаниудын оролцоог улам нэмэгдvvлэхэд анхаарах шаардлагатай юм. Энд нэг баримтыг зориуд дурдахад, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны Сургалт, судалгаа, хєрєнгє оруулалт, барилга захиалагчийн албанаас нийслэлийн дvvргvvдэд судалгаа хийжээ.
Засгийн газрын 2007 оны 221 дvгээр тогтоолоор батлагдсан "Тєрийн албан хаагчийн орон сууцны дэд хєтєлбєр"-ийг хэрэгжvvлэх, орон сууцны барилгад тvгжигдсэн банкны зээл, иргэдийн захиапгын урьдчилгаа болон аж ахуйн нэгжvvдийн хєрєнгийг эргэлтэд оруулах зорилгоор эл судалгааг хийсэн аж. Судалгаанд 93 компанийн 104 барилгыг хамруулсан агаад тэдгээрийн 8982 айлын орон сууцнаас 2214 нь ашиглалтад оржээ. Нийт 3750 айлын орон сууц захиалгад хамрагдсан, борлуулалт 41.7 хувьтай байсан аж. Харин 3885 айлын орон сууц захиалах эзнээ хvлээж байж. Эндээс харахад ашиглалтад орсон сууцны тоо бага байна. Гэхдээ vлдсэн барилгуудын ажлын гvйцэтгэл ихэнх нь 90 хувьтай байсан гэхээр уг судалгааны мєрєєр эхэнд єгvvлсэнчлэн барилгын компаниудад хєрєнгийн дэмжлэг vзvvлэхэд болохгvй гэх шалтгаан алга.
Тэгээд ч хямралын vед vндэсний компаниуд тєрєєс эсвэл хэн нэгнээс мєнгє гуйж суусангvй. Бvх л боломжоо дайчлан ажиллаж байгаа. Тухайлбал, "Эко констракшн" компани 800 гаруй ажиллагсадтай. Vvгээрээ Монголын хамгийн олон ажиллагсадтай барилгын компаниудын нэг. Сvvлийн жилvvдэд манай барилгын салбарынхан хятад ажилчдад "нугасгvй" болсон бол "Эко констракшн" компани монголчуудаа ажлын байраар хангаж байгаа. Энэ нь монгол залуус ажлын байртай, байнгын орлоготой байх боломж. Дээр нь тус компани зах зээлд мэргэжилтэй ажилчин vгvйлэгдэж буй орон зайг нєхєхєєр єєрсдєє ажиллагсдаа бэлтгэдэг. Тэрчлэн vйл ажиллагаа явуулж эхэлснээсээ хойш ашиглалтад оруулсан орон сууцнууд нь тєрийн албан хаагч, бага, дунд орлоготой иргэдэд зориулагдсан гэж хэлж болно. Нэг vгээр иргэдийн орлого, боломжид тохируулан тэдний худалдан авах чадварт нийцсэн єртєгтэй, чанартай орон сууц барих замаар борлуулалтаа дэмждэг гэсэн.
Тэгэхээр vндэсний vйлдвэрлэгчдэд тєрийн дэмжлэг чухал, гагцхvv нvдээ олсон тусламж шаардлагатайг дахин сануулах нь зvй юм. Ингэснээр єнєєдєє "амь тариа" хэрэгтэй гэж дvгнэгдэхэд хvрээд буй барилгын салбар дорхноо єндийгєєд ирнэ. Сvvлийн vед барилгын салбарынхан хямралын vеийг даван туулахад vндэсний vйлдвэрлэгчдээ дэмжих зорилгоор эхний ээлжинд дотоодын барилгын компаниудын барьсан орон сууцнуудаас тєрийн албан хаагчдад олгох бодлого барихыг Засгийн газарт хандаж хvссэн байгаа. Бас зээлийн хvvг аль болох багасгах, тєрийн албан хаагчдад орон сууц худалдан авахаас єєр зориулалтаар зээл олгохгvй байх зэрэг хязгаарлалтыг арилжааны банкуудад тавих, Засгийн газраас дэмжлэг vзvvлсэн санхvvгийн эх vvсвэрийг тєрийн аливаа байгууллагын оролцоогvйгээр банкуудаар дамжуулан тєрийн албан хаагчдад хvргэх хэрэгтэй гэж тэд vзэж байна. Ємнєх жилvvдэд Засгийн газрын бондын эх vvсвэрээс 28.3 тэрбум тєгрєгийг хєтєлбарт оролцогч банкуудад байршуулан, 1773 айлын орон сууцны барилгын ажлыг эхлvvлж, 480 айлын орон сууцыг ашиглалтад оруулсны дотор 4.6 тэрбум тєгрєгийн зээлийг 278 иргэнд олгосон гэх тоо баримт бий.
Уг нь 28 тэрбум тєгрєгийн зээлийг иргэдэд олгосон бол єнєєдєр орон сууцтай болсон айлын тоо арай ахиу байх байсан. Тиймээс л Засгийн газраас vзvvлсэн санхvvгийн эх vvсвэрийг олон шат дамжлагагvй иргэдэд хvргэх шаардлагатай болоод буй. Бид агаарын бохирдолттой олон жил тэмцэхдээ цаастай зууралдаж, шахмал тулш мэт хэнээр єєрсдийгєє хуурсан шиг орон сууцжуулалт ярьсаар ахисан амжилтгvй сууна. Харин vvнийг урагшлуулах гарцыг vндэсний vйлдвэрлэгчдээсээ эхэлж хайж олбол орон сууцжуулах хєтєлбєр ойрын ирээдvйд бvрэн хэрэгжих боломж бvрэн дvvрэн байна.
Д.ЭНЭРЭЛ
URL:
Код:
za muusain barilgiinhan ehleed naad galzuursan unee buulgaad dampuurahgui bas irged awchihaar hemjeend awaach.Erunhiilugchiin heldeg yagg zuw.neeh ih mungu bodood dampuurah gej baigaa bol hohi ni .daraa ni bolomjiin uneer bolomjiin ashig oldog kompaniud garaad l; irne zah zeeliin huuliaraa zugeer tegeed haysan deer yuun turiin demjleg,
Код:
yostoi zuv hellee))) zah zeeld orchihood - dampuurah deeree tulahaarai demjleg nehdeg ni utgagui... yamar hugjingui sotsialism bish))) er ni turiig zuv udirdah buleglel garch ireh ni ulger ym bna daa, taltsaj huvaaj ideehee l urdaa barih ym. Hamgiin gol ni ter barisan bairand ni ormoor bdg .... getel banknii huu gej tengert tulsan bdg yaaltai ch bilee...
Код:
Бид vндэсний компаниудаа дэмжмээр байна, даанч тэр Кюкvшюзан, Эко мэтийн новшнууд хvнд амьдрах аргагvй чанаргvй барилга барьж адилхан монголчуудаа хохироож байна. Тэд биднийг гэхгvй байхад бид тэднийг гээд хамаг мєнгєє амь нас, эрvvл мэндтэйгээ єгєх утгагvй биздээ. Чанартай боломжийн барилга монгол хvмvvсээ авч ажиллуулаад барьдаг жишээ нь Жигvvр Гранд шиг компаниудыг бол дэмжинэ шдээ, би гэхэд тэндээс байр авсан.
Код:
Єнєєдєр барилгын компаниуд 450000 тєгрєгєєр зарах болмжтой байраа дандаа илvv vнээр зарах гэж шунаад байгаа учраас яг байр хэрэгтэй иргэд авч чадахгvй байна шvv дэ ИЙм буруу бодлого явагдсанаас хvрэх ёстой эзэндээ хvрэхгvй учраас гэр хороолол нь дундрах биш нэмэгдээд л ХАРАЛГАН БОДЛОГОО ГЭЖ
Код:
Yaxiin demjij ard tymnee yxtel chuldag muucain xulgaich nar chyy dee onoodor manaid delxiin tyvchingeec davcan ynetei oron cuutcnuud xudaldagdax bolcon uu bolcon gej tedniig demjij baix um ternii orond beejind ochij bair avbal arai xyamd tucna chyy neeree