| #AsuultSambar : https://forum.asuult.net:443/ |
|
| 2023 (Хоёр мянга хорин гурав)... https://forum.asuult.net:443/viewtopic.php?t=121412 |
1 хуудас 35 |
| Зохиогч: | bemgx [ 2-р сар.26.08 3:56 pm ] |
| Постын сэдэв: | 2023 (Хоёр мянга хорин гурав)... |
Бурханд хэлэх зөвлөгөө Чи хийсэн кино бүхэнд нижгээд Мөнгө гэсэн үг орох ёстой гэж чанга дуугаар хэлсэн Мөнгө гэсэн үгтэй киног хүмүүс мөн ч их үзэж байна Чи зохиосон дуу бүхэнд нижгээд Хайр гэсэн үг орох ёстой гэж чанга дуугаар хэлсэн Хайр гэсэн үгтэй дууг хүмүүс хамгийн их сонсож байна Чи гаргасан зарлал бүхэн нижгээд Найдвартай гэсэн үг байх ёстой гэж чанга дуугаар хэлсэн Найдвартай гэсэн зарлал нээрээ хүмүүсийг их залхааж байна Чи тэжээвэр амьтад хүртэл иргэний үнэмлэхтэй байх ёстой гэж чанга дуугаар хэлсэн Тэр гадаадад иргэний үнэмлэх тэжээвэр амьтадад өгөөд эхэлчихэж Чи шилжилтийн үед бүгд зовох ёстой гэж надад чанга дуугаар хэлсэн Шилжилтийн үе нь юм байлгүй бүгд л зовж байна Чи бичиж байгаа ном бүхэнд жаргал гэсэн үг орох ёстой гэж чанга дуугаар хэлсэн Жаргал гэсэн үгтэй номыг хүмүүс жигтэйхэн их уншиж байна Чи зохиосон хөгжим бүхэнд о ля ля гэсэн аяз байх ёстой гэж чанга дуугаар хэлсэн О ля ля гэсэн аяз хүмүүст онцгой их таалагдаж байна Чи тамхины хайрцаг бүр дээр хортой гэсэн үг байх ёстой гэж чанга дуугаар хэлсэн Хортой гэсэн тамхийг хүмүүс хамгийн их татаж байна Чи уух архины шил болгон дээр чанартай гэсэн тэмдэг тавь гэж чанга дуугаар хэлсэн Чанартай гэсэн архийг хүмүүс шил шилээр нь ууж байна Чиний хэлсэн бүхнийг чинь бурхан гуай бид бүгдийг нь биелүүлдэг Чамд хэлэх нэг зөвлөгөө байна Чи битгий хуц. |
|
| Зохиогч: | bemgx [ 2-р сар.27.08 3:43 pm ] |
| Постын сэдэв: | Энэ бас их гоё... |
Монголчууд бид өөрсдийгөө буруу яриж зөв ойлголцдог гэж их мунгинана. Одоо болиосой одоо бүүр энэ хэдэн түшээд хачин ойлгомжгүй юм яричихаад ойлгуулах гээд дайраад унадаг болох нь энэ буруу шд. |
|
| Зохиогч: | bemgx [ 2-р сар.28.08 11:04 am ] |
| Постын сэдэв: | Энэ бүр гоё... |
[flash width=426 height=350]http://www.atomfilms.com:80/a/autoplaye ... yword=tedi[/flash]
Баавгай болхи удаан, их хүчтэй, баавгайнаас айж байгаагаа мэдэгдэж болохгүй мэдэгдвэл биеийнх арьсыг хуулаад толгой дээр нь эвхээд тавичихдаг юм. Гэж их айлгадаг байж билээ гоё дурсамж шүү. БалУ гэж цайлган сэтгэлтэй, хөгжилтэй баавгай байдаг хүмүүс хүүхэд байхдаа танилцсан л байх, харин сүүлийн үеийн баавгай Тэди бас л ширүүн нөхөр шүү.Монголчууд бид алаагүй баавгайны арьсыг булаацалдаад л гэж яридаг эртхэн алахгүй бол нь удахгүй баавгайгаа барахгүй болох вий дээ... |
|
| Зохиогч: | bemgx [ 2-р сар.28.08 1:48 pm ] |
| Постын сэдэв: | Энэ бол гайхамшиг... |
![]() Багачууд маань гэлтгүй би хүртэл хужаа,со,япон,англи, орос,төвд гээд эсэн бусын утга нь үл ойлгогдох бичиг үсэг бүхий хувцасаар биеэ бузарлаж, завхайрч байна даа. Мөхөөлдөс зарж байна гэсэн утгатай сүрхий бичигтэй ханцуйгүй цамц өмссөн залуу хээнцэр ганганаа гайхуулаад малтаад байх нь тэнэг, жонжон юу юуны ч гэнэ үү авто зогсоол, ийм тийм зогсоолын такси гэсэн утгатай хачин хачин дүрстэй бичлэгтэй машинууд хотоор нэг хөглөрөх юм дандаа монголд байхгүй газрын нэр, юмандаа өөриймсөг байгаад хэд гурван дотоодын байгууллагын хаяг, шошго наалгаад хэдэн халтар төгрөв ачихаж болохгүй л юм байх даа... Одоо хаа сайгүй л Монголд үйлдвэрлэв байна энэ сайхан босоо бичгээрээ бид харин ч нэг гайхуулж, дагуулж болно доо. Хүссэн хүн хувцсан дээрээ хүссэнээ бичүүлж, зуруулдаг болсон байна. Сэтгэл гаргаад энэ граффити, график дизайн сонирходог хүмүүс залуустаа зориулаад залуу шинэлэг хэв маяг бүхий бичвэр, нэр бүтээж болно доо. Өвөрмонгол нөхдүүдийн хийсэн нэг ийм сайт байна http://www.linguamongolia.co.uk/ хулгайлаад ч хамаагүй авчихмаар санаа нь тэр толь бичиг байна. Харин бидний бахархал Монгол Уйгуржин бичгийг урнаар бичсэн бичвэрүүд, бичвэрийн үйлчилгээнүүд бүхий сайт http://www.inkway.mn/. Энэ сайтыг дээрх Өвөрмонгол болон хэсэг нөхдийн сайтаас илүү сайхан болгож, дэлхийгээр нэр тараавал ИХ ГОЁ зүйл байхгүй юу. |
|
| Зохиогч: | Melxy [ 2-р сар.29.08 1:49 am ] |
| Постын сэдэв: | |
haha..ter deerx shuleg laitai =p xeregte gogo blog exelj beeshd,bmgx! urgeljluuleedaaree |
|
| Зохиогч: | ochki [ 2-р сар.29.08 5:02 am ] |
| Постын сэдэв: | |
...ih l goe ym.. |
|
| Зохиогч: | bemgx [ 2-р сар.29.08 4:44 pm ] |
| Постын сэдэв: | Энэ их муухай юм... |
![]() Энэ зургийг хараад баярлаж байлаа, овоо доо гэж бодож байлаа гэвч байсангүй. Би хий юм харсан байжээ. Тэд Монголчуудаар тоглоод өнгөрдөг байжээ хөөрхий. Бичмээр санагдсанаа бичээд байнаа. Уншиж байгаарай |
|
| Зохиогч: | bemgx [ 3-р сар.02.08 3:44 pm ] |
| Постын сэдэв: | Энэ их бүтэлгүй ээ хэхэ... |
Бүтэлгүй bemgx! Дархан орохоор 19:35-аас хөдөлдөг Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн галт тэргэнд амжиж суугаад хөдлөхийг хүлээн сууна. Галт тэргэн дотор их халуун байлаа яаж шуухан 6 цагийг өнгөрөөнө дөө гэж одохын зуур эсрэг талын хэсэгт суусан 2 эгчийн өнөөдөх яасан аятайхан сэлүүхэн явж байна аа хүн багатай сэлүүхэн амар амар гэж ярих нь сонсогдлоо. Ашгүй нэг юм галт тэрэг хөдөлж манай нөгөө 2 эгч ч юу юугүй хурхираад өгөв өө хөөрхий. Би унтмаар л байлаа өглөө нь жаал ажилтай байж байгаад өдөр нь зааланд тоглож байна гэж баахан гүйгээд ядарсан байлаа толгой тавиад жоохон хэвтхэд л унтахад бэлэн. Гэтэл хажуугийн хэсэгт байсан нэг шар жаал юу юугүй хүн аалз шиг үсэрч дэвхцээд суудал дамжсаар хажууд ирээд суучихлаа. Буу халахаар шийдлээ. Ахын дүү хэдэн настай вэ? 8 настай. Ахын дүү хэддүгээр анги вэ? 2-р анги. Ахны дүү онц сурдаг уу? муу сурдаг уу? гайгүй. Би гайгүй гэж асуугаагүй шд онц сурдаг юм уу? муу сурдаг юм уу? Гайгүй сурдаг аа... Яг энэ зуур Монголчууд бид сонголт хийж чаддаггүй. Шийдэмгий бус зан чанараасаа болж ихийг алддаг, их хожигддог гэж нэг нөхрийн яриад байдаг санаанд буув. Учир нь би энэ хүний хэлснийг дэмждэг л дээ үнэн санагдаад байдаг юм. Энгийнээр тайлбарлахад л аавдаа хайртай юу? ээждээ хайртай юу? гэхэд 2-ууланд нь гэнэ, Төрсөн өдрөөрөө гоё бэлэг аваад аав ээжтэйгээ хамт гоё зугаалах уу? найз нартайгаа зусланд явах уу? гэхээр та хоёртой зугаалаад дараа нь зуслан явая... нэг иймэрхүү энэ нь тэгээд л нөгөө 76-г сонгоход шууд нөлөөлнө шүү дээ. Энэ гайгүй шударга ажилсаг хүү байгаа юм энэнд санаал өгчихдөг юм билүү? гэхдээ энэ нь бас гурил будуу өгөөд аштай хүү юмдаа гээд л эргэлзээд бөөрөнхийлөөд эхэлдэг. ЗА энэ ч яах вэ. Тэгээд жаал бид 2 таавар таалцхаар боллоо. Дүү асууж байна. Б-ээр эхлээд О-р төгсдөг 7 үсэгтэй тэр юу вэ? Би баахан бодов. Байдаггүй шүү, худлаа мэдэж байгаа мөртлөө тоглож байгаа дүр эсгэн бороохоо, бооотго энэ тэр гээд хэхэ. Эцэст бууж өглөө. Жаал хариугаа хэлэхэд та юугаараа шээдэг вэ? гэж солиордогын хог чинь хаха.Энэ мэтчилэн дүү ч надаар их юм таалгасан даа. Сүүлдээ нойр хүрээд нөгөө жаалаас салах хүслэн болдог юм байна. Эвтэйхэн явуулах гээд нэг болж өгөхгүй болохоор нь за ахын дүү яв агаа нь унтлаа гэдээ түлхэж унагаад сайхан хэвтэж суниагаад унтваа хөөрхий. Нэг мэдсэн нэг хүн хувцаснаас чангаагаад байна аа. Гайхад эргээд харсан чинь Дархан өнгөрчихсөн байна шд гэх дуу сонсдов. Худлаа яриал ухааны юм бодон босж гутлаа углаад проводник дээр очоод Дархан хүрэх болоогүй байна уу? гэсэн чинь юун Дархан солиотой юм уу хаашаа юм тэр өнгөрчихсөн гэдэг байна шд. Мэл гайхаад дотроо баахан хараал бодон ганц нэгийг нь нь амнаасаа гарган буцаж суудал дээрээ ирээд дараагийн буудалд дээр буугаад дархан унаа хайдаг юу гэж бодон цонхоор хартал тас харанхуй цаг хартал шөнийн 02:20 болж байна. За дэмий санаа байна даа Сэлэнгэ орчихоод буцаад ирэхээс дээ гэж бодсоор буцаад унтлаа. Үүрийн 04:10 Сүхбаатарт буулаа. Тас харанхуй 06:10-д Дархан руу галт тэрэг хөдлөнө. Жаал гадуур сэлгүүцэж цаг нөгцөөх гэсэн боловч таг харанхуй үзэгдэж харагдах ч юм биш, тэгээд багадаа энд ир нутгийн жаалуудтай сайхан гөвшилцөж, хэмх балбуулж байснаа санаад жийрхэвээ хөөрхий хэхэ. ТВ9 гарч нэг аминд орох шив юу гараад байгааг нь ч ойлгоогүй хагас нойртой ямар ч байсан л үзээд байсан. Жаахан буу халахаар ойр хавийн хүмүүстэй юм ярих гэхэр нэг болж өгдөггүй. Сайн байна уу? та хүрэх вэ? дүү ёстой балраад явж байна өө гэх мэтчилэн яриад л эхлэхээр ах, эгч явахгүй ээ гэгээ орохоор хаачна нь гэнэ вэ. Гэтэл харин нэг хэсэг нөхдүүд нэг шилээ өвөртөлсөөр орж ирээд суулаа. Үнэр гэж найс найс шууд бөөлжмөөр аймар. Тэдний араас орж ирсэн нэг ах хүү харин Дархан явах гэсэн юм явах уу дүү хүү гэж. Санаандгүй үгүй ээ гээд хэлчихлээ. Тэгээд гэнэт оо юун үгүй вэ? хаана байна ямар машин юм? дугуйтай юм уу? дугуй нь хийтэй юм уу? шатахуунтай юм уу? хаха баахан юм шалгааж байгаад гайгүй санагдаад 05:40 болж байхад Сүхбаатраас хөдөллөө. Харанхуй шөнөөр тужийн нарсан дундуур хавирган сарыг ширтээд явж байхад саран удахгүй чих гэж байгаа юм шиг санагддаг юм байна лэ шүү. Явсаар явсаар өглөөний 7:30 болж байхад гэртээ орж ирдэг юм байна даа. Анх удаагаа л ингэж баартаж байна. Уг нь Дархан Улаанбаатарын хооронд 220км л дээ. Машин бол хамгийн ихдээ 3 цаг давхиад л ороод ирдэг газар бүхэл бүтэн 12 цаг тэгсэн хэрнээ харанхуй шөнөөр ингэж явах гэж новш гэж үглэсээр үглэсээр ч гэждээ ганц нэг үглээ л өөрийн эрхгүй нам шүү. Өдөр сэрээд хөгийн юмаа гадаад хүний нутагт байсан бол яах байсан болоо? ухааны юм бодон Монголдоо хайртайгаа бас нэгэн удаа том мэдрэв хаха. Сургамж авсан: Хаа нэг тийшээ холын аянд явах гэж байгаа бол тухайн тэвэрийн хэрэгслийн үйлчлэгчид буух газраа хэлэн, очихоор өөртөө сануулж өгөхийг хүсэх хэрэгтэй. Мэдээж хүнийг нь харж байгаад гайгүйхэн итгэчихээр хүнтэй танилцаж жаал мар мар хийж байгаад мөн л буух газраа хүрэхээр сануулж өгөхийг хүсэх хэрэгтэй юм байна. |
|
| Зохиогч: | Z.Uka [ 3-р сар.02.08 5:42 pm ] |
| Постын сэдэв: | |
"Чи шилжилтийн үед бүгд зовох ёстой гэж надад чанга дуугаар хэлсэн Шилжилтийн үе нь юм байлгүй бүгд л зовж байна" ene quote ih taalagdlaa |
|
| Зохиогч: | Mr.Unprinciple [ 3-р сар.03.08 3:01 pm ] |
| Постын сэдэв: | |
энэ юм дуулгана шүү... |
|
| Зохиогч: | bemgx [ 3-р сар.04.08 10:28 am ] |
| Постын сэдэв: | Энэ өглөөний мэнд... |
Өглөөний 07:00 галт тэрэг УБТЗ-ын өртөөн дээр ирлээ би буулаа. Бодоод байсан ажлын өдрүүдэд ердөөсөө явж байгаагүй юм байна. Оюутан байхаасаа авахуулаад Баасан гарагийн орой Дархан сүнгэнээд, Ням гарагийн орой буцаад гардаг байж. Миний адил бодолтой, надтай адил оюутнууд бас их байдаг хүн ихтэй, яриа хөөрөө, наргиан болоод л явдаг байж. Харин энэ удаад галт тэрэгнээс хуруу дарам цөөхөн хүн бууж байх нь бас л сонин санагддаг юм байна шүү. Өчигдөр орой жаал буу халж шар айргийг гударлаа. Яагаад ч юм боргио гээчийг ууж чадахаа байжээ. Нэг л дийлэшгүй янзтай. Хэдэн сарын шар айргийн талаар мэдээлэл энээ тэрээ цуглуулах, шалгах ажилтай болж, зардлаа даалгуулан орой бүр нормын 1 шил шар айраг уух хэрэгтэй болоход ямар их баярлаж байв аа хаха... Гэтэл 4 сарын гэхэд энэ зүйл утгагүй санагдаж байна. Яах гэж, яагаад, юунд хэрэгтэй гэж уудаг байнаа гэж бодогдох боллоо. Сэтгэцэд минь ч нөлөөлж байх шиг. Юм их амархан мартдаг болоод байх шиг, үргэлжийн манараа амьтан шиг, ичих булчирхай минь бага багаар ажиллахаа болиж байх шиг, амт нь үгүй шээс уугаад байх шиг... Урьд нь Оросын сувгуудаар гарах шар айрагны сурталчилгаануудыг үзээд шүлс шүүрч, дур их хөдөлдөг байж билээ хаха... Одоо тийм биш болжээ. Өөрийнхөө талаар жаал хүүрнэхэд нэг ийм байлаа. Одоо бусдын талаар хүүрнэнээ хө. Хүмүүс их мөрийтэй тоглодог юм байна. Би тийм айхтар их гэж санасангүй. Покер покер гэсэн хүмүүс их болж. Багын минь нэг найз покерчин болсон юм байхаа. Наддаа л хөзрөөр элдэв шалдавыг хийж үзүүлээд л өнөөхөө үнэн сэтгэлээсээ хийх, өө алдчихлаа за байж байгаарай ахиад нэг, яасан мэдэгдэж байна уу, гайгүй энэ аргыг сурах гээд 1 сар л ноцолдож байна гэх мэтээр өөрөө өөртэйгээ шахуу яриад л... Анхаарлыг нь сарниулах гэж шар айраг ярилаа, багын явдлуудаа ярилаа, хүүхэн ярилаа, мөнгө ярилаа, зартай атмануудын талаар ярилаа нэмэргүй шахуу юм. Аа тэгээд эцэст нь найздаа За наад тоглоом чинь ч яах вэ, донтоод орчиховдоо, архичин болж хоцров харьцахгүй шүү гэж хэлэхийг хүссэн болов чадсангүй. Явж явж архичин боловдоо анд минь л гэж хэлэх шивдээ. |
|
| Зохиогч: | bemgx [ 3-р сар.06.08 4:43 am ] |
| Постын сэдэв: | Энэ жаахан онцгүй... |
bemgx! хүү жолооч болохоор шийдэн жолооны сургалтанд суугад 2 сар аль хэдийнээ өнгөрчээ. 2 ч удаа хойшлогдсон шалгалтаа өнөөдөр өгөв, унав. Товчхондоо энэ Есүс христ, Бурхан будда ![]() Ямар нэг шашинд итгэж шүтнэ үү байна уу? тэр хүний эрх, өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй байх нь тэр хүний эрх. Хөх тэнгэртэй Монгол хүн гэтэл толгой түрүүн дээгүүр элдэв хачин балиар, зэвүүн үсэг бичиг ярайж ядаж байхад бас дундуур нь энэ мэт нь юу ч вэ дээ. "БУРХАН БОЛ ГАНЦ библи". Шашинг ингэж сурталчлах, ухуулах, бараг л тулган шаардаж, тамлан зовоох хэлбэр ашиглаж болдог юм уу? дүрэм, журмын хувьд хориглосон заалт байхгүй байх. Тийм л их гэгээн тал бүрийг авч үзсэн зөв зүйтэй юм ёс зүй гэж баймаар даа. Хаалга үүд тогшоод солонгос, япон, америк. англи эсэн бусын юмнууд хазгай муруй сайн байна уу, гэж эх хэлийг минь согтуу хэл болгож орхино. Бүр сүүлддээ би Монголд амьдарч байна уу? хаана амьдарч байнаа л гэж санагдам. Ийгл ТВ байна Христчин биш бол ажилд авахгүй гэнэ. Одоо шөнө орой УБ-ын энд тэнд том том улаан хэрээсэн гэрлүүд ихсээд муухай байна. ![]() Яг таарчихсан манай лам агаа нар нь өдөр нь ном уншчихаад орой цэнгээний газар таараастай, сүсэгтэн түмнийхээ өглөг барицыг нь чамладаг болж, айлд залж ном уншихдаа хоол ундаа захиалдаг болж, хаа хамаагүй нүх сүвэнд сүсэг бишрэлийн төв хэмээдэг болчихож. Тодорсон хүмүүс, өөрсдийгөө золиосолсон хүмүүс лам, хуврага болдог байтал хэдэн сарын дамжаанд суугаад ч байх шиг, эхнэр хүүхэдтэй, үс гэзэгтэй, нууц амаргтай лам хаха. Өөрийгөө тэгэж ганцааранг нь байлгаж золих хүн ховор үүнийхээ дагуу лам, хуврага нь цөөн үнэнч, арай л итгэхэд дөхөмтэй баймаарсан. |
|
| Зохиогч: | sg0419 [ 3-р сар.06.08 12:12 pm ] |
| Постын сэдэв: | |
burhand heleh zovolgoo goy nom shyy, =) |
|
| Зохиогч: | Melxy [ 3-р сар.08.08 12:12 am ] |
| Постын сэдэв: | |
yag l mongolyn bodit amidarlyg zugeer engyn, daruuxan xuny nudeer, asar goy uguuleed bxeemaa hehehe.. nada bichij bga baidal chn mash ix talagdaj bna.. yamrch demiirel,olon dolon yumgu,shuluxan,tovchxon, emx tsegtste bicheed bxeen? yaaj chadaj bna? hehe B geer exleed O-r tugsdug 7 usegte tavar shg l sanagdchlaa gsn haha za suulyx nargia belaa.. xuurxun yum bichneee! sonirxoltoi bas bus bodogduulaxaar yum ushuu bicheed bgaare! unshij bxad ix goy belaa.. |
|
| Зохиогч: | bemgx [ 3-р сар.08.08 3:34 pm ] |
| Постын сэдэв: | Бvсгvйчvvддээ баярын мэнд хvргэе!!! |
Өөрийгөө үнэлж хүндэлж байгаарай гэхдээ үнэлж худалдаж биш Өөртөө итгэлтэй байгаарай гэхдээ өөрөөсөө бусдыг тохуурхаж биш Үзэсгэлэн гоо төгөлдөр байгаарай гэхдээ будмал шаазан шиг биш Гоолиг сайхан бие хаатай байгаарай гэхдээ тэвэрхэд шивээ мэт биш Даруу сайхан Монгол бүсгүйчүүд дандаа биднийг баясгаж байдаг, эрчүүд бүгдийг хурцалж байдаг хүмүүс шүү дээ. Энэ хэлэлцүүлгээр дүүрэн болсон болоогүй охид, бүсгүйчүүд, эхчүүд ээжүүд байна тэдэнд ухаантай мулгуу, эелдэг хэрүүлч, харамч өглөгч, тусч атаархуу гэж ялгалгүйгээр сайхан баярлаарай гэж хүсэе. Та бүхэн элдэв бусаар хэлж бичсэн зүйлсийг гүнзгий биш хүлээж аваасай энхрий ялдам хэвээрэй байгаасай гэж хүсэх байна. |
|
| Зохиогч: | bemgx [ 3-р сар.10.08 12:47 pm ] |
| Постын сэдэв: | Хамгийн гоё нь сэтгэл хөдлөл... |
Сэтгэл хөдлөл...
Олон Улсын Эмэгтэйчүүдийн баярын өдөр хайрт ээждээ баяр хүргэх гэж өглөөнөөс авахуулан залгаад л байлаа залгаад л байлаа балай Мобиком балай мобиком холбогдох боломжгүй байна, шугам чөлөөгүй гэсээр байтал бараг өдрийн талыг өнгөрөөгөөд арай чүү нэг юм холбогдтол. Ээж маань дөжирчихсөн яасан миний хө гэж байх юм хэхэ зүгээрээ ээж баярын мэнд хүргэе! гээд үгээ гүйцээж амжаагүй байтал аан өглөөнөөс хойш залгаад байхаар нь гайхаад гэж авдаг юм байна.![]() Миний ч урам хугарах шиг хэхэ хүн баяр хүргэж байхад тэс хөндлөн юм яриад муу балай мобикомоос болж байхгүй юу. Тэгээд сэтгэл хөдлөлийн талаар жаал бодлоо. Хүн хүнийг хэчнээн ч хичээгээд, ямар ч аргаар баярлууллаа гээд түүнийх нь илрэл болж сэтгэл нь хөдлөхгүй, баярлаж байгаагаа илэрхийлж чадахгүй байвал мөн урамгүй яа. Баярлах гоё шүү дээ сэтгэл хөдлөөд л догдлоод л хэсэгхэн зуур ч гэсэн өөрийгөө хаана байгаагаа умартаад л, бүхнээс илүү аз жаргалтай болж намайг баярлуулсан хэн нэгэнд үнэн сэтгэлээсээ баярлаад л. Ийм сайхан мэдрэмжийг төрүүлж өгч байгаа, ийм сайхан сэтгэгдлийг бий болгох гэж хичээж байгаа хүнд бага ч гэсэн талархаж сэтгэл хөдлөлөөрөө илэрхийлдэг байх хэрэгтэй л дээ. Хүнд баярлуулаад хариуд нь шанаа авах ч бас л гоё шүү сайхан дурсамж, амттай шанаа Хэн нэгэндээ баярлаж талархсанаа бид гурилын үг шиг чулууддаг болж дээ. Баярлалаа хөгшөөн, танкс, баярлав, баярласан шүү, чи шүү... нэг л онцгүй биш үү? ядаж зүгээр л баярлалаа гэж хэлээд мишээвэл хамаагүй сайхан санагдах байх даа. Үүнийхээ дагуу нөгөө талаасаа уучлаарай, өршөөгөөрэй гэх үгс хүндлэл нь Улаанбатарын нулимс дууны үгс хэчнээн үнэн болохыг нь илтгэнэ дээ. Миний бичлэгийг нүд чилээн уншсанд тань баярлалаа. Санал бодлоосоо хуваалцаж байгаарай. Таниас асуух нэг зүйл байна. Та 20000 төгрөгөөр юуг хийх боломжтой вэ? |
|
| Зохиогч: | lumidee [ 3-р сар.10.08 4:14 pm ] |
| Постын сэдэв: | |
bemgx.......aa i like it.. really,,,..!!! |
|
| Зохиогч: | lumidee [ 3-р сар.10.08 4:25 pm ] |
| Постын сэдэв: | Re: Хамгийн гоё нь сэтгэл хөдлөл... |
Ишлэл: Сэтгэл хөдлөл...
![]() Таниас асуух нэг зүйл байна. Та 20000 төгрөгөөр юуг хийх боломжтой вэ? ..za neg iimerhuude... |
|
| Зохиогч: | lumidee [ 3-р сар.10.08 4:28 pm ] |
| Постын сэдэв: | |
..namaig hanidav orgodog geed .., bayn ged bitgii bodchooroi..,hihi...bgaa yumaa humuustei huvaaltsah.., saikhan shuude... tgleech buyan bolno... |
|
| Зохиогч: | bemgx [ 3-р сар.11.08 4:01 pm ] |
| Постын сэдэв: | Юм юмтай л өдөр өнгө |
Юун түрүүнд люмидэд хандаж хэлэхэд чиний сайхан сэтгэл, нинжин сэтгэл, уужим сэтгэл чинь чамайг хүн чанартай байлгах болно. Хүн чанартай хүн хүний дор хэзээ орохгүй 20000-ын хувьд гэвэл эдийн засаг талаас нь ярилцах гэж оролдсон юм. 20000-д та 4 гутал, хүссэн загвар брэндий спорт гутал /пүүз/ авна, Монголд үйлдвэрлэв-ээр ороход бүрэн хувцаслана гээд бодоход үнэмшимгүй хэрнээ яаж ингэж хямд төсөр бүтээгээд байгаа нв сонин биш гэж үү? Хаа байсан хэдэн мянган километрын цаана үйлдвэрлэгдээд хил гараад, тээвэрлэлт, түрээс, тухайн борлуулагчийн шууд, шууд бус зардлууд, ашиг нэмэгдээд нэмэгдээд ийм хямдхан гээд боддоо? Хэнээр хийлгээд байнаа? тийм хямдхан үнэгүй ажилладаг хүн гэж энэ хорвоод байхгүй л байлтай... Юугаар хийгээд байнаа? ямар ч түүхий эдийг гаргаж боловсруулна шүү дээ... Үхсэн хатсан хүний, хаясан гээсэн, алдагдсан, зарагдсан хувцас гутлыг бид хэрэглэх сайхан биш л дээ... Энэ бол хэн нэгний ид шид биш л дээ. Үйлдвэр гээч зүйлийн л ид шид шүү дээ. Үйлдвэр үйлдвэр үйлдвэр. Бидэнд төрөөс тараагаад байгаа мөнгө хэрэггүй одоо бүр хүн бүрт 50000 гэж хуцаж эхэлж байна. Арай хэтэрнэ байлгүй дээ. Нөгөө талаас: бид үнэхээр мөнгөө хэмнэхийг хүсээд байгаа юм уу гэхээр үгүй. Хэмнэж хэмнэж хуучин, баталгаагүй, юугаар хийсэн нь мэдэгдэхгүй эрүүл мэндэд муу хувцас хэрэглэл авах хэрнээ 20000 ганц л покердоно, ДОТАгаар ганц л үзнэ, ганц хоолонд орох мөнгө, ганц шар айраг уух л мөнгө гэж ярилцдаг. Гэртээ хоол хийж иддэг айл гэж байхаа болиод байгаа байхаа. 10000 хол давсан хоолны газрууд жижиг нүхэн газруудыг тооцохгүйгээр шүү. Сураг сонсохоор тэр газруудын түүхий эдээ бэлтгэдэг хэмнэдэг арга барил нь аймар, шууд бөөлжмөөр. Нохой мах энэ тэр нь бол энүүхэний асуудал. Картон гээд байдаг бор цаасанд ороож чанахаар мах зөөлөрдөг гэж байгаа. Тэгсэн нөгөө бор цаасыг нь будна, түлнэ, элдэв хор ерөндөг цутгана гэж байх... Дээр үйлдвэр гээд хэлээд авсан: Монголд минь үйлдвэрийн ид шидийг сархад гээчийг бүтээгээд үзүүлэх шиг болж байна шүү дээ. 1000-аас авахуулаад 100 гаран мянган төгрөгийн үнэтэй архийг ёоз ёозоор нь үйлдвэрлэж байна. Тэгсэн хэрнээ тэр хятадууд шиг гадагш нь хядман урсгаж чадахгүй л байна. Цөөхөн Монголчууд цөлөм ууж байгаа юм даа. Булган аймгийн ... сумын бөх Монгол Улсын Начин П.Г... энэхүү сархадаас болж үгүй боллоо. Сонин хэвлэлээр янз бүр бичиж байгаа ч архи уусан гэдэг нь л үнэн архи уугаагүй байсан бол тийм зүйл байхгүй шүү дээ. Архи чадахгүй байж яах гэж уусан юм, ууж чадахгүй агсам тавиад л тэр гэж та битгий бодоорой. Архи ууж чаддаг, чаддаггүй хүн гэж байхгүй шүү тийм ойлголтыг зүгээр тархинаасаа арчиж хаях хэрэгтэй. Архи уусан бол та хүн биш. Их уух тусам тэр баяр баясал, сайхан сэтгэл, хүн чанар, хүндлэл хайрыг умартаж зөвхөн та өөртөө бүхний зориулах болно. Үр дүн нь тодорхой та чинь нийгэм дунд амьдарч байгаа шүү дээ. Таны эрх миний хамрын үзүүрээр таслагдах болно шүү. |
|
| Зохиогч: | bemgx [ 3-р сар.13.08 11:59 am ] |
| Постын сэдэв: | Спорт их гоё зvйл шvv... |
Сагсан бөмбөг үнэхээр гоё спорт
Өглөө бүр л нийтийн тээврийнхээ автобусанд суугаад уралцаж, чихэлцэж өгдөг хойно доо хэхэ. Хүн хэлэхээс нааш Цаас чичихээс нааш гэж үг байдаг золигын үнэн үг шүү. Чичиүүлж байгаа цаас шиг нийтийн тээврээр үйлчлүүлж байхдаа яагаад энэ хүмүүс ингэж их зүтгэнэ вэ? хэсэгхэн хором зогсоод бусад хүмүүсийг урдуураа зөрүүлчихэж болохгүй байна вэ? яагаад мал мэт дайралдан тэмцэлдэнэ вэ? ганц л унаа сүүлчийн боломж мэт алалцах нь ямар утга учир байна аа? гэхчилэн элдвийг л бодно доо тэнэг юм болохоороо.![]() Хэд хоногийн өмнө харин сэлүүхэн хүн багатай байлаа амралтын өдөр болоод тэр л дээ. Тэгсэн автобусны жолоочийн арын хананд нэг л гоё ханын зураг байна. Очоод үзтэл 1+11, Алтайн Бүргэдүүд, Азийн Чононууд юу юу ч билээ. Манай сагсан бөмбөгийн алтан үеийнхэний зураг байна. Инээдтэй ч санагдлаа гэхдээ гоё дурсамжтай байлгүй яах вэ. Тэрд нөхдийн бие хаа, үсний засалт, өмсгөл, зургаа авахуулсан байдал гээд л бүх л юм анхных, бор зүрхээрээ анхлан хичээцгээж байгаа одоогоор бол миний мэтийн үеийн залуус нүдэнд тусаж байна даа. Та өөрөө энэ зургаас харна биздээ гэрэл ойгоод жоохон бүдэг гарчихсан байна лэ. Миний хувьд сагсан бөмбөгийг тоглохоосоо илүү үзэх дуртай байлаа, анд нөхдөө дэмжих нь илүү сонирхолтой байдаг байж, магадгүй тооны хичээлд дуртай байсан минь холбоотой ч байж мэднэ. Бага байхад ч айхтар ухуулдаг байж дээ тоо мундаг боддог хүн л лаг, дарга, баян хүн болно хаха одоо бодоход ямар аймар идэвхижүүлдэг байсан юм бэ. Яван явсаар тоо бодож биш биеэ зовоож, гүйж харайж, орон доторх барилдаан хийж, усан дотор тарвалзаж таашаал авах нь сонирхолтой бас надад хэрэгтэй юм байна гэж бодох болсон доо. Хөлбөмбөг бас л сайхан спорт
Бага байхдаа байрны ах нарын бөмбөгөнд гүйгээд л хаалгачын арын зайд сууж байдаг сан. Учир манай байрны хаалга торгүй зүгээр л тэгш өнцөгт төмөр рам бүгд л тийм байсан байх дөө.![]() Ганц хаалгатай тэндээ нэг талдаа тоглодог. Амбаардана гэж нэрлэх энэ тоглоомоор тоглоход хүн бүр л хамгаалагч бас довтлогч, нэг нөхөр харин хаалгач, хамгаалагч, довтлогч гээд бүгдийг нь хийдэг хэхэ. Яг л сагсаар нэг талдааа гудамжны дүрмээр тоглож байгаа мэт. Хожсон баг нь хожигдсон багийнханаа цааш нь харуулан жагсааж зогсоож байгаад бөмбөгөөрөө тэнхээ мэдэн өшиглөнө. Оногдсон нөхөр будаа хошного хаха. Энэ нөгөө яриад байгаа амбаар хэмээх нэрний учир л даа. Бараг 10 жилийн өмнө юм байна шүү. Харин одоо бол ондоо болжээ. Мөрөөдхөөс цаашгүй байсан шипи билүү дээ гутал хүссэн хүүхэд л аваад өмсчихдөг,хүн бүр шахуу бөмбөгтэй, өмсгөлтэй, хүсэл сонирхол нэгтэй хүүхэд багачууд ч их болчихсон гоё шүү. Энэ зурган дээр байгаа жаалууд Монгол Тайваны төвийн арын талбайд Ням гариг бүр цуглаж тоглодог юм гэсэн санаандгүй явж байгаа хармаар санагдаад хэсэг харж зогсонгоо ганц нэгтэй нь буу халаад. Хөөрхөөн 1,2-р ангиас авахуулаад 7,8-р ангийн л жаалууд гэсэн үзэхэд бас л гоё тоглодог юм билээ. Онцгүй ганц нэг юм нь муудалцахаараа нөгөө пишда гэж авахын билээ. Муухай сонсогдоно гэж нээх гоё тоглож байснаа пишда юу |
|
| Зохиогч: | bemgx [ 3-р сар.13.08 3:41 pm ] |
| Постын сэдэв: | Миний дуртай тоглогч... |
ДаКид хэмээх хочтой Кэвин Гарнет гэж нөхөр
Би 96 оноос НБА-г шимтэн үзэх дуртай болсон хүн. Харин Гарнетыг 98 оноос мэдэх болсон бөгөөд түүний тоглож байгаагаас гадна талбайр дээр гаргаж байгаа авир, сэтгэл хөдлөл, өөрийн төрх нь сонирхолтой санагдсан. Мөн багийн анд нь Марбари гэж манай ерөнхийлөгч Багабанди гуайтай их адилхан нөхөр байдаг байсан. Тэр хоёрын хослол үзэхэд үнэндээ урамтай байдаг байсан шүү.[web]http://www.nba.com/media/celtics/celticvisionhd.swf[/web] Энэ цагаас хойш Гарнетыг дэмжиж түүний хаалтуудыг үзэх дуртай, тохолтууд ч бас муугүй сайхан тохдог нөхөр багтаа ганцаардаж, плей оффт тогтмол орох авч хүчин мөхөстөж ганцаарддаг байлаа. Би хэрвээ мэддэг байсан бол нэг сайхан төвийн тоглогч аваад хамт зүтгүүлчихвэл Ойн Чононууд ч сайхан болно доо гэж бодоод л байдаг байлаа. Явсаар явсаар Ойн Чоно маань багаасаа явна гэж огт бодож байгаагүй шүү. Гэтэл тэр явлаа Бостонд ирлээ. Өөрийн хувийн амжилтууд нь буурсан үзүүлэлттэй тоглож байгаа ч гэлээ үр дүн бол багийн амжилт хойно гар нийлэн тоглож аварга аваасай гэж маш их хүсэж сууна даа. Аль хэдийнээ 10 жил гаран өдийн насласан амьдралынхаа талыг нь шахуу сагсан бөмбөг үзэж, сагсан бөмбөгийн тухай бодож өнгөрүүлсэн юм байна шүү гайхалтай. Кэвин Дурант гэж нэг нөхөр орж ирсэн энэ жил түүний тоглож байгаа байдал, биеийн хөгжлийг хараад байхад Гарнетын анх орж ирж байсан үеийг санагдуулж байна лэ шүү. Харж л байя залууг |
|
| Зохиогч: | bemgx [ 3-р сар.14.08 11:24 am ] |
| Постын сэдэв: | Тамхинаас татгалзая залуусаа... |
Балиар хорон тамхи
Бидний хөөрхөн дүү нар бидний хийж байгаа үйлдэл бүхнийг хараа нь тогтож мэдээ орсон цагаасаа дуурайгаад эхэлдэг санагддаг. Хөлд ороод, хэлд ороод ирэхлээрээ бүрч их болно. Дагаж бүжиглэнэ, дагаж дуулна, хэлсэн үгийг тогтоогоод авчихна. Болохгүй зүйл хийж байгаад харагдчихвал маллах гэж хэсэгтээ л юм болно ![]() Аргаа барсан гуйлт хүсэхэд тамхи татдаг бол та багачуудын нүдэнд энэ үйлдлээ битгий харуулж байгаа ч. Нялх хүүхдээ энгэртээ өөдөөсөө харуулан зүүчихээд тамхи татан хорт утаа суунаглуулах нь хэцүү харагддаг, мэдээж таны хүүхэд та яах таны эрх гэх байх хүүхдийн эрх гэж бас байгаа л даа, иргэн хүний, эцэг эх хүний үүрэг гэж бас байдга юм л даа. Олон нийтийн газар, нийтийн тээвэр, нийтийн тээврийн хэрэгслийн зогсоол талбай, үйлчилгээний байгууллагууд дотор та тамхи татахдаа ер нь санаа чинь зовдог уу? огтхон энэ талаар боддоггүй юу? мэдээж боддоггүй л байх даа. Зөвхөн өөрийгөө өөрийгөө тайвшруулж, тэр нэг муухай хорон хүсэл таашаалаа далдруулах гэж л татдаг шд. Өөр ямар шалтгаан байхгүй байх... Салхины дээр зогсоод утаагаа тургих, бужигнасан олны дунд бусдыг хордуулах үйлдлийг чинь эвээр гуйж зориулсан зай талбайд нь очиж татахыг санал болгоход тийм зэвүүн сонсогддог юм уу? таныг тамхиа асаах мөчөөс эхлэн хором хормоор хасагдаж байгаа таны нас тийм чухал биш байлаа гэхэд яг дэргэд чинь болж байгаа үйлдэл бусад хүмүүс алхам алхмаар холдож, нүүрээ буруулан, янзан бүрээр хялайн харж, дотроо таны талаар таагүй бодол өвөрлөн, таны ойр орчимд муу хүчин хуримтлагдаж байгаа нь танд мэдрэгддэггүй юм уу? Тийм бол та тамхиа асаахдаа эргэн тойрноо нэг хараад тамхиа дуусах мөчид ахин эргэн тойрноо нэг хараарай. Танд ноогдох хоосон талбай овоо том болсон байна байх. Гэхдээ энэ та газартай болж, хөрөнгөжиж байгаа хэрэг огт биш шүү дээ өөрийгөө бусдаас тусгаарлаж өөрт ноогдсон талбайдаа та өөрөө улам бүр жижигэрч, үгүй болж байгаа нь тэр л дээ. Та тамхи татдаггүй бол танд баярлалаа миний бусдын амьдрах орчинд хүндрэлтэй байдал үүсгэхгүй байгаад тань. Үнэхээр их баярлалаа Хүүхэд багачууддаа хийрхэл, атаархал, дээрэнгүйлэл биш итгэл, үнэмшил, сайн сайхны үлгэр дуурайл болцгооё оо залуусаа. [flash width=300 height=30]http://forum.frequencebonheur.fr//dewpl ... lor=000000[/flash] |
|
| Зохиогч: | bemgx [ 3-р сар.15.08 2:52 pm ] |
| Постын сэдэв: | Догдлоод их гоё мэдрэмж төрөөд |
![]() Дүүгээ эгч нартай нь олсон. 2001 онд юм байна дөнгөж оюутан болоод байх үеэр ээжийн маань дундах дүү хамт ажиллагсдынхаа хариуцлагагүй байдлаас болж өргөгч кранаас өргөх явцад мултарч унасан зүйлд өртөж нас барсан юм. Тэр үед уг мэдээг сонсоод зүгээр л ухаан жолоогүй нүд цэлэлзээд л уйлаад байсан уйлаад л байсан... Эхнэр нь дүү нарыг маань төрүүлээд удалгүй өнгөрсөн байсан юм. Энэ үеэр сүүлд нь албан бусаар ханилж байсан бүсгүйн талынхан асран хамгаалагчаа алдсаны тэтгэмж, өөр юу юуны ч билээ тэтгэмжийн хэдэн төгрөгнөөс болж ээжтэй минь шүүхдэх шахан байж дүү нарыг минь авч одсон. Олон жил хаяг нь мэдэгдэхгүй олдохгүй, тааралсдан хүн хараасаа сураглаад л явдаг байлаа. Харин гэтэл түрүүхэн гэрийнхэнээс залгаж Шинээг олсон гээд баярлан дуугарч байна манай том дүү. Би ч гайхаад юун Шинээ гэтэл бага шинээ гэтэл зүрх булиглаад явчихдаг юм байна. Багийнх нь дүр шууд нүдэнд харагдаад л, инээж байгаа нь bemgx агаа гээд эрхэлж байгаа нь, аавдаа очиж ааш муутай агаа нарыгаа ховлоод зогсож байгаа нь харагдаад явчихдаг байна шүү. Сураг сонсохнээ... Ээжийнх нь ээжийн талын нэг эмээтэй, 2 эгчтэйгээ гурвуулаа 5 буудалд амьдарч байгаа. 1995 онд төрсөн гэхээр одоо 13 нас хүрч байгаа, дунд сургуулийн 6-р ангид орсон, том эгч нь сургуульд сурч чадаагүй ажил хийж байгаа, бага эгч нь 1-р курсын оюутан болсон, эмээ нь одоо 80 гарсан хөгшин байна гэх юм. Маргааш хурдан болоосой хурдхан уулзаж харах юмсан. Таних болов уу муу ааш муутай bemgx агаагаа Дээр би баахан л хүүхдийн хулгай, хүний наймаа, хүүхэд дарамтлах үйл хэргийн талаар бичих гээд зах зухаас нь бичиж сараачаад байснаа санаад айх шиг ч болсон энэ 4 маань ингээд байж байдаг Маргааш сайхан л ням гариг болох нь дээ... дүү нартайгаа зуугалах санаатай тэд маань харин бэлэн байна уу даа Дүү нараа хайрлаж байгаарай анд нар минь тэд чинь... юу хэлэх вэ дээ эрдэнэ юм шүү дээ |
|
| Зохиогч: | bemgx [ 3-р сар.17.08 11:39 am ] |
| Постын сэдэв: | Шинэ долоо хоног шинэ эхлэл... |
Сайхан байна аа. Шинэ долоо хоногийн өглөө байгаль дэлхийн байдлыг эс тооцвол сайхан л эхлэж байна. Шороон шуураад л, өглөө гэрээсээ гараад явдаг чиглэлээрээ автобусны буудал орлоо хүн ихтэй, автобус бүгд л чихээстэй, чихэлцээд суулаа, хүмүүсийн байгаа байдал яг л хэвээрээ картын бараанд дугаарлан зогсдог бага нас байнга санагдаастай хэхэ... Жас ёсоороо 10 минут хоцорлоо ажлаасаа. Өчигдөр дүүтэйгээ уулзсан баярласан баярын нулимс унагасан бас дүүгээ өрөвдсөн. Багынх нь гал цогтой нүд, жоохооон хэрнээ шөрмөслөг хөөрхөн бор төрх харагдахгүй болчихож. Дуу нь ч яасан шингэхэн юм хэхэ бүүр хайр хүргээд. Арга ч үгүй биздээ. 2 эгч, эмээ гээд дандаа эмэгтэйчүүдийн дунд байгаад байхаар... Амьдралын нугачаанд алдалгүй явж байгаад нь маш их баярласан. Өдийд 80 хүрчихээд сэргэлэн цовоо байгаа эмээд бас маш их баярлаж байна. Эрүүл саруул урт наслах болтугай буурай минь. Ах шуу юм бол одоо л тэрнийгээ харуулах болжээ Чойном гэж чухам хэн юм бэ? Хагартлаа цадсан баян айлын танхил нөхөр байв уу? Зүс царай сайхан, бие бялдар бадриун хүдэр нөхөр байв уу? Зөвлөлт социалистаар амьсгалсан боловсрол гэж төө зузаан эрдэмтэн нөхөр байв уу? Танил найз нөхдийн ардуур урдуур гүйх гүйдэл лугаа нөхөр байв уу? Мэдэх хүн байвал хэлж өгөөрэй гэж хүсэе. Ямартаа ч энгийн хэрнээ гайхалтай бичдэг нөхөр гэдэгтэй би л хувьдаа баттай итгэдэг. Диваажин
[spoil]Үхээд төрөх диваажингийн орон Үүлнээс дээр бий гэлцэнэ Үнэн ч бай, худал ч бай тэр яах вэ Үс маань тас хар байхад би зовохгүй Зовсон ч гэсэн үхэхийн цагт Зориуд хийсэн үйлийн эрхээр эрхэм тэр диваажинд биш Эрлэг тэр тамд нь орох байлгүй Амьд насны минь диваажин гэж Алтан дэлхийд байдаг бол Амралтын путёвк олгодог шиг Арын хаалгаар очмоор байна Очихгүй ч гэсэн эрэн эрсээр Орноосоо нэг хармаар байна Хаана байна диваажин? Хааны цагаан орндонд байна уу? Ханандаа тольтой Шаландаа хивстэй Крантны устай Гүйдлийн галтай Хамаг хоол нь витаминаат цэнэглэгдэж Халбага сэрээ нь никелээр гялалзаж Гэрийн хэрэгсэл тоосгүй гялалзаж Гэргийн нүүр тос даагаад Гэмгүй нөхдийн дуудлаганд утас Гэнэ гэнэхэн жингэнэн дуугарна Гэгээн цонхоор саран авхай Гэтэн харсаар сэмхэн сэрвэлзэнэ Хурал, баяр хоёрт айргийн тавтай Худалдаа, үзвэр хоёрт арын хаалгатай Хураасан буян ходоод хоёрын хүндэд Хурдан тэрэгний нум хотос хийх газарт Хуурай газрын диваажин байна уу? Хаана байна диваажин? Хагархай цоорхойгоо сольж өмсөөд Хатсан талх хувааж идээд Харанхуй үүрээр ажилдаа шогшин Халагдан, хаа газрын хаалга тогшоод Баярын үеэр мөнгө нь ховордоод Базааж бэлдсэн юмгүй зочид нь олдоод Балга дарс нь аманд ч үгүй, хамарт ч үгүй Байцааны шөл, дэмий яриа хоёроор орлуулан Үхсэн ч <<Алтан өлгий>> гэдэг Үхээрийн газрын эрхгүй Төрсөн ч <<Зим>> гэдэг Төмрөөр хэрэглэх золгүй Өрөвч сэтгэл нь цагаан яваа Өвдөвч ухаан нь эрүүл байх Өдий төдий хүний Шоргоолжин довнууд шиг Өрх гэрүүдэд диваажин байна уу? Хаана байна, диваажин чинь? Халуун амрагийн зүрх Хайрыг амтлан догдлох үеэр Харандааны үзүүр цаасан дээр Хальтирсан юм шиг довтлох үеэр Ширхэг үс нь бууралтаагүй толгойд Шижгэнэн буцлах үгийн хаялганаас Шишинхуар цэцэг шиг шүлгүүдийн Шинэхэн бадгуудын урьтах цагаар Эрт балрын домог цуурхал Ээрэм тал, эсгий гэр, аргалын утаа Эцэг өвгөдийн бурхан шүтээн Элбэг найрын ууган дугараа <<ЭР борын>> урьхан цуурай Эхлээд учирсан хоньчин бүсгүй Энэ бүхэн хасагдах болохоор Энд диваажин байна уу? Хаана байна, диваажин? Харанхуй түрэх шөнийн цагаар Халуу дүүгэх хөнжлийн доор Хатан төмөр пүршийг шажигнуулж Хангал согоо шиг амьтныг янцаглуулж Хатуу юмыг дэвттэл тавьж Хамгаас зөөлөнг өвдтөл тачаалж Зангирсан багтарсан хүслэнт ертөнцөөр Залуу цогцсоо сүлэх үед Замбуулин тивд хамгаас үнэтэй Заяасан биений заар ханхлах цагт Ээ дээ, би үүний төлөө төрсөн гэж Эр хүн зүтгэж, эм хүн мэхийж Элбэг баяны туйлд хүрдэг энэ хавьцаа диваажин байна уу? Хаана байна, диваажин? Хааны цагаан ордонд суугаад Хань ижлээр ганцаардах зовлонтой Халуун насны найргийн сэтгэлд Хаалттай дуугаа нуухын зовлонтой Харанхуй түнэрэх шөнийн цагт Хардах сэрдэх түмний зовлонтой Олгогдсон энэ зовлонгоо мартаж Орос архины бөглөө мулталж Орчин тойрны хороог мартаж Ойчин бөөлжиж нэгэнт унаад Хөлдсөн ч, шатсан ч давгүй хурхирдаг Хөөрхий хүн гэдэг амьддаа Сэтгэлээрээ зугаалдаг агшин зуурын Диваажин тэр байна! Давай хорин найман төгрөг Даруулгын хоёр хэрчим хиам! Даруйхан шиг энэ биеэрээ Давхиад очьё диваажинд![/spoil] |
|
| Зохиогч: | UBold [ 3-р сар.17.08 2:09 pm ] |
| Постын сэдэв: | |
Saihan blog bna bemgx!! unshihad uneheer taatai bailaa.. |
|
| 1 хуудас 35 | Бүх цагууд UTC+09:00 |
| Powered by phpBB® Forum Software © phpBB Limited https://www.phpbb.com/ |
|