|
Тооцоолох электрон машин (ТЭМ) нэг талаас техник хангамж, нөгөө талаас программ хангамжийн салшгүй нэгдэл юм. Хэрэв техник хангамжийг хүний биетэй зүйрлэвэл программ хангамж нь оюун ухаан, мэдлэг чадвар юм.
Программ хангамжийн системийг үндсэн гурван ангид хуваадаг. Үүнд:
• Үйлдлийн систем ба түүний туслах программууд
• Зохиомол хэл буюу программчлах систем
• Хэрэглээний программууд
Эдгээрээс үйлдлийн систем нь программ хангамжийн үндсэн нөхцөлийг бүрдүүлэх орчин болдог бөгөөд хэрэглэгчийг компьютертэй холбож түүнд холбогдсон гадаад төхөөрөмжүүдийг гараас оруулах командаар удирдах боломж олгодог.
Нөгөө төлөөс хэрэглээний программууд болон оролт гаралтын өгөгдлүүдийг удирдаж ажиллахад туслана.
Өнөө үед олон үйлдлийн систем боловсрогдон хэрэглэгдэж байгаа боловч нилээд өргөн хэрэглэгдэж байгаа нь MS DOS систем юм. Энэ систем Microsoft фирмийн өмч бөгөөд одоо олон хувилбартай болжээ.
MS DOS системийн программуудыг агуулж байгаа дискийг системийн диск гэх бөгөөд энэ нь уян болон хатуу диск дээр бэлтгэгдсэн байдаг. ТЭМ дээр ажиллахын тулд MS DOS программыг түүний санах ойд оруулах ёстой. MS DOS ачаалсаны дараа командын процессор болох Command.com файл санах ойд уншигдсан байдаг.
Зарим ойлголтууд
Нэр томъёо Тайлбар
Файл: Программ болон өгөгдөл агуулж байгаа тодорхой нэр бүхий дискийн муж. Файлын нэр нь нэрийн ба өргөтгөлийн хэсгээс бүрдэнэ. Нэр, үсгээр эхлээд таслал, хоосон зай, цэг таслал, хоёр цэг мэтийн тусгаарлах тэмдэгээс бусад 8 хүртэл тэмдэгтээс бүрдэнэ, өргөтөл нь голдуу гурван тэмдэгтээс бүрдсэн байна.
Командын файл: Командуудын дарааллаас бүрдсэн файл. Ийм файл нь *,bat өргөтгөлтэй байна.
Каталог: Дотроо файлууд агуулж байгаа дискийн дэд муж. Дискийн нийт муж нь суурь каталог болно. Суурь каталогийг (\) гэж тэмдэглэнэ.
Дэд католог: Каталог доторхи каталог бөгөөд багтаасан каталог нь эх каталог болно.
Зам: Бие биедээ багтсан каталогуудын дараалал.
Файлын бүтэн нэр: Файлыг агуулж буй зам ба файлын нэрийн дараалал.
Төлөөлөх тэмдэг:
1,* * Бүтэн үг төлөөлөнө.
2,? ? Нэг үсэг юмуу тэмдэг төлөөлөнө.
Редактор: Ямар нэг файл үүсгэх, засварлах, нэр өгч хадгалах, дискнээс дуудаж оруулах орчин.
PRN буюу LPT1, LPT2,… Зэрэгцээ портоор хэвлэх төхөөрөмжийн стандарт нэрүүд.
CON: Гар дэлгэцийн системийн стандарт нэр
COM1, COM2: Сериал портын стандарт нэрүүд
MS DOS системийн командууд
MS DOS системд гадаад, дотоод гэсэн хоёр төрлийн командууд байх бөгөөд дотоод командууд COMMAND.COM файлын хэсэг болож анх ачаалах үед санах ойд байралсан байдаг. Эдгээр командын нэрүүд систем дискний каталог дотор харагддаггүй.
Харин гадаад командууд өвөрмөц нэртэйгээр систем дискийн каталогт байрлах ба тус бүрдээ тодорхой төрлийн үүрэгтэй юм. Гадаад командууд COM, EXE, BAT өргөтгөлтэйгээр бусад файлаас ялгагдана.
1. Дэд каталог үүсгэх MD команд
Тухайн идэхитэй байгаа каталог дотор шинэ дэд каталог үүсгэнэ. Шинэ каталогийг өмнө үүсэн каталогийн систем (зам)- ийн аль ч байрлалд үүсгэж болно.
Бичилт:
[D:] MD [шинэ каталогийн нэр
[D:] MD [зам] [шинэ каталогийн нэр]
[D:] [зам] MD [шинэ каталогийн нэр]
2. Каталог солих CD команд
Тухайн каталогоос өөр каталог руу шилжинэ.
Бичилт:
[D:] CD [каталогийн нэр]
[D:] [зам] CD [зам]
3. Каталогийн агуулаг харуулах DIR команд
Дискийн аль нэг каталогийн файлуудын нэрийн жагсаалтыг дэлгэцээр харуулах эсвэл хэвлэх болон дискийн файл болгож хадгална.
Бичилт:
[D:] [зам] DIR [D1:] [файлын бүтэн нэр] [/P][/W]
Тайлбар: Хэрэв /P ба /W параметр байхгүй бол сонгосон каталогийн файлын жагсаалт сүүлийн файл гартал хөрвөнө. Хэрэв тодорхой дискийн нэр, каталог, файлын нэр дангаар бол идэхитэй байгаа ажлын каталогийн жагсаалт гарна. Хэрэв /P параметр оруулбал файлын жагсаалт дэлгэцээр гарахдаа дэлгэц дүүрмэгц аль нэг товч дарах хүртэл зогсоно. Хэрэв /W параметр оруулбал файлын зөвхөн нэрийн жагсаалт таван баганаар гарна.
4. Файлын нэр солих REN команд
Диск болон каталог дотор буй файлуудын тоо олшрохын хирээр файлуудын нэр багаггүй ач холбогдолтой болдог. Файлд нэр өгөхдөө чухам ямар өгөгдөл агуулсан эсвэл ямар программ файл вэ гэдэгтэй нь уялдуулан нэр өгөх хэрэгтэй. Энэ мэт байдлаас болж зарим файлын нэрийг түүний агуулгыг өөрчлөхгүйгээр солих шаардлага гардаг.
Бичилт:
C:\REN [D1:] [зам] [хуучин нэр] [шинэ нэр}
5. Файл устгах DEL(Erase) команд
Дискийн багтаамж хязгаарлагдмал юм. Шинээр файл үүсгэхийн хирээр багтаамж багасдаг. Иймд хэрэггүй файлыг устгаж дискийн орон зайг чөлөөлж байх хэрэгтэй болно. Энэ зорилгоор Erase команд хэрэглэнэ.
Бичилт:
[D:] [зам] ERASE [D1:] [файлын бүтэн нэр]
6. файлын агуулагыг харах TYPE команд
Ямар нэг файлын агуулгыг дэлгэцэнд харахад (ялангуяа текст файл) Type команд хэрэглэнэ. Энэ командын үед нэг файлын нэр оруулна.
Бичилт:
[D:] [зам] TYPE [файлын нэр]
7. Хуулах COPY команд
Нэг буюу хэсэг файлыг өөр байрлалд хуулбарлах буюу файлуудыг нэгтгэж хуулбарлана.
Бичилт:
[D:] COPY [D1:] [оролтын файлын нэр] [D2:] [гаралтын файлын нэр]
8. EXIT команд
Командын файлд нилээд хэрэглэгддэг бөгөөд командын процссороос гарч өмнөх түвшний удирдлагад шилжинэ. Хэрэв Command.com комндаар шинэ командын процессор ачаалсан бол EXIT командаар хуучин командын процессорт шилжинэ.
Бичилт
C:\>EXIT
MS DOS системийн гадаад командууд систем диск дээр өвөрмөц нэртэй байх бөгөөд энэ нэрээрээ дуудагдаж тодорхой үйлдэл гүйцэтгэнэ.
9. FDISK команд
Хатуу диск дээр MS DOS иситемд хэрэглэхээр мэдээлэл бичих бүтэц үүсгэнэ.
Бичилт:
[D:] FDISK
Энэ командыг оруулмагц хатуу дискийг MS DOS – ын мужуудад хуваах цэсгарна. Энэ нь
• MS DOS анхдагч муж үүсгэнэ.
• DOS өргөтгөсөн муж үүсгэнэ.
• Идэвхитэй муж тогтоох.
• DOS муж устгах.
• Мужуудын тухай мэдээлэл гаргах.
• Дараагийн дискэнд шилжих.
10. FORMAT команд
Дискийг MS DOS системийн файлууд хадгалахаар хэвшүүлнэ.
Бичилт:
[D:]FORMAT [D1:]
11. PRINT команд
Үйлдлийн системийн бусад командын ажиллагааг зогсоолгүйгээр файл хэвлэнэ.
Бичилт:
[D:] PRINT [/D: төхөөрөмж]
за тэгээд Ms-dos-ийн тухай асуух зүйл ярилцах зүйл байвалаа эндээ бичээрэй...
_________________ 534f118bd57bbdc66b969869cce0dab
|