Ишлэл:
Ммхн... Анх танайх хэдэн Релей тавьчихаад л хусдаг байж билээ.. манай сургууль үнэхээр их юм хийж чадсан юм шүү. Чи ч яахав.. Үзэгчийн нүдээр л хардаг байх.. Ар талд нь нарийн ширийн юм их болдийм шүү.. Анх түрүүлдэг жил чинь танай сургуулийн машинууд болохгүй манай багш нар л янзалж өгдөг байлаа.. За зүгээрдээ анд минь одоо нэг 2 жилийн дараа ямар болохийг нь хараад л сууж байя.. Чи харж л байгаарай.. Хараарай.. Хэрүүл хийгээд яахав хө
Хэрүүл хийгээгүй ээ хөгшөөн. Бүр анхныхийг бол би мэдэхгүй. Магадгүй МИС энэ тэр түрүүлдэг байсан гэхээр хэн сайн релей, резен ашигласан нь түрүүлдэг байсан байх. Би зөвхөн үзэгчийн нүдээр бичээд байгаан биш. Тэр хийдэг багт нь миний танилууд, бас бус зарим нь найзууд маань байдаг. Робоконы амжилт бол
1. Багийн гишүүд буюу оюутанууд /энд зөвхөн 3 оюутан бус нэг хэсэг хүмүүс байдаг гэдгийг чи ч мэдэж байгаа байх/
2. Сайн ивээн тэтгэгч /Үнэхээр нэг бахархууштай зүйл бол юнител манайд бусдаас илүү сайн боломж гаргаж болхуйц хөрөнгө өгч байгаа үнэхээр баярламаар. Бусад сургуулийн зарим авьяаслаг оюутанууд мөнгөндөө хавчигдаад бодсон болгоноо хэрэгжүүлэх боломж олддоггүй гэж ярьдаг. ортой л байх\
3. Мэдээж удирдах багш. Гэхдээ энэ дээрх 2-ийн дээр гарна л гэж байхгүй.
4. Бусад хүмүүсийн дэмжлэг. хамт сурдаг оюутанууд, багш нар, оролцогчдийн эцэг эхчүүд.
Батбаяр багш ялалтын нэг хэсэг болхоос биш ЯЛАЛТЫГ АВЧРАГЧ БУРХАН БИШ! Танай багш нар заадаг байсан л гэнэ. Хэхэ магадгүй л юм. Манай сургууль 2002 онд байгуулагдсан болхоор эхний хэдэн жилд үнэхээр бүх зүйл 0-ээс эхэлж байсан болхоор бусдаас заавар тусламж авдаг байсан байх өө. Гэхдээ танайхыг өөрсдийнхөө тэр үхчихгээд байгаа НУУЦ ТЕХНОЛОГИ энэ тэрээ тайзны ард заасан гэж бодохгүй л байна. Харин манай ялалтын үр дүн бол бидний өөрсдийн хөгжүүлсэн робот бүтээх бидний технологи. Манай технологи танайхаас ялгаатай болоод л танайхаас илүү байгаа байх. 2 жилийн дараа юу болхыг би хэлж мэдэхгүй ч 2 жилийн дараа аваргын төлөө манай сургууль заавал өрсөлдөнө гэдгийг харин баттай мэдэж байна. Чамайг ч санал нийлнэ байх гэж бодож байна.