#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 7-р сар.07.26 9:15 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 847 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 129 30 31 32 33
Зохиогч Мэссэж
 Постын сэдэв: Re: 8000 км.
БичлэгБичигдсэн: 6-р сар.03.23 3:18 am 
Оффлайн
Asuult Precious Member

Нэгдсэн: 11-р сар.08.09 8:50 pm
Бичлэгүүд: 3544
Анхны бүхэн үргэлжилсээр :frog:
Цэцэрлэгт бүртгүүлж үзлээ.
Удахгүй анхны эцэг эхийн хуралтай хаха
Анхны иргэний үнэмлэхийг нь авлаа
Ингэж сэлфидээд тавих сошл платформ байхгүй, хөгширсөн чинь хаха
Энд ингээл #ootd нтр гээл байжыхаас


Хавсралтууд:
received_636192314795119.jpeg
received_636192314795119.jpeg [ 252.32 KiB | 148134 удаа үзсэн ]

_________________
Гэрэлт цамхаг
Дээд талд
 Постын сэдэв: Re: 8000 км.
БичлэгБичигдсэн: 9-р сар.19.24 6:54 pm 
Оффлайн
Asuult Precious Member

Нэгдсэн: 11-р сар.08.09 8:50 pm
Бичлэгүүд: 3544
Going to become a boy mama! :cheerleader:


Хавсралтууд:
20240911_115052_copy_1200x2597.jpg
20240911_115052_copy_1200x2597.jpg [ 614.2 KiB | 147875 удаа үзсэн ]

_________________
Гэрэлт цамхаг
Дээд талд
 Постын сэдэв: Re: 8000 км.
БичлэгБичигдсэн: 10-р сар.18.24 4:29 pm 
Оффлайн
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.13.13 1:58 pm
Бичлэгүүд: 112
Ишлэл:
Анхны бүхэн үргэлжилсээр :frog:
Цэцэрлэгт бүртгүүлж үзлээ.
Удахгүй анхны эцэг эхийн хуралтай хаха
Анхны иргэний үнэмлэхийг нь авлаа
Ингэж сэлфидээд тавих сошл платформ байхгүй, хөгширсөн чинь хаха
Энд ингээл #ootd нтр гээл байжыхаас


Дээд талд
 Постын сэдэв: Re: 8000 км.
БичлэгБичигдсэн: 2-р сар.17.25 5:54 pm 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.09.02 11:23 am
Бичлэгүүд: 636
Ишлэл:
Going to become a boy mama! :cheerleader:
congrajulashions!

_________________
nakauT


Дээд талд
 Постын сэдэв: Re: 8000 км.
БичлэгБичигдсэн: 4-р сар.02.25 7:17 am 
Оффлайн
Asuult Precious Member

Нэгдсэн: 11-р сар.08.09 8:50 pm
Бичлэгүүд: 3544
Төрөлт болгон өөр гэдгийг одоо л өөр дээрээ мэдэрч байна даа.

Том охин яг ид ковидын хөл хорионы үеэр, миний хамгийн дуртай сард, зуны дулааханд гарсан болохоор нүд ирмэхийн зуур л бойжжээ. Ядахад анхны хүүхэд болохоор бөөцийлж, 100% зөвхөн түүндээ л санаа тавина. Нөхөр ажилтай болохоор бид 2 өөрсдийн гэсэн тогтсон рүтинтэй. Бүх зүйл яг номон дээр бичигдсэн юм шиг л ойлгомжтой, дэгтэй, эмх цэгцтэй бас цагийн дараалал дагуу. "Анхны төрөлт мөртлөө хэд төрсөн хүн шиг айхтар юмаа чи" гэж хүмүүс хэлнэ.

Гэтэл хүү дээр бөөн бөөн хаос :xi: Төрөхдөө хүртэл хаос хха. Аниа нь 12 сарын 31ний орой он гарахаас 6 цагийн өмнө гэнэт эмнэлэгт хэвтэхээр болоод шинэ оны ширээ бэлдэж байснаа бүгдийг нь орхиж гараад 2 хоног эмнэлэгт сахиур. Тогоо шиг том гэдэстэй. Тэгээд 1 сарын 2ны өглөө эмнэлэгээс охинийг гаргаад шууд өвдөөд орой нь хүүтэйгээ анх уулзаж билээ.

Энэ удаа ам бүл илүү олуулаа. Нөхөр хүүг бойжтол хамжилцхаар ажлаасаа чөлөө авсан. Ямар азаар хүүхдүүддээ амиа тавьдаг нөхөртэй боловоо гэж тувт бодоостой. Төрөөд л гав ганцаараа үлдсэн бол дуус дуус.

Энэ удаа ямар ч тогтсон рүтин одоогоор алга (орой унтахаас өмнөх 30 мин эс тооцвол). Бүх юм фрий стайл. Бас ихэнхи зүйлс дээр 2 ба түүнээс их шийдэлтэй. Яг эн тэнцүү 2уулаа caregiver хийж байгаа болохоор. Санал нийлэхгүй үедээ жижигхэн жижигхэн бухимдаастай. "Би охин дээрээ ингэдэг байсын" гэж дотроо өөрийнхөөрөө зөрүүдлэнэ. Хааяа ил. Зарим нэг шийдлээс болоод 1 сар арай хүрээгүй байхдаа хүү угжаар идэх дуртай болсон. Мээмийг айхтар голно. За яахавдээ, хэдхэн сар саахад болчихно. Хэцүү юм алга.

Бүүм. Өнгөрсөн долоо хоног 3 сар хүрэхээс долоо хоногийн өмнө аниагаас анхны ханиадаа зооглов. Өө год. Нялх хүүхэд ханиад хүрэх ямар аймар юм бэ. Охин цэцэрлэгт ортлоо нэг ч өвдөж байгаагүй. Дахиад бүх зүйл шинэ, мэдэхгүйн мананд. Ийм бяцхан амьтны бүх юм нь жижигхэн болохоор цэрэндээ хахчих гээд, ханиадандаа хоолой нь боогдчих гээд, уушиг нь устчих гээд аймшигтай долоо хоног байлаа. Өдөр ч, шөнө ч бөгшүүлж, багтарч ханиалгаад бронхитын цацлага хэрэглээд одоо гайгүй болж байна. Ханиах тоолонд нь зүрхээр хатгуулна. Урагшгүй ээжийгээ уучлаарай гээд 2уулахнаа байхдаа уйлаад л, уйлаад л байна. Ядаж байхад When life gives you a tangerine үзэж байсныг хэлэх үү, төрсний дараах хормоны өөрчлөлтүүд үү. Гэрийнхэн том жижиггүй ханиад. Нөхөр бид 2 ядахад бас зэрэг өвдөөд. 2 шөнө дэмийртлээ халуурахдаа гэрээ, ээжийгээ аавыгаа ямар их санаваа. Би ч гэсэн аавын ноймор 1. Гэр бүлийн итгэл найдвар, бахархал (байсан лол. Надаас 10 дүү, дүү гарсаар бахархал түүн рүү шилжсэн). Хүүг их уйлахаар сэтгэл шалаар нэг. Гараад гэр лүүгээ гүйчихмээр санагдсан хэдэн өдрүүд...

Ээж болсон, нэг биш бүр 2 хүүхдийн ээж болсноо илүү их мэдэрсэн долоо хоног байлаа.

Өвөл төрсөн хүүхэд бойжитлоо хэцүүм байнаа :frog:
Гэдсээ санав.


Хавсралтууд:
Screenshot_20250401_231553_Instagram_copy_600x868.jpg
Screenshot_20250401_231553_Instagram_copy_600x868.jpg [ 64.01 KiB | 147720 удаа үзсэн ]

_________________
Гэрэлт цамхаг
Дээд талд
 Постын сэдэв: Re: 8000 км.
БичлэгБичигдсэн: 4-р сар.04.25 2:27 am 
Оффлайн
Asuult Precious Member

Нэгдсэн: 11-р сар.08.09 8:50 pm
Бичлэгүүд: 3544
Ишлэл:
Ишлэл:
Going to become a boy mama! :cheerleader:
congrajulashions!
Баярлалаа :cheerleader:

_________________
Гэрэлт цамхаг


Дээд талд
 Постын сэдэв: Re: 8000 км.
БичлэгБичигдсэн: 4-р сар.04.25 7:57 pm 
Оффлайн
Asuult Precious Member

Нэгдсэн: 11-р сар.08.09 8:50 pm
Бичлэгүүд: 3544
"Цэцэрлэгт явдаг байсан үеийн дурсамж" гэнээ

Ээжийн том ахын эхнэр багшилдаг цэцэрлэгт явна.
Өдрийн, 24н аль аль анги байдаг байсан. Аав өглөө болгон дуна эсвэл баавгайтай чихэр өгч хахуулдаж оруулна. Өвөл, хавар, намар аль ч улиралд аавын мөрөн дээр л сууж явна. Хаа нэг авч амжихгүй үедээ нагац эгчийн 24н ангид хонуулна. Орой харанхуй болоод ангидаа ганцаараа үлдснээ мэдээд нөгөө хонодог ангийн хаалга (манай тэр 2 анги дунпаа хаалгатай) нээгдэхийг харах бас л муухай мэдрэмж шүү ххэ. Ороод ороо засаад Ну Погоди үзэж байхдаа "ингээд аав ээждээ гологдлоо. Яагаад намайг хаяж байгаам бол" гээд өөрөө өөрийгөө өрөвдөөд уйлж уйлж унтана. Ийм л дурсамж байдаг даа лол

_________________
Гэрэлт цамхаг


Дээд талд
 Постын сэдэв: Re: Re: 8000 км.
БичлэгБичигдсэн: 5-р сар.02.25 3:10 pm 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.09.02 11:23 am
Бичлэгүүд: 636
zov zov

_________________
nakauT


Дээд талд
 Постын сэдэв: Re: Re: 8000 км.
БичлэгБичигдсэн: 5-р сар.21.25 8:02 pm 
Оффлайн
Asuult Precious Member

Нэгдсэн: 11-р сар.08.09 8:50 pm
Бичлэгүүд: 3544
.

_________________
Гэрэлт цамхаг


Дээд талд
 Постын сэдэв: Re: Re: 8000 км.
БичлэгБичигдсэн: 9-р сар.29.25 11:25 pm 
Оффлайн
Asuult Precious Member

Нэгдсэн: 11-р сар.08.09 8:50 pm
Бичлэгүүд: 3544
Overwhelming AF
Заримдаа зүгээр л үхмээр санагдах ёом

_________________
Гэрэлт цамхаг


Дээд талд
 Постын сэдэв: Re: Re: 8000 км.
БичлэгБичигдсэн: 12-р сар.02.25 11:16 pm 
Оффлайн
Asuult Precious Member

Нэгдсэн: 11-р сар.08.09 8:50 pm
Бичлэгүүд: 3544
20 жилийн дараа ирлээ.
Энэ хугацаанд хамгийн ихдээ л 20 хоноод буцдаг байсан бол одоо бараг жил шахуу "амьдрахаар" 2 хүүхдээ дагуулаад УБ-д ирлээ.
Танил мөртлөө цаанаа л нэг мэдэхгүй хот :)
Онгоц газардахад бүх л мэдрэмж давхцаж байна лээ.
Баяр, айдас, гуниг, догдлол, санаа зовнил гээд л.
Яаж 2 хүүхдээ ханиад хүргэчихэлгүй хавартай золгоно доо...
Нөхрөө санаж байна шүү

_________________
Гэрэлт цамхаг


Дээд талд
 Постын сэдэв: Re: Re: 8000 км.
БичлэгБичигдсэн: 4-р сар.26.26 10:17 pm 
Оффлайн
Asuult Precious Member

Нэгдсэн: 11-р сар.08.09 8:50 pm
Бичлэгүүд: 3544
10-15 жилийн өмнөх зургуудаа харсан чинь бүр хайр хүрчихлээ.
Яагаад ч өөрийгөө голоод байдаг байсын :?
Тураад 6Х руу ороод эхлэсэн чинь өөртөө хайр хүрээд.
Таргалах шиг хэрэггүй юм алга.
Удахгүй буцаад 60 кг болноо. Юухан байхав хэдхэн кг.
Хайртай шүү, Заяа.

_________________
Гэрэлт цамхаг


Дээд талд
 Постын сэдэв: Re: 8000 км.
БичлэгБичигдсэн: 4-р сар.29.26 11:39 am 
Оффлайн
Секси Гишvvн
Секси Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.02.05 4:54 pm
Бичлэгүүд: 356
Байршил: BUDUUNUUD
Miss дүү маань 2 хүүхдийн ээж болчжээ. Баяр хүргэе. 2 хүүхэд ойрхон байх, 2-уулаа жоохон байх хэцүү үе бдаг аа. Гэхдээ асуудалгүй дээ ийм сайн аав, ээжтэйм чинь.
Манай 2 том маань 3 насны зөрүүтэй. Яг л зэрэг ханиад хүрнэ, зэрэг өвдөнө. Бага хүүхэд хэд ч хүрсэн бага гдг статусаараа бдаг бололтой санагдсан. 6 нас өнгөрч байхдаа Ээжийн гэдсэнд дүү байна, би одоо ээжтэй унтахаа болилоо. Шөнө унтаж байхдаа ээжийнхээ гэдэс рүү өшиглөх байхаа гэж хэлээд л том аниа болчихсон, нээх хөөрхөн. :cheerleader:
Тэгээд бага дүү нь гарахад том агаа нь 10 хүрч бсан. 4-5 сар хүрснээс нь хойш бид 2т хааяа чөлөө өгнө. Аав ээж 2 нь өнөө орой кино үзэх гээд гэнгүүт -Зүгээрээ би дүүгээ 2-3 цаг уйлуулахгүй харж чадна гээд л харчдаг байсан. Ёстой хөөрхөн. :love02:
Хүүхдүүд нь удахгүй хөөрхөн том болчихно. Тэгэхээр багынх нь зураг, бичлэгүүдийг их хийгээрэй. Одоо бид 5 youtube-s өөрсдийг нь хамт үзэж инээлддэг дээ. Өөрсдөө өөрсдийгөө шоолоод л хэхэ :frog: :haha:

Asuult-aar 2-3 jildee 1 orj irdeg boljee :??:

_________________
I Love МУ


Дээд талд
 Постын сэдэв: Re: Re: 8000 км.
БичлэгБичигдсэн: 5-р сар.01.26 11:33 am 
Оффлайн
°Site Admin°
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.08.02 4:00 am
Бичлэгүүд: 742
Байршил: байх ёстой нэг газарт л байгаа биз. Дэвжээ: Бүдүүнүүд
Хөөрхөн шүү манай Заяа

_________________
New Life.


Дээд талд
 Постын сэдэв: Re: 8000 км.
БичлэгБичигдсэн: 5-р сар.04.26 1:52 pm 
Оффлайн
Asuult Precious Member

Нэгдсэн: 11-р сар.08.09 8:50 pm
Бичлэгүүд: 3544
Ишлэл:
Miss дүү маань 2 хүүхдийн ээж болчжээ. Баяр хүргэе. 2 хүүхэд ойрхон байх, 2-уулаа жоохон байх хэцүү үе бдаг аа. Гэхдээ асуудалгүй дээ ийм сайн аав, ээжтэйм чинь.
Манай 2 том маань 3 насны зөрүүтэй. Яг л зэрэг ханиад хүрнэ, зэрэг өвдөнө. Бага хүүхэд хэд ч хүрсэн бага гдг статусаараа бдаг бололтой санагдсан. 6 нас өнгөрч байхдаа Ээжийн гэдсэнд дүү байна, би одоо ээжтэй унтахаа болилоо. Шөнө унтаж байхдаа ээжийнхээ гэдэс рүү өшиглөх байхаа гэж хэлээд л том аниа болчихсон, нээх хөөрхөн. :cheerleader:
Тэгээд бага дүү нь гарахад том агаа нь 10 хүрч бсан. 4-5 сар хүрснээс нь хойш бид 2т хааяа чөлөө өгнө. Аав ээж 2 нь өнөө орой кино үзэх гээд гэнгүүт -Зүгээрээ би дүүгээ 2-3 цаг уйлуулахгүй харж чадна гээд л харчдаг байсан. Ёстой хөөрхөн. :love02:
Хүүхдүүд нь удахгүй хөөрхөн том болчихно. Тэгэхээр багынх нь зураг, бичлэгүүдийг их хийгээрэй. Одоо бид 5 youtube-s өөрсдийг нь хамт үзэж инээлддэг дээ. Өөрсдөө өөрсдийгөө шоолоод л хэхэ :frog: :haha:

Asuult-aar 2-3 jildee 1 orj irdeg boljee :??:
Өө яасан гоё юм бэ :l2:
Ихэнхи ээжүүд 0->1 хүүхэдтэй болох үе нь маш гоё, super enthusiastic байснаа 1->2 хүүхэдтэй болох үедээ сэтгэл санаа авах юмгүй болдог гэж бодлоо, судалсны эцэст нтр хха. Судалгаа нь зүгээр сошл скроллинг байдаг уу хха.

Одоо сэтгэл санаа, бие махбодь хамаагүй дээрдсээн. 2 хүүхдийн учир олчих гээл.

Youtube нь юу юм бэ? Хэрэгт дурлаж нтр :hihi:

_________________
Гэрэлт цамхаг


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 847 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 129 30 31 32 33

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Ahrefs [Bot] болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр