Оройн мэнд...
Сайхан ярилцлага байна даа. Зарим үед яагаад ийм адилхан, зарим үед арай л хэтрүүлэгтэй юм гэсэн эсэн бусын л бодол төрж байлаа унших зуур.
Ишлэл:
Хайрлаарай
Өдөр тутмын амьдралдаа ухамсартай хандаж, хийж буй үйлдээ уусч, зүрх сэтгэлээсээ хий. Ажлаа хийж байхдаа, дуулж байхдаа, алхаж явахдаа бид дандаа л огт өөр юм бодож байдаг. Чи таван минутын хугацаанд тархиндаа орж ирэх бодол бүрээ жагсаагаад бичих гээд оролдоорой л доо. Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг л юм байх вий. Бидний зовлонгийн нэг шалтгаан энэ. Хүүхэд аз жаргалтай байдгийн шалтгаан нь олон юм боддоггүйнх. Бясалгал бол бодлоос халих л үйл явц юм. Бодлоо, сэтгэл хөдлөлөө ажигла, тань. Бүү дэмж, бүү яар. Гэнэтхэн зогсоод юу бодож байгаагаа тань, ухаар. Таниут тэр бодол тань замхрах вий. Ийм дадлыг хүн ярихаас бусад бүх үедээ хийж болно. Энэ дадал өөрийгөө танихад чинь тусална. Ямар үед бухимдаад, юу руу шунаад, яахаараа атаархаад байна гэдгээ анзаарч эхэлнэ. Энэ бол хамгийн том буян. Цагийн хуваариар бясалгал хийлээ гээд хүн гэгээрэхгүй. Энэ үйлийг өдөр тутамдаа дадал болгож, үйл бүрээ бясалгал болгож байж л хүн гэгээрнэ. Нэг арга бий. Бугуйвч зүүчих. Бугуйвчаа харах бүртээ л бодлоо анзаараад эхэлнэ. Эхлээд өдөрт хоёр, гурван удаа бодлоо ажиглана. Дараа нь 10, 100 болно. Эхлээд бодож дууссаныхаа дараа ийм юм бодчихлоо гэж таньдаг байсан бол сүүлдээ бодож байх үедээ ингэж бодож байна даа гээд өөрийгөө анзаарч эхэлнэ. Эцэст нь бодол орж ирэх гэж байна гээд орж ирэхээс нь өмнө таньж, сарниаж сурна. Баяр хөөр, уйтгар гуниг гэх мэт сэтгэл хөдлөлүүд бол зочин. Та бол гэрийн эзэн. Бодолтойгоо өөрийгөө бүү адилтга. Бусдыг биш өөрийгөө анхаар. Чамайг хэн нэгэн алгадаад авбал алгадсан хүн дээр биш, алгадуулсны дараа дотор чинь болох сэтгэл хөдлөлдөө төвлөр. Бусдыг өөртөө тааруулах гэдгээ болиод бусдад тохирч амьдар.
Сүм хийд уг нь үйлчилгээний байгууллага биш. Би сүм хийдийг аз жаргал мэдэрдэг, тайвшрал олдог тийм л газар байгаасай гэж хүсдэг. Одоо ч бараг зовж зүдэрч, үхэл хагацал тохиохоороо очдог газар шиг болж. Найз руугаа утасдаад эмнэлэгт байна гэхээр нь яав, юу болов гэдэг шиг Ганданд байна гэвэл ямар нэг муу юм болоо юу гэж бодохоор болж...
Тэгэхээр дөрвөн зарчмыг баримтлах хэрэгтэй санагддаг. Эхнийх нь, эерэг дээр төвлөр. Бид л болохгүй бүтэхгүйг нь хайгаад байгаагаас биш эерэг зүйлс хүний орчлонд олон байна. Удаад нь, хүлээн зөвшөөр. Амьдрал тогтворгүй агшин хормоор өөрчлөгдөж байдаг. Энэ дунд бид зовлонг хэт томруулж хүлээж авдаг. Арай ч дээ гээд гаслахын оронд за яах вэ дээ, буянаараа л болог гэж бодох нь өөрт хавьгүй амар биз дээ. Хүлээн зөвшөөрөх гэдэг бууж өгч буй юм биш. Ялан дийлж буй хэрэг. Дараа нь, дотроо байгаа бүхнээ гарга. Бидний архи ууж, лам дээр очдог, сэтгэл зүйчтэй болдгийн шалтгаан нь хуваалцах гэсэн хэрэгцээ. Тэгвэл уйлахдаа уйлаад, орилж хашгирахдаа хашгираад гарга. Хашаандаа хашгирвал хүмүүс галзуурчихна гэх гээд байвал холхон очоод хашгир. Доторхоо гаргалгүй удаан тээснээс бол ганцаардаж, ганихарч, бухимддаг. Нийгэм бидэнд дотоодоо уудлах боломжийг өгөхгүй байна. Юм цохиж нүд, ханатай ярилцсан ч болно. Ханатай ярилцдаг бясалгал байдаг. Хана бол найдвартай . Лам бол осолтой шүү дээ. Тэгээд эцэст нь хайрла. Гаргаж байж, суларч тайвширч байж хайрлах боломж ирнэ.
Код:
http://amarmend.essay.time.mn/content/5187.shtml
Олон хүн уншаасай, олон хүн уулзаж ярилцаасай, олон хүн дотрохоо гаргаасай гэж хүслээ. Бас сэтгэгдлээ хуваалцаарай