Ишлэл:
Доминант, төрөлхийн удирдагч, нийгмийн шат ахихыг хүсэгчид ихэнхдээ гэрт ирээд эздээ удирдахыг хүсдэг. Ийм ноход илүүтэйгээр ажил дээр гарвал зүгээр байдаг. Гэрт байгаа тохиолдолд эзэн нь энэ занг нь дарж хэн нь удирдагч вэ гэдгийг ойлгуулах ёстой байдаг.
гэсэн байна.. Яаж ойлгуулах талаар зөвлөөч..
Яаж удирдагч болох вэ?
Та бүхэн чонон сүргийн удирдагчдыг анзаарсан бол тэд үргэлж тайван, өөртөө итгэлтэй, зоригтой байдаг. Байгаль дээр хэн том биетэй, догшин нь бус хэн хамгийн тайван өөртөө итгэлтэй энерги ялгаруулж байна түүнийгээ дагаж амьдардаг. Ноход хэзээ ч ууртай, аймхай, тайван бус, сандарсан, өөртөө итгэлгүй, сул дорой энерги буюу амьтдыг дагадаггүй.
Удирдагч байх зөвлөмжүүд:
1. Биеийн байрлал: Цээж урагшаа, мөр хойшоо, цэх шулуун алхах. Байгаль дээрхи чонон сүргийн удирдагч нар үргэлж толгой дээшээ, сүүл нь боссон, цээж урагшаа явдаг.
2. Сэтгэл хөдлөл: Нохойтойгоо алхаж байхдаа сэтгэл хангалуун байх, тайван гэхдээ өөртөө итгэлтэй байх. Ямар ч нөхцөл байдал тохиолдсон тайван байж асуудлыг шийдэх. Удирдагч нар хэзээ ч сандарч, уурлаж, айж балмагдах ёсгүй.
3. Ямарваа хаалга үүдээр гарч орохдоо түрүүнд орох. Удирдагч нар үргэлж эхэнд ордог.
4. Хооллохдоо эхэлж хооллох. Удирдагч нар үргэлж түрүүлж хооллодог.
5. Нохойтойгоо нэг түвшинд унтахгүй байх. Ер нь нэг өрөөнд ч унтах ёсгүй. Учир нь байгаль дээр сүргийн удирдагч нар хамгийн өндөр тав тухтай хатааж овоолсон өвсөн дээр унтдаг. Нохойгоо өөрийн унтдаг ор, суудаг диван дээр гаргахгүй байх.
6. Нохой чинь гэртээ таны зам дээр хэвтэж байвал бүү тойрч гар. Давж гарах хэрэгтэй. Учир нь байгаль дээр удирдагч нар хэзээч тойрч гардаггүй.
7. Гэртээ нохойтойгоо нүдээрээ тулсан тохиолдолд хэзээч эхэлж нүдээ буруулж эсвэл анивчиж болохгүй. Нохой чинь түрүүлж нүдээ буруулах ёстой. Доогуур зиндааны гишүүд эхэлж нүдээ буруулдаг.
За тэгээд энэхүү жагсаалт цааш үргэлжилдэг үргэжлэлийг
www.dogbreedinfo.com-c авах боломжтой. Нохойтой холбоотой бүх зүйлийг багтаасан сайт. Ерөнхийдөө Dog Whisperer Cesar Millan-ы аргыг дэмждэг сайт. Эцэст хэлхэд удирдагч байна гэдэг нохойгоо зодох, дээрэлхэх, нохойтойгоо зэрлэг харьцана гэсэн үг огт биш. Удирдагч байна гэдэг нь тайван, өөртөө итглэлтэй, сэтгэлийн өндөр хаттай байхыг л хэлнэ.
Нохой бол байгалийн амьтан тэд гуталны шинэ хуучныг ч ялгаж чаддаггүй. Үнэтэй хоол, сайхан байр байшин тэдний хэрэгцээг хангаж чадахгүй. Сайхан том хашаатай байр тэдний хувь ердөө л том хэмжээтэй оромж гэсэн үг. Нэг онигоо байдаг. Гэртээ сууж байсан эмэгтэй гадаа гудамжны хүнтэй цуг яваа нохойг үзээд цагдаа руу залгасан байдаг. Энд нэг зовсон золбин нохой явж байнаа аврахгүй юм уу гэж. Цагдаа хариуд нь наадах чинь хамгийн жаргалтай нохой байна. Учир нь байнга гадаа байдаг, үргэлж эзэнтэйгээ цуг байдаг, дандаа алхдаг гэж хэхэ.
Чоно байгаль дээр хоол, унд олохын тулд өдөрт өчнөөн км газрыг алхаж, аялж өнгөрүүлдэг. Гэвч орчин үеийн гэрийн ноход зүгээр л хоол идээд байдаг. Тиймээс одоо нохойны байгалийн хэрэгцээ болоод нохойг тогтвортой байлгах үндсэн суурийн талаар ярилцая.
Ерөнхийдөө дасгал хийлгэх, хүмүүжүүлэх, дараа нь эрхлүүлэх гэсэн дараалал нохойг тэнцвэртэй, тогтвортой байлгадаг.
1. Дасгал хийлгэх буюу нохойг ажиллуулах.
Дээр дурьдсан чоно өдөрт хэдэн км газар алхдаг гэж. Шувуу нисдэг, загас сэлдэг, харин нохой алхдаг. Алхах бол нохойны хувьд ажил билээ. Сезар Милланы зөвлөж байгаагаар хамгийн багадаа өдөрт 1 цаг нохойтойгоо алхах ёстой. Энэ нь нохойны бөглөрсөн эрч хүчийн суллаж нохойг ядрааж өгдөг. Үүний дараа хооллох нь нохойг хоолны төлөө алхсан мэт сэтгэгдэл төрүүлэх болно. Мөн нохойны аялах инстинктийг нь хангаж өгөхийн тул хааяа нэг хол шинэ газараар явах зайлшгүй шаардлагатай.
2. Хүмүүжүүлэх
Хүмүүжүүлхийн тулд нохойнд дүрэм журам, хял хязгаар, зааг байдгийг ойлгууулах шаардалагатай. Дээр дурьдсан хаалгаар түрүүлж орох, хүн рүү үсрэхгүй байх, гар хазахгүй байх, тавилга мэрэхгүй байх гээд болох болохгүйг заах нь өөрөө дүрэм журам юм.
3. Эрхлүүлэх
Нохойг зөвхөн тайван байх үед л эрхлүүлэх ёстой. Нохой уурласан, айсан, сандарсан, балмагдсан байгаа үед нь хэзээ ч эрхлүүлж болохгүй.
Эдгээр зүйлийг би өөрөө зохиогоогүй болно. Бүх бичсэн зүйлсийг
www.dogbreedinfo.com,
www.cesarsway.com болон сезар милланы нэвтрүүлэг болон ДИВИДИ-нүүдээс үзэж харж, уншсан зүйлээ бичсэн. Яагаад бичсэн бэ гэхээр би өөрөө асуудалтай нохойтой дахиж хүмүүс битгий алдаасай. Одоо гадуур гөлөг тэжээж байгаа хүмүүсийг хараад үнэхээр харамсдаг. яг хэдэн жилийн өмнөх өөрийгөө хардаг. Гөлөгтэйгээ харьцаж байгаа хандлага нь гэхэд л арайл аймаар байдаг. Ядаж нохойгоо битгий муухай хараалаар харааж, цохиж зодож байгаач дээ хүмүүсээ. Муу нохой гэж байдаггүй нохойны талаар ямар ч боловсролгүй эзэд л байдаг.
bestdogtrainersmethods.bblog.mn
Би бол таньд
http://www.dogbreedinfo.com/articles/linksbehavior.htm энэ линкийг санал болгож байна. Нохойн байгалийн зан араншингийн талаар бичсэн нийтлэлүүд. Яг гүүглэдээд хайсан ч олон материал бий.