АСУУЛТ ФОТО АЯЛАЛ-2012 БИД ХАМТДАА ИХИЙГ БҮТЭЭНЭ "
Монголын гэрэл зургийн “Шинэ агшин” нийгэмлэг ТББ, Proline studio,
www.asuult.net сайт хамтран зохион байгуулж буй монголын хамгийн том, үр өгөөжтэй “АСУУЛТ ФОТО АЯЛАЛ - 2012” арга хэмжээ 2012 оны 7-р сарын 8-ны ням гаригт долоо дахь жилдээ, 8 дахь удаагаа уламжлал болгон зохион байгуулагдах гэж байна.
Ерөнхий ивээн тэтгэгч: CANON
Албан ёсоор бүртгэж эхэллээ! Мандат хязгаартай.
----------- Tax: 20,000 төг
Бүртгэлийн хураамжид өдрийн, оройн хоол, ундаа ус, групп зураг, ерөнхий ивээн тэтгэгчийн фудболка, малгай, унааны зардал, мандат болон бусад зардал багтсан. Мөн аялалын турш өндөр шагналтай гэрэл зургийн уралдаан болон гэрэл зургий тусгайлан бэлдсэн сургалтыг багийн ахлагч нар явуулана.
Аялалд оролцогч өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Өөрийн биеэр ирж бүртгүүлэх боломжгүй бол бүртгэлийн хураамж, цээж зурагтайгаа таньдаг хүнээрээ өгч явуулаад бүртгүүлэх боломжтой.
Маш олон найз нөхөдтэй болох сайхан боломж шүү.
Нийт 300 гаруй мандат тараана. Мандат дуусахад бүртгэл зогсоно.
Аялалд гэрэл зураг сонирхдог, сонирхох гэж байгаа, гэрэл зургаар амьсгалдаг Асуулт -ын гишүүд, Mongolian Flickrers -ийн гишүүд, Facebook-н гишүүд болон ямар ч гишүүнчлэлгүй бүх л гэрэл зураг сонирхогчид оролцох боломжтой.
Аялалд оролцогч нь 16 наснаас дээш буюу насанд хүрсэн байна. 16 наснаас доош бол насанд хүрсэн асран хамгаалагчтай байх. Эцэг эхийн зөвшөөрөл, гарын үсэг.
Бүртгэл "Proline" студийн байранд явагдаж байна.
Бүртгэл өглөө 10:00 -оос оройн 19:00 хүртэл явагдана.
Хаяг: Төмөр замын Ханбүргэдэй их дэлгүүрийн зүүн гар талд “Proline” студийн байр.
Утас: 88100823
2012 оны 7 дугаар сарын 8 -нд өглөө 8 цагт уулзацгаая
Аялалын хөтөлбөр:
7 дугаар сарын 8-ний ням гариг
Өглөө 8 цагт Сүхбаатарын талбайд цугларсан байна.
8:00 цагт аялагчдад фудболк, малгай тараана. Чингис хааны хөшөөний урд дурсгалын зураг татуулснаар үйл ажиллагаа эхэлнэ. Аялагчид 8 автобусанд хуваагдаж сууна. Аялагчидыг 19-20 групт 10-15 хүний бүрэлдэхүүнтэй хувааж мэргэжлийн гэрэл зурагчдаар ахлуулна.
10:00 цагт Өдрийн хөтөлбөр одоогоор нууц
13:00 цаг өдрийн хоол Жаргалант буюу Нисэхийн амралтын зүг хөдлөнө.
14:00 цаг Нээлт
Extacy хамтлаг
Ивээн тэтгэгчид болон хамтран дэмжигч байгууллагуудын танилцуулга
14:30 цаг Модел агентлагийн мэргэжлийн загвар өмсөгчид загварын үзүүлбэр үзүүлнэ./Монгол модель агентлаг/
15:20 цаг Кэндо клубын үзүүлбэр
15:40 цаг Балетийн жүжигчилсэн тоглолт /Hongoro’s ballet school/
16:00 цаг Мөрөөдлийн театрийн уран бүтээлчид аялагчидад зориулсан мини тоглолт үзүүлэнэ.
17:00 цаг Багын бүх гишүүд оролцсон сэдэвчилсэн тэмцээний зураг авалт хийнэ. Үргэлжлэх хугацаа нэг цаг.
18:00 цаг Олс таталтын тэмцээн
19:00 цаг Дүдү машины уралдаан
20:00 цаг Extacy, Gavana нар ая дуугаа өргөнө.
Аялалын турш
- DJCHIN өөрийн шилдэг сэтүүдээ хүргэнэ.
- Хийн буудлага
- Буу зэвсгийн үзүүлбэр
- Дарц
Хаалтын ажиллагаа 22:00 цагт дуусна.
23:00 цагт Сүхбаатарын талбайд аялал өндөрлөнө.
Ерөнхий ивээн тэтгэгч Canon брэндийн нэрэмжи гэрэл зургийн уралдаан, өглөөнөөс оройн 18 цаг хүртэл үргэлжилж оройн хаалтын өмнө шагналыг гардуулж галын наадмаар үйл ажиллагааг өндөрлөнө. Мөн бусад студи болон дэмжигч байгууллагууд гарын бэлэг гардуулна.
Хаалтын ажиллагаа 22:00 цагт дуусна.
Гэрэл зургийн уралдаануудын шагналын сан
• 1 Сая төгрөгний үнэ бүхий бүтээгдэхүүн худалдаж авах эрх
• Samsung galaxy note гар утас
• Зураг угаалгах эрх
• Гэрэл зургийн сургалтын эрх
• Бусад гарын бэлэг
Хамтран ажиллаж байгаа байгууллагууд:
Unitel group, Passion ус, Фотонет гэрэл зургийн газар, Монголын фликрчид ТББ, Prosound studio, Mongol model agency, Hongoro’s ballet school, Мөрөөдлийн театр,
www.xopom.com, Photolink agency, Дүдү боловсрол сан, Монголын дарцын холбоо, MNC tv, Star tv, МҮОНТ2, Umbrella сэтгүүл, Tvzone сэтгүүль, Hotnews сэтгүүл,
www.xnews.mn,
www.zaluu.com, Ихмонгол фм