Ишлэл:
Хаски дор хаяж хэдэн гөлөг гаргадаг юм ??
3-7 гөлөг
Ишлэл:
Манай Хаски чацага алдаад 3, 4хоног боллоо,
яах ёстой вэ? өчигдөр эмнэлэг оруулж тусал хийлгэсэн хорсол нтр өгч байгаа, ер нь бие нь нилээн сул болчихлоо яахуу? хэрхэн зүгээр болгохуу?? сайхан тусламж зөвлөгөө өгөөч, одоо яг өөрөө би гар дээрээ авж тэжээх учир их хэрэг болоод байна, эхний ээлжинд биеий нь л эдгээчихмээр байна
Яагаад ийм олон хоног чацага алдуулдаг байна аа. Дусал өгөөл, хорсол уугаал зүгээр болох л ёстой доо. Аль мал эмнэлэг дээр очсын, олиггүй газар оччихсон юм биш үү. Аятайхан газар очоод, сайн зөвлөгөө ав.
Ер нь бол гүйлгэснээс хойш 12-24 цаг хоолыг нь хориод дан ус өгдөг. Дараа нь тараг өгдөг, дараачийн өдөр нь дан ногооны шөл өгдөг, дараачийн өдөр тахианы цутан өгдөг, дахиад нэг өдөр тахианы цутан шөл өгч болно, ингээд хоол боловсруулах систем хэвийн болохоор нь энгийн хоолоо өгч эхэлдэг юм. Гол нь шингээхэд хялбар, тахиа, загас, шувууны мах, ногоо, будааны шөл мөл гээд хүн өвдөхөөр яадаг билээ тэрэнтэй их төстэй. Мал эмнэлэгт уг нь яг нохойнд зориулсан ходоодны эм байх ёстой, өгөөгүй юм уу.
Эсвэл энэ тэхдээ жаахан хар арга л даа. Сайхан хөдөөний монгол бяслаг өгөөд байхаар дорхноо баас нь хатчихдаг. Бүр шингэн байсан ч бага багаар өтгөрөөд хатчихдаг юм билээ.
http://www.dogbreedinfo.com/diarrhea.htm
Энэ дээр бичсэнээр бол өтнөөс болдог гэнээ гөлөгнүүдэд ичэвчлэн. Энэ дээр байгаа линкээр ороод өөрөө уншаарай.
Тэгээд нээх сүртэй хаски гэхээрээ л сансарын амьтан биш ш дээ. Үүлдэр бол ердөө чадвар болохоос шинэ төрлийн нохой биш. Бүх үүлдрийн нохойны хоол боловсруулах систем гэлтгүй доторх зохион байгуулалт нь яг адилхан байдаг юм. Тэр туулга этр-ийг нь цаг тухайд нь сайн өгөөрэй, вакцинд нь сайн хамруулаарай, юм сайн уншаарай.