Оройн мэнд ГЭГЭЭ...
Ахархан амьдралын минь түүхийн ахьсан нэгэн хэсэг:
3 жил
Тэр бүх явдлын дараа хуучин бүхнээ цэглэж шинээр эхлэхийг хүслээ...
Тууштай үерхэж магадгүй цаашид ханилах хүнтэйгээ л үерхэнэ гэж амлалт өөртөө тавилаа...
Яг тэр үедээ сургуулиасаа шилжсэн маань одоо бодоход зөв байсан юм шиг ээ...
Шинэ ангид орохоор дээрэлхэдэг, гадуурхдаг гэсэн ойлголттой байсан болохоор анхнаасаа огт айж ичилгүй аль хэдийн таньдаг тэр ангийх байсан юм шиг байхыг ихэд хичээлээ,,,тухайн үед яасан ч байсан дээрэлхүүлэхгүй гэсэн л юм боддог байлаа...
Гэтэл харин тэр анги маань юун дээрэлхэх...Харин ч халуун дотно гоё угтсан юмдаг

...
Шилжиж ороод нэг их удаагүй байсан ч дундаа ороод маш таалагдаж байснаа хэлэхэд таатай байняа...
Тэгээд удалгүй дандаа хэрэлддэг, тэрнээсээ болоод байнга холбогддог хэзээ ч үерхэхгүй гэхдээ мсж бичдэг болсон байсан ангийхаа бандид дэндүү дассан байснаа мэдэв

.
Өдөр болгон албатай юм шиг тэр ширээндээ хамт очиж суугаал бүтэн өдөр хэрэлдэнэ ноцолдоно...
тэр миний хамгийн сайн найз маань болж чадсан байлаа.
Хэнээс ч илүү намайг ойлгодог,хамгийн гоё нь зан ааш байгаа байдал гээд бүх зүйл нь яг миний эсрэг.
Орой болгон тэрэнтэй мсж бичкү бол нойр хүркү, анги дээр нтр ер нь өөр охинтой харьцахаар нь хардана, харамлана гэж жигтэйхэн...
Тэгсэн хирнээ байнга хэрэлдэнэ... Гоё байжээ...
Бид 2-ын мэссэжлэлт намайг дээд ангийн бандитай /дээр өгүүлсэн 2 сар үерхдэг.../ үерхэж эхэлснээс хойш маш хөндий болмон ба тэрнээс болисоноос хойш буцаад сэргэсэн юм... Сэргэх сэргэхдээ тэрний хувьд хайр болж миний хувьд хязгааргүй их саналт дасалт болон сэргэсэн юм...
10 сарын 8-ны тэр нэгэн өдөр бид 2-ын 3 жилийн үерхлийн /мэссэж бичсэн 1 жилийг оруулаад/ шав тавигдаж билээ...
Тэр миний нэг хэсэг юм шиг санагддаг болсон байсан ба ээж ааваас нуугдаж гадуур их явдаг, орцонд нилээн болздог байлаа гэж...
Ингээд тэрэнтэйгээ үерхсэнээс хойших 8 дах сар дээр конкурс болов оо,,,
Яг тэр өдөр аав ээж маань бид 2-ыг конкурс болсон газраас аваал шууд гэрт ирээл тэдний гэрийхнийг нь бас авчирч дайлж цайлаал танилцаал... бид 2 орцонд болзож гудамж метрлэх шаардлагагүй болов...
Бие биенийхээрээ орж гараал орж гараал байнга тийм явах юм шиг санаж жаргалтай байж дээ...
Тэгээл нэгэн сайхан нартай өдөр миний ааш гэдэг хамелеоны өнгөнөөс илүү хувирамтгай болохоор нэгэн хэвийн байдлаасаа уйджийн гэж хэрүүл өдсөөр салах шийдвэрийг хүлээн зөвшөөртөл нь аашилж 2 тийшээ болсон ажгуу...
За нэг ийм юм болсон юм даа... Энэ явдлаас хойш буюу хэнийг ч хайрлахгүй, хэнд ч татагдахгүй гэдэгтээ бүрэн итгэсэн 11 дэх сартайгаа золгож байна даа гэж...