#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.13.26 9:59 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 916 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2 3 4 5 636 Дараагийн
Зохиогч Мэссэж
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 4-р сар.30.07 9:05 am 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.14.05 7:15 pm
Бичлэгүүд: 702
Байршил: brothels and bars
анио исаёоо. шоохгүй юу.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 4-р сар.30.07 5:02 pm 
Оффлайн
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн

Нэгдсэн: 3-р сар.11.07 12:02 pm
Бичлэгүүд: 143
solongos ulsiin ih deed surguuli helnii beltgeluuded hyamd zuuchilna.

_________________
www.terguun.com


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 5-р сар.04.07 3:11 pm 
Оффлайн
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.03.03 6:27 pm
Бичлэгүүд: 105
Байршил: Campus
http://korean.sogang.ac.kr/

Online Korean language Course

Dajgui sanagdlaa

_________________
Running on edge of life


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 5-р сар.21.07 11:56 pm 
Оффлайн
Олныг Гайхуулагч Гишvvн
Олныг Гайхуулагч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.05 4:39 pm
Бичлэгүүд: 226
Байршил: Shiideveriin umn
hun zuuchluulj bn uu??? :??:


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 5-р сар.22.07 11:24 am 
Оффлайн
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.03.03 6:27 pm
Бичлэгүүд: 105
Байршил: Campus
Bi zugeer zuuchlaad ugii l geed baigaa :hihi:

_________________
Running on edge of life


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 5-р сар.22.07 2:32 pm 
Оффлайн
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн

Нэгдсэн: 3-р сар.11.07 12:02 pm
Бичлэгүүд: 143
Ишлэл:
hun zuuchluulj bn uu??? :??:
odoohondoo sonirhson gants 2 l hun bna.uul ni mgl zaluuchuuddaa tuslii l gj bodsiin. :mrgreen:

_________________
www.terguun.com


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 5-р сар.22.07 2:33 pm 
Оффлайн
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн

Нэгдсэн: 3-р сар.11.07 12:02 pm
Бичлэгүүд: 143
Ишлэл:
Bi zugeer zuuchlaad ugii l geed baigaa :hihi:
bitii hansh unagaagaad bai l daa. :wink: :mrgreen:

_________________
www.terguun.com


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 6-р сар.08.07 9:39 pm 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Нэгдсэн: 10-р сар.12.06 5:10 pm
Бичлэгүүд: 11
Байршил: qing dao
Ишлэл:
Ишлэл:
Bi zugeer zuuchlaad ugii l geed baigaa :hihi:
bitii hansh unagaagaad bai l daa. :wink: :mrgreen:
hi bi ochij zunii kurst suuh gesen yuma tegj bgad 9saraas surguulida ormoor bnaa tuslaach bi ayalaliin visa avtsan bga daanch 1 sar ochij bgad zunii kursuud sungaj ogdog yumuu

_________________
bi bol bi sh dee


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 6-р сар.08.07 9:43 pm 
Оффлайн
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн

Нэгдсэн: 3-р сар.11.07 12:02 pm
Бичлэгүүд: 143
Ишлэл:
Ишлэл:
Ишлэл:
Bi zugeer zuuchlaad ugii l geed baigaa :hihi:
bitii hansh unagaagaad bai l daa. :wink: :mrgreen:
hi bi ochij zunii kurst suuh gesen yuma tegj bgad 9saraas surguulida ormoor bnaa tuslaach bi ayalaliin visa avtsan bga daanch 1 sar ochij bgad zunii kursuud sungaj ogdog yumuu
pm-ee shalga.

_________________
www.terguun.com


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 7-р сар.04.07 4:00 pm 
Оффлайн
Тод Гишvvн
Тод Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.31.04 6:55 pm
Бичлэгүүд: 76
Байршил: Maybe Там
Erhem hundet Mongol ahan duus ta buhendee ardiin huvisgaliin 86 jiliin oin bayar naadmiin mend hurgej Ansan hotod boloh Mongol Naadam 2007-d hureltsen irehiig urij baina!

Naadmiig Ansan ba Seobingu dahi Onnuri Mongol chuulgan, Onnuri M tov, DMN baiguullaga, busad Mongol chuulganuudtai hamtran zohion baiguulj baina.
Ognoo: 2007 onii 7-r sariin 8-nd ogloo 10:00 tsag

Boloh gazar: Ansan hot, Ansan buudal (453) Wonguk ahlah surguuli

Bayar Naadmiin hotolbor:
10:00 - Burtgel
11:00 - Hundetgeliin tsuglaan
12:00 - Odriin hool
13:00 - Naadmiin neelt (Toriin duulal, Elchin saidiin mendchilgee, Ardiin urlagiin toglolt)
13:30 - Huchit 64 bohiin barildaan, sur harvaa, sagsan bombogiin eregtei, emegtei baguudiin toglolt zereg yavagdana.
16:30 - Naadmiin haalt, Shagnal garduulah yoslol.

Naadmiin uer daraah zuilseer uilchilne:
- Nuur budah,
- Turgen zurag avah,
- Em emchilgee, anhan shatnii tuslamj,
- Uschin
- Shireenii tennis, badmington,
- Mongol hool

Shagnal:
1-r bair - Tsom beleg (Digital camera)
2-r bair - Tsom beleg (Unadag dugui)
3-r bair - Tsom beleg (MP3)
Shagnalt bair - Ger ahuin baraa

Delgerengui


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 9-р сар.22.07 7:19 pm 
Оффлайн
¤ Photographer
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.27.02 10:19 pm
Бичлэгүүд: 177
Байршил: Inside Nikon ...
Солонгост суралцаж монгол оюутнуудын том дэд сэдэв байсан жийгээд сэдэв болгоцон байшт хөөрхий !!
Хятад өвөрмонгол нь бүүр том дэд болчихож хөөрхий хэдэн хятадтай тэмцэж ядаж байхад нь хөөрхий хэхэ

_________________
Фото Блог http://www.zurag.mn


Дээд талд
 Постын сэдэв: 가장 살기 &#5133
БичлэгБичигдсэн: 10-р сар.06.07 10:19 am 
Оффлайн
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.03.03 6:27 pm
Бичлэгүүд: 105
Байршил: Campus
세계에서 가장 친환경적이며 살기 좋은 나라로 핀란드가 선정됐다. 도시로는 스웨덴의 스톡홀름이 1위로 꼽혔다. 한국은 조사대상 141개국 중 35위에 올랐으며, 도시순위에서는 72개 대상도시 중 하위권인 52위에 머물렀다.


미국의 월간지 리더스 다이제스트(10월호)가 발표한 ‘리빙 그린(Living Green)’보고서에 따르면 핀란드는 깨끗한 대기와 수질, 낮은 유아 질병 발병률, 수질 오염 및 자연재해에 대한 철저한 보호책 등으로 가장 높은 점수를 받았다. 아이슬란드가 핀란드에 이어 2위에 자리했고 노르웨이, 스웨덴, 오스트리아 순으로 선정됐다. 일본 12위, 미국 23위, 영국 25위, 중국은 84위이며, 가장 살기 나쁜 나라로는 아프리카의 에티오피아가 꼽혔다.


한편 도시별 평가에서는 스웨덴의 스톡홀름이 세계 72개 주요 대도시 가운데 가장 살기 좋은 도시로 선정됐고 오슬로(노르웨이)와 뮌헨(독일), 파리(프랑스), 프랑크푸르트(독일) 순으로 살기 좋은 도시로 선정됐다. 미국 뉴욕과 영국 런던은 각각 15위, 27위를 차지했다.


아시아권에서는 홍콩이 18위로 가장 높고, 일본은 20위에 올랐다. 내년 하계올림픽 개최지인 중국 베이징은 심각한 대기오염으로 인해 ‘세계에서 가장 불결한 도시’로 선정되는 불명예를 안았다.

_________________
Running on edge of life


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 10-р сар.23.07 12:10 pm 
Оффлайн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.28.05 5:59 pm
Бичлэгүүд: 7
Байршил: Аягуй гоё Солонгост кк
GIC (Global Internship Consulting)

Манай байгууллагын танилцуулга:

Манай байгууллага нь гадаад хэлний болон, бизнесийн чадварлаг боловсон хүчинг бэлтгэхийн тулд гадаад хэд хэдэн улс руу хэл болон мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдах үйл ажиллагааг хариуцаж мөн зуучилж өгдөг байгууллага болноо. Өөрөөр хэлбэл GIC (Global Internship Consulting) нь гадаадад мэргэжил дээшлүүлэх, мэргэжилтэн солилцоо, хэлний дамжаа, их дээд, коллежид суралцах болон мэргэжлээрээ ажиллах боломжийг олгоно. Мөн бид гадаадын худалдаа, мэдээлэл зүй, аялал жуулчлалын компаниуд болон их дээд сургуулиудтай хамтран ажилладаг болно.
Манай байгууллагын зорилго нь сурсан мэргэжлийнхээ дагуу ажиллаж тэр салбараа эх орондоо улам хөгжүүлэхийн төлөө бие даасан байдлыг төлөвшүүлэхэд мөн гадаадад суралцах боломжийг улам дэлгэрүүлэх зорилготойгоор ажиллаж байна.

Та хэрвээ Америкийн нэгдсэн улс, Английн вант улс руу явж суралцаж хэлний мэдлэгээ дээшлүүлж, мэргэжил эзэмших, мэргэжлээ дээшлүүлэхийг хүсвэл манай байгууллагад хандаж болно. Та бүхэнд туслахдаа сэтгэл хангалуун байх болно.

Манай байгууллага нь Солонгос улсад хууль ёсны дагуу ажиллаж амьдарч байгаа монгол хүмүүсийг зуучилж байгаадаа баяртай байна.

Та бүхэн илүү ихийг сонирхохыг хүсвэл [email protected] хаягаар захиа бичиж асууж болноо.
Мөн 02-2277-6543 Утсаар ярьж асууж болноо. \Утсыг солонгос хүн авбал Монгол хүнтэй яриулж өгөөч гээд ярьж болно\






Бүрдүүлэх бичиг баримтууд:
1. Хоёроос дээш жилийн сунгалттай бичиг баримтын зөрчилгүй паспорт.
2. Гэр бүлийн ба төрсний гэрчилгээ англи орчуулгатайгаа.
3. Банкны баталгаа 10000ам.доллараас дээш байх ба яг тулсан тоо биш 10250, 11980 гэх мэт байх.\Солонгосын банкинд\
4. БНСУ-д ажиллаж байгаа газраасаа ажиллаж байгаа болон хэзээ хүтэл ажиллахаа тодорхойлуулсан тодорхойлолт авах. Сурдаг бол сургулийн тодорхойлолт. Бүртгүүлсэн хугацаанаас хойш 3 сарын визатай байх.
5. Гадаад иргэний үнэмлэхний хуулбар.
6. Монголд болон Солонгост сурч төгссөн сургуулиудын диплом гэрчилгээ эх хувиараа, орчуулгатайгаа.
7. Оршин суугаа газрын тодорхойлолт
8. Элчингийн зураг \цагаан фонтой 5*5 хэмжээтэй\
9. CV\өөрийн танилцуулга, англи хэл дээр\
10. Элчинд бртгүүлж дугаар авах мөн элчингийн Application-г бөглөхөд 1.Дугаар авахад 100 доллар солонгосын Шин хан \신한은행\ банкинд тушаасан бичиг.


*Төлбөрийн хувьд гэвэл сургууль болгоны төлбөрөөс шалтгаалан мөн байр хоолны мөнгөнөөс шалтгаалан өөр өөр байх болно.

_________________
Манайхаан!:)


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.10.07 3:55 pm 
Оффлайн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Нэгдсэн: 7-р сар.24.07 11:27 pm
Бичлэгүүд: 6
Байршил
Хойноосоо урагш 1000 км сунаж тогтсон Солонгосын хойг хойгуураа Хятад , Орос улстай хил залгаа оршино. Хойд ємнєд Солонгос нийлээд Англи ба Ромын газар нутагтай тэнцэх 222.154 км бvхий талбай эзлэх ба ємнєд Солонгос Монголоос 17 дахин бага бєгєєд Унгар болон Португалиас яльгvй том 99.392 км бvхий талбай эзлэнэ. БНСУ нь 99.3 мянган хавтгай ам дєрвєлжин км газар нутагтай. Солонгос орны газар нутгийн ихэнхи хэсэг нь уулархаг газар эзэлдэг бєгєєд далайн эргийн дагуу 3000 гаруй жижиг арлууд байдаг байна. Мєн томоохон гол мєрєн байдгаас БНСУ–ын нийслэл Сєvл хотын тєвєєр урсах Хан гол – 514 км, ємнєд хэсгээр урсах Накдун гол – 525 км юм.
Засаг захиргааны нэгж

БНСУ нийт 9 муж, 7 бие даасан хот, 1 нийслэлтэй. Томоохон хотуудад Инчон, Кванжу, Пусан, Тэгv, Тэжон, Улсан зэрэг хамаарагдана. БНСУ–ын нийслэл Сєvл хотод ойролцоогоор 10.5 сая гаруй хvн оршин суудаг. Сєvлд орчин vеийн єндєр байшин барилга сvндэрлэхийн зэрэгцээ эртний тvvхэн дурсгалт ордон, цэцэрлэгт хvрээлэн байдаг. Сєvл хот нь анх 1394 онд 4 уулын дунд vvсэн байгуулагдсан ба тэр vедээ Ивансан, Намсан, Наксан, Пукагсан дотор оршиж байсан бол єнєє vед 602.52 хавтгай ам дєрвєлжин талбайтай болон єргєжсєн байна. Сєvл хот нийт 25 дvvрэгтэй, хамгийн том дvvрэг нь Сочугv ба хамгийн жижиг нь Чунгv дvvрэг юм.
Хvн ам

1999 оны тооллогоор БНСУ 40,686,000, Хойд Солонгос 22,208,000 тус тус хvн амтай. БНСУ–ын нийт хvн амын 80% гаруй хувь нь хот суурин газар амьдардаг. Сєvл хотод нийт хvн амын 1/4 буюу (24.4%) амьдардаг байна.Хvн амын єсєлтийн хувьд 1985 оноос 1997 хvртэлх статистикийн мэдээллээр тєрєлт эрс багасаж єндєр настаны тоо нэмэгдсэн байна. Солонгос хvний дундаж нас нь 71 ба vvнээс эмэгтэйчvvдийн дундаж наслалт 67, эрэгтэйчvvдийн дундаж наслалт нь 75 юм.
Цаг агаар

БНСУ хавар, зун, намар, євлийн 4 улирал ээлжилсэн солонгос оронд бєгчим халуун, чийг ханхалсан зуны дараа сэрvvн хуурай євлийн улирал залгана. Єнгє єнгийн цэцэгс ээлжлэн алагласан хавар хамгийн тохиромжтой улирал бєгєєд хамгийн сэтгэл хєдлєм намрын улирал хамгийн богино мэт санагдана. Хvйтний хэм євєлдєє -15° доош бєгєєд зундаа +34° хvрнэ. Хавар нь хааяа бороо шиврэх бєгєєд Хятадын шар элсний нєлєєгєєр хvний нvдэнд vл харагдах тоосонцор бvхий манан татах vе бий. Хамаг юмны магнай тэнийсэн хаврын улиралын 4 сард навч цэцэг нахиагаа дэлгэн мод бут ногоорно. Зуны 6, 7, 8 сарын дундаас хамгийн их бороо шивэрсэн 7 сарыг борооны улирал хэмээнэ. Цэлмэг тэнгэрийг ханатал харж болох хамгийн сайхан улирал бол намар.Цэцэг модны єнгє нь янз бvрийн єнгєєр хувирч , хvлээсэн ургацаа хураан авч , vндэсний баяр хамгийн их vргэлжилсэн улирал. Євлийн улирал 11 сараас эхлэн хур тундас татрах нь 3 сар хvртэл vргэлжилнэ.Хунгарлах хугацаа богино ч хавирга нэвт жиндээсэн хамгийн хvйтэн улирал.
Зам Тээвэр

Автобусны тєрєл олон янз байдаг. Хот хоорондын автобус 7,000 - 9,000 вон, хот орчмын дагуул хот хоорондын хоёр талаараа суудалтай автобус 1,400–1,500 вон, хот доторх автобус 800 вон, дvvрэг хоорондын жижиг автобус 400–550 вон байдаг. Солонгост такси нь єнгєєрєє ялгадан vнэ тус тус єєр байдаг. Саарал болон цагаан єнгийн таксиний эхлэн vнэ нь км бvрд єдєр 1,600 вон ба шєнийн 12 цагаас хойш 1,900 вон байдаг. Харин шар болон хар єнгийн такси нь vнэтэйд тооцогдох ба vнэ нь км бvрд 3,000 вон байдаг. БНСУ–д Солонгосын гол хотууд болох Сєvл, Пусан, Тэгv, Инчонд метро байдаг ба энэ нь нийт хvн амын гол тээврийн хэрэгсэл болж байна. Сєvл хотын метроны сvлжээ нь дэлхийд 8–рт ордог бєгєєд єдєрт 4.4 сая хvн зорчдог байна. Сєvл хотын метро нь хотын тєв болон захын хороолол, дагуул хотуудыг холбосон 8 шугамтай ба хот хоорондын тємєр замын сvлжээтэй холбогддог. Метро єглєє 5 цагаас эхлэх ба орой 12 цагт дуусдаг. Буудал хооронд 2–3 минут явдаг ба вагон нь хоорондоо дунджаар 3–5 минутын зайтай явдаг. Метроны vндсэн vнэ нь 12 км дотор 800 вон, 12–42 км зайнд 6 км тутамд 100 вон нэмэгдэх ба 42км–ээс дээш зайнд 12 км тутамд 100 вон нэмэгдэнэ.
2004 оны 7 сарын 1 нээс Солонгосын нийтийн тээврийн vнэ, автобусны дугаарт єєрчлєлт орсон тул та бvхэн доорхи тайлбарыг vзнэ vv.
Нийтийн тээврийн цэнэглэдэг карт ашиглавал:
– Сєvл хот доторхи автобус(цэнхэр, шар, ногоон єнгєтэй), тосгоны автобус болон метро хооронд дамжин суухад 10 км дотор vндсэн vнэ 800 вон(тосгоны автобус хооронд дамжихад 500 вон) байна.
– Дамжин сууж явсан нийт замын урт 10 км–ээс хэтэрвэл дараахи 5 км бvрд 100 вон нэмэгдэнэ.
– Урьд нь хэрэглэж байсан болон шинээр гарсан цэнэглэдэг картыг аль альныг нь ашиглах боломжтой.
Бэлэн мєнгє, нэг удаагийн билет ашиглавал дамжин суухад хєнгєлєлт байхгvй:
– Бэлэн мєнгє, нэг удаагийн билетээр суувал цэнэглэдэг карт ашигласнаас 100 вон(тосгоны автобус 50 вон) vнэтэй тусна.
– Нэг удаагийн билетийг автобус болон метроноос авах боломжтой.
– 2005 оноос автобусанд бэлэн мєнгє тєлж суух боломжгvй болно.
Дамжин суух хєнгєлєлт нь бvх тєрлийн нийтийн тээвэрт суухдаа болон буухдаа заавал дарсан тохиолдолд хvчинтэй:
– Буухдаа картаа заавал дарсны дараа 30 минутын дотор єєр тєрлийн нийтийн тээвэрт дамжин суусан тохиолдолд хvчинтэй.
– Улаан єнгєтэй хот хоорондын автобусанд дамжин суухад хєнгєлєлт байхгvй.
Жич: Хvрэх газраа хvрээд хамгийн сvvлд дамжиж суусан автобуснаас буухдаа заавал дарж бууж байж хєнгєлєлт хvчинтэй болно
Метроны олон удаагийн билет зарагдахгvй:
– Урьд нь авсан олон удаагийн билетээ дуустал нь ашиглах боломжтой ба хvvхдийн олон удаагийн билет тvр хугацаанд зарагдах болно.
Автобусны дугаар болон зогсоолд єєрчлєлт орсон тул та бvхэн энд дарж Excel файлыг татан авч vзэх юмуу эсвэл http://bus.seoul.go.kr гэсэн сайт руу орж vзэж болно. Мєн 080–800–5656 гэсэн утсаар асуух боломжтой.
Нийтийн тээврийг дамжин суухад авах хєнгєлєлт Yндсэн vнэ 10 км дотор
Нэмэлт vнэ 10 км хэтэрхэд 5 км бvрд 100 вон +

Автобусны vнэ:
Тєрєл Автобусны єнгє Билет Цэнэглэдэг карт Бэлэн мєнгє Жич
Ємнє нь Одоо
Хот доторхи автобус Цэнхэр Ногоон Том хvн
Том ангийнхан
Бага ангийнхан 650 вон
490 вон
300 вон 800 вон
640 вон
400 вон 900 вон
900 вон
400 вон Ахлах, дунд ангийнхны нэг удаагийн билет 7,00 вон
Тосгоны автобус Шар
Ногоон Том хvн
Том ангийнхан
Бага ангийнхан 400 вон
350 вон
200 вон 500 вон
400 вон
250 вон 550 вон
450 вон
250 вон .
Энгийн 2 суудалтай автобус Цэнхэр Том хvн
Том ангийнхан
Бага ангийнхан 1,200 вон
1,000 вон
900 вон (1,000) вон
(800) вон
(500) вон (1,100) вон
(1,100) вон
(500) вон .
Дээд зэргийн 2 суудалтай автобус Улаан Том хvн
Том ангийнхан
Бага ангийнхан 1,300 вон
1,100 вон
1,000 вон 1,400 вон
1,120 вон
1,000 вон 1,500 вон
1,500 вон
1,500 вон Дамжин суухад хєнгєлєлт байхгvй

Метроны vнэ:
Билет Ємнє нь (Цэнэглэдэг карт)
Єєрчлєгдсєн vнэ
Том хvн Сєvл дотор 1 шугам –900 2 шугам – 900 Цэнэглэдэг карт 1 удаагийнх
Сєvлээс гадагш 10 км дотор 640, хэтэрвэл 5 км бvрд 80 вон + 12 км дотор: 900вон
12~42 км дотор: 6 км бvрд 100 вон +
42км ~ : 12 км бvрд 100 вон + Цэнэглэдэг картны vнээс 100 воноор их
Том ангийнхан Сєvл дотор ба гадна 560 вон Yндсэн vнийн 20% – 640 вон Хєнгєлєлт байхгvй
Бага ангийнхан Сєvл дотор ба гадна 350 вон Yндсэн vнийн 50% – 400 вон Yндсэн vнийн 50% хєнгєлнє


Солонгос vндэсний хувцас
Солонгос vндэсний хувцас буюу Ханбук нь олон зууны туршид єєрчлєгдєєгvй уламжлагдан иржээ. Эрэгтэй хvний vндэсний хувцас нь Чогори – цамц, Бажи – ємд болон Турумаги – гадуур цамцаас бvрдэнэ. Цамц нь єргєн ханцуйтай, ємд чєлєєтэй, доороо шагайны хавьд зангидах уяатай. Эмэгтэй Ханбук нь урдаа хоёр урт єргєн туузтай Чогори – богино цамц, туузаар Откорум зангилаа хийнэ, доороо єргєн урт чима – банзалаас бvрдэнэ. Эмэгтэй эрэгтэйгvй цагаан оймс, завин хэлбэртэй шаахай ємсдєг.
Солонгос vндэсний сууц

2000 жилийн турш солонгос vндэсний сууцын ерєнхий бvтэц, зохион байгуулалт нь єєрчлєгдєєгvй уламжлалт хэлбэр дvрсээ хадгалсаар ирсэн. Солонгос vндэсний сууцны шал нь модон ба доороосоо халаалттай, єєр оронд байдаггvй євєрмєц зохион байгуулалттай. Солонгос vндэсний сууц барихад мод, шавар, дэрс зэрэг байгалийн гаралтай материалыг ашигладаг. Шавран хана нь гадны халуун хvйтэнд зохицсон байх бєгєєд ваараар бvтээсэн дээвэр нь бороо, цаснаас хамгаалдаг. Гал тогооны єрєє нь дундаа байх ба тэндээс гарсан дулаанаар хоёр талын єрєєнvvдийг шалан доороос нь халаана. Єрєєний зохион байгуулалт нь гэрийн эзэн, эзэгтэй, хvvхдvvдийн болон зочны гэж хуваагдах ба гэрийн эзний єрєєнд гэр бvлийн гишvvд буюу гадны хvмvvс зєвшєєрєлгvй орохыг хориглодог байна.
Солонгос vндэсний хоол

Солонгос vндэсний хоолны гол нь цагаан будаа юм. Солонгос хvмvvс цагаан будааг орон нутгийн онцлог, зан заншил, улиралдаа зохицуулан єєр єєр хачиртай хэрэглэдэг. Солонгос vндэсний хоолонд хачир болон ордог євєрмєц хачир бол Кимчи – халуун ногоонд дарсан байцаа юм. Намар айл болгон зуны эхэн сар хvртэл идэх Кимчигээ вааран саванд хийж газарт булах юмуу сэрvvн газар тавьж хадгалдаг. Зуны бvгчим аагим халуунд Нэнгмёнг хэмээх нарийн пvнтvvзтэй шєлийг хvйтнээр мєс хийж иддэг. Солонгос хvмvvс хоолоо халбага, тємєр эсвэл модон савхаар иддэг уламжлалтай. Солонгос хоолний тєрєл маш олон янз ба дэлхийд нэртэй хоолнууд гэвэл Пульгуги – цуу, тос, сармис, ногоон сонгиноор амталсан vхрийн шарсан мах, Кальби – задгай цорон дээр шарсан vхрийн хавирга, Кальбитанг – vхрийн хавиргатай шєл, загасны махтай бууз, банш гэх мэт байдаг.
Солонгос хэл

Солонгос хэл нь Урал–Алтайн хэлний бvлэгт хамаарагддаг ба энэ бvлэгт мєн Монгол, Турк, Тєвд, Унгар, Финн, Япон зэрэг хэлvvд багтдаг. Єгvvлбэр зvйн бvтцийн хувьд Солонгос хэл нь Монгол хэлтэй тєстэй. Солонгос хэлний цагаан толгойг Хангыл гэж нэрлэх ба энэхvv Хангылийг 15–р зуунд Сэжун Их хааны заавраар анх зохиосон байна.
Шашин шvтлэг

Солонгос улсын Yндсэн хуулийн дагуу иргэн бvр шашин шvтлэгтэй байх эрхтэй. Эрт дээр vед Шарын шашин, Будда болон Кvнзийн шашин єргєн дэлгэрэн гзар авч байсан боловч Солонгосын нийгэм, соёлд нилээд эрс єєрчєлт vзvvлсэн Христийн шашин одоогоос 200 жилийн ємнє богино хугацаанд єргєн дэлгэрсэн ба єнєє vед Солонгосд энэхvv шашны урсгал бусад шашны урсгалыг бодвол тэргvvлэх байр суурийг эзэлж байна. 1998 онд хийгдсэн судалгаанаас vзвэл Солонгосын нийт хvн амын 50.7% нь ямар нэгэн шашин шvтдэг болох нь тогтоогджээ. Yvнээс 51.8% Христийн шашин, 45.6% нь Буддын шашин, vлдсэн хувь нь бусад шашинг шvтдэг юм байна.




Эртний тvvx
Солонгосын нутагт 500 мянган жилийн тэртээ xvн амьдарч байсан ул мєр байдаг авч ихэнх эрдэмтэд Солонгосын тvvхийг Тангун хааны vеэс эхэлсэн гэж vздэг. Тангун хаан м.э.є 2333 онд Солонгосын хаант улсыг байгуулж Чусон(єглєєний сэрvvн тунгалаг гэсэн утга бvхий vг) гэж нэрийдсэн байна. Yvний дараагаар м.э.є 37–668 онд Когvрё, м.э.є 18–660 онд Пэкжэ, м.э.є 57–935 онд Шилла гэсэн гурван хаант улс оршин тогтнож байсан. Шиллагийн хаант улс нь Солонгосыг 668 онд нэгтгэн улс орноо эрчимтэй хєгжvvлж тусгаар тогтносон хvчирхэг улс гvрэн болгосон байна. Солонгосчууд Монгол, Кидан, Манж, Япончуудтай байлдан тулалдаж байсан нь єнєєг хvртэл тvvхэнд нь тэмдэглэгдэн vлдсэн байна. Мєн 1910 онд Япон улсад эзлэгдэж колони улс болсон тvvхтэй.
Орчин vеийн тvvх

1945 онд Дэлхийн Хоёрдугаар дайны тєгсгєлд Солонгос улс Японы дарлалаас чєлєєгдсєн боловч 1950 оны 6–р сарын 25–нд эхэлсэн Солонгосын дайн 3 жил vргэлжилсэн ба 1953 оны 7–р сарын 27–нд Солонгосын хойгт єрнєж байсан дайныг зогсоох тухай хэлэлцээр байгуулснаас хойш єдий хvртэл Солонгосын хойг нь 38–р єргєргєєр хоёр хуваагдаж ємнєд хэсэг нь ардчилсан засаглалтай БНСУ, хойд хэсэг нь коммунист дэглэмтэй БНАСАУ байгуулагдсан байна. Хоёр Солонгосыг нэгтгэх асуудал нийт солонгосын ард тvмний том хvсэл мєрєєдлийн нэг бєгєєд энэ нь дэлхий нийтийн тавцанд тавигдаж буй асуудал юм. Энэхvv асуудлын дагуу хоёр солонгосын ерєнхийлєгч нар тодорхой хэмжээний зєвшєєрєлд хvрч байгаа ба vvний дагуу олон арга хэмжээг амжилттай хэрэгжvvлж байгаагийн жишээ гэхэд дайны дараа гэр бvл, ахан дvvсээрээ хоёр талд тустай амьдарч байсан тєрєл садангуудыг уулзуулах ажил мєн Оросын Сибирь, Солонгосын хойг болон Хятадаар дамжин єнгєрєх тємєр зам тавих гэрээнд саяхан гарын vсэг зурж Хойд Солонгос болон Ємнєд Солонгосыг холбосон тємєр замын суурийг тавих анхны алхамууд амжилттай хийгдэж байна.
Тєрийн далбаа

БНСУ–ын тєрийн далбааг Тэгvгки гэж нэрлэдэг. Тєрийн далбаа нь гэрэл гэгээ , цэвэр ариун, амар амгаланг бэлэгдсэн цагаан єнгийн суурин дээр гэрэл сvvдэр, єсєн vржиж, бадран дэлгэрэхийг бэлэгдсэн улаан ба цэнхэр єнгєєр арга билгийг дvрсэлсэн байдаг. Тєрийн далбааны 4 єнцєгт буй "Кон", "Кун", "Кам", "Ри" -гаар дэвшин дээшлэхийг бэлэгдэх бєгєєд зvvн дээд талд буй "Кон" () -сансар огторгуйг, баруун доод талд буй "Кун" () - хєрс шороог, баруун дээд талд буй "Кам" () - сар ба усыг ,зvvн доод талд буй "Ри" ( ) - нар ба усыг бэлэгдэн тус бvр шударга vнэн , элбэг баян, амь амьдрал, мэргэн ухааныг бэлэгджээ.
Yндсэн хууль

БНСУ–ын vндсэн хууль нь 1948 оны 7 сарын 12–ны єдєр пєрлєментаар батлагдаж 17–ны єдєр хvчин тєгєлдєр болсон байна. Парламентын анхны чуулган 1948 оны 5 сарын 31–ний єдєр хуралдаж Солонгос улсын албан ёсны нэр болох Дэханмингvг буюу Хангvг гэж нэрийг баталж анхны ерєнхийлєгчєє сонгосон байна. БНСУ нь хууль тогтоох, гvйцэтгэх, шvvхийн гурван засаглалын тэнцвэрийг хадгалсан ардчилсан засаглалтай Yндсэн Хуулийн дагуу Солонгос Улсын иргэн бvр хvйс, нийгмийн гарал, шашин шvтлэгээс vл хамаарн эрх чєлєєтэй байх, vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх, жагсаал цуглаанд оролцох эрхтэй юм байна.
Ерєнхийлєгч

Солонгос Улсын ерєнхийлєгч нь тєрийн тэргvvн, зэвсэгт хvчний Ерєнхий командлагчийн vvрэг гvйцэтгэж, єєрийн улсаа дотоод, гадаадад тєлєєлєх эрхтэй байна. Мєн Ерєнхий сайд болон гvйцэтгэх албадын дарга нарыг томилох эрхтэй. Бvх нийтийн сонгуулиар 5 жилийн хугацаагаар 1 удаа сонгогдоно. Одоогийн ерєнхийлєгч Ру Мv Хён 2002 оны 12 sariin 19-нд Солонгос улсын 16 дахь ерєнхийлєгчєєр сонгогдон 2003 оны 2 сарын 25-нд тангараг єргєн албан vvргээ хvлээн авлаа.
Парламент

Солонгос улсын хууль тогтоох дээд байгууллага болох парламентыг Yндэсний Ассамблей гэж нэрлэдэг. Парламент нь 1 танхимтай ба Парламентын гишvvдийн тоог хуулиар тогтооно. одоогийн байдлаар 299 гишvvнтэй ба vvнээс 253 нь бvх нийтийн шууд сонгуулиар 4 жилийн хугацаагаар сонгогдож, бусад 46 суудлыг Парламентад 5–аас дээш суудалтай нємуудад пропорциональ системийн дагуу хуваариладаг байна. БНСУ–ын Парламент нь хууль тогтоомж санаачлах, тvvнийг батлах, хvчингvй болгох, улсын тєсєв батлах, гvйцэтгэлд хяналт тавих, олон улсын гэрээ, хэлэлцээрийг батлах, дайн зарлах, болон энх тайвны байдал тогтоох зэрэг vндсэн эрхийн хvрээнд vйл ажиллагаагаа явуулдаг. Парламент нь 1 дарга, 2 дэд даргыг 2 жилийн хугацаатай сонгодог байна.
Улс тєрийн намууд

1945 онд Солонгос улс тогтнолоо зарласан ба улмаар ардчилал хєгжих явцад улс тєрийн намууд ч олширсон байна. Тэдгээрийн дундаас Чаюдан буюу Либерал Нам, Минжvдан буюу Ардчилсан Нам хоёр 1951 оны vед улс тєрийн тавцан дээр тэргvvлэх байр суурьтай байсан. 1961 оны тєрийн эргэлтийн дараа Минжvконхуадан буюу Ардчилсан Бvгд Найрамдах Нам байгуулагдан тєрийн эрхийг барих болж, сєрєг хvчний намууд нэгдэж Шинминдан буюу Шинэ Ардчилсан Намыг байгуулсан байна. 1979 онд ерєнхийлєгч Пак Жон Хи–гийн амийг хєнєєсний дараа армийн бvлэг офицерvvд тєрийн эргэлт хийж 5 дахь Бvгд Найрамдах улсыг байгуулж , эрх баригч нам болох Минжvчонидан буюу Ардчилсан Шударга Ёсны Намын тэргvvнээр ерєнхийлєгч Чон Ду Хваныг сонгож байжээ. 1980 оноос эхлэн улс тєрийн хилс хэргээр хэлмэгдэж байсан хэсэг улс тєрчид 1985 онд улс тєрд оролцох эрхээ сэргээн Шинханминжvдан буюу Солонгосын Шинэ Ардчилсан Намыг байгуулсан тvvхтэй. 1987 оны 6 сард тэр vеийн тєр засгийн эрх баригчдын эсрэг хєдєлгєєн єрнєж , ард тvмний эсэргvvцэл хурцадсанаар нийгэм, улс тєрийн шинэчлэлийн эхлэл тавигдсан гэжтодорхойлж болно. Yндсэн хуульд єєрчлєлт оруулж ерєнхийлєгчийг бvх нийтийн шууд сонгуулиар сонгох болсон ба 1987 оны 12 сард Ро Дэ У–г ерєнхийлєгчєєр сонгосон байна. 1990 онд эрх баригч нам болох Ардчилсан Шударга Ёсны Нам нь сєрєг хvчний Ардчилсан Нэгтгэлийн Нам, Шинэ Ардчилсан Бvгд Найрамдах Намуудтай нэгдэн Минжvчаюдан буюу Ардчилсан Либерал Намыг байгуулжээ. 1998 оны 12 сард Ерєнхийлєгчийн сонгуульд Улс Тєрийн Конгресс Нам, Либерал Ардчилсан Намууд эвсэл байгуулан оролцож ялалт байгуулсан. Одоогийн байдлаар сєрєг хvчний Ханнарадан буюу Солонгос Yндэстний Нам парламентад олонхийи суудлыг эзэлж байна.
Эдийн засгийн хєгжил

Солонгосын дайны дараахь БНСУ–ын 30 гаруй жилийн эрчимтэй хєгжлийг "Хан мєрний гайхамшиг" гэж нэрлэдэг байна. Хэдхэн жилийн ємнє Солонгос орон газар тариалангаар амь зуудаг ядуу орны нэг байсан бол одоо дэлхийн хєгжилтэй орнуудын нэг болон хєгжин дэвшсээр байна. Тэрээр Азийн 4 "Бар" улсын нэг болж чадсан билээ. 1962–1997 оны хооронд Солонгос улсын vндэсний vйлдвэрлэл 2.3 тэрбум ам.доллараас 437 тэрбум ам.доллар хvртэл єссєн гэсэн тоон vзvvлэлтvvд байдаг байна. Солонгос орны нийгэм, эдийн засгийн асар хурдацтай хєгжилд нєлєєлсєн дараахь хэдэн хvчин зvйлvvд байдаг ажээ. Нэгдvгээрт, 1962 оноос хэрэгжvvлж эхэлсэн эдийн засгийг хєгжvvлэх 5 жилийн тєлєвлєгєєнvvдийн явцад Засгийн газрын гvйцэтгэж ирсэн идэвхитэй зєв удирдлага, тvvнд нь тус дэмжлэг vзvvлдэг зохион байгуулалтын бvтэц.
Хоёрдугаарт, газар нутаг бага, байгалийн баялаг нєєц хомс, дотоод зах зээл нь хязгаарлагдмал учир vндэсний vйлдвэрлэлийг хєгжvvлж, экспорт, хєрєнгє оруулалтыг нэмэгдvvлэх эдийн засгийн бодлогыг баримталсан явдал.
Гуравдугаарт, єндєр мэдлэг, боловсролтой боловсон хvчинг олноор нь гадаадад сургаж бэлтгэх бодлого баримталсан нь эдийн засаг, нийгмийн хєгжлийг богино хугацаанд vсрэнгvй хєгжихєд нэлээд гол vvргийг гvйцэтгэсэн байна. 1997 оны эцсээр Азийн санхvvгийн хямрал БНСУ–д нєлєєлж, улмаар хэт их vйлдвэрлэлтийн хямралд оруулсан билээ. Ихэнхи пvvс, компаниуд олноороо дамдуурч биржийн зах зээлийн єртєг хамгийн доод цэгтээ хvрсэн байна. Иймээс Олон Улсын Валютын Сангаас нийт 58.35 тэрбум ам.доллар зээл авахад хvрчээ. Засгийн газраас 1998 онд хийсэн бvтцийн єєрчлєлт, ОУВС болон олон улсын хамтын нийгэмлэгийн тусламжтайгаар БНСУ нь одоогоор эдийн засгийн хямралаас гарч сэргэлтийн шатандаа явж байгаа.
Ерєнхийлєгч Ким Дэ Жvний Засгийн газар гадаадын хєрєнгє оруулалтыг бvхий л талаар дэмжих зорилго тавин тодорхой арга хэмжээнvvдийг амжилттай хэрэгжvvлж байна. Солонгосын Засгийн газар vндэсний аюулгvй байдал, эрх ашгийг хєндєхгvйгээр vндэсний соёл, тvvхийн холбоотой чухал салбаруудаас бусад эдийн засгийн салбарт гадаадын хєрєнгє оруулагчдад хязгааргvй оролцох эрх олгосон билээ.
Жишээ татахад солонгосын компаний 30%–ийг худалдан авах, vнэт цаасны болон биржийн зах зээлд оролцох гэх мэт урьд нь гадаадын хєрєнгє оруулагч нарт хориотой байсан vйл ажиллагааг хуулийн дагуу чєлєєтэй явуулахыг зєвшєєрсєн байна.



Боловсрол

Солонгосын ерєнхий боловсролын сургууль нь 12 жилийн сургалттай бєгєєд бага анги 6 жил, дунд анги 3 жил, ахлах анги 3 жилийн хугацаатай. Их, дээд сургуулиуд нь мэргэжил, чиглэлээсээ хамаарч 2 буюу тvvнээс дээш жилийн сургалттай байдаг. 1998 оны байдлаар ерєнхий боловсролын сугуулиудын тоо 1,085–д хvрч нийт 1.4 сая сурагчдыг хамардаг бол их, дээд сургуулиудын тоо 350–д хvрч 2.95 сая оюутан элсvvлэн суралцуулж байна.
Шинжлэх ухаан

1980–аад оны сvvлээр урьд ємнє нь уламжлагдан хєгжиж ирсэн гол тєлєв механик, гар ажиллагаа ихтэй хєнгєн, хvнсний vйлдвэрлэл нь зах зээлийн єрсєлдєєнд хоцрогдож хvнд байдалд орж байсан. Солонгос Улсын засгийн газар 1982 онд Шинжлэх ухаан, технологийн яам, Шинжлэх ухаан, Технологийг урамшуулах зєвлєл байгуулан ажилласан байна. Єнєє vед БНСУ–д улсын болон хувийн хэвшлийн бvх байгууллага, нэгжvvд орчин vеийн цахим техник, компьютер холбоо, харилцааны сvлжээнд холбогдон шинэ техник, технологийг нээж ашиглах талаар дэлхийн тvвшинд нэгэнт хvрсэн орон билээ. Мєн Солонгос улс шинэ материал, биотехнологи, далайн судлал, агаарын хvчин зэрэг салбаруудад шинэ технологи боловсруулан хєгжvvлэх хєтєлбєрийн дагуу хvч чадлаа тєлєвлєрvvлэн ажиллаж байна.
Сонин хэвлэл

1998 оны сvvлээр Солонгос улсад єдєр тутмын 107, долоо хоногь сар тутмын 5,249 тєрлийн сонин, хэвлэл бvртгэгдсэн байна. Yvнээс гадна арилжааны бус сэтгvvлийн тоог оруулбал 7,000–д хvрч байна. Солонгосын анхны сонин болох Тунниб Шинмvний эхний дугаарыг 1896 онд нийт 300 ширхэгийг Америкт эмчийн мэргэжил эзэмшсэн Со Чэ Пил гэгч хvн санаачлан гаргажээ. Уг сонин долоо хоногт 3 удаа солонгос, англи хэл дээр гардаг байсан байна. Єнєєдєр Солонгос улсад хэвлэгдэн гарч буй сонин хэвлэл дунд анхны бєгєєд нэр хvндтэй сонин бол Чусон Илбу, Дунг–а Илбу юм.
Радио телевиз

Солонгосын радио станц нь 1927 онд Японы засгийн газрын даалгавраар байгуулагдсан бєгєєд тэр нь 1945 онд чєлєєлєгдєх хvртэл Японы колончлолын бодлогыг хэрэгжvvлэгч гол хэрэгсэл байжээ. Єнєєгийн байдлаар Солонгост нийт 116 радио станц vйл ажиллагаагаа явуулж байгаагаас 62 нь FМ станцууд юм. Эдгээрийн дунд тєрийн мэдэлд байдаг станцуудаас гадна олон тооны хувийн радио станцууд нэвтрvvлгээ чєлєєтэй дамжуулж байгаа. 1956 онд нэгэн хувийн телевизийн станц Сєvл хотод байгуулагдсанаар солонгосчууд анх удаагаа телевизийн мэдээллийг хvлээн авч эхэлсэн. Уг станц нь удалгvй тvймэрт єртєгдєж vгvй болсон ч 1961 онд Солонгосын засгийн газар нь телевизийн албан ёсны KBS агентлагийг Сєvл хотод байгуулжээ. Yvний дараа Солонгосын єнцєг булан бvрт нэвтрvvлгээ цацах чадвартай телевизийн стацууд бий болжээ. Эдгээрээс хамгийн олон салбартай станцууд бол 1964 онд байгуулагдсан TBC-TV(Тонян Мэдээллийн Компани), 1969 онд байгуулагдсан MBC-TV(Мvнхуа Мэдээллийн Компани), 1991 онд байгуулагдсан SBS-TV зэрэг байдстанцууд юм. Одоогийн байдлаар Солонгос улсад нийт 49 телевизийн станцууд ажиллаж байгаа бєгєєд Америкийн цэргийн штабаас Солонгост байрлаж байгаа єєрийн цэргvvдэд зориулан явуулдаг AFKN-TV станц нь нэвтрvvлгээ англи хэл дээр бэлтгэн явуулж байна. Солонгосын телевизийн станцууд ажлийн єдрvvдэд 14 цагийн, амралтийн єдрєєр 19 цагийн нэвтрvvлгэ явуулдаг. Yvнээс гадна Солонгосд кабелийн телевиз анх 1970 онд нэвтэрч эхэлсэн ба 1997 оны байдлаар нийт 29 кабелийн сувгаар 16 тєрлийн нэвтрvvлгийг дамжуулдаг болсон.
Нийтийн амралтийн єдєр

1 сарын 1 : Шинэ жил
Аргын тоолол 1 сарын 1 : Цагаан сар - Сол нал
3 сарын 1 : Тусгаар тогтнолын єдєр
4 сарын 5 : Мод тарьдаг єдєр
Аргын тоолол 4 сарын 8 : Бурхан багшийн мэндэлсэн єдєр
5 сарын 5 : Хvvхдийн баяр
6 сарын 6 : Хувьсгалчдын баяр
7 сарын 7 : Хууль баталсан єдєр(1948)
8 сарын 5 : Колончлалаас чєлєєлєгдсєн єдєр (1945)
Аргын тооллын 8 сарын 15 : Ургацын баярын єдєр
10 сарын 3 : Анхны тєрт улс байгуулагсан єдєр (м.э.є 2333)
12 сарын 25 : Христмасын баярын єдєр


Сүүлийн удаа testament 11-р сар.10.07 4:26 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.10.07 4:23 pm 
Оффлайн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Нэгдсэн: 7-р сар.24.07 11:27 pm
Бичлэгүүд: 6
ЭНЭХҮҮ МЭДЭЭЛЛЭЛҮҮД НЬ МОНГОЛД БАЙГАА СОЛОНГОСТ ИРЭХ ГЭЖ ТӨЛӨВЛӨЖ БЭЛТГЭЖ БАЙГАА ХҮМҮҮСТ ЗОРИУЛСАН БОЛНО

БИДНИЙ МЭДДЭГ ХИРНЭЭ АНХААРМААР ЗҮЙЛҮҮД СОЛОНГОСЫН АМЬДРАЛД ИХ ГАРДАГ УЧРААС БИЧЛЭЭ



СОЛОНГОСЫН БАЙРНЫ ТУХАЙ АСУУДАЛ 2007-2008


СӨҮЛ ДЭГҮ ДЭЖОН ГЭХ МЭТ ХОТУУДАД БАЙРНЫ ҮНЭ ТӨВЛӨРСӨН ГАЗРАА ҮНЭ ИХТЭЙ БАЙДАГ. ОДОО ТЭГЭЭД ГАЗРЫН ҮНЭ НЭМЭГДЭЖ БАЙГАА БОЛОХООР БАЙР ХУДАЛДАЖ АВАХАД НИЛЭЭН ҮНЭТЭЙ БОЛСОН САЯХАН СОЛОНГОСЫН СӨҮЛ ХОТЫН ГАННАМ ДҮҮРЭГТ БАЙРНЫ ҮНЭ 10,5 ДАХИН ӨССӨН ГЭЖ ЯРИГДАЖ БАЙСАН.
БИ СӨҮЛД АМЬДАРДАГ. СӨҮЛД ОЮУТНЫ БАЙРНУУД ИХЭВЧЛЭН ҮНЭТЭЙ БАЙДАГ БӨГӨӨД 100,0-300,0 ВОНЫН ХООРОНД ХЭЛБЭЛЗДЭГ
ОРОН СУУЦ ,ЭСВЭЛ ЖИРИЙН 1,2 ДАВХРЫН БАЙР ГЭВЭЛ ОЛУУЛАА АМЬДАРДАГ ХҮМҮҮСТ МӨНГӨӨ НИЙЛҮҮЛЭЭД ХАМТ АМЬДРАХАД ХЭЦҮҮ ЗҮЙЛ БИШ БОЛОВЧ ГАНЦ ХОЁРООРОО АМЬДАРДАГ ХҮМҮҮСТ ЭНЭ НЬ ХАРИУЦЛАГА БОЛЖ ХУВИРДАГ.ТИЙМЭЭС АНХНААСАА САЙН БЭЛТГЭЛТЭЙ БОДОЖ БОЛОВСРУУЛСАН ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ БОЛОВУУ ГЭЖ БОДОЖ БАЙНЙ.
ОРОН СУУЦАНД БАРЬЦАА 10САЯ-20САЯ БАРЬЦАА САРД 400,0-600,0 ВОН ТӨЛДӨГ УЧИР СОЛОНГОСЧУУД НЬ ӨӨРСДӨӨ Ч ТЭР БОЛГОН ОРОН СУУЦАНД АМЬДАРДАГГҮЙ.
ЖИРИЙН БАЙР ГАЗАР ДООР 1,-2 ӨРӨӨ БАЙР 1,2 ДАВХРИЙН БАЙРНУУД БОЛ ХАРЬЦАНГУЙ ГАЙГҮЙ ҮНЭТЭЙ БОЛОВЧ ЧИЙГ ИХТЭЙ МОНГОЛ ХҮНИЙ БИЕНД ТӨДИЙ Л САЙН БИШ БОЛОВУУ
3-5САЯ БАРЬЦАА САРД 200-400 МЯНГА ГЭЖ БОДОХОД БОЛНО .ГЭХДЭЭ 5 САЯ БАРЬЦААТАЙ 250-300 ЫН БАЙРНУУД ИХ БАЙДАГ.АЛЬ БОЛОХ ГАЗАР ДООР АМЬДРАХГҮЙ БАЙХЫГ БОДОХ ХЭРЭГТЭЙ. МАНАЙХНЫ ХУВЬД ГАЗАР ДООР АМЬДРАНА ГЭДЭГ ТӨСӨӨЛӨГДӨХГҮЙ БАЙЖ МАГАДГҮЙ Л ДЭЭ ГЭХДЭЭ ЭНД ИРСЭН ХОЙНОО ГАЙХАХААС ИЛҮҮТЭЙГЭЭР МОНГОЛДОО БАЙХДАА МЭДЭЭД САЙН ТУНГААН БОДОЛЦВОЛ ИЛҮҮ ДЭЭР БОЛОВУУ

ГАЗАР ДООРХ БАЙРНУУД
ӨВӨЛ ДУЛААХАН ЗУН НЬ СЭРҮҮХЭН БАЙДАГ УЧИР АМЬДРАХАД МУУГҮЙ БАЙДАГ ГЭВЧ ХҮНИЙ БИЕИЙГ ЧИЙГ АЯАР ИДСЭЭР БАЙГААД УУШИГ УСТАХ Ч ЮМУУ АМАРХАН ХАНИАД ХҮРЭХ ТОХИОЛДОЛТОЙ
1,2 ДАВХРИЙН БАЙР БОЛОХООР ГАЗАР ДООРХООСОО АРАЙ ЖААХАН ҮНЭТЭЙ БАЙДАГ
БАРЬЦАА 5-10 САЯ Ч ХҮРДЭГ САРД ДЭЭРХТЭЙ ОЙРОЛЦОО БАЙНА

ЭНД МОНГОЛЧУУД ХЯМД ТЭГЭЭД ОЛУУЛАА ГАЗАР ДООР АМЬДРАХ НЬ ЭЛБЭГ БАЙДАГ БОЛОХООР ТЭР ТАЛ ДЭЭР САЙН АНХААРАХ ХЭРЭГТЭЙ БОЛОВУУ

БАРЬЦААНЫ АСУУДАЛ МАНАЙХНЫ ХУВЬД ХҮНДРЭЛТЭЙ БАЙДАГ ТЭГЭЭД ОЮУТНУУД,АЖИЛДАГ ХҮМҮҮС ОЛУУЛАА НИЙЛЖ БАЙГААД МӨНГӨӨ ХУВААЖ ТӨЛӨХ НЬ ЭЛБЭГ БАЙДАГ
АЛЬ БОЛОХ ЧИЙГГҮЙ 1-3 ЭСВЭЛ ДЭЭВЭР ДЭЭР ЗҮГЭЭР БАЙХАА


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.10.07 4:44 pm 
Оффлайн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Нэгдсэн: 7-р сар.24.07 11:27 pm
Бичлэгүүд: 6
ХЭРЭГЛЭЭНИЙ ӨРТӨГ


САРД 300-400,0 ВОН ХЭРЭГЦЭЭНД ЯВЧИХДАГ
ТЭЭВЭР,ХООЛ БАЙР ,БУСАД......

БАРААНЫ ҮНЭ МОНГОЛООС 2-3 ДАХИН ҮНЭТЭЙ ГЭЖ ХЭЛЖ БОЛНО
МЭДЭЭЖ БАЙНГА ЗАХААР ҮЙЛЧЛҮҮЛЭЭД БАЙВАЛ АРАЙ ХЯМД ТУСНА Л ДАА
ХҮНСНИЙ НОГООГ МОНГОЛЫН ҮНЭТЭЙ ТӨСТЭЙ БАЙХ ГЭЖ БОДОЖ БАЙНА
МАХНЫ ҮНЭ НИЛЭЭН ҮНЭТЭЙ ХОНИНЫ ҮХРИЙН МАХ 8-10,000 БАЙДАГ
ХҮМҮҮСТЭЙ НИЙЛЭЭД МАХНЫ ЗАХААС АВБАЛ АРАЙ ХЯМД ТУСНА ЖИЧ 20,0 ЫН МАХЫГ ХИЛЭЭР БОДВОЛ 1КГ НЬ 3500-4000 БАЙХ ЖИШЭЭТЭЙ
ЖИМС БАС ҮНЭТЭЙ ЖИЧ/ 3Ш АЛИМ-3000ВОН МАНАЙХААР 4000ТӨГ ГЭСЭН ҮГ
МЕТРО АВТОБУСАНД МӨНГӨ ИХ ЯВЧИХДАГ 2 ТАЛДАА 1800 /ЦЭНЭГЛЭДЭГ КАРТ
-------------2000 БИЛЕТЭЭР БОЛ
СҮҮЛИЙН ҮЕД КАРТААР ХҮМҮҮС ГОЛДУУ ҮЙЛЧЛҮҮЛДЭГ


ДЭЭРХ БИЧСЭН ЗҮЙЛСИЙГ СОЛОНГОСЫН ТАЛААР МЭДЭХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА ГЭСЭН ХҮСЭЛТЭЭР БИЧЛЭЭ
АСУУХ МЭДМЭЭР ЗҮЙЛ ГАРВАЛ РМ БИЧНЭ ҮҮ


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.15.07 1:05 pm 
Оффлайн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Нэгдсэн: 7-р сар.24.07 11:27 pm
Бичлэгүүд: 6
SOLONGOSIIN IH DEED SURGUULI


SOLONGOSIIN IH DEED SURGUULUUDIIN TALAAR MEDEELELIIG
http://www.studyinkorea.go.kr/english/index.jsp
www.cmox.org
www.mglclub.com
www.snumgl.org geh metiin site uudaas medeelel avch bolno

Оюутны виз ерөнхийдөө 2 төрөл байдаг.D-4 болон D-2



Оюутны виз ерөнхийдөө 2 төрөл байдаг.D-4 болон D-2
1. D-4 виза нь 3, 3 сараар сунгадаг.
Yvнийг авахын тулд эхлээд солонгост C–3 визээр ирээд солонгосын Их, дээд сургуулийн хэлний дамжаанд бvртгvvлж төлбөрөө хийсний дараа тус сургуулиас виз сунгаж өгөх бичиг авч Солонгосын Immagration дээр очиж авна. Анх авч байгаа тохиолдолд 7 хоногийн дараа гарна. Харин дахин сунгаж байгаа бол өдөртөө гарна.

2. D-2 виза нь бакалавраар сурч байгаа тохиолдолд 2, 2 жилээр сунгадаг. Магистр, докторт сурах бол 1, 1 жилээр сунгана. Yvнийг авахын тулд солонгосын Их, дээд сургуулийн бакалавр, магистр, доктор зэргээр сурахаар элсэн орсон бол тус сургуулиас виз сунгаж өгөх бичиг авч Солонгосын Immagration дээр очиж авна. Анх авч байгаа тохиолдолд 14 хоногийн дараа гарна. Харин дахин сунгаж байгаа бол өдөртөө гарна.

D-4 визийг дахин сунгуулахад :
1. Гадаад паспорт(여권)
2. D-4 визтэй гадаад хvний vнэмлэх(외국인등록증)
3. Сургалтын төлбөр төлсөн баримт(등록금증명서)
4. Сургуулийн дамжаанд vргэлжлvvлэн сурч байгаа нь vнэн гэсэн баримт(재학증명서)


D-2 виз анх удаа авахад :
1. Гадаад паспорт(여권)
2. Сургуульд элсэж орсон нь vнэн гэсэн баримт(입학증명서)
3. Сургалтын төлбөр төлсөн баримт(등록금증명서)
4. Солонгосын банкинд хэдэн вонтой гэсэн баримт(잔액증명서). Yvнийг авахдаа банкны дэвтэртээ дор хаяж 3,000,000 вонтой байх ёстой ба өөрийн банкин дээр хадгаламжийн дэвтэртэйгээ очиж 잔액증명서 хийж өгөөч гэхэд болно.
5. Хадгаламжийн дэвтэр (шаардлагатай бол)

D-2 визийг дахин сунгуулахад :
1. Гадаад паспорт(여권)
2. D-2 визтэй гадаад хvний vнэмлэх(외국인등록증)
3. Сургалтын төлбөр төлсөн баримт(등록금증명서)
4. Сургуулийн дамжаанд vргэлжлvvлэн сурч байгаа нь vнэн гэсэн баримт(재학증명서)
5. Солонгосын банкинд хэдэн вонтой гэсэн баримт(잔액증명서). Yvнийг авахдаа банкны дэвтэртээ дор хаяж 3,000,000 вонтой байх ёстой ба өөрийн банкин дээр хадгаламжийн дэвтэртэйгээ очиж 잔액증명서 хийж өгөөч гэхэд болно.
6. Хадгаламжийн дэвтэр (шаардлагатай бол)


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 1-р сар.13.08 10:45 pm 
Оффлайн
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Нэгдсэн: 1-р сар.05.08 3:04 am
Бичлэгүүд: 1
sain uu zaluusaa? Solongost uildwerleliin zoriulalttai ashiglagdaj baisan oyodliin mashine nileen hyamdhan bdg gej bi sonsson. Herew unen bol yamar unetei bdg bol? Medeh bolon medej chadah humuus tuslaach. MONGOL ULSAA HUGJUULIE.
EMAIL [email protected] harui husie


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 1-р сар.15.08 3:19 am 
Оффлайн
Mister
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.06.06 2:42 pm
Бичлэгүүд: 606
Байршил: Traveler™
“БИ МОНГОЛДОО ХАЙРТАЙ. БИД ХАМТДАА ИХИЙГ БҮТЭЭНЭ” УРИАН ДОР ЯВАГДАХ АСУУЛТ.НЭТ, ТЕССЕРАКТ КЛУБ-С ХЭРЭГЖҮҮЛЭХ МОНГОЛ УЛСЫН ДАЛБАА, ДЭВТЭР МОНГОЛ ЗАЛУУСЫН ГАРААС ГАРТ ДЭЛХИЙ ТОЙРОН АЯЛУУЛАХ ТӨСӨЛ хэрэгжих гэж байгаа тул нийт гишүүд дараах холбоосоор дамжин орж төсөлтэй танилцаад, оролцох хүсэлтэй бол гишүүдийн жагсаалтад нэрээ оруулаарай. Нутаг орон дахь далбаа, дэвтэр аялах маршрутыг Модератор хариуцан авах тул оршин суугаа хаягаа тухайн модераторт ПМ-р илгээх шаардлагатайг анхаарна уу.

http://www3.asuultserver.com/forum/viewforum.php?f=149

_________________
:eviii:


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 2-р сар.07.08 7:10 pm 
Оффлайн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.02.07 11:57 pm
Бичлэгүүд: 55
Байршил: Gertee
Korea-d surdag gishuudeesee heden yum asuuh gesiin.Naana chini er ni surhad yamar ve? Her chanartai bolovsrol olgodog ve? Bas surguuliin tulbur, amidrah zardaliin talaar medeelel ugch tuslaach.

_________________
Hi


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 2-р сар.16.08 11:08 pm 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.15.08 7:44 pm
Бичлэгүүд: 22
Байршил: 15 th street
hi guys nadad tuslax sain setgeltei zaluus baival tuslaad ogooch bi turked baidag endees korea yvj surmaar baina urilga ene ter yu yu xootsolddog ene teriig asuugaad suraglaad ogchix xun baival bi mash ix bayrlanashuu

_________________
alfie shig amidar...


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 2-р сар.26.08 12:01 pm 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.23.06 4:54 pm
Бичлэгүүд: 10
Solongos dahi Mongoliin elchin saidiin yam bolon Amerikiin elchin saidiin yam haana bdagiig medeh hun bwal hayagiig ni ugch tus bolohgui yu? Site ni ajillahgui blhr medeh bolomj algaa

_________________
What a wonderful world!!!


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 3-р сар.21.08 11:59 pm 
Оффлайн
10 жил хамтдаа
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.17.03 9:47 pm
Бичлэгүүд: 853
Байршил: нууц газар
정왕동 havitsaa hun bnuu 정왕역 ch gej bolno ansanaas 2 buudal ene havid baidag em huisten bnuu? udval yorn hetsuudeh yum bna.. sayhan irlee so-d 광주 giin 전남 ih surguild nileen heden oyutan baidag gej sonsloo.. ted nartai taniltsmaar bna kekek

_________________
?.НЕТ БИД ХОЁР 10 ЖИЛ.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 3-р сар.25.08 6:14 pm 
Оффлайн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.14.02 10:08 am
Бичлэгүүд: 4
Байршил: South Korea , Seoul
solongosdoh Mgl elchin saidiin yam bol 서울시 한남동 한남역 oirhon bdag ym. bugaad zamaa dagaad alhaad bh leer ochidog ym daa.
mexico elchiintei zalgaatai bdag ym.
harin USA elchin bol 광항문역 d bdag ym buuhleer andashgui bituu police bolson gazar bdag ym daa.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 4-р сар.10.08 3:20 pm 
Оффлайн
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.06.07 8:31 pm
Бичлэгүүд: 110
Байршил: БИ САРМАГЧИНГААС ҮҮСЭЭГҮЙ !
Ишлэл:
solongosdoh Mgl elchin saidiin yam bol 서울시 한남동 한남역 oirhon bdag ym. bugaad zamaa dagaad alhaad bh leer ochidog ym daa.
mexico elchiintei zalgaatai bdag ym.
harin USA elchin bol 광항문역 d bdag ym buuhleer andashgui bituu police bolson gazar bdag ym daa.
Mongoliin elchingiin website n yu yum be?

Elchind gadaad passport sungadag biluu?

bi uur hotod bolhoor, shuudangaar passportoo yavuulj sunguulj boloh bolvuu?

ene talaar medeh hun bn u?

_________________
peeeeaaace ..


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.14.08 11:29 pm 
Оффлайн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Нэгдсэн: 7-р сар.24.07 11:27 pm
Бичлэгүүд: 6
Мэдээлэл гарсан байсныг орчуулан орууллаа.

Шинэчлэлийн агуулга:

1. (D-2) визний ангилал буюу тогтмол оюутны визтэй оюутнуудыг визний ангилалаас багшлах виз (E-1), судлаачийн виз (E-3), тусгай хөдөлмөр буюу (E-7) ангилал руу тус тус өөрчлөх эрхийг олгох

а) Эхлэх өдөр: 2007. 7. 23

б) Харъяалагдах хүмүүс :
- Солонгост байгалийн ухаанаар бакалаврын түвшинд 7 семестерээс дээш суралцаж буй (магистр, докторын хувьд 3 семестерээс дээш ) оюутнууд дундаас харъяалагдах их сургуулийн захирлын (салбар сургуулийн захирал) тодорхойлолтыг авсан оюутан.

- Солонгост нийгмийн ухаанаар магистраас дээш түвшинд суралцаж буй оюутнууд дундаас харъяалагдах их сургуулийн захирлын (салбар сургуулийн захирал) тодорхойлолтыг авсан оюутан.

в) Өөрчлөх боломжтой визний ангилал:

Багшлах виз (E-1), судлаачийн виз (E-3, байгалийн ухаанаар суралцаж буй оюутнуудад хамаарна.), тусгай хөдөлмөр (E-7)



2. (D-2) визний ангилалтай оюутнуудыг ажилд ороход бэлтгэхэд нь зориулж виз олгох

а) Эхлэх өдөр: 2007. 11.1

б) Харъяалагдах хүмүүс :

- Солонгост байгалийн ухаанаар бакалавраас дээш түвшинд суралцаж буй, дундаж оноо 3.0 аас дээш дүнтэй оюутнууд дундаас урирдагч багшийн итгэмжлэлтэй оюутан.

- Солонгост нийгмийн ухаанаар магистраас дээш түвшинд суралцаж буй оюутнууд дундаас урирдагч багшийн итгэмжлэлтэй оюутан.

в) Сунгах хугацаа :
6 сар



3. (D-2) визний ангилалтай оюутнуудад цагийн ажил хийх зөвшөөрөл олгох

а) Эхлэх өдөр: 2007. 11.1

б) Харъяалагдах хүмүүс :

- Солонгост 1 семестерээс дээш суралцаж буй оюутнууд дундаас урирдагч багшийн итгэмжлэлтэй оюутан.

Жич: дадлагын оюутан эсвэл судалгааны оюутнуудад цагийн хязгаар байхгүй

в) Ажиллах зөвшөөрөлтэй цаг :
Улирлын дундуур 1 долоо хоногт 20 цаг, амралтын дундуур хязгааргүй. (улирлын дундуур ажиллах хүсэлт гаргасан тохиолдолд хамаарахгүй)

г) Бүрдүүлэх материал :

Паспорт, гадаад иргэний паспорт, өргөдөл, шимтгэл 60,000 вон (Солонгос гаралтай гадаад иргэнийг уг шимтгэлээс чөлөөлнө.), урирдагч багшийн тодорхойлолт, ажиллахад анхаарах зүйлсийг зөвшөөрсөн бичиг.

д) Ажиллах зөвшөөрлийн хүрээ :

① Эзэмшсэн мэргэжилтэй холбогдолтой ажлын байр эсэх

② Нийгмийн хүрээнд гадаад оюутан хийж ажил

Жич: орчуулга, номын санд ажиллах, судалгаа, багшийн туслах гэх мэт

③ Гадаад хэлний сургалтын төвд гадаад хэлний ярианы багш (гадаад хэл заах зөвшөөрөлтэй хүн)

е) Ажиллахад хориглох хүрээ
① Аж үйлдвэрийн хамгааллын төвөөс ажилд авахад хориглосон үйлдвэр болон судалгааны төв

② Мөрийтэй тоглоомын газар
③ Зугаа, цэнгээний газар
④ Хувь хүний гэрийн багш



4. (D-2) визний ангилалтай оюутнууд энгийн сургалтын (D-4) визний ангилалруу солих зөвшөөрөл олгох

а) Эхлэх өдөр: 2007. 12.17

б) Харъяалагдах хүмүүс :

- Солонгост их сургууль төгсөх гэж буй оюутнууд дундаас дотоодын хөрөнгө оруулалттай компани эсвэл гадаадын компанид ажилд орон дотоодод сургалтын дадлага хэрэгтэй гэж итгэмжлэгдсэн оюутан.

Жич: Төгсөлтөөс өмнө ‘төгсөх тодорхойлолт’оо авах боломжтой тохиолдолд визний ангилалаа солиулж болно.

в) Сургалтын дадлагын газар: Дотоодын хөрөнгө оруулалттай компани эсвэл гадаад компаний салбар

г) Виз сунгах хугацаа: 1 жил

д) Хязгаарлах хүрээ: Аж үйлдвэрийн сургалтын визтэй хүн. (C-3)
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Deerh medeelliig CMOX-deerh medeellees huulbarlan tavisan bolno.


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 916 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2 3 4 5 636 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр