#AsuultSambar :
https://forum.asuult.net:443/

Монголчуудын ядуу байгаа шалтгаан
https://forum.asuult.net:443/viewtopic.php?t=89589
30 хуудас 30

Зохиогч:  aduuch [ 6-р сар.22.15 12:03 pm ]
Постын сэдэв:  Re: Монголчуудын ядуу байгаа шалтгаан

Тань шиг хөрөнгө, мөнгөтэй хүнд бол мэдэгдэхгүй л дээ. Мань мэтийн эмзэг бүлгийн ядуу хүмүүст өдөр бүр айхтар мэдэгдэж байна даа.

Зохиогч:  aduuch [ 6-р сар.22.15 12:36 pm ]
Постын сэдэв:  Re: Монголчуудын ядуу байгаа шалтгаан

эдийн засгийн өсөлт нь буураад ажилгүйдэл нэмэгдээд валютын ханш өсөөд иргэдийн худалдан авах чавдар буураад байгаа нь тэгээд юуны дохио вэ. Засгийн газар мөнгөгүй болчихоод байгааг анзаарахгүй байна уу.

Зохиогч:  11.40 [ 6-р сар.22.15 1:16 pm ]
Постын сэдэв:  Re: Монголчуудын ядуу байгаа шалтгаан

Тэгвэл би ордонд амьдарч байгаа юм байна. Хямралд өртсөөн өртсөн

Зохиогч:  aduuch [ 6-р сар.22.15 1:44 pm ]
Постын сэдэв:  Re: Монголчуудын ядуу байгаа шалтгаан

Ишлэл:
Ишлэл:
эдийн засгийн өсөлт нь буураад ажилгүйдэл нэмэгдээд валютын ханш өсөөд иргэдийн худалдан авах чавдар буураад байгаа нь тэгээд юуны дохио вэ. Засгийн газар мөнгөгүй болчихоод байгааг анзаарахгүй байна уу.
Харин ч зүгээр юм бишүү? Хөөс нь хагараад болж л байна ш дээ. Гэхдээ ажилгүйдэл нэмэгдэнэ гэдэг миний хувьп цаасан дээр л байгаа байх. Ажилгүй хүмүүс зүгээр суухгүй нь мэдээж, гар доор хийж болох юү л байна бүгдийг л хийнэ ш дээ. Сая хэд хоног инженерийн ажлын талаар судлахад зам дээр ажилладаг туслах ажилтан л гэхэд өдрийн 35-г авдаг юм байна ш дээ. Тэгээд сар биш 20 хоног ажиллалаа гэхэд 700-г авч байна. Энийг тэгээд хямрал гэх үү? Иргэдийн хувьд засгийн газар мөнгөгүй болно гэдэг тэдний биш, засгийн газрынхны л асуудал байх. Гол нь иргэдийн амьдралд хямрал байна уу л гэсэн ш дээ. Үнэндээ миний бодлоор хямрал ордонд л болоод байгаа байх. Тэрнээс амьдрал дээр хямрал алга!
Ихэнх иргэдийн хувьд хямрал мэдэгдээд эхэлчихсэн байгаа. Хямрал доод давхрагаасаа эхлээд явж байна. Өмнөх эдийн засгийн өсөлт, инерцээрээ нэлээд удаан тэслээ. Одоо засгийн газрын хэмжээнд хүрчихвэл их л хүндрэнэ. Энэ жил хөрөнгө оруулалтыг нэлээд хумисан. Төсвөө танах гээд чадаагүй. Засаг мөнгөгүй болно гэдэг төсвийн урсгал зардал, тэтгэвэр тэтгэмж, төсвийн ажилтнуудын цалин хэцүүднэ гэсэн үг. Ийм байдалд хүрвэл жинхэнээсээ хямралыг мэдрэх байлгүй.

Зохиогч:  aduuch [ 6-р сар.22.15 1:56 pm ]
Постын сэдэв:  Re: Монголчуудын ядуу байгаа шалтгаан

эдийн засгийн өсөлт бууралт хямрал гэдэг бол байдаг л үзэгдэл, тэрнээс зугатаах шаардлагагүй гэдэг. яах ёстой гэдгийг нь мундаг улсууд нь мэдэж байгаа байхөө.

30 хуудас 30 Бүх цагууд UTC+09:00
Powered by phpBB® Forum Software © phpBB Limited
https://www.phpbb.com/