#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.13.26 12:13 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 925 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 124 25 26 27 2836 Дараагийн
Зохиогч Мэссэж
 Постын сэдэв: Re: Хувьцаа болон Бонд
БичлэгБичигдсэн: 11-р сар.30.12 7:15 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Хувьцаа болон Бонд
БичлэгБичигдсэн: 12-р сар.06.12 9:48 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
"АНОД БАНК"-НЫ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 16.00 цагт Зуун айл дахь "Хэвлэлийн Хүрээлэн"-д Анод банкны хувьцаа эзэмшигч-хохирогчдын түр хорооноос 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдөр БЗД-ийн Шүүхэд болох "Анод Банк"-ны Шүүх хуралтай холбоотой асуудлаар хуралдах тул нийт хувьцаа эзэмшигч, хувьцаа худалдаж авч хөрөнгө оруулсан иргэдийг идэвхитэй оролцохыг хүсч байна.

АНОД БАНКНЫ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ-ХОХИРОГЧДЫН ТҮР ХОРОО
Лавлах утас: 9908-8573, 312604

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Хувьцаа болон Бонд
БичлэгБичигдсэн: 12-р сар.12.12 12:49 pm 
Оффлайн
Жинхэнэ Бука Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.15.07 11:21 am
Бичлэгүүд: 2727
SA sonirholtoi medeelel oruulj bain shu.

_________________
www.hicheel.com


Дээд талд
 Постын сэдэв: Re: Хувьцаа болон Бонд
БичлэгБичигдсэн: 12-р сар.12.12 3:02 pm 
Оффлайн
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн

Нэгдсэн: 8-р сар.27.12 1:28 pm
Бичлэгүүд: 2075
Энэ мэдээгээ ХБ-ийн сайтаас аваад байна уу?


Дээд талд
 Постын сэдэв: Re: Хувьцаа болон Бонд
БичлэгБичигдсэн: 12-р сар.12.12 3:03 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
http://www.bdsec.mn/

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Хувьцаа болон Бонд
БичлэгБичигдсэн: 12-р сар.12.12 3:15 pm 
Оффлайн
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн

Нэгдсэн: 8-р сар.27.12 1:28 pm
Бичлэгүүд: 2075
Аан.
БДСек гэж нэг ХБ-ээс том толгойтой компани байна аа.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Хувьцаа болон Бонд
БичлэгБичигдсэн: 12-р сар.12.12 5:46 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Миний ойлгосноор бол нэг данснаас нөгөө данс руу хувьцаа шилжүүлж ханшийг нь өсгөж байгаад хүмүүсийг шуураад ирэхээр нь хямдхан авсан хувьцаануудаа зарчихдаг юм шиг байна лээ.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Хувьцаа болон Бонд
БичлэгБичигдсэн: 12-р сар.12.12 5:47 pm 
Оффлайн
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн

Нэгдсэн: 8-р сар.27.12 1:28 pm
Бичлэгүүд: 2075
Үнэн, үнэн.
Наад БДСек чинь жинхэнэ цусыг нь хольж байгаа.
Ард нь Женко байдаг гэж л ярилцах юм байна лээ шүү.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Хувьцаа болон Бонд
БичлэгБичигдсэн: 12-р сар.12.12 5:53 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.08.11 12:08 pm
Бичлэгүүд: 982
Байршил: Нэгэн дээвэр дор
Ганц тоглогч нь Бидисек л дээ. Өөр байдаг юм уу. Урдаас хөрөнгө оруулалт авч одоо ХК болсон байхаа даа.

_________________
los blancos


Дээд талд
 Постын сэдэв: Re: Хувьцаа болон Бонд
БичлэгБичигдсэн: 12-р сар.12.12 5:54 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
“Тавантолгой” хувьцааг хөөрөгдөж байжээ
2011 оны 4 сарын 13
Санхүүгийн зохицуулах хороо болон бусад хол­богдох байгууллагын хам­тар­­сан ажлын хэсгийн шал­галтаар “Тавантолгой” ХК-ийн хувьцааны үнийг зохиомлоор хөөрөгдөж бай­­сан гэсэн дүгнэлт гарчээ. Тодруулахад, энэ нь одоо монголчуудын ав­­­на гэж хүлээж байгаа том Тавантолгойн ордтой хамааралтай асуудал огт биш. Жижиг Тавантолгой буюу орон нутгийн 51, хувийн хэвшлийн, өөрөөр хэлбэл, “Ажнай” Бат-Эрдэнийн гэсэн тодот­голтой “Тавантолгой” ХК /Монголын хөрөнгийн бирж дэх симбол нь TTL/ 1995 онд Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, хувьцаа нь хамгийн өндөр үнэд хүрээд байгаа компани. Өнгөрсөн онд хувьцаа нь 100 мянган төгрөг хүрэхтэй үгүйтэй байсан тус компанийн хувьцааны үнэ өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 12-ны байдлаар 950 мянган төгрөг болоод байгаа юм. Гэхдээ энэ бол оргил үнэ биш. Ердөө л хэдхэн хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 8-нд хаалтын ханшийн үнэ 1,08 сая төгрөг хүрсэн гэсэн мэдээлэл Монголын хөрөнгийн биржийн вэб сайтад байгаа бөгөөд 1,4 сая төгрөг хүрч байсан гэх тохиолдол ч бий. Монголын хөрөнгийн биржийн арилжааны мэдээллийг шүүж үзэх юм бол TTL-ын арил­жааны өсөлт, бууралт их л сонирхолтой харагдана. Нийт 526 мянган ширхэг хувьцаа Монголын хөрөнгийн бирж дээр гаргасан гэх боловч өдөрт хамгийн дээд тал нь 800 ширхэг л арилжаалагдаж байсан. Гэхдээ энэ нь үнэ нь одоогийнхтой харьцуулахад хэд дахин хямд буюу нэгж хувьцааны үнэ 193 мянган төгрөг дөхөж байх үед. Одоо бол үнэ нь нэг сая төгрөг рүү дөхөж очоод л байгаа шүү дээ. Хувьцааны үнэ ийн өсөхийг мэдэрч хямд байхад нь худал­даж авсан худалдан авагч нарт цагаахнаар атаар­хах нь зүй. Жил гаруйхны өмнө буюу 2010 оны нэгдүгээр сарын 12-нд 135 мянган төгрөг байхад нь худалдаад авчихсан бол нэг сая төгрөг дөхүүлээд худалдчих боломжтой байжээ гэж хэн ч халаглана. Ингэж халаглаж байгаа хүн ч цөөнгүй байгаа биз.

Гэтэл хамгийн гол нь холбогдох албаныхны хийсэн шалгалтаар “Тавантолгой” ХК-ийн хувь­цааны үнийг хиймлээр өсгөж байсан нь илэрчээ. Шалгалт хийх явцад өдөрт цөөхөн ширхэг хувьцааг гуравхан данснаас л худалдан авсан байжээ. Ерөнхийдөө дээр цухас дурд­санаар “Тавантолгой” хувьцааг олноор нь арил­жаалсан удаа цөөн. Магадгүй, нэгэнт үнэ нь өсөх нь тодорхой учраас хувьцаагаа худалдах сонирхол бага, биржийн зах дээр гарч ирсэн цөө­хөн хувьцааг сонирхогчид нь шүүрээд авчихдаг байжээ гэж ойлгож болох. Гэтэл хувьцааг гуравхан данснаас буюу гурван этгээд л авдаг байж. Энэ дансын цаана нэг эзэн байсан эсэх нь нэг асуудал. Хамгийн гол нь нэг ижил эрх ашигтай этгээд буюу “Тавантолгой” ХК-ийн охин компани, эсвэл түүнтэй хамаатан этгээд байж уу гэдэг нь гол асуудал. Яг үүнд ажлын хэсгийн шалгалтын дүн хариулт өгөх ёстой. Гэвч одоогоор шалгалтын дүнг олон нийтэд ерөөсөө мэдээ­лээгүй, хэзээ мэдээлэх нь тодорхойгүй байгаа юм. Хэрвээ ижил сонирхолтой этгээд албаар үнийг хөөрөгдөж байсан бол асуудал нухацтай бүү хэл, эрүүгийн хэргийн зүйлчлэл тал руугаа “явах” ёстой. Монголд өнөөдөр цөө­­хөн байгаа дилерүүд, мэргэжлийн бай­гуул­лагынхан үнэ хөөрөгдсөн бол нэг хэрэг, харин “Тавантолгой”-нхон өөрсдөө үнэ хөөрөгдсөн бол бүр ч өөр хэрэг болно. Учир нь гэвэл мэргэж­лийн байгууллагынхан үнэ хөөрөгдсөн “хэрэг” хийх юм бол ердөө л 40-250 мянган төгрөгөөр торгох хуулийн заалт байгаа.

Нэгж үнэ нь нэг сая төгрөг дөхөөд байгаа хувь­цааны асуудалд ёстой “хөөрхөн” торгууль байгаа биз.

Харин сонирхол нэг этгээдүүд үнэ хөө­рөг­д­­сөн бол ямар шийтгэл оноох нь одоогоор тодор­хойгүй. Эрүүгийн хуульд энэ талаар яг тухайлсан зүйл заалт үгүй л болов уу? Яагаад ийн тодруулах болов гэвэл “Тавантолгой”-н 800 мянган ам.долларын үнэ бүхий хувьцааг банкны барьцаанд тавьсан хэрэг өмнө нь мандаж байсан тухай мэдээлэл бий. Эндээс хувьцааны үнийг хөөрөгдөж байгаад их үнэд хүргэсэн хувьцаагаа банкны барьцааны зээлд тавих, эсвэл өөр ямар нэгэн аргаар “эргэлдүүлэх” заль мэх бай­на уу гэсэн хардлага төрж болохоор. Гэвч бан­кинд хувьцаа барьцаалсан гэсэн маргааны та­лаарх мэдээллийг одоогоор албаны эх сурвалжууд тодорхой тайлбарлахгүй байгаа юм. Ямартаа ч гэсэн банкны барьцаанд тавигдсан “Тавантолгой”-н хувьцааг барьцаанаас чөлөө­лүү­лэх талаар хүсэлт гаргасан ч үүнийг проку­рор хэрэгсэхгүй болгосон мэдээлэл бий. Нарийвчлан тодруулбал илүү нарийн асуудал байгаа болов уу? Зарим талаар бүрхэг байгаа энэ мэдээллийг орхиод хамгийн эн тэргүүнд тавигдаж байгаа асуудал гэвэл хувьцааны үнийг хиймлээр хөөрөгдсөн тохиолдолд яах ёстой вэ, ердөө л 250 мянган төгрөгөөр торгоод өнгөрөх ёстой юу гэсэн асуулт байна. Үүнд хариулт авахын тулд эхлээд Санхүүгийн зохицуулах хорооны хийсэн үнэ хөөрөгдсөн гэх шалгалтын дүгнэлтийг олон нийтэд хэзээ тодорхой танил­цуулан мэдээлэх вэ гэдгийг асуух ёстой. Үнэхээр үнэ хөөрөгдсөн бол хувьцаа худалдан авагчдад ямар хор нөлөө үзүүлэх, гэм буруутанд ямар шийтгэл ногдуулах вэ гэдэг асуулт араас нь урган гарч ирнэ. Үүнээс ургаад дараа дараагийн асуудал ургах ёстой ч одоогийн хууль эрх зүйн заалтаар хариулт нь бүрхэг байна. Эцэст нь Тавантолгойн хувьцаа гаргана, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх ёстой гэж хөөрцөглөөд байгаа ч хууль эрх зүйн зохицуулалт нь ямархуу төвшинд байгаа вэ гэдгийг хөндөх цаг аль хэдийнэ болсон биш үү?

А.ТУЯА
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

http://economy.news.mn/content/62480.shtml

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Хувьцаа болон Бонд
БичлэгБичигдсэн: 12-р сар.12.12 5:57 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Зураг

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Хувьцаа болон Бонд
БичлэгБичигдсэн: 12-р сар.12.12 6:09 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
ханшын зөрүү нь аймаар байна даа.
аргагүй л монгол юмдаа.

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Хувьцаа болон Бонд
БичлэгБичигдсэн: 12-р сар.12.12 6:33 pm 
Оффлайн
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн

Нэгдсэн: 8-р сар.27.12 1:28 pm
Бичлэгүүд: 2075
ХБ бол зүгээр тоглоомын газар.
БДСек мөнгө олж бусад нь БДСекийн хөлд үрэгддэг газар юм уу даа.


Сүүлийн удаа ezshuu 12-р сар.20.12 10:21 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
 Постын сэдэв: Re: Хувьцаа болон Бонд
БичлэгБичигдсэн: 12-р сар.19.12 6:31 pm 
Оффлайн
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.24.09 9:22 pm
Бичлэгүүд: 609
xen ni xyrdan bn ter niavch bgaam shdee teged..

_________________
Life is very nice, love it..


Дээд талд
 Постын сэдэв: Re: Хувьцаа болон Бонд
БичлэгБичигдсэн: 12-р сар.19.12 9:04 pm 
Оффлайн
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн

Нэгдсэн: 6-р сар.18.12 10:17 pm
Бичлэгүүд: 173
Ишлэл:
“Тавантолгой” хувьцааг хөөрөгдөж байжээ
2011 оны 4 сарын 13
Санхүүгийн зохицуулах хороо болон бусад хол­богдох байгууллагын хам­тар­­сан ажлын хэсгийн шал­галтаар “Тавантолгой” ХК-ийн хувьцааны үнийг зохиомлоор хөөрөгдөж бай­­сан гэсэн дүгнэлт гарчээ. Тодруулахад, энэ нь одоо монголчуудын ав­­­на гэж хүлээж байгаа том Тавантолгойн ордтой хамааралтай асуудал огт биш. Жижиг Тавантолгой буюу орон нутгийн 51, хувийн хэвшлийн, өөрөөр хэлбэл, “Ажнай” Бат-Эрдэнийн гэсэн тодот­голтой “Тавантолгой” ХК /Монголын хөрөнгийн бирж дэх симбол нь TTL/ 1995 онд Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, хувьцаа нь хамгийн өндөр үнэд хүрээд байгаа компани. Өнгөрсөн онд хувьцаа нь 100 мянган төгрөг хүрэхтэй үгүйтэй байсан тус компанийн хувьцааны үнэ өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 12-ны байдлаар 950 мянган төгрөг болоод байгаа юм. Гэхдээ энэ бол оргил үнэ биш. Ердөө л хэдхэн хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 8-нд хаалтын ханшийн үнэ 1,08 сая төгрөг хүрсэн гэсэн мэдээлэл Монголын хөрөнгийн биржийн вэб сайтад байгаа бөгөөд 1,4 сая төгрөг хүрч байсан гэх тохиолдол ч бий. Монголын хөрөнгийн биржийн арилжааны мэдээллийг шүүж үзэх юм бол TTL-ын арил­жааны өсөлт, бууралт их л сонирхолтой харагдана. Нийт 526 мянган ширхэг хувьцаа Монголын хөрөнгийн бирж дээр гаргасан гэх боловч өдөрт хамгийн дээд тал нь 800 ширхэг л арилжаалагдаж байсан. Гэхдээ энэ нь үнэ нь одоогийнхтой харьцуулахад хэд дахин хямд буюу нэгж хувьцааны үнэ 193 мянган төгрөг дөхөж байх үед. Одоо бол үнэ нь нэг сая төгрөг рүү дөхөж очоод л байгаа шүү дээ. Хувьцааны үнэ ийн өсөхийг мэдэрч хямд байхад нь худал­даж авсан худалдан авагч нарт цагаахнаар атаар­хах нь зүй. Жил гаруйхны өмнө буюу 2010 оны нэгдүгээр сарын 12-нд 135 мянган төгрөг байхад нь худалдаад авчихсан бол нэг сая төгрөг дөхүүлээд худалдчих боломжтой байжээ гэж хэн ч халаглана. Ингэж халаглаж байгаа хүн ч цөөнгүй байгаа биз.

Гэтэл хамгийн гол нь холбогдох албаныхны хийсэн шалгалтаар “Тавантолгой” ХК-ийн хувь­цааны үнийг хиймлээр өсгөж байсан нь илэрчээ. Шалгалт хийх явцад өдөрт цөөхөн ширхэг хувьцааг гуравхан данснаас л худалдан авсан байжээ. Ерөнхийдөө дээр цухас дурд­санаар “Тавантолгой” хувьцааг олноор нь арил­жаалсан удаа цөөн. Магадгүй, нэгэнт үнэ нь өсөх нь тодорхой учраас хувьцаагаа худалдах сонирхол бага, биржийн зах дээр гарч ирсэн цөө­хөн хувьцааг сонирхогчид нь шүүрээд авчихдаг байжээ гэж ойлгож болох. Гэтэл хувьцааг гуравхан данснаас буюу гурван этгээд л авдаг байж. Энэ дансын цаана нэг эзэн байсан эсэх нь нэг асуудал. Хамгийн гол нь нэг ижил эрх ашигтай этгээд буюу “Тавантолгой” ХК-ийн охин компани, эсвэл түүнтэй хамаатан этгээд байж уу гэдэг нь гол асуудал. Яг үүнд ажлын хэсгийн шалгалтын дүн хариулт өгөх ёстой. Гэвч одоогоор шалгалтын дүнг олон нийтэд ерөөсөө мэдээ­лээгүй, хэзээ мэдээлэх нь тодорхойгүй байгаа юм. Хэрвээ ижил сонирхолтой этгээд албаар үнийг хөөрөгдөж байсан бол асуудал нухацтай бүү хэл, эрүүгийн хэргийн зүйлчлэл тал руугаа “явах” ёстой. Монголд өнөөдөр цөө­­хөн байгаа дилерүүд, мэргэжлийн бай­гуул­лагынхан үнэ хөөрөгдсөн бол нэг хэрэг, харин “Тавантолгой”-нхон өөрсдөө үнэ хөөрөгдсөн бол бүр ч өөр хэрэг болно. Учир нь гэвэл мэргэж­лийн байгууллагынхан үнэ хөөрөгдсөн “хэрэг” хийх юм бол ердөө л 40-250 мянган төгрөгөөр торгох хуулийн заалт байгаа.

Нэгж үнэ нь нэг сая төгрөг дөхөөд байгаа хувь­цааны асуудалд ёстой “хөөрхөн” торгууль байгаа биз.

Харин сонирхол нэг этгээдүүд үнэ хөө­рөг­д­­сөн бол ямар шийтгэл оноох нь одоогоор тодор­хойгүй. Эрүүгийн хуульд энэ талаар яг тухайлсан зүйл заалт үгүй л болов уу? Яагаад ийн тодруулах болов гэвэл “Тавантолгой”-н 800 мянган ам.долларын үнэ бүхий хувьцааг банкны барьцаанд тавьсан хэрэг өмнө нь мандаж байсан тухай мэдээлэл бий. Эндээс хувьцааны үнийг хөөрөгдөж байгаад их үнэд хүргэсэн хувьцаагаа банкны барьцааны зээлд тавих, эсвэл өөр ямар нэгэн аргаар “эргэлдүүлэх” заль мэх бай­на уу гэсэн хардлага төрж болохоор. Гэвч бан­кинд хувьцаа барьцаалсан гэсэн маргааны та­лаарх мэдээллийг одоогоор албаны эх сурвалжууд тодорхой тайлбарлахгүй байгаа юм. Ямартаа ч гэсэн банкны барьцаанд тавигдсан “Тавантолгой”-н хувьцааг барьцаанаас чөлөө­лүү­лэх талаар хүсэлт гаргасан ч үүнийг проку­рор хэрэгсэхгүй болгосон мэдээлэл бий. Нарийвчлан тодруулбал илүү нарийн асуудал байгаа болов уу? Зарим талаар бүрхэг байгаа энэ мэдээллийг орхиод хамгийн эн тэргүүнд тавигдаж байгаа асуудал гэвэл хувьцааны үнийг хиймлээр хөөрөгдсөн тохиолдолд яах ёстой вэ, ердөө л 250 мянган төгрөгөөр торгоод өнгөрөх ёстой юу гэсэн асуулт байна. Үүнд хариулт авахын тулд эхлээд Санхүүгийн зохицуулах хорооны хийсэн үнэ хөөрөгдсөн гэх шалгалтын дүгнэлтийг олон нийтэд хэзээ тодорхой танил­цуулан мэдээлэх вэ гэдгийг асуух ёстой. Үнэхээр үнэ хөөрөгдсөн бол хувьцаа худалдан авагчдад ямар хор нөлөө үзүүлэх, гэм буруутанд ямар шийтгэл ногдуулах вэ гэдэг асуулт араас нь урган гарч ирнэ. Үүнээс ургаад дараа дараагийн асуудал ургах ёстой ч одоогийн хууль эрх зүйн заалтаар хариулт нь бүрхэг байна. Эцэст нь Тавантолгойн хувьцаа гаргана, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх ёстой гэж хөөрцөглөөд байгаа ч хууль эрх зүйн зохицуулалт нь ямархуу төвшинд байгаа вэ гэдгийг хөндөх цаг аль хэдийнэ болсон биш үү?

А.ТУЯА
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

http://economy.news.mn/content/62480.shtml
medeelel sain oruulaarai

Sent from my IDEOS X5 using AsuultSambar mobile app


Дээд талд
 Постын сэдэв: Re: Хувьцаа болон Бонд
БичлэгБичигдсэн: 12-р сар.20.12 10:22 am 
Оффлайн
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн

Нэгдсэн: 8-р сар.27.12 1:28 pm
Бичлэгүүд: 2075
Ишлэл:
xen ni xyrdan bn ter niavch bgaam shdee teged..
Бас яг тийм биш ээ.
Дотоод мэдээлэл сайтай нь л МХБ дээр амжилт олно.
Түүнээс онол монол яриад ямар ч нэмэр байхгүй.
Олон улсын зах зээл бол онолоороо хөдөлдөг, янз бүрийн гэнэтийн тохиолдол гарахгүй бол.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Хувьцаа болон Бонд
БичлэгБичигдсэн: 1-р сар.10.13 9:39 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
”Эрдэнэс Тавантолгой” ХХК өрөнд баригдаж, дампуурлын ирмэгт тулжээ

Нийтэлсэн: 2013-01-10 11:16:48



УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Тавантолгойн ордыг ашиглах зарим асуудлын тухай УИХын 39 дүгээр тогтоолын хэрэгжилтийн талаархи мэдээллийг Уул уурхайн сайд Д.Ганхуягаас сонслоо. Тус компанийн хувьд өнөөдрийн байдлаар санхүүгийн хувьд хүнд байдалтай байгааг салбарын сайд онцлов.

Энэ нь "Эрдэнэс Тавантолгой" ХХК-д авсан зээлийг борлуулалтаа хийгээгүй байхад улсын төсөв болон Хүний хөгжлийн санд татан төвлөрүүлсэнтэй холбоотой гэлээ. Тиймээс "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийг санхүүгийн хүндрэлээс гаргах нөхцөл нь төмөр замд холбох явдал гэж салбарынхан үзэж байна.

Сайдын өгсөн мэдээллээр бол "Эрдэнэс тавантолгой" ХХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх ажил үндсэндээ хэрэгжиж дуусчээ. Мөн олон улсын зах зээл дээр IPO гаргахаар Лондоны хөрөнгийн бирж дээр стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан аж. Хятад болон дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унаж байгаа учраас IPO хийх ажлыг үнэ тогтворжтол хойшлуулсан гэдгээ салбарын сайд дуулгав.

Ойрын жилүүдэд Тавантолгойн ордыг түшиглэн 30 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай уурхай 1200, жилд 20 сая тонн нүүрс угаах буюу баяжуулах үйлдвэр 700, 100-600 мВт хүчин чадалтай цахилгаан дамжуулах шугам, дэд станц 1200, үйлдвэрлэлийн барилга байгууламж 1700, 70 км урт усан хангамжийн байгууламж 250 ажлын байр зэрэг үйлдвэрлэлийн томоохон төслүүд хэрэгжүүлснээр 5000 гаруй ажлын байр шинээр бий болж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дотоодын бараа, ажил үйлчилгээг нэмэгдүүлэх таатай боломж бүрдэнэ гэж тооцоолж байна.

Эдгээр ажлын хүрээнд 20 сая тонн нүүрс баяжуулах, угаах хүчин чадалтай үйлдвэрлэлийг гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулжээ. Тиймээс энэ онд барилга угсралтыг эхлүүлж, үйлдвэрлэлийг эхний ээлжинд 2015 онд таван сая, дараагийн жилд 20 сая тоннд хүргэх зорилт тавьж, 2017 онд ашиглалтад оруулах юм. Үүний нийт хөрөнгө оруулалт 583 сая ам.доллар болж байгаа аж.

Ус татах цогцолбор, 70 км ус дамжуулах байгууламжийн барилгын ажлын зураг төслийг энэ онд дуусгаж, 2015 онд усан хангамжийн цогцолборыг хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн. Нийт хөрөнгө оруулалт 110 сая ам.доллар болсон юм байна. Харин цахилгаан станцын хувьд энэ жил төслийг нь шалгаруулж 2015 онд 150 мВт, 2017-2018 онд 300 мВт-ыг ашиглалтад оруулахаар болжээ.

Үүний нийт хөрөнгө оруулалт 550- 600 сая ам.доллар аж. Ингээд гишүүд "Эрдэнэс тавантолгойн" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдоод удаагүй байгаа экс гишүүн Я.Батсуурьт асуулт тавьсан юм. Энэ үеэр тус компанитай холбоотой нэлээд чухал асуудлууд яригдлаа.

Х.Баттулга:

- "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн талаар надад мэдээлэл ирсэн. Өнгөрсөн захирлуудынх нь үед энэ компанид долоон тэрбум орчим төгрөгийн хэзээ ч ашиглагдахгүй бараа, таваар шахсан байна. Энэ тал дээр мэдээлэл байна уу. Жишээлбэл, тус бүр нь 165 сая төгрөгийн үнэтэй уурхайд ашиглагдах нөхцөлгүй хүнд даацын автомашин, хүнд даацын автомашины дугуйнууд шахсан байна. Нөгөө талаар 2010 онд УИХ-аас төмөр замын бодлого баталсан. Одоо үүнийг хэрэгжүүлэх ёстой. Энэ тал дээр "Монголын төмөр зам" ХХК-тай нийлж төмөр замын бодлогын талаар нарийн царигаас төмөр замыг эхлүүлнэ гээд явж байна гэх юм.

Я.Батсуурь:

-Чанаргүй, хэрэгцээ хангахгүй бараа, материал, машин байгаа нь үнэн. Тухайлбал, уурхайн үйл ажиллагааг эхлүүлэхэд тус бүр нь 160 сая буюу нийт 1.6 тэрбум төгрөгийн өртөгтэй 10 ширхэг машин нийлүүлсэн байна лээ. Эдгээр машиныг манай компанийн Зүүн цанхийн уурхай дээр операторын үйл ажиллагаа явуулдаг компани шалгаад стандарт хангахгүй гэж дүгнэсэн.

Одоо сул зогсож байна. Дугуйнуудтай холбоотой асуудлын тухайд тав орчим тэрбум төгрөгийн дугуй бий. Үүнээс 3.6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний өртөгтэй дугуй нь буруу размертай учраас тухайн машиндаа таарахгүй байгаа. Ямар ч байсан энэ асуудал дээр тендер зарлаад явсан юм билээ. Холбогдох хүмүүстэй нь хариуцлага тооцож ажлаас халсан.

Цаашид хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаа явагдах болов уу. "Монголын төмөр зам" ХХКийн дарга М.Энхсайхан төмөр замын талаар санал тавьсан. Гол санаа нь нарийн, өргөн царигтаа биш. Хамгийн гол нь Гашуун сухайтын замыг эхэлж тавья гэсэн юм билээ. ТЭЗҮ бэлэн, үйл ажиллагаа нь эхэлчихсэн.

М.Энхсайхан даргын "Бондоос 200, 300 сая ам.долларын хөрөнгө оруулалт өгөх нь энэ мөнгөөр Гашуунсухайтын замаас эхэлж тавих нь зүйтэй юм" гэсэн санал тавихад нь би "Миний эрх мэдлээс давсан асуудал. УИХ-аас баталсан Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд аль замыг нь эхэлж тавихыг шийдсэн. Тиймээс УИХ, Засгийн газарт тавих асуудал" гэдгийг илэрхийлсэн.


Д.Ганбат:

-Тавантолгой Монголын бүх иргэдэд хамаатай. Тавантолгойгоос нүүрс гаргадаг нэлээд хэдэн компани бий. Үүний дотор "Эрдэнэс Тавантолгой" ХХК бүтэхгүй, болохгүй байгаа юм шиг ойлголт төрөөд байна. Тавантолгойн хувьцаатай иргэд ногдол ашгаа хэзээ хүртэх вэ. Ногдол ашиг авах ирээдүй байна уу, үгүй юу. Ер нь энэ компани яагаад хүнд байдалд оров. Үүнийг яаж сайжруулах юм. Энэ талаар захирлын хувьд Та ямар бодолтой байна?


Я.Батсуурь:

-Өнөөдөр компани санхүүгийн хувьд хүнд байгаа. Анх 2010 онд байгуулагдахдаа Худалдаа хөгжлийн болон Голомт банкнаас нийт 131 сая ам.долларын зээл авч үйл ажиллагаа эхлүүлсэн. Өнгөрсөн 2011, 2012 онд Хятадын "Чалко" компаниас 350 сая ам.долларын зээл авсан.

Нийт 481 сая ам.долларын зээлээр явж ирсэн. Харамсалтай нь 481 сая долларын 307 сая ам.доллар буюу 418 тэрбум төгрөгийг Хүний хөгжил сангаар дамжуулж иргэдэд тараасан. Үлдсэн 170 орчим сая ам.доллараар үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаад өнгөрсөн наймдугаар сард энэ компанийн бүх үйл ажиллагаа зогссон.

Аравдугаар сард Хөгжлийн банкнаас нэмж 100 сая ам.долларын зээл олгосон. Энэ зээлээр өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулаад одоо дахиад хүндрэлд орсон. "Эрдэнэс Тавантолгой" ХХК 30, 40-өөд тэрбум төгрөгийн өртэй. Өрөө төлөх боломжгүйгээс компанийн үйл ажиллагаа зогсохын даваан дээр байна.

Хөгжлийн банкнаас нэмж 200 сая ам.долларын зээл олгох асуудлыг Засгийн газрын арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн. Энэ зээл одоо болтол олгогдоогүй. Хамгийн хүндрэлтэй асуудал нь Хятадын "Чалко" компанитай байгуулсан 350 сая ам.долларын зээлийн гэрээ.

Уг гэрээ Монголын талд ашиггүй, муу болсон. Нүүрсээ 70 ам.доллараар Хятадын талд олгоно. Гэхдээ Хятадын зах зээлийн бондуудын үнээр индекс нь өснө, буурна гэж гэрээнд заасан байгаа. Өнөөдөр нүүрсний үнэ Хятад болон дэлхийн зах зээлд унасантай холбоотойгоор 53 ам.доллар болчихоод байгаа.

Манай өртөг 60 орчим ам.доллар. Ингэхээр бид нүүрсээ алдагдалтай үнээр нийлүүлж байгаа. Энэ гэрээг өөрчлөх асуудлыг тавьж, "Чалко" компанийн удирдлагатай яриа, хэлэлцээ явуулж байна. Мөн 350 сая ам.долларыг энэ оны зургадугаар сард төлж дуусах ёстой.

Төлж дуусгаснаас хойш таван жилийн хугацаанд олборлосон нүүрснийхээ 80 хувийг тухайн компанид гэрээнд тохирсон үнээр өгөх үүрэг хүлээсэн. Энэ гэрээг өөрчлөхгүй бол "Эрдэнэс Тавантолгой" ХХК хөл дээрээ босох боломжгүй. Засгийн газраас "Цаашид олон худалдан авагчтай бол, нүүрснийхээ үнийг нэмж, дэлхийн зах зээлийн үнээр худалд" гэсэн чиглэл авсан.

Үүний дагуу яриа, хэлэлцээ хийж байна. Хөгжлийн банк, бондын мөнгөнөөс санхүүжилт олговол ойрын хугацаанд хөл дээрээ босч, санхүүгийн хувьд бэхжиж чадвал 2016 оноос иргэдийн 1072 хувьцаанд тодорхой хэмжээний ногдол ашиг олгоно гэж найдаж байна гэв.

Энэ үеэр Н.Батцэрэг гишүүн төмөр замын асуудлыг яригдаж байгаа асуудалтай хамтад нь хэлэлцэх шаардлагатай гэдгийг хэлэв. Одоогийн байдлаар аж ахуйн нэгжид нэрлэсэн үнээр хувьцаа худалдаж 27 тэрбум төгрөг төвлөрсөн байна. Нийт 40 орчим мянган аж ахуйн нэгж үнийн саналаа ирүүлсэн ч өнөөгийн байдлаар 1525 нь хувьцаа худалдан авчээ.


Ц.Жаргал
Эх сурвалж: http://www.sonin.mn/news/politics-economy/11696

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Хувьцаа болон Бонд
БичлэгБичигдсэн: 1-р сар.10.13 9:50 pm 
Оффлайн
Алтан Гургалдай Гишvvн
Алтан Гургалдай Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.25.06 10:02 pm
Бичлэгүүд: 416
Байршил: шувуудын одох зүгт...
За есех шинж байна уу

_________________
ШҮҮМЖЛЭЛД мэдрэг бай!


Дээд талд
 Постын сэдэв: Re: Хувьцаа болон Бонд
БичлэгБичигдсэн: 1-р сар.10.13 9:54 pm 
Оффлайн
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.24.09 9:22 pm
Бичлэгүүд: 609
ene byr arai l ineedtei ym bolood bxiimaa .. zaxiral ni ooroo manaid baaxan xereggyi xognyyd bn gej ireed l xelj bgaa ni arai dendyy yumaa..

_________________
Life is very nice, love it..


Дээд талд
 Постын сэдэв: Re: Хувьцаа болон Бонд
БичлэгБичигдсэн: 1-р сар.11.13 10:23 am 
Оффлайн
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн

Нэгдсэн: 8-р сар.27.12 1:28 pm
Бичлэгүүд: 2075
Ишлэл:
xen ni xyrdan bn ter niavch bgaam shdee teged..
Тэгээд БДСек хурдан байгаа юм уу?
Худлаа за.
БДСек дотоод мэдээллийг хууль бусаар ашиглаж байна.
Бас данс хоорондоо авч зардаг.
Кросстрэйд гэдэг дээ.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Хувьцаа болон Бонд
БичлэгБичигдсэн: 1-р сар.11.13 10:25 am 
Оффлайн
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн

Нэгдсэн: 8-р сар.27.12 1:28 pm
Бичлэгүүд: 2075
Ишлэл:
Ишлэл:
ene byr arai l ineedtei ym bolood bxiimaa .. zaxiral ni ooroo manaid baaxan xereggyi xognyyd bn gej ireed l xelj bgaa ni arai dendyy yumaa..
Захирлын буруу бишээ эзний буруу. Захирал гэдэг зүгээр л халхавч юм шүү дээ.
Өнгөрсөн зун энэн дээр хэсэг ажиллаж байсан болохоор би өөрөө сайн мэдэж байна.
Ямарч хэрэггүй зориулалтын биш машин, размер таарахгүй машины дугуй, уул уурхайд тохирохгүй кран... эзний л буруу!
Бас дээр нь олсон жоохон мөнгийн засгийн газар хуулийн дагуу дээрэмдэж аваад олон нийтэд тараачихсан юм шүү дээ. Энэ бол хөөрхөн дээрэм байгаа юм. Санхүүгийн албаныхан нь ч гэж бас таарсан юмнууд. Мэргэжлийн биш мэргэжжилтэн нэртнүүд гэх мэт...
Энэ талааар би сайн мэднээ. Хэрвээ би энэ компанийн захирал байсан бол утгаар нь ажиллуулах байлаа. Даанч энэ компанид сонирхолгүй хэдэн гаруудыг нийлүүлчихсэн л ком юм байна лээ.
Угаасаа энэ компанийн ажилтан нь ч, эд хөрөнгө нь ч бүгд төрийн шахаа.
Төр бол хамгийн муу менежер билээ.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Хувьцаа болон Бонд
БичлэгБичигдсэн: 1-р сар.26.13 8:56 am 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.09.02 11:23 am
Бичлэгүүд: 636
mongol gg

_________________
nakauT


Дээд талд
 Постын сэдэв: Re: Хувьцаа болон Бонд
БичлэгБичигдсэн: 2-р сар.04.13 4:39 pm 
Оффлайн
Асуулт Самбарын Ахлах Манаач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.19.03 4:03 pm
Бичлэгүүд: 4293
Байршил: universe
Dow all time high boloh ni uu ugui yu . Baahan mungu hewleed, hewlesen mungu ni hurungiin zah zeel ruu ursaj baih shiw dee

Udahgui hymral ehleed huwitsaa unahaar ene mungu alt ruu ursana daa

_________________
i am no1


Дээд талд
 Постын сэдэв: Re: Хувьцаа болон Бонд
БичлэгБичигдсэн: 3-р сар.27.13 10:12 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
“ХЭРЭГЛЭЭ ИМПЕКС” ХК-ИЙН НЭГДМЭЛ СОНИРХОЛТОЙ ЭТГЭЭДҮҮДЭЭС ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЖЭЭ

“Хэрэглээ импекс” ХК-ийн нийт хувьцааны 70.9%-ийг эзэмшдэг нэгдмэл сонирхолтой этгээдүүдээс гаргасан тендер саналыг Санхүүгийн Зохицуулах Хорооны 2013 оны 03 сарын 13-ны өдрийн 78 тоот тогтоолоор зөвшөөрсөн байна.
Тус нэгдмэл сонирхолтой этгээдүүд нь бусад хувьцаа эзэмшигчдийн өмчлөлд байгаа хувьцааг нэг бүрийг нь худалдан авах үнийг 3,687 /гурван мянга зургаан зуун наян долоо/ төгрөгөөс доошгүй байхаар тогтоосон ба уг саналын хүчинтэй хугацааг 2013 оны 03 сарын 13-ны өдрөөс эхлэн ажлын 60 хоногоор тогтоожээ.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Хувьцаа болон Бонд
БичлэгБичигдсэн: 3-р сар.27.13 10:13 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
“МОНИНЖБАР” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ

“Монинжбар” ХК нь 2013 оны 03 сарын 20-ны 16 цагт өөрийн байрандаа хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа хуралдлаа. Тус компани нь 2012 онд барилга угсралтын нийт 4 төсөл дээр ажиллаж, 31.45 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.
2012 онд гүйцэтгэсэн барилга угсралтын ажлуудаас дурдвал:
Эрдэнэт хотын 11 хорооллын цэвэр, бохир, дулааны шугам /төсөв 1.17 тэрбум төгрөг/
Ухаа-Худаг Ус Хангамж ХХК-аас зарласан 110 км цэвэр усны шугамын барилга угсралт /төсөв-1 тэрбум төгрөг/
Баруун Баян-Уулын үерийн хамгаалалтын барилга угсралт /төсөв-0.19 тэрбум төгрөг/
Баянзүрх дүүргийн Ногоон зоорь орчим баригдах хорооллын цэвэр усны шугам /төсөв-1.1 тэрбум төгрөг/-ийн төслүүд дээр тус тус ажиллажээ.
Түүнчлэн компанийн ТУЗ-өөс 2012 онд цэвэр ашиг буурсан тул хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараахгүй байхаар шийдвэрлэжээ.

“Монинжбар” ХК нь 2013 онд 15-20 тендерт оролцохоор төлөвлөсөн бөгөөд одоогийн байдлаар арьс ширний үйлдвэрүүдийг Эмээлтын цааш гаргах төсөл /төсөв-220 тэрбум төгрөг/ дээр хамтран ажиллах, Азийн Хөгжлийн банкны хөнгөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа Гудамж төсөл, Багануурын шугам шүлжээний ажил, Алтан булаг-Улаанбаатар-Замын үүдыг холбосон замын тендерт оролцож байгаа аж.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Хувьцаа болон Бонд
БичлэгБичигдсэн: 3-р сар.27.13 10:14 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
“АТАР-ӨРГӨӨ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН ЗАР


“Атар-Өргөө” ХК нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа 2013 оны 04 сарын 20-ны өдрийн 12 цагт компанийнхаа хурлын танхимд хуралдахаар боллоо.
Хурлаар хэлэлцэх асуудлууд:
1. Компанийн 2012 оны үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилт

2. Санхүүгийн тайлан, ашиг хуваарилалтын талаархи мэдээлэл

3. Аудитын хорооны тайлан, дүгнэлт

4. Зохион байгуулалтын асуудал

5. 2012 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах тухай шийдвэр

6. Үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулснаас орсон орлогоос ашиг хуваарилах тухай

7. Компанийн удирдлагын болон үйл ажиллагааны 2013 оны зардлын төсөв батлах

Бүртгэх өдөр: 2013 оны 03 сарын 21-ний өдөр.

Холбоо барих утас: 342130, 342132.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 925 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 124 25 26 27 2836 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр