#AsuultSambar :
https://forum.asuult.net:443/

-Жаргалын дэнс зовлон болох уу?-
https://forum.asuult.net:443/viewtopic.php?t=164973
21 хуудас 22

Зохиогч:  Кен. [ 3-р сар.05.11 11:18 pm ]
Постын сэдэв:  Re: -Үйлийн үрийн ургац зовлон хийгээд жаргал-

Ишлэл:
Би шувууны жиргээг нүдээрээ харах арга замаа бодит амьдралаас үүдэн урган бий болох төсөөллийн ойлголтууд болон цэвэр төсөөллөөс үүсэх бодит амьдралын ойлголтууд харилцан биестэй хамааралтай байхыг харахаас эхэлж байгаам. :| :wink:
хийсвэр сэтгэлгээ, бодит амьдрал хоёр бол тэс өөр хоёр ойлголт.
төсөөлөлд чинь, за больё зүгээр зүүд гэе. зүүдэндэх хэмжээсүүд, цаг хугацаа гээд л бүх зүйл огт өөр. тэнд махан бие гэж байхгүй зөвхөн төсөөлөл төгсөөр биетжинэ
харин бодит амьдралд тэс өөр, хэрэв чи энэ хоёрыг огтолцуулахыг хүсч буй бол эхлээд өөрийн махан биеээсээ салах хэрэгтэй дэ.

Зохиогч:  nazist_bilguun [ 3-р сар.05.11 11:19 pm ]
Постын сэдэв:  Re: -Үйлийн үрийн ургац зовлон хийгээд жаргал-

заза гарлаа их олон мэдэхгүй зүйлсээ мэдэж авав зарим талаар туйлширж байсан аа ч мөн ойлголоо. ЗАЙЛ ЦААШАА гэж цааргалгүй санал бодол сэтгэлгээ сэтгэлээ хуваалцсанд баярлалаа. :wink: :mrgreen: :wd:

Зохиогч:  nazist_bilguun [ 3-р сар.05.11 11:21 pm ]
Постын сэдэв:  Re: -Үйлийн үрийн ургац зовлон хийгээд жаргал-

Ишлэл:
Ишлэл:
Би шувууны жиргээг нүдээрээ харах арга замаа бодит амьдралаас үүдэн урган бий болох төсөөллийн ойлголтууд болон цэвэр төсөөллөөс үүсэх бодит амьдралын ойлголтууд харилцан биестэй хамааралтай байхыг харахаас эхэлж байгаам. :| :wink:
хийсвэр сэтгэлгээ, бодит амьдрал хоёр бол тэс өөр хоёр ойлголт.
төсөөлөлд чинь, за больё зүгээр зүүд гэе. зүүдэндэх хэмжээсүүд, цаг хугацаа гээд л бүх зүйл огт өөр. тэнд махан бие гэж байхгүй зөвхөн төсөөлөл төгсөөр биетжинэ
харин бодит амьдралд тэс өөр, хэрэв чи энэ хоёрыг огтолцуулахыг хүсч буй бол эхлээд өөрийн махан биеээсээ салах хэрэгтэй дэ.
уул нь бол энийг чинь яриад байгаам даа. ТӨсөөлөл болон бодит амьдралд ойролцоо нэг нэгнээсээ үүссэн тодорхойлолтууд байдаг шүү дээ тэдгээрийг нэг багцанд оруулж эхэлбэл боломжтой мэт. :think: :brows: ЭНэ үнэхээр бодит зүйл мөн үү гэдэг ойлголтоос салж чадвал бүх зүйлс төсөөллийн ертөнц рүү шилжих гээд байгаа юм?

Зохиогч:  alones [ 3-р сар.05.11 11:40 pm ]
Постын сэдэв:  Re: -Үйлийн үрийн ургац зовлон хийгээд жаргал-

дэлхийн шилдэг 100 киноны нэг нь гаржин убс 2 дээр та нар үзээч

Зохиогч:  zulaa.ss [ 6-р сар.10.11 1:23 am ]
Постын сэдэв:  Re: -Үйлийн үрийн ургац зовлон хийгээд жаргал-

Одоо байгаа байдал бүгд урд насны хийсэн үйлийн үртэй холбогдож байдаг гэж ойлгоод байдаг шдээ...

Зохиогч:  bloom_flea [ 6-р сар.16.11 12:20 pm ]
Постын сэдэв:  Re: -Үйлийн үрийн ургац зовлон хийгээд жаргал-

Би лав ёстой тийм юм байхгүй гэж боддог

Зохиогч:  Аамон [ 6-р сар.16.11 12:28 pm ]
Постын сэдэв:  Re: -Үйлийн үрийн ургац зовлон хийгээд жаргал-

Зовлон бол өөрөө жаргал биз зовож байсан мөчүүд үргэлж хамгийн жаргалттай нь байдаг.

Зохиогч:  Нөүтбүүк [ 9-р сар.26.11 4:01 am ]
Постын сэдэв:  Re: -Үйлийн үрийн ургац зовлон хийгээд жаргал-

Ишлэл:
Одоо байгаа байдал бүгд урд насны хийсэн үйлийн үртэй холбогдож байдаг гэж ойлгоод байдаг шдээ...
Саяхан үйлийн үрийн талаар арай дэлгэрэнгүй мэдэж авснаасаа сонирхуулахад:

Хүн нуруун дээрээ үйлийн үр болсон маш том ачаа үүрч явдаг. Оношилбол,

-Урд насны үйлийн үр. Амин сүнс тань урд насандаа юу үйлдэж явсныг бид мэдэхгүй ч ертөнцийн хуулийн дагуу хүн бүр урд насанд үйлдэж явсан муу сайн үйлийнхээ үрийг амсдаг.

-Энэ насны үйлийн үр. Амьдрал юм хойно алдаж онох асуудлууд их гарна. Ингээд хүн үйлдсэн буян нүглийнхээ үйлийн үрийг амсах.

-Эцэг эх, Гэр бүлийн үйлийн үр. Эцэг эхийн хийсэн үйлийн үрийг үр хүүхдүүд нь амсах.

-Найз нөхдийн үйлийн үр. Ямар хүмүүстэй нийлж нөхөрлөж бгаагаас шалтгаалан хамт бгаа нөхдийнхөө үйлийн үрийг давхар эдэлж явах. Иймд хүн хэнтэй найзлаж нөхөрлөхөө хүртэл сайн тунгаах шаардлагатай аж.

Үйлийн үрийг хөнгөлөхийн тулд хүн сайн сайхныг ихээр үйлдэж буянгийн сангаа арвижуулах шаардлагатай байдаг юм бна. Мөн зөв хооллож амарч сурснаар энергэн биеээ цэнэглэж муу муухай энергиэс биеээ хамгаалж эрч хүчтэй, урам зоригтой явахад тань тус нэмэр болох юм.

Зохиогч:  nazist_bilguun [ 9-р сар.26.11 3:12 pm ]
Постын сэдэв:  Re: -Үйлийн үрийн ургац зовлон хийгээд жаргал-

Энэ байгаа амьдралдаа л жаргах хэрэгтэй өнгөрсөн бүхэн өнгөрсөндөө өнгөрсөн өөрчилөх боломжгүй зүйлс.

Зохиогч:  manufukedup [ 9-р сар.27.11 11:38 am ]
Постын сэдэв:  Re: -Үйлийн үрийн ургац зовлон хийгээд жаргал-

Ишлэл:
Энэ байгаа амьдралдаа л жаргах хэрэгтэй өнгөрсөн бүхэн өнгөрсөндөө өнгөрсөн өөрчилөх боломжгүй зүйлс.
жаргал гэгч зүйлийг тодорхойлох боломжгүй мэт...

Зохиогч:  bloom_flea [ 9-р сар.27.11 12:29 pm ]
Постын сэдэв:  Re: -Үйлийн үрийн ургац зовлон хийгээд жаргал-

Тодорхойлчихвол бурхан болчих юм биш үү

Зохиогч:  nazist_bilguun [ 9-р сар.27.11 2:49 pm ]
Постын сэдэв:  Re: -Үйлийн үрийн ургац зовлон хийгээд жаргал-

юу жаргалтай мэдрэмжийг өөрт төрүүлнэ тэр л жаргал бус уу?

Зохиогч:  manufukedup [ 9-р сар.27.11 5:07 pm ]
Постын сэдэв:  Re: -Үйлийн үрийн ургац зовлон хийгээд жаргал-

ард үлдсэн бүхэн л жаргал юмдаа миний хувьд...

Зохиогч:  Кен. [ 9-р сар.27.11 7:40 pm ]
Постын сэдэв:  Re: -Үйлийн үрийн ургац зовлон хийгээд жаргал-

Үйлийн үр гээч нь зөвхөн зовлон байх учиргүй, юу тарина түүнийгээ хураана!

Зохиогч:  Shougy. [ 9-р сар.27.11 8:06 pm ]
Постын сэдэв:  Re: -Үйлийн үрийн ургац зовлон хийгээд жаргал-

Ишлэл:
юу жаргалтай мэдрэмжийг өөрт төрүүлнэ тэр л жаргал бус уу?

Жаргал зовлонд урвана, зовлон жаргалд хурна.
Ийм тодорхойгүй хэвийсэн байхад жаргалыг хөөнө гэдэг утгагүй биш үү?

Цэнгэл бол ондоо хэрэг?

Зохиогч:  nazist_bilguun [ 9-р сар.27.11 8:16 pm ]
Постын сэдэв:  Re: -Үйлийн үрийн ургац зовлон хийгээд жаргал-

Жаргал зовлон гэж биесдээ эсрэг зүйлүүд болохоор өөрийхөөрөө л ойлгосон нь зөв болов уу?

Цэнгэж байна гэдэг нөгөө талаар жаргалтай байна л гэсэн үг биш юм уу?

Зохиогч:  Кен. [ 9-р сар.27.11 9:55 pm ]
Постын сэдэв:  Re: -Үйлийн үрийн ургац зовлон хийгээд жаргал-

Ишлэл:
Жаргал зовлон гэж биесдээ эсрэг зүйлүүд болохоор өөрийхөөрөө л ойлгосон нь зөв болов уу?

Цэнгэж байна гэдэг нөгөө талаар жаргалтай байна л гэсэн үг биш юм уу?
Яг ч эсрэг тэсрэг зүйл биш. Нэгний хувьд жаргал болох зүйл нөгөөгийн хувьд зовлон болох нь бий.
Хүмүүний сэтгэлийг цатгаж буй нь л жаргал болно байх. Гэхдээ зовлонгоор цадах сэтгэл байхыг үгүйсгэхгүй.

Зохиогч:  nazist_bilguun [ 9-р сар.28.11 3:28 pm ]
Постын сэдэв:  Re: -Үйлийн үрийн ургац зовлон хийгээд жаргал-

өөрийн сэтгэлийг л цатгаж байвал бусад нь хамаагүй болов уу?

Зохиогч:  Кен. [ 9-р сар.28.11 7:21 pm ]
Постын сэдэв:  Re: -Үйлийн үрийн ургац зовлон хийгээд жаргал-

Мэдээж бүгд л өөрийгөө нэгт тавьдаг

Зохиогч:  Last Problem [ 9-р сар.28.11 7:33 pm ]
Постын сэдэв:  Re: -Үйлийн үрийн ургац зовлон хийгээд жаргал-

Ишлэл:
Мэдээж бүгд л өөрийгөө нэгт тавьдаг
Хайртай хүнээ нэгт тавьдаг :hi:

Absolute жаргал бол хайраас үүдэлтэй жаргал байдаг, өөрийн хүүхдийг харах, сайн сайхан яваагаар нь бахархах, хайртай хүнтэйгээ хамт байх, дурсамжууд г.м аая

Зохиогч:  CrossBonez [ 9-р сар.28.11 7:34 pm ]
Постын сэдэв:  Re: -Үйлийн үрийн ургац зовлон хийгээд жаргал-

Ишлэл:
жаргалыг зовлонгоор л тодорхойлно
Айхтар үнэнийг хэлсэн байна.

Зохиогч:  Кен. [ 9-р сар.28.11 7:38 pm ]
Постын сэдэв:  Re: -Үйлийн үрийн ургац зовлон хийгээд жаргал-

Ишлэл:
Ишлэл:
Мэдээж бүгд л өөрийгөө нэгт тавьдаг
Хайртай хүнээ нэгт тавьдаг :hi:
Болноо болно, гэхдээ л түүнийхээ амийг өөрийнхөөрөө солих хүн байхгүй байх. Кино энэ тэр л юу юм гэхээс :laugh5:

Зохиогч:  CrossBonez [ 9-р сар.28.11 7:44 pm ]
Постын сэдэв:  Re: -Үйлийн үрийн ургац зовлон хийгээд жаргал-

Хаах, Кен хэзээ ингэж яриад сурчваа? Аймар романтик хүн байгаагүй билүү? :razz:

Зохиогч:  Кен. [ 9-р сар.28.11 7:58 pm ]
Постын сэдэв:  Re: -Үйлийн үрийн ургац зовлон хийгээд жаргал-

Өө, бүх зүйлс л хувьсаж байна шүү дэ :laugh5:

Зохиогч:  Last Problem [ 9-р сар.28.11 10:06 pm ]
Постын сэдэв:  Re: -Үйлийн үрийн ургац зовлон хийгээд жаргал-

Амь солих ч яахав одоо тэгэх шалтгаан байхгүй биз, байлаа гэхэд хүний амьдралыг мэдэх биш би энд мэдэмхийрээд яахав.
Хүүхдүүдээ өөрийнхөө түрүүнд тавьдаг, дүүдээ өгөх гэж өөрөөсөө юмаа харамладаг хүн алийг тэр гэхэв дээ. Хайр гэдэг үг чинь хүүхдүүдийн анхны болзоо биш ш дээ хэхэ, ар гэр нутаг усныхаа төлөө байлдаад үхэж байхдаа үлдсэн хүмүүсээ хамгаалж чадсангүй гэхээс биш амиа хайрлаагүй л байлгүй.
Хүн ер нь үйлийн үрээ хураах биш бодит байдлыг удирдаж амьдрах хэрэгтэй юм шиг байгаамөө

Зохиогч:  Kен. [ 11-р сар.08.11 7:47 pm ]
Постын сэдэв:  Re: -Үйлийн үрийн ургац зовлон хийгээд жаргал-

Ер нь ямар нэгэн далдын зүйлээс хараат байна гэдэг утгагүй зүйл л дэ

21 хуудас 22 Бүх цагууд UTC+09:00
Powered by phpBB® Forum Software © phpBB Limited
https://www.phpbb.com/