#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.29.26 3:47 pm байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 877 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2 3 4 534 Дараагийн
Зохиогч Мэссэж
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 6-р сар.16.05 2:07 pm 
Оффлайн
¤ Sumo Analyst

Нэгдсэн: 9-р сар.29.03 10:53 am
Бичлэгүүд: 299
Байршил: Хvй Мандал дэвжээ
Urnaa tugch gej Germanii irgen uvurlugch busgui Unuudur sonind goyo yariltslaga ugchee. Tereer odoo Mongold togloltoor ireed baigaa yum baina.
www.urna.com


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 6-р сар.17.05 12:25 am 
Оффлайн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн

Нэгдсэн: 2-р сар.26.05 6:46 pm
Бичлэгүүд: 58
End Ovormongolchuud ordog bol oorsdiin yastanii uuh tuuhees bicheech.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 6-р сар.17.05 1:17 am 
Оффлайн
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн

Нэгдсэн: 11-р сар.12.04 3:03 pm
Бичлэгүүд: 166
Байршил: UB
Євєр Монгол гэдэг ухагдахуун

Оруулсан Огноо: 2003-01-18 Уншсан тоо: 1448


Доктор С. Гэрэлт
Канагава муж, Япон улс
Зарим нэг хvнтэй уулзан ярилцаж байх хийгээд ном бичиг сvлжээний захидалийг сонирхон уншиж суухад "Євєр Монгол" гэдэг ухагдахуун янз янзаар ойлгогдож байгаа нь тодхон болохоор єчvvхэн би хэрээ vл хэмнэн энэ захидалийг зориглон бичибэй. Мэдлэгийн хязгаарт тушигдан ташаа эрээчсэн зvйл аваас номын шулуун зангаар зааж дохьму.

Євєр ба Ар гэдэг vгийн утгийг Монгол ахан дvvсдээ тайлах шаардлага алга. Гэвч Хятад хэлэнд Євєр Монголыг Нэй Мэнг Гу (内蒙古=дотор монгол, дотоод Монгол), Ар Монголыг Вай Мэнг Гу(外蒙古=гадар (гадна) Монгол, гадаат Монгол) гэж орчуулж ирсэн тvvхтэй. Энэ орчуулга баахан асуудалтай ч юм шиг санагдана. Монголчуудын хэлдэг Євєр Монгол ба Ар Монгол болвоос говийн Євєр Ар, єєрєєр хэлвээс говийн ємнєх ба арын Монгол гэсэн л vг гэгчийг та андууд юун андах. Сонирхолтой нь Хятад орчуулгын нєлєєг хvртэж Япончууд Євєр Монголыг Най Монгору, Ар Монголыг Гай Монгору гэж Хятад дуудалгаар уншиж ярих нь цєєн харин Ычи Монгору, Сото Монгоро гэж Япон уншилгаар уншиж ярих нь олон. Дотор гэдэг утгатай (内) ханзийг Ычи гэж Япон аялгаар уншхаар "єєрийн, гэрийн" гэсэн санаа нь арай их тусдаг талтай. Гадна гэдэг (外) ханзийг Сото гэж Япон уншилгаар уншхаар "хари, гадаад" гэсэн санаа нь илvv болдог шиг санагдна.

Япончууд Євєр ба Ар Монголыг Ычи Монгору, Сото Монгоро гэж уншдаг нь Манж улс байгуулагдсан явдалтай холбоотой гэж vздэг хvмvvс ч бий. Жишээ нь одоогийн Євєр Монголийн зvvн хэсэг нь Манж улсын харъяанд орж Бvгд найрамдах Монгол Ард Улс тусгаар тогтносон улс байсан болохоор Ычи Монгору, Сото Монгоро гэж Япон уншилгаар дууддаг болсон гэдэг. Харин тийм ишийг цааш нарийвчилах хэрэгтэй.

Сэдэвдээ ороход Євєр Монгол Ар Монгол гэдэг нэр томъёо 1635 оноос ємнє байсан гэж хэлэхэд хэцvv. Зvvн Монголчууд Манж чин улсын эрхшээлд орсон тvvхтэй холбогдон гарсан нэр томъёо болов уу гэж таах юм. Тухайлвал Євєр 57 Ар 49 хушуу гэж хуваагдсан явдалтай холбоотой болов уу? Гэвч тэр veийн Євєр Монгол ба Євєрлєгч бол одоогийн Євєр Монгол гэдэгтэй ижил ухаагдахуун бус. Одоогийн Євєр Монгол гэдэг бол 1947 оны 5 сарын 1-ний єдєр Вангийн сvм буюу одоогийн Улаан хотод байгуулагдсан Євєр Монголын єєртєє засах орон гэдэг засаг захиргааны нэр томъёо юм. Єєрєєр хэлвэл угдаа Євєр Монгол биш байсан Монгол нутаг орон ч 1947 оноос хойш Євєр Монголын єєртєє засах оронд хамаарагдах болсон юм. Жишээлвэл Хєлєн бойр 1947 оноос ємнє Євєр Монголд багтдаггvй байсан бєгєєд нутгийн Барга, Дагуур, Єєлд, Эвэнк нар одоо хэр нь Хянган давааны ємнє байгаа Хорчин Харчин зэргийн Монголчуудыг Євєр Монгол ухагдахууныг Ойрд, Буриад, Халх, Дєрвєд, Уринхай, Євєр Монгол гэж эн зэрэгцvvлэн бичих нь учир дутагдалтай болсон шиг санагдaна. Тухайлвал энэ Євєр Монгол чинь ямар ястан юм бэ? Євєр Монголд аж тєртєг Ойрд, Буриад, Халх, Дєрвєд, Уринхай, Хорчин, Харчин, Уухан, Баарин, Цахар, Yжимчин, Авга, Авханар, Урд, Тvмэд, Юншэбv, Горлос, Монголжин, Жарууд, Хэрээд гэх мэтийн олон ястад Євєр Монгол гэдэг ястан болсон юм уу? гэх мэтийн эргэлзээ тєрдєг. Євєр Монголд байдаг олон ястад єєр єєрийн онцлогтой соёлоо нэлээд хадгалсаар байгаа юм. Ёс заншил, ємсч зvvх нь ч єєр хоорондоо мэдэгдэм ялгагдах онцлогтой. Монгол хэлний хувид Євєр Монгол аялга гэж хаанаас ч эрээд олохгVй. Голцуу єєр єєрийн нутгийн аялгаараа яридаг. Цахар аялгыг албан ёсоор Євєр Монголын баримжаа аялга болгосон болов ч одоохондоо тєгєємжи(нийдэм хэрэглэгдэж) чадаагvй байсаар. Yvнд янз бvрийн бодит шалтгaан байдаг болов ч нэг гол шалтгaан нь Монгол vсэгд биш, Монгол vсгийг хэн уншхаасаа л шалтгаална биз. Тийм ч болoхоор Євєр Монголын олон ястад Монгол vсгээ єєр єєрийнхєє нутгийн аялгаараа уншиж єєрийн аялгаа єнєєдєр болтол хадагАлах чухал тулуураа болгосон байх. Бас эл ястад ямар нэгэн нутаг оронд бєємрєн сууж єєр єєрийн нийгэмээ байгуулж батлаж ирсэн явдалтай ч шууд холбоотой байх.

Євєр Монгол гэдэг засаг захиргааны нэр томъёог ястан гэдэг ухаагдхуунтай хутгах буюу ижил утгаар бичих нь зохисгvй мєртєєн ойлгомж муутай болно. Тэгэж бичсэн зvйлийг зад иргэд (єєр vндэстэн) уншаад буруу тєєрєгдєл тєрж болoх талтай гэдэг болов ч Євєр Монголын эл ястадын євєрмєц соёл ёс заншилийг сайтар харгалзан vзэхгvйгээр Євєр Монгол гэдэг ганц цогцонд хамруулан судалсан эрдэм шнжилгээний бvтээл нэлээд хэдэн хэлэнд харагдаад байна.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 6-р сар.24.05 9:02 am 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.17.03 6:32 am
Бичлэгүүд: 23
Байршил: aZ jargaliin aral deer
Ишлэл:
uurtuu zasah oron geed bgaa... zasag darga ni mongol hel aygui bol medehgui hun bgaaa biz... uvur mongolchuud gej neg yamar ch zorig baihgui... yamar ch mongoloo gesen setgelgui boltson, CHINA-r brainwash hiilgetsen doroinuuud.....retards.......dammit :evil:
Hooyo mongolchuudaadaa ovor mognol chuud hedii erliiz hurliizuud ihtei ch gesen mongoltoi negdeh bolomj garval negdeh l heregtei onoodor europe, china, usa geel ih tom hemjeetie negdsen ornuud l ih huchirheg baina. hervee bid muu ovor mongoluud geed durakdaad baih uim bol ter humuusiig uurd aldah bolno.Ta nar tegeed er communist china d ochnon ovor mongol chuudiig er choloo gej oriloh dono l horij bariad biagaa tsomiin zevsegtei oron vor mongol chuudiig yaa geed baigaan. ochnoon ocor mongolchuud gadaadaas tuslamj ireel barigdaal baigaa sh dee. 1989 ond bolson chinese revolution gesen toglooom heden saya chinese uhsen iim baihad uuig n zoriggui ene ter geed baigaa. naduul chin yamar powergui l bolhoos bish harin udaan tesch mognol zarim soyoloo gegeegui humuus shuu!! :crysad: ( zia odoo uliach dee) hehe


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 6-р сар.25.05 4:57 am 
Ишлэл:
Ene niig unhsaad neg ichmeerch uim shig bas huurch hureh shig bolloo.Gehdee minii bodloor mongolchuudiin ediin zasag ene huchirheg ornii door odoohondoo l baina gehdee ireeeduid olon ulstai iluu sain haritsaj hayadiin noloo bagasch mongolchuud l mongoloo zahirna bh gej naidaj baina.MOngol chuud chin hicheevel tolgio saitai,daichin ulsuud shuu dee. :razz: .Ene dees unhshaad baihad Anu ene ter mongoliig sain sudalsan bainashuu bas.
Дөнгөж саяхны "Нью-Йорк таймс" сонинд монголын талаар ноцтой мэдээлэл хэвлэгдэв. Дэлхийд Канад, АНУ хоёр бол бараг нэг үндэстэн, нэг улс гэж ярьдаг юм байна. Яагаад гэвэл тэд англи Ирландаас гаралтай хэл заншил нэгтэй, шашин нэгтэй амьдрал ахуй нэгтэй, хил байдаг ч цагдаа харуул байдаггүй, ирээдүйд Канад АНУ хоёр бол бараг нэгдэнэ, нэг улс ч болж магадгүй, нэг улс боллоо гээд түүнд оерөөсөө ялгаа байхгүй гэнэ. Гэтэл "Нью-Йорк таймс"-д "Монгол Хятадын Канад болох уу?", гэсэн өгүүлэл нийтлэгдсэн нь олны анхаарал татаж байна.АНУ Канад хоёр нэг байж болно. Монгол Хятад хоёр нэг байж болохгүй гэж гадаадад суугаа Монголын төлөөлөгчид мэдэгдэж байна. Хятадын зэсийн аварга том компаниуд монголд хөрөнгө оруулалт хийхээр ажиллаж эхэллээ. Ноён Нацагийн Багабанди Хятадад айлчлахдаа Монголын нефтийг Хятадад гаргах талаар ярилцсан гэж тус сонинд бичжээ. Нэгэн үе хятадууд ноос ноолуур хайж, бугын чив, зэс гууль, хаягдал төмөр эрж Монгол орноор хэрэн тэнэж байсан тэр цаг үе өнгөрсөн. Нэг үгээр хэлбэл Хятадууд ноос ноолуур сонирхохоо больсон гэнэ. Яагаад гэхээр арьс, ноос ноолуур тэдний мэдлийнх болж НАХЯ тагнуулын мэдлээс гарч, жирийн ченжүүдийн асуудал болжээ. 50 сая долларыг хятадууд Монголын алт эрдэнэсийг эзэмшихээр хөрөнгө оруулалт хийж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл хятадууд монголын газрын баялаг руу улсынхаа захиа даалгавраар шуурхайлан хөдөлж эхэллээ. БНХАУ-ын Ерөнхийлөгч Жан Зэ Мин олон зуун сая долларыг Мянганы замын бүтээн байгуулалтанд зээл олгов. МАХН-ын сонгуулийн шоу болгож ирсэн Мянганы замыг өнөөдөр хятадууд тавьж байна. "Нью-Йорк таймс" сонины мэдээлснээр Орос Хятадын дунд байсан Монгол Хятадтай дотносож Оростой хүйтрэх болсон гэжээ.Улаанбаатар хотод суугаа Хятадын дипломат Ван овогт Ху Жан хэлэхдээ Монгол Хятадын харилцаа өндөр түвшинд хүрлээ. Бүх барилгуудыг хятадууд барьж, бүх засмал замыг хятадууд байгуулж байна гэж мэдэгдсэн байна. Тэгвэл Монголд суугаа АНУ-ын бизнесмэн Петр Морроу Хятад Монголыг эзлэхээр бүх талаар довтолж байна гэж хэлсэн байна. Хятадууд Монголын зам барилга, уул уурхай руу уухайлан довтолж байна. Сүхбаатарын талбайг гэхэд л 7 сая доллараар шинэчлэн зассан. 2003 оны 4 сард Хятадын соёлын өдрүүд Монголд болж, бүх салбараар соёлын довтолгоог хийжээ. Монголын эдийн засаг сүүлийн үед 5,5 хувиар өссөн нь зөвхөн БНХАУ-ын эдийн засгийн тусламжаар өссөн гэж манай том дарга нарууд сэтгэл хангалуун явдаг гэнэ. Намбарын Энхбаяр Хятадууд бидэнд тусалж байгаад маш их баярлаж байна гэж удаа дараа хэлж байгаа гэнэ. Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга Сэдбазарын Отгонбат гэдэг залуу "Нью-Йорк таймс" сонинд ярихдаа: Монгол бол яг л Хятадын Канад болж байна гэж хэлсэн нь анхаарал татаж байна. Канад АНУ-тай нийлж болох юм. Харин Монгол нийлж болохгүй гэж олон хүн сэтгэл эмзэглэн өгүүлж байна. Монгол Европын холбоо, Герман, хуучин анд ОХУ, стратегийн түнш АНУ, эдийн засгийн хүчирхэг анд Япон зэрэг дэлхийн хүчирхэг орнуудтайгаа харьцаж эдийн засгаа аварч, өөрийгөө өөд нь татах цаг нэгэнт болжээ. Хятадын хүнснээс 100 хувь татгалзаж, хятадын хог хаягдал бараанаас ч гэсэн татгалзаж, бэлэнчлэх, тансаглах сэтгэлгээнээс ангижирч бүсээ чангалж хүн бүр мэрийж хөдөлмөрлөж өөрийгөө болон улс орноо аврах цаг нэгэнт болсныг "Нью-Йорк таймс"-ын өгүүлэл сануулж байна. Уг өгүүллийг бидэнд дэлгэрэнгүй тайлбартайгаар удахгүй нийтлэх болно. монгол хүн бүр арчаатай өөдрөг амьдарч, ядуурал, залхуурал, архидалт янхандалтаас ангижирч, хятад хэмээх мөнхийн аюул мөнхийн дайснаас болгоомжлох цаг болсныг "Нью-Йорк таймс" сануулсанд баярлалаа гэж Өвөр Монголын Тэрслүү үзэлтний төлөөлөгч нар Ар монголын ах дүү нартаа хандан интернэтээр сануулж байна.
mongolchuud mini uzel bodloo neelttei bicheerei!
Ишлэл:
mini bodhor ovor mongolchuud neg heseg gazar nutugtaigaa mongol ulst neilnee. hitad uls aradchilaliin zamaar yavah chag udalgui irnee. ter uyes hagchan butrah n damjig gui.bid odohonoos beletgel hih heregtei.

tuuh olon zuiliin bololchoo baidag. hums o`soon tuuhen buteej baidag.
Ишлэл:
www.tsahimurtuu.mn
ДАРХАДЫН ЄРГЄХ ЗАРГЫН БИЧИГ



Бидний цєєхєн монголчууд хоорондоо эв нэгдэл муутайгаас єдvгэ хvчтэй гvрнvvдийн хараа хавчлага дор амь тээж явна. Хамгийн олон аймаг монгол тvмэн хар хятадын савар дор тарчилж байгааг Дархадын энэ захиа гэрчилнэ буй за. Халхын залуус минь Євєл Монголын залуусын зовлонт байдлыг бага ч гэсэн ойлгонo буй хэмээн найдаж энэхvv нийтлэлийг чєлєєт цагаа алдан байж хятад хэлнээс орчуулан та бvхэнд толилуулж байна. Олоннарс орчуулав.

Бид бол Ордосын дархад, Монголын дээдэс Чингис хааны онгоныг сахин хамгаалж байгаа хvмvvс. Чингисийн онгоныг Ордост байрлуулснаас нааш бид хэдэн зуун жилийн турш амь нас, ариун цусаараа энэхvv онгон газар шороог хамгаалсаар ирсэн билээ.


1696 онд (Энх-Амгалангийн 35 дугаар он) Ар, Євєр Монголын засаг ван нар зєвлєн, Манж Чингийн засгийн газраас 500 єрх дархадыг єргємжилж, дархад аймаг гэсэн байна. Тэдээд эдгээр дархадыг цэргийн алба, єєр эл зvйлийн албанаас хэлтрvvлэн, vеийн vед Чингисийн онгоныг сахин хамгаалахаар болгoсон юм. Энэхvv дvрэм нь иргэн улсын vе ба Євєр Монголын Єєртєє Засах Орон байгуулагдсаны дараа ч хvчинтэй байсан.


1953 онд Євєр Монголын засгийн ордон дархадыг Чингисийн онгоныг vргэлжлэн сахин хамгаалахыг зєвшєєрсєн байна.


1964 онд "Чингисийн онгон" Євєр Монголын Єєртєє Засах Орны соёлын гол євєєр vнэлэгджээ. 1982 онд "Чингисийн онгон" соёлын євийг хамаарах газар байгуулагдаж, 1991 онд товчоо болжээ. Єчнєєн жилийн турш нам засгийнхан дархадын "Чингсийн онгон"-ыг сахин хамгаалах, дахин шvтэх ёс журмыг хvндэтгэж, соёлын уламжлалыг хадгалсаар ирсэн юм.


Чингис хааны гавъяа зvтгэл дэлхий дахинд алдартай. Чингис хаан бол Монгол vндэстэний агуу євєг дээдэс мєртєє дорнын бvх vндэстэний омогшил болох нь яриангvй. Чингисийн онгон бол Монгол vндэстэний соёлын єв мєртєє бvх хvн тєрєлхтний нийтийн соёлын єв болох юм. Харин аль нэгэн хувь хvн буюу хамтрaгчдaд энэ нь харъяалагдаж огт болохгvй. Ямар нэгэн хувь хvн буюу нэгж дур тааваараа хєндєн, єєрийн санаагаараа соёлын євийг засан єєрчлєх нь манай бvх монголчуудад доромжлол болж, бvх хvн тєрєлхтний соёлын єв далагдан сvйтгэгдэж байгаа учир болно.


Донглиан бол хувь хvний эрхэлсэн компани юм. Тvvний эзэн Хоу овогт газар орны засгийн ноёдтой ер бусын дотно харьцаатай байдгийг эндэхийн хvн болгон мэддэг билээ. Донглиан компани эл зvйлийн аргa замаар дамжин Чингисийн онгоны орчим дэх хэдэн мянган му газрыг хууль бусаар эзлэн, хєрс шороог ихээр хєдєлгєж хоёрдугаар "Чингисийн онгон" байгууллаа хэмээн сагсууран аашилсан билээ. Тэд дархадын зєвшєєрєлгvйгээр "Чингисийн онгон" дэх Улаанхvv нєхрийн бичээсийг хоёрдугаар "Чингисийн онгон"-доо аваачиж тавьсан. Бас нэгэн хvний хилэнг дэгдээх учир бол тэд аялал жуулчлалын газрынхаа чирvvл шаахайн дээр ч Богд Чингисийн нэрийг сийлсэн байна. Энэ нь хир зэргээр улайран сагсуурч байгаагийнх нь бодитой гэрч биш vv? Тэд Чингисийн нэрийн дээр гишиглэн Монгол ард тvмнийг гутаахын ихээр гутааж байгаа билээ. Одоо Донглиан компани нь Чингисийн онгоныг байгуулагч мєртєє хамаарагч болжээ. Хоу овогт бол яг Чингисийн онгоныг хамаарах хурлын тэргvvн, газар орны зарим засаг ноёдын дэмжлэг дор Донглиан компани нэгэнт уул "Чингисийн онгоныг хамаарах товчоо"-г орлож байна. Тэд одоо яг Чингисийн онгоны хvрээн доторх бvх юмыг шилжvvлэн цэвэрлэж, ихээр засалт хийх гэж буй. Ингэж арга vгvй байдалд орон туйлaар гачигдан шамдсаны учир энэхvv ил захидлыг бичиж, эл шатны хvмvvст vзvvлэн зєв ёсыг олгож, дэмжлэг vзvvлэхийг хvсч буй! Энд бид дархадын нэрийн ємнєєс доорх шаардлагыг тавьж байна:


ШААРДЛАГУУД:

1. Xолбогдол бvхий засаг захиргааны газраас даруйхан шалган байцаах бvлгэм томилoн дархадуудын дунд оруулж, Донглиан компанийн бусдын эрхэнд халдсан бvх хэргийг байцаан илчлэхийг шаардаж байна.


2. “Дархадууд бол Чингис хааны онгоны сахигч мєн” гэдэг монгол vндэстний хэдэн зуун жилийн уламжлалыг хvндэтгэн vзэхийг хvсэж байна. Чингис хааны онгоныг сахин хамгаалах болон дээдлэн тахих эрхтэй хvмvvс бол тvvхнээс аваад дархадууд болно. Ямар нэгэн байгууллага буюу хувь хvн энэх дархан эрхэнд халдаж болoxгvй юм.


3. HYБ-ын олон улсын соёлын євийг хамгаалах хууль болон Хятад улсын соёлын євийг хамгаалах хуулийн заалтанд, соёлын євийнг уг байдлаар нь хамгаалах хэрэгтэй гэж зааж байдаг. Tиймээс Чингис хааны онгоныг шинэчлэх тєлєвлєгєє нь эрхбиш тєрийн соёлын євийн товчоо болон холбогдол бvхий мэргэжлийн байгууллагын зєвшєєрлийг хvлээсэн байх хэрэгтэй юм. Гэвч "хоёрдугаар Чингисийн онгон" гэгч энэ тєлєвлєгєє нь ямарч мэргэжлийн байгууллага болон соёлын євийн захиргааны байгууллагын зєвшєєрлийг хvлээгээгvй байна. Иймээс тэр хууль бус зvйлийг заавал vгvйсгэх хэрэгтэй.


4. Донглиан компани Улаанхvvгийн бичээсийг дураараа авч єлгєж байх нь бусдын эрхэнд ноцтой халдсан зvйл болох бєгєєд Улаанхvvг хvндэтгээгvй явдал мєн. Бусдын эрхэнд халдахаа даруйхан больж, буруугаа хvлээх хэрэгтэй.


5. Донглиан компанийн хvмvvс богд эзэн Чингис хааны алдар нэрийг хєлдєє ємсдєг гэрийн шаахай дээрээ бичсэн явдал нь нийт монголчуудыг туйлын ихээр доромжилсон хэрэг мєн. Бусдын нэр хvндийг гутаан доромжилсон ялаар шийтгэж, тvvний vvсгэн сэдэгчээс эрvvгийн хариуцлага нэхэх хэрэгтэй. Бас тийм маягийн доромжлолтой эд барааг олны ємнє хураан цаазлах хэрэгтэй.


6. Чингис хааны онгон бол бvх дэлхийн хэдэн зуун тvмэн монголчуудын євєг дээдсийгээ дээдлэн хvндлэх хязгааргvй гvн хайр сэтгэлийг тєлєєлж байдаг юм. Tийм болoхоор соёлын євийг хамгаалал болон аялал жуулчлалын харьцааг зvй зохистой, зєвєєр зохицуулахыг дээд шатны засаг захиргааны байгууллагат хvсч байна. Бид яасан ч зарим хvмvvсийн мєнгє олж баяжихын багаж хэрэгсэл болж чадахгvй болoхоор євєг дээдэсийнхээ онгоныг єєр газар шилжvvлэхээс єєр аргагуй. Aриун сvнсийг нь бусдаар бузарлуулахгvй юм.


7. Газар шороoны хуулийн заалтанд, газар шороo хэрэглэх эрхийг єєрчлєх гэвэл заавал иргэний их хурал буюу гурваны хоёр хувиас дээш иргэнээр зєвшєєрєгдсєн байх хэрэгтэй гэсэн заалт байдаг. Гэвч Донглиан компани одоо эзэлж бvхий хэдэн мянган тvмэн мvv газар бол Хоу овогтон зэрэг хvмvvс элдэв зvйлийн хууль бус аргаар бусдын газар нутгийг эзлэн авсан явдал мєн. Зонхилох олон тооны дархадын ашиг тусаас зєрчсєн хууль бусаар эзлэгдсэн газрыг буцааж єгєх хэрэгтэй.


8. Донглиан компани болон Хоу овогтон зэрэг хvмvvс дархадын бэлчээрийн газрыг булаан эзэлж дархадын амьжиргааны замыг тасалснаар барахгvй, бид бvхний дээдсийн сvнсийг бузарлаж, онгоныг нь эвдэж байна. Бид Хоу овогтноос эрvvгийн хариуцлага нэхэхийг засгийн газарт шаардахаар барахгvй тэдгээр хvмvvс бол олонд хvрээлэлгvй хvмvvс болохийг илэрхийлж, тэдний дархадын газраас эртхэн зайлан явахыг хvснэ.


ОРДОСЫН ЧИНГИСИЙН ОНГОНЫ САХИГЧ ДАРХАДУУД

(Донглиан компанийг заалдагч дархадын хэсэг хvмvvсийн нэрс)
2004 оны 10 сарын 21-ний єдєр


Эх сурвалж нь:
http://www.smongol.com/forum/viewtopic.php?t=1026


Дээд талд
   
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 6-р сар.25.05 5:02 am 
Ишлэл:
owor mongoliin orchin uyiin uls tor

owor mongoliin oortoo zasah oron gej tanar andakui medne baih aa.gehdee harin hidii aimag nutagtaib gej todorhoi meddeg hun tsoon baih shig l baina. owor mongol 1947 ond baiguulagdsan um, "owor mongoliin ardiin huwisgalt nam"ustgagdsanii daraa ulaankhuugeer dargaluulsan "owor mongoliin kommunist nam" hemeen nerlegdej baisan,gevech demii udaadui hytdiin kommunist namaas "owor mongoliin kommunist nam" iig ch boliulson bilee.tegeed "hytdiin kommunist namiin owor mongold baigaa namiin horoo" bolchijee.suuleer ni owor mongoliin 5 army tsereg(99% ni mongol hun) iin orond hytadiin olon tsereg oruulsan baina. bas owor mongoliin oortoo zasah ornii tug ,zowlolgoonii hural ch bur baihaa bolison um. 1966 on bolhod, owormongolchuud tuiliin yeh hund gai zowlond dairuulsan. ene buhen hytdiin kommunist namiin terguulegch mao ze dun giin hiisen nigultei ajil baikui uu.

Owor mongoliin gazar nutgiin huwaarlal
ugtaa owor mongold niit 9 aimag huwaagdaj baijee: teruund holon byiriin tuhai yari l da bi .

Holon byir aimag: owor mongoliin hoitoi bairshij, oros bolon mongol ulstai hurshilj baina. holon byir bol Manlai baatar damdinsurengiin torj vssen nutag um.enehuu aimagt barga buriad , oolod(oirod),harchin,horchin,jalaid zerge mongol humuus aj toron amidarch bii.bas busad undestnii tsoonhuud dagur,ewenk,orchon,manj,hoton undesten baigaa um. bargachuudiig "shine barga" bolood "huuchin barga" gej nerledeg.17 dugaar zuund baigaldalain bargajan goliin hawid baigaa buriadchuud tsagaan orosiin elchin said nariig alsanaas oros gesagiin holboot tsergiin alan hydlagad dairuulj, baljin hatantai hamt baisan buriadchuudiin negen heseg buriad humuus ni shuud manjiin haraand baigaa chichkhart nuun ochson um, neg heseg buriad ni khalkhiin tsetsen khan aimagt orson baijee,bas neg heseg buriad humuus uugal nutag baigaldalaidaa butssan um. tigeed manjiin hariand orson buriad humuus 1732 ond holon byir nutagt nuuj yirsen, nogoo khalkhiin tsetsen khan aimagt baisan buriad humuus 1734 ond holon byirt nuuj yirsen bilee.tigeed teruund yirsen humuus ni "huuuchin barga", uunii daraa yirsen humuus "shine barga" gej nerlegdlee.odoohon oiroltsoogor 40 myangan barga hun bii.
oolod(oirod) mongol bol mon ch 18 dugaar zuunii suulch uy holon byirt nuudlel yirsen um.odoohond 2 myangan oolod hun baina.
holon byiriin buriaduudiig "shinehee buriad" gedeg um. teden bol 20 dugaar zuunii horiod ond holon byir nutagt nuuj yirsen odoogiin agiin buriad zon um. shinehee buriaduud holon byirt yirhedee horongo muutai baisan ch bargachuudiin demjelgeer amidral ni oodolson heltsedeg.
odoohond shinehee buriadiin hunii too 6 myanga garu baigaa.
harchin,horchin,jalaid mongol gej barga buriad,oolod mongoltoigoo medegdem yalgaatai bolson humuus,yor ni biy tsarai,zan zanshil,hel yaria olon talaar shal ondoo baidag um, yor ni surhei hytadjisan uls daa.harin harchin,horchin,jalaid humuusiig mongol gehed itgemeergui um. holon byiriin barga buriad,oolod, hamnigan,zarim dagur hun nuudlel maljah amidaral hiideg ch harchin, horchin,jalaiduud tarialan suurshilj amidardag boljee.tedneeriin yihenhi ni owor mongoliin zuun omnoos holon byir nutagt nuuj yirsen yaduuchuudiin hoichis um.

2, Hyangan aimagt jalaid,horchin hun baidag. nuudlel maljaj amidarhaa boliod taria tarin amidrah bolloo. jalaid hoshuu, horchin baruun garan omno,dund 2 hoshuu bii.

3,Jirem aimagt(tong liao hot) harchin,horchin,zaruud hun baigaa, tedner ch mon hytad shig taria tarij suurshmal amidarlaa ehluuljee. uund Horchin zuun garan dund,hoit 2 hoshuu ba zaruud hoshuu gej baidag.

4, zuun ud aimagt(ulaanhad hot) heshegten hoshuu,baarin zuun baruun 2 hoshuu,onniguud hoshuu gej baidag.zarim ni maljah amidrallaaraa baij,zarim ni hytadjsan baina.

5, Shiliin gol aimagt sonod zuun baruun 2 hoshuu,uzemchin zuun baruun 2 hoshuu ,awaga hoshuu ,chahariin hoh,tsagaan,shar 3 hoshuutai , zarim chahar humuus ni hytadjah zamaar zamnaj l baina. sonod,uzemchin,awaga nar bol tsever mongol tsusnii humuus mortoo yag maljah amidarlaa oorchloogui um.

6, ulaantsaw aimagt (ulaantsaw hot) dorwod hoshuu baidag.mal maljaj amidardag.tsahar hun ch bii.enehuu aimagt hytad hunii too buh hun amiin 90% garuug ezeldeg.

7, bayan nuur aimagt (bayan nuur hot) goltsuu urad hun maljaj amidardag um.uradiin omno,dund,hoit 3 hoshuutai.

8, yeh zuu aimagt (ordos hot) khangin hoshuu, otog,otgiin omno,hoit 2 hoshuu bii, goltsuu ordos humuus aj toron amidarch baigaa,bas chingisiin ongniig tahisaar yirsen tsoon tonii darhad hun bii.

9,Alshaa aimagt goltsuu oiroduud nuudlel maljaj baigaa um. alshaa zuun,baruun 2 hoshuutoi.bas eznee hoshuu gej baidag, enehuu nutagt oolod, torgud,hoshuud ba tsoon toonii khalkh hun baigaa um.



9 aimag dotorhi hyangan,jirem,zuun ud 3 ni surhii hytadjsan garuud um.mongol helnii ayalguu ni ch tun hachin muuhai.harin holon byir,shiliin gol,bayan nuur,ordos,alshaa 5 aimag bol haraahan hytadjaagui mongol humuus um.ulaantsaw aimagt zowhon tsoon toonii maljah amidaraltai mongol hun bii.yor ni owor mongold hoorondoo zuun oron,baruun oron gej huwaadag ajee. zuun oron gej taria tarij suurshmal amidrald orson hytadjaj baigaa mongol humuusiig zaadag um, baruun oron gej nuudel maljah amidarlaa hadgalaj baigaa mongol hel,tsusan udam,zan zanshlaa hadgalaj yawaa mongol hunmuus gej helej baigaa ni ene um. iimd, owor mongolchuud dundaa zortsol morgoldoon garch l baidag da.

za, bugd nairamdah hytad arad uls baigulagdhaas omno tedeniig daguur mongol hemeen nerledeg baijee.hytad uls baigulagdaad harin daguur undesten bolow. yor ni daguur hel bol altay bulegleliin mongol helend hamragdadag um shuu(ertnii mongol hel gej oilgoj bolno).odoohond buh hyttad niit 120 myngan daguur hun bii genee.goltsuu owor mongoliin holon byir aimgiin morindawaa daguur undestnii oortoo zasah hoshuu, kharmoron mujiin(manjiin hoit nutag) chichkhar hot bolood shin jiangiin uiguriin oortoo zasah ornii tarwagtai gegch hotond tarhaj baina.daguurchuudiin yehenkii ni hytad helend newtersen, holon byirt baidag daguur ni barga buriad mongol heleer sain yarij chaddag baih todiigui nuudlel maljadag bilee.harin busad nutgiin daguur ni hytadtaigaa neg yeh yalgaagui bolson. daguur owgod hogshduud ni ooriigoo mongol gej helj,zaluuchuud ni daguur l gej heleed l ooriigoo mongol gej helhee bolijee. yor ni holon byir aimagt "hargis daguur" "hutgach buriad" "hulgaich ewenke" gej heldeg um.he he.suuliin uyd daguurchuud bol ertnii kytan hunii hoichos mon um gesen chimee garlaa.ene ni DNA sudalgaagaar damjaj todolson genee.

daguuriin shildeg uls torch mersentei bol 1925 ond owor mongoliin ardiin huwisgalt nam baigulagchiin neg ni um, tereer holon byiriin tusgaar togtnoliin hodolgooniig udaridsan hun. 1926 ond owor mongoliin ardiin huwisgalt nam hoorondiin zortsol ulmaar hetsuudeh bolloo, ter uyd bai yun ti gedeg mongol namiin geshguun ni gamind dagana gehed guo dao fu mongol hun ooriin biydee l tushne gej margaan bolj baijee.suuler ni huwisgal yalagdsnii daraa mongol surguuli baiguulj mongol undestnii gegeerel bolowsorliin uilest oorii yeheehen nemeri handiwaa orgoloo.
daguur undestii gowol owgiin guo dao fu (mersentei 1894-1936 on),holon byiriin solon(ewenk) zuun gariin howoot shar hoshuunii hun.tereer 1927 ond ulaanbaatart baiw.odoohond UB hotond baigaa daguur humuus law tanih bailgui.

Tiin,Alshaa aimgiin hil daguu nutgiin mongolchuud halh ayalguutai tostoi,harin holon byiriin hil daguu nutgaldag shine bargiin 2-3 mynga ni khalkhjsan barga um aa.busad ni bolood huuchin barga humuus ni buriadtaigaa oiroltsoo baidag um.
Owor mongold dargalj baisan ulaankhvv bol 1906 ond hvhhotod harialagdadag tvmed zvvn hoshuunii taw tosgond torson um.tereer owor mongoliin oortoo zasah ornii darga,owor mongoliin tsergiin horoonii darga,hytad ulsiin orlogch darga zerge tushaaltai baijee.

tvmed mongol bol altan khaanai vyd baigaldalaigaas owor mongold nvvdelj ochson hvmvvs um. gehdee ulaankhuu guain toroh tsagt tvmedchuud barag bvhneeree hytadjsan.owor mongoliin orchin vyiin tvvhend gurwan mongol hun gurwan tiishee temuulehgeed l baijee,vvnii negen ni bolh guo dao fu(daguur hun) hari vndestend dagahkvi mongolchuudaa l tvshne geed amjiltad hvrch chadaagvi, bai yun ti(harchin hun shig um bn) gamind dagana geed mon ch sain amjiltad hureegui,harin ulaankhvv guai hytdiin komunist namd dagaad owor mongoloo togtoon barisan bolowch svvlin vy bolhod "owor mongoliin oortoo zasah oron" maani gegch neriin todii l ulden hotsorson baina.gehdee ulaankhuu ene bvhend ankarlaa handuulsan l da,tigeed nas barhaasaa omno ordos nutagt baigaa chingisiin oogonii hvrgiin onmo tolgoigoo bvhiin svgdej duun tawin uilsan gedeg.ene ni svvlin vyd ulaankhuu ooriin uildsen ajilgaadaa yeh l haramsaj gutarch baihaa iledkej baigaa ajee ...................


Дээд талд
   
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 6-р сар.25.05 5:03 am 
Ишлэл:
Барга аймагтны товч тvvх

Монгол овогтны дотор Барга аймаг угсаа нэр гарсаар уджээ. Угаас Байгали далайн орчим хун шувууны бэлгэ гайхамшгаас баргын язгуур vvдэн гарав хэмээх єгvvлэл буй. Энэ нь балар эртнээс амаар уламжилсан мунхаг єгvvлэл буй. Даруй урт цагаас уулнаас бэлгэ илэрч манж алтан куру овогтон хєгжин мандвай хэмээсэнтэй адил шиг бололтой. Анхандаа нэлээд хvчирхэг тvрэмгий нэр алдаршиж дундад хятад орныг халдан дарлаж байсан амой.Тийнхvv Дун-жияан Ган-му бичигт Ли овогт Тан улсын vед Ба Еви-гv хэмээх нэгэн хvчирхэг аймгийн явдал учрыг тэмдэглэсэн нь даруй Барга аймаг мєн амой. Тvvнээс эдvгээ нэрлэгдэж байх Баргуужин аймаг ба Тvмэд аймаг болбаас баргын салбар амой. Буриад болбаас баргаас ойр 230, 40 оны vед салжээ. Yvнээс гадна зvvн гурван муж, халх, цахар, ил, єрємч зэргийн газарт сарнисан барга нар маш олон буй. Одоо Хєлєнбуйрын шинэ барга болбаас жинхэнэ барга мєн. Хуучин барга болбаас баргужины салбар мєн. Yvнийг даруй овгийн нэр хийгээд vгний аялгуугаар vзэвч тодорхой. Маш эртний цагт барга, тvмэд аймгийн Баругу баатар Дайчин ноёны гурван хєвгvvний отгон хєвгvvн Хорилардай мэргэн гэгчээс арван нэгэн хєвгvvн тєрсєн амой. Ахмадын нэр Галзуд хэмээх бєгєєд тvvнээс дараалан Хувасай, Гvбтvд, Гошид, Ширэйд, Хараган, Хутай, Бодонгад, Халбин, Цагаан, Батунай хэмээх ах дvv арван нэгэн хvний нэрээр овгийн нэр болгожээ. Эдгээр арван нэгэн овог болбаас манай шинэ барга найман хошууны дотор цєм буй. Yvнээс єєр олон зvйлийн овгууд болбаас угаас байсан ба хойно удаан нутаглан суусан газрын нэр ба эсвэл зарим онцгой алдар тvvхтэй хvмvvсийн нэрээр vрс нь овог болгон дуудсан ч байх мэт.
Эдvгээ шинэ хуучин барга аймагтны Хєлєнбуйр газарт нvvн ирсний учрыг товч хураамжтай илтгэвээс барга аймгийн олон ард нарын олонхи нь зvvн хойтох Хар мєрний адаг болох Єди гол, Ност уул хэмээх єн уудам газарт єнє удаан амар тvвшин нутаглан сууж байхуйд манж Жvшен аймаг хєгжиж дайчин улсын тєрийг байгуулаад хятад, монгол, тєвд хотон аймагтныг цєм эеэр нэгтгэн захирсны дараагаар орос улстай хил хязгаарыг хуваалцан гэрээ болзоо тогтоосны дараагаар Амар мужид дайн байлдаан дэгдсэн vест барга нар айн сочилдож, хааш зайлах билээ хэмээн зєвлєлдєхєд дотор зуураа санаа зохилдохгvй гурван анги болон нэг анги нь манжид дагамой хэмээн урагш нvvн Чичигарын зvvн этгээдээр єнгєрєн Мvнден хотын ойролцоо хvрээд бас тэндээс баруун тийш нvvгээд цахар нутагт одож, нэлээд олон жил болоод дахин хойш эгж Чичигарын зvvн хойд этгээдэд сууж байгаад Найралт Тєв хааны 11-р жилд Хєлєнбуйрын газарт нvvн иржээ. Энэ нь хуучин барга мєн. Нэг анги нь яс язгуур, шашин шvтлэгийн холбоогоор халх монголтой нийлмой хэмээн баруун тийш нvvж, Сэцэн хан аймгийн бэйс Жанчивдорж, бэйл Ванжил, ван Доржжал, засаг Шагдаржавын зэрэг хэдэн хошуунд орж засгуудад захирагдсаны хойно халх барга ард тvмэн харилцан эв найр эвдрэн муудалцсан явдал огт vгvй. Гагцхvv засаг, тайж нарын эрх сvр их, цааз эрvv хатуу, алба гувчуур хvнд дээр нийт баргачуудыг доромжлон vзэхvйд тэчьяадан хорсолцож Дугарын зэрэг найман хvмvvд тvрvvлж Эрдэнэ зуу дахь цэргийн хороонд суугаа зарлигийн сайд Жагданд бидний баргачууд засаг тайж нарын доор туйлын зовлон зvдгvvрийг эдэлж, тэсэхvйеэ бэрх болов. Дуртайгаар манж найман хошуунд орж хvчин єргєж зvтгэсvгэй хэмээн сєгдєн мэдvvлснийг уламжлан айлтгаж дээд эзнээс барга нар Хєлєнбуйр газарт vvрд жаргаж суутугай хэмээн зєвшєєрсєн зарлигийг олж Найралт Тєвийн 12-р онд Хєлєнбуйр газарт нvvж ирэв. Ийнхvv урьд хожид нvvн ирснээр хуучин шинэ барга хэмээн нэрлэгдэх болжээ.
Жич халхын нутагт хоцорсон барга олон буй гэдэг. Нэгэн анги нь шууд хойш нvvж орос улсын захиргаанд орсон нь буриад аймаг мєн. 1921 онд Агь, хори, vлирэнгэ аймгийн 1000 шахам єрхєт буриад нар урьд хожид Хєлєнбуйр газарт нvvн ирснийг Шинигэ голд нутаг олгож суулгасны хойно эдний дотроос удаа дараагаар халх монгол, дотоод монголын зvг нvvн одсон нь 400 хир єрх болжээ.
Одоо шинэ барга нарын анхан Хєлєнбуйр газарт нvvн ирсэн байдал учрыг товч тєдий тэмдэглэсvгэй.
Тэр цагийн засгийн тайж нарын дарлалаас хаширсан олон баргачууд хэдийгээр Хєлєнбуйр газарт эзэмшиж суух зєвшєєрєлт зарлигийг олсон боловч харъяат засаг нар хэрхэвч тавихгvй бодлого гаргаж улам чанд баримтлан захирахуйд барга нар Бvрэн хан уулын энгэр дээр сэмхэн хуралдаж тэр сарын тэр єдрийн шєнийн харанхуйд зэргээр нvvсvгэй хэмээн зєвлєн хэлэлцэж тогтоод болзоот шєнє бархираа зантай тэмээний амыг боож, буцах дуртай нохойн бєгсийг хайрч, огт чимээ гаргасангvй нэг шєнийн дотор цємєєр Хэрлэн голыг дагалдан шууд халхын хязгаараас гарч одсоныг бэйс Жанчивдорж сонсоод их л занаж хараасан бєгєєд бэйсийн хатан нь барга нарыг элдэв муу vгээр хараал тавин буруу хандан алцайн зогсож алан доогуураа шороо сацав хэмээдэг бєгєєд тvvнийг барга нар болбол харин эхнэр хvн гэгч эхийн дvрнм мєн. Эх бээр алцайн зогсож алтан дэлхийн шороог маны хойноос сацсан нь газар шороон шим хишиг хутаг буянаа цєм бидний баргад єгсєн сайн бэлгэ болов хэмээлдсэн vгийг эдvгээ болтол ярилцсаар буй.
Энэхvv нvvн ирэхvйд тэргvvлэгч нь Дугар, Цэрэн, Асрал, Дарь, Бадам (энэхvv Бадам болбаас Эрхэмбат миний дээд 8-р vеийн євєг мєн) Буни, Гэндэн, Ургамал эдгээр найм тvрvvлэн удирдаж нvvн ирээд шинэ барга аймаг хэмээн нэрийдэн зvvн баруун 2 гар, 8 хошуу, 24 сум зохиожээ. Тэндээс олон барга нар єн уудам єргєн их ашиг гаралтай газар нутгийг олсондоо баярлалдан тэрхvv удирдагч 8 хvний дээдсийн сум отгийн олон ард нар дуртайяа Дугар нарыг vе улиран хєєх сумын занги болгон vvрд захирагдахыг гуйн бvгдээр гарын vсэг талбин батлан мэдvvлснийг дээрээс зєвшєєрєн ёсоор болгосноос гадна бас онцгой гавъяатан нугуудад vе улиран хєєх сумын занги, ээлжлэн хєєх сумын занги олгож 16 vе залгамжлах сум, 8 ерийн сумтай нийт 24 сум болгосон бєгєєд тэдгээр vе залгамжлах занги нарын эрх хэмжээ, олох пvнлvv ба жич дэвших дэв нь ерийн занги нартай яг адил. Манж найман хошууны тvшмэлийн засгийн хууль дvрмээр захирагдсан амой.
Yvнээс гадна єєлдийн ван Сэбдэнванбуугийн нэгэн хошуу бидний солан барга нар нvvж ирэхээс нэлээд урьдхан ханы зарлиг зєвшєєрлийг олж Халх голыг дагалдан баруун этгээд эх халгих Азарган булаг, Гэхvv нуур, зvvн этгээд Аранз шар ус, Гурван гvн зэрэг газрыг эзлэн сууж байгаад тvvний хєвгvvн гvн Донровын vед хvрч баруун хойш нvvж, Тvшээт хан аймгийн баруун хойт хязгаарт нутаг олж суусан амой.
Тvvний анх ирж суусан ба хожим нvvн одсон он хийгээд хvний нэрийг данс бичиг олдохгvйд тодорхойлон бичиж эс чадав. Харин тэрхvv єєлд Севдэнванбуугийн хошууны ардын нvvн явсны дараа дээрээс Халхын голын баруун этгээдийн газрыг халхад, зvvн этгээдийн газрыг баргад олгож Халхын голын урсгалаар хязгаар болгон тогтоосон амой. Тvvнчлэн солон, дагуур, єєлд аймагтан болбаас Найралт Тєвийн 10-р жилд нvvж ирсэн амой. Дагуур нь солон барга нарт найман хошууны хууль дvрэм, албан хэрэг шийтгэх ёсыг заан сургахаар томилогдон ирээд солоны гарт орж захирагдсан амой. Эдvгээ байх цєєхєн тоотой єєлдийн дотор шинэ хуучин хэмээх ялгавар буй. Бас Бадаргуулт тєрийн он цагт замын Єрємчvн аймгийн нэгэн хошууг манай Хєлєнбуйрын захиргаанд оруулсан амой.
Манж найман хошууны дvрмийн их тєлєв нь нуган хєвгvvд арван нас хvрвээс найман хошууны албан сургуульд оруулж манж бичиг сургамой. 16 нас хvрч эрчилсний хойно шалган vзээд сонгон авч хуяг нємрєн жинхэнэ тооны цалинтай цэрэг болгомой. Жил бvр хавар хоёр сар, намар нэгэн сард харвалга, намналга, буугийн боловсрол хийлгэмой. Бас євлийн эхэн сард нэгэн удаа ав хомрого талбин эрийн чадлыг хєгжvvлмой. Бас аль газарт хулгай самуун дэгдвээс дайчлагдан мордож хэд хэдэн мянган тvмэн газрын холдахь халуун хvйтэн элдэв муу агаар амьсгалтай оронд хэдэн арван жил байлдаан хийж гавъяа байгуулаад буцаж ирэх ба дайнд унах автах нь vлэмж ажугуу. Тvvнээс бичгийн сургалтанд маш их алдаршсан эрдэмтэн мєн олон гардаг амой. Найман хошууны бичиг цэргийн тvшмэл хєєгч цэрэг, жич цэргийн гавъяатны байгуулсан vе залгамжлах тvшмэд нарт цєм зэрэг дэсээр улс гэрээс сар бvр тогтоолтой пvнлvv цалин талбиж єгєєд аливаа албанд бие хvчнээр явуулмой. Жич найман хошууны тvшмэл ард нарын тэжээвэр хєрєнгєнєєс гувчуур тvрээс авахгvй, харин жинхэнэ тушаалтай тvшмэд нар албан хэргээр гадагш гарч явах цагт єєрийн захиргааны аливаа чєлєє сул ард нарыг даалт авч тvvний бие, морь, улааг хэрэглэмой. Yvнээс єєр дээд ноёд тvшмэд нарын хэрэглэл хэмээн гувчуурлан хураан авах алба татвар огт vгvй. Жич бичиг цэргийн тvшмэлийг сонгон хэрэглэхvйд эрхэм язгууртан, доорд харцас хэмээн ялгаварлан vзэхгvй аль эрдэм сурталтай, эрийн чадал чийрэг сайныг шалган vзэж дэвшvvлэн хэрэглэмой. Тийнхvv зvvн гурван мужийн манж, дагуур, Хєлєнбуйр, Цахарын найман хошууны монголчуудаас их гавъяа магтаалтай сайд жанжин нар маш олон гарсан нь энэ учраас болжухуй. Манай Хєлєнбуйрын жанжин гvн Хайланза (солон хvн) бага насандаа цэрэгт мордож Дай-ван Жин-Чиуван зэрэг олон газрын хулгайг арилгаад бас тєвдийн чанад дахь Хvрга-зэн-ла, Чу-Чин хэмээх аймгийн самууныг тєвштгэсэн ба Дугар (шинэ барга хошууны зvvн хошууны хvн) дотоод гадаад 12 мужийг тойрон байлдаж тэрсэлсэн хулгайг хядан арилгаж тєвшитгээд Улиастайн жанжин тушаалтай байгаад бие эцэслэсэн энэ хоёрын тvvх нь Дайчин улсын Хармєрєн мужийн гавъяатан сайд нарын шашдир хэмээх хятад vсэгтэй дармалласан сударт буй. Эднээс гадна Хэнлин (дагуур) хэмээгдэхээс эхлэн гавъяа байгуулж их тушаал зэрэгт хvрэлцсэн хvмvvд маш олон буй. Vvнээс дээш барга монголын товч тvvх хийгээд шинэ хуучин барга солон, дагуур, єєлд, єрємчин, буриад нарын Хєлєнбуйрын газарт нvvн ирж суусан учир ба найман хошууны дvрмийн их тєлєвийг бvдvvвчлэн тэмдэглэсэн нь чухамхvv модонд эрхбиш vндэс бvхvй ба усанд бас ч эх vгvй журмыг барьж, улсыг судар тvvхэнд оруулах онц шалгарсан их гавъяа зvтгэлтний язгуур удам vvсгэл гарлыг тодотгон бичвээс сударчид нар хянан vзээд авмаар газрыг эш татан бичихэд хэрэг баримт болох болов уу хэмээх санаагаар хайш яйш эвлvvлэн бичвэй.

Хєлєнбуйрын єєртєє засах мужийн дарга Эрхэмбат


Дээд талд
   
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 6-р сар.25.05 5:05 am 
Ишлэл:


Дээд талд
   
 Постын сэдэв: zuusun
БичлэгБичигдсэн: 6-р сар.28.05 5:00 am 
Ишлэл:
1964 онд Євєр Монголын Сєнєд хошуунд эцэг Даваасамбуу, эх Бадамлянхуагийн ууган хїїхэд нь болон тєрж, хєдєє байдаг нагацынд єсєн 1971 оноос эхлэн бага дунд сургуульд суралцан нэг жил багшилж, 1983 оноос Хєх хотноо их сургуульд тїїхийн мэргэжил эзэмшээд хошууныхаа хууч дурсгалын газар даргаар ажиллажээ.

1987 онд бїх Євєр Монголыг дугуйтай 5000 км аялж, Євєр Монголын нэн шинэ тїїхийн ном бичиг цуглуулж, дараа нь Бээжин Гуанжау хїртэлх 4000 км- ын дугуйн аялалд оролцон, Євєр Монгол ба Хятадын єнєєгийн байдлыг єєрийн нїдээр їзэж ойлгож мэдсэн байна. 1989 оноос “Монгол улсад Монголын эрх чєлєєний хєдєлгєєн” сэдвээр эрдмийн ажил хийж байна.

Хєтєч:

Монгол руу харж дуулаад гараа хуга цохиулжээ.
Салан тусгаарлаж байгаа Євєр Монгол
Хятад улсын аюулаас хамгаалах хорооны нууц бичиг
Европын парламынтын тогтоол
БНМАУ- д уригдаж очоод баригдсан єнгєрєлт Алтан- Очир гїнгийн дурсамж
Дотоод Монголын зовлонт байдал
Би аль нэг улсын харьяалалгїй ч Монголын тєлєє зовнидог
Салан тусгаарлах нь їргэлжилсээр байгаа Євєр Монгол
Монголоос ирсэн нууц баримт бичиг
“Монгол Хятад улсын ариун нутаг “
Їхэр жилийн їймээн
Хятадын “шулмас” санаа

Оршил:

Монголчууд хоёр мянган жилийн тэртээ тулгуур тєр улс болох “Хїн” улсыг байгуулсан цагаас эхлэн хїчирхэгжин мандаж улмаар 1162 онд Эзэн Чингис Тэмїжин мэндэлснээр Ази Европын хуурай газрын ихэнх хэсгийг эзлэн дэлхий ертєнцєд алдар нэр нь дуурсаж байлаа. Харамсалтай нь дотоодын нягтрал алдан бусад улсын хїчирхэгжилээс болж 17- р зуунд Манж Чин гїрэнд колончлогдож боолчлгдсон боловч їе їеийн эрх чєлєє тусгаар тогтнолоо сэргээх гэсэн дайчин тэмцлийн дїнд 1911 онд Монголчууд эрх чєлєє тусгаар тогтнолоо бїрэн сэргээж чадсан билээ. Гэтэл 1915 оны Хиагтын гэрээгээр Хятад, Орос хоёр том гїрний дарамт шахалтаас монгол нутаг зєвхєн говийн хойдох эдїгээгийн Монгол улсаар хязгаарлагдсан байна. Энэ цагаас хойш урд цагаан хэрмээс умард дах говийн ємнєх монголчууд хятадын цэргийн эрхтэн ба Японы дайлан эзлэгчдийн талхилалд єртєж билээ. Гэвч Монголчууд хїчирхэг цэргийн ємнє євдєг сєгдєн бууж єгєєгїй. Тогтох, Гаадаа мээрэн, Дамдинсїрэн, Утай, Хайсан, Бавуужав, Мэрсэ, Дэмчигдонров нарын олон монголчууд эрх чєлєє, тусгаар тогтнолоо олон улсын хууль зїйн дагуу бїрэн сэргээх гэж цогтой тэмцэж амь биеэ зориулсан хэдий боловч цагийн ороо бусгаад том гїрний жанжлах бодлогын хоморгонд єртєн сїйджээ. Япон мєхєж, Хятадын гамингийн засаг сїйрч байхыг завшиж Хятадын Коммунист Нам(ХКН) Євєр Монголын їндэсний эрх ашгийг худалдагчид болон тухайн їеийн цагийн ороо бусгаагаас болж, Хятадын удирдлагын хуурамч бодлогод тєєрєгдєн 1947 онд Євєр Монголын єєртєє засах орон (ЄМЄЗО) гэгч нэрийн тєдий муж улс байгуулжээ. Энэ жил ЄМЄЗО байгуулагдсаны 50 жилийн нїїр їзэж байгаа дашрамд мунхаг би єєрийн хайрт эх орон Євєр Монголынхоо 50 жилийн турших ХКН-д хэрхэн боолчлогдон колончлогдож байгааг тїїхэн їнэн бодит баримтаар дэлхий нийтийн эрх чєлєє, шударга ёс, ардчиллыг дэмжигч иргэдийн сонорт хїргэхийг хїсч байна. Їїний тулд: Америкийн хїний эрхийн байгууллагаас 1991, 1992 онд гаргасан “ Салан тусгаарлаж байгаа Євєр Монгол”, “ Салах тусгаарлах нь їргэлжилсээр байгаа Євєр Монгол”, Дэмчигдонровын “ Уригдаж очоод баривчлагдсан єнгєрєлт” хэмээх дурсамж, Євєр Монголын Залуучуудын тєвийн уриалга болон миний зарим бодитой баримтад тулгуурлан бичсэн єгїїллийг энэхїї товхимолд оруулав. Мєн Зостийн чуулганы Алтаагийн 1926 онд зохиосон “Дотоод Монголын зовлонт байдал” хэмээх баримт хэдийгээр ЄМЄЗО байгуулагдсанаас ємнєх учир боловч Хятад цэргийн эрхтэн, гамин, ХКН- аас Євєр Монголд бїгд л адил дарангуйлан колончилж, нутаг усыг минь эзлэн, хїн амыг минь нядах бодлого хэрэглэж байсан гэдгийг харуулах зорилгоор уг зохиолыг нэгтгэв. Монголын цэцэн їгт “ Нэг їхрийн эвэр доргивол мянган їхрийн эвэр доргино” гэдэг учир колончлогдон хятадчлагдаж байгаа Євєр Монголчуудаа ємгєєлєн гал голомт эх орон Монгол улсын чєлєєт оюутнуудын “ Хунтайж Дэмчигноровын нийгэмлэг”- нхний эсэргїїцэл гарган бодитой туслалцаа їзїїлсэнд элэг нэгт Євєр Монголчуудынхаа нэрийн ємнєєс талархал илэрхийлье. Дэлхийн эрх чєлєє, шударга ёс, ардчиллыг дэмжигч, засгийн газар, олон нийтийн байгууллага, ард иргэддээ Євєр Монголын гунигт байдлыг анхаарч, халамжлан дэмжиж байгаад бид їнэн зїрхнээсээ баярлаж байна. Эцэст нь тэмдэглэхэд энэ хорвоод бид бїхэн зуу хїрэхгїй насалдаг билээ. Тиймийн тулд хїн хїнээ хайрлаж явъя. Миний энэ ном Хятадын ард тїмэнд чиглээгїй, Хятадын ард тїмэн єнєєдєр эрх чєлєє, шударга ёс, ардчиллыг дэмжиж байгаа шалтгаанаар шоронд їй олноороо хоригдсоор байна.ТиимээсХКН- ын ноёрхолд байгаа Тєвд, Монгол, Уйгар, Хасаг, Солонгос, Хотон, Хятад зэрэг їндэстэн бид эрх чєлєє, хїний эрхийн тєлєє хамтаар тэмцэж, сайн сайхан хїмїїнлэг нийгэм байгуулахын тєлєє хамтаар тэмцэн сайн сайхны тєлєє мєр зэрэгцэн зогсоцгооё. Бид бїхэн шударга ёс, їнэний тєлєє тэмцэж байгаа тул амжилт олох нь дамжиггїй.

Сайн їйлс дэлгэртїгэй.

Хєх тэнгэр
Хєрст дэлхий
Хїчит Чингисийн ивээлд
Манай Монголын хийморь
Мандах болтугай
Хурай. Хурай. Хурай.

Миний єчил

Хїн гурван удаа амьдардаг гэдэг учир нь анхныхаа арван сарын амьдралыг ээжийнхээ гэдсэнд эхэлж хорвоод мэндлэх цагт дээд тэнгэрийн хурмаст надаас чи хаана тєрєе гэж хїсч байна вэ гээд дэлхийн бємбєрцгийг гаргасанд нїдэнд хамгийн тод туссан нь уул хадны дээгїїр мурилзан мурилзсан аварга том барилга байлаа. Энэ чинь юу вэ гэсэнд энэ бол тїмэн газрын урт цагаан хэрэм. Ємнє талд нь сууршьмал ард болох Хятадууд сууж тариа тарьж амьдардаг. Хойд талд нїїдэлчин їндэстэн болох монголчууд мал малллаж, хєдєє хээр талд ан агнан эрх чєлєєтэй амьдарч, байн байн хятадуудыг хїчирхэг морьт цэргээр дайрдаг тул хятадын хаан хил хязгаараа хамгаалахын тулд ард орноо дайчлан хил дагуу энэ их аварга том хэрмийг байгуулав. 1162 онд хэрмийн умард дахь Монгол овогтнуудад Чингис хаан- Тэмїїжин мэндлэн Монгол гэдэг нэрийг ертєнц дахинаа мандуулж дэлхийн боловсон соёлд баларшгїй тїїх їлдээснээр 13- р зууныг Монголын зуун гэж ертєнцийн тїїхнээ алдаршин, Чингис хаан хорвоогийн цєєхєн хэдэн алдартны нэг болсон билээ гэж монголын тухай миний сонирхсоныг їзээд їїний тухай їргэлжлїїлэн ярьж єгсєн байна. Тэгээд би хэрмийн умард хэсэгт хоёр дахь амьдралаа эхлэх хїсэлт тавьсанд миний саналаар болгов.

Би Монголын єндєрлєгийн Сєнєд хошууны тєв, Сайхан тал балгасанд манай эриний 1964 оны єлзий билэгт єдєр эх Бадамлянхуа, эцэг Даваасамбуугийн ууган хїїхэд болж эднийхнийг бєєн баяраар мялаалаа. Тэгэхдээ миний сонгосон газар нь Монгол орон хэмээдэг боловч эдїгээ нэгэнт тїїхийн єєрчлєлтєєс хятадуудын эзэмшилд орж, харин ар монгол буюу тєв Монгол нь бие даасан улс болжээ. Сайхан - Єлзий суманд багийн сайхан насаа єнгєрєєжээ. Ачит уул болбоос эрт цагт энд мангас їїрлэж байсан учир Чингис богд энэ уулыг алс холоос эрдэнийн сумаар харваад мангасийг алж ард зоныг амаржуулан угийн шовх уул нь тэмээний хоёр бєх мэт болсон гэж настайчуул хуучилдаг. Миний нагац євєє хєдєєний малчин хїн тул би бараг бага насаа тэднийд єнгєрєєжээ. Тэнд хурга тугал хариулж монгол амьдралаа мэдэж эхэлсэн. Малчны амьдрал гэгч аль бїхнээ єєрийгєє хангадаг. Тэд хонины ноосоор эсгий хийж гэрээ барьж, дэвсгэрээ дэвсдэг. Мах сїїг нь идэж уудаг. Сїї нь олон зїйлийн хэрэгцээтэй. Хурууд зєєхий хийдэг бєгєєд бас архи нэрж болдог. Хонины аьсаар хувцас гутал хийнэ. Эмээлийг бас дэр хийж унтдаг. Нэг їхрийн махыг хатааж нїдвэл давсаганд нь багтчихна. Тїїнийг монголчууд эрт дээр їеэс аянд авч явдаг байжээ. Миний євєє надад ингэж хуучилсан нь ерєєс сэтгэлээс гардаггїй юм. Бидний євєрлєгч нар эмээлээ заавал хойш хандуулж тавьдаг. Ойрад Монгол нь зїїн тийш, Барга нь баруун, Буриад монгол нь ємнє зїгт хандуулж тавьдаг. Їїний учир нь Монголчуудын сэтгэл нь бїгд єєрийн мандсан газар Чингисийн шарил байдаг Бурхан Халдун уулыг чиглэдэг бєгєєд хэзээд эзэн Чингистээ їнэнч гэсэн утгатай.

Бага насанд болсон явдлуудаас миний сэтгэлд мартагдашгїй ул мєр їлдээсэн хэрэг бол хятадууд монголчуудыг хядсан явдал билээ. Тэр їед миний дїї охин нэг настай байлаа. Эцэг эх минь шоронд. Ээж минь хааяа ганц нэг ирээд дїїг хєхїїлдэг. Нэг охин дїї євчлєєд байхад Маогийн томилсон, монголчуудад туслах гэсэн нэртэй эмч нар муу хїний хїїхэд, улсаасаа урвагчийн зулзага гээд хорт зїї тавин алав. Ой єнгєрч байгаа хїїхэд ямар ялтай бол? Миний эцэгтэй хамт ажилладаг монгол улсад сургууль тєгссєн эмэгтэй багшийг монголын тагнуул хийсэн баримтаа гарга гэхэд угаас тїїнд тийм баримт байхгїй тул эхлээд хятад эмэгтэй Ху овогт дараа нь бусад алан хядагч нар тїїний бэлэг эрхтнийг нь олсон дээсээр хєрєєдєж дараа нь бэлэг эрхтэнд нь цаасан буу тавьж алсан байлаа.

Миний япон хэлний багш Дэлгэрцогт гэж 40- єєд оны їед Японд сургууль тєгсєєд доцент байсан хїн Євєр Монголын залуучуудын соёл боловсролыг дээшлїїлье гээд нутагтаа ирсэнд авгайг нь суугаа болгож, ганц хїїг нь мэдрэлийн євчтэй болгоод зогссонгїй єєрийг нь хїнд гэмтээжээ.
Миний эцэг надад хэлэхдээ: Дэлгэрцогт багш болон энэ олон хїний яахыг чи нїдээрээ харсан биз. Хэрэв чамд ХКН- ын дэглэмээс мултарч єєр оронд очих завшаан олдвол євєр монголын їнэн байдлыг дэлхий нийтэд ярихаа бїї март гэсэн. Ээж минь багш байсан учир би 6 настайгаасаа эхэлж ээжийн заадаг ангид хичээл сурч эрдэм номын анхны босгыг алхлаа. Миний їед монгол сургуулиуд хаагдаад дахин сэргээж байсан учир сурах бичиггїй тул сургуулийн багш нар єєрсдєє монгол сурах бичиг зохиож дармалдаад хїїхдїїдэд хичээл заадаг байлаа. Монголчуудыг хядаж байсан їед Монголын хэдэн мянган жилийн соёлын єв талхигдан шатаагдаж сїм хийд бїгд эвдэгдэн нэг їгээр хэлбэл хятадын эрхшээлд байсан бїхий л монголчуудад нєхєж болшгїй гай авчирсан нь тїїхэн їнэн юм. Монголчуудын 5 хувь нь хядагдаж, 40 хувь нь эрэмдэг зэрэмдэг болсон байна.

Цаг хугацаа єнгєрсєєр 1976 он би хошууны дунд сургуульд дэвшин суралцах болов. Їїнээс хятадын дээд зиндааны дотоодын зєрчил хурцадсанаар их сургуульд оюутан шалгахдаа эрдэм соёл мэдэх эсэхийг нь хамаарахгїй намдаа їнэнч эсэхийг нь шалгаж, шалгуулахдаа тухайн їеийн сонин хэвлэлээс хуулж оюутан болдог инээдэмт явдал байсан.

Дунд сургуулийн анхны 3 жил миний нїдийг нээсэн билээ. Тэр їед унших ном ховор байсан боловч хааяа номын дэлгїїрт гарсныг эцгээс мєнгє гуйн авч уншдаг байв. “Марк Полын їлгэр” нь надад маш сонин санагдсан. Їїнээс би монгол гэдэг чинь буурай їндэстэн биш маш хїчирхэг їндэстэн байсан гэж мэдсэн. Ринчин гуайн “Їїрийн туяа”, “ Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”, “ Заан залуудай” зэрэг номыг хїнээс зээлж олонтаа уншдаг байлаа. Эдгээр номоос Монгол улс байна гэж мэдэв. Мєн Хятадын “Гурван улсын їлгэр”, Баруун тийш зорчсон тэмдэглэл”, “Сїй хїїгийн їлгэр” нь сонин санагдсан. Дунд сургуулийн 9 –р ангиас эхлэн би Хєх хотод байдаг авга аав, нэрт орчуулагч, зохиолч, тольч Содбилэгийн тусламжаар Хєх хотын монгол сургуульд суралцсан нь хєдєє байдаг надад том хот гэдгийг мэдэж хєдєє хот хоёрын ялгааг мэдрэхэд дєхєм болов.

1981 онд Улаанцав аймгийн тєвд би их сургуульд шалгалт єгєх гэж бэлдэж байх їед Хєх хотод монгол оюутнуудын цуглаан хичээл хаялт болж ХКН- аас Євєр Монголын тухай гаргасан маш нууц баримт илрїїлэн эсэргїїцэв. Баримт бичигт, Євєр Монголд их хэмжээний нїїдэлчин ардыг оруулж Монгол нутгийг тариалан болгох, монгол оюутнуудыг цєєрїїлэн, Монгол дарга нарыг буулгах зэргийг заажээ. Монголчууд 1969 онд їй олноор хядагдсан арилаагїй тул бїх Євєрмонгол даяар босож, їндэстнийхээ ирээдїйн тєлєє санааширсан билээ. 17- той би бїх сургуулийн хїїхдїїдээс оюутан ах эгч нараа дэмжин мєнгє цуглуулж Хєх хотод аваачиж єгєєд, оюутны хєдєлгєєний удирдагчын нэг Билгїїндалайгийн Тэмцэлт болон тїїний журмын нєхєдтэй уулзаж, оюутны хєдєлгєєний тухай ойлгон, тэд нараас сонин хэвлэл авч ирсэн бєгєєд Бээжингийн засагтай хэлэлцээ хийх оюутнуудыг аймгийн тєвєєр єнгєрєхєд хятадын засагтай хэлэлцээ хийх оюутнуудыг дагуулан галт тэрэгний буудалд арван жилийн мянга гаруй хїїхдїїдийг дагуулан очиж тэд нарыг дэмжин нэг єдєр цуглаан жагсаал явуулав.

1982 оноос эхлэн хошууны Єргєн тал сумын сургуульд багшлав. Манай монголчууд дэлхийн хэмжээнд бїї хэл Хятадаас олон талаар хоцорч, манж хятадын олон талын хорт бодлогоос ямар ч тэмцэх зориггїй ёстой Д. Нацагдоржийн “Хуучин хїї” болцгоожээ. Ай даа, Чингисийн Монголчууд ийм болно гэхэд зїрх шимширнэ. Нэг жил багшлаад Хєх хотноо их сургуульд тїїхийн мэргэжил эзэмшсэн билээ. Тїїх сурсан шалтгаан нь миний єсч бойжсон Сєнєд баруун хошуунд 20- р зууний їед Дэмчигноров гэж даяанд алдаршсан, Монголын эрх чєлєєний цуут тэмцэгч байсан бєгєєд нутгийн настайчуудаас тїїний тухай сонсож гїн суудал єгсєн билээ. Мєн Чингисийн їеийн Монголын тїїх, Манж Хятадад колончлогдон явсан хар цагаан тїїхийг мэдэж ард иргэдээ ухааруулах замыг эрэлхийлье гэж бодож билээ.

Их сургуульд байхад нэг удаа Монгол Хятад оюутны хооронд зодоон болов. Шалтгаан нь Билгийн 8 сарын 15- ны шєнє Хятад оюутнууд уламжлалт заншлаараа илээр тарвас дээр монгол хїний толгой зурж тїїнийг шєнийн 12 цагт сар харан хагалав. Энэ нь Хятадууд Их Юань улсыг мєхєєж Монголыг дийлсэн гэж тэмдэглэдэг уламжлалт баяар нь билээ. Їїнд монгол оюутнууд хятад оюутны толгойг чулуугаар хагалж, та нар бидний толгойг зурж хагал, бид та нарын жинхэнэ толгойг хагална гэж зодоон їїсээд эцэстээ сургуулийн захирал хоёр талыг ятгаснаар энэ хэрэг тїр намджээ.

Би єглєє 7 цагт номын санд сууж, орой 11 цагт номын сангаас байрандаа харьж ирээд ном уншдаг байсан бєгєєд олон улсын тїїх єнєєгийн байдал ирээдїйн тухай нэн ялангуяа Монголын тухай гарсан аливаа ном зохиолыг амтархан уншдагсан.

Хятадын єнєєгийн засгийн газар 1949 онд эрх барьсны дараа ерєєс монголчууд болон їндэсний цєєнхийг итгэдэггїй. Євєр Монголыг ХКН- д худалдсан Улаанхїї шиг хїнийг хэн ч итгэдэггїй бєгєєд шоронд хорих цагтаа хорьж їй олон ХКН- д їнэн сэтгэлээсээ зїтгэсэн монгол хїмїїс алагдах нь алагдаж, зэрэмдэг болох нь зэрэмдэг болж байв. Дэмчигноров Гоминданы засгийн газраас Євєр Монголыг холбооны улс болгохоор гуйсан нь бїтсэнгїй. Мєн Япон ч їнэн сэтгэлээсээ Монголыг дэмжсэнгїй. Америк цаг алдаж, Орос Хятад хоёр Монголыг хувааж эзэмших гэсэн олон шалтгаанаас Євєр Монголыг жинхэнэ дэмжих улс гэж байгаагїйгээс болж Хятадын КН завшиж, Євєр Монголыг єєртєє засуулан хэзээ улс болъе гэвэл тэр цагт чинь улс болгое гэж хуурч мэхэлсэн зарим монгол сэхээтнїїд эрх чєлєєний удирдагчид тєєрєгдєж Євєр Монгол нь ХКН- ын єєш болжээ.

Хятадын КН эхний їед Монголыг хуурахын тєлєє ихэд сайн санаа гарган мэхэлж Євєр Монголд бїрмєсєн эзэмшлээ олмогц тэдний їнэн дїр нь илэрч, Євєр Монголын сор нь болсон сэхээтэн ард олныг хядсан байлаа. Тиймээс хэзээ ч гэсэн Монгол болон ХКН- ын хооронд арилшгїй зєрчил болжээ. Тэд цэвэр хятад хїнээ Монгол бичигт сургаж, 3 их сургуульд монголчуудыг дарах хянах хїмїїсийг бэлдэж хилийн чухал боомт газар томилон ажиллуулдаг. Эдгээрээс Монголд суугаа хятад хїмїїс, монголоор харин сайхан ярьцгаадаг. Їнэндээ ХКН- ын хэлдэгчлэн їндэстэн бїхэн адил тэгшхэн гэдэг їзлийг авч їзэх юм бол хятад монгол хэл тэгш хїн Євєр Монголд олон байдаг. Яагаад тэднийг хэрэглэдэггїй юм бэ гэвэл гагцхїї нэгэн шалтгаан нь тэд нар монголчууд болохоор итгэж болдоггїй.

Євєр Монгол хэдийгээр єєртєє засах орон гэдэг боловч ХКН- ын Євєр Монголын хороо нь Євєр Монголын бїгд эрхийг барьж тїїний нэгдїрээрээс эхлээд олонх нь хятад хїн байж, угийн Євєр Монголын дарга Улаанхїї монгол хэлээ ч мэддэггїй, тїїний хїї одоогийн засгийн газрын дарга Бєхєє ганц ч монгол їг мэдэхгїй, ер нь тэд нарын тїїхийг сєхвєл монгол мєн эсэх нь сэжиглїїштэй. Хятадаас Євєр Монголыг їе залгамжлах аргыг сонсож тэд нар ч хялбар боолчлох хїмїїсийг хэрэглэн монголчуудыг дарж їргэлжлэн боолчилсоор Улаанхїї, Бєхєє мэтийнхнийг хэзээ ч шоронд хийхэд бэлэн бєгєєд хийж байсан. Бєхєє 1969 онд Хєх хотын гудамжаар цаасан малгай ємсєж “Би бол монголын залхай Улаанхїїгийн нохойн гуяа” гэж хацраа алгадаж явсан билээ. 1981 онд євєр Монголын оюутны хєдєлгєєний їед Бєхєє, Батбагана нарын гэрт тагнагч машин тавьж байсан бєгєєд дараа нь тэд нартаа мэдэгдэж ихэд айлгасан билээ.

Саяхан Євєр Монголын хїний эрхийг хамгаалах хорооноос гаргасан бичиг баримтад 40 гаруй жилийн туршид хятадад хядагдсан монголчуудын тухай сэтгэл тїгшээсэн тоо баримт гарлаа.

1947 онд 12000 алагдав.
1948 – 20 000
1953 – 10 000
1957 – 6000
1968- 1969 онуудад 45 953 хїн алагдав. Мєн 79 000 хїн тахир дутуу болов.
1970- 1990 онуудад 7000 хїн алагдав.
1991 онд шоронд 50 гаруй хїн, гэрийн хорионд 400 гаруй хїн байна.

Дээрхи баримтаас євєрлєгчид ХКН- д боолчлогдсон 45 жилийн турших їеэс хамгийн харамсалтай нь 1969 оныг бид бїхэн мэдэж болно. Тэр їед монголоор хичээллэж байсан бїх их, дээд, дунд сургууль тараагдан монгол хэл, бичиг їсэг, зан заншил хэрэглэгдэх нь цаазтай, монголын зан заншил, тїїх соёлын бїх ном бичгийг шатааж устгаж болох бїхнийг устгасан. Монголын эрт язгуураас амьдарч ирсэн нутаг анжисны хошуунд сэндлэгдэн, Євєр Монголыг 6 хэсэгт хуваан Хятад мужид тараагаад малчид мал хариулах бэлчээргїй амьдрал хїнд хэцїї їе байсан. Тэр їед эцэг минь хорих газарт явж, ээж минь сумын хорих газарт байлаа. Балчир бага бид хєрш айлын хїїхэдтэй хамт элдэв бусын юм идэж амь зуудаг билээ. Заримдаа їхсэн шувуу, малын мах шарж иддэг байсан. Миний нэг дїї бага байж, орон дээрээс ойчин унаад нїд муутай болж билээ.

Хятадаас монголчуудад тулгаж байсан фашист эрїї тамыг тоолж нэрлэхїйеэ бэрх. Жишээ нь: цахилгаан гїйлгэх, аманд нь хїний ялгадас цутгах, хэл дээр нь зїї шивэх, їсэнд нь тос цутгах, шархыг нь маажих, цам цамнуулах, халуунаар хавсаргах, улайссан галын хажууд удаан зогсоох, эрхий хуруунаас нь дїїжлэх, амьдаар нь булах, їргэлжид зогсоох, халгай бургасаар гуядах, єдєр шєнєгїй хїлэх, модон орон дээр 4 мєчєєс нь татан хїлж гавлах, нїїрсний гал дээр бєхийлгєн шарах, залгаагаар ус уулгах, нїїрсний цог дээр хєл нїцгэн гїйлгэх, хїзїїнээс нь хїнд юм дїїжлэх, нїцгэлэн ус цутгаж гуядах, тахимд нь мод хавчуулан хэдэн хїн ээлжлэн гишгэх, эмэгтэй хїний бэлэг эрхтэнд цаасан буу тавих, том дээсээр бэлэг эрхтнийг шєргїїлэх хєрєєдєх, олон хїн хамтаар хїчиндэх, амьдаар нь гэдсийг нь гаргах, арьсыг нь євчих, нїдийг нь ухах, чихийг нь огтлох, шїдийг нь сугалах, хурууг нь тайрах, толгойд нь хадаас хадах, эрэгтэй хїний бэлэг эрхтнийг огтлох, хумсыг нь сугалж авах зэрэг орчлонгийн бїх эрїїг амсуулан “Євєр ардын нам”, “Дугуй нам”, “Залуусын нам”, “Нэгдмэл нам”, “Найрамдал нам”, “Соёл нам”, “Ардчилсан нам”, “Євєр ардын эвсэл”, “Улаан булан нам”, “Тусгаар нам”, “Зїйтэй нам”, “Элсэн нам”, “Цэвэгжавын нам”, “Цогбадрахын нам”, “Бургасан нам”, “Архичин нам”, “Хїїхэнчїїд нам”, “Хомоол нам”, “Аргал нам”, “Чимэглэл нам” зэрэг зохиомол намд тулгаж монголчуудыг хядаж байжээ.

ХКН монголчуудыг юунд ингэтлээ хорсон алж хяддаг юм бэ гэвэл тэд монголчуудыг алж дуусчихвал урт цагаан хэрмээс хойших єргєн уудам нутгийг эзлэн эзэн Чингис Богд Тэмїїжиний монголын їрс садандаа євлєсєн аваад баршгїй их баялгийг олоход оршино.

Монголчууд харин ХКН болон хятадын ард тїмнийг ерєєсєє ад їзээгїй дэлхийн ямарваа нэгэн орны ард тїмэн хоорондоо найрсаг эрх тэгш байх нь хїн тєрєлхтний зїй ёсны тогтолцоо мєн билээ. Тэгвэл ХКН яагаад зэрлэг балмадаар монголчууд болон їндэстний цєєнхийг алан хяддаг юм бэ? Монголчууд биднийг гахай шиг ингээд хашаанаасаа гаргахгїй гэж бодоо юм болов уу? Тэд Євєр Монголчуудыг гахай шиг идээд дуугарахгїй байхыг зорьдог билээ.

Би 1987 оноос эхлэн хошууныхаа тїїх бичих газарт нэг хэсэг хугацаанд ажиллаж билээ. Залуу хїн дэвшие гэвэл намын даргатайгаа хувийн харилцаагаа сайн байлгах хэрэгтэй. ХКН- д орчихвол товчоон дарга болоход нэг алхам ойртоно гэсэн їг. Товчоон дарга болчихвол шинэ байранд орж албаны унааг хувийнх шигээ аминдаа хэрэглэж болно. Улсын мєнгийг аминдаа ашиглаж хууль цаазын гадна байдаг. Хууль бол ард тїмэнд л хэрэглэгдэхээс биш том дарга нар хуулийн хїрээнд байдаггїй. Євєр Монголд 1969 оны хядлагыг Мао Зэдун Жоуэнлайнгийн удирдлагаар шууд биелїїлэгч Тэн хайчин одоо болтол єндєр зиндааны удирдлагад байдаг. Дарга нарын хїїхэд ч хїн алах, хїчиндэх, дээрэмдэхэд хєнгєн шийтгїїлэх буюу огт шийтгїїлдэггїй. ХКНамын гишїїдийг єнгєн дээр нь їзэхэд их дєлгєєн, ямбатай мэдлэгтэй юм шиг байдаг, їнэндээ энэ нь хуурмаг нэг їгээр хэлбэл манжийн їеийн монгол ноёд билээ.

Єнєєдрийн Євєр Монголын ард тїмэн ХКН- ын чанга хяналт ба тїїний гар хєл бологч монгол дарга нарын дарамтанд байдаг. Би тэдгээр монгол дарга нарыг хараад гайхдаг. Тэд машин шиг тєв орноос ямар нэг материал зааврыг уншин доорх хїмїїстээ дамжуулдаг. Єєрєє єчїїхэн ч эрхгїй бєгєєд бодол санаагаа хэлж болохгїй. Ардын депутатад сонгохдоо ямар ямар нєхцлийг бїрдїїлсэн хїнийг сонгох хэрэгтэй гэдгийг дээрээс зааж тэр хїн нь сонгогддог. Євєр монголын монгол хїн їг хэлэх эрхгїй зєвхєн хятадын коммунист намд зїтгэвэл зїгээр шиг амьдарна. Бид ингэж амьдраад ямар хэрэг байна вэ? Энэ нь хїний амьдрал мєн гэж її?

Би 1987 онд 2 сарын хугацаагаар Євєр Монголын баруун захын аймаг Алшаа аймгийн тєв Баян хотоос эхлэн Утай хот, Баян нуур аймаг, Бугат хот, Их зуу аймаг, Хєх хот, Улаанцав аймаг, Шилийн гол аймаг, Улаанхад хот, Жирэм аймаг, Хянган аймаг, Хєлєн буйр аймаг зэрэг бїх Євєр Монголын 8 аймаг, 1 хот, 50 гаруй хошуугаар 5 мянга гаруй км дугуйгаар аялж Євєр Монголын їнэн байдлыг нїдээр харж шинэ тїїхийн ном материал цуглуулсан билээ. 1990 онд Бээжингээс Гуанжу хїртэл бїх Хятадын хойноосоо ємнє хїртэл 4 мянга гаруй км дугуйгаар аялж Хятадын єнєєдрийн байдлыг їзлээ. Энэ нь феодалжсан їе угсаа залгамжлагч Манжийнхтай адилхан ХКН- ын тєр засагт амьдрах ажиллахад намайг улам дургїй болгосон.

1987 онд эцэг минь 1969 оны хоригдлын шархны улмаас хїндээр євчилж нас барж, ээж минь тэр жилийн шархнаас болж мэдрэлийн євчтэй болсон. Би Хятадад байвал бїгдээрээ дуусах юм байна гэдгийг ойлгосон. Бид хїн юм бол бусад ард тїмний нэг адил шударга ардчилсан нийгэмд амьдрах хэрэгтэй. Гэтэл хятад шиг идэж ууж, тэдний хэлдгээр байж болдоггїй, чєлєєтэй їг хэлэх, цуглаан, чєлєєт єрсєлдєєнд орох эрхгїй байна. Энэ нь хїний амьдрал мєн гэж її?

1987 онд Шилийн голын Баатар, Улаангэрэл нар євєр монгол хїний эрх хамгаалах хорооны нэрийн ємнєєс НЇБ- д Євєр Монголд хїний эрх дээд зэргээр зєрчигдєж байгаа байдлыг мэдээлэх зорилгоор, улс тєрийн орогнол хийхээр монгол улсад ирснийг тухайн їеийн коммунист систем давамгайлсан хїний эрх, ардчилал, шударга ёс, їндэс угсаа гэж мэддэггїй МАХН- ын засаг Хятадад буцаан єгсєн нь НЇБ- ын зарчимд харш бєгєєд дэлхий нийтийн наад захын хууль зєрчжээ. Тухайн їед Євєр Монголд Монгол улсад дургїйцсэн яриа ихээр дэлгэрсэн бєгєєд Монгол туургатны шїтээн гал голомтыг хамгаалагч Монгол улс маань элэг нэгтэндээ ингэж хандах нь уу?

Энэ жил ХКН- ын Євєр Монголын хорооноос дахин маш нууц 13 тоо бичиг баримт гаргаж, Монгол улсын тухай хэвлэл ном нэрийдлээр олон оюутан, залуу сэхээтэн баривчлагдаж, олон хїнийг гэрийн хорионд аваачсан нь дахин 1969 оны харамсалт хядлагыг санагдуулж байна. Энэ хэргийг гадаадын сэтгїїлч, хїний эрхийн байгууллага нааштай їзэж, хэвлэл мэдээллээр мэдээлэн Америкийн ХЭБайгууллага 36 хуудас товхимол гаргасан нь ХКН- д бага ч гэсэн дарамт болж гадаадынхан Євєр Монголын тухай їнэн мэдээллийг анх олжээ. “Нэг їхрийн эвэр доргивол мянган їхрийн эвэр доргино” гэдгээр ардчиллын уур амьсгал бялхсан монгол улсын чєлєєт оюуны “Хунтайж Дэмчигноров нийгэмлэг” элэг нэгтэй Євєр Монголын эмгэнэлт байдлыг хуваалцан Хятадын элчний ємнє хууль ёсны дагуу эсэргїїцэл гарган НЇБ- ын хїний эрхийн холбооныхон Монголд ирэх болтол суулт зарлажээ.

1911 онд олноо єргєгдсєн Монгол улсын хаан Богд Жавзандамба Євєр Монголыг чєлєєлєхєєр цэрэг томилсноос єнєє болтол 80 жилийн нїїр їзлээ. 1945 онд Зєвлєлт Монголын цэрэг Євєр Монголд ороод тэдний зэвсгийг хураан Хятадын 8 замын цэрэгт єгч єєш болгосон харшилт тїїх болон Євєр Монголын эрх чєлєєний тєлєє гарамгай тэмцэгч цуут хїн Дэмчигноровыг Монголын асуудлыг хэлэлцэе гэж урьж авчраад Хятадад буцаан єгсєн бєгєєд єдий тєдий нэрт сэхээтнїїд эрх чєлєєний удирдагчийг хядаж хэдэн зуун мянгаар нь ялтан гэж хятадад хїргэж єгсєн тїїхтэй. Тэдний олонх нь шоронд їхсэн нь мэдээж. Элэг нэгт Чингисийн цус махны тасархай 10 сая хїрэхгїй монголчууд бид нэг нэгэндээ тус хїргэхгїй юмаа гэхэд чичлэхгїй баймаар. Нэг хїн “Євєр Монголын тухай чиний ярьж байгаа чинь худал биш нь мэдээж, Тэд их хэлмэгдсэн, гэтэл эдгээр їнэн учрыг яриад байх нь таны аминд чинь харш биш її? Харин їїний оронд сайхан амьдарвал дээр бизээ. Хятад урт гартай яаж ч мэднэ” гэж ярив. Би гахай нохой шиг идэж уух, ємсєхийн тєлєє єчїїхэн хїний амьдрал хийе гэвэл їндэстнийхээ эрх ашгийг Хятадад худалдаад амьдарвал сайхан амьдарч болно. Гэхдээ бид Чингисийн Монгол учраас єєрийнхєє їндэсний эрх чєлєєний тєлєє зїтгэх хэрэгтэй биз ээ. Би хайрт Євєр Монголын ард тїмний їнэн байдал 45 жилийн гунигт тїїхийн їнэнийг дэлхий нийтийн ард иргэдэд їнэн зєвєєр мэдээлэхийн тєлєє дуртайяа хоёр дахь амь насаа зориулна. Би тэд нарын дунд хорин хэдэн жил амьдарсан учир мах цусаараа хятадын ноёрхол дахь тэдний зовлонт амьдралыг ойлгосон билээ.

Хорвоогийн тїїхийг сєхєхєд 20- р зуунд нэг їндэстнийг хїйс тэмтрэх зорилгоор олон арван мянгаар хядан алж, соёл иргэншилтэй нь булшилсан хэрэг монголчуудаас бусад їндэстэнд цєєн тохиолдсон биз ээ. Євєр Монголчууд бид эхгїй єнчин хїїхэд.

1911 оноос эхлээд монгол улсад хїчин зїтгэе гээд ирсэн буриад, євєр монгол, цахар, барга, ойрад, харчин гээд олон арван хилийн чанад дахь монголчууд монгол улсдаа хэлмэгдэн мєрдєгдєж ор сураггїй алга болжээ. Євєр Монголыг БНМАУ- ын НАХ(Я) хятадын тагнуул гэж, Хятадууд монгол улсын тагнуул гэж Євєр Монголчуудын халхын тагнуул болж байсан гэж олон монголчууд надад нїднээсээ нулимсаа дуслуулан ярьж байсан. Нэг ах надад хэлэхдээ талхгїй нэг хоёр єдєр єлсєхєд хамаагїй, харин оюун санааг тарчилган зовоож хажуу хавирганы айл хамт ажиллагчдаар нь хараа хяналтад авч байсан гунигт явдлыг тэр учралыг биеэр їзэж єнгєрсєн хїн сая ойлгоно гэж билээ.

Монголчууд бид нэгдмэл улс байсан тїїхээ сэргээж чадахгїй юмаа гэхэд яагаад бие биедээ тус болдоггїй юм бэ? Хїн мєнхрєхгїй нь мэдээж бєгєєд зуу хїрэхгїй насалдаг, тэгвэл хїн юунд амьдардаг вэ? Їндэстэн ястан гэлгїй идэж уухын тєлєє гэж її? Хїн ба амьтны ялгааны нэг нь єєрийн бодол санаагаа їг хэл, їсэг бичгээр илэрхийлж чаддагт оршино.

Модун, Бєртэ чоно, Чингис, Эсэн, Галдан, Ханддорж, Сїхбаатар, Дэмчигдонров зэрэг їндэстний тєлєє насан эцэстлээ зїтгэгчдийн тїїх шастирыг монголын ард тїмэн шїтээн билгэдэд болгодог бєгєєд харийн ард олны хїндэтгэл бишрэлийг олдог. Хїн тєрєлхтний жам ёсоор хїн їхэж 3 дахь удаагаа амьдрах ёстой. Гэхдээ тэр амьдрал нь бидний амьдарч байгаа ертєнц биш гэнэ. Би хоёр дахь амьдралаа монголчуудын дунд сонгосон нь зєв гэж боддог бєгєєд єнєєгийн манай їндэстнийг хїнд байдлаас аврахад єєрийн тоотой хэдэн насаа зориулж чадвал амьдарч явсны хэрэг биелэх нь тэр.

Сайн їйлс дэлгэрэх болтугай.

Монгол руу харж дуулаад гараа хуга цохиулжээ

1947 онд ЄМЄЗО албан ёсоор зарлагдаж, Маньбадар гэдэг залуу автономит биш улс байгуулна гэж тэмцсэний учир цаазлагдав. Жирэм, Зост аймагт малчид, тариачид газрынхаа эзэн хэвээр байхын тєлєє тэмцэж, тїїнийг зєв хэмээн дэмжсэний улмаас 1948 онд малчин, тариачин, сэхээтэн 20 мянган хїнийг хороон устгасан. 1953 онд “Хувьсгалын эсэргїїчїїдийг дарангуйлъя” хэмээх ленинч лоозон гарч, колончлолыг эсэргїїцдэг хэмээн сэрдэгдэж 10 мянга гаруй монголчуудыг хяджээ. Їндэсний баруунтан хэмээж 1957 онд Євєр Монголын єндєр боловсрол эзэмшсэн 600 гаруй шилдэг сэхээтнийг хоморголон баривчилж “нутаг заан цєлєх, дахин хїмїїжїїлэх” хэмээн тамын хєдєлмєрт илгээн залхаан цээрлїїлсний дотор их дээд сургуулийн нийгмийн ухааны профессорууд Тївшин, Чандмань, Буян, Далантай зэрэг олон хїн орсон билээ. 1959 ондТєвдийн тусгаар тогтнол эрх чєлєєний тєлєє Далай ламаар удирдуулсан бослогыг дарахын тулд Євєр Монголын морьт цэргийг хїчээр хєєж явуулсан юм. Боссон тєвдїїд морьт цэргийг хармагц туслахаар ирсэн хэмээн эндїїрэн “Чингисийн цэрэг ирэв” хэмээн бишрэн сєгдєхїй Євєр Монголын цэргїїд тєвдїїдийг толгой дараалан хядсан гэдэг. Энэ цэрэг дараа нь удалгїй сураггїй болсон нь учиртай. Хятадын эрх баригчид Євєр Монголын морьт цэргээр тєвдїїдийн бослогыг даруулсан нь нэг сумаар гурван туулай зэрэг намнах жинхэнэ хятад ухаан байв. Нэгд, ингэснээр монгол цэргийн їндсэн хїчийг хороох, хоёрт Монгол Тєвдийн эртний уламжлалт нєхєрлєлд яс хаях, гуравт, хятад дахь монгол тєвдїїд эвлэлдэн нэгдэх вий хэмээн муу санаалан хооронд нь цусан єшєєтэй болгохыг зорьжээ.

1960 онд Улаанцав аймгийн тєвийн нэг монгол БНМАУ- д амьдардаг тєрєл садандаа жирийн нэг захиа бичсэн ажээ. Гэтэл Хятадын эрх баригчид їїнийг улс тєрийн асуудал болгон 200 гаруй хїнийг баривчлан байцааж заримыг нь шийтгэсэн юм. 1962 онд Шилийн гол аймгийн цэргийн тойргийн захирагч Тогтох, тїїний орлогч Намжилсундуй нарын 3 хїнийг Бээжингээс ирсэн Хятадын аюулаас хамгаалах яамны тєлєєлєгчид баривчлав. Тэр гурвыг Ар Монголтой нэгдэх могойн санаа агуулсан хэмээн зохиомол хэрэг їїсгэсэн нь Євєр Монгол даяар шуугисан дуулиант хэрэг болов. Энэ сїр дуулиант баривчлага хийгээд мєнєєх 3 даргыг олон жил гянданд хорихоор шийтгэж їзэшгїй зэрлэгээр тамлан зовоосноор хоёр нь шоронд нас барсан бєгєєд Тогтохыг 1970 онд арайхийн сулласан билээ.

1963 онд Монгол- Хятадын хилийг шинэчилэн тогтоох /Монголын хилийн “алдарт” генерал Цэдэн- Иш шударга хэмээн одоо ч зїтгэсээр буй/ асуудал ид оволзож байхад Євєр Монголын Их Сургууль Аж Їйлдвэрийн дээд сургуулийн оюутнууд їїнийг эсэргїїцсэн хєдєлгєєнийг єрнїїлсэн юм. АУДС- ын оюутан Монгол Хятадын хил тогтооно гэж байх ёсгїй. Цагаан хэрэм бол Монгол Хятадын хилийн зааг бєгєєд тїїхийн арилж баларшгїй гэрч байтал дахин хил тогтоох асуудал байж болохгїй хэмээжээ. Їїний улмаас 60 гаруй оюутан “Монголыг нэгтгэх нам” байгуулсан хэмээх хилс хэрэгт гїтгїїлж баривчлагдан шийтгїїлжээ. Гарьд їзэл бодлоо илээр хэлсний тєлєє 13 жил шоронд суусан байна. Дашцэрэн, Зууннаст, Цэрэн зэрэг оюутнууд нутаг заагдан цєлєгджээ.

1968 он Євєр Монголын єєртєє засах орны монголчуудын хувьд хамгийн эмгэнэлт жил байлаа. Бээжингийн эрх баригчид тэр жил урьд ємнє байгаагїй, одоо ч байхгїй “Євєр ардын нам” хэмээх хуурамч байгууллага бий гэсэн улс тєрийн бїдїїлэг гїтгэлгийг гаргаж ирэв. Энэ нам гэгч “Хоёр Монголыг нэгтгэх зорилготой” гэж уг гїтгэлэгтээ тэд шалтаг гаргав. Ингээд єргєн хавчлагаа эхэлсэн билээ. Энэ онд хил орчмын мянга гаруй малчин байлыг хилээс дотогш алслан хєєсний улмаас 1000 гаруй хїний амь нас їрэгдсэн байна.

1968 онд ЄМЄЗО- д монголчуудын хїний эрхийг яаж хєсєрдїїлж байсан зарим баримтыг єгїїлье. Дархан Муумянгатын хошуунд нэгэн хєхїїл эмэгтэйг тамлан алаад гадаа хаяхад хоёр настай хїїхэд нь їхсэн ээжийнхээ хєхийг їлгэж байсан гэдэг. Жирэм аймгийн найман хошууны “дугуй айл” тосгоны Мудан гэдэг хїїхний бэлэг эрхтэнд цаасан буу дэлбэлж алав. Ийм харгислал БНМАУ- д сургууль тєгссєн Сєнєд баруун хошууны нэгэн багш эмэгтэйд бас тохиолджээ. Монгол улсын тагнуул хэмээн зандарч зандалчин эрс бэлэг эрхтний нь доогуур бїдїїн олс хийж хоёр тийш хєрєєдєн татаж удаан тамласны дараа цаасан буу шургуулан дэлбэлж алжээ. Баян нуур аймгийн сангийн аж ахуйн дарга монголыг баривчлан час улаан болтол улайссан тємєр зуухны дэргэд аваачин шарж, “Ар Монголтой нэгдэх хорон санаагаа хэл!“ хэмээн чандлан зохиомол хэрэгт єчих гэм їнэхээр їгїй тэр дарга нэлээд бятртай боломжоо ашиглаад ухас хийж хажуудаа зогсож асан зандалчин хятадыг тас тэврэн улайссан зуухан дээр хэвтжээ. Мах шиг улаан болсон халуун зуухнаас салгаж чадаагїй гэдэг. Євєр Монголын эд барааны товчооны ажилтан 40 гаруй насны эмэгтэй Алтайг арваад эрс хїчирхийлэхдээ нурууг нь хугалж алжээ. Хадам аавыг бэртэй нь, эхийг хїїтэй нь олон хїний нїдэн дээр хурьцалдуулах, эцэг эх їр хїїхдийг хїчээр салгах зэрэг бузар шийтгэлийг хятадууд санааны зоргоор ноогдуулж байлаа.

1968 оны их хэлмэгдїїлэлтийн тухай 3 янзын тоо баримт бидэнд байгаа юм. “Жэньминь Жибао” сонины нийтлэл буюу Хятадын засгийн газрын 1976 оны мэдээгээр бол тэр жил Євєр Монголд 16222 хїнийг алж, 340 мянган хїнийг зэрэмдэглэжээ. Євєр Монголын ХКН- ыг толгойлж байсан Улаанхїїгийн нэг илтгэлд єгїїлснээр бол 35 мянган хїн алагдсан аж. Тэгвэл Євєр Монголын Их Сургуулийн багш нарын нэлээд нухацтай ярилцлагад єгїїлснээр бол тэр жил 45983 хїнийг алж, 790 мянган хїнийг тахир дутуу, эрэмдэг зэрэмдэг болгон тамласан байна.

1974 оны 3-р сард Євєр Монголын Багшийн Их Сургуулийн оюутан Арслан нарын 4 залууг хоол идэж байхад нь Зуун замын цагдаагийн газрын дарга Ян Ютсайгын толгойлсон цагдаа нар баривчлахдаа мєн л ар монголтой нэгдэх санаа агуулсан хэмээх нєгєє їлгэрээ хэрэгжїїлэв. 4-р сарын 1- нд Хєх хотын олон мянган монгол хїн їїнийг эсэргїїцсэн цуглаан хийсний їрээр 4 оюутныг сулласан билээ. 1974 онд Улаанцав аймгийн багш 27- 28 насны залуу нэлээд зоригтой ний нуугїй сурагчиддаа ярьдаг байсан нь тїїнд гай чирж иржээ. Нэгэн албан байгууллагын манаачыг алсан ял тїїнд тулгасан бєгєєд мэдээжийн хэрэг манаачийн хувцас зэрэг эд мєрийн баримт нэгжлэгээр гэрээс нь гарч таарна. Ингээд шїїх хурал хийв. Шїїх хуралд манаачийг Буяндэлгэр алсныг гэрчлэх хїн нь хэлгїй хїн байлаа. Гитлер тухайн їедээ ийм гэрчид их дуртай байсан зэргээс болоод НЇБ ийм гэрчийг хэрэгт гэрчлїїлэхээр дуудахыг хориглосныг Хятадын хуульчид огт тоосонгїй. Чингээд Буяндэлгэрийг цаазаар авав. Тїїний эцэг ухаан солиорон хоёр чихээ огтолж, дїї нь цэргийн албанаас хєєгдсєн байна.

1979 оны 6- р сард Євєр Монголын Их Сургуулийн Билгїїндалайгийн Тэмцэлт хэмээх оюутан Зїїн гарын ой шугуйт газрыг хятад мужид тасдан нийлїїлснийг эсэргїїцэж, 100 оюутны гарын їсэг бїхий захидал бичиж Хятадын ЗГ-т илгээв. Бээжинд мєнхїї захидлыг хїлээн авсны нотолгоо нь Хятадын аюулаас хамгаалах болон хууль хяналтын байгууллага байнгын шахалт хавчилт їзїїлж эхэлснээр илэрсэн юм. Дээр єгїїлсэн “Євєр Ардын Нам” гэгч зохиомол байгууллагын толгойлогч Тэн Хайчин хэмээх хятадыг шийтгэх ёстой гэсэн шаардлагыг 1980 онд 100000 гаруй хїний гарын їсэгтэй мэдэгдэл хэлбэрээр Євєр Монголын ЗГ- аар дамжуулан монголчууд Бээжинд илгээсний хариуд Тэн Хайчин тушаал дэвшин Бээжинд суув.

1981 онд Бээжин нэгэн маш нууц албан тоот гаргажээ. Энэ тоотод ЄМЄЗО- ны монголчуудын їеэс їед дамжин эзэмшсэн газар нутгийг хятадад бїрэн шилжїїлж авах, монголчуудын уусгах бодлогыг яаравчлан дуусгахын чухлыг заасан байна. Їїний тулд монголчуудын дотор хятадуудыг олноор нь шилжїїлэн суулгах хэрэгтэй гэжээ. 8 сарын 22- нд энэ нууц зааврыг эсэргїїцсэн єдий тєдий ухуулах хуудас Євєр Монгол даяар наагджээ. 9 сарын 10 –нд Євєр Монголын Их Сургуулийн 10 оюутан ХКН- ын Євєр Монголын хороонд очиж “нууц албан тоотоо Бээжин татаж авах ёстой” гэсэн шаардлага тавьж, улс тєрийн суулт хийснийг олон хїн дэмжив. 9 сарын 13 –нд Хєх хотод 10 мянга гаруй хїний цуглаан хийсэн бєгєєд ХКН- ын Євєр Монголын Хорооны 21 албан тоот гарч “Сурагчид їйлдсэн ялаа цагдаагийн газар биеэр очиж илэрхийл!” хэмээн тушаажээ. 10 сарын 21- нд намын хорооноос монгол оюутнуудын хєдєлгєєнийг номхотгон дарах тогтоол гарав. Їїнийг эсэргїїцсэн их, дээд, тусгай мэргэжлийн болон зарим аймгийн дунд сургуулийн оюутан сурагч хичээл хаяж, энд тэнд цуглаан зохион байгуулав. Хичээл хаях оюутны зєвлєл Тїймэр, Хас Эрдэнэ, Зоригт, Наранбилэг нарын 6 оюутныг Бээжин рїї єєрийн тєлєєлєгч болгон илгээв. Хятадын ЗГ- ын хэрэг эрхлэх газар тэднийг хїлээж аваад “Та нар албан тоотыг буруу ойлгож байна” гэж аргалах санаатай нэг їзээд болоогїй тул “Танай Євєр Монгол, Тєвд, Зїїн Туркестан/Шинжааны уугуул оршин суугчид/ хамтраад бидэнтэй тэмцэвч нэмэргїй, бидэнд Хятадын хїчирхэг арми байхад та нар юу ч олж авахгїй” гэж сїрдїїлэв. ХКН- ын нэгдїгээр нбд Ху Еобан “Энэ удаагийн Євєр Монголын оюутнуудын хэрэг ядвал бол Тєвд ба Зїїн Туркестаныхтай адил юм биш тул туйлын хянуур байвал зохино. Ингэхгїй бол бид тэдний арганд орж болзошгїй юм шїї” хэмээн дээд хїмїїстээ анхааруулсан байна. Хятадын засгийн газар олон удаа “Та нар хичээлдээ ор. Бид нар асуудлыг шийднэ” гэж ятгахын сацуу цэрэг зэвсэг хэрэглэнэ гэж айлган сїрдїїлж байв. Хичээл хаялт 29 єдєр їргэлжлээд 2 сарын 19- нд дуусав. Энэ хєдєлгєєнд идэвхтэй оролцсон Даланхар, Хєхбуян, Жарантай, Цэдэндорж, Хїчинтєгс, Хас эрдэнэ, бичээч эмэгтэйчїїд Улаангэрэл, Чимгээ нарын олон хїнийг баривчлан олон жил хорьсон байна. 1979 онд тэмцлээ эхэлсэн Тэмцэлтийн гэрт цагдаа нар сїрэглэн орж сїрдїїлсний улмаас 70 гаруй настай эмээ нь айн бїх биеийн мэдрэл алдан хэвтэрт оржээ.

Толь боловсрол сайтай бїсгїй байсан юм. 1987 онд бїх Хятад даяар зарласан Японд очиж суралцах уралдаант шалгалтанд тэрээр тэргїїн байр эзэлсэн ч сїргуульд нь явуулаагїй байна. 1989 оны 4 сарын 15 болон 24 –нд Тэмцэлтийн 3 настай Їйл охины цэцэрлэгт цагдаа нар очиж “Хэн танайд ирж байна, аавтай чинь хэн юу ярьж байна” гэх мэтээр байцаасны улмаас бяцхан охины мэдрэл муудаж цэргийн дїрэмт хувцастай хїн хармагц орох гарах газраа олж ядан бїлтэгнэх болсон юм. Мєн оны намар Тэмцэлттэй сїлбэлдсэн хэмээн Багшийн Их Сургуулийн Єлзийдэлгэр нарын хэсэг оюутныг хагас жилийн турш байцаан мєрдєхдєє “Тэмцэлтийн ялыг їнэхээр илчил” хэмээн тулгадаг байсан бєгєєд Єлзийдэлгэр нутаг заагдан цєллєгт явжээ.

1987 оны 8 сарын 5- нд Шилийн гол аймгийн албан хаагч Баатар, Улаангэрэл нар оргож “Тоёото” машинаар БНМАУ- ын хилээр сэм нэвтрэн Сїхбаатар аймгийн нутагт нэлээд гїн орж яваад монголын талд баригджээ. Тэд БНМАУ- д байгаа НЇБ- ын тєлєєлєгчийн газраар уламжлан ЄМЄЗО- д хїний эрх хєсєрдсєєр байгааг НЇБ-д уламжлан тавих зорилготой явсан байна. Монголын НАХ(Я) тэднийг 9- ны єдєр хятадын хилийн алба, аюулаас хамгаалахынханд хїлээлгэн єгєв. Гарыг нь гавлахад хоёр залуу Монгол улсын зїг ширтэн “ Цэрэг эрийн дуу” дуулав. Хятадууд ингэхэд нь Баатрын гарыг хуга цохижээ. Баатар, Улаангэрэл хоёрыг найман жил хорихоор шийтгэсэн бєгєєд одоо шоронд сууж байна. Эдний гэр орныг удаа дараа нэгжин “эд мєрийн баримт” хайж байлаа.

Євєр Монголд єргєн баривчилгаа явагдаж байсан бєгєєд 1979 онд Тєвдєд тусгаар тогтнолынхоо тєлєє бослого єрнїїлсэн нь товлосон баривчлагаа хойшлох цорын ганц шалтгаан болсон байна. Гэвч олон хїн хараа хяналтад байдаг нь хэвээрээ аж. 1989 оны 4 сарын 16- нд Их Чингисийн мэндэлсний 825 жилийн ойг Багшийн Их Сургуулийн монгол оюутнууд тэмдэглэх гэж цуглараад байхад аюулаас хамгаалахынхан, цагдаа нар ирж Чингисийн хєргийг булаах зэргээр авирласан тул оюутнууд тэр шєнє улс тєрийн суулт хийсэн байна. Монгол оюутнуудад “Їндэсний їзлийг дэвэргэж байна” гэсэн ял тулгасан бєгєєд Их Сургуулийн багш Улааншувууг ажлаас зайлуулан мєрдєн байцааж байв. 1989 оны 5 сарын 2- нд Багшийн Их Сургуулийн їїдний харуул цагдаа нар “Байранд орой болсон хойно дуу дууллаа” гэж монгол оюутнуудыг баривчлан нэвширтэл зодсоны учир 1000 гаруй оюутан ХКН- ын Єєвєр Монголын хороонд эсэргїїцэл илэрхийлэв. Мєн онд Хєх хотод Їзэмчин хошууны монгол оюутнууд цуглан эв эе, найрамдлыг бэлгэдэн “Дєрвєн дуу” хэмээх уулзалт наадам зохиож байхад цагдаа нар цуглан бїсэлсэн бєгєєд “монголчууд хєдєє нутагтайгаа холбоо тогтоон Хєх хотыг морьтой дайрах гэж байна” гэж гїтгэн мєнхїї наадмыг хїчээр тараажээ. Хєх хотод монгол їндэстэн наадам уулзалт хийж болохгїй гэж хоригложээ.

1990 онд Шилийн гол аймгийн наадам дээр монгол оюутнууд цуглан їдэшлэг хийж байтал 6 машин цэрэг, цагдаа ирж їдэшлэгийг хєєн тараажээ. 1989 онд ажлаасаа хєєгдєж байсан Улааншувуу багшийг 1991 оны 7 сарын 31- нд Євєр Монгол дахь хїний эрхийн тухай баримтыг гадаадын хїнд дамжуулсан гэдэг зохиомол ял тулган баривчилж хорьсон бєгєєд одоо шоронд хїнд байдалд хоригдож байна. Улааншувуу багш 37 настай бєгєєд дунд сургууль дїїргээд дараа 1973 онд Тэнжингийн Биеийн Тамирын Дээд Сургуульд орж тєгсєєд 1976 оноос Євєр Монголын Их Сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж байв. 1981 оноос єєрийнхєє их сургуульд тїїхийн аспирант болон Монголын шинэ тїїхийг судалж байсан хїн юм.

БНМАУ- ын ЄМЄЗО- нд “Хїний эрхийн тїгээмэл тунхаглал” ийм л маягаар зєрчигдєж байна. “Хїн хїндээ нєхєр” гэдэг нєгєє коммунист номлол маань амьдрал дээр ийм маягаар явж байн
VIVA PAN MONGOLISM


Дээд талд
   
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 7-р сар.02.05 8:57 pm 
Оффлайн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.01.05 1:13 pm
Бичлэгүүд: 4
Ишлэл:
ovormongolchuud chini yu bilee 23 say hvntei gel vv? 18 say ni tsever hayatad 3 say ni erliiz vldsen ni ovormongol baih aa bi lav durgui
Tanii helher minii hazuud ter nogoo 2 say huns choglarsan baina....HOHO
Manii Ovor mongolchuudiig chi oilgohgui baina shuu daa!
4,000,000 orchim Ovor Mongol baina.....Harin end soyolii talar uussan ih olon baina,getel tanii ter helsen shig boloogui l baina.
Jirim aimag t 1,390,000 mongol baina,mini nutag Zo Ud d 800,000 baina....
Edger tood Yostai Mgl hun iluu shuu.
Ovor mongolchuud ---nig ugsaatad chin iim ayuul d tulgarch baih d chi iim ug helnuu!?Mongolchuud bitgii hagaral garaach daa............


Дээд талд
 Постын сэдэв: АНД НАРТ :
БичлэгБичигдсэн: 7-р сар.02.05 9:17 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.20.02 8:25 am
Бичлэгүүд: 2701
Байршил: Фулда, ХБНГУ
Мөрөн 1964 онд Євєр Монголын Сєнєд хошуунд эцэг Даваасамбуу, эх Бадамлянхуагийн ууган хїїхэд нь болон тєрж, хєдєє байдаг нагацынд єсєн 1971 оноос эхлэн бага дунд сургуульд суралцан нэг жил багшилж, 1983 оноос Хєх хотноо их сургуульд тїїхийн мэргэжил эзэмшээд хошууныхаа хууч дурсгалын газар даргаар ажиллажээ.

1987 онд бїх Євєр Монголыг дугуйтай 5000 км аялж, Євєр Монголын нэн шинэ тїїхийн ном бичиг цуглуулж, дараа нь Бээжин Гуанжау хїртэлх 4000 км- ын дугуйн аялалд оролцон, Євєр Монгол ба Хятадын єнєєгийн байдлыг єєрийн нїдээр їзэж ойлгож мэдсэн байна. 1989 оноос “Монгол улсад Монголын эрх чєлєєний хєдєлгєєн” сэдвээр эрдмийн ажил хийж байв.


PS : Мөрөнгийн бичсэнийг уншаад сэтгэл их өвдлөө. Үнэхээр өвөрмонголд байдал ийм хурц болсон гэжүү? Forum-ын тэнд суугаа анд нар санал бодлоо хуваалцана гэж найдаж байна. Бас Мөрөн ямар хүн байсныг нутаг нэгт мэддэг таньдаг хүмүүс энд байвал сонирхуулнуу!Илүү ихийг мэдхийг хүсэж байна.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 7-р сар.02.05 9:20 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.20.02 8:25 am
Бичлэгүүд: 2701
Байршил: Фулда, ХБНГУ
Хєтєч:

Монгол руу харж дуулаад гараа хуга цохиулжээ.
Салан тусгаарлаж байгаа Євєр Монгол
Хятад улсын аюулаас хамгаалах хорооны нууц бичиг
Европын парламынтын тогтоол
БНМАУ- д уригдаж очоод баригдсан єнгєрєлт Алтан- Очир гїнгийн дурсамж
Дотоод Монголын зовлонт байдал
Би аль нэг улсын харьяалалгїй ч Монголын тєлєє зовнидог
Салан тусгаарлах нь їргэлжилсээр байгаа Євєр Монгол
Монголоос ирсэн нууц баримт бичиг
“Монгол Хятад улсын ариун нутаг “
Їхэр жилийн їймээн
Хятадын “шулмас” санаа


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 7-р сар.02.05 9:21 pm 
Оффлайн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.01.05 1:13 pm
Бичлэгүүд: 4
Ovor mongol d eh bayalig datahgui ,getel aaz uildever hogzegui bolhor yag Hytad d bulaagdaz baina.....
Neng ch zarim mongolchuud "mongol hel suraad ih uils botooz chadahgui,Hytad surguud huugee ugchiheye ....".........teged mainii olon mongol duunar mongoloroo ch zugtei sain yriz chadahgui boloo shuu......
Harin zarim segeersen mongolchuud asuudalii hund baidaliig uhaz medeed odo yag noirtoo baih Ovor Mongolchuudaa avrana gez zutgez l baina.....


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 7-р сар.02.05 9:21 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.20.02 8:25 am
Бичлэгүүд: 2701
Байршил: Фулда, ХБНГУ
Оршил:

Монголчууд хоёр мянган жилийн тэртээ тулгуур тєр улс болох “Хїн” улсыг байгуулсан цагаас эхлэн хїчирхэгжин мандаж улмаар 1162 онд Эзэн Чингис Тэмїжин мэндэлснээр Ази Европын хуурай газрын ихэнх хэсгийг эзлэн дэлхий ертєнцєд алдар нэр нь дуурсаж байлаа. Харамсалтай нь дотоодын нягтрал алдан бусад улсын хїчирхэгжилээс болж 17- р зуунд Манж Чин гїрэнд колончлогдож боолчлгдсон боловч їе їеийн эрх чєлєє тусгаар тогтнолоо сэргээх гэсэн дайчин тэмцлийн дїнд 1911 онд Монголчууд эрх чєлєє тусгаар тогтнолоо бїрэн сэргээж чадсан билээ. Гэтэл 1915 оны Хиагтын гэрээгээр Хятад, Орос хоёр том гїрний дарамт шахалтаас монгол нутаг зєвхєн говийн хойдох эдїгээгийн Монгол улсаар хязгаарлагдсан байна. Энэ цагаас хойш урд цагаан хэрмээс умард дах говийн ємнєх монголчууд хятадын цэргийн эрхтэн ба Японы дайлан эзлэгчдийн талхилалд єртєж билээ. Гэвч Монголчууд хїчирхэг цэргийн ємнє євдєг сєгдєн бууж єгєєгїй. Тогтох, Гаадаа мээрэн, Дамдинсїрэн, Утай, Хайсан, Бавуужав, Мэрсэ, Дэмчигдонров нарын олон монголчууд эрх чєлєє, тусгаар тогтнолоо олон улсын хууль зїйн дагуу бїрэн сэргээх гэж цогтой тэмцэж амь биеэ зориулсан хэдий боловч цагийн ороо бусгаад том гїрний жанжлах бодлогын хоморгонд єртєн сїйджээ. Япон мєхєж, Хятадын гамингийн засаг сїйрч байхыг завшиж Хятадын Коммунист Нам(ХКН) Євєр Монголын їндэсний эрх ашгийг худалдагчид болон тухайн їеийн цагийн ороо бусгаагаас болж, Хятадын удирдлагын хуурамч бодлогод тєєрєгдєн 1947 онд Євєр Монголын єєртєє засах орон (ЄМЄЗО) гэгч нэрийн тєдий муж улс байгуулжээ. Энэ жил ЄМЄЗО байгуулагдсаны 50 жилийн нїїр їзэж байгаа дашрамд мунхаг би єєрийн хайрт эх орон Євєр Монголынхоо 50 жилийн турших ХКН-д хэрхэн боолчлогдон колончлогдож байгааг тїїхэн їнэн бодит баримтаар дэлхий нийтийн эрх чєлєє, шударга ёс, ардчиллыг дэмжигч иргэдийн сонорт хїргэхийг хїсч байна. Їїний тулд: Америкийн хїний эрхийн байгууллагаас 1991, 1992 онд гаргасан “ Салан тусгаарлаж байгаа Євєр Монгол”, “ Салах тусгаарлах нь їргэлжилсээр байгаа Євєр Монгол”, Дэмчигдонровын “ Уригдаж очоод баривчлагдсан єнгєрєлт” хэмээх дурсамж, Євєр Монголын Залуучуудын тєвийн уриалга болон миний зарим бодитой баримтад тулгуурлан бичсэн єгїїллийг энэхїї товхимолд оруулав. Мєн Зостийн чуулганы Алтаагийн 1926 онд зохиосон “Дотоод Монголын зовлонт байдал” хэмээх баримт хэдийгээр ЄМЄЗО байгуулагдсанаас ємнєх учир боловч Хятад цэргийн эрхтэн, гамин, ХКН- аас Євєр Монголд бїгд л адил дарангуйлан колончилж, нутаг усыг минь эзлэн, хїн амыг минь нядах бодлого хэрэглэж байсан гэдгийг харуулах зорилгоор уг зохиолыг нэгтгэв. Монголын цэцэн їгт “ Нэг їхрийн эвэр доргивол мянган їхрийн эвэр доргино” гэдэг учир колончлогдон хятадчлагдаж байгаа Євєр Монголчуудаа ємгєєлєн гал голомт эх орон Монгол улсын чєлєєт оюутнуудын “ Хунтайж Дэмчигноровын нийгэмлэг”- нхний эсэргїїцэл гарган бодитой туслалцаа їзїїлсэнд элэг нэгт Євєр Монголчуудынхаа нэрийн ємнєєс талархал илэрхийлье. Дэлхийн эрх чєлєє, шударга ёс, ардчиллыг дэмжигч, засгийн газар, олон нийтийн байгууллага, ард иргэддээ Євєр Монголын гунигт байдлыг анхаарч, халамжлан дэмжиж байгаад бид їнэн зїрхнээсээ баярлаж байна. Эцэст нь тэмдэглэхэд энэ хорвоод бид бїхэн зуу хїрэхгїй насалдаг билээ. Тиймийн тулд хїн хїнээ хайрлаж явъя. Миний энэ ном Хятадын ард тїмэнд чиглээгїй, Хятадын ард тїмэн єнєєдєр эрх чєлєє, шударга ёс, ардчиллыг дэмжиж байгаа шалтгаанаар шоронд їй олноороо хоригдсоор байна.ТиимээсХКН- ын ноёрхолд байгаа Тєвд, Монгол, Уйгар, Хасаг, Солонгос, Хотон, Хятад зэрэг їндэстэн бид эрх чєлєє, хїний эрхийн тєлєє хамтаар тэмцэж, сайн сайхан хїмїїнлэг нийгэм байгуулахын тєлєє хамтаар тэмцэн сайн сайхны тєлєє мєр зэрэгцэн зогсоцгооё. Бид бїхэн шударга ёс, їнэний тєлєє тэмцэж байгаа тул амжилт олох нь дамжиггїй.

Сайн їйлс дэлгэртїгэй.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 7-р сар.02.05 9:24 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.20.02 8:25 am
Бичлэгүүд: 2701
Байршил: Фулда, ХБНГУ
Хєх тэнгэр
Хєрст дэлхий
Хїчит Чингисийн ивээлд
Манай Монголын хийморь
Мандах болтугай
Хурай. Хурай. Хурай.

Миний єчил

Хїн гурван удаа амьдардаг гэдэг учир нь анхныхаа арван сарын амьдралыг ээжийнхээ гэдсэнд эхэлж хорвоод мэндлэх цагт дээд тэнгэрийн хурмаст надаас чи хаана тєрєе гэж хїсч байна вэ гээд дэлхийн бємбєрцгийг гаргасанд нїдэнд хамгийн тод туссан нь уул хадны дээгїїр мурилзан мурилзсан аварга том барилга байлаа. Энэ чинь юу вэ гэсэнд энэ бол тїмэн газрын урт цагаан хэрэм. Ємнє талд нь сууршьмал ард болох Хятадууд сууж тариа тарьж амьдардаг. Хойд талд нїїдэлчин їндэстэн болох монголчууд мал малллаж, хєдєє хээр талд ан агнан эрх чєлєєтэй амьдарч, байн байн хятадуудыг хїчирхэг морьт цэргээр дайрдаг тул хятадын хаан хил хязгаараа хамгаалахын тулд ард орноо дайчлан хил дагуу энэ их аварга том хэрмийг байгуулав. 1162 онд хэрмийн умард дахь Монгол овогтнуудад Чингис хаан- Тэмїїжин мэндлэн Монгол гэдэг нэрийг ертєнц дахинаа мандуулж дэлхийн боловсон соёлд баларшгїй тїїх їлдээснээр 13- р зууныг Монголын зуун гэж ертєнцийн тїїхнээ алдаршин, Чингис хаан хорвоогийн цєєхєн хэдэн алдартны нэг болсон билээ гэж монголын тухай миний сонирхсоныг їзээд їїний тухай їргэлжлїїлэн ярьж єгсєн байна. Тэгээд би хэрмийн умард хэсэгт хоёр дахь амьдралаа эхлэх хїсэлт тавьсанд миний саналаар болгов.

Би Монголын єндєрлєгийн Сєнєд хошууны тєв, Сайхан тал балгасанд манай эриний 1964 оны єлзий билэгт єдєр эх Бадамлянхуа, эцэг Даваасамбуугийн ууган хїїхэд болж эднийхнийг бєєн баяраар мялаалаа. Тэгэхдээ миний сонгосон газар нь Монгол орон хэмээдэг боловч эдїгээ нэгэнт тїїхийн єєрчлєлтєєс хятадуудын эзэмшилд орж, харин ар монгол буюу тєв Монгол нь бие даасан улс болжээ. Сайхан - Єлзий суманд багийн сайхан насаа єнгєрєєжээ. Ачит уул болбоос эрт цагт энд мангас їїрлэж байсан учир Чингис богд энэ уулыг алс холоос эрдэнийн сумаар харваад мангасийг алж ард зоныг амаржуулан угийн шовх уул нь тэмээний хоёр бєх мэт болсон гэж настайчуул хуучилдаг. Миний нагац євєє хєдєєний малчин хїн тул би бараг бага насаа тэднийд єнгєрєєжээ. Тэнд хурга тугал хариулж монгол амьдралаа мэдэж эхэлсэн. Малчны амьдрал гэгч аль бїхнээ єєрийгєє хангадаг. Тэд хонины ноосоор эсгий хийж гэрээ барьж, дэвсгэрээ дэвсдэг. Мах сїїг нь идэж уудаг. Сїї нь олон зїйлийн хэрэгцээтэй. Хурууд зєєхий хийдэг бєгєєд бас архи нэрж болдог. Хонины аьсаар хувцас гутал хийнэ. Эмээлийг бас дэр хийж унтдаг. Нэг їхрийн махыг хатааж нїдвэл давсаганд нь багтчихна. Тїїнийг монголчууд эрт дээр їеэс аянд авч явдаг байжээ. Миний євєє надад ингэж хуучилсан нь ерєєс сэтгэлээс гардаггїй юм. Бидний євєрлєгч нар эмээлээ заавал хойш хандуулж тавьдаг. Ойрад Монгол нь зїїн тийш, Барга нь баруун, Буриад монгол нь ємнє зїгт хандуулж тавьдаг. Їїний учир нь Монголчуудын сэтгэл нь бїгд єєрийн мандсан газар Чингисийн шарил байдаг Бурхан Халдун уулыг чиглэдэг бєгєєд хэзээд эзэн Чингистээ їнэнч гэсэн утгатай.

Бага насанд болсон явдлуудаас миний сэтгэлд мартагдашгїй ул мєр їлдээсэн хэрэг бол хятадууд монголчуудыг хядсан явдал билээ. Тэр їед миний дїї охин нэг настай байлаа. Эцэг эх минь шоронд. Ээж минь хааяа ганц нэг ирээд дїїг хєхїїлдэг. Нэг охин дїї євчлєєд байхад Маогийн томилсон, монголчуудад туслах гэсэн нэртэй эмч нар муу хїний хїїхэд, улсаасаа урвагчийн зулзага гээд хорт зїї тавин алав. Ой єнгєрч байгаа хїїхэд ямар ялтай бол? Миний эцэгтэй хамт ажилладаг монгол улсад сургууль тєгссєн эмэгтэй багшийг монголын тагнуул хийсэн баримтаа гарга гэхэд угаас тїїнд тийм баримт байхгїй тул эхлээд хятад эмэгтэй Ху овогт дараа нь бусад алан хядагч нар тїїний бэлэг эрхтнийг нь олсон дээсээр хєрєєдєж дараа нь бэлэг эрхтэнд нь цаасан буу тавьж алсан байлаа.

Миний япон хэлний багш Дэлгэрцогт гэж 40- єєд оны їед Японд сургууль тєгсєєд доцент байсан хїн Євєр Монголын залуучуудын соёл боловсролыг дээшлїїлье гээд нутагтаа ирсэнд авгайг нь суугаа болгож, ганц хїїг нь мэдрэлийн євчтэй болгоод зогссонгїй єєрийг нь хїнд гэмтээжээ.
Миний эцэг надад хэлэхдээ: Дэлгэрцогт багш болон энэ олон хїний яахыг чи нїдээрээ харсан биз. Хэрэв чамд ХКН- ын дэглэмээс мултарч єєр оронд очих завшаан олдвол євєр монголын їнэн байдлыг дэлхий нийтэд ярихаа бїї март гэсэн. Ээж минь багш байсан учир би 6 настайгаасаа эхэлж ээжийн заадаг ангид хичээл сурч эрдэм номын анхны босгыг алхлаа. Миний їед монгол сургуулиуд хаагдаад дахин сэргээж байсан учир сурах бичиггїй тул сургуулийн багш нар єєрсдєє монгол сурах бичиг зохиож дармалдаад хїїхдїїдэд хичээл заадаг байлаа. Монголчуудыг хядаж байсан їед Монголын хэдэн мянган жилийн соёлын єв талхигдан шатаагдаж сїм хийд бїгд эвдэгдэн нэг їгээр хэлбэл хятадын эрхшээлд байсан бїхий л монголчуудад нєхєж болшгїй гай авчирсан нь тїїхэн їнэн юм. Монголчуудын 5 хувь нь хядагдаж, 40 хувь нь эрэмдэг зэрэмдэг болсон байна.

Цаг хугацаа єнгєрсєєр 1976 он би хошууны дунд сургуульд дэвшин суралцах болов. Їїнээс хятадын дээд зиндааны дотоодын зєрчил хурцадсанаар их сургуульд оюутан шалгахдаа эрдэм соёл мэдэх эсэхийг нь хамаарахгїй намдаа їнэнч эсэхийг нь шалгаж, шалгуулахдаа тухайн їеийн сонин хэвлэлээс хуулж оюутан болдог инээдэмт явдал байсан.

Дунд сургуулийн анхны 3 жил миний нїдийг нээсэн билээ. Тэр їед унших ном ховор байсан боловч хааяа номын дэлгїїрт гарсныг эцгээс мєнгє гуйн авч уншдаг байв. “Марк Полын їлгэр” нь надад маш сонин санагдсан. Їїнээс би монгол гэдэг чинь буурай їндэстэн биш маш хїчирхэг їндэстэн байсан гэж мэдсэн. Ринчин гуайн “Їїрийн туяа”, “ Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”, “ Заан залуудай” зэрэг номыг хїнээс зээлж олонтаа уншдаг байлаа. Эдгээр номоос Монгол улс байна гэж мэдэв. Мєн Хятадын “Гурван улсын їлгэр”, Баруун тийш зорчсон тэмдэглэл”, “Сїй хїїгийн їлгэр” нь сонин санагдсан. Дунд сургуулийн 9 –р ангиас эхлэн би Хєх хотод байдаг авга аав, нэрт орчуулагч, зохиолч, тольч Содбилэгийн тусламжаар Хєх хотын монгол сургуульд суралцсан нь хєдєє байдаг надад том хот гэдгийг мэдэж хєдєє хот хоёрын ялгааг мэдрэхэд дєхєм болов.

1981 онд Улаанцав аймгийн тєвд би их сургуульд шалгалт єгєх гэж бэлдэж байх їед Хєх хотод монгол оюутнуудын цуглаан хичээл хаялт болж ХКН- аас Євєр Монголын тухай гаргасан маш нууц баримт илрїїлэн эсэргїїцэв. Баримт бичигт, Євєр Монголд их хэмжээний нїїдэлчин ардыг оруулж Монгол нутгийг тариалан болгох, монгол оюутнуудыг цєєрїїлэн, Монгол дарга нарыг буулгах зэргийг заажээ. Монголчууд 1969 онд їй олноор хядагдсан арилаагїй тул бїх Євєрмонгол даяар босож, їндэстнийхээ ирээдїйн тєлєє санааширсан билээ. 17- той би бїх сургуулийн хїїхдїїдээс оюутан ах эгч нараа дэмжин мєнгє цуглуулж Хєх хотод аваачиж єгєєд, оюутны хєдєлгєєний удирдагчын нэг Билгїїндалайгийн Тэмцэлт болон тїїний журмын нєхєдтэй уулзаж, оюутны хєдєлгєєний тухай ойлгон, тэд нараас сонин хэвлэл авч ирсэн бєгєєд Бээжингийн засагтай хэлэлцээ хийх оюутнуудыг аймгийн тєвєєр єнгєрєхєд хятадын засагтай хэлэлцээ хийх оюутнуудыг дагуулан галт тэрэгний буудалд арван жилийн мянга гаруй хїїхдїїдийг дагуулан очиж тэд нарыг дэмжин нэг єдєр цуглаан жагсаал явуулав.

1982 оноос эхлэн хошууны Єргєн тал сумын сургуульд багшлав. Манай монголчууд дэлхийн хэмжээнд бїї хэл Хятадаас олон талаар хоцорч, манж хятадын олон талын хорт бодлогоос ямар ч тэмцэх зориггїй ёстой Д. Нацагдоржийн “Хуучин хїї” болцгоожээ. Ай даа, Чингисийн Монголчууд ийм болно гэхэд зїрх шимширнэ. Нэг жил багшлаад Хєх хотноо их сургуульд тїїхийн мэргэжил эзэмшсэн билээ. Тїїх сурсан шалтгаан нь миний єсч бойжсон Сєнєд баруун хошуунд 20- р зууний їед Дэмчигноров гэж даяанд алдаршсан, Монголын эрх чєлєєний цуут тэмцэгч байсан бєгєєд нутгийн настайчуудаас тїїний тухай сонсож гїн суудал єгсєн билээ. Мєн Чингисийн їеийн Монголын тїїх, Манж Хятадад колончлогдон явсан хар цагаан тїїхийг мэдэж ард иргэдээ ухааруулах замыг эрэлхийлье гэж бодож билээ.

Их сургуульд байхад нэг удаа Монгол Хятад оюутны хооронд зодоон болов. Шалтгаан нь Билгийн 8 сарын 15- ны шєнє Хятад оюутнууд уламжлалт заншлаараа илээр тарвас дээр монгол хїний толгой зурж тїїнийг шєнийн 12 цагт сар харан хагалав. Энэ нь Хятадууд Их Юань улсыг мєхєєж Монголыг дийлсэн гэж тэмдэглэдэг уламжлалт баяар нь билээ. Їїнд монгол оюутнууд хятад оюутны толгойг чулуугаар хагалж, та нар бидний толгойг зурж хагал, бид та нарын жинхэнэ толгойг хагална гэж зодоон їїсээд эцэстээ сургуулийн захирал хоёр талыг ятгаснаар энэ хэрэг тїр намджээ.

Би єглєє 7 цагт номын санд сууж, орой 11 цагт номын сангаас байрандаа харьж ирээд ном уншдаг байсан бєгєєд олон улсын тїїх єнєєгийн байдал ирээдїйн тухай нэн ялангуяа Монголын тухай гарсан аливаа ном зохиолыг амтархан уншдагсан.

Хятадын єнєєгийн засгийн газар 1949 онд эрх барьсны дараа ерєєс монголчууд болон їндэсний цєєнхийг итгэдэггїй. Євєр Монголыг ХКН- д худалдсан Улаанхїї шиг хїнийг хэн ч итгэдэггїй бєгєєд шоронд хорих цагтаа хорьж їй олон ХКН- д їнэн сэтгэлээсээ зїтгэсэн монгол хїмїїс алагдах нь алагдаж, зэрэмдэг болох нь зэрэмдэг болж байв. Дэмчигноров Гоминданы засгийн газраас Євєр Монголыг холбооны улс болгохоор гуйсан нь бїтсэнгїй. Мєн Япон ч їнэн сэтгэлээсээ Монголыг дэмжсэнгїй. Америк цаг алдаж, Орос Хятад хоёр Монголыг хувааж эзэмших гэсэн олон шалтгаанаас Євєр Монголыг жинхэнэ дэмжих улс гэж байгаагїйгээс болж Хятадын КН завшиж, Євєр Монголыг єєртєє засуулан хэзээ улс болъе гэвэл тэр цагт чинь улс болгое гэж хуурч мэхэлсэн зарим монгол сэхээтнїїд эрх чєлєєний удирдагчид тєєрєгдєж Євєр Монгол нь ХКН- ын єєш болжээ.

Хятадын КН эхний їед Монголыг хуурахын тєлєє ихэд сайн санаа гарган мэхэлж Євєр Монголд бїрмєсєн эзэмшлээ олмогц тэдний їнэн дїр нь илэрч, Євєр Монголын сор нь болсон сэхээтэн ард олныг хядсан байлаа. Тиймээс хэзээ ч гэсэн Монгол болон ХКН- ын хооронд арилшгїй зєрчил болжээ. Тэд цэвэр хятад хїнээ Монгол бичигт сургаж, 3 их сургуульд монголчуудыг дарах хянах хїмїїсийг бэлдэж хилийн чухал боомт газар томилон ажиллуулдаг. Эдгээрээс Монголд суугаа хятад хїмїїс, монголоор харин сайхан ярьцгаадаг. Їнэндээ ХКН- ын хэлдэгчлэн їндэстэн бїхэн адил тэгшхэн гэдэг їзлийг авч їзэх юм бол хятад монгол хэл тэгш хїн Євєр Монголд олон байдаг. Яагаад тэднийг хэрэглэдэггїй юм бэ гэвэл гагцхїї нэгэн шалтгаан нь тэд нар монголчууд болохоор итгэж болдоггїй.

Євєр Монгол хэдийгээр єєртєє засах орон гэдэг боловч ХКН- ын Євєр Монголын хороо нь Євєр Монголын бїгд эрхийг барьж тїїний нэгдїрээрээс эхлээд олонх нь хятад хїн байж, угийн Євєр Монголын дарга Улаанхїї монгол хэлээ ч мэддэггїй, тїїний хїї одоогийн засгийн газрын дарга Бєхєє ганц ч монгол їг мэдэхгїй, ер нь тэд нарын тїїхийг сєхвєл монгол мєн эсэх нь сэжиглїїштэй. Хятадаас Євєр Монголыг їе залгамжлах аргыг сонсож тэд нар ч хялбар боолчлох хїмїїсийг хэрэглэн монголчуудыг дарж їргэлжлэн боолчилсоор Улаанхїї, Бєхєє мэтийнхнийг хэзээ ч шоронд хийхэд бэлэн бєгєєд хийж байсан. Бєхєє 1969 онд Хєх хотын гудамжаар цаасан малгай ємсєж “Би бол монголын залхай Улаанхїїгийн нохойн гуяа” гэж хацраа алгадаж явсан билээ. 1981 онд євєр Монголын оюутны хєдєлгєєний їед Бєхєє, Батбагана нарын гэрт тагнагч машин тавьж байсан бєгєєд дараа нь тэд нартаа мэдэгдэж ихэд айлгасан билээ.

Саяхан Євєр Монголын хїний эрхийг хамгаалах хорооноос гаргасан бичиг баримтад 40 гаруй жилийн туршид хятадад хядагдсан монголчуудын тухай сэтгэл тїгшээсэн тоо баримт гарлаа.

1947 онд 12000 алагдав.
1948 – 20 000
1953 – 10 000
1957 – 6000
1968- 1969 онуудад 45 953 хїн алагдав. Мєн 79 000 хїн тахир дутуу болов.
1970- 1990 онуудад 7000 хїн алагдав.
1991 онд шоронд 50 гаруй хїн, гэрийн хорионд 400 гаруй хїн байна.

Дээрхи баримтаас євєрлєгчид ХКН- д боолчлогдсон 45 жилийн турших їеэс хамгийн харамсалтай нь 1969 оныг бид бїхэн мэдэж болно. Тэр їед монголоор хичээллэж байсан бїх их, дээд, дунд сургууль тараагдан монгол хэл, бичиг їсэг, зан заншил хэрэглэгдэх нь цаазтай, монголын зан заншил, тїїх соёлын бїх ном бичгийг шатааж устгаж болох бїхнийг устгасан. Монголын эрт язгуураас амьдарч ирсэн нутаг анжисны хошуунд сэндлэгдэн, Євєр Монголыг 6 хэсэгт хуваан Хятад мужид тараагаад малчид мал хариулах бэлчээргїй амьдрал хїнд хэцїї їе байсан. Тэр їед эцэг минь хорих газарт явж, ээж минь сумын хорих газарт байлаа. Балчир бага бид хєрш айлын хїїхэдтэй хамт элдэв бусын юм идэж амь зуудаг билээ. Заримдаа їхсэн шувуу, малын мах шарж иддэг байсан. Миний нэг дїї бага байж, орон дээрээс ойчин унаад нїд муутай болж билээ.

Хятадаас монголчуудад тулгаж байсан фашист эрїї тамыг тоолж нэрлэхїйеэ бэрх. Жишээ нь: цахилгаан гїйлгэх, аманд нь хїний ялгадас цутгах, хэл дээр нь зїї шивэх, їсэнд нь тос цутгах, шархыг нь маажих, цам цамнуулах, халуунаар хавсаргах, улайссан галын хажууд удаан зогсоох, эрхий хуруунаас нь дїїжлэх, амьдаар нь булах, їргэлжид зогсоох, халгай бургасаар гуядах, єдєр шєнєгїй хїлэх, модон орон дээр 4 мєчєєс нь татан хїлж гавлах, нїїрсний гал дээр бєхийлгєн шарах, залгаагаар ус уулгах, нїїрсний цог дээр хєл нїцгэн гїйлгэх, хїзїїнээс нь хїнд юм дїїжлэх, нїцгэлэн ус цутгаж гуядах, тахимд нь мод хавчуулан хэдэн хїн ээлжлэн гишгэх, эмэгтэй хїний бэлэг эрхтэнд цаасан буу тавих, том дээсээр бэлэг эрхтнийг шєргїїлэх хєрєєдєх, олон хїн хамтаар хїчиндэх, амьдаар нь гэдсийг нь гаргах, арьсыг нь євчих, нїдийг нь ухах, чихийг нь огтлох, шїдийг нь сугалах, хурууг нь тайрах, толгойд нь хадаас хадах, эрэгтэй хїний бэлэг эрхтнийг огтлох, хумсыг нь сугалж авах зэрэг орчлонгийн бїх эрїїг амсуулан “Євєр ардын нам”, “Дугуй нам”, “Залуусын нам”, “Нэгдмэл нам”, “Найрамдал нам”, “Соёл нам”, “Ардчилсан нам”, “Євєр ардын эвсэл”, “Улаан булан нам”, “Тусгаар нам”, “Зїйтэй нам”, “Элсэн нам”, “Цэвэгжавын нам”, “Цогбадрахын нам”, “Бургасан нам”, “Архичин нам”, “Хїїхэнчїїд нам”, “Хомоол нам”, “Аргал нам”, “Чимэглэл нам” зэрэг зохиомол намд тулгаж монголчуудыг хядаж байжээ.

ХКН монголчуудыг юунд ингэтлээ хорсон алж хяддаг юм бэ гэвэл тэд монголчуудыг алж дуусчихвал урт цагаан хэрмээс хойших єргєн уудам нутгийг эзлэн эзэн Чингис Богд Тэмїїжиний монголын їрс садандаа євлєсєн аваад баршгїй их баялгийг олоход оршино.

Монголчууд харин ХКН болон хятадын ард тїмнийг ерєєсєє ад їзээгїй дэлхийн ямарваа нэгэн орны ард тїмэн хоорондоо найрсаг эрх тэгш байх нь хїн тєрєлхтний зїй ёсны тогтолцоо мєн билээ. Тэгвэл ХКН яагаад зэрлэг балмадаар монголчууд болон їндэстний цєєнхийг алан хяддаг юм бэ? Монголчууд биднийг гахай шиг ингээд хашаанаасаа гаргахгїй гэж бодоо юм болов уу? Тэд Євєр Монголчуудыг гахай шиг идээд дуугарахгїй байхыг зорьдог билээ.

Би 1987 оноос эхлэн хошууныхаа тїїх бичих газарт нэг хэсэг хугацаанд ажиллаж билээ. Залуу хїн дэвшие гэвэл намын даргатайгаа хувийн харилцаагаа сайн байлгах хэрэгтэй. ХКН- д орчихвол товчоон дарга болоход нэг алхам ойртоно гэсэн їг. Товчоон дарга болчихвол шинэ байранд орж албаны унааг хувийнх шигээ аминдаа хэрэглэж болно. Улсын мєнгийг аминдаа ашиглаж хууль цаазын гадна байдаг. Хууль бол ард тїмэнд л хэрэглэгдэхээс биш том дарга нар хуулийн хїрээнд байдаггїй. Євєр Монголд 1969 оны хядлагыг Мао Зэдун Жоуэнлайнгийн удирдлагаар шууд биелїїлэгч Тэн хайчин одоо болтол єндєр зиндааны удирдлагад байдаг. Дарга нарын хїїхэд ч хїн алах, хїчиндэх, дээрэмдэхэд хєнгєн шийтгїїлэх буюу огт шийтгїїлдэггїй. ХКНамын гишїїдийг єнгєн дээр нь їзэхэд их дєлгєєн, ямбатай мэдлэгтэй юм шиг байдаг, їнэндээ энэ нь хуурмаг нэг їгээр хэлбэл манжийн їеийн монгол ноёд билээ.

Єнєєдрийн Євєр Монголын ард тїмэн ХКН- ын чанга хяналт ба тїїний гар хєл бологч монгол дарга нарын дарамтанд байдаг. Би тэдгээр монгол дарга нарыг хараад гайхдаг. Тэд машин шиг тєв орноос ямар нэг материал зааврыг уншин доорх хїмїїстээ дамжуулдаг. Єєрєє єчїїхэн ч эрхгїй бєгєєд бодол санаагаа хэлж болохгїй. Ардын депутатад сонгохдоо ямар ямар нєхцлийг бїрдїїлсэн хїнийг сонгох хэрэгтэй гэдгийг дээрээс зааж тэр хїн нь сонгогддог. Євєр монголын монгол хїн їг хэлэх эрхгїй зєвхєн хятадын коммунист намд зїтгэвэл зїгээр шиг амьдарна. Бид ингэж амьдраад ямар хэрэг байна вэ? Энэ нь хїний амьдрал мєн гэж її?

Би 1987 онд 2 сарын хугацаагаар Євєр Монголын баруун захын аймаг Алшаа аймгийн тєв Баян хотоос эхлэн Утай хот, Баян нуур аймаг, Бугат хот, Их зуу аймаг, Хєх хот, Улаанцав аймаг, Шилийн гол аймаг, Улаанхад хот, Жирэм аймаг, Хянган аймаг, Хєлєн буйр аймаг зэрэг бїх Євєр Монголын 8 аймаг, 1 хот, 50 гаруй хошуугаар 5 мянга гаруй км дугуйгаар аялж Євєр Монголын їнэн байдлыг нїдээр харж шинэ тїїхийн ном материал цуглуулсан билээ. 1990 онд Бээжингээс Гуанжу хїртэл бїх Хятадын хойноосоо ємнє хїртэл 4 мянга гаруй км дугуйгаар аялж Хятадын єнєєдрийн байдлыг їзлээ. Энэ нь феодалжсан їе угсаа залгамжлагч Манжийнхтай адилхан ХКН- ын тєр засагт амьдрах ажиллахад намайг улам дургїй болгосон.

1987 онд эцэг минь 1969 оны хоригдлын шархны улмаас хїндээр євчилж нас барж, ээж минь тэр жилийн шархнаас болж мэдрэлийн євчтэй болсон. Би Хятадад байвал бїгдээрээ дуусах юм байна гэдгийг ойлгосон. Бид хїн юм бол бусад ард тїмний нэг адил шударга ардчилсан нийгэмд амьдрах хэрэгтэй. Гэтэл хятад шиг идэж ууж, тэдний хэлдгээр байж болдоггїй, чєлєєтэй їг хэлэх, цуглаан, чєлєєт єрсєлдєєнд орох эрхгїй байна. Энэ нь хїний амьдрал мєн гэж її?

1987 онд Шилийн голын Баатар, Улаангэрэл нар євєр монгол хїний эрх хамгаалах хорооны нэрийн ємнєєс НЇБ- д Євєр Монголд хїний эрх дээд зэргээр зєрчигдєж байгаа байдлыг мэдээлэх зорилгоор, улс тєрийн орогнол хийхээр монгол улсад ирснийг тухайн їеийн коммунист систем давамгайлсан хїний эрх, ардчилал, шударга ёс, їндэс угсаа гэж мэддэггїй МАХН- ын засаг Хятадад буцаан єгсєн нь НЇБ- ын зарчимд харш бєгєєд дэлхий нийтийн наад захын хууль зєрчжээ. Тухайн їед Євєр Монголд Монгол улсад дургїйцсэн яриа ихээр дэлгэрсэн бєгєєд Монгол туургатны шїтээн гал голомтыг хамгаалагч Монгол улс маань элэг нэгтэндээ ингэж хандах нь уу?

Энэ жил ХКН- ын Євєр Монголын хорооноос дахин маш нууц 13 тоо бичиг баримт гаргаж, Монгол улсын тухай хэвлэл ном нэрийдлээр олон оюутан, залуу сэхээтэн баривчлагдаж, олон хїнийг гэрийн хорионд аваачсан нь дахин 1969 оны харамсалт хядлагыг санагдуулж байна. Энэ хэргийг гадаадын сэтгїїлч, хїний эрхийн байгууллага нааштай їзэж, хэвлэл мэдээллээр мэдээлэн Америкийн ХЭБайгууллага 36 хуудас товхимол гаргасан нь ХКН- д бага ч гэсэн дарамт болж гадаадынхан Євєр Монголын тухай їнэн мэдээллийг анх олжээ. “Нэг їхрийн эвэр доргивол мянган їхрийн эвэр доргино” гэдгээр ардчиллын уур амьсгал бялхсан монгол улсын чєлєєт оюуны “Хунтайж Дэмчигноров нийгэмлэг” элэг нэгтэй Євєр Монголын эмгэнэлт байдлыг хуваалцан Хятадын элчний ємнє хууль ёсны дагуу эсэргїїцэл гарган НЇБ- ын хїний эрхийн холбооныхон Монголд ирэх болтол суулт зарлажээ.

1911 онд олноо єргєгдсєн Монгол улсын хаан Богд Жавзандамба Євєр Монголыг чєлєєлєхєєр цэрэг томилсноос єнєє болтол 80 жилийн нїїр їзлээ. 1945 онд Зєвлєлт Монголын цэрэг Євєр Монголд ороод тэдний зэвсгийг хураан Хятадын 8 замын цэрэгт єгч єєш болгосон харшилт тїїх болон Євєр Монголын эрх чєлєєний тєлєє гарамгай тэмцэгч цуут хїн Дэмчигноровыг Монголын асуудлыг хэлэлцэе гэж урьж авчраад Хятадад буцаан єгсєн бєгєєд єдий тєдий нэрт сэхээтнїїд эрх чєлєєний удирдагчийг хядаж хэдэн зуун мянгаар нь ялтан гэж хятадад хїргэж єгсєн тїїхтэй. Тэдний олонх нь шоронд їхсэн нь мэдээж. Элэг нэгт Чингисийн цус махны тасархай 10 сая хїрэхгїй монголчууд бид нэг нэгэндээ тус хїргэхгїй юмаа гэхэд чичлэхгїй баймаар. Нэг хїн “Євєр Монголын тухай чиний ярьж байгаа чинь худал биш нь мэдээж, Тэд их хэлмэгдсэн, гэтэл эдгээр їнэн учрыг яриад байх нь таны аминд чинь харш биш її? Харин їїний оронд сайхан амьдарвал дээр бизээ. Хятад урт гартай яаж ч мэднэ” гэж ярив. Би гахай нохой шиг идэж уух, ємсєхийн тєлєє єчїїхэн хїний амьдрал хийе гэвэл їндэстнийхээ эрх ашгийг Хятадад худалдаад амьдарвал сайхан амьдарч болно. Гэхдээ бид Чингисийн Монгол учраас єєрийнхєє їндэсний эрх чєлєєний тєлєє зїтгэх хэрэгтэй биз ээ. Би хайрт Євєр Монголын ард тїмний їнэн байдал 45 жилийн гунигт тїїхийн їнэнийг дэлхий нийтийн ард иргэдэд їнэн зєвєєр мэдээлэхийн тєлєє дуртайяа хоёр дахь амь насаа зориулна. Би тэд нарын дунд хорин хэдэн жил амьдарсан учир мах цусаараа хятадын ноёрхол дахь тэдний зовлонт амьдралыг ойлгосон билээ.

Хорвоогийн тїїхийг сєхєхєд 20- р зуунд нэг їндэстнийг хїйс тэмтрэх зорилгоор олон арван мянгаар хядан алж, соёл иргэншилтэй нь булшилсан хэрэг монголчуудаас бусад їндэстэнд цєєн тохиолдсон биз ээ. Євєр Монголчууд бид эхгїй єнчин хїїхэд.

1911 оноос эхлээд монгол улсад хїчин зїтгэе гээд ирсэн буриад, євєр монгол, цахар, барга, ойрад, харчин гээд олон арван хилийн чанад дахь монголчууд монгол улсдаа хэлмэгдэн мєрдєгдєж ор сураггїй алга болжээ. Євєр Монголыг БНМАУ- ын НАХ(Я) хятадын тагнуул гэж, Хятадууд монгол улсын тагнуул гэж Євєр Монголчуудын халхын тагнуул болж байсан гэж олон монголчууд надад нїднээсээ нулимсаа дуслуулан ярьж байсан. Нэг ах надад хэлэхдээ талхгїй нэг хоёр єдєр єлсєхєд хамаагїй, харин оюун санааг тарчилган зовоож хажуу хавирганы айл хамт ажиллагчдаар нь хараа хяналтад авч байсан гунигт явдлыг тэр учралыг биеэр їзэж єнгєрсєн хїн сая ойлгоно гэж билээ.

Монголчууд бид нэгдмэл улс байсан тїїхээ сэргээж чадахгїй юмаа гэхэд яагаад бие биедээ тус болдоггїй юм бэ? Хїн мєнхрєхгїй нь мэдээж бєгєєд зуу хїрэхгїй насалдаг, тэгвэл хїн юунд амьдардаг вэ? Їндэстэн ястан гэлгїй идэж уухын тєлєє гэж її? Хїн ба амьтны ялгааны нэг нь єєрийн бодол санаагаа їг хэл, їсэг бичгээр илэрхийлж чаддагт оршино.

Модун, Бєртэ чоно, Чингис, Эсэн, Галдан, Ханддорж, Сїхбаатар, Дэмчигдонров зэрэг їндэстний тєлєє насан эцэстлээ зїтгэгчдийн тїїх шастирыг монголын ард тїмэн шїтээн билгэдэд болгодог бєгєєд харийн ард олны хїндэтгэл бишрэлийг олдог. Хїн тєрєлхтний жам ёсоор хїн їхэж 3 дахь удаагаа амьдрах ёстой. Гэхдээ тэр амьдрал нь бидний амьдарч байгаа ертєнц биш гэнэ. Би хоёр дахь амьдралаа монголчуудын дунд сонгосон нь зєв гэж боддог бєгєєд єнєєгийн манай їндэстнийг хїнд байдлаас аврахад єєрийн тоотой хэдэн насаа зориулж чадвал амьдарч явсны хэрэг биелэх нь тэр.

Сайн їйлс дэлгэрэх болтугай.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 7-р сар.02.05 9:26 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.20.02 8:25 am
Бичлэгүүд: 2701
Байршил: Фулда, ХБНГУ
Монгол руу харж дуулаад гараа хуга цохиулжээ

1947 онд ЄМЄЗО албан ёсоор зарлагдаж, Маньбадар гэдэг залуу автономит биш улс байгуулна гэж тэмцсэний учир цаазлагдав. Жирэм, Зост аймагт малчид, тариачид газрынхаа эзэн хэвээр байхын тєлєє тэмцэж, тїїнийг зєв хэмээн дэмжсэний улмаас 1948 онд малчин, тариачин, сэхээтэн 20 мянган хїнийг хороон устгасан. 1953 онд “Хувьсгалын эсэргїїчїїдийг дарангуйлъя” хэмээх ленинч лоозон гарч, колончлолыг эсэргїїцдэг хэмээн сэрдэгдэж 10 мянга гаруй монголчуудыг хяджээ. Їндэсний баруунтан хэмээж 1957 онд Євєр Монголын єндєр боловсрол эзэмшсэн 600 гаруй шилдэг сэхээтнийг хоморголон баривчилж “нутаг заан цєлєх, дахин хїмїїжїїлэх” хэмээн тамын хєдєлмєрт илгээн залхаан цээрлїїлсний дотор их дээд сургуулийн нийгмийн ухааны профессорууд Тївшин, Чандмань, Буян, Далантай зэрэг олон хїн орсон билээ. 1959 ондТєвдийн тусгаар тогтнол эрх чєлєєний тєлєє Далай ламаар удирдуулсан бослогыг дарахын тулд Євєр Монголын морьт цэргийг хїчээр хєєж явуулсан юм. Боссон тєвдїїд морьт цэргийг хармагц туслахаар ирсэн хэмээн эндїїрэн “Чингисийн цэрэг ирэв” хэмээн бишрэн сєгдєхїй Євєр Монголын цэргїїд тєвдїїдийг толгой дараалан хядсан гэдэг. Энэ цэрэг дараа нь удалгїй сураггїй болсон нь учиртай. Хятадын эрх баригчид Євєр Монголын морьт цэргээр тєвдїїдийн бослогыг даруулсан нь нэг сумаар гурван туулай зэрэг намнах жинхэнэ хятад ухаан байв. Нэгд, ингэснээр монгол цэргийн їндсэн хїчийг хороох, хоёрт Монгол Тєвдийн эртний уламжлалт нєхєрлєлд яс хаях, гуравт, хятад дахь монгол тєвдїїд эвлэлдэн нэгдэх вий хэмээн муу санаалан хооронд нь цусан єшєєтэй болгохыг зорьжээ.

1960 онд Улаанцав аймгийн тєвийн нэг монгол БНМАУ- д амьдардаг тєрєл садандаа жирийн нэг захиа бичсэн ажээ. Гэтэл Хятадын эрх баригчид їїнийг улс тєрийн асуудал болгон 200 гаруй хїнийг баривчлан байцааж заримыг нь шийтгэсэн юм. 1962 онд Шилийн гол аймгийн цэргийн тойргийн захирагч Тогтох, тїїний орлогч Намжилсундуй нарын 3 хїнийг Бээжингээс ирсэн Хятадын аюулаас хамгаалах яамны тєлєєлєгчид баривчлав. Тэр гурвыг Ар Монголтой нэгдэх могойн санаа агуулсан хэмээн зохиомол хэрэг їїсгэсэн нь Євєр Монгол даяар шуугисан дуулиант хэрэг болов. Энэ сїр дуулиант баривчлага хийгээд мєнєєх 3 даргыг олон жил гянданд хорихоор шийтгэж їзэшгїй зэрлэгээр тамлан зовоосноор хоёр нь шоронд нас барсан бєгєєд Тогтохыг 1970 онд арайхийн сулласан билээ.

1963 онд Монгол- Хятадын хилийг шинэчилэн тогтоох /Монголын хилийн “алдарт” генерал Цэдэн- Иш шударга хэмээн одоо ч зїтгэсээр буй/ асуудал ид оволзож байхад Євєр Монголын Их Сургууль Аж Їйлдвэрийн дээд сургуулийн оюутнууд їїнийг эсэргїїцсэн хєдєлгєєнийг єрнїїлсэн юм. АУДС- ын оюутан Монгол Хятадын хил тогтооно гэж байх ёсгїй. Цагаан хэрэм бол Монгол Хятадын хилийн зааг бєгєєд тїїхийн арилж баларшгїй гэрч байтал дахин хил тогтоох асуудал байж болохгїй хэмээжээ. Їїний улмаас 60 гаруй оюутан “Монголыг нэгтгэх нам” байгуулсан хэмээх хилс хэрэгт гїтгїїлж баривчлагдан шийтгїїлжээ. Гарьд їзэл бодлоо илээр хэлсний тєлєє 13 жил шоронд суусан байна. Дашцэрэн, Зууннаст, Цэрэн зэрэг оюутнууд нутаг заагдан цєлєгджээ.

1968 он Євєр Монголын єєртєє засах орны монголчуудын хувьд хамгийн эмгэнэлт жил байлаа. Бээжингийн эрх баригчид тэр жил урьд ємнє байгаагїй, одоо ч байхгїй “Євєр ардын нам” хэмээх хуурамч байгууллага бий гэсэн улс тєрийн бїдїїлэг гїтгэлгийг гаргаж ирэв. Энэ нам гэгч “Хоёр Монголыг нэгтгэх зорилготой” гэж уг гїтгэлэгтээ тэд шалтаг гаргав. Ингээд єргєн хавчлагаа эхэлсэн билээ. Энэ онд хил орчмын мянга гаруй малчин байлыг хилээс дотогш алслан хєєсний улмаас 1000 гаруй хїний амь нас їрэгдсэн байна.

1968 онд ЄМЄЗО- д монголчуудын хїний эрхийг яаж хєсєрдїїлж байсан зарим баримтыг єгїїлье. Дархан Муумянгатын хошуунд нэгэн хєхїїл эмэгтэйг тамлан алаад гадаа хаяхад хоёр настай хїїхэд нь їхсэн ээжийнхээ хєхийг їлгэж байсан гэдэг. Жирэм аймгийн найман хошууны “дугуй айл” тосгоны Мудан гэдэг хїїхний бэлэг эрхтэнд цаасан буу дэлбэлж алав. Ийм харгислал БНМАУ- д сургууль тєгссєн Сєнєд баруун хошууны нэгэн багш эмэгтэйд бас тохиолджээ. Монгол улсын тагнуул хэмээн зандарч зандалчин эрс бэлэг эрхтний нь доогуур бїдїїн олс хийж хоёр тийш хєрєєдєн татаж удаан тамласны дараа цаасан буу шургуулан дэлбэлж алжээ. Баян нуур аймгийн сангийн аж ахуйн дарга монголыг баривчлан час улаан болтол улайссан тємєр зуухны дэргэд аваачин шарж, “Ар Монголтой нэгдэх хорон санаагаа хэл!“ хэмээн чандлан зохиомол хэрэгт єчих гэм їнэхээр їгїй тэр дарга нэлээд бятртай боломжоо ашиглаад ухас хийж хажуудаа зогсож асан зандалчин хятадыг тас тэврэн улайссан зуухан дээр хэвтжээ. Мах шиг улаан болсон халуун зуухнаас салгаж чадаагїй гэдэг. Євєр Монголын эд барааны товчооны ажилтан 40 гаруй насны эмэгтэй Алтайг арваад эрс хїчирхийлэхдээ нурууг нь хугалж алжээ. Хадам аавыг бэртэй нь, эхийг хїїтэй нь олон хїний нїдэн дээр хурьцалдуулах, эцэг эх їр хїїхдийг хїчээр салгах зэрэг бузар шийтгэлийг хятадууд санааны зоргоор ноогдуулж байлаа.

1968 оны их хэлмэгдїїлэлтийн тухай 3 янзын тоо баримт бидэнд байгаа юм. “Жэньминь Жибао” сонины нийтлэл буюу Хятадын засгийн газрын 1976 оны мэдээгээр бол тэр жил Євєр Монголд 16222 хїнийг алж, 340 мянган хїнийг зэрэмдэглэжээ. Євєр Монголын ХКН- ыг толгойлж байсан Улаанхїїгийн нэг илтгэлд єгїїлснээр бол 35 мянган хїн алагдсан аж. Тэгвэл Євєр Монголын Их Сургуулийн багш нарын нэлээд нухацтай ярилцлагад єгїїлснээр бол тэр жил 45983 хїнийг алж, 790 мянган хїнийг тахир дутуу, эрэмдэг зэрэмдэг болгон тамласан байна.

1974 оны 3-р сард Євєр Монголын Багшийн Их Сургуулийн оюутан Арслан нарын 4 залууг хоол идэж байхад нь Зуун замын цагдаагийн газрын дарга Ян Ютсайгын толгойлсон цагдаа нар баривчлахдаа мєн л ар монголтой нэгдэх санаа агуулсан хэмээх нєгєє їлгэрээ хэрэгжїїлэв. 4-р сарын 1- нд Хєх хотын олон мянган монгол хїн їїнийг эсэргїїцсэн цуглаан хийсний їрээр 4 оюутныг сулласан билээ. 1974 онд Улаанцав аймгийн багш 27- 28 насны залуу нэлээд зоригтой ний нуугїй сурагчиддаа ярьдаг байсан нь тїїнд гай чирж иржээ. Нэгэн албан байгууллагын манаачыг алсан ял тїїнд тулгасан бєгєєд мэдээжийн хэрэг манаачийн хувцас зэрэг эд мєрийн баримт нэгжлэгээр гэрээс нь гарч таарна. Ингээд шїїх хурал хийв. Шїїх хуралд манаачийг Буяндэлгэр алсныг гэрчлэх хїн нь хэлгїй хїн байлаа. Гитлер тухайн їедээ ийм гэрчид их дуртай байсан зэргээс болоод НЇБ ийм гэрчийг хэрэгт гэрчлїїлэхээр дуудахыг хориглосныг Хятадын хуульчид огт тоосонгїй. Чингээд Буяндэлгэрийг цаазаар авав. Тїїний эцэг ухаан солиорон хоёр чихээ огтолж, дїї нь цэргийн албанаас хєєгдсєн байна.

1979 оны 6- р сард Євєр Монголын Их Сургуулийн Билгїїндалайгийн Тэмцэлт хэмээх оюутан Зїїн гарын ой шугуйт газрыг хятад мужид тасдан нийлїїлснийг эсэргїїцэж, 100 оюутны гарын їсэг бїхий захидал бичиж Хятадын ЗГ-т илгээв. Бээжинд мєнхїї захидлыг хїлээн авсны нотолгоо нь Хятадын аюулаас хамгаалах болон хууль хяналтын байгууллага байнгын шахалт хавчилт їзїїлж эхэлснээр илэрсэн юм. Дээр єгїїлсэн “Євєр Ардын Нам” гэгч зохиомол байгууллагын толгойлогч Тэн Хайчин хэмээх хятадыг шийтгэх ёстой гэсэн шаардлагыг 1980 онд 100000 гаруй хїний гарын їсэгтэй мэдэгдэл хэлбэрээр Євєр Монголын ЗГ- аар дамжуулан монголчууд Бээжинд илгээсний хариуд Тэн Хайчин тушаал дэвшин Бээжинд суув.

1981 онд Бээжин нэгэн маш нууц албан тоот гаргажээ. Энэ тоотод ЄМЄЗО- ны монголчуудын їеэс їед дамжин эзэмшсэн газар нутгийг хятадад бїрэн шилжїїлж авах, монголчуудын уусгах бодлогыг яаравчлан дуусгахын чухлыг заасан байна. Їїний тулд монголчуудын дотор хятадуудыг олноор нь шилжїїлэн суулгах хэрэгтэй гэжээ. 8 сарын 22- нд энэ нууц зааврыг эсэргїїцсэн єдий тєдий ухуулах хуудас Євєр Монгол даяар наагджээ. 9 сарын 10 –нд Євєр Монголын Их Сургуулийн 10 оюутан ХКН- ын Євєр Монголын хороонд очиж “нууц албан тоотоо Бээжин татаж авах ёстой” гэсэн шаардлага тавьж, улс тєрийн суулт хийснийг олон хїн дэмжив. 9 сарын 13 –нд Хєх хотод 10 мянга гаруй хїний цуглаан хийсэн бєгєєд ХКН- ын Євєр Монголын Хорооны 21 албан тоот гарч “Сурагчид їйлдсэн ялаа цагдаагийн газар биеэр очиж илэрхийл!” хэмээн тушаажээ. 10 сарын 21- нд намын хорооноос монгол оюутнуудын хєдєлгєєнийг номхотгон дарах тогтоол гарав. Їїнийг эсэргїїцсэн их, дээд, тусгай мэргэжлийн болон зарим аймгийн дунд сургуулийн оюутан сурагч хичээл хаяж, энд тэнд цуглаан зохион байгуулав. Хичээл хаях оюутны зєвлєл Тїймэр, Хас Эрдэнэ, Зоригт, Наранбилэг нарын 6 оюутныг Бээжин рїї єєрийн тєлєєлєгч болгон илгээв. Хятадын ЗГ- ын хэрэг эрхлэх газар тэднийг хїлээж аваад “Та нар албан тоотыг буруу ойлгож байна” гэж аргалах санаатай нэг їзээд болоогїй тул “Танай Євєр Монгол, Тєвд, Зїїн Туркестан/Шинжааны уугуул оршин суугчид/ хамтраад бидэнтэй тэмцэвч нэмэргїй, бидэнд Хятадын хїчирхэг арми байхад та нар юу ч олж авахгїй” гэж сїрдїїлэв. ХКН- ын нэгдїгээр нбд Ху Еобан “Энэ удаагийн Євєр Монголын оюутнуудын хэрэг ядвал бол Тєвд ба Зїїн Туркестаныхтай адил юм биш тул туйлын хянуур байвал зохино. Ингэхгїй бол бид тэдний арганд орж болзошгїй юм шїї” хэмээн дээд хїмїїстээ анхааруулсан байна. Хятадын засгийн газар олон удаа “Та нар хичээлдээ ор. Бид нар асуудлыг шийднэ” гэж ятгахын сацуу цэрэг зэвсэг хэрэглэнэ гэж айлган сїрдїїлж байв. Хичээл хаялт 29 єдєр їргэлжлээд 2 сарын 19- нд дуусав. Энэ хєдєлгєєнд идэвхтэй оролцсон Даланхар, Хєхбуян, Жарантай, Цэдэндорж, Хїчинтєгс, Хас эрдэнэ, бичээч эмэгтэйчїїд Улаангэрэл, Чимгээ нарын олон хїнийг баривчлан олон жил хорьсон байна. 1979 онд тэмцлээ эхэлсэн Тэмцэлтийн гэрт цагдаа нар сїрэглэн орж сїрдїїлсний улмаас 70 гаруй настай эмээ нь айн бїх биеийн мэдрэл алдан хэвтэрт оржээ.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 7-р сар.02.05 9:27 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.20.02 8:25 am
Бичлэгүүд: 2701
Байршил: Фулда, ХБНГУ
Толь боловсрол сайтай бїсгїй байсан юм. 1987 онд бїх Хятад даяар зарласан Японд очиж суралцах уралдаант шалгалтанд тэрээр тэргїїн байр эзэлсэн ч сїргуульд нь явуулаагїй байна. 1989 оны 4 сарын 15 болон 24 –нд Тэмцэлтийн 3 настай Їйл охины цэцэрлэгт цагдаа нар очиж “Хэн танайд ирж байна, аавтай чинь хэн юу ярьж байна” гэх мэтээр байцаасны улмаас бяцхан охины мэдрэл муудаж цэргийн дїрэмт хувцастай хїн хармагц орох гарах газраа олж ядан бїлтэгнэх болсон юм. Мєн оны намар Тэмцэлттэй сїлбэлдсэн хэмээн Багшийн Их Сургуулийн Єлзийдэлгэр нарын хэсэг оюутныг хагас жилийн турш байцаан мєрдєхдєє “Тэмцэлтийн ялыг їнэхээр илчил” хэмээн тулгадаг байсан бєгєєд Єлзийдэлгэр нутаг заагдан цєллєгт явжээ.

1987 оны 8 сарын 5- нд Шилийн гол аймгийн албан хаагч Баатар, Улаангэрэл нар оргож “Тоёото” машинаар БНМАУ- ын хилээр сэм нэвтрэн Сїхбаатар аймгийн нутагт нэлээд гїн орж яваад монголын талд баригджээ. Тэд БНМАУ- д байгаа НЇБ- ын тєлєєлєгчийн газраар уламжлан ЄМЄЗО- д хїний эрх хєсєрдсєєр байгааг НЇБ-д уламжлан тавих зорилготой явсан байна. Монголын НАХ(Я) тэднийг 9- ны єдєр хятадын хилийн алба, аюулаас хамгаалахынханд хїлээлгэн єгєв. Гарыг нь гавлахад хоёр залуу Монгол улсын зїг ширтэн “ Цэрэг эрийн дуу” дуулав. Хятадууд ингэхэд нь Баатрын гарыг хуга цохижээ. Баатар, Улаангэрэл хоёрыг найман жил хорихоор шийтгэсэн бєгєєд одоо шоронд сууж байна. Эдний гэр орныг удаа дараа нэгжин “эд мєрийн баримт” хайж байлаа.

Євєр Монголд єргєн баривчилгаа явагдаж байсан бєгєєд 1979 онд Тєвдєд тусгаар тогтнолынхоо тєлєє бослого єрнїїлсэн нь товлосон баривчлагаа хойшлох цорын ганц шалтгаан болсон байна. Гэвч олон хїн хараа хяналтад байдаг нь хэвээрээ аж. 1989 оны 4 сарын 16- нд Их Чингисийн мэндэлсний 825 жилийн ойг Багшийн Их Сургуулийн монгол оюутнууд тэмдэглэх гэж цуглараад байхад аюулаас хамгаалахынхан, цагдаа нар ирж Чингисийн хєргийг булаах зэргээр авирласан тул оюутнууд тэр шєнє улс тєрийн суулт хийсэн байна. Монгол оюутнуудад “Їндэсний їзлийг дэвэргэж байна” гэсэн ял тулгасан бєгєєд Их Сургуулийн багш Улааншувууг ажлаас зайлуулан мєрдєн байцааж байв. 1989 оны 5 сарын 2- нд Багшийн Их Сургуулийн їїдний харуул цагдаа нар “Байранд орой болсон хойно дуу дууллаа” гэж монгол оюутнуудыг баривчлан нэвширтэл зодсоны учир 1000 гаруй оюутан ХКН- ын Єєвєр Монголын хороонд эсэргїїцэл илэрхийлэв. Мєн онд Хєх хотод Їзэмчин хошууны монгол оюутнууд цуглан эв эе, найрамдлыг бэлгэдэн “Дєрвєн дуу” хэмээх уулзалт наадам зохиож байхад цагдаа нар цуглан бїсэлсэн бєгєєд “монголчууд хєдєє нутагтайгаа холбоо тогтоон Хєх хотыг морьтой дайрах гэж байна” гэж гїтгэн мєнхїї наадмыг хїчээр тараажээ. Хєх хотод монгол їндэстэн наадам уулзалт хийж болохгїй гэж хоригложээ.

1990 онд Шилийн гол аймгийн наадам дээр монгол оюутнууд цуглан їдэшлэг хийж байтал 6 машин цэрэг, цагдаа ирж їдэшлэгийг хєєн тараажээ. 1989 онд ажлаасаа хєєгдєж байсан Улааншувуу багшийг 1991 оны 7 сарын 31- нд Євєр Монгол дахь хїний эрхийн тухай баримтыг гадаадын хїнд дамжуулсан гэдэг зохиомол ял тулган баривчилж хорьсон бєгєєд одоо шоронд хїнд байдалд хоригдож байна. Улааншувуу багш 37 настай бєгєєд дунд сургууль дїїргээд дараа 1973 онд Тэнжингийн Биеийн Тамирын Дээд Сургуульд орж тєгсєєд 1976 оноос Євєр Монголын Их Сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж байв. 1981 оноос єєрийнхєє их сургуульд тїїхийн аспирант болон Монголын шинэ тїїхийг судалж байсан хїн юм.

БНМАУ- ын ЄМЄЗО- нд “Хїний эрхийн тїгээмэл тунхаглал” ийм л маягаар зєрчигдєж байна. “Хїн хїндээ нєхєр” гэдэг нєгєє коммунист номлол маань амьдрал дээр ийм маягаар явж байна


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.08.05 3:02 am 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.28.03 11:14 am
Бичлэгүүд: 406
Байршил: устгагдсан сэтгэхүйн сэргээлт
bid odoo ahan duus mun gej u ? aj baidal gadaad turhnuusee ehleed l bidend neg undesten geh itgel unemshil turuulheer yu bna ve? ahan duusee avarhiin tuluu bid yamar negen zuil hiih heregtei yum bolvu? tiim bol ter n yu bj boloh ve ? mun uvurmongolchuud bidend yu ugch chadah ve ? bid tedend yugaad tus dem bolj chadah yum be? ted tusgaar togtnoloo zarlachihval mongoltoi negdeh u ? esvel tusgaar uls bh bolvu ? yu gej bodoj bna ?


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 7-р сар.08.05 4:19 am 
Оффлайн
Asuult Precious Member

Нэгдсэн: 4-р сар.15.02 3:48 am
Бичлэгүүд: 65
haha, bayasal gej bas surhii gishuun garch irjee
Moderator medeej davuu erhtei bolool UvurMongoliin tuhai iluudel sedev neej bolj baigaan baina.

bid odoo ahan duus mun gej u ?
- Monoos mon, bur tsusan holbootoi (ene baitugai Mongol uls chini Oros, hujaa, yapon, solongos, enetheg, amerik... nartai bas ah duus, egch duus getsgeedeg bizdee)
aj baidal gadaad turhnuusee ehleed l bidend neg undesten geh itgel unemshil turuulheer yu bna ve?
- malchin, ger, tavan hoshuu mal, belcheer, suu, tsagan idee, deel, hel, bichig, tsagaan sar, naadam, ner, huh tolbo, burhan, lam, setgel, Mongol
ahan duusee avarhiin tuluu bid yamar negen zuil hiih heregtei yum bolvu?
- ah duus yum bol biy biynee tusalj demjij avralgui yahav
tiim bol ter n yu bj boloh ve ?
- tanilts, oilgo, sons, yari, demj
mun uvurmongolchuud bidend yu ugch chadah ve ?
- ah duusiin asuuhaas asuult bish baina, gehdee ah duusiin holboo gej helii
bid tedend yugaad tus dem bolj chadah yum be?
-Mongol uls tusgaar togtnoson, democratic uls. OvorMongolchuudiig hyatadad neg musun hailahaas n sergiiheled tusalj chadna gedegt itgedeg
ted tusgaar togtnoloo zarlachihval mongoltoi negdeh u ? esvel tusgaar uls bh bolvu ? yu gej bodoj bna ?
-Teriig helj medehgui. Tusgaar togtnoloo OvorMongolchuud oorsdoo olj avbal tusgaar uls bolno. Harin Mongol Ulsiin tuslaltsaagaar Hyatadiin erhsheelees garuul Mongoliin neg heseg bolchih ch yum biluu. Tusgaar uls bolson n deer baih.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 7-р сар.10.05 1:15 pm 
Оффлайн
¤ Sumo Analyst

Нэгдсэн: 9-р сар.29.03 10:53 am
Бичлэгүүд: 299
Байршил: Хvй Мандал дэвжээ
Bid ahan duus mun.Evreinuud 2000 jil uur uur orond amidarch baihdaa ahan duus gedgee hezee ch martaagui baihad Chingisiin udmiin bid yahaaraa ahan duus bish boldog baina aa 8O Yahav, mongol tuurgatnuudiin hoorond neleed saad berhsheel baigaag uguisgehgui...


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 7-р сар.10.05 1:50 pm 
Ovor mongold ooriigoo mongol gej nerledeg hujaa nar l baidag. Yugaaraa ch adilgui. Ted bol hujaagiin tagnuul turshuuluud mon.Baritsaand baigaa humuust itgej bolohgui.


Дээд талд
   
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 7-р сар.11.05 8:42 am 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.23.02 11:02 am
Бичлэгүүд: 270
Байршил: Цэнхэр тэнгэрт...
Ta buhen todorhoi buyu oilgomjoti zarim neg zuil deer margana. Margahdaa sedev geheesee iluu Huvi hun-ruu dairah yum. :?
Tsaana chin Uvur MGL-chuud bid jinhene MGL-n geed china-d yavj l baina. Bidniig bol daguul jijig aimag geed unuuh Chingis haana n barag China hun bolchihson l baina sh dee. Ene buhentei evlerne gej uu?
Odoo bid buhen Uvur Mongolchuudiig uurtuu tataj negtgeju avch chadna gej whahaha :mrgreen:


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 7-р сар.11.05 11:07 am 
Bid ovor mongoltoi yugaaraa ch adilgui. Ted bol hyatadad uussan archaagui urvagchid. Tedniig mongol gej helj chadahgui. Mongol baisan bol hyatadad ezlegdej baihaar uhsen n deer gej uhetlee temtseh yostoi baisan.


Дээд талд
   
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 7-р сар.11.05 11:38 am 
Оффлайн
Asuult Precious Member

Нэгдсэн: 4-р сар.15.02 3:48 am
Бичлэгүүд: 65
Ишлэл:
Ta buhen todorhoi buyu oilgomjoti zarim neg zuil deer margana. Margahdaa sedev geheesee iluu Huvi hun-ruu dairah yum. :?
Tsaana chin Uvur MGL-chuud bid jinhene MGL-n geed china-d yavj l baina. Bidniig bol daguul jijig aimag geed unuuh Chingis haana n barag China hun bolchihson l baina sh dee. Ene buhentei evlerne gej uu?
Odoo bid buhen Uvur Mongolchuudiig uurtuu tataj negtgeju avch chadna gej whahaha :mrgreen:
Mongol hun ooriigoo yagaad jinhene Mongol gej helj boldoggui yum ? Jinhene Mongol hun busad Mongol ah duus naraa doromjilj, gaduurhahgui. Mongol gesen setgelgui hun l Mongol ah duus nariin dund yas hayaj taaraa. Chandaa-g bol bi tsever, jinhene Mongol gehed itgehgui. Jinhene nereeree ch oroh zurhgui, hudlaa zochin-r orj OvorMongolchuudiig muulj baigaa cham shig yumnuud bol jinhene hujaagiin erliiz !

Chingis Khaan geed ih hoordog bolchij. Oros ahiinhaa door baihdaa yamar baisan bilee ? Chingis Khaanaa tahij baisan uu halhuudaa ?? Ene hooronduur Chingisiin Bunhan-g OvorMongoliin Ordosuud harj, hamgaalj, tahij irsen. Jil bolgon tahilga yavagddag. Mongol Uls-d onoog hurtel Chingis Khaaniig orgonoor tahidag biluu ???

Traffic-iin heldegeer evrei-uud delhii-r neg tarhsan ch odoog hurtel evrei l gevel tusalj, nuhurluj yavj baina. Busad uls, undestnuud adil undestnuudee haraad bayarladag baihad "jinhene mongol" gegdeh halhuud ovorMongoltoi taaralduul mendleh baitugai "muu hujaa" gej ongordog bizdee ?

PS: Lexus, end yarigddag zuilsiin talaar ochuuhen ch medlegtei boloh tsag irsiin bishuu ? Moderator hun yum baina.


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 7-р сар.11.05 11:40 am 
Оффлайн
Asuult Precious Member

Нэгдсэн: 4-р сар.15.02 3:48 am
Бичлэгүүд: 65
Ишлэл:
Bid ovor mongoltoi yugaaraa ch adilgui. Ted bol hyatadad uussan archaagui urvagchid. Tedniig mongol gej helj chadahgui. Mongol baisan bol hyatadad ezlegdej baihaar uhsen n deer gej uhetlee temtseh yostoi baisan.
Ter uyed n ta nar haana baisiin ? Halhuud tegtlee ih temtssiimuu ? Tegeed yaaj baigaad Manjiin darlald ortsiin ? Bugdeeree uhcheegui l baigaan bishuu ?


Дээд талд
 Постын сэдэв:
БичлэгБичигдсэн: 7-р сар.11.05 2:17 pm 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.23.02 11:02 am
Бичлэгүүд: 270
Байршил: Цэнхэр тэнгэрт...
Ok. Circle chi uunii tuld yu hiisiin? bid tedniig gaduurhsandaa yasiin? chi ter Ordos gazar bodvol ochij uzsen l baih tegehed ted chamtai jinheneesee haritsaj baisan uu? urdaas ta nar MGL-chuud bish shd ee bid nar l mgl-chuud ta nar russian taliin baga yastan geh ordos hun zunduu shuu!!!
Ene buhend Russian tal ih tusalsan. terentei hen ch margahgui. hervee tuhain ued MGL-d tuslaagui bol MGL-chuud china neg aimag l baigaa shd ee? ugui gej uu?
Tuhain ued tal shahuu n lam bolchihson MGL-chuud temtseh baisan yum gej uu? :mrgreen: (tal n huuhed hugshid)
Odoo tegeed russian-iig muualad baih shaardlaga baighui muu tal dutagdal bii gehdee nuluulsun zuil n bas ih usu. minii huvid shashin shutleggui. tiim bolhoor hen yamar shashinaa yu gej heleed shuteh n tuhain hunii hereg
:wink: heruul baga hiie!!!


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 877 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2 3 4 534 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр