| #AsuultSambar : https://forum.asuult.net:443/ |
|
| Хэрэйд https://forum.asuult.net:443/viewtopic.php?t=192341 |
3 хуудас 3 |
| Зохиогч: | ***Deemee*** [ 3-р сар.17.15 4:43 pm ] |
| Постын сэдэв: | Re: Хэрэйд |
Их монгол улс байгуулагдсан 12-13 зууны зааг үед монгол нутагт нийт монголчуудад нөлөө үзүүлж монгол түрэг гэж хэлж болохуйц хүчтэй олон хүнтэй ямар түрэг аймаг байсан бэ нэр баримт түүхэн сурвалж зааж нэрлэнэ үү. Хасагууд бүрэлдэхэд оролцсон монголчууд их монгол улсыг байгуулагдахад бүрэлдэхүүнд нь байсан. Харин түрэг овогууд монголчуудын аян дайны хөлд ялагдаж их монгол улсын бүрэлдэхүүнд орсон болохоос 1206 онд их хуралдай зарлаж Чингис хаан өргөмжлөхөд оролцоогүй. Тухайн улсыг анх байгуулсан болон хожим эзлэгдэж бүрэлдэхүүнд нь орох бол огт өөр зүйл. Чингис 1189 онд хамаг монголын хаан болсон. Өөрөөр хэлбэл нирун дарлигин монголчууд буюу эргүн хуны монголчуудын хаан болсон. Тухайн үед монгол гэдэг нэр эргүн хуны монголчуудад хамаарч байсан бөгөөд хараахан бүх монгол аймаг нэгдэж бүхэл болж чадаагүй байсан. Энийг л хүмүүс буруу ойлгож монголчууд эргүн хунд бүгд байсан бусад нь түрэг гэж бурдаг. Монгол гэдэг нэр тухайн үед зөвхөн нирун дарлигинчуудад хамаарч байсан. Бүх монголчууд нэгдэж холбоо байгуулж чадаагүй учир тус тусдаа өөрийн нэрээр оршиж байсан. Хамаг монголын удирдагч Тэмүүжин угсаа хэл нэгт бусад аймгаа нэгтгэж өөрийн аймагын нэрээр 1206 онд бүх улсаа нэрлэсэн. Яг л хүннү сяньби хөх түрэгтэй адил. |
|
| Зохиогч: | Steppe [ 3-р сар.18.15 12:31 am ] |
| Постын сэдэв: | Re: Хэрэйд |
Алтан орд яваандаа түрэгжсэн ч ИМУ яваандаа түрэгжсэн зүйл бхгүй. Түрэгийн үеээс үлдсэн түрэг хэлний нөлөө 13-р зуунд бсн байж болох ч ИМУ-г монгол түрэгийн улс гэж дэлхийн эрдэмтэд нэрлэдэггүй. Түрэгжсэн улс гэдэгт Төмөрийн улсыг оруулдаг. ИМУ 1260, 70-аад оноос бутарч бие даасан улсууд болсон. Гол улс нь Юань болж үлдсэн. Юань улс 1368 он хүртэл түрэгжээгүй оршсон. Монголын хүн ам зүй https://mn.wikipedia.org/wiki/%D0%9C%D0 ... 2%AF%D0%B9 |
|
| Зохиогч: | TESLA [ 3-р сар.18.15 1:58 am ] |
| Постын сэдэв: | Re: Хэрэйд |
Ишлэл: Хэрэйдийн угсаа гэж тооцогддог керей хасгууд монгол-нирун маркертай байгааг манай энэ их мэдэгчид юу гэж болгоож байна даа.Ванхаан нирун угсааны хүн болж таарч байна даа....
цэвэр нирун боржигин Апачи залуу бас байна. |
|
| Зохиогч: | bandigai [ 4-р сар.17.15 5:58 pm ] |
| Постын сэдэв: | Re: Хэрэйд |
Христын шашинтай байсан гээд зарим хүмүүс яриад байдаг энэ үнэн үү? Миний хувьд худлаа гэж боддог |
|
| Зохиогч: | ***Deemee*** [ 4-р сар.17.15 9:15 pm ] |
| Постын сэдэв: | Re: Хэрэйд |
Христийн шашин язгууртанууд дунд нь дэлгэрч байсан нь үнэн. Манай босоо монгол бичиг хэдийгээр өнөө үед бидний соёлын хосгүй өв мөн боловч бид үндэслэн зохиогоогүй. Харин засан сайжруулж үндэсний онцлогоо шингээж хүлээн авсан бичиг. Монгол бичиг бидний бичиг болтлоо туулсан зам нь христийн шашинтай холбоотой. Тагар согдууд христийн шашнийг төв азид авчирсан. Уйгарын нийслэлийг барьсан христийн шашинт согдуудын суурин болон оршуулгын газрыг ангар мөрний баруун эрэгт буриад нутгаас олсон байдаг. |
|
| Зохиогч: | NAIMAN-NOMAD [ 8-р сар.06.15 1:30 am ] |
| Постын сэдэв: | Re: Хэрэйд |
http://mongol.cri.cn/21/2006/03/08/[email protected] |
|
| Зохиогч: | NAIMAN-NOMAD [ 9-р сар.19.17 8:45 pm ] |
| Постын сэдэв: | Re: Хэрэйд |
13 -р зууны Ванхааны керейт /хэрэйд / аймаг дотор керей /керейт буюу хэрэйд биш шүү!!!!/гэдэг нэртэй омог үнэхээр байсан байна.Хамгийн сонин зүйл нь Ванхаан ,Чингис хоер муудалцаж дайн болоход керей нар Чингисийн талд орж Ванхааныхаа эсрэг байлдаж Хэрэйд улсаа мөкөөкөд икээкэн гүчин зүтгэл гаргаж гөлс,гулмасаа дуслуулжээ гэж...Ингэхэд Ухнаа гуа бас л урваач шарваачийн удам судар мөн юмаа даа...Тийм л болж таарлаа..
|
|
| Зохиогч: | NAIMAN-NOMAD [ 9-р сар.09.18 11:44 pm ] |
| Постын сэдэв: | Re: Хэрэйд |
| 3 хуудас 3 | Бүх цагууд UTC+09:00 |
| Powered by phpBB® Forum Software © phpBB Limited https://www.phpbb.com/ |
|