| #AsuultSambar : https://forum.asuult.net:443/ |
|
| Жагсаалын дуу https://forum.asuult.net:443/viewtopic.php?t=188906 |
3 хуудас 3 |
| Зохиогч: | Bilegee92 [ 9-р сар.28.14 3:13 am ] |
| Постын сэдэв: | Re: Жагсаалын дуу |
Ишлэл: Nuurandaa xorogdox aynii shuvuud shig
Дасал болсон хорооны хашаарууNutag nutagtaa butsadgiin adilaar Namar namartaa joloogoo urguud Ene l namar xalagdaad yvlaa Albaa sain xaagaarai dvv nar min Ax ni udaxgui xalagdaad yvlaa Aka buugaa dvvdee uldeegeed Aranz manyakaa bas l uldeegeed Aash aranshin buxnee uldeegeed Ax ni udaxgui xalagdaad yvlaa Albaa sain xaagaarai dvv nar min Ax ni udaxgui xalagdaad yvlaa Ахин дахин эргэж харахад Ховорхон гардаг хал цэргийн нулимас Хоромхон зуур асагран урсанаа Дх:Албаа сайн хаагаарай дүү нар минь Ах нь удахгүй халагдаад явлаа Ака бууГаа дүүдээ үлдээгээд Аранз манеркаа басал үлдээгээд Ааш араншин бүхнээ марталгүй Ах нь удахгүй халагдаад явлаа Дх:Албаа сайн хаагаарай дүү нар минь Ах нь удахгүй халагдаад явлаа Нуурандаа хорогдох аяны шувуу шиг Намар намартаа буцдагын адилаар Нутаг нутагтаа жолоогоо өргөөд Энэ л хавар/намар халагдаад явлаа Дх:Албаа сайн хаагаарай дүү нар минь Ах нь удахгүй халагдаад явлаа Гэж манай оныхон дуулдаг байсын анги болгон өөр өөр дуулдаг юм шиг байнлээ |
|
| Зохиогч: | Bilegee92 [ 9-р сар.28.14 3:33 am ] |
| Постын сэдэв: | Re: Жагсаалын дуу |
Хилийн овоо тэмдэгтийг зорьсон Аяны харгуй зам минь баяртай Замын уртад түшиг минь болсон Жаран зургаа машин минь баяртай Дх:Халагдаад явхад үүрдийн дурсамжтай (Эх булаг) цэргийн хүрээгээ хэзээ ч мартахгүй ээ Алсын тусгалтай ака буугаа Зэвсгийн тавиур дээр эвхэж тавиад Цэвэрхэн зассан цэрэг орон дээр Зүүдлэж хонсон сүүлчийн шөнөө Дх:Халагдаад явхад үүрдийн дурсамжтай (Эх булаг) цэргийн хүрээгээ хэзээ ч мартахгүй ээ гэж нэг дуу байна гүйцэд санахгүй байна зарим үг нь худлаа байж магад тэр Эх булаг гэдэг дээр ангийнхаа нэрийг оруулж анги болгон өөрөөр дуулдаг байсан юмдаг. |
|
| Зохиогч: | Bilegee92 [ 9-р сар.28.14 3:39 am ] |
| Постын сэдэв: | Re: Жагсаалын дуу |
Униар татсан Уулсынхаа дээгүүр Усны шувуу ганганаад буцлаа Учиралт чамайгаа ирнээ гээд Унтах нойрноосоо зүүдлээд сэрлээ Дх:Цэргийн ганцхан жил Хүлээгээрэй хайрт минь Цэргээс ирхэд минь угтаарайдаа Үүлтэй тэнгэрийн хааяа шүргээд Үрсээ дагуулаад Шувууд буцлаа Үнэнч чамайгаа ирнээ гэхээр Үүрэглэх нойрноосоо зүүдлээд сэрлээ Дх:Цэргийн ганцхан жил Хүлээгээрэй хайрт минь Цэргээс ирхэд минь угтаарайдаа Чи сургиулаа төгсөөд Би цэргээс халагдаад Тэгээд хоёулаа амьдран шүүдээ Дх:Цэргийн ганцхан жил Хүлээгээрэй хайрт минь Цэргээс ирхэд минь Цэцэг барин угтаарай |
|
| Зохиогч: | Bilegee92 [ 9-р сар.28.14 3:44 am ] |
| Постын сэдэв: | Re: Жагсаалын дуу |
Харц булаам дөлгөөнхөн ялдам мишээгээд Хараад ханашгүй ухаалаг хоёр нүдээрээ Хэнээс ч дутахгүй үзэсгэлэн гоо царайтай Хэнд ч өгөмгүй миний л амраг Дх:Надаас өөр чамд минь байхгүй бол Надад тэр чинь юутай жаргал вэ Замбуулин хорвоог туулъяа гэвээс Заяа тавилангаараа би чинь азтай хүн Хайрын увдис сэтгэлийн тэнхээтэй Ханийн хайр дурлалын өнгөтэй Аливаа бүхнээс хэрсүү зантай Аяаа миний хайрын эзэн Дх:Надаас өөр чамд минь байхгүй бол Надад тэр чинь юутай жаргал вэ Замбуулин хорвоог туулъяа гэвээс Заяа тавилангаараа би чинь азтай хүн |
|
| Зохиогч: | Bilegee92 [ 9-р сар.28.14 4:05 am ] |
| Постын сэдэв: | Re: Жагсаалын дуу |
Техникийн цэргийн сайхан сүр Танкийн цэргийн жагсаалд байдаг Түмэн цэрэг дагуулсан танкаар Түрэмгий дайсныг дарсан юм Битүү хуягаар хуягалсан Бартаа туулдаг машин байна Байлдах зэвсэгээр тоноголсон Буудлагын цэргийн бахархал Хүчит моторын хүнгэнсэн дуу Хуягт танкын хөдөлгүүрт байдаг Хуягт танкын гинжин тачигнасан Хүчирхэг армийн дуулал байна Битүү хуягаар хуягалсан Бартаа туулагч машин байна Байлдах зэвсэгээр тоноголсон Буудлагын цэргийн бахархал Хатан зоригт дайчдын Алдраа өрөгсөн жагсаал байна Ган хуягт танкын дуу Газар дэлхийг доргиож байна |
|
| Зохиогч: | brutal1 [ 10-р сар.24.14 6:54 pm ] |
| Постын сэдэв: | Re: Жагсаалын дуу |
gawyaanii odont angiinhaa daichin tugiin dor gazar gazriin zaluus mur zeregtsen alhalna turt Mongol ulsiinhaa sur huchiiig iltgesen turiin torgon tsergiin suld hiimori ni deeshee deeshee deeshee geel duuljiilaa |
|
| Зохиогч: | Godx [ 2-р сар.01.15 8:52 pm ] |
| Постын сэдэв: | Re: Жагсаалын дуу |
Зэвсэгт хүчний 120-р анги буюу Артиллерийн хорооны дуулдаг хувилбар нь Таван толгой полигоныг зорьсон Хээрийн харгуй зам минь баяртай Замын уртад унаа минь болсон 66 машин минь баяртай Д/х: Халагдаад явхад мөнхийн дурсамжтай Сонгино гаризон оо хэзээ ч мартахгүй ээ Өглөө бослогоноос нойрноос сэрээд Өндөр биш ч гэсэн бөхөг толгойдоо Цээлээ чиглүүлж эгцлэн шагайсан Цэцэн тусгалтай их буу минь баяртай Д/х:Халагдаад явхад мөнхийн дурсамжтай Сонгино гаризон оо хэзээ ч мартахгүй ээ Алсын тусгалтай АКА буугаа Зэвсгийн тавиур дээр арчиж орхиод Цэвэрхэн зассан цэрэг орон дээр Зүүдлэж хоносон сүүлчийн шөнөө Д/х:Халагдаад явхад мөнхийн дурсамжтай Сонгино гаризон оо хэзээ ч мартахгүй ээ Алба хаасан ангиаса халагдаад явхад 12 сар ард минь үлджээ Цэргийн амьдралд ижилдэн дассан Цэрэг андууд минь бүгдээрээ баяртай Д/х:Халагдаад явхад мөнхийн дурсамжтай Сонгино гаризон оо хэзээ ч мартахгүй ээ Ангийн тугандаа адислаж мөргөөд Аав ээж хоёртоо мөдхөн очно оо Дурсамж дүүрэн артиллерийн хороо Дайны бурхан их буу минь баяртай Д/х: Халагдаад явхад мөнхийн дурсамжтай Сонгино гаризон оо хэзээ ч мартахгүй ээ Ангийн жагсаалын талбайг 2 бүтэн тойрдог дуудаа. |
|
| Зохиогч: | Саруул [ 3-р сар.08.15 7:09 pm ] |
| Постын сэдэв: | Re: Жагсаалын дуу |
Францын легион цэргүүд манай Алсад суугаа ээжийг жагсаалд дуулдаг юм байна |
|
| Зохиогч: | KhatantumurB [ 9-р сар.02.15 1:37 am ] |
| Постын сэдэв: | Re: Жагсаалын дуу |
Ишлэл: 032 лав өөрсдийн нэг жагсаалын дуутай юм гэсэн. тэгж дуулвал алуулахгvй юу
Тэр нээрэй Хурд нтр бол жагсаалд дуулахгүй байхаа харин. "Одоо ингээд халагдна гэхээр" гээд байдгийг ч бас жагсаал дээр дуулдаггүй байх тээ. |
|
| Зохиогч: | KhatantumurB [ 9-р сар.02.15 1:40 am ] |
| Постын сэдэв: | Re: Жагсаалын дуу |
Ишлэл: Цэргийн бодол хел таарахгvй дууг яаж жагсаалд дуулах вэ дээ
Үдшийн дэрэн дээр нойр хулжаад Өнийн ирээдүйг сэтгэн байхад минь Өөрийн эрхгүй чи минь бодогдож Өр зүрх минь чамруу тэмүүлнэ Цэрэг би чинь ингэж бодохоор Цээжин дотор минь гал дүрэлзээд Цэвэр сэтгэлийн уяас алдуурч Цэргийн хуарангаас чамруу тэмүүлнэ Чамайг би санан дурсаж Чандмань мэтээр хайрлана гээд Хэнээс ч дутахгүй сайхан амьдрах Хэтийн зорилго надад бий шүү Бүсгүй би чинь ингэж бодохоор Бүлээн зүрх минь уяран хайлж Булбарай үрээ тэврэн мишээсээр Бүүвэйн дуугаа аялж сууна би Цэрэг би чинь ингэж бодохоор Цээжин дотор минь гал дүрэлзээд Цэвэр сэтгэлийн уяас алдуурч Цэргийн хуарангаас чамруу тэмүүлнэ Хаврын улирал дөхсөн ч юм уу Хайртай үрээ санасан ч юм уу Халагдах хоног минь ойртсон ч юм уу Харих хоногоо тоолж сууна би Цэрэг би чинь ингэж бодохоор Цээжин дотор минь гал дүрэлзээд Цэвэр сэтгэлийн уяас алдуурч Цэргийн хуарангаас чамруу тэмүүлнэ Хаврын улирал гурвантаа ирэхэд Хайртай үр чинь том болжээ Ханийн жаргалыг эрхгүй мөрөөдсөөр Хайрын дуугаа чамдаа дуулъя Бүсгүй би чинь ингэж бодохоор Бүлээн зүрх минь уяран хайлж Булбарай үрээ тэврэн мишээсээр Бүүвэйн дуугаа аялж сууна би Цэрэг би чинь ингэж бодохоор Цээжин дотор минь гал дүрэлзээд Цэвэр сэтгэлийн уяас алдуурч Цэргийн хуарангаас чамруу тэмүүлнэ Энэ дууг бас дуулна шүү дээ хэ хэ |
|
| Зохиогч: | Orgil Oriman [ 12-р сар.01.15 11:50 pm ] |
| Постын сэдэв: | Re: Жагсаалын дуу |
Даргын тушаалыг хүлээж аваад Дайсны галыг сөрөн зогсоод Атаатны тасалсан холбооны шугамыг Амаараа залгаж холбоо барисан юм Жаргалыг хамгаалсан холбоочин хүү Жанчивын алдар бидний бахархал Хоёр гараа дайсанд алдсан ч Хонгор сэтгэлээ түмэндээ зориулсан юм Хорлож тасалсан холбооны шугамыг Амаараа залгаж холбоо барисан юм Жаргалыг хамгаалсан холбоочин хүү Жанчивын алдар бидний бахархал |
|
| Зохиогч: | Orgil Oriman [ 12-р сар.01.15 11:58 pm ] |
| Постын сэдэв: | Re: Жагсаалын дуу |
Хүчит зэвсгээ мөрөндөө үүрээд Хайртай мориныхоо хурдаар явахдаа Эх сайхан нутгийн минь Хилийн овоо харагдаж байна Модот нөмрөг мөрөн гол Мушгиралдан хөхрөн шуугиж байна Хад чиний дэнж дээрээс Харуулд гарах тушаал авлаа Энэ л овооноос дотогшоо Дайсны хөлийг гишгүүлэхгүйгээр Эх орон таны өмнө Хилчин би дааж хүлээнэ |
|
| Зохиогч: | Orgil Oriman [ 12-р сар.02.15 12:03 am ] |
| Постын сэдэв: | Re: Жагсаалын дуу |
Дайвалзах давалгаа цайвалзан цайж Хуйлранхан эргээ мөргөнө өө Цахлай шувуу түүний дээгүүр Цаглашгүй гунигтай ниснэ ээ Жигүүрлэн нисэх цахлай шувуу Гэв гэнэт юмнаас үргэх шиг Алс холын гүн шигүү ойгоос Аянгын дуу нижэгнэнэ Хажуухан намуухан тэнгисийн дээгүүр Ази тивийн туг намираад Аймшиггүй чин зоригт баатар эрчүүд Амь өрсөн тулаанд орсон юм |
|
| Зохиогч: | Galaa039 [ 12-р сар.04.15 6:43 pm ] |
| Постын сэдэв: | Re: Жагсаалын дуу |
| 3 хуудас 3 | Бүх цагууд UTC+09:00 |
| Powered by phpBB® Forum Software © phpBB Limited https://www.phpbb.com/ |
|