#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 7-р сар.07.26 2:05 pm байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 110 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2 3 4 5 Дараагийн
Зохиогч Мэссэж
 Постын сэдэв: Re: Тэмдэглэл, Миний
БичлэгБичигдсэн: 3-р сар.22.15 11:14 pm 
Оффлайн
FAN OF WADE
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.26.10 7:30 pm
Бичлэгүүд: 3493
Байршил: www.maf.mn
Их Британид үнээний фермер Монголоос суралцаад шимийн архины брэнд гаргаад иржээ
http://www.westerndailypress.co.uk/Mong ... story.html

_________________
E5400/G41/4G/GTX440/120G SSD :))


Дээд талд
 Постын сэдэв: Re: Тэмдэглэл, Миний
БичлэгБичигдсэн: 4-р сар.01.15 11:27 am 
Оффлайн
FAN OF WADE
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.26.10 7:30 pm
Бичлэгүүд: 3493
Байршил: www.maf.mn
“ТЭД ИРЭХ АМЬДРАЛДАА МОНГОЛ НУТАГТАА АДУУ Ч БОЛТУГАЙ БОЛЖ ТӨРӨХ ЮМСАН ДАА ГЭДЭГ...”
Монголын Эзэнт Гүрний үеэр тооцвол тухайн үеийн 40 гаруй улсад өвөг дээдэс минь 800 жилийн тэртээ 40 сая хавтгай дөрвөлжин газар нутгийг захирч байжээ...

"УЛС, ҮНДЭСТНИЙХЭЭ ТУУЛСАН ТҮҮХИЙН БОДИТ ҮНЭНИЙГ БАРИМТААР ҮЛДЭЭХ НЬ ХҮМҮҮНИЙ АМЬДРАЛЫН ХАМГИЙН ТОМ БАХАРХАЛ ЮМ" хэмээх энэ эрхэм үүргийг өөрийн санаагаар үүрч, Дэлхийн хэмжээнд дахин Монголын Эзэнт Гүрний нэрийг тунхаглах хүсэлтэй Ц.Санчиртай бид ярилцлаа.

Тэрбээр зөвхөн түүх ярин өнгөрсөндөө үлдсэн нэгэн биш. Өнгөрснийг орчин үед хэрхэн "чулуу" болгох талаар ярьж сэдэж байгаа хөдөлмөрч, уйгагүй бүсгүй юм.

Монголын Эзэнт Гүрний эзлэн захирч байсан бүх газарт хүрсэн анхны Монгол, магадгүй дэлхийн анхны хүн Ц.Санчир iKon.mn сайтын "Өглөөний хүн" ярилцлагын буланд уригдах ёстой ХҮНДТЭЙ зочдын нэг билээ.

Ингээд Ц.Санчиртай хамт ДЭЛХИЙН МОНГОЛЧУУД, ХААЛТТАЙ БҮС НУТГУУД гээд түүний саад бэрхшээл ихтэй ч ОЛЗ ОМГООР дүүрэн аян замаар хамтдаа аялцгаая.

Шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал “Өглөөний хүн” үргэлжилсээр…

Ярилцсан: Ч.Болортуяа @Bolort
Ярилцлагын зочин: Ц.Санчир @Sanchir_TASAM

ЭРГЭЖ ИРЭЭД АВААД ЯВНА АА ГЭДЭГ ТЭР ХҮМҮҮСИЙН ХУВЬД ДОМОГ БИШ, ҮЛГЭР БИШ, ЗАРЛИГ
- Таны өгч байсан ярилцлага, нэвтрүүлгүүдийг унших, үзэх тоолондоо энэ олон судлал, аялал, уйгагүй байдалд юу таныг ийм хүчтэй "хөтөлдөг" юм болоо гэж өөрийн эрхгүй боддог юм?
- Монголчууд бид түүхэнд 40 улсыг нэгтгэж, мянганыг хамарсан он тооллыг эзэлсэн Эзэнт гүрний өв залгамжлагчид.

Миний оронд уншигч хэн нэгэн Монголын Эзэнт гүрний газар нутагт бүхэлд нь очиж үзсэн бол ямар ч Монгол хүний зүрх сэтгэлийг хөдөлгөж, зоригийг нэмэгдүүлж, дараа дараагийн ажлын эрч хүчийг нэмдэг сэдэв л дээ.

- Тархан суурьшсан олон монгол хүнтэй уулзахад тэд биднийг хүлээсээр байгаа. Яагаад биднийг ирж авахгүй байна вэ гэх гомдлын үгсийг танаар дамжуулсан байсан. Үүнийг сонсохоор бид тэдэнд өртэй мэт сэтгэл эмзэглэх шиг болох юм.
- Чингис хаан 1227 онд сүүлчийн байлдан дагууллаа хийхдээ нэг зарлиг айлдсан байдаг. “Ирээдүйд миний үр хүүхдүүд зөвхөн өнгөтнийг өмсөж, амттаныг идэж, гоо хатдыг буулгах биш энэ дэлхийн өнцөг булан бүрт бидний мах цусны тасархай үлдсэн байгааг мартаж болохгүй шүү” гэж.

Харин бид өнөөдөр мартсан байна.

Түүхийн урт нугачаанд, Монголчуудыг цөөхүүлээ, тархай, бутархай, хүчгүй байлгах гэсэн гадны улс үндэстнүүдийн бодлогын уршгаар бид мартсан байна. Гэтэл тархан суурьшсан Монголчууд мартаагүй. Монгол үндэстний язгуур зан чанар бол маш үнэнч байдал. Язгуур зан чанар буюу мах цусанд шингэсэн энэ зан чанар хэзээ ч арилахгүй. Яагаад гэвэл Монголын Эзэнт гүрний байлдан дагууллын үед Их хааны зарлигаар тархан суурьшсан Монголчууд, эзэлсэн нутгаа хамгаалсан Монголчууд, шархдаж тамирдсан Монголчууд тэдний үр сад өнөөдөр ч гэсэн Их хааны зарлигийн дагуу тэндээ амьдарсаар байна. Энэ газарт үлд. Эргэж ирээд автал хаашаа ч битгий яв гэсэн хаадын зарлигийн дагуу тэр хүмүүс хаашаа ч яваагүй. Харамсалтай нь эдгээр хүнийг бид мартсан.

Ганц харсан, уулзсан Монгол хүн нь 800 жилийн дараа ирчихээд мартаад, орхиод, ажлаа хийгээд явна гэдэг хэцүү.
Юун дэлхийн Монголчууд. Юун тархан суурьшсан Монголчууд, юун Эзэнт гүрний Монголчууд. Бид дотооддоо л аймаг, сум буюу “дов жалганы” гэгддэг үзэл өндөр байна. Өнөөдөр ч гэсэн дэлхийн 20, 30 улсад бидний мах цусны тасархай түүхийн нугачаанд тархан суурьшсаар байна.

Монголчууд бий. Бид тэднийг мартах эрхгүй.

Эргэж ирээд аваад явна аа гэдэг тэр хүмүүсийн хувьд домог биш, үлгэр биш, зарлиг.

Анх 2002 онд түүхийн бүдэг бадаг мөрөөр дэлхийн Монголчуудаа зориод явахад тэнд үнэхээр Монгол хүн байгааг хараад элэг зүрх эмтэрсэн. Тэр үед би нэгэн их сургуульд багшилж байлаа. Монголдоо буцаж ирээд бүтэн нойртой хонож чадаагүй. Ганц харсан, уулзсан Монгол хүн нь 800 жилийн дараа ирчихээд мартаад, орхиод, ажлаа хийгээд явна гэдэг хэцүү. Миний оронд хэн ч байсан ийм алхам хийх байсан байх. Ганцхан Санчир биш.

- Монголоос хүн ирлээ гэх мэдээ тэдэнд маш хурдтай тархаж баярлан хүлээж авдаг гэсэн. Тэдгээр Монголын ихэнх нь ядуу тарчиг амьдарч байгаа тухай сурвалжлагуудыг тань үзэж байлаа.
- Тархан суурьшсан Монголчуудын түүхэн тархалт, суурьшилт, тухайн улс үндэстний нийгмийн онцлог гээд маш олон зүйл энэ сэдэвт багцалж орно.

Тархан Суурьшсан Монголчууд байгууллагын ТАСАМ судалгаа, зураг авалтын экспедицийн хувьд дотоодын мөргөлдөөнтэй, исламын шашинтай, хаалттай хоригтой гэсэн гурван бүс нутгийг зорьдог. Тэнд байгаа Монголчуудын хувьд Монгол угсаатны онцлог, ёс заншил, хэл соёлоо хадгалан үлдэнэ гэдэг нь амь настай нь шууд холбоотой.

Миний хувьд анх удаа вебсайтад ярилцлага өгч байна. Мөнөөх тархан суурьшсан Монголчуудынхаа аюулгүй байдалтай холбоотойгоор нарийн зүйл ярих бас хэцүү байна.

- Жишээ нь, Хазарачууд гэхэд сайн сургуульд суралцах боломжгүй, сайхан ажил хийх эрхгүй ядуу дорой амьдарч байгаа гэдэг. Энэ талаар та судалсан байдаг шүү дээ. Хазарачуудын тухай ярьж өгөхгүй юу?
- Сүүлийн үед Дундад Ази, Ойрхи Дорнод, Исламын улсуудын мөргөлдөөн дэлхий нийтийг түгшээж байгаа учраас би аль болох Исламын улсуудыг яримааргүй байна. Гэхдээ энэ асуултанд хариулъя.

Хазара гэдэг бол 1000 гэсэн Перс үгнээс гаралтай нэр. Мянгатан, мянган морьтон буюу Чингис хааны мянгат гэсэн үг л дээ. Афганистаны дөрвөн газар Монгол цэргээс үлдэж хоцорсон Монголчуудын үр удам төвлөрөн суурьшдаг. Энэ дөрвөн газарт дөрвүүлэнд нь очиж үзлээ. Мянгат гэдэг бол ойролцоогоор 30-40 мянган хүн байх магадлалтай байсан. Хүн судлалын шинжлэх ухааны талаас 800 жилийн дараа өнөөгийн өсөлтөд хүрэх боломжтой.

ТАСАМ судалгаа, зураг авалтын экспедицийн хувьд дотоодын мөргөлдөөнтэй, исламын шашинтай, хаалттай хоригтой гэсэн гурван бүс нутгийг зорьдог.
Хазарачууд Афганистан, Дундад Азид тархан суурьшсан гурван таамаг байдаг. Бид зүгээр л ном судлаад маргаан тарих гэж асуудал дэвшүүлэхийг хүсдэггүй.

Кабулын гудамжаар явахад үе үе яг л Улаанбаатарынхаа гудамжаар явж байгаа юм шиг Монгол дүр төрх, зүс царайтай би Хазара хүн. Хазара бол Монгол хэмээдэг хүмүүсийг чи Монгол биш гэж хэлэх эрхгүй.

Хазарачуудын хувьд Афганистанд үнэхээр хамгийн дорд үндэстний цөөнхөд тооцогддог. Энэ бол маш эмзэг сэдэв. Тархан Суурьшсан Монголчууд байгууллага Хазарачуудын тухай баримтат кино бүтээж нийтийн хүртээл болгосны дараа Монголчуудын дунд нэлээн асуудал дэвшүүлэгдэж, NTV телевиз "Монголоо хайсан Монгол" нэвтрүүлгийг хийж, Цахим өртөө ТББ тэндээс Хазара залуусыг авчирч сургах зэрэг гүүр болсон сайхан ажлуудыг хийж байгаа. Үүнийг сонсоход би хувьдаа үнэхээр баяртай байдаг.

“ХОЛООС ИРСЭН МОНГОЛ ЯАГААД ДУНСИАН ХЭЛ СУРАВ" ГЭЭД НУЛИМС УНАГАХ НЬ Ч БИЙ


- Тархан суурьшсан Монголчуудын нэршлүүдийн талаар мэдэхгүй хүн олон шүү дээ. Дунсиан, Цагаан Монгол, Дээд Монгол, Хазара, Сарт Халимаг гээд эдгээр Монголчуудын ялгаа түүх гарлын талаар товч мэдээлэл өгөхгүй юу?
- Тийм ээ, дэлхийн Монголчуудыг хэрхэн нэрлэдэг талаар ярихад хэдэн хуудас болно л доо.

Хойд хөршөөсөө эхлээд яръя. Бид зөвхөн Буриад эсвэл Халимагийн тухай ярьдаг. Гэтэл Буриад, Халимаг, Тува, Алтай гэсэн Монгол гэж нэрлэгддэг дөрвөн бүлэг үндэстний цөөнх бий. Үүнээс ч олон байгаа.

Өмнөд хөршид гэхэд 5.9 сая Монгол бий. Энэ бол нэлээд хэдэн жилийн өмнөх тоо. 5.9 сая Монголын 4.7 нь бидний нэрлэдэг Өвөрмонголын Өөртөө Засах Оронд буй Монголчууд. Өвөрмонголчуудын тухай ярихаар зарим нэг өвөрмонгол хүн уулзахаараа надад хэлдэг. Яагаад Өвөрмонголчуудын тухай ярьдаггүй. Яагаад бидний тухай кино хийдэггүй юм бэ гэж. Харин би тэдэнд, Та бүхэн бидэнтэй хөрш зэргэлдээ байна. Харьцангуй мэдээлэл солилцох боломж нээлттэй байна. Энэ сэдвээр ч дагнан ажилладаг олон судлаач байгаа, бүр Монгол Улсынхаа Шинжлэх Ухааны байгууллагын энэ салбарт өвөрмонгол эрдэмтэн хүртэл ажиллаж байгаа учраас бидний хувьд илүү танигдаагүй байгаа газрыг зорьдог юм аа гэж.

Ингээд Өвөрмонголоос цаашаа гараад Дээд Монгол буюу Хөх нуурын Хошууд гэж нэрлэгддэг Монголчууд маань бий. Дэлхийн дээвэр Төвөдийн өндөрлөгт амьдардаг учраас Дээд Монгол гэж нэрлэсэн. Тэнд есөн түмэн монгол байна. Тэд 400 жил Монголоо хадгалж ирчихээд сүүлийн 10 жил гурван түм буюу 30 мянга нь Төвөд болж “хайлж” байна. XXI зуун ийм л хүчтэй зуун.

Үнэхээр соёл, мэдээллийн зуун учраас 400 - 800 жил соёлоо хадгалж ирсэн Монголчуудад XXI зуун маш халтай зуун болж байна. Дээд Монголчуудад хошууд, торгууд, цөөн тооны халх, бас цахарууд бий.

Өмнөд хөршийн нийт найман мужид Монголчууд амьдардаг.
Баруун тийшээ яваад Шиньжаань буюу Шинэ хязгаарын Монголчууд маань бас их зовлон үзсэн хүмүүс. Торгуудын их нүүдэлд үй олноороо үгүй болоод зүүнш буцаж ирснийхээ дараагаар Манжийн хааны “Салган тохируулж, хүчийг бууруулах” зарлигийн дагуу тэднийг Шиньжааны 80 гаруй сум сууринд тархан суурьшуулсан.

Монголчууд хамтдаа байхдаа хүчтэй, хүчтэй байхдаа хөгжилтэй хүчирхэг гүрэн бүрэн улс болж чаддаг үндэстэн учраас бодлогоор ингэж тархан суурьшуулсан байдаг. Өнөөдөр ч гэсэн тэдгээр 80 гаруй сум сууринд тархан суурьшсан Монголчууд Шиньжааны Бор тал, Баянгол, Хошууд, Бээр, Цонж, Хорол, Ховог сайр, Жим сайр цаашаагаа Кашгарт хүртэл байгаа. Шиньжаанд торгууд, хошууд, цахар, урианхай, халх гэсэн зургаа, долоон угсаатан байна. Энэ Монголчууд маань тод үсэгтэй, Монгол бичигтэй, Гэсэр Жангарын туйлтай, Монгол хувцас зүүсгэлээ хэрэглэдэг. 168 мянга орчим Монголын ихэнх нь сэхээтэн маш гэгээлэг үндэстэн. Сэхээтний давхаргын ихэнх нь зохиолч, бичгийн хүмүүс бий.

За тэгээд Цастын Монголчууд гэж байна. 4,000 Монгол бий. Тэд Монголоо хадгалж үлдэхийн тулд үнэхээр их хичээж буй хүмүүс. Тиймээс ч боловсролоороо тэрбум хүн дотор онцгойрч харагдаж байгаа Монголчууд. Тусгаар Монгол Улсынхаа талаар маш их мэдлэг, өргөн мэдээлэлтэй.

Харин 800 жилийн өмнө тархан суурьшсан хаадын угсаа гэдэг Дунсиан, Шарай голын Монгол, Цагаан Монгол цаашлаад Юньаний Монгол гээд олон монголчууд байна аа. Өмнөд хөршийн нийт найман мужид Монголчууд амьдардаг.

400 жил Монголоо хадгалж үлдэхийн тулд Хасарын үрс Хошууд, харуулын цэрэг Цахарууд, хааны угсаа Торгуудууд бүгд өөр өөрсдийн угсаатны онцлогоо хадгалж үлдэн Монголоо хадгалж яваа.

- Та аяллаас ирээд удаагүй байна. Алдарт Торгоны зам дагуу Иран, Энэтхэг, Туркмен, Киргиз, Казахстан, Хятадаар судалгааны ажлаа үргэлжлүүлсэн гэж байсан. Шинэ сонин мэдээллээсээ бидэнтэй хуваалцахгүй юу?
- Сүүлийн хоёр жилийн хугацаанд маш их аялалтай, өмнөх 10 жилийн ажилтайгаа дүйцэхүйц олз омогтой явж байгаа.

Одоо бид нар Эзэнт гүрний нэвтэрхий толь гэж маш том бүтээл дээр ажиллаж байна. Үүний гүйцэтгэлийн шатны судалгаа, зураг авалт гэж дэлхийн 40 орчим улсад ажиллаж байгаагийн сүүлийн хоёр жил нь Торгоны зам юм. Алдарт Гансу, Дунхан, Отрар, Бухар, Самарканд, Мерв, Үргенч, Ашхабад Техран буюу Рей, Хамадан, Табриз гээд олон газраар явж байна. Гэхдээ ихэнх нь хаалттай, хоригтой газар нутгууд учраас нэг удаа очоод зураг авах, нэг удаа л очоод бүрэн хэмжээний дүрс бичлэг хийх, нэг удаа тайлбар авах, нэг удаа очоод архив үзэх боломж байдаггүй. Тиймээс ингэж олон дахин явж өвөл, зуны зураг, угсаатны онцлог бүхий баяр наадмын зураг, өв соёлын дурсгалуудын зураг авах шаардлагатай байдаг.

Хасарын үрс Хошууд, харуулын цэрэг Цахарууд, хааны угсаа Торгуудууд бүгд өөр өөрсдийн угсаатны онцлогоо хадгалж яваа.
- Та бүхний хийж байгаа судалгааг археологи, угсаатны зүй, хэл шинжлэл, түүх гээд ямар чиглэлийг барьж ажиллаж байгаа гэж үзэж болох вэ. Эсвэл энэ бүгдийг хамарч байдаг уу?
- Энэ асуултыг надаас хэн нэгэн удахгүй асууна байх гэж бодож байсан.

Миний хувьд ардын урлаг судлаач, зураач, зургийн багш мэргэжилтэй. Миний багш Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Ж.Батсуурь гэж мундаг доктор байдаг. Хүн судлаач, хүн судлалаар дэлхийд томоохонд тооцогдох эрдэмтний шавь учраас “Багшийн эрдэм шавьд” гэдэг шиг хүн судлалын шинжлэх ухааны зах зухаас мэдээж суралцаж байна.

800 жилийн өмнөх хот суурингууд руу очиход заримдаа археологич болохоо дөхдөг. Ерөнхийдөө түүхийн шинжлэх ухаан, соёл судлал, угсаатан судлал цаашлаад гэрэл зураг, дүрс бичлэг, баримтат киноны найруулагч гээд медиа салбар руу орж байна. Нэг байгууллага энэ өргөн сэдэв дээр ажиллаж байгаа учраас 14 жилийн хугацаанд олон талын мэдлэг, чадвар, авьяасаа хөгжүүлэх шаардлагатай болсон. Монгол хүний онцлог юм даа.

Хамаг зүйлээ өөрсдөө хийсээр байгаад нэг талаар жаахан өрөөсгөл байдаг тал байгааг үгүйсгэхгүй ээ.



- 2007, 2008 онуудад буюу анхны аяллууддаа таныг ганцаараа явж байсан гэдэг юм билээ. Хэзээнээс багаараа ажиллаж эхлэх болов?
- Анх өөрийн сонирхлоор тархан суурьшсан Монголчууд гэх энэ салбар руу орсон учраас өөрөө л явахаас аргагүй байсан.

2009 онд Хасбанкны захирал М.Болд бидний нэг ярилцлагыг уншаад холбоо бариад олон ажлыг ивээн тэтгэсэн. Ийм боломж нээгдсэнээр бүрэн багаар явж эхэлсэн. Миний хувьд баатар болох гээд, од болох гээд ганцаараа замд явдаггүй. Цэвэр санхүүгийн асуудлаас шалтгаалдаг. Дээрээс нь ийм онцлог бүс нутагт олуулаа ажиллах нь тийм ч тохиромжтой биш. Ялангуяа исламын улсууд, “стан” хэмээгддэг орнууд, дотоодын мөргөлдөөнтэй улсуудад очихдоо аль болох хүний нүдэнд өртөхгүй, аль болох даруухан, хүндэтгэлтэй байж тэр хүмүүсийн хүндэтгэлийг авдаг.

Миний хувьд баатар болох гээд, од болох гээд ганцаараа замд явдаггүй. Цэвэр санхүүгийн асуудлаас шалтгаалдаг.

“Цөл газар явган гарсан хүнийг, Чулуут газар тахгүй туулсан морийг, Хүний сайныг олж ханилах маш хэцүү” гэдэг шиг судалгаа зураг авалтын маань зорилтот бүс нутагт баг авч явна гэдэг бол ганцаараа явснаас заримдаа хэцүү. Яагаад гэвэл нийгмийн бухимдал тухайн улсын хилээр оронгуут мэдрэгддэг. Монгол маань бол онцгой сайхан тайван улс шүү дээ. Дотоодын мөргөлдөөнтэй хүнд нөхцөлтэй улс орон руу орж байгаа хүний зан ааш, чанар өөрчлөгдөж явахаас өмнө өгсөн ажлын чиг үүрэг заримдаа бүр алга болдог.

2008 оноос бид нар хоёроос дөрвөн хүнтэй багаар явахыг зорилго болгож байгаа. Нэг удаагийн судалгаагаар маш үр дүнтэй байхын тулд дараа дахиад очиход тэр дурсгал байхгүй болсон байж магадгүй учраас бүх талын бэлтгэлтэй, шүдээ хүртэл зэвсэглэнэ гэдэг шиг мэргэжлийн техник хэрэгсэлтэй болж өгвөл нутгийн эрдэмтэн судлаачидтай хамт явахыг хичээж байна.

2009 оноос хойш Хасбанк манай бүтэн нэг жилийн судалгаа зураг авалтын аяллыг дэмжсэн. Энэ бол маш өндөр үр дүнтэй буюу 12 баримтат цуврал хийж олон нийтэд хүргэсэн онцгой жил байсан. Дараа нь “Монголын төлөөх зүрх бүхэнд” гэж гэрэл зургийн цомгийг кирилл үсэг, монгол бичиг, англи хэлнээ хэвлүүлэхэд, “Монголын төлөөх зүрх бүхэнд” найраглалыг дүрсжүүлэхэд, Гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулахад гээд олон ажлыг ХасБанк санхүүжүүлсэн.

- Тархан суурьшсан Монголчуудтайгаа хэл нэвтрэхийн тулд та тухайн хүмүүстэй өөр өөрсдийн хэлээр нь ярих шаардлага гардаг байх. Голдуу ямар хэлээр ярьдаг вэ. Таныг дунсиан хэлтэй. Бас перс хэл сурах гэж байгаа талаар тань уншиж байлаа.
- Хэлний асуудал бол судлаач хүнд байх ёстой мэдлэгийн нэг. Ялангуяа орчин үед гадаад хэл боловсрол биш мэдлэг болж байна.

10 гаруй жилийн өмнө тархан суурьшсан Монголчуудыгаа судлах гээд өмнөд хөршийг зорьж байлаа. Хятад хэл гэдэг бас хэцүү. Ялангуяа аялал жуулчлал хөгжөөгүй, манайхан арилжаа наймаа хийдэггүй Шиньжаан Уйгарын бүс нутаг, Хөх нуурын бүс нутаг, Төвөдийн бүс нутаг гэсэн газрууд руу хэлгүй ганцаараа явах хэцүү байсан. Гэхдээ хүн ямар ч орчинд нэг сар болоход тухайн хэлийг ойр зуур сурдаг. Дунсиан, Цагаан Монгол, Юньнаний Монгол гэсэн бүс нутгуудад Алтай язгуурын Дундад эртний Монгол хэлний салбар хэлүүдээр ярьдаг.

Манай байгууллагын гүйцэтгэх захирал англи, орос, хятад хэлийг маш өндөр түвшинд эзэмшсэн эмэгтэй байдаг. Дэргэд нь би өөрийгөө тийм тийм хэлтэй гэж хэлж чадахгүй нь. Дунсиан хэлийг өөрийнхөө хэрээр сурч байгаа, хамгийн сайн сурсан хэл маань.

Хүн ямар ч орчинд нэг сар болоход тухайн хэлийг ойр зуур сурдаг.
Тухайн үндэстэн, угсаатны хэлийг сайн сурах нь тухайн ард түмэнтэй ойртох, хүндэтгэлийг нь төрүүлэх хамгийн эхний алхам. Дунсианы Сунамба гэж сууринд очоод буугаад сайн байна уу буюу "Чи гоё байна уу" гээд мэндлэхэд Дунсианы буурлууд маш их догдолдог. Хөндлөнгийн хүн сонсоход Монгол бичгийн дуудлагаар ярьж байгаа мэт яриатай. Хөгшчүүд "Манай залуучууд сүүлийн үед Дунсиан хэлийг мартаад Хятаджиж байхад хаа холоос ирсэн Монгол яагаад Дунсиан хэл сурав" гээд нулимс унагах нь ч бий. Энэ үед тэдгээр хүмүүсийн хувьд олон зуун жилийн домог болсон түүхийн хууч яриануудыг сонсох боломжтой болдог.

Перс хэлний тухайд Монголын түүхийн маш чухал эх сурвалжууд перс, араб хэл дээр байдаг. Ялангуяа XIII зууны Монголын Эзэнт гүрний түүхийг буулгаад зогсоогүй тухайн үеийн дэлхий нийтийн үйл явдлуудыг тэмдэглэн үлдээсэн Рашид ад Дин, Жувейни, Вассафын эх бичвэрүүд перс хэл дээр байдаг. Иран руу бид нар сүүлийн долоо, найман жил явж байгаа. Ийм олон жил явж байгаа хүмүүс байж хэлийг нь мэдэхгүй гэж хэлж болохгүй.

Мэдээж перс хэлэнд суралцаж байна, энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа.

УЛС, ҮНДЭСТНИЙХЭЭ ТУУЛСАН ТҮҮХИЙН БОДИТ ҮНЭНИЙГ БАРИМТААР ҮЛДЭЭХ НЬ ХҮМҮҮНИЙ АМЬДРАЛЫН ХАМГИЙН ТОМ БАХАРХАЛ ЮМ
- Таныг Ил Хаант улсыг онцгойлон зорьж судалдаг гэж ойлгосон. Энэ зөв үү?
- Тийм ээ. Монголын Эзэнт гүрний түүх гэдэг бол маш өргөн сэдэв. 40 улсыг хамарсан мянганыг дамнасан их түүх. Энэ өргөн сэдэв дунд хувь судалгаанд маань Ил Хаант улсын түүх давамгайлна.

Яагаад гэхээр Ил Хаант улс бол Монголын Эзэнт гүрний дөрвөн их улсын баруун их хязгаарт өндөр хэмжээний бүтээн байгуулалт өрнүүлж байсан улс. Монголын Эзэнт гүрэн гэж ярихаар бэлчээрийн төлөө яваад бараг л азаар 30, 40 улсыг эзлээд зүгээр л харгис балмад хаад ноёд ноёрхоод маш их хэмжээний харгислал явагдсан гэдэг дэндүү муйхар ойлголт түгээмэл байдаг нь харамсалтай.

Бодит байдал дээр энэ түүх өөр. Рашид ад Дины хэлснээр "Чингис хаан дэлхийн улс үндэстнүүдийг алан хядагч, харгис балмад булаан эзлэгчдээс цэвэрлээд нэгэн санаанд нэгтгэж үр хойчдоо үлдээв " гэж тэмдэглэсэн байдаг.

Эзэнт гүрний түүх гэдэг бол маш өргөн сэдэв. 40 улсыг хамарсан мянганыг дамнасан их түүх.​
Үүнийг Монгол хүн хэлээгүй. Эзлүүлэн, захируулж байсан тэр улс үндэстний төлөөлөл ингэж тэмдэглэн үлдээсэн байдаг. Харин бид тэгж бодож байна уу. Дээрээс нь бид Монгол хаадынхаа талаар маш өрөөсгөл мэдлэгтэй. Яагаад гэхээр бодит үнэн түүхийн чухал хэсэг эдгээр хаалттай газруудад байна. Олон зуун жил дарагдсан байна. Жишээ нь, Монгол хаадын суу алдрын тухай бид Чингис хаанаа л ярьдаг. Хамгийн сайн мэддэг нь буюу Эзэнт гүрнийг байгуулсан энэ л агуу хүн. Харин Чингис хаан түүний залгамжлагчид дэлхийн 40 улсад дөрвөн их улсдаа ямар бүтээн байгуулалт хийсэн юм бэ.

Үүнийг маш тодорхой харъя гэвэл Монголын Ил Хаант улсын тухай зайлшгүй ярих хэрэгтэй. 1253 онд Мөнх хаан зарлиг буулгаж дүү Хүлэгүгээ Иран орныг эзлэн тохинуулаад цааш хил хязгаараа тэл хэмээн илгээсэн байдаг. 1256 онд Хүлэгү хаан Иранд хүрсэн. Түүнээс хойш Иран, Ирак, Туркмен, Азербайжан, Афганистан, Армени, Турк зэрэг арваад улсад “Монголын үе” гэж 100 жил нэрлэгдсэн.

Иранд очоод наад захын зүгээр түүх сонирхдог хүмүүстэй уулзаад “Монголын үе” гэж ярихад нь үнэхээр сайхан санагддаг. Өнөөдөр Иран хүчирхэг улс. Иран, “стан” улсуудын тухай, Ирак, Афганистаны тухай олон улсын мэдээ гэдэг бол бас өрөөсгөл шүү. Бодит байдал бол үнэхээр өөр.

Тэр хүчирхэг улсуудад Монгол 100 жил хаанчилна гэдэг эдгээр улсын хувьд гутамшиг биш, айдас биш, доромжлол биш байсан. Тухайн үед исламын бурангуй, туйлдаа хүрсэн байдлыг Монголчууд таслан зогсоож цоо шинэ сэргээн босголтыг хийсэн юм гэж Ираны түүхэнд байдаг. Энэ бидний бахархал. Өнөөдөр бид үүнийг олон нийтэд, олон улсад таниулахын тулд бид өөрсдөө түүхээ судлах ёстой.

- Бидний хувьд түүхийн номоос хайгаад ч олохгүй олон шинэ түүхэн мэдээлэл, олдвор, дурсгалыг танай баг нээж, өөрсдийн нүдээр үзэж, судалж байгаа хүмүүс. Тэгэхээр энэ бүгдээ нэгтгэсэн Эзэнт гүрний нэвтэрхий толь бүтээх том ажлыг эхлүүлээд байгаа гэж ойлгосон. Энэ ажил ямар шатандаа яваа вэ?
- Энэ сэдвийг ярихаар энэ бүгдийг олон нийтэд хүргэх ёстой юм байна шүү гэж түгшсэн хүн болгон энэ асуултыг тавьдаг. Та нар яагаад дунд сургуулийн хөтөлбөрт үүнийгээ оруулдаггүй юм бэ гээд л эхэлдэг. Миний хувьд өөрийнхөө ажлыг ярьж байх үедээ бусдыг шүүмжлэх дургүй. Монголын түүхийн албан ёсны таван боть бий. Тэрний хоёрдугаар боть Монголын Эзэнт гүрний тухай байдаг. Тэрэн дунд Монголын Ил Хаант улс гэсэн гурван хуудас байдаг. Тэгэхээр дунд сургуулийн сурах бичигт ямар хэмжээнд орсон байх вэ. Харин үнэндээ гурван хуудсаар бус хэдэн зуун ботиор туурвих тийм арвин түүх соёлын сан бол Монгол Ил Хаант улсын түүх юм.

Харин одоо цаг үе өөрчлөгдөж, сайхан болж байна. Монголчууд бид өв соёл, түүх дурсгалын үнэ цэнэ, ач холбогдлоо мэдэж, мэдэрч, сэрж байна.

Бүрэн сэрэх үедээ маш хүчирхэг болно.

Гурван хуудсаар бус хэдэн зуун ботиор туурвих тийм арвин түүх соёлын сан бол Монгол Ил Хаант улсын түүх юм.
Улс, үндэстнийхээ туулсан түүхийн бодит үнэнийг баримтаар үлдээх нь хүмүүний амьдралын хамгийн том бахархал юм.

Тийм учраас бид баримтын хойноос явж байгаа. Харсан бүх түүх соёлын холбоотой зүйлээ зурагжуулдаг. Түүхийн үнэтэй сурвалж баримтуудыг архивладаг. Гэхдээ бид албан ёсоор шинжлэх ухааны түвшинд бүтээл болгож ерөөсөө хэвлүүлээгүй байгаа. Аян замын тэмдэглэл, ярилцлагын түүвэр, гэрэл зургийн цомог л гарсан. Албан ёсны олон улсын түвшинд гаргах ажил маань 2016 онд буюу Их Монгол Улсын 810 жилийн ойгоор Монгол судлаачид 15 жилийн хугацаанд дэлхийн 40 улсад зөвхөн өөрсдийн боломжоор баримтжуулсан баримтыг дэлгэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Энэ үед дэлхий даяар Монголын эзэнт гүрэн гэж ийм агуу гүрэн байсан юм, өнөөгийн Монгол гэдэг ийм улс байдаг юм аа гэдгийг дахин нэг хараасай гэж хүсч байгаа. Бид соёлоороо, баримтат киногоор, хүүхэлдэйн киногоор, уран сайхны киногоор, яг одоо өгч буй энэ ярилцлагаар Монгол түүх соёлын бахархал бүрийг түгээж толилуулмаар байна.

- Энэ нэвтэрхий толийг бүтээхэд хөрөнгө санхүүгийн хувьд жаахан дутагдалтай байгаа талаар нэгэн ярилцлагадаа ярьсан байсан шүү дээ?
- 2002 оноос хойш хийсэн ажлаа 2016 онд толилуулах гэж байна.

Одоогийн байдлаар зөвхөн Тархан Суурьшсан Монголчууд байгууллага энэ ажлыг гардаж хийж байгаа. Уг нь бол үндэсний хэмжээний бүтээн байгуулалттай дүйхүйц оюуны бүтээн байгуулалт болно гэж найдаж байгаа. Хамгийн том бэрхшээл маань мэдээж санхүү. Зардал мөнгө гэдэг миний хувьд Иран явахаас ч, Ирак явахаас ч хэцүү. Туулдаг зам бол мэдээж хэцүү. Гэхдээ бид хэцүүгээ тэр бүр ярьдаггүй.

Өнөөдөр бид солонгос кино үзээд, залуучууд солонгос соёл, хувцас загварыг дэндүү өөрийн болгож аваад байна. Соёлын түрэлт өндөр байна гэж маш их ярьдаг мөртөө Монгол соёлоо дэлгэрүүлэх тал дээр дэндүү хайнга байна. Соёлын асуудал бол Үндэсний аюулгүй байдлын асуудал.

Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлалын тавдугаарт бичигддэг зүйл. Төрөөс соёлын талаар баримтлах бодлого бас бий. Олон хууль дүрэм байна. Монгол агуулга гэж бид бас их гоё ярьдаг болж. Бодит байдал дээр яаж хэрэгжиж байна вэ. Яаж дэмжиж байна вэ. Яаж түгээж байна вэ.

2016 онд буюу Их Монгол Улсын 810 жилийн ойгоор Монгол судлаачид 15 жилийн хугацаанд дэлхийн 40 улсад зөвхөн өөрсдийн боломжоор баримтжуулсан баримтыг дэлгэх төлөвлөгөөтэй.
Энэ бүгдэд зарлага гаргана гэдэг бол Монголын үндэсний соёлын дархлаагаа бэхжүүлээд зогсохгүй үндэсний аялал жуулчлалд хүртэл үр дүнгээ өгдөг.Тийм учраас Эзэнт гүрний нэвтэрхий толийг аль болох төр, олон нийтийн хамтын дэмжлэгтэйгээр хийчих юмсан гэж хичээж байгаа.

Би их нэрэлхүү хүн. Нэрэлхүү зангаасаа болоод 14 жилийн турш аливаа албан байгууллагын хаалга үүдийг тогшиж явалгүй өөрөө урландаа бүтээлээ хийгээд байгууллагынхаа зардал мөнгийг зохицуулж байсан.

2011 онд Торгон зам, Цагаадайн улс, Төмөрийн улс, Зүчийн улсын бүс нутгаар явж судалгаа зураг авалт хийх зөвшөөрөл олдоод зардал хэрэгтэй байхаар нь Банкнаас валютын зээл авч байсан хүн шүү дээ. Хүн ашиг олж, байр унаатай болох гэж зээл авдаг болохоос ямар хүн судалгаа хийхийн тулд зээл авдаг байна аа гэж олон найз нөхөддөө загнуулсан. Одоо бол нэрэлхүү зангаа нэлээн дарж байгаа. Яагаад гэвэл бүтээл маань олон улсад гарах тохиолдолд маш хариуцлагатай байх ёстой. Олон улсын түвшинд хүрсэн нэвтэрхий толь мэдээж эн тэргүүнд агуулга тэгээд бусад тайлбар, танилцуулга, эшлэл зүүлт, индекс, орчуулга, хөрвүүлэг гээд техник шаардлагууд ч өндөр байна. Нэвтэрхий толь маань кирилл, монгол бичиг, англи хэл дээр хэвлэгдэнэ. Бид зүгээр нэг кирилл үсгээр Монголын эзэнт гүрнийг тэмдэглэхгүй. Монгол бичиг дээрээ НҮБ-ын хэлүүд дээр тамгална.

Хүн ашиг олж, байр унаатай болох гэж зээл авдаг болохоос ямар хүн судалгаа хийхийн тулд зээл авдаг байна аа гэж олон найз нөхөддөө загнуулсан.
Санчир Эзэнт гүрний толь бичгийг ярихаар хүмүүс одоо бид өнгөрсөн түүхээ ярьж яах юм бэ, ирээдүйгээ бүтээе, даяарчлалын зуун гэцгээдэг.

Монгол Улсын Ерөнхий сайд асан А.Амар гуай "Үндэсний бичиг үсэг, түүх соёлоо эрхэм болгоход Монголын зөв сайн дэвшилт зам нээгдэх бөгөөд үүнд хүн бүр анхаарал тавих нь нэн чухал" гэж хэлсэн байдаг. Хүн бүр. Зөвхөн судлаач биш. Зөвхөн дарга, сайд биш. Хүн бүр анхаарал тавьж байж түүх соёлын асуудал яригдаж зөв сайн дэвшилтэт замаар явна аа гэж.

- Энэ нэвтэрхий толийг бүтээхэд үнэхээр өөр туслах дэмжих хүн алга гэж үү?
- Би нэг эрхмийг онцлон нэрлэмээр байна. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Японы сүмогийн 68 дахь Их аварга, ёкозүна Д.Дагвадорж гэж хүнийг хэлмээр байна. Олон нийтийн сүлжээ өнөөдөр бидэнд маш хүчтэй дэмжлэг өгч байгаа.

Жиргээнд нэг удаа Чингис хааны мэндэлсний ойгоор Чингис хааны очсон бүх газар нутагт очлоо одоо “Эзэнт гүрний нэвтэрхий толь хийж байна” гэхэд Д.Дагвадорж аварга "Мундаг чухал ажил хийж байгаа шүү. Шагнал өгөөсэй" гэж над руу хандан бичсэн. Хариуд нь би "Надад шагнал чухал биш ээ. Аав, ээж маань бурхан болсон учраас би хэндээ шагналаа үзүүлэх вэ дээ. Харин яг одоо хийж байгаа Эзэнт гүрний нэвтэрхий толь" гэсэн энэ ажлыг төр засаг дэмжээсэй гэж хүсч байгаагаа хэлсэн. Аварга шууд “Би дэмжье” гэсэн. Би үнэхээр гайхсан.

Бид нар зүгээр л нэг зам талбай, байшин барилга яриагүй. Ирээдүйд буюу 1000 жилийн дараа бидний хийж байгаа энэ ажлыг түүх бичлэгийн дорвитой бүтээлд тооцохоор ажил хийж байгаа учраас нэг хүнд энэ ачааг үрүүлмээргүй байсан. Би тэгж чадахгүй. Сэтгэл түвдэнэ. Анхны уулзалтын дараа аварга бидний дараагийн аяллын зардлыг дэмжсэн. Бас нэг удаа нуруу тэнэгэр явж үзсэн шүү.

За тэгээд Н.Батцэрэн захиралтай Сарт планет ХХК, Компьютер центр манай судалгаа, зураг авалтын экспедицийн техник хэрэгслийн түншээр ажиллаж байгаа. Хувь хүмүүс олон нийтийн сүлжээгээр мэдээлэл дамжуулж замын зардалд нэг хоёр удаа дэмжлэг үзүүлсэн, бид тухай бүрд нь албан ёсны хуудсаараа талархал илэрхийлдэг. “Эзэнт гүрний нэвтэрхий толь” хэмээх энэ түүхэн бүтээлд бодитоор тусалж дэмжсэн байгууллага, хүн бүрийн алдар уг бүтээлийн тэргүүнд бичигдэнэ. Өөрөөр хэлбэл энэ нэр нь мөнхөрч, эзэнт гүрэн маань дуурсах болно.



ХҮЛЭГҮ ХААНЫ ШИНЖЛЭХ УХААНЫ ХОТОД ОЧООД ҮНЭХЭЭР ИХ ДОГДОЛСОН. УЙЛМААР БАЙСАН Ч БИД УЙЛЖ ДУУЛААД ЯВДАГГҮЙ...
- Улстөр ярихгүй л бол болохгүй болоод байх шиг байна. Бид нар өнгөрсөн хугацаанд бүхэл бүтэн Соёлын яамтай болоод энэ асуудал дээрээ анхаарах гэж үзлээ шүү дээ. ССАЖЯ-наас та бүхний ажилд жишээ нь ямар дэмжлэг үзүүлдэг байв?
- Арванхоёрдугаар сард замд явж байгаад Монголоос ССАЖЯ-ны нэг бичиг хэрэг болоод холбогдтол татан буугдсан байсан. Маш их гайхсан. Яг өнөөдөр соёлын асуудал гэдэг бол ямар нэгэн яам тамгын хатавчинд байх сэдэв биш. Энэ бол хойморт нь байх сэдэв.

Соёлын яамтай байх хугацаанд олон асуудлыг шийдсэн. Миний хувьд Ц.Оюунгэрэл сайдыг урьд нь таньдаггүй байсан. Нэг л удаа номын ёслол дээр уулзаж мэнд мэдэж байсан. ССАЖЯ байгуулагдахад Ц.Оюунгэрэл сайд намайг зөвлөлдөө багтаасан байсан. Түүх соёлын талбарт ажилласан арав гаруй жилийн хөдөлмөр туршлагыг сонгосон хэрэг байх.

ССАЖЯ-наас 2013 онд Монгол Эзэнт гүрний соёлын дурсгалууд гэсэн таван цувралыг хийхэд санхүүгийн туслалцаа үзүүлсэн. Энэ арав гаруй жилийн хилийн чанад дахь судалгаа зураг авалт маань анх удаа засгаас тусламж авсан нь ССАЖЯ-тай байх үед гэж хэлж болно. Энэ дашрамд дахин талархал илэрхийлж байна аа.

Энэ арав гаруй жилийн хилийн чанад дахь судалгаа зураг авалт маань анх удаа засгаас тусламж авсан нь ССАЖЯ-тай байх үед гэж хэлж болно.
Эзэнт гүрний соёлын дурсгалууд буюу “Зүчийн улсын соёлын дурсгалууд”, “Төмөрийн улсын соёлын дурсгалууд”, “Ил Хаант улсын уран барилга хот байгуулалт”, “Ил Хаант улсын гар урлал, шинжлэх ухааны хот”, “Одон орон буюу расадхан” гэсэн таван цуврал болж гэрэл зураг, дүрс бичлэгт мөнхлөгдсөн. Олон нийтийн хүртээл болсон. Хэдийгээр тооцоолж, хүсэлт гаргасан төсөв маань танагдсан ч бид нөгөө л өөрсдийнхөө хийдэг арьсан эдлэлээс олсон мөнгөөр дутуугаа гүйцээж энэ цуврал бүтээл хийгдсэн.

- Одоогоор Эзэнт гүрний нэвтэрхий толийг бүтээх явцад ямар нэгэн төрийн дэмжлэг байхгүй юм байна гэж ойлголоо. Зөв үү?
- Бид жил гаруйн өмнө төрд хандаж төслөө өгсөн. Хүлээж байгаад хагас жилийн өмнө хүсэлтээ тодруулж, дахиад материал нэмж хүсэлт гаргасан. Одоогоор тодорхой хариу байхгүй байна. Найдаад л хүлээгээд байгаа.

- Эзэнт гүрний үеэс улбаатай ховор нандин олон сайхан олдворуудыг та өөрийн нүдээр үзсэн хүн. Хамгийн их бахдал төрүүлсэн бүтээн байгуулалтуудаас бидэнтэй хуваалцахгүй юу?
- Шинэ аяллаар явах болгондоо догдолдог. Яагаад гэвэл урьд өмнө 800 жилийн турш Монгол хүн очиж байгаагүй Монгол түүх соёлын ул мөрөөр явах бүрт сайхан байдаг.


Сүүлийн үед бид Иранд ажиллаж байна. Иран, Иракт асар их соёлын өв дурсгалууд бий. Ирак одоо хаагдсан. Сүүлийн хагас жилийн туршид маш их бужигнаантай байгаа. Бид нарын өмнө нь Иракт очиж баримтжуулж байсан тэр дурсгалууд байхгүй болсон. Ийм жишээ олон. Өнөөдрийн ярилцлагадаа нэг дурсгалыг онцолмоор байна.

Бид жил гаруйн өмнө төрд хандаж төслөө өгсөн. Найдаад л хүлээгээд байгаа.
Хүлэгү хааны шинжлэх ухааны хот гэж маш том, чухал дурсгалын туурь бий. Монголын Эзэнт гүрний Ил хаант улсын хоёр дахь нийслэл болсон газар байдаг. Анх бид нарыг тэнд очиход оруулаагүй. Дөнгөж малтаж байсан учраас юун гадаадын хүн гээд ойртуулаагүй. Хоёр дахь удаагаа очиход 30 минутын бичлэг хийх зөвшөөрөл өгсөн. Маш өндөр үнэтэй энэ эрхийг авсан. Яг тухайн дурсгалыг зорьж оччихоод дээрээс нь Перс, Арабуудын угсаатны онцлог буюу барьцгүй занд хууртагдах үе бий. Энэхүү дурсгалаас 30 минутын видео бичлэг хийхэд ийм төлбөр төлөх ёстой гэсний дагуу төлбөрийг нь төлөөд очсоны дараагаар таван зураг авна, видео авахгүй гэх жишээтэй.

Бэлчээрийн төлөө байлдаж яваад азаар дэлхийн 40 улсыг эзэлсэн гэгдэх Эзэнт гүрний Монголчууд баруун хязгаарт одон орны төв, халуун усны газар, өнчин ядууст зориулсан асрамжийн газар, гадаадын 32 мянган эрдэмтэнд зориулсан орон сууцны бүтээн байгуулалт хийсэн байх жишээтэй.

Эзэнт гүрний Монголчууд баруун хязгаарт одон орны төв, халуун усны газар, өнчин ядууст зориулсан асрамжийн газар, гадаадын 32 мянган эрдэмтэнд зориулсан орон сууцны бүтээн байгуулалт хийсэн байх жишээтэй.
Өнөөдөр бид 100 мянган айлын орон сууц гээд ярихаар нүүдэлчид хэзээ ч орон сууц барьж үзээгүй, хот байгуулалт, уран барилгын асуудал шинэ зүйл мэт ойлгодог. Гэтэл Монголчууд хүн төрөлхтний түүх соёл, уран барилга, шинжлэх ухаан, одон орон, газар зүй, анагаах ухаан гэсэн олон салбарт олон нээлт шинэчлэл хийсэн. Энэ бүх шинэчлэл, нээлт, бүтээн байгуулалтын ул мөр буурь туурь хэлтэрхий өнөөдөр ч гэсэн хаалттай улс орнуудад асар олноор байна. Хүлэгү хааны энэ шинжлэх ухааны хотод очоод үнэхээр их догдолсон. Уйлмаар байсан ч бид уйлж дуулаад явдаггүй. Ялангуяа Исламын оронд эмэгтэй хүн инээж ч болохгүй, уйлж ч болдоггүй. Ер нь их баяртай царайлж болдоггүй. Аюулгүй байдлаа бодоод нутаг усны онцлогийг нь дагахаас өөр аргагүй.

Мөн хамгийн сүүлд дундад азиас Монголын Эзэнт гүрний түүхтэй холбоотой монгол бичигтэй, Монгол хаадын тамга, дардастай 200 гаруй алт, мөнгө, хүрэл зоос олсон. Үүнийг бид энэ удаагийн аяллаараа мэргэжлийн гэрэл зурагт буулгаж судалгааны эргэлтэд оруулж монгол, перс, англи хэл дээр “Хосгүй үнэт, онцгой ховор Монгол зооснууд” цомог бүтээх төлөвлөгөөтэй байгаа. Энэ нь нэвтэрхий толины хажуугаар хийж байгаа бас нэг төсөл. Үүнийг бид олон нийтэд дэлгэж хэн нэгэн дэмжээсэй гэж бодож байна. Магадгүй дараагийн удаа очиход энэ 200 гаруй зоос зарагдсан байж болно. 2009 онд биднийг Иранд очих үед Монголын үеийн уран барилгын 45*45-ын хэмжээтэй чимэглэлийн хавтан 75 мянган ам.доллараар зарагдсан байсан. Мөн тэр үед очиход байсан 40 орчим зоосны дурсгалтай архив 2013 онд очиход 20 орчим нь үлдсэн байсан. Ихэнх нь Герман, Америк руу дуудлага худалдаа болон солилцоогоор байхгүй болсон байна лээ.

Монгол хаадын тамга, дардастай 200 гаруй алт, мөнгө, хүрэл зоос олсон.

Ямар ч байсан энэ удаа энэ зоосны ажлыг дуусгах санаатай байна. Бүх зүйл санхүү дээр л гацаад байна.
- Түүхийн чухал олдворууд ямар хүмүүсийн гараар дамжаад худалдагдаж байна вэ. Монголын Эзэнт гүрний үеийн эдгээр түүхэн олдворыг бид хайрлаж, хамгаалах ямар ч эрх байхгүй байна. Яах ёстой вэ?
- ССАЖЯ байхад “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулахад би бүтэн бүлгийн төсөл боловсруулж санал оруулсан. Хилийн чанадад байгаа Монгол соёлын дурсгалууд хилийн чанадад байгаа Монголчуудынхаа угсаатны онцлог, өв соёлыг хадгалан үлдэхийн тулд олон улсын гэрээ конвенцийг судлаад гурав, дөрвөн сарын турш ажиллаж байж бүлэг нэмэлтийг санал оруулсан. Харамсалтай нь тэр бүлэг ороогүй. Уг нь би энэ хуулийн ажлын хэсэгт ажиллахдаа өөрийн 10 гаруй жилийн туршлага дээр тулгуурлаж сэтгэл зовнисон зүйлүүдээ эрх зүйн хүрээнд тусгахыг хичээсэн.

- Соёлын аялал жуулчлал ч бас их чухал сэдэв байсаар байгаа. Гэтэл орхигдсоор л байна.
- Монголын Эзэнт гүрний байлдан дагуулалтай холбоотой өнөөдрийн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр түүх соёлын ямар дурсгал байна вэ. Үүнийгээ бид эхлээд ярих ёстой. Ингэж байж бид аялал жуулчлал гэж сэдвийг ярих ёстой.

Аялал жуулчлал дундаа соёлын аялал жуулчлал. Өнөөдөр жишээ нь Узбекистан хаалттай улс. Тэгсэн мөртлөө соёлын аялал жуулчлал маш өндөр түвшинд хөгжсөн. Узбекистан руу гурван төрлийн гадаад хүн ороход харьцангуй нээлттэй байдаг. Нэгдүгээрт, олон улсын уралдаан тэмцээн маш их зохион байгуулдаг бөгөөд эдгээртэй холбоотой зочид, төлөөлөгчид, хоёрдугаарт чинээлэг жуулчид, гуравдугаарт эрдэмтэн судлаачид. Манайд ирдэг шиг наадам болохоор 30 долларын тасалбар авахаасаа таталдаад цэнгэлдэхийн гадуур 500 төгрөгийн хуушуур идээд явж байдаг үүргэвчтэй жуулчин Монголд ямар ашигтай вэ. Тэр хүмүүс Монголын юуг харж, мэдэрч бахархах юм бэ.

Тэгэхэд Узбекистаны жишээг яръя. Бухар, Самарканд, Ташкент, Хорезмыг 1221 оны үед эзлээд Цагаадай хааны улсын бүрэлдэхүүнд ороод Төмөр хааны бүтээн байгуулалт хийгдээд түүнээс хойш Төмөрийн улс гэж нэрлэгдсэн байдаг. Узбекийн мөнгөн тэмдэгтийг сум гэж нэрлэдэг. Таван зуутын сумын дэвсгэрт дээр Төмөр хааны хөшөө, мянгатын сум дээр Төмөр хааны ордон музей байх жишээтэй. Мөн бүх хот сууринд Төмөр хааны хөшөө, дурсгалын музей, дурсгалын талбай, цэцэрлэгт хүрээлэн байдаг. Бид нар өнөөдөр Чингис хаан нэртэй хоттой болсон. Гэхдээ тэнд очоод юу үзэх вэ.

Бид зөвхөн бэлчээрийн төлөө дэлхийг эзлээгүй юм гэдгээ бусдад харуулахын тулд Монголдоо дорвитой түүх соёлоо илэрхийлсэн үндэсний бүтээн байгуулалт өрнүүлэх хэрэгтэй байна.

Гэтэл бид Төмөр хааныг өнөөдөр доголон Төмөр, хүйс тэмтрэгч л гэж мэддэг шүү дээ.

Нар байхад сүүдэр байдаг. Төмөр хаан төр барих үедээ Чингис хааны замналыг маш хүчтэй барьсан.

Монголын эзэнт гүрнийг дахин тэлсэн. Өнөөдөр Төмөр хааны бунхан дээр очиход “Та нар яагаад хааныхаа бунхан дээр ирдэггүй юм бэ. Монгол хааны бунхан шүү дээ” гэдэг. Узбект нэг жуулчин нэг дурсгалыг 30 минут орчим үздэг. Бас өндөр тарифтай.

Бид Төмөр хааны бунхны ойролцоо долоо хоносны дараа музейн захирал нь бид нартай уулзсан. Яагаад ингэж удаад байна вэ. Удах тусам улам л өндөр зардал гарч байгаа шүү дээ гэж. Өдөр болгон яагаад мөнгө төлж тэр бунхныг үзээд байна вэ гэж гайхаад бид нартай уулзсан. Тэр үед биднийг Монголчууд гэж мэдээд маш их баярласан.

Төмөр хааны бунхан дээр очиход “Та нар яагаад хааныхаа бунхан дээр ирдэггүй юм бэ. Монгол хааны бунхан шүү дээ” гэдэг.
Хүний нутагт харийн хүмүүс 800 жилийн дараа Монгол түүхээр бахархаад Монгол түүхийн сайн сайхныг яриад, Монгол түүхээр хөгжөөд байхад бид нар яаж байна вэ.

Хархорин гэхэд дэлхийн Монголчуудын мөрөөдлийн хот байсан. Харин өнөөдөр манай Хархорин ямар байдалтай байгаа билээ. Бид ганц Хархориноо үнэхээр Эзэнт гүрний тулгат голомт, зүрх тархи, бэлэгдэл болсон дүр төрхөөр хөгжүүлэх юм сан. Дэлхийн Монголчуудын мөрөөдлийн улс Монгол. Мөрөөдлийн хот нь Хархорин хот.

- Аргун хааны зуны ордны туурь, Өлзийт хааны ордон, Төмөр хааны бунхан гээд сонирхол татам түүхийн үзмэр Монголчууд биднийг хүлээсээр байгаа гэж та хэлж байна. Монголын жирийн аялагчид тэднийг очиж үзэж танилцах тал дээр хэр боломж байдаг бол?
- Аялагчид очоод үзэх боломж хэцүү. Жишээ нь Афганистан руу арваад жилийн өмнө адал явдалт аялал гээд мөнгөтэй хүмүүс их очдог байсан. Одоо бол дотоодын мөргөлдөөнтэй исламын улсуудад зүгээр аялагчдад виз өгөхгүй байгаа.

Хүний нутагт харийн хүмүүс 800 жилийн дараа Монгол түүхээр бахархаад Монгол түүхийн сайн сайхныг яриад, Монгол түүхээр хөгжөөд байхад бид нар яаж байна вэ.
2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Иран улсад болсон дээд хэмжээний уулзалтад оролцохдоо Өлзийт хааны ордонд очсон. Тэр аялалд манайхаас хамт явсан. Аяллын өмнө нь бид нар Өлзийт хааны ордны тухай нийтлэл, ярилцлага, баримтат кино хийчихсэн байсан. Түүний дараа Төрийн тэргүүн тэр газарт очиход бидэнд сайхан санагдсан. Өмнө нь зөвлөхүүдтэй нь уулзаж Иран дахь Монголын түүхийн дурсгал ийм байна. Цаг үе ийм байна гэсэн бага ч гэсэн мэдээлэл өгсөн. Ираны Занжонь мужийн Султание хотын захирагчид “Монголын төлөөх зүрх бүхэнд” номыг маань Монгол Улсын Ерөнхийлөгч бэлэглэсэн. Тэр номонд Иран дахь Монгол үе гэсэн бүлэг байдаг.

Үүнээс бусдаар өөр аяллуудыг би сайн мэдэхгүй байна.

ДЭЛХИЙ ДЭЭР МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ БҮХ ГАЗАРТ НУТАГТ ОЧСОН ӨӨР ХҮН БАЙХГҮЙ БАЙХ...
- Таны ярианд олон ч дурдагдлаа. Хаалттай, мөргөлдөөнтэй буюу аюултай бүс нутгуудыг та болон танай баг зорьсоор ирсэн. Таны өмнөх ярилцлагуудыг харахаар өөрийнхөө тухай ярих дургүй гэж байсан. Харин ярилцлага эхлэхийн өмнө та хэллээ. Иракт явж байхад дэлбэрэлт болоод чихэндээ гэмтэл авсан гэж. Энэ талаараа ярьж болох уу?
- Хамгийн сүүлд Иракт байрлаж байсан байрны ойролцоо нэлээн том дэлбэрэлт болсон.

Уг нь их тайван байна гэж мэдээлэл аваад орсон байсан. Иракт бид Монголын түүхтэй холбоотой олон газраар явах төлөвлөгөөтэй байлаа.

1258 онд Хүлэгү хаан Багдадыг буулган авсан байдаг. Дундад Ази, Иран, Ирак бүхэлдээ Монголын туган дор 100 жил байсан.

Дундад Ази, Иран, Ирак бүхэлдээ Монголын туган дор 100 жил байсан.
“Хүний нутагт явахдаа нутгийн нэрийг хайрла. Өөрийн нутагт явахдаа хүний хүнийг хайрла” гэсэн үг бий.

Би очсон улс орон болгоноо өмөөрдөг. Яагаад гэхээр бидэнтэй хүндэтгэлтэй харьцдаг. Монгол судлаач гээд очиход Иракийн гаалийнхан “Монголчуудыг харъя” гээд л бүгдээрээ ирж хараад шохоорхдог. “Иракт тавтай морил, аюулгүй байгаарай” гээд бүх зааварчилгааг өгдөг. Ирак бол их онцгой газар. Бидний зорьдог Монголын Ил хант Улсын түүхийг өгүүлээд зогсохгүй хүн төрөлхтний түүхийн өлгий болсон эртний хүний бууцтай, үзэсгэлэнт байгальтай улс шүү дээ.

Хэдийгээр олон жил дайн самууны хөлд нэрвэгдэж байгаа ч зарим газар нь дэлбэрэлт болж байхад зарим газар нь музей босч л байдаг. Зарим газар нь бөмбөг дэлбэрч байхад зарим газар нь зам тавьж байдаг.

Иракийн сүүлийн аяллын үеэр бидний байрлаж байсан газрын ойролцоо шөнө дэлбэрэлт болсон нь миний чихэнд хүчтэй нөлөөлсөн. Түүнээс өмнө дотоод чихний сонсголын асуудал үүссэн байсан нь сэдэрсэн. Б.Болдсайхан эмчийн номноос уншсан нэг үг санаанд бууж байна: “Чих бол хүний биеийн гайхамшигт уран барилга” гэсэн утгатай бас их эмзэг хэсэг билээ.

Иракийн сүүлийн аяллын үеэр бидний байрлаж байсан газрын ойролцоо шөнө дэлбэрэлт болсон нь миний чихэнд хүчтэй нөлөөлсөн
- Өөрийнхөө тухай ярьдаггүй шалтгаан нь юу вэ?
- Өөрийнхөө тухай ярьдаггүй шалтгаан нь бид Монголын Эзэнт гүрэн, Эзэнт гүрний Монголчууд, Эзэнт гүрний соёлын дурсгалууд гэсэн энэ том сэдвийг ярьж байж зүгээр л нэг Санчир гэсэн хувь судлаачийг яриад байх нь үнэ цэнэтэй зүйл биш. Би өөрийгөө анхааралд оруулах гэж энэ аялалд гараагүй учраас миний зарчимд нийцдэггүй.

- Тархан суурьшсан Монголчуудын амьдарч байгаа газруудаас очоогүй үлдсэн нь ер бий юу?
- Нэг зүйлээр жаахан бахархчихъя. Дэлхий дээр Монголын эзэнт гүрний бүх газарт очсон өөр хүн байхгүй байх аа. Байдаг бол би тэр хүнээс суралцмаар байна. Байдаг бол тэр хүний бүтээлүүдийг хармаар байна. Очоогүй газар надад санагдахгүй байна. Одоо хийж байгаа ажлууд маань гүйцэтгэлийн шатны буюу музей, номын сан, архивт ажиллах, судалгаа, зураг авалт хийх зэрэг ажлууд бий.

- Та 14 жилийн хугацаанд судалгааны аялал хийж, суурин суух завдал тун багатай өнгөрөөлөө. Харин хэзээнээс суурин суух төлөвлөгөөтэй байна вэ?
- Бидний хийж байгаа нэвтэрхий толины үндсэн ажлын 95 хувь нь хилийн чанадад хийгдэж байгаа.

Одоо судалгааны ажил маань тухайн үзмэр дурсгалуудын маань гүйцэтгэлийн шатны буюу архив, музей, номын сан гэсэн газруудад хийгдэж байна. 95 хувь нь хилийн чанадад хийгдэж, 15 жилийн турш дэлхийн 40 улсад судалгаа хийсэн ажил дэлхий дээр их ховор байх. Байдаг бол бас олж аваад судалмаар байна.

Бидний ажил цаг нартай уралдаж ажилладаг учир зардлаа л зохицуулах гэж Монголд байдаг болохоос биш судалгаагаа үргэлжлүүлж л байвал хэрэгтэй. Монголдоо байх хугацаандаа ч цаг нартай уралдаж урландаа ажиллаж замын зардлаа олоход анхаардаг. Мөн аяллаас ирсэн гэрэл зургаа архивлуулна. Видео дүрсээ монтажлуулна, төрөлжүүлнэ, тайлангаа бичнэ, хүмүүстэй уулзана гээд Монголд байхдаа ч их завгүй байдаг. Миний хувьд нэвтэрхий толио гаргасны дараа л Монголдоо жаахан суурин байх болов уу.

15 жилийн турш дэлхийн 40 улсад судалгаа хийсэн ажил дэлхий дээр их ховор байх.
- Гурван жилийн өмнөх таны нэг номыг харж байхад 75 мянган гэрэл зураг, 200 гаруй цагийн дүрс бичлэг хийгдсэн талаараа бичсэн байсан. Энэ тоо мэдээж нэмэгдсэн байгаа байх. Энэ бүх архиваа олон нийтэд хүргэх тал дээр BBC –тэй хамтарч цуврал нэвтрүүлэг хийх гэж байгаа гэж байсан. Энэ ажил юу болсон бол?
- BBC хувь хүн талаас баримтат цуврал хийе гэсэн санал тавьсан. Яагаад зүгээр л нэг Монгол эмэгтэй өөрөө зардал мөнгөө олоод ингээд яваад байдаг нь гайхалтай санагдсан байх. Нэг хэсэг аялалд маань хамт яваад адал явдалтай учирч байгаа байдлаар баримтат цуврал хийе гэсэн санал тавьсан. Энэ бол миний зарчим биш. Би өөрийгөө чухам сүрхий хүн гэж харуулахыг хүсээгүй.

Хамгийн чухал зүйл нь бидний сэдэв. Таны уншсан энэ архивын тоон мэдээний тухайд сүүлийн хоёр жилд эрс нэмэгдсэн. 75 мянган гэрэл зураг гэдэг бараг л 10 дахин нэмэгдсэн. Одоо зургаа тоогоор илэрхийлэх хэцүү. 20 орчим хард диск дүүргээд байгаа.

Суурин байх үедээ өөрийн гэсэн үзэсгэлэнтэй болох юмсан гэж боддог.

Амьдралд би их олон хатуу хэцүү зүйл үзсэн. Улаан галын өмнө өмссөн хувцастайгаа хоцорч, маш хүнд осолд орж, дараа нь маш хүнд өвдөж, хамгийн хайртай хүмүүсээ алдаж үзсэн.

Энэ бүх хүнд бэрх зүйлийн дараа бидэнд үлдэх зүйл нь юу юм бэ. Хүний амьдралын утга учир юу юм бэ гэж боддог болсон. Хүний нэр үлдэхийн утга учир юу юм бэ. Энэ нь улс үндэстнийхээ төлөө, туулсан түүхийнхээ төлөө, ялангуяа Монгол гэдэг онцлог үндэстнийхээ төлөө Монголын Эзэнт гүрэн энэ сэдвийг дэлгэж байгаадаа би их баяртай байдаг.

Хүмүүс танд юу үлдэх юм гэж асуудаг. Надад юу үлдэх нь чухал биш. Бидэнд юу үлдэх юм бэ гэдэг чухал. Дэлхийд юу үлдэх юм гэдэг илүү чухал. Дэлхий дахинд туулсан түүхээ монгол судлаачид өөрсдөө дахин ингэж баримтжуулж баринтаглана гэдэг бол гоё. Энэ бол Монгол агуулга. Энэ мэдээлэл, соёлын зууны давалгаа болно гэж найдаж байна.

Дэлхий дахинд туулсан түүхээ монгол судлаачид өөрсдөө дахин ингэж баримтжуулж баринтаглана гэдэг бол гоё.
- Дөрөвдүгээр сарын 10-нд та дахиад аялалд гарна гэсэн. Хэзээ эргэж ирэх вэ?
- Дөрөвдүгээр сарын 15-даар яваад зургаадугаар сард эргэж ирэх төлөвлөгөөтэй байгаа. Сүүлийн мөнгөө дуустал явдаг. Сая ирэхэд манай байгууллагын дансанд 24 мянган төгрөг үлдсэн байсан /инээв/.

Иранд олон улсын гүйлгээ хийгддэггүй учраас нэг удаагийн аяллаар бид нар хоёр доллартай үлдэж байсан. Гурвуулаа дундаа. Иранаас Турк руу автобусаар явахад 30 орчим цаг явдаг. Нэг доллараар ус авч ууж болохгүй. Ус уухаар бие засах ёстой. Бие засахаар бас нэг доллар байдаг. Гурван хүн тэр хоёр доллараар яаж ч болохгүй л ирдэг. Өнөөдөр л энэ зовлон зүдгүүрийг яагаад ингэж их яриад байна вэ гэж хүмүүс гайхаж магадгүй. Өнөөдөр та асуугаад байгаа учраас л би хариулж байгаа юм шүү.

Түүнээс арга барсандаа, албатайдаа яриагүй.

- Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголчууд Олуулаа болох тухай санаачилга гаргаж тархан суурьшсан Монголчуудыг эх орондоо эргэн ирэхийг дуудсан. Харин уриалга бодит ажил болоход бэрхшээлтэй зүйл байдаг байх. Юу нь илүү хүндрэлтэй санагддаг вэ?
- Бодит ажил болж, бодит үр дүнд хүрэхийн тулд судалгаа хамгийн чухал.

Олуулаа болох тухай энэ санаачилга маш том түүхэн шийдвэр. Түүхэн уриалга. Бид дотооддоо үүнийг магадгүй шүүмжилдэг байх. Гэхдээ энэ нь дэлхийн Монголчуудын хувьд маш онцгой зүйл юм.

2011 оны арванхоёрдугаар сарын 29-нд Тусгаар тогтнолын өдрөөр Дэлхийн Монголчуудад хандаж Монгол Улсын Ерөнхийлөгч анх удаа үг хэлсэн. Тэр үед бид Төвөд, Хөхнуурт явж байсан. Замдаа явж байсан учраас ямар нэгэн мэдээлэлгүй байсан.

Тэгсэн Хөхнуурын Монголчууд, Шиньжааны Монголчууд маань бидэнтэй нулимстай нүдтэй уулзсан. Маш их баяртай байсан. Би бас маш их баяртай байсан.

Тэдний хувьд Монгол бол мөрөөдлийн орон, тэнгэрийн улс.
Тэд “Ингээд л болоо. Ямар ч байсан Дэлхийн Монголчуудыг байна аа гэж хүлээн зөвшөөрч, зарлан тунхаглана гэдэг бол бидний хүлээсэн зүйл” гэцгээж байсан. Тэдний хувьд Монгол бол мөрөөдлийн орон, тэнгэрийн улс. Энэ амьдралдаа амжихгүй юм гэхэд ирэх амьдралдаа Монгол нутагтаа ядаж адуу ч болтугай болж төрөх юмсан даа гэцгээдэг.



Тиймээс ч бид тэр хүмүүсийг хүлээн зөвшөөрч, хайрлах хэрэгтэй. Энэ л бидний хамгийн эхэнд хийж чадах зүйл.

Дээд Монгол буюу Хөхнуурын Хошууд нэгэн найрагчийн шүлэг байдаг:
“Олон юмыг хийхээсээ өмнө
Монгол Монголоо хайрлаж суръя
Есүхэй эцгээс яс нэгтэй
Өэлүн эхээс цус нэгтэй
Мөнх галбад Монгол гэж тогтсон
Монгол Монголоо хайрлаж суръя” гэж
Олуулаа болох уриалгыг бүх цаг үеийн Ерөнхийлөгчид, Засгийн газрууд алсын хараатайгаар, нарийн судалгаатайгаар, мэргэн бодлоготойгоор, шат дараалалтайгаар хийх ёстой маш хариуцлагатай ажил гэж боддог.

2010 оны Улсын Их баяр наадмаар бид “Монголын төлөө зүрх бүхэнд” үзэсгэлэн зохион байгуулаад Дээд Монгол, Цастын Монгол, Шиньжааны Монгол гэсэн гурван газраас Монголчуудаа авч ирж үйл ажиллагаа зохион байгуулсан. Тэр бол дөрвөн зууны дараах түүхэнд бичигдэх том үйл явдал болсон гэж Дээд Монголын эрдэмтэд маань нутагтаа очоод сониндоо бичсэн байсан. Надад бас урамтай санагдсан.

Тэр үйл ажиллагаанд оролцож байсан Дээд Монгол залуу 2014 онд Монгол Улсын иргэн болсон. Бид нар замд явж байгаад тааралдаад “Би Монгол Улсын иргэн болсон” гэж тэр залуу хашгираад маш их баяртай байсан. Тэр залуу арваад жилийн өмнө Монгол Улсын иргэн болъё гээд гадаадын иргэн харьяат дээр очиход “Чи хаанахын иргэн бэ” гэж асуухад нь “Дээд Монгол” гэсэн чинь манайхан “Юун Дээд Монгол. Бид нар тэгээд доод Монгол юм уу” гэж хэлж байсан гэсэн.

“Би Монгол Улсын иргэн болсон” гэж тэр залуу хашгираад маш их баяртай байсан.
Харин манай баримтат цувралын дараа олон хүн Дээд Монголчуудын талаар мэдээлэлтэй болсон байсан. Тэр сайхан Монгол хувцастайгаа, толь тунгалаг Монгол хэлтэйгээ, Монгол идээ шүүстэйгээ, Монгол зан айлтайгаа үлдсэн хүмүүсийг тусгаар Монголчууд маань телевизээр хараад өөрөөр хүлээж авдаг болсон. Үүний дараа бас нэг удаа Дээд Монголчууд Улаанбаатарт ирэх үедээ Их дэлгүүрийн ойролцоо төөрөөд цагаан утсаар ярих гээд “Ах нь Дээд Монгол байна аа. Ахад нь ямар ч мөнгө байдаггүй. Би ТАСАМ-ын Санчир гэж хүнтэй ярих гэсэн юм” гэхэд цагаан утасны залуу “Би Дээд Монголчуудыг мэднэ ээ. Та бүхнийг зурагтаар үзсэн” гээд төлбөр аваагүй байсан. Нөгөө ах маш их уйлаад “Намайг Дээд Монгол гэж Монгол Улсын иргэн танилаа” гээд л бөөн баяр болсон юм шүү дээ.

Тэгэхээр олон нийтийн түвшинд Дэлхийн Монголчуудын тухай мэдлэг, мэдээлэл маш чухал. Төвөдийн өндөрлөгт Монгол Төвөдийн хооронд бэлчээрийн маргаан улмаар мөргөлдөөн болоход Төвөдүүд олуулаа учраас Монголчуудыг маань дээрэлхээд дуусдаг.

Тэр үед Дээд Монголчууд маань нэг л үгээр тэднийг давдаг. “Тэгж яривал дэлхий дээр та нарыг өмөөрөх Төвөд гэж улс байхгүй. Бид нарыг өмөөрөх тусгаар Монгол гэж улс бий шүү” гэж. Шиньжаанд мөн адил. Харин өнөөдөр бид дэлхийд тархан суурьшсан энэ л олон монголчуудынхаа талаар ямархан мэдлэг мэдээлэлтэй байна гэдэг хүн бүрийн бодож үзэх зүйл.

Дээд Монголчууд маань нэг л үгээр тэднийг давдаг. “Тэгж яривал дэлхий дээр та нарыг өмөөрөх Төвөд гэж улс байхгүй. Бид нарыг өмөөрөх тусгаар Монгол гэж улс бий шүү” гэж.

Олуулаа болох уриан дор Монгол гэдэг үндэстнээр бүртгэгдээд Монгол биш хүмүүс манай олноороо ороод ирэх магадлал асар өндөр. Энэ бол эрсдэл. Энэ бол үндэсний аюулгүй байдал. Үүнийг бид бодох ёстой. Үүнийг шат шатны байгууллага мэргэжилтнүүд өндөр түвшинд судалж, мэдэж байх ёстой. Тийм учраас бидэнд судалгаа хэрэгтэй гэдэг чинь энэ.

- Та одоо Монголын Эзэнт гүрний түүхийг шинээр, бүтнээр бичихээр хичээж яваа нэгэн. Харин Монголын Эзэнт гүрэн, тархан суурьшсан Монголчууд, Монгол Улсын ирээдүйг хэрхэн харж, хүлээдэг вэ?
- Монгол маань яг Эзэнт гүрний үеийнх шигээ тансаг улс болж хөгжөөсэй гэж хүлээдэг.

Бид нар өөрсдөө л улс шиг улс байх ёстой. Бид үлгэр загвар байх ёстой. Бид заавал тархан суурьшсан Монголчуудаа Монголдоо авчрахдаа биш “Монгол гэж ийм улс байдаг юм шүү” гэж яригддаг тэдний бахархалт улс л байх ёстой гэж боддог.

Түүх өнөөдөр эргэж байна гэж найддаг.

- Таны яръя гэж бодож явсан зүйлсээс асуугаагүй зүйл байх вий?
- Монголын Эзэнт гүрний түүх, соёлын дурсгалууд асар арвин.

Энд Монголын бүх эрдэмтэд, бүх түүхч, судлаачид өргөн талбараар орсон ч гэсэн энэ бол дуусахгүй арвин сэдэв. Өнөөдөр мэдээллийн, агуулгын зуун. Тийм учраас цаг үетэйгээ зэрэгцсэн арга хэлбэрээр үндэсний болон олон улсын хэмжээнд түүх, соёлоо хүргэхийн тулд чадах чадахаараа л зүтгэх хэрэгтэй. Үүний тулд дэлхийн жишигт хүрсэн боловсрол, мэдлэг, мэдээлэл, судалгааны арга зүйтэй байх хэрэгтэй.

Манайхаас дэлхийн шилдэг сургуулиудын нэг Английн Манчестрийн Их Сургуульд энэ салбартаа мэргэжилтэн бэлтгэж байгаа.

Тархан суурьшсан Монголчуудаа Монголдоо авчрахдаа биш “Монгол гэж ийм улс байдаг юм шүү” гэж яригддаг тэдний бахархалт улс л байх ёстой
Монголын Эзэнт гүрний баруун хязгаарт 1295-1304 онд Ил хаадын улсыг захирч байсан Газан гэж хаан байсан. Түүнийг “Төгс төгөлдөр мэдлэгтэй, сэцэн мэргэнд нэвтэрхий, суут оюун ухаан төгөлдөр, захиран зарлигдах чадвар сүр жавхлан, их зориг, алсыг харах ба хурц ухаантайгаараа хүндлэгддэг шударгаар аймшиггүй байдлаар арвин өглөгч зан, тусч чанараараа төрийн хэргийг явуулах ховор туршлагаараа алдартай” гэж Персийн эрдэмтэн Рашид ад Дин тэмдэглэсэн байдаг.



Ийм хаад алтан ургаас Монгол Эзэнт гүрэн тухайлбал Ил хант улс, Цагаадайн улс, Алтан орд улс, Юань улсад олон байсан. Түүхгүй үндэстнүүд өнөөдөр гайхам хөгжиж байгаа.Түүхийн нугачаанд Монголын Эзэнт гүрний байлдан дагуулалтанд нөмрүүлж байсан, захирагдаж байсан улс үндэстнүүд өнөөдөр XXI зуунд, соёлын зуунд, мэдээллийн зуунд төрийн бодлогоор түүхээ эргүүлж байна.

Бид бодит, бахархалт түүхийн эзэд мөртлөө тэрхүү харийн соёлын довтолгоонд харин ч автаж байна. Бид нарт тив дэлхийд дуурссан эзэн гүрний түүх хэмээх асар өргөн сэдэв байна.

Манай улсын хөгжлийн нэгэн гарц бол өвөг дээдсээс өвлөгдсөн бидний өрлөг түүх.


ЭРГЭЖ ИРЭЭД АВААД ЯВНА АА ГЭДЭГ ТЭР ХҮМҮҮСИЙН ХУВЬД ДОМОГ БИШ, ҮЛГЭР БИШ, ЗАРЛИГ

_________________
E5400/G41/4G/GTX440/120G SSD :))


Дээд талд
 Постын сэдэв: Re: Тэмдэглэл, Миний
БичлэгБичигдсэн: 4-р сар.02.15 10:06 pm 
Оффлайн
FAN OF WADE
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.26.10 7:30 pm
Бичлэгүүд: 3493
Байршил: www.maf.mn
МОНГОЛ ДАХЬ АМЕРИКИЙН “ЗӨӨЛӨН ХҮЧ”
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Колорадогийн Их сургуульд эдийн засгийн чиглэлээр, Харвардын их сургуулийн Жон Кеннедийн Их сургуульд төрийн удирдлагаар мастер хамгаалсан, УИХ-ын дарга З.Энхболд Денверийн Их Сургууль, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Жорж Вашингтоны их сургуульд сурсан. Өмнө нь голдуу ЗХУ-д төгссөн тул энэ удаагийнх нь мэдээж мастерийн дамжаа.
Ц.Оюунгэрэл Стэнфордод мастер хамгаалсан ба өөрийн хичээл зүтгэлээр Йелийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцаж байсан. ЗГХЭГ-ийн дарга С.Баярцогт Колумбын Их сургуульд нэг жил сурсан ч сүүлийн үед түүнийгээ нуудаг болсон байна. С.Баярцогт нөгөөдүүлээ бодвол муу санаатай, хашир нь дэндсэн залуу л даа, ялангуяа сүүлийн үед хэл аманд их орж байгаа учраас өөрийгөө “неолиберал улстөрч” гэж цоллодог Ц.Элбэгдоржоос ялгаатай нь “бахархалаа нуудаг” болсон байна. Олон нийт анзаардаггүй болохоос нэгэн цаг үед АНУ-д төгссөн хүн бол “хамгийн боловсролтой” хүн гэгдэж байв шүү дээ. Харин сүүлийн үед үй олон Америк “Патрис Лумумб”-чууд бий болсон тул болгоомжилдог болж л дээ.
Нөгөө талд буюу МАН-д С.Баяр Вашигтоны их сургуульд судлаачаар ажиллаж байсан. Тэндээс буцахдаа нэгэн хүнд “За би Оросын талыг баримтлагч байсан бол одоо Америкийн талыг баримтлагч болсон доо” гэж хэлсэнд өнөөх нь “Эхлээд монголын талыг баримтлагч болсон бол дээр байсан юм даа” гэж хэлээд амыг нь тагласан гэдэг. У.Хүрэлсүхийг УИХ-ын гишүүнээс нь татаж “эхнэрийг нь эмчилсэн”, харин өөрийг нь Австралид засварт оруулаад, одоо Шадар сайд болгосон байна. Өөр гурван ч залуу МАН-ыг ялагдсаны дараа АНУ-ын сургуулиудад “бэлтгэгдэж” байгаа. Хөтөлбөрт голдуу ялагдан амарч байгаа намынхан хамрагдаж байгааг анзаарч байгаа биз ?

МОНГОЛ ДАХЬ АМЕРИКИЙН “ЗӨӨЛӨН ХҮЧ”

2015/03/26 51 COMMENTS
Сүүлийн үед нетээр над руу зохион байгуулалттай дайрах боллоо гэж би хэд хэдэн удаа мэдэгдсэн. Яагаад ? Яагаад гэвэл надад тодорхой мэдээлэл байсан учраас, мөн би мэдээлэл хайж, боловсруулалт хийн шаргуу ажиллаж байсан учраас новшнууд аргаа бараад тэгж байгаа юм. Тэгээд би хариуг нь өгнө гэж амласан. Одоо судалж шинжилж олсон баримт мэдээлэл, мөн аналитик дүгнэлтийнхээ эхний зарим хэсгээс олон түмэндээ толилуулах цаг боллоо гэж үзэж байна. Зөвхөн эхний хэсэг гэдгийг би онцлон дурдаж байна. Би ямар “байлдаж” үзээгүй биш, “бүх сумаараа дуустал галладаг” аймхай шинэ цэрэг байгаа биш…
Тэгээд ч улс төрөөр оролдохын тулд тэрнийхээ мөн чанар, цаад учир шалтгааныг олох хэрэгтэй, үүний тулд сайтар шинжлэн судлах хэрэгтэй, гарцаагүй баримт факт гаргаж нотлох хэрэгтэй гэдэг судлаачийн зарчмыг би яс баримталдаг. Би энийгээ л хийж байна. Энд өгүүлснийг хэн бүхэн өөрөө нетээс шалгаад үзэж боломжтой нэн тодорхой баримт буй. Дээр нь миний аналитик үнэлэлт дүгнэлт хосолсон энэ өгүүллийг толилуулж байна…
“Эртний” хэлхээ холбоо
Манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Пэйнтэр хууль” зөвлөгөө өгөх компанийн захирал Роберт Пэйнтертэй эртний танил. Бүр оюутан байхын танил ажээ: (http://www.chron.com/news/houston-texas ... 176689.php)
Роберт Пейнтэр 2002 оноос “Bellwether Forum” гэдэг улс төрийн зөвлөгөө өгдөг төрийн бус байгууллагыг удирджээ:
(http://www.corporationwiki.com/Texas/Ho ... 43838.aspx)
Бүр 2003 онд Ц.Элбэгдорж Техаст “Bellwether Forum”-ын урилгаар илтгэл тавьж байжээ. Цахим сүлжээгээр явуулж байсан и-мэйл нь ч энэ байна:
(https://groups.yahoo.com/neo/groups/tsa ... pics/13296
2007 оны 5 сард энэ ТББ-ийн шугaмаар АНУ-ын улс төрч, мужийн төлөөлөгч, “Bellwether Forum”-ын төлөөлөгч Натан Күүпэр зөвлөгөө өгч байжээ:
(http://news.google.com/newspapers?nid=1 ... 60,2793211)
Энэ Натан Куупер гэгч хуульч мэргэжилтэй, хуурамч компани байгуулж виз гаргадаг хууль бус үйлдлэл нь 2007 оны 8 сард Америкийн шүүхээр тогтоогдож:
(http://www.semissourian.com/story/12454 ... ud-charges) 2007 оны 12 сард 15 сар шоронд хоригдох, хууль бусаар олсон 50 мянган доллараар торгуулах шийтгэл хүлээж байжээ:
(http://2001-2009.state.gov/m/ds/rls/97625.htm)
2009 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд “Bellwether Forum” ТББ ажиглагчаар оролцсон. Роберт Пэйнтер 2009 онд Монголд Ерөнхийлөгчийн сонгуулийн ажиглагчаар оролцох “Беллветер Форум”-ын бүлэг байгуулж байгаа тухай 2009 оны 4-р сард жиргэсэн байна: (https://twitter.com/ robertpainter /status /1584498892)
Р.Пэйнтер нь “Bellwether Mongolia” гэдэг компанитай, тэр нь Монголын уул уурхайн салбарт тэр дундаа үүнд нүүрс олборлолт, дэд бүтцэд хөрөнгө оруулдаг:
(http://www.texascorporates.com/corp/358876.html)
2012 оны УИХ-ын сонгуулийн дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тиранозавр батаарын асуудлаар өөрөө анх Р.Пэйнтерт и-мэйлдсэн нь энэ байна:
(http://www.chron.com/news/houston-texas ... 176689.php)
Роберт Пэйнтэр Техаст байдаг “Energy Group of South Texas” компаний эзэн Larry Ewers-ийн өмгөөлөгч. Ларри Эверс нь бизнесийн түншүүдээ хууран мэхэлж мөнгө зувчуулж байсан ба АНУ-ын ТТГ-ын хамтаар мөнгө угаасан хэрэгт орооцолдож байсан. ТТГ-ын мэдээлэгч (ассет ажилтан) Роберт Пэйнтер түүнийг шүүхэд өмгөөлжээ: (https://www.youtube.com/watch?v=O8hNOCp2Oog)
Энэ Ларри Эверс гэгч ТТГ-ын Санд их хандив өргөж, өөрийн гэмт үйлдлийг хайцаалуулсан ба 2013 оны 11 сарын сонины 5 дугаар хуудсанд гарсан ТТГ-ын санд хамгийн их хандив өргөсөн хүндэт хандивлагчдын тоонд бичигдсэн байна:
(https://drive.google.com/file/d/0B3N6Dr ... view?pli=1)
Р.Пэйнтер 2011 онд Л.Эверст Монголын нүүрс, болон уул уурхайн салбарт хөрөнгө оруулахыг санал болгосон байна. Улмаар өөрөө Ларри Эверсийг Монголын эрх баригчидтай танилцуулахдаа нэг тэрбум долларын хөрөнгө оруулалт оруулж ирэх чадвартай гэж итгүүлсэн байна. Ларри Эверс мөн ондоо Монголын “Бодь” компанитай гэрээ байгуулжээ: (http://www.bloomberg.com/bw/articles/2013-05-16 /james-passin-the-american-who-bought-mongolia#p2)
Ларри Эверсийн АНУ-ын шүүхэд мэдүүлэг өгч буй бичлэг нь интернэтэд байдаг ба дор нь Монгол, Гана зэрэг улсаар мөнгө угаадаг гэсэн тайлбар бичсэн байна:
(https://www.youtube.com/watch?v=O8hNOCp2Oog)
Л.Эверс өөрийгөө Монголын байгалийн баялаг, уул уурхайн шинжээч (a natural resources expert based in Corpus Christi, Texas with a focus on Texas oil and gas investments and Mongolian mining projects) гэж өргөмжлөн ба Тавантолгой, нарийн царигийн сэдвээр нийтлэл бичжээ:
http://www.speroforum.com/a/DRYATPBEZC5 ... Cw-Wew)
Тэрээр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй Ерөнхийлөгчийн зөвлөх байхад нь Нью-Йоркод уулзаж, энэ тухайгаа “Гадаад Хэргийн сайд болох гэж буйг нь бахархан дэмжиж байна, Л.Пүрэвсүрэн сайд болоод Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н. Алтанхуяг нарын хамтаар Монголд бизнесийн таатай орчин нөхцөл бүрдүүлэхээр ажиллах болно” гэж энд бичсэн байна: (https://plus.google.com/ 117896547064120520172/posts/UQHmrfYFd34)
Энэ тухай “Голомт” ЦЭХ-ийнхэн эртнээс сонирхож хэлэлцэж байсан ба энэ талаар өрнөсөн фейсбүүкийн яриаг эндээс уншиж болно:
(https://www.facebook.com/deegdalantai)
“Голомт.орг”-оор юу ярьсан бэ ?
Энэ мэдээллийн мөрөөр анх орж энэ ажлын эхлэлийг тавьсан Голомт-ЦЭХ-ний Амарлин, Дэлгэр нартаа талархал илэрхийлж байна. Тэдний жинхэнэ нэрсийг нь нийтэд хэлэх болоогүй. Даанч хэнэггүй монголчууд тухайн үед нь тоогоогүй болохоос. Голомт.ЦЭХ-ийнхөн интернет орчинд үнэхээр гайхалтай ажилладаг сүрхий залуучууд байдаг юм. Одоо жил, жил гаруйн өмнө “голомт.орг” сайтад болон одоо бусад сайтад энэ талаар юу ярьсныг товч хүргэе:
…Тэднийг тагнах гэж Монголын Засгийн газар хэдэн зуун мянган еврогийн тоног төхөөрөмж худалдан авч, тэр илрээд нүдний булай болсон. Тэд “Маш олон сонин сэтгүүлд Р.Пэйнтэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өмгөөлөгч, зөвлөгч нь (юуны?) гэж бичсэн байна. Жишээ нь: http://www.abajournal.com/news/article/successful tyrannosaurus suit _by _texas lawyer_earns_him_mongolias_top_civil/)
Р.Пэйнтэр “Монгол улсад хөрөнгө оруулдаг АНУ-ын компаниудад зөвлөдөг”, “Т.Батаар динозаврын яс алдагдахад Ц.Элбэгдорж өөрийн хамтрагч Р.Пэйнтэрээсээ тусламж гуйж, тэрбээр ясыг Монголд эргүүлж авчирсан тул түүнийг “Алтан Гадас” одонгоор шагнажээ. Харин “одонт найз” нь “Эрдэнэс-Оюу толгой” компанид ямар зөвлөгөө өгч байгааг Ерөнхийлөгчөөс л асуух хэрэгтэй юм байна” гэжээ.
Тэд “Ц.Элбэгдоржийг огцруулах нь зүйтэй” гэж үзэж байна. “Ц.Элбэгдорж болон түүний нөхөд бас “Газрын хууль”-ийн цаана байгаа гэж хардаж байна, “TNC” гэгч ТББ-тай хамтарч ажиллаж байгаа. Хууль тогтоож байгаа 76 гишүүн эрх мэдэл нь хязгаартай нэг хүнд “бариулж” байна гэхээр ямар хүмүүсийг сонгосноо ард түмэн харж байгаа… Бүгд хамтарч байгаа байх аа, нийлээд ийм юм хийж байгаа… Жишээ нь С.Баярцогт байна… энэ мөнгийг төсөвт суулгасныг мэдэн будилж гарын үсэг зурж байгаа. Оффшор данс нь илэрчихээд байхад Ц.Элбэгдорж /С.Баярцогтыг/ яах ч үгүй байгаа биз дээ…Тэгэхээр бүгд нэг тал хамтарч хийж байгаа, нэг л өдөр тэсрэнэ дээ…” гэсэн байна.
Одоо хэлэлцэж байгаа хуулиуд болон хуулийн төслүүдийг анхааралдаа авах хэрэгтэй. Ер нь Ц.Элбэгдоржоос ард түмэн нэг удаа асууж, шалгаах цаг болсон. Дандаа импортын хуулиуд, төсөл гэдэг сайхан нэрээр орж ирээд манай улс, ард түмний эрх ашиг тусаагүй хуулиуд батлагдаад байна. (Энэ талаар УИХ-ын гишүүд Ерөнхийлөгчийн тайланг хэлэлцэх явцдаа юм уу, эсвэл хаалттай хуралдаан дээр асуух ёстой байх…)
Хуулиндаа ерөнхийлөгч жил бүр ажлын тайлангаа тавих ёстой, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч тайлангаа тавьж байсан удаа байна уу? “Шударга” Ерөнхийлөгч хуулиа зөрчөөд байна шүү дээ! Магадгүй ард түмнээс сонгогдоогүй болохоор тайлан тавих шаардлагагүй гэж боддог юм болов уу?
Энэ хэргийг судлаад байхаар “Бодь” группын нэр бас олон таарч байна. Лу.Болд чинь одоо үлдсэн хоёр жилдээ газрыг 100 жилээр эзэмшүүлэх, өмчлүүлэх тухай хуулиа батална гээд байгаа ш дээ… Хамгийн гол нь эдний дараагийн алхмыг ард олноороо ярьж хэлэлцэж, хүн бүр мэдээлэлтэй байх хэрэгтэй байна. (Үнэндээ энэ хуулийг Лу.Болдтой УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл хамтран санаачилж, УИХ-д оруулсан, тэдний хооронд нэг тойрогт дэвшиж ялснаас өөр холбоо бий юу ? Яагаад АНУ-д төгссөн энэ гишүүн ийм хууль санаачлах болов ? Бас бүх талаар Т.батаарын үйл явцтай нягт холбогдсон хүн шүү дээ)
Р.Пейнтер “Bellwether Mongolia” гэдэг компанитай, тэр нь Монголын уул уурхай үүнд нуурс олборлох, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулдаг гэнэ. Тэгэхээр нэг хөрөнгө оруулагчаас нөгөө хөрөнгө оруулагчийн эсрэг хуулийн зөвлөгөө авах нь ашиг сонирхлын зөрчил биш үү ?
Р.Пэйнтерийн бас нэг үйлчлүүлэгч James Passin бол Монголын уул уурхайг зуучилдаг “Discover Mongolia”-ийн гол хүн, “Б.Клитоны сан”-г санхүүжилдэг. James Passin “Монголыг худалдаж авлаа” гэж “Бизнесвийк” сэтгүүлд ярьсан байна…Өөрийгөө орчин үеийн “Чингис хаан” хэмээн өргөмжилжээ…Тэгвэл ард нь Билл Клинтон байгаа гэж ойлгож болох нь ээ ?
(http://www.bloomberg.com/bw/articles/20 ... t-mongolia)
Гэтэл тэр Ж.Пассин бас Роберт Фрийдландын найз гэнэ…Фрийдландаас зөндөө юм сурсан гэнэ шүү…(During Passin’s early visits to Mongolia, he befriended Robert Friedland, the founder of Vancouver-based Ivanhoe Mines, now called Turquoise Hill Resources) Р.Пейнтер эргүүлээд “Larry Ewers”-ийг өмгөөлдөг юм байна. CIA-гийн тагнуулчтай хамтарч ажилласан хэрэг дээр нь хүртэл R.Painter гэдэг нь L.Ewers-ийг өмгөөлсөн гэнэ. Энэ видео дээр таны төлөөлөгч Painter гэж байна: 00:42 дээр сайн сонсоорой.
Энэ Р.Пэйнтэр гэдгийн өмнөх ажил олгогч “Fulbright & Jaworski” нь манай уламжлалт бус газрын тосны салбарт, занар, фракинг-д оролцож, зөвлөгөө өгч, хууль боловсруулахад оролцсон юм шиг байна. (http://mongolia.usembassy.gov/ news 052114.html)
Р.Пэйнтэрийн өмнөх ажил олгогч “Fulbright & Jaworski” нь “Norton Rose” гэдэгтэй нийлээд “Norton Rose Fulbright” болсон байна. Энэ компани Монголд олон компанитай эртнээс хамтарч ажилласан юм байна. Жишээ нь: “Петроматад”, “Айвенхоу Майнз”, “Салхитын салхин парк”… Тэгэхээр Р.Пэйнтэр гэнэт л уул уурхай руу “уначихаагүй” юм байна… гэх мэтчилэн бичжээ.
Энд зориуд анхааруулахад энэ 7 дугаар сард, наадмын дараа “Эх орны дайны ялалтын баяр”, “Чөлөөлөх дайны ялалт”-ын баярын дундуур “Анхдугаар ардчилсан сонгуулийн ойн баяр”-ыг олон улсын хэмжээнд тэмдэглэхээр төлөвлөөд байгаа юм. Ийм нэртэй баярыг Польшууд л тэмдэглэсэн.
Энэ хуралд Б.Клинтоныг урьсан байна. Хэрэв бид үнэхээр ашиг хонжоо харвал Б.Клинтоны эхнэр АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч болох бол үүнийг чимээгүй өнгөрөөж болох байх. Гэвч бид “дуугүй өнгөрөөх” ёстой юу ? Эрчүүл бид эмэгтэйчүүдийн занг мэдэхгүй л насаа бардаг…
Өнгө оруулагчид
Киргизүүд хоёр удаа “дахин хувьсгал” хийчихсэн. Мэдээж энэ тухай дурдаж байгаа нь “Сентерра гоулд”-ын асуудалтай холбоотойгоор Киргизийн асуудлыг сонирхож байсантай минь холбоотой.
Гүржид М.Саакашвили төрийн эрхийг булаан авсан ч “яаж авсан, яг тэгж алдсан”. Украин бол өнөөдөр бүр баларч байна, найрсаг славянчууд ингэж алалдах юм гэж хэн саналаа. Манайтай зарим талаараа ижил төстэй нь эдгээр улсууд. Харин хойд Африкийн тухайд бол ярих ч юм биш л дээ…
Харин Монголд яасан билээ? Монголын “өнгөт хувьсгал” хийх оролдлого тэднийхээс огт өөр байсан юм.
Үнэндээ тэдний тэмцлийн өрнөл ид үед манай ТЕГ-ын дэд дарга “Өнгөт хувьсгал” Монголд халдварлаж байна гэж буурь суурьтай “Стратеги судлал” сэтгүүлд цэцэрхэж байсан ч “өнгө оруулагчид нь” түүнийг шоолж л байсан байх. Монголын Иргэний хөдөлгөөнүүдийн тэмцэл гадны нөлөөллөөс ангид байсан бөгөөд илүүтэй үндэсний шинж чанартай байсан гэдгийг үйл явцад ойр байсан хүний хувьд би батлан хэлж чадна. Хэрэв аль нэг улсын дэмжлэгтэй бол илүү их үр дүнд хүрэх байсан байх…
Харин ч гадны нөлөө нь эрх баригч талыг тогтооход илүүтэй үйлчилсэн байх. Энд УИХ-ын гишүүн Г.Уянгын Ч.Сайханбилэгийг томилох хурал дээр хэлсэн үгийг сануулах ёстой. “Санаатай санаатайгүй аль нь болохыг би хэлж мэдэхгүй байна, гэхдээ манай төрийн гурван өндөрлөг, ҮАБЗ-ийн бүх гишүүд АНУ-д төгссөн хүмүүсээс бүрдлээ”. Дашрамд дурдахад одоо манай улс төрийн бохир систем, түүний учир нь олдохгүй балиар механизмыг Г.Уянгаас өөр нэвт шувт мэдэх хүн байхгүй гэж би баттай хэлж чадна.
Үүний дараа Монголд “дүр эсгэсэн ардчиллыг” батжуулах суртал нэвтрүүлгийн нүсэр арга хэмжээнүүд төлөвлөгдөж байна. Үүний жишээ нь “Анхны ардчилсан сонгуулийн ой”, мөн АСЕМ-ын зардал ихтэй, манайхыг туйлдуулах чуулга уулзалт зэрэг болно. Яг үнэндээ манайд явагдаж буй шинэтгэлийн хөдөлгөөний гол зорилго нь “национализаци” хийхэд оршиж байв.
Хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр алдагдан буй баялаг хийгээд боломжуудаа харсан хэн ч ийм алхам хийх ёстой. Зөвхөн 2012 онд Монголд 62 уурхай ашиглалтад орсон бөгөөд энэ талаар Та нар сонсоо ч үгүй байх. Учир нь манайхан “Оюу толгой”, “Таван толгой”-г л хардаг. Гэтэл тэр 62 уурхай манай эдийн засагт өгөөжөө өгөхгүй байна.
Одоо “Оюу толгой” гацаанд орсон гэдэг ч ажиллаж буй ил уурхайгаас жил бүр экспортлож буй тэр их зэсийн баяжмалын орлого хаашаа орчихоод байгааг нэхэх хүн дэндүү цөөн байна. Харин С.Баярцогт үүнд хариулахдаа: “Манай ашигт малтмалын хуулиар мөнгийг нь манай банкуудаар дамжуулахгүй байхыг зөвшөөрсөн бөгөөд саяхан хийсэн өөрчлөлтийн явцад дахин батласан” гэж бахархалтай хэллээ. Цаад санаа нь хуулинд ингэж туссан учраас Монголчууд яаж ч чадахгүй гэсэн үг, гэтэл эргэлтийн хөрөнгийг хянахгүйгээр, орлого зардлыг нь хянахгүйгээр бид “Оюу толгой” төслөөс сохор зоос ч олж долоож чадахгүй нь ойлгомжтой.
Нэгэнт хөрөнгө оруулалтаар боссон уурхайнуудынхаа экспортыг хянаж мөнгөө олж авч чадахгүй байж цаашдаа ийм хуульчилсан гэрээнүүдийг байгуулаад байх нь “орох тусмаа муу” гэсэн хувилбарт хүргэчихээд байгааг манайхан ойлгохыг хүсэхгүй байна, үнэндээ ойлгуулахыг хүсэхгүй байна.
Тэр ч аргагүй, зөвхөн “Рио тинто”-д үйлчилснээрээ тэдний “хөрөнгө оруулалтаар” амьдардаг сонин хэвлэл, судалгааны агентлагууд, бүлэг нийтлэлч гэж өөрсдийгөө хөөргөгсдийн тавдугаар цуваа, хэд хэдэн барууны соёлтой телевиз дэх жижиг албан тушаалын эрх мэдлээрээ мөнгө хийгч, улстөрчдийн гар хөл бологсдын “пиар” групп гэгчид “өлсөж үхэхийг хүсэхгүй байна”. Тэд пирамид бүтэцтэй, мөнгө цутгахад доош цацрах маягаар хуваарилагддаг системтэй. Гол халхавч нь өөрсдийгөө либерал гэж өргөмжлөх. Дээрээ ихэнх мөнгө нь тунаж үлдээд доошлох тусмаа багасдаг, гэхдээ доодчуул нь дээшлэхийн тулд бүтээлч байх ёстой гайхамшигтай бүтэц бий л дээ.
Хамгийн хөгийн нь хамгийн лаг бичдэг нь “нийтлэлээ” огт бичгийн талын ойлголтгүй хүнд хянуулдагт байгаа юм. Түүнийг нь нийтлэгдсэн даруйд нь доодчуул нь зааврын дагуу ишлэн тараадаг. Харин хамгийн доод эгнээнийхэн курсын сурагчийн л зиндаатай, энэ шатанд мөнгө бол олдохгүй, либерал гэдгээ батлах шаардлагатай. Тэд дээд шатныхныгаа шүтэн бишрэгч болж, сонсогчийн үүрэг гүйцэтгэдэг, заримдаа дайрагч отрядын эгнээнд шилжиж эзэндээ үнэнчээ баталдаг. Хэрэв дотор нь үндэсний ямарваа санаархал гаргавал аль ч шатанд байсан тэр этгээдээс түргэн зайгаа барьдаг ийм гайхалтай бүтэц бий дээ. Хэрэв “барууны” захиалагчид нь гарах гарцгүй болбол тэд ганцхан гарцаар л дайрдаг. Тэр нь Орос, Хятадаар айлгах. Энэ уламжлал нь эргээд улсад их ч гай болсон доо…
Тэд үнэнийг дэлгэсэн тохиолдол бүрт бүлэглэн дайрч, интернетийн орчинд зохион байгуулалттай дарангуйлал тогтоохыг оролдож байгаа юм. Хэрвээ тэд ихээхэн өвчигнөөд байвал Оюутолгойн сүүлийн хоёр жилийн бүх гүйлгээнүүдийн жагсаалтыг би ил гаргах болно, тэгээд хэн нь хэн бэ? гэдэг нь тодорно. Халхавч клубынхээ оффисийн түрээсээс эхлээд нийтлэгдсэн материалын төлбөр хүртэл янз бүрийн санхүүжилтийн хэлбэр тэдэнд бий…
Зөөлөн хүч
Энд АНУ-ыг юм уу, либерализмыг хараагаад байх нь утгагүй болно. АНУ дэлхийн улс орнуудын улстөрчдийг сурган бэлтгэж, улстөрийн үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх замаар төрийн дээд албан томилж, нөлөөллөө тогтоодог нь нууц биш юм. Ардчилсан улс учраас үүнийгээ өөрсдөө ч нуудаггүй бөгөөд “Софт повер” буюу “Зөөлөн хүчний бодлого” гэж нэрлээд ил зарладаг.
Тэр зөөлөн хүчний бодлого гайхалтай хэрэгжиж буй улс бол Монгол Улс мөн. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Колорадогийн Их сургуульд эдийн засгийн чиглэлээр, Харвардын их сургуулийн Жон Кеннедийн Их сургуульд төрийн удирдлагаар мастер хамгаалсан, УИХ-ын дарга З.Энхболд Денверийн Их Сургууль, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Жорж Вашингтоны их сургуульд сурсан. Өмнө нь голдуу ЗХУ-д төгссөн тул энэ удаагийнх нь мэдээж мастерийн дамжаа.
Ц.Оюунгэрэл Стэнфордод мастер хамгаалсан ба өөрийн хичээл зүтгэлээр Йелийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан суралцаж байсан. ЗГХЭГ-ийн дарга С.Баярцогт Колумбын Их сургуульд нэг жил сурсан ч сүүлийн үед түүнийгээ нуудаг болсон байна. С.Баярцогт нөгөөдүүлээ бодвол муу санаатай, хашир нь дэндсэн залуу л даа, ялангуяа сүүлийн үед хэл аманд их орж байгаа учраас өөрийгөө “неолиберал улстөрч” гэж цоллодог Ц.Элбэгдоржоос ялгаатай нь “бахархалаа нуудаг” болсон байна. Олон нийт анзаардаггүй болохоос нэгэн цаг үед АНУ-д төгссөн хүн бол “хамгийн боловсролтой” хүн гэгдэж байв шүү дээ. Харин сүүлийн үед үй олон Америк “Патрис Лумумб”-чууд бий болсон тул болгоомжилдог болж л дээ.
Нөгөө талд буюу МАН-д С.Баяр Вашигтоны их сургуульд судлаачаар ажиллаж байсан. Тэндээс буцахдаа нэгэн хүнд “За би Оросын талыг баримтлагч байсан бол одоо Америкийн талыг баримтлагч болсон доо” гэж хэлсэнд өнөөх нь “Эхлээд монголын талыг баримтлагч болсон бол дээр байсан юм даа” гэж хэлээд амыг нь тагласан гэдэг. У.Хүрэлсүхийг УИХ-ын гишүүнээс нь татаж “эхнэрийг нь эмчилсэн”, харин өөрийг нь Австралид засварт оруулаад, одоо Шадар сайд болгосон байна. Өөр гурван ч залуу МАН-ыг ялагдсаны дараа АНУ-ын сургуулиудад “бэлтгэгдэж” байгаа. Хөтөлбөрт голдуу ялагдан амарч байгаа намынхан хамрагдаж байгааг анзаарч байгаа биз ? Харин сурагчид нь арай ч Саакашвили шиг Оростой дайтаж зүрхлэхгүй байх.
Энэ бол бараг л ёс бөгөөд 1923-1938 онд Сталины нэрэмжит КУТВ-д манайхныг бэлтгэж байсантай адил зүйл юм. КУТВ бол муу сургууль байгаагүй, энд Японы коммунист Сэн Катаяма, Хятадын Дэн Сяопин, Вьетнамын Хо Ши Мин, Туркийн Назим Хикмет, Тайваний Чан Кайшийг залгамжлагч орос эхнэртэй Зянь Зинго сурч байсан. Дорно дахинд коммунизмыг дэлгэрүүлэхийг оролдож байсан тэр цагтай адил дэлхий дахинд Америкийн либерализмыг дэлгэрүүлэх хөтөлбөр АНУ-д бий.
Америкчуудын хувьд МАН, АН хоёр нэг их ялгаа байхгүй, тэр ч байтугай хоёр гол намын дэргэдэх хүрээлэнгүүд нэг зорилготой тул Монголд Бүгд Найрамдахчуудын Олон улсын хүрээлэн ганцаараа ажилладаг. Гэтэл Германчууд болохоор АН-ын дэргэд Конрад Аденаурын санг, МАН-ын дэргэд Эбертийн санг ажиллуулаад байдаг юм. Харин энэ суурин байгууллагууд сүүлийн үед бие даагчидтай тулж ажиллаж эхэлсэн нь тов тодорхой баримт юм.
Чөтгөрийн тойрог
Одоо тойргийг битүүлье. Америкийн зөөлөн хүч яалт ч үгүй үйлчилж байна. Энэ хүчний оройд одоохондоо Ц.Элбэгдорж байна. Тэр улс төр-хэвлэлийн өргөн хүрээтэй сүлжээ байгуулаад ажиллуулж байна. Түүнийг төсвийн мөнгөөр угждаг ба пирамид бүтэц нь сүрхий боловсронгуй болсон.
Аль ч нам ялсан тохиолдолд “зөөлөнчүүд” бүх эрхийг гартаа авах юм. Өнгөрсөн жил цорын ганц “Монгол боорцог” Н.Алтанхуягийг түлхэн унагасныхаа дараа үнэмлэхүй эрх мэдэл тэнд төвлөрсөн байна. Энэ утгаараа МАНАН бол яаж ч салгаж болшгүй сиамын ихэр болсон байна.
Роберт Пейнтер бол энэ хэлхээ холбоонд гол үүрэгтэй оролцож байсан хүн юм. Гайхалтай нь бүр ТТГ-т очиж холбогдсон байна. 2012 оны сонгуулийн дараа “Т.батаарыг” буцаан өгсөн үйл ажиллагаа бол төлөвлөсөн “дэмжих төсөл” байсан байна. Түүнээс АНУ шиг олон хуультай, хүнд сурталтай, ардчилалтай оронд тусгайлсан зорилгогүй бол тэр олон үлэг гүрвэлийн ясыг тийм богино хугацаанд цуглуулаад, савлаад, тамгалаад явуулна гэдэг үнэндээ гайхамшиг юм. Тиймээс Соёлын яамыг байгуулсан, Ц.Оюунгэрэлийг сайдаар тавьсан бол үнэндээ төлөвлөсөн ажиллагаа байжээ.
Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад Ц.Элбэгдоржтой хамгийн ойр дотно Л.Пүрэвсүрэн Гадаад хэргийн сайд болох гэж байгааг энд биш тэнд мэдэж байсан нь ил болж байна. Лу.Болд “Бодь”-ийн маргаанаас болж Д.Баясгалан, М.Зоригт нартай түнжин хагарсан ба банкаа авч үлдсэн талтай нь Ц.Элбэгдорж ойр үлджээ. Тиймээс Лу.Болдыг шахаж, давхар бүтцийн өөрчлөлт рүү Засгийн газрыг шахахдаа бүхий л гадаад харилцааг өөрийн мэдэлд авах гэж улайрч, зорилгодоо хүрснийг хэн ч мартаагүй байна.
Гэхдээ Ц.Элбэгдоржийн энэ тэнэглэл олон улсын будлиан тарьж, “Голомт” банкны өр ширийн асуудлыг бүр блүүмбүргийн түвшинд сөхөн гаргаж ирэх болов. Үүнийг санамсаргүй явдал гэж үзэж хэрхэвч болохгүй юм. Эдний хутгасан бантанг тоочоод тоочоод барахгүй…
Энэ зуур санхүү мөнгөний махинациуд, тэрбум долларын хөрөнгө оруулалтын амлалттай луйвар явж байсан нь гэнэтхэн задарсан байна. Тэр нь 17,5 тэрбумын асуудлаас болжээ. Төсвийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Болор зориулалт нь тодорхойгүй багцын задаргааг шаардаж, түүнийг С.Баярцогт явуулснаас санамсаргүй мэт байдлаар хэлхээ холбоо илэрчээ.
С.Баярцогт түүнийг хариуцахгүй, тоглоомын тойргийн гадна байсан гэх дүр эсгэж эхэллээ. Хэрэв тийм бол Р.Пэйнтертэй эртний найз учраас Ц.Элбэгдорж, эсбэл С.Баярцогтын өмнө ЗГХЭГ-ийн дарга байсан одоогийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хоёрын аль нэг нь гарцаагүй холбогдоно. С.Баярцогт маш хүнд дарамтан дор удаан тэсэхгүй тоглоомоос маш эрчимтэй сугаран гарч байна. Одоо асуудал Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад тулж байна. Энэ талаар хэзээ нэгэн цагт бичнэ гэж амлаж байсныг минь санаж байна уу ?
Энэ мөнгө зөвхөн хуулийн зөвлөгөөнд биш, бас олон нийттэй харилцах үйл ажиллагааны зөвлөгөөнд зориулагдсан талаар ярьж байсан. Тэр зөвлөгөө нь гадагшаа ч дотогшоо ч чиглэлтэй байсныг би хувьдаа маш анхааралтай ажиглаж байсан юм.
Засгийн газар бүрдмэгц Ч.Сайханбилэг анхны үгээ хэлэхдээ монголчуудыг тултал нь айлгасан. Тэрээр нэгд, хоёрт, гуравт эдийн засаг гэсэн. Дараа нь ийм найдваргүй хүчинд тулгуурлаж байгаа Засгийн газар гэхэд дэндүү гоомой мэт шийдвэрүүдийг УИХ-д тулгасан нь халамжийг огцом татах төлөвлөгөөнүүд байсан юм. Мэдээж түүнийг нь нэг ч УИХ-ын гишүүн дэмжээгүй.
Тэгмэгц Засгийн газар хариулт нь тодорхой санал асуулга явуулж хүссэн дүнгээ зарласан. Яагаад гэвэл угаасаа УИХ халамжийг хавтгайруулан зогсоохгүй гэсэн шийдвэр гаргачихаад байсан шүү дээ. Энд пиарын хувьд дараалал нь зөв, учир нь халамжийн тэтгэмж хасагдахаас нийгэм айж цочирдсон байсан, тиймээс төслүүдээ явуулахыг дэмжих нь гарцаагүй юм.
Гэхдээ хуулийн хувьд буруу бөгөөд Засгийн газар хэзээ ч ард түмнээс асууж шийдвэр гаргадаг субьект биш, зөвхөн УИХ л Засгийн газарт яаж ажиллахыг заах ёстой, энэ бол төлөөллийн ардчиллын амин сүнс. Чухамдаа Үндсэн хуулийг давсан, зөрчсөн, парламентыг цэрээр нулимсан энэ алхам нь Засгийн газрыг огцруулах хангалттай шалтгаан мөн боловч асуудал Ерөнхийлөгч рүү эргэчихээд байгаа юм. Нөгөө талаас цаг хугацааны хүчин зүйлийг маш сайн тооцсон бөгөөд санал асуулгыг ажил хэрэг болгох тэр хугацаанд УИХ завсарласан байх ба олонх гишүүд тойрогтоо, үйлдсэн нь гадаадад байх ёстой байсан, тэр ч ёсоор болж байна.
Парламент дахь дараалал нь гарын дор байгаа хэзээ мөдгүй унах Засгийн газрыг биш, харин энэ бүхний цаана байгаа нь одоо нэгэнт тодорхой болсон Ерөнхийлөгч рүү чиглэж байгаа юм. Энэ улсад хэн эрх барьж байгаа билээ ?! Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр. Уг нь бол нөгөө хамгаалаад байдаг Үндсэн хуулиар бол парламент төрийн эрх барих дээд байгууллага биш үү ?!
Энэ зуур санаатай санал асуулгаар шахаж асуудлыг шийдэх гэж Засгийн газар улайрч байна. “Н.Алтанхуягийн Засгийн газар унасан тул бид цаашид ямарваа хориг саадгүй ажиллах болно” гэж зарласан Сэм Уолш ирж байна. Энэ одоо Монголыг удирдаж байгаа юм уу, хаашаа юм ?!
Нэр цохсон “Оюу толгой”, “Таван толгой” зэрэг төслийг “урагшлуулах” санаархал явсаар л байна. “Таван толгой”-д ноцтой саад учирсан нь ард түмэн хийгээд парламентаас хамааралгүй юм, учир нь М.Энхсайхан тактикийн алдаа гаргаж АНУ-ын “Пибоди”-г санаатай санаандгүй алин боловч “мартчихсан” байна. Тиймээс Денверийн нөхөр ажлаа хийлгүй л яахав.
УИХ-ын чуулган завсарлахын өмнө хийсэн “Засгийн газрын санал асуулга” хэмээх пиар ажиллагааны төгсгөл нь УИХ-ын чуулган нээгдэхээс өмнө хэрэгжиж дүнгээ гаргах ёстой. Тэр үед Рио Тинтотой тохирсон тохиролцоогоо Засгийн газар парламентад тулгах ба халхавч нь “ард түмнээс асуусан” гэх тайлбар байх юм.
Энүүхэн завсарлагын хугацаанд парламентаас төрийн бүх эрх мэдлийг булаасан хуйвалдааны асуудал яаж шийдэгдэх нь тодорхойгүй. Одоогоор УИХ-ын даргыг солих асуудлыг оруулах замаар парламентыг самрах төлөвлөгөө л хамгийн бодитой явж байна.
Тиймээс төрийн “гурван өндөрлөг” гурвуулаа найдваргүй байдалд байгаа ба аль нь түрүүлж унах талаар мөрийгөө тавьцгаагаарай !!! Эсвэл УИХ-ын гишүүн Г.Уянгаас асуусан ч болно…
Үнэндээ хөгийн новшнууд улс төрийн бүтцийг, улмаар Монгол Улсыг бүрэн самарчихлаа л даа…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2015 оны 03 дугаар сарын 26.

_________________
E5400/G41/4G/GTX440/120G SSD :))


Дээд талд
 Постын сэдэв: Re: Тэмдэглэл, Миний
БичлэгБичигдсэн: 4-р сар.08.15 4:04 pm 
Оффлайн
FAN OF WADE
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.26.10 7:30 pm
Бичлэгүүд: 3493
Байршил: www.maf.mn

_________________
E5400/G41/4G/GTX440/120G SSD :))


Дээд талд
 Постын сэдэв: Re: Тэмдэглэл, Миний
БичлэгБичигдсэн: 4-р сар.11.15 2:14 pm 
Оффлайн
FAN OF WADE
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.26.10 7:30 pm
Бичлэгүүд: 3493
Байршил: www.maf.mn
Ч.Алтан-Өлзий: ҮХЭХЭЭС Л ХОЙШ БАНК ДЭЭРЭМДЭЭД НУУЧИХВАЛ ХҮҮХДҮҮДЭД ХЭРЭГ БОЛНО ГЭХ ЗЭРЛЭГ БОДОЛ ТӨРДӨГ ЮМ БИЛЭЭ
2015 оны 04 сарын 08
-Танд ярихыг хүсдэг хэрнээ сэтгүүлчдийн асуудаггүй зүйл байдаг биз?
-Хо.Нацагдорж гэж мундаг найруулагч, орчуулагч, урлаг судлаачийг манай театрын түүх мартжээ. Намайг 1971 онд УДЭТ-т ирэхэд тэр хүн найруулагч, уран сайхны удирдагчаар ажиллаж байлаа. “Мэргэжлийн сургууль төгсөөгүй чиний жүжигчин болох хүсэл, мөрөөдлийг би талаар болгохгүй юмсан. Ялангуяа багш, шавь гэж нэрлэгдэнэ гэдэг өндөр хариуцлага байдаг юм. Чи урлаг руу үнэхээр өнгийхөөр шийдэв үү. Урлагийн тогоо руу нэг л өнгийсөн бол өөрийгөө буцааж татна гэдэг гонжийнжоо. Хамгийн гашуун нь чи их ядуу амьдарна. Гэхдээ сайн жүжигчин болбол дүр чинь урт насална” гэж захисан нь яг үнэн.
“Жүжигчин болсноор чиний хамгийн сайн мэдэх ёстой зүйл бол хүн судлал. Гэхдээ сэтгэл зүйгээс нь гадна хүний амьдралыг судлах хэрэгтэй. Амьдралын гүнд орж, зов, ажилла, тамлагд. Тэр мэдрэмжээ үзэгчдэд хүргэх үйл явцыг өөртөө шингээ” гэж сургасан нь сэтгэлээс гардаггүй. Би ядуу амьдарсан нь үнэн ч гэлээ эргээд бодоход надад харамсах юм ер байхгүй. Миний том хүү 10 дугаар ангиа төгсөөд жүжигчин болъё гэхэд нь би “Тэг ээ, тэг. Урлагийн аль ч сургууль Алтан-Өлзийгийн хүү гэхэд чамайг авна. Гэхдээ чи яг аав шигээ ядуу амьдарна. Яг чиний туулсан шиг амьдралд үр хүүхдүүд чинь өснө, зүгээр үү” гэж асуусан.
Тэгтэл гурван хоногийн дараа “За аав аа, би болихоор шийдлээ” гэсэн. Жүжигчний мэргэжлийн оройд гарна гэж байдаггүй юм. Уултай зүйрлэвэл сурсаар байгаад л бэл хавиас нь баяртай, бурхны орон руу оддог. Хо багшийнхаа тухай ярья гэж яагаад олон жил бодсон юм бэ гэхээр миний багшийг тухайн үед нь үнэлээгүй юм. Тэр үед багш их хавчигдаж байсан юм уу даа гэж одоо өрөвддөг. Нийгэм арай чөлөөтэй байсан бол олон хүнд эрдэм заах байсан даа. Юмыг үнэнээр нь л хэлчихдэг, шударга зангаасаа болж тийм оюунлаг хүн ганцаардалд орж, их багтардаг байж. Түүнээсээ болоод архи ууна. Гэхдээ архинаас болж ажлаа тасалж байхыг нь би үзээгүй. Тэр хүний багтрал, зовлонг нимгэлэх юм нь жүжигчид байсан болов уу гэж боддог. Жүжигчдэдээ зааж, зөвлөж байж жаахан тайвширдаг байсан биз.
“Хурлын дараа” хэмээх жүжиг давтаж байсан үе санагдана. Тоглох хэсгээ дуусгачихаад өрөө рүүгээ явж байтал багш дуудаад орилж байна. Би дахина гэж мэдсэнгүй багшаа гэтэл “Дахина, дахина, дахина. Дандаа дахина” гэж ганц л удаа надад уурласан. Өөр хүн рүү тэгж орилж байхыг нь хараагүй. Итгэсэн хүндээ гаргасан уур байх. Намайг нэрээр минь дууддаггүй, Гоё нэрт гэдэг. “Багшаа би уг нь нэртэй шүү дээ. Ингэж дуудахаар хүмүүс намайг шоолоод байх юм” гэхэд “Чиний нэр их хүнд” гэж билээ. Тэр үед ойлгоогүй ч сүүлд бодох нь ээ их учиртай, юм мэддэг хүн байж. Завхан аймгийн Сантмаргац сумын их, бага Маргац хэмээх цуварсан уулсын ар шил дээрх Өлзий гэх жаахан толгойд манайх нутагладаг байсан болохоор төрсөн газрын минь нэрийг надад хайрласан юм билээ. Тэр хүний ой тогтоолт агуа.
Таван жилд нэг удаа театрын жүжигчдээс атестатчлах мэргэжлийн шалгалт авдаг байлаа. Бид Хо багшаас давтлага авахаар гэрт нь очиход нэг ханаар нь дүүрэн ном өрөөстэй харагдсан. “За та нар юу асуумаар байна” гэхээр нь “XVII зууны үеийн Оросын урлагийн түүх яриулъя” гэсэн. Багш хайсан ч үгүй шууд нэг ном сугалж аваад төддүгээр хуудасны тэр нүүрт байгаа гэж ирээд л ийм тийм төлөөлөгчтэй, ингэдэг тэгдэг байсан гээд л өөрийнхөө амьдралыг ярьж байх шиг тодорхой тайлбарласан. Сайн найруулагч, судлаачаас гадна мундаг орчуулагч. “Би өөрийгөө нэг номерийн орчуулагч гэхгүй. Чойжилийн Чимид надаас нэг алхмын урд яваа. Ч.Чимид хүмүүстэй нь зэрэгцэж, шууд орчуулдаг. Яагаад гэвэл өнөө хүнийхээ хэлэх үгийг урьдаар мэдэрдэг” гэж багш ярьж байсан. Чи монгол хэлээ гүйцэд сурч байж, орос хэлийг хоёр дахь хэл болго гэж захидаг. Би одоо хүртэл монгол хэлээ гүйцэд сураагүй л явна.


-Бусдад хичээл заах санал танд ирж байсан ч дургүйцдэг шалтгаан нь багш шавь гэдэг бол нарийн сэжмээр холбогддог гэж ойлгодогт, бас Хо багшийгаа гэх хүндлэх сэтгэлтэй холбоотой юу?
-Би Хо багш шиг тийм их мэдлэгтэй хүн биш. Надад тийм мэдлэг суугаагүй юм. Одоо л хүн болох гэж, жүжигчин болох гэж явна. Өөрөө суралцаж яваа хүн бусдад юм заана гэдэг байж болшгүй. Манай улсын таван их, дээд сургуульд жүжигчний анги байдаг юм гэнэ билээ. Нэг сургуулиас нь жилд 10 хүүхэд жүжигчний мэргэжлээр төгслөө гэхэд 50 хүн хаачих вэ. Гэтэл манайх гуравхан сая хүнтэй, ганцхан драмын театртай шүү дээ. Надад мөнгө нь хэрэгтэй байлаа ч хүний амьдралаар тоглох зүрх байхгүй. Түүний оронд өлбөрсөн нь дээр. Зарим хүнийг сонсоод байх нь ээ, би 500 шавьтай энэ тэр гээд нэг л мундаг ярьдаг.
Үнэндээ шавь нь хаана явж байгааг ч мэдэхгүй ийм багшаар яах юм бэ. Цэрэндагвын багш Дамдин гэж хүн бий. Тэрбээр аравдугаар анги төгсгөхөөрөө бүгдийг нь их дээд сургууль, техникумд элсүүлж, сүүлчийнх нь хүнийг ажилтай болгож байж ёох гэж сая нэг санаа амардаг байсан гэдэг. Багш хүн тийм л байх ёстой. Тэгтэл өнөөдөр багш нар аравдугаар анги төгсгөлөө гүйцээ, миний дараагийн анги хаана явна вэ гэж байгаа болохоос биш, сурагчдынхаа төлөө санаа тавьж буй нь хэд бол. Ингэж бодохоор багш шавийн барилдлага гээд байгаа нь худлаа байхгүй юу. Дамдин багшийн шавь нараа гэсэн сэтгэл, Цэрэндагвын багшийгаа гэсэн хайр байж гэмээнэ багш, шавийн барилдлага болно.
-Хо.Нацагдорж гуай та хоёрын дунд тийм холбоо байсан уу, эсвэл та л тэр хүнийг биширч явдаг уу?
-Миний ээж уушгины хорт хавдар тусаж, хоногоо хүлээж байсан юм. Наадмын үеэр “Сүүлчийн тулаан” жүжиг нээхээр манайхан сургуулилалт хийж байсан үе. Хо багш “Чи гамингийн дүрд тоглож байгаагүй. Өөрийгөө сорь” гэж дүр өгсөн. Өглөө сургуулилалтдаа ирэхэд багш ээжийн биеийг асуугаад орой тарахад харь гээд хөөгөөд явуулна. Тэгсээр наадмаар ч жүжгээ тоглолоо, ээжийн ч бие муудсан. Ээжийг өөд болохын урьд өдөр манайд очиж “Алтан-Өлзийг би театрт удаан барилаа. Таны дэргэд жаахан ч гэсэн байх цагаас нь их хумсаллаа. Өршөөгөөрэй” гэж билээ.
-Та тэр жүжигт дүр авахгүйгээр үлдэж болох байсан уу. Ээжийнхээ дэргэд жаахан ч гэсэн хамт байхгүй яав даа гэж одоо харамсдаг уу?
-Болох байсан ч харамсдаггүй ээ. Миний ижий харин ч баярлаж байсан. Найруулагч, зохиолч Ванган миний аавын төрсөн ахын хүүхэд шүү дээ. Ванган ахаар дамжуулж ээж урлагийнхны амьдралыг мэддэг, мэдэрдэг, ойлгодог байсан. Тоглосон гурван киногоо ээждээ үзүүлж амжсан юм байна. “Үүрийн цолмон”-г үзээд ээж мушийгаад үнэрлэж байсан бол “Өнөр бүл” гарахад инээгээд үнссэн. Харин “Эргэж бодох бодол” үзчихээд “Миний хүү жүжигчин болмоор юм уу даа” гэж хэлсэн нь ээжийн минь надад өгсөн хамгийн том үнэлгээ.
-Та түрүүн би одоо л хүн болох гэж явна гэлээ. Эргээд амьдралаа цэгнэхэд та хүн байж чадаагүй юм уу?
-60 нас хүрч ухаан ороод 61-тэйдээ үхнэ гэж монголчууд хэлдэг дээ. Жаахан байхад хөгшчүүд “Миний хүү хүн болдог юм шүү” гээд үнсэхэд нь “Би бусдын адил идэж, уугаад унтаад явж байхад яагаад ингэж хэлж байна вэ” гэж гайхдаг байлаа. Хүн болно гэдэг их учиртай юм байна. Хамгийн түрүүнд уул, ус, газар шороо, энэ сайхан эх орноо хайрлаж, дараа нь ард түмнээ бодож байж хүн болдог. Хүн болоогүй араатнууд манай төрд олон байна. Газар шороогоо хайрлахгүй байгаа хүмүүс яаж ээж, аавыгаа хайрлах юм бэ. Надад их хачин эмзэглэл төрөөд байна. Хүүхдүүдэд таван настайгаас нь аав, ээжийгээ чи гэж дууддаг гадаад хэл зааж байхад тэд яаж монгол хүн болох вэ.
-Тэгвэл хүн болох, монгол хүн байхын ялгаа хэр их вэ?
-Бусдын өмнөөс зовох сэтгэлтэй байхад хүн байхын гол учир бий. “Чи цатгалан явах амархан. Дэргэдэх хүнээ өлсгөж суух шиг гутамшиг байхгүй. Хоол авч идэх гэж байсан хэдэн төгрөгөө ядарсан нэгэнд өгвөл ядах нь ээ сэтгэл чинь цатгалан явна. Бусдын зовлонг ойлгож мэдэрнэ гэдэг хүн болохын анхны ухагдахуун” гэж хүүхдүүддээ захидаг. Бас лам, нам, архи гурваас хол яваарай гэж хэлдэг юм. Лам нарт яагаад итгэхээ больсон бэ гэхээр Ноён уулыг ухахад савдгуудыг нь 60 гаруй лам унтуулж ном уншсан гэж дуулсан. Эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд гэж номлодог хүмүүс яасан бэ. Шашны ариун мөр мөн үү.
Энэ тухай Чойжамц хамбаас танай сайтаар дамжуулж асуумаар байна. Монголыг яаж Монгол биш байлгах вэ гэсэн бодлого алсуураа яваад л байгааг хүмүүст хатуу анхааруулмаар байна. Бид боловсрол, шинжлэх ухаан, хөгжлөөрөө даяаршиж болох ч хүнээрээ л дэлхийчлэгдэж болохгүй. Хэлтэй бол хөлтэй гэдэг. Монголоо мартчихвал хөлтэй болсны гавьяа юу байх вэ дээ. Өвөг дээдсийнхээ үлдээсэн энэ нутагт монгол хүн Монголоороо бодож хийнэ үү гэхээс Америкаар сэтгэж, Японоор бүтээвэл энэ хорвоод монгол хүн болж төрсний утга учиргүй. Хамгийн үнэ цэнэтэй зүйлээ хэдхэн төгрөгнөөс тавьж туучихаад сууж байгаа хүмүүсийг монгол хэлээрээ хагас дутуу хуцдаг гөлөгнүүд л гэмээр байна.
Юм бүхнийг даяарчлах гэхийн хэрэг байхгүй. 1969 онд цэрэгт очоод “Монгол улсынхаа тусгаар тогтнол, эрх чөлөө, газар нутаг, ард түмнийхээ төлөө эцсийн дусал цусаа дуустал тэмцэнэ. Хэрвээ би энэ тангаргаасаа няцвал Монголын хөдөлмөрчин ард түмэнд үүрд жигшигдэн, төрийн хуулийн дээд ялыг эдлэхэд гомдолгүй” гэж тангараг өргөсөн минь одоо ч зүрхэнд хадаастай, би үнэнч яваа. Одоо орцны жижүүрээс өөр, тангараг өргөдөггүй ажил гэж байна уу. Нягтлан бодогч, эмч, цагдаа, төрийн албан хаагчид бүгд л тангарагтай, түүнээсээ ухарвал ингэнэ тэгнэ гэж заасан л байх. Гэтэл хүмүүс тангаргаа зөрчиж, аймшигтай юм хийчихээд ичихгүй суугаад байгааг ойлгодоггүй. Манайд хариуцлага сул гэдэг. Тангаргын хариуцлагыг яс тооцдог тогтолцоо уг нь байх ёстой.
-Театраас хөөгдсөний дараа их ганцаардсан гэж байсан. Ганцаардал хувь хүнээс шалтгаалдаг уу, бусад хүчин зүйл, хүмүүс нөлөөлдөг үү?
-Би одоо ч гэсэн ганцаарддаг. Миний үзэл бодолтой бусдын санаа нийлэхгүй байгаа учраас ганцаарддаг байхгүй юу. Бодол нийлэхгүй хүмүүстэй ярих ямар ч үр ашиггүй, цаг дэмий үрсэн явдал болно. Түүний оронд ганцаараа бодоод суух нь дээр. Даанч ганцаараа бодохоор аймшигтай стресст ордог.
-Бухимдлаа яаж тайлдаг вэ?
-Сайхан алхана. Заримдаа хэрэлдчихээр стресс нэг их сайхан тайлагдчихдаг. Сэтгэлээ онгойтол хэн нэгнийг арчаагүйгээр нь дуудчихдаг.
-Тэр хатуу үгийг сонссон хүн хэцүү байдалд орох биш үү?
-Би худлаа хэлэхгүй гэсэн ганц зарчимтай. Үнэн байдлыг нүүрэн дээр нь шууд хэлчихдэг учир хүмүүс надад дургүй. Үргэлж миний араар муулдаг. Тэр хамгийн муухай чанар. Таагүй санагдсан бол хэлэх л хэрэгтэй.
-Тантай ижил үзэл бодолтой хүн амьдралд тань хэр олон таарч байв?
-Тааралгүй яах вэ. Миний багын найз, агуу найруулагч, жүжигчин Гүрсэдийн Доржсамбуу. Архи уухдаа ч, жүжиг бүтээхэд ч, хүнтэй хэрэлдэхэд, ер нь бүх зүйлд бидний үзэл бодол нийлдэг. Тэр хүнийг үгүй болсноос хойш би ганцаардлын туйл болсон.
“Найзын минь ирдэг зам балартаж,
Гэгээ цацруулсаар ирдэг замд өвс ургалаа
Багтарч бухимдсандаа нулимсаа арчих гэтэл
Баруун гар минь байхгүй байлаа” хэмээх үгтэй Расул Гамзатовын шүлэг ихийг бодогдуулдаг. Үзэл бодол нийлдэг хүмүүсээсээ хагацахаар яг л аль нэг эрхтэн алга болчихсон юм шиг санагддаг.
-Хүмүүс биенийхээ дутууг нөхөж дундуураа дүүргэж амьдардаг шүү дээ. Зүүн гараар барууныг нь орлуулж болохгүй гэж үү?
-Болдоггүй юм. Би зөв гараараа бичдэг, солгойгоороо юу ч хийж чаддаггүй. Бусад найз бүгд миний солгой гар. Санжиганаад байж л байна, заримдаа юм барьж, түшихээс хэтрэхгүй. Түүнээс биш солгойгоороо нарийн юм хийж чадахгүй шүү дээ.
-Долоон жил театраас хөндийрөхдөө тайзаа санасан, гэрт зүгээр суух хэцүү юм билээ гэж ярьсан байсан. Таныг өөрөө л хүсэх юм бол орон нутгийн театрууд дуртай хүлээж авах байх.
-Орон нутгийн театрынхан дуртай авна. Даанч тэдэнд надад өгөх цалин байхгүй. Драмын ангид тав, дуу, бүжгийнхэнд тэд гээд хүний тоо зааж хөлсийг нь төсөвлөдөг. Мягмараннарантай хамт ноднин жил Сүхбаатарт жүжиг тавьсан юм. Тус театрынхан төсөвгүй гээд бусдаас мөнгө зээлж, хандив цуглуулж байж биднийг тэнд сар ажиллуулсан. Тийм байхад бусдад дарамт болоод юу хийнэ.
-Та гэртээ юу хийдэг вэ?
-Зүгээр сууж болохгүй юм билээ. Эхлээд хадаас тэгшилдэг байснаа дараа нь мужааны багаж цуглуулсан. Багажтай хүн юу ч хийдэг, цаг амархан өнгөрдөг. Тэтгэврийнхээ хэдийг цуглуулж байгаад хөрөө, харуултай суурь машин авах санаа бий. Банз зүсээд л есөн шидийн юм хийж болно. Өөрийгөө зугаацуулах юмтай байхад заавал дүр бүтээх гэх шаардлага байхгүй. Яах вэ, хааяахан сайхан санал ирвэл зөвшөөрч, тоглох дүрээ юм болгох хэрэгтэй.
-“Өнөр бүл” киноны хоёрдугаар ангийг хийх хүсэлтэй гэсэн үү?
-Тийм ээ, ямар ч байсан энэ ондоо багтаана. Эхнэр Нансал минь зохиол бичсэн нь тун давгүй болсон. Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Х.Дамдинд санал тавьсан. Түүнээс өөр итгэх найруулагч надад үнэхээр олдсонгүй. Дамдинг юу гэх бол гэж халширч, халширч очтол “Чамд татгалзах эрх байхгүй” гэсэн. Хуучны хүмүүс ийм сайхан жудагтай.
-Киноны хоёрдугаар анги анхныхыгаа гүйцдэггүй нь бичигдээгүй хууль. Та эмээж байна уу?
-Яг наад асуудлыг чинь Дамдинд хэлэхэд “Тэгдэг юм. Гэхдээ хоёулаа зохиолоо сайн нухчихвал эхний ангиа давуулж хийж болох байх” гэсэн.
-Ажилчин ангийн төлөөллийг гол баатраараа сонгосон кино хэрхэн үргэлжлэх бол?
-Үйлдвэрүүд татан буугдаж, ажилчид гудамжинд гарсан. Тэр үеийн ажилчин Гармаа хэн болсон гэж чи бодож байна вэ?
-Түүний хэр арчаатай, эсэхээс шалтгаална байх.
-Яг зөв хэллээ. Тийм л юм үзүүлнэ.
-“Хүн тэртээ холоос аз жаргалыг хайж, мөнгө, эрх мэдэл, алдар нэрийг зорилгоо болгож амьдардаг. Энэ бол шунал, жинхэнэ жаргал гэдэг тун энгийн. Хүн одоо цагаасаа, байгаагаасаа аз жаргалыг мэдрэх хэрэгтэй” гэж ярих хүн байхад “Ийм амьдрал ямар ч хүсэл тэмүүлэлгүй, идэвхгүй” гэж шүүмжлэх нэгэн бий. Та аль үзэлтэй нь санал нийлэх вэ?
-Ямар ч мөрөөдөлгүй амьдарна гэж байхгүй. Сэтгэхүй эрүүл бол мөрөөдөл байж л таараа. Харин бусдын мөрөөдлийг доромжилж болохгүй. Бусдын бодож сэтгэж байгаа руу хэн ч өнгийж харж чадахгүйгээс хойш хүний амьдралд хошуу дүрж, гаднаас нь дүгнэх арчаагүй улсын зан. Хувь хүн бүр өвөрмөц ертөнц. Ихэр хүүхдүүд хүртэл өөр өөрөөр сэтгэдэг шүү дээ. Морины сайныг унан байж, нөхрийн сайныг ханилан байж мэднэ гэдэг дээ. Энэхэн хоёр мөрөнд бүхэл бүтэн хүний ертөнцийн гүн ухаан багтаж байна. Энэ гүн ухаан Монголд л байна.
-Бид л мэддэггүй болохоос биш гадаадын өөр улсад иймэрхүү зүйр үг байдаг шүү дээ.
-Байхгүй. Хо багшаас энэ тухай асуухад “Миний муу ээж гэж хэлдэг үү чи” гэж асууж байсан. Хүүхэд, чулуу хоёрт хөөрхөн байдаггүй гэдэг. Яг үүнтэй адил, монголчууд муухай гэдэг үгээр миний наран цацралт ээж гэж хэлж байна. Ээжийгээ хамгийн их өрөвдөж, хүндэлж, хайрласан үедээ л миний муу ээж гэдэг шүү дээ. Ямар даруухан хэрнээ зөөлнөөр хэлж чадаж байна вэ. Миний ээж хөөрхөн гэж хэлснээс илүү сайхан. “Моя плохоя мама” гэвэл оросууд боож үхнэ дээ.
-Та хэр зөв шийдвэр гаргадаг вэ?
-Нэг их буруу шийдвэр гаргачихлаа гэж харамсаж явсангүй. Өөрийгөө цэнээд л байвал хүнд тус болж чадахгүй. Алдаж онохгүйгээр юм хийнэ гэж байхгүй тул алдаа гаргахаас айж болохгүй. Найзад минь мөнгө хэрэгтэй болоход гурван өрөө байраа барьцаалаад мөнгө зээлсэн. Тэр хүн сураггүй болсон. Гэхдээ би нэгэнт хийчихсэн зүйлдээ юунд нь харамсах вэ дээ. Би хүн алъя гээгүй, тус болъё л гэж бодсон. Тэр хүн тус гэж ойлгоно уу, эсвэл ашиглачихъя гэж бодсон байна уу надад хамаагүй.
-Урлагийн буянаар төр танд гурван өрөө байр, хожим гавьяат цол өгсөн. Танд аль нь илүү үнэ цэнэтэй вэ?
-Үнэнийг хэлэхэд гурван өрөө байр нь үнэтэй байсан юм. Орчин үед гавьяат цолыг зарим хүн гоёлын дээл шиг бодоод байна. Уг нь их үнэ цэнэтэй эд байгаа юм шүү дээ. Надад энэ цолыг төр биш, ард түмэн өгсөн гэж боддог. Монгол Улс одоо төр ч үгүй болсон. Германы сэтгэгч Гегель “Хүн төрөлхтөн дорноос, тэр дундаа Монголоос үүсэлтэй. Яагаад гэвэл Монгол эрт үеэс л төрт улстай байсан юм. Төртэй байсан учир жаргалтай, эв эетэй амьдарч байсан” гэж хэлсэн байдаг.
Төрт улсаа байгуулсны 2222 жилийн ой гэж ичихгүй тэмдэглээд л байсан. Төр нь хаана байна вэ. Дорноговь аймгийн Улаанбадрах суманд уран олборлосноос болж гурван хөлтэй тугал, ишиг, сохор ботго, хоёр толгойтой хурга гээд гажигтай төл олон төрж байхад Ц.Элбэгдорж огт дуугарсангүй. Дэлхий нийт тэр хүнийг Монголын Төрийн тэргүүн гэж хүлээн авах. Өнөөх нь очсон орон бүрээсээ юм гуйж, оронд нь Монголын газар шорооноос өгөх... Ийм төр байх уу. Манайх ядах нь ээ улсын баяр наадмаа уламжлалаар нь тэмдэглэдэг болохсон. Бөх нь сэргээш хэрэглэж, биенээ найрч, эрлийз хурлийз морь уралдуулж байна.
Сур л арай гайгүй маапаангүй юм болов уу, итгэж үздэг. Уяачид гэж жийпэндээ багтахаа больсон тарган хүмүүс. Морио унаад явж байсан бол тийм айхтар таргалах уу. Юм л бол бооцоо гэж дуугарч, өвөл хүртэл морь уралдуулдаг болж. Мөнгө гэдэг амьдрал биш шүү дээ. Зүгээр л хэрэглэгдэхүүн, барьцааны цаас. Манайхны толгойд яаж хүн болох вэ гэх бодол биш, хэрхэн мөнгө олох вэ гэх шунал эргэлдэх болжээ. Үхэхдээ өвөртлөөд явах биш тэр их мөнгөөр яах гээд байгаа юм бэ, бүү мэд. “Хоёр идэхгүй хоосон хонохгүй явж байна” гэдэг ямар гоё үг вэ. Ингэж амьдрах л хамгийн сайхан, хүн байхын гоё чанар. Нэг литрийн саванд нэг литр л ус орохоос биш, 1.5 л багтахгүй шүү дээ. Тэгтэл хэр хэмжээнээсээ давсан мөнгөний мөрөөдөлтэй улс олон байна.
-Алдар нэр ус мэт. Аяга ус цангаа тайлдаг. Их мөрөн живүүлж ална. Таны уусан ус эм, хорын аль нь байсан бэ?
-Алдар нэрийг хариуцлага гэж бодох хэрэгтэй. Усаар зүйрлэвэл цангаж, бас цадаж болохгүй. Би залуу насандаа олдсоных нь хэрээр гээд л усанд цадаж, бүр бөөлжиж явлаа. 50 нас гараад л юу билээ гэж боддог юм байна. Зөвхөн амаа зайлах төдий хэрэглэх ёстойг ойлгосон. Амаа зайлаад байвал цангахгүй. Одоо бол усыг хэрэглэж дуусгах биш, нөөцлөхийг бодож байна. Энэ нь тархиндаа аливааг тунгааж, бодож сэтгэхийг хэлж байгаа юм.
-Таныг “Мөрөөдөл биелдэг юм” нэвтрүүлэгт оролцсоны дараа сайхан сэтгэлт малчин 30 ямаа бэлэглэсэн гэсэн үү?
-Төв аймгийн харьяат Сэр-Од нэртэй эр “Таныг ийм хэцүү амьдардаг гэж ер бодсонгүй. Танд заавал юм өгмөөр санагдаад байна” гэсээр ишигтэй 10 ямаа ачаад ирсэн. Тэр залуу одоо миний хуурай дүү болсон. Монгол хүний бусдын төлөө гэх сэтгэл ийм сайхан. Уржнангийн айхтар зуднаар турь муутайнууд нь үрэгдээд, одоо 10 гаруй бий. Угаасаа айлд байгаа мал өсдөггүй юм аа.
-Ходоодны хорт хавдраас болж хоёр сарын настай гэж эмч танд хэлж байсан юм билээ. Хэзээ хорвоогоос явахаа мэднэ гэдэг тэр үедээ л үхчихсэнээс ялгаагүй гэдэг. Тэр хэцүү үед дотроо юу бодож байв?
-Тийм мэдээ дуулсан хүн хугацаанд анхаарлаа хандуулж, 60-хан хоногийн дотор яах билээ, юу амжуулах билээ гэж боддог. Өнгөрч өгдөггүй өдрүүд харвасан сум шиг хурдалдаг. Тэртээ, тэргүй үхэхээс хойш банк дээрэмдээд нуучихвал хүүхдүүдэд хэрэг болно гэх зэрлэг бодол хүртэл төрдөг юм билээ.
-Нэр хугарахаар яс хугар гэдэг дээ. Тийм зүйл хийлээ гэхэд ард түмэнд хайрлуулсан нэр тань зэрэглээ болж хувирах юм биш үү?
-Үхэл гэдэг нэр хүндтэй хавьтахааргүй юм билээ. Хүн их сайхан юм ярьж л байдаг. Толгойд чинь буу тулгахад нэр төр бодно гэдэг худлаа. Баатарлагаар үхнэ май бууд гэхгүй ээ, амьд гарахыг л боддог юм. Хэзээ үхэхээ мэдчихээр ямар замыг яаж туулж ирэв, хэнд өртэй вэ, хүмүүсийг гомдоосон билүү гээд л өнгөрсөн амьдралаа эргэцүүлнэ. Бүр уулздаг байсан хүүхнүүдээ хүртэл бодно гээч. Ерөөсөө л үхэл гэх код тархинд суучихаад, цаг минут бүрт бодогдоно. Кофе уух гэхэд хөрчихсөн байна гэж нэг бодсоноо, “За хоёр сарын дараа голох кофе ч олдохгүй” гээд залгилах жишээтэй. Хором мөч бүр үнэтэй санагдаж, нойр хулжаад яагаад ч унтаж чадахгүй. Ухаанаа тасартал ууж байж сая унтдаг байлаа. “Оточ Одь” эмнэлгийн Баатарт судсаа бариулахад “Жаахан оройтож иржээ. Гэхдээ хоёулаа 10 жил амьдрана аа зүгээр” гэсэн. Тэр үед түүнийг би мөн их удаан ширтсэн тухай Баатар дараа нь ярьсан. Хоёр сарын настай байснаа 10 жил амьдрах болсон гээд бодоод үздээ. Сэтгэлд байсан хамаг хөндүүр, банк ухах, өр зээл гээд урьдын бодсон бүгд алга болсон. Тэр хүний өгсөн итгэлийн хүчээр ч юм уу би тав дахь жилдээ амьдарч байна. Үр хүүхэд, хань ижлээ л зовоохгүйхэн шиг өөд болохсон гэж хүсдэг. Баатар надад “Дахиж архи уухгүй шүү” гэсэн ганцхан болзол тавьсан.

_________________
E5400/G41/4G/GTX440/120G SSD :))


Дээд талд
 Постын сэдэв: Re: Тэмдэглэл, Миний
БичлэгБичигдсэн: 4-р сар.11.15 8:59 pm 
Оффлайн
FAN OF WADE
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.26.10 7:30 pm
Бичлэгүүд: 3493
Байршил: www.maf.mn
[100 чухал сэдэв] - Алдарч байгаа "Тусгаар тогтнол"

Published on Apr 11, 2015
Монгол улсын засгийн газраас телевизүүдээр гаргахыг хориглосон нэвтрүүлэг.


_________________
E5400/G41/4G/GTX440/120G SSD :))


Дээд талд
 Постын сэдэв: Re: Тэмдэглэл, Миний
БичлэгБичигдсэн: 5-р сар.02.15 11:29 am 
Оффлайн
FAN OF WADE
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.26.10 7:30 pm
Бичлэгүүд: 3493
Байршил: www.maf.mn

энэ их сохирхолтой ч хүн сонирхолтой сэдэвээр ярьж байна.

_________________
E5400/G41/4G/GTX440/120G SSD :))


Дээд талд
 Постын сэдэв: Re: Тэмдэглэл, Миний
БичлэгБичигдсэн: 6-р сар.03.15 10:07 pm 
Оффлайн
FAN OF WADE
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.26.10 7:30 pm
Бичлэгүүд: 3493
Байршил: www.maf.mn
Зураг

_________________
E5400/G41/4G/GTX440/120G SSD :))


Сүүлийн удаа Жавхлан 11-р сар.05.15 10:23 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
 Постын сэдэв: Re: Тэмдэглэл, Миний
БичлэгБичигдсэн: 8-р сар.08.15 11:23 am 
Оффлайн
FAN OF WADE
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.26.10 7:30 pm
Бичлэгүүд: 3493
Байршил: www.maf.mn

_________________
E5400/G41/4G/GTX440/120G SSD :))


Дээд талд
 Постын сэдэв: Re: Тэмдэглэл, Миний
БичлэгБичигдсэн: 10-р сар.07.15 9:50 pm 
Оффлайн
FAN OF WADE
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.26.10 7:30 pm
Бичлэгүүд: 3493
Байршил: www.maf.mn
Код:
Ганхирсан сэтгэл шиг их талын дунд
Галзуу шуургатай тас харанхуй шөнө
Далайгаасаан тасарсан нэгэн загас шиг
Дассан чамаасаан хол миний нойр хулжив

Гэр дээр өрх дэрвэнэ
Дэр дээр зүрх шимширнэ
Хар будаг шиг хар шөнийн дунд
Шар цэг шиг итгэл минь сүүмийнэ

_________________
E5400/G41/4G/GTX440/120G SSD :))


Дээд талд
 Постын сэдэв: Re: Тэмдэглэл, Миний
БичлэгБичигдсэн: 12-р сар.12.15 11:58 pm 
Оффлайн
FAN OF WADE
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.26.10 7:30 pm
Бичлэгүүд: 3493
Байршил: www.maf.mn
Зураг

_________________
E5400/G41/4G/GTX440/120G SSD :))


Дээд талд
 Постын сэдэв: Re: Тэмдэглэл, Миний
БичлэгБичигдсэн: 2-р сар.13.16 7:31 pm 
Оффлайн
FAN OF WADE
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.26.10 7:30 pm
Бичлэгүүд: 3493
Байршил: www.maf.mn
Монголчуудыг чандарт мөргүүлж, Их хааныг дорд үзэх нүгэлт сэтгэл
НЭГ ДЭХ ТОХИОЛ БУЮУ “ЧИНГИС ХААНЫ ХӨРӨГ”
ХОЁР ДАХЬ ТОХИОЛ БУЮУ ОЧИРВААНИЙН САЛТААН ДАХЬ ЧИНГИС ХААН
ГУРАВ ДАХЬ ТОХИОЛ БУЮУ БӨГСӨНДӨӨ БУРХАНТАЙ ХӨШӨӨНҮҮД
ДӨРӨВ ДЭХ ТОХИОЛ БУЮУ МОНГОЛООР ДҮҮРЭН СУВАРГА
ТАВ ДАХЬ ТОХИОЛ БУЮУ ЧАНДАР БОЛГОНЫГ ШҮТЭЭН БОЛГОХ СОНИРХОЛ
Монголчуудыг чандарт мөргүүлж, Их хааныг дорд үзэх нүгэлт сэтгэл

Түгээх
2016-01-05 07:54:12 - Нийслэл
chingis
Оны өмнөхөн C1 теле­ви­зээр “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлэг үзлээ. “Улаанбаатар буян” компани хэний өмч болох, түүнд бурханч лам Г.Пүрэвбат болоод гэргий нь хамааралтай эсэхийг эрэн сурвалжилж эхэлсэн нэвтрүүлэг талийгаачдыг чандарлах зан үйл буруу хийгдэж байгаа тухай дүгнэлтээр өндөрлөлөө. Энэ асуудал дээр тогтож ярьсан бурханч ламын яриа олон нийтэд хортой үр дагавартай учраас дуугүй байж тэвчсэнгүй. Бурууг мэдсээр байж буруу гэж хэлэхгүй өнгөрөөх нь өөрөө нүгэл учраас энэхүү нийтлэлийг бичиж байна.
Г.Пүрэвбат бол бурханч лам нарын уламжлал хариугүй тасардгийн даваан дээр галыг нь тэтгэж, залгамж халааг нь бэлтгэж, буцаан сэргээсэн гавьяатан. Монголын орчин үеийн урлагийн түүхэнд үлдэх ёстой олон сайхан бүтээл хийсэн нэрт урлаач. Мөн бурханы шашны сургаал нь зөв амьдрахуйн сургаал болох тухай сүсэгтэн олонд айлтган таниулах талаар ихээхэн зүтгэл гаргадаг соён гэгээрүүлэгч. Энэ утгаар нь би түүнийг ихэд хүндэлж, нэгэн цаг үед амьдарч байгаагаараа бахархдаг. Гэхдээ энэ нь түүний зарим үг үйлдэл нь надад огт таалагддаггүйг нуух шалтгаан болох ёсгүй. Олны танил, нийгмийн тодорхой хэсгийн сэтгэлийг дагуулсан хүний үг үйлдэл бүр нь хариуцлагатай, зөв шударга, олон нийтийн эрх ашгийн төлөө байх ёстой гэж мөхөс би мунхагладаг. Түүний энэ удаагийн айлдвар өмнө өгүүлсэн, хийсэн хэд хэдэн хариуцлагагүй үйлдлийн үргэлжлэл болж байгаа тул нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагыг нь сануулах үүднээс баримт түшин өгүүлье.
НЭГ ДЭХ ТОХИОЛ БУЮУ “ЧИНГИС ХААНЫ ХӨРӨГ”
Бурханч лам маань Монголын төртэй нэг хэсэг нягт хамтран ажилласан. Тэр үед хийсэн ажлын нэг нь “Чингис хааны хөрөг” болон хумхыг 2006 онд бүтээсэн явдал. Төрийн ордонд залах их хааны хөргийг монгол зураач монгол зургийн аргаар хийгээгүй. Харин бурханч лам Г.Пүрэвбат зурах болж, түвдийн тиг горимоор бурханчлан бүтээсний цаана шашин, улс төрийн том агуулга байсныг тэр болгон хүн анзаараагүй өнгөрсөн байх. Урлагийн бүтээлийн хувьд энэ хөрөг содон шийдэлтэй, ур хийц сайн нь үнэн. Гэхдээ энэ бол урлагийн талын л үнэлэмж. Харин Монголын төр тэр үедээ 30 сая төгрөг төлөөд бүтээлгэсэн Их хааны хөрөг, төрийн ордонд хүндэтгэн залах ёстой бүтээл гэдэг талаас нь авч үзвэл энэ хөрөг монгол төрийн уламжлалыг хадгалаагүй, харин ч эсрэг утга бэлгэдэлтэй зүйл болсон. Мөнх тэнгэр шүтлэгт Чингис хааныг түвд тигээр бурхан дүрд оруулж, монгол төрийн амин сүнс болсон хар, цагаан сүлдийг нь хүртэл байрлал сольж зурсанд нь ихэд эмзэглэдэг. Төрийн сүр хүчний бэлгэдэл хар сүлдийг өргөөний баруун талд, өөрөөр хэлбэл өрх гэрийн шүтээн зүг хоймор тийш харсан хүний бол зүүн гар талд байрлуулдаг энгийн үнэнийг бурханч ламтан маань мэдэхгүй байсан гэхэд эргэлзэнэ.
Монгол гэрийн хоймор хийгээд баруун талыг эр хүний тал гэж үздэг, түүхнээ Зүүн гарын улс гэж нэрлэгдсэн ард түмэн маань ертөнцийн зүгээр баруун талд оршин буйн учир нь монголчууд Алтан гадас одыг хойд буюу хоймор зүг гэж үзээд түүн рүү хандан хүндэтгэл үзүүлэхэд баруун зүг маань зүүн гар тал болдог онцлогтойг монгол уламжлалын зах зухтай хүн болгон л мэддэг дээ. Аливаад бэлгэдлийг эрхэм болгодог монголчуудын хувьд Г.Пүрэвбатын “Чингис хааны хөрөг” дэндүү бэлгэ муутай зүйл болсныг сануулъя.
ХОЁР ДАХЬ ТОХИОЛ БУЮУ ОЧИРВААНИЙН САЛТААН ДАХЬ ЧИНГИС ХААН
Бурханч ламтан маань 18 метр өндөр Очирваань бурханыг зээгт наамлаар бүтээлгэсэн нь урлагийн бүтээлийн хувьд үнэхээр гайхамшиг. Монголд толгой цохих сайхан бүтээл. Дээр нь монгол туургатнууд хамтдаа бүтээсэн болохоор үнэ цэнтэй. Гэхдээ утга агуулгын хувьд дахиад л уучилж болшгүй алдаа бий. Яагаад гэвэл Очирваань бурханы орой дээр Шагжамунийг залж, хөл дор нь Чингис, Өгөдэй, Хувилай хаануудыг хөрөглөн бүтээсэн, тэгэхдээ Чингис хааныг яг Очирваанийн алцайсан салтаан дор урласан нь ихээхэн шашинжсан, Их хаан хийгээд монгол төрийг доромжилсон, түүхэн үнэнийг гажуудуулсан бусармаг үйлдэл байлаа. Ийнхүү их хаанаа “салтаадсан” нь энэ чинь хэн бэ гэх эргэлзээг минь бататгасан билээ.
Очирваань бурхан монголчуудтай холбогдсон уг түүх нь огт өөр. Улаагчин луу жилд (1577 он) III Далай лам Содномжамцыг Түмэдийн Алтан хааны заллагаар Хөх хотноо ирээд байхад нь халхын Автай сайн хаан бараалхсан байдаг. Дараа нь Түвдэд очиж уулзаж байв. Ийнхүү ойртон шадарласан Автай сайн хаанд Далай лам “Очирваань бурханы хувилгаан, Очирай бат Түшээт хаан” гэдэг цол олгосон бөгөөд Түвдэд очиж уулзахад нь “Энэ олон бурхадын дотроос дуртайгаа ав” гэхэд нь Автай хаан Очирваанийг сонгож нутагтаа залснаас хойш Очирваань монголчуудыг даасан бурхан гэгдэх болсон түүхтэй. Энэ бол Чингис хаанаас хамаагүй хойно буюу 16 дугаар зууны үйл явдал. Чингис хааныг Очирваанийн дүр байсан гэх зохиомол домгийг ном судруудад шургуулах болсон нь түүнээс ч хожим үе. Монголчуудыг шашнаар дамжуулан номхотгох бодлогоо манжууд хэрэгжүүлэхдээ Их хааныг маань шашны түүхтэй санаатайгаар хольж хутгасан хорт бодлогыг XXI зуунд үргэлжлүүлж, хөрөг дүрийг нь бурханд салтаадуулах нь хэнд ашигтай байв, үүгээрээ юуг илэрхийлэх гээд байна вэ, ер нь үүнийг бүтээгчийн маань чинхүү санаа монголчуудынхаа төлөө юу үгүй юу гэж эргэлзэх асуулт ч зүй ёсоор урган гардаг. Бурханч ламын хувьд ийм төсөл хэрэгжүүлж мөнгө босгох л чухал болохоос энэ бүтээлийн агуулга, утга бэлгэдэл, танин мэдэхүйн хийгээд түүхэн ач холбогдол, холбогдон гарах үр дагавар нь нэг их чухал биш байсан байж магадгүй юм.
ГУРАВ ДАХЬ ТОХИОЛ БУЮУ БӨГСӨНДӨӨ БУРХАНТАЙ ХӨШӨӨНҮҮД
Монгол Улс төрийн ордноо шинэтгэн өргөтгөж өмнө талд нь Их Чингис хаан, Өгөдэй, Хувилай нарын хөшөөг суурилуулж байсан үе. Бурханч лам Г.Пүрэвбат гурван хааны хөшөөн дор язгуурын гурван бурханы хөрөг шуумлыг нэг нэгээр нь байрлуулна гэж зүтгэн төрөөс 180 сая төгрөг нэхэж эхэлснийг мэдэх гэрчүүд өнөөдөр нэлээд хэд бий. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх комисс дээр энэ асуудал яригдаж, тухайн үедээ бяцхан дуулиан болоод өнгөрч байв. Комиссын зарим хүний зүгээс төр шашныг холих нь буруу, түүхэн талаасаа ч боломжгүй гэж татгалзсанаар энэ асуудал намжсан ч үүрийн харанхуйгаар олны нүднээс нууцлан байж мөнөөх зан үйлээ гүйцэлдүүлсэн болох нь хожим тодорхой болсон билээ. Үүнийхээ төлөө бурханч ламтан ямар харамж авсан нь эрх биш төр юм хойно данс хараанд нь бичээстэй байгаа л байх.
Хамгийн харамсалтай нь язгуурын гурван бурхан гэгдэгч Жанрайсиг бурхан бол Түвдийг даагч, Манзушир бурхан нь Хятадыг ивээгч, Очирваань бурхан нь Монголыг даагч гэж үзэн цагаан, шар, хөх гурван өнгөөр бэлгэдсээр ирсэн түүхэн уламжлал талаас нь харвал энэхүү зан үйл ихээхэн эргэлзээтэй, ёр далласан хачин зүйл санагддаг. Бас нэг болохоор Их хааныг маань Очирваань бурханы салтаан дор урлаад, үгүй бол Их хааны минь бөгсөн дор бурханыхаа шуумлыг булаад байгаа үйлдэл нь нэг л ойлгомжгүй, логикгүй санагдана. Энд чин сэтгэл үйлчлэв үү, мөнгө босгох аян шалтаг л байв уу гэдэг ч зайлшгүй асуух ёстой асуултын нэг мөн.
ДӨРӨВ ДЭХ ТОХИОЛ БУЮУ МОНГОЛООР ДҮҮРЭН СУВАРГА
Монголд суварга босгох уралдаан өрнөж байна гэхэд хилсдэхгүй. Улаанбаатараас мянга хэдэн зуун километрийн цаана байх аглаг зэлүүд ууланд хүртэл хэд хэдээр нь суварга босгосонтой таарч л явлаа. Энэ бүхний цаана суварга бүтээлгэж байгаа хүмүүсийн цаглашгүй их сэтгэл байгааг ойлгож байна. Гэхдээ л лам нарын суварга бүтээх, бөө нарын овоо босгох хоёр энэ цаг дор хэрээс хэтрээд байгааг хэлэлгүй орхиж болохгүй нь.
Суваргыг уг нь бурхан шүтээн бүхий хүрээ хийд газарт бурхан бодисад, хутагт хувилгаадын адис жанлавыг оршоохын тулд босгодог байсан гэж мөхөс би ойлгодог. Гэтэл зарж үл болох гурван шүтээний нэг болох тааллын шүтээн гэгддэг суваргыг эдийн засгийн эргэлтэд оруулж, хаа сайгүй өндөр үнээр босгох болсонд бурханч лам Г.Пүрэвбатын оролцоо их бий. Энэтхэгт бурхан урлалын чиглэлээр ном дүүргэсэн, ирээд гарын шавь олонтой болсон бурханч лам маань Монголд төдийлөн дэлгэрлийг олоогүй байсан суваргын соёлыг түгээснээр Монголоор нэг эзэнгүй суварга нар салхинд элэгдэн элэгдэн сүүдийлцэх болов. Суварганы үнэ ханш гэж сүрхий л юм дуулддаг. Миний найз нөхөд хүртэл бурханч ламаар суварга бүтээлгэж л байсан. Буяны гэхээсээ мөнгөний агуулга нь дийлээд байна уу даа гэх бодол өөрийн мэдэлгүй төрдөг.
Аливаа зүйл хэмжээ хязгаараа алдахаараа утгагүй болдог. Суварга босгох асуудал бас ийнхүү замаа алдаж байгааг хамгийн түрүүнд хэлж сануулах ёстой хүний нэг нь бурханч лам өөрөө баймаар бодогддог. Харамсалтай нь хичнээн олон сургууль, цэцэрлэг барьж, хичнээн олон үгээгүйчүүдийг толгой хоргодох оронтой болгож, сайн үйлд зарцуулбал жинхэнэ буян хурааж болох маш их хөрөнгө ийнхүү суварга бүтээх нэрээр урсаж байгааг анзаараагүй мэт байх нь шударга үйл мөн үү?
ТАВ ДАХЬ ТОХИОЛ БУЮУ ЧАНДАР БОЛГОНЫГ ШҮТЭЭН БОЛГОХ СОНИРХОЛ
Шулуухан хэлчихье. Г.Пүрэвбат лам “Цензургүй сурвалжлага”-д ярилцлага өгөхдөө талийгаачдыг чандарлах зан үйлд сүжиг гэхээсээ сэжиг төрүүлмээр стандарт тогтоох санааг илэрхийллээ. Нас барагсдын чандрыг шавар шороотой холин барлаж хатаагаад шүтээн болгох ёстой гэнэ. Энгийн хүнийг ингэж шүтээн болгох ёс ер үгүй.
Эртний ёс ярих гэж байгаа бол ариусаж гэгээрсэн хутагт хувилгаадыг л таалал болохын цагт лагшинд нь гал мандал өргөөд чандрыг нь бумбалж, алт мөнгөн суварганд хийж, эсвэл сацлаад шүтээн болгож хийдийн газарт нь тахидаг, үнэнч шавь нарт нь өгдөг байсныг бурханч лам мэдэхийн дээдээр мэдэх ёстой хүний нэг дээ. Мөн хэргэм зэрэг өндөртэй хаад ихсийн шарилыг галд хайлуулаад ихсийн хоригт оршоох зэрэг зан үйл бол байсан. Харин эгэл хүмүүнийг бол хээр хөдөө аваачиж ил задгай оршуулдаг учраас "хөдөөлүүлэх", “чулуу дэрлүүлэх” зэргээр хэлэлцдэг байсны улбаа одоо ч монгол хэлнээ хадгалагдаж байна.
Мэдээж цаг үеэ дагаад оршуулах зан үйлд өөрчлөлт орсоор байгаа. Өнгөрсөн зуунд монголчууд нас барагсдаа газарт булж оршуулах болж, энэ нь уламжлалт зан үйл мэт санагдталаа өөриймшсөн. Дараа нь чандарлах зан үйл орж ирлээ. Цаг үедээ нийцсэн, хот суурин газрын соёлд тохирсон, байгаль орчинд ээлтэй энэ зан үйлийг дагаад олон чухал үйлчилгээ бий болж, монголчуудын ор­шуулах соёл дэлхий нийтийн жишигтэй дүйж эхэллээ. Энэ бол сайн хэрэг. Гэтэл бурханч лам дээрх ярилцлагаараа оршуулгын үйлчилгээ эрхэлдэг газрууд чандарлах зан үйлийг буруу хийж байна гэх ойлголтыг олон нийтэд түгээв. Тэгэхдээ хутагт хувилгаад, гэгээнтнүүдийн чандрыг сацлан шүтээн бол­годог байсан зан үйлийг энгийн хүмүүсийг чандарлан бумбалах зан үйлтэй санаатайгаар хольж хутгаж байгаа нь сэжигтэй санагдана.
Түүний ярьж байгаагаар бол энгийн хүмүүсийг нас барахаар нь чандарлаад, “Ясны чого” номоор ясыг нь цэвэрлээд, нунтаг шороо, 25 зүйлийн зайтай холиод хэвэнд барлаж, барласныгаа хатаагаад тоосго мэт хатууруулан биежүүлж шүтээн болгох гэнэ. Тэгээд бусад хүмүүс түүнийг шүтэж мөргөх ёстой гэнэ. Олон жижиг сац болгоод ойр дотнынхон, үр хүүхдэд нь шүтээн болгож тараах ёстой гэж зөвлөдгийг нь “Цензургүй сурвалжлага”-д ярилцлага өгсөн оршуулгын газрын эзэн эмэгтэйн яриа нотлоод өгөв. Аюул энд л байгаа юм. Хайртай дотно хүнийх нь чандраар шүтээн бүтээгээд үр хүүхдийнх нь тоогоор өгдөг болчихвол мөн ч мундаг шахааны бизнес гарч ирнэ дээ. Хүн гэдэг амьтан үхэж төрж л байдаг жамтайгаас хойш монголчууд нэг мэдэхэд хээрээр дүүрэн суварга, гэрээр дүүрэн шүтээнээ яахаа мэдэхээ байх вий дээ!
Ийнхүү бурханч лам Г.Пүрэвбат “Их Монголын суварга: онол хийгээд бүтээх ёс” ном бичиж, энд тэндгүй суварга бүтээсэн нь багадаад одоо өөд бологсдын чандрыг сацалж шүтээн болгохын чухлыг номлоод эхэллээ. Одоо ажиллаж байгаа буяны газруудын үйл ажиллагааг буруу зан үйл хийж байна гэх худал шалтгаар эрх мэдэлтнүүд хааж боогоод, бурханч ламын номлосны дагуу үйл ажиллагаа явуулж үхэгсдийн чандраар шүтээн үйлдвэрлэдэг жинхэнээсээ буруу бизнес цэцэглэх вий дээ гэхээс яс хавтайж байна.
Эцэст нь өгүүлэхэд, би бурханч лам Г.Пүрэвбатыг танихгүй. Бид хоёр хэн нэгэндээ буруу санах юмгүй улс. Түүний зөв сайхан үйлийг нь би дэмждэг талархдаг, өгүүлэл бичвэртээ иш татдаг. Аглагийн хийд гэдэг Монголын нүүр тахлах их бүтээн байгуулалтыг зориглон хийж, бурханы шашинтнууд төдийгүй нийт аялан жуулчлагчдын нүд сэтгэлийг булаах сайхан үйлс бүтээж байгаад нь талархдаг. Хэлмэгдсэн лам нарын сүнсийг амирлуулж, цаглашгүй буян үйлдсэнд нь талархдаг. Гэхдээ хортой үр дагавартай, Монголын төрт ёсноо харш, эсвэл монгол уламжлалыг үгүйсгэсэн, монголчуудыг доромжилсон худал номлол түгээх аваас хүлцэхгүй. Энэ удаад ч, хойшид ч...
Урианхан
Б.ГАЛААРИД

_________________
E5400/G41/4G/GTX440/120G SSD :))


Дээд талд
 Постын сэдэв: Re: Тэмдэглэл, Миний
БичлэгБичигдсэн: 2-р сар.13.16 7:40 pm 
Оффлайн
FAN OF WADE
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.26.10 7:30 pm
Бичлэгүүд: 3493
Байршил: www.maf.mn
ТААЗ ЮМ АА...
https://www.instagram.com/p/BAcQU9cLkzA
Зураг
https://www.instagram.com/iamiskra/

_________________
E5400/G41/4G/GTX440/120G SSD :))


Дээд талд
 Постын сэдэв: Re: Тэмдэглэл, Миний
БичлэгБичигдсэн: 2-р сар.13.16 8:32 pm 
Оффлайн
FAN OF WADE
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.26.10 7:30 pm
Бичлэгүүд: 3493
Байршил: www.maf.mn
УУЛЫН ТӨМӨР ГЭЖ ИЙМ ХҮН БАЙДАГ ЮМ БАЙНА. 1000 Т БОЛСОН ГЭНЭ
Зураг

_________________
E5400/G41/4G/GTX440/120G SSD :))


Дээд талд
 Постын сэдэв: Re: Тэмдэглэл, Миний
БичлэгБичигдсэн: 3-р сар.12.16 12:16 am 
Оффлайн
FAN OF WADE
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.26.10 7:30 pm
Бичлэгүүд: 3493
Байршил: www.maf.mn


_________________
E5400/G41/4G/GTX440/120G SSD :))


Сүүлийн удаа Жавхлан 3-р сар.12.16 5:41 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.12.16 12:58 am 
Оффлайн
Асуулт Самбарын Ахлах Манаач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.20.10 10:21 pm
Бичлэгүүд: 4109
2ыгнь хvлээжын

_________________
WHERE IS MY HERO?


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.12.16 2:27 am 
Оффлайн
Асуулт Самбарын Ахлах Манаач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.08.10 1:53 pm
Бичлэгүүд: 4462
hehe TV-geer gargaagui gev uu?


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.12.16 2:36 am 
Оффлайн
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.21.09 11:58 pm
Бичлэгүүд: 7879
Ишлэл:
hehe TV-geer gargaagui gev uu?
duhh, 2r iig ni neted tawihig huleesen bolooguim shig bnoo!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.12.16 4:33 am 
Оффлайн
Асуулт Самбарын Ахлах Манаач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.08.10 1:53 pm
Бичлэгүүд: 4462
uzej amjaagui bna. tegeed oligtoi barimt material gargaj tavij bna uu? esvel bas FB shig hooson hardlaga yavaad bna uu?


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.12.16 4:46 am 
Оффлайн
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.21.09 11:58 pm
Бичлэгүүд: 7879
barimttai uzuulj bnlee! newtruulgig uzehed gemgui e!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.12.16 10:21 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.14.10 1:39 am
Бичлэгүүд: 2655
Байршил: Hollywoo
uzlee harlaa, ingej sur badruulah hereg bdag ch ymuu?
shal demii amidraliin min 50 minut

_________________
:wtf:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.12.16 10:38 am 
Оффлайн
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.07.03 4:13 am
Бичлэгүүд: 5111
Байршил: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Vzeegvi l bga, neeh sonirhol tatahgvi l bga shd, ugaasaa moonie ni yahavde garuudiig uls turiin davtsand garhad ni mungu/managementeer demjdeg l shashin nertei bvleglel l yum shg bgam, bvhel ardchilsan songuuli yavdag uls ornuudad tulgardag l asuudal shde


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.12.16 2:58 pm 
Оффлайн
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.21.09 11:58 pm
Бичлэгүүд: 7879
svr badrulad bgagin neg untsugus ni harahin bol vr huhedtei hun l oilgonodoo! yaam, bolowsrolin hureelen jiliin jild nom surah bichgiig uurchilj awah yumgui bolgoj bgad l ih emzeglej bn! ter nomig hiij bga humuusin uursnih ni uhamsar yaria bga bdlig neg ochood haruulch yamarch medleggui , shahaanii humus


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.12.16 9:56 pm 
Оффлайн
FAN OF WADE
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.26.10 7:30 pm
Бичлэгүүд: 3493
Байршил: www.maf.mn
Зураг

_________________
E5400/G41/4G/GTX440/120G SSD :))


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.12.16 10:52 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.14.10 1:39 am
Бичлэгүүд: 2655
Байршил: Hollywoo
Зураг

_________________
:wtf:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.12.16 11:33 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.12.15 11:56 am
Бичлэгүүд: 1245
Байршил: Everywhere <3
Night орж шоудахлээр эд нар шиг шоудаж үзэхинсан.

_________________
Hi


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 110 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2 3 4 5 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 22 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр