Ишлэл:
Цэрэндэндэв гэгч эр одоогоос арваад жилийн өмнө Сүхбаатар аймгийн нутагт явж байхдаа нэгэн хачирхаятай айлтай таарч байжээ. Харин энэ явдлаас хойш олон жилийн дараа “Говийн зэрэглээ" киноны уран бүтээлчдэд тохиолдсон явдлыг хүний амнаас сонсмогцоо өөрт нь тохиолдсон хачин явдалтай төстэй болохыг мэдэн ихэд цочирдсон аж.
Тэрбээр Сүхбаатар аймгийн өмнөх сумдаар ноос ноолуур цуглуулж явахдаа нэг хачин айлд гуч гаруй хоног саатсан юмсанжээ. Уг нь тэр нэлээн яаруу ноолуур цуглуулж явсан ч машин нь эвдэрсэн учир нэгэн айлын гадна машинаа болон хамт явсан хүмүүсээ орхиод өөрөө тэр айлын мотоциклийг гуйж унаад хориод км зайтай байгаа айл руу явжээ. Ингэж яарсаны учир нь тэр айлын хөгшин нэлээд дээр үеэс өв дамжин хадгалагдаж ирсэн хаш чулуун хөөрөг, пийсүү чулуун соруултай зандан модон гаанс хоёроо мөнгөний хэрэг гараад байгаа учир маш хямдхан зарах гэж байгааг сонссон юмсанжээ. Хямдхан үнэтэй тэрхүү хуучны эдийг хот руу аваачвал жинхэнэ “чулуу” болгож цус гарсан ашиг унагаж болмоор санагдсан учраас ийнхүү яаравчилсан байна. Тэрбээр хот айлаас дөнгөж хөдлөн ганц гүвээ давах үед ээрэм талын баруун хойд хаяа харанхуйлан байсанаа гэв гэнэт огцом халуу шатан жигтэйхэн бүгчим болж орхисон байна. Энэ нь говьд бол угалз, талд бол түйрэн хэмээх их салхи болохын өмнөх дохио гэдгийг нутгийнхан андахгүй. Харин хотын унаган хүүхэд, арилжаа наймаанаас өөрийг бодохоо больсон Цэрэндэндэв үүнийг яахин мэдэх билээ. Тэгш цагаан газар мотоциклийнхоо хурдны хэмжүүрийг 100 миль хүртэл хааз атган давхиж явтал гэнэт тэнгэрийн баруун хойд хаяанаас хуйларсан хар шороон шуурга газар дэлхийг тэр аяар нь бүрхэн ойртож яваа нь харагджээ. Нүд талбих зайгүй битүү харанхуй шуургыг хармагцаа Цэрэндэндэв цаашаа явах хэрэггүй гэдгийг ухаарч мотоциклио эргүүлэн буцаад давхисан боловч нэгэнт оройтжээ. Хэдхэн хормын дотор түүнийг мотоцикльтой юутай хээтэй нь боөн хар шуурга нөмрөн аваад юу ч харагдахгүй болгож орхисон аж. Нүд ам руу нь нарийн шороо шууран хацар нүүрийг нь өвдтөл ороолгон хорсгож эхалсэн учраас Цэрэндэндэв арга буюу мотоциклиосоо бууж нөмөрт нь хоргодохыг оролджээ. Гэвч саранпай төмөр шиг мотоцикль салхи хааж юу шалих билээ. Бүр ч эсрэгээрээ бөөн шороонд булагдаж мэдэхээр болж. Тиймээс "Ингээд зогсч байсанаас мотоциклио асаагаад шуурга уруудаж жаахан явбал аз болж айл амьтан таарч юу магад” гэж горьдоод унаагаа асаан шуурга уруудаж эхэлсэн байна. Багцаагаар цаг гаруй ийнхүү еерийн ухаангүй хүн шиг шуурганы ая даган уруудсаны дараа гэв гэнэт ингэж явсаар байгаад хилээр гараад явчих юм биш биз гэсэн айдаст автан зогтусч мотоциклио унтраажзэ. Харин энэ үеэр шуурганы хүч жаахан саарч зуугаад метр орчимын газар бараантан харагдаж эхэлсэн учир Цэрэндэндэв мотоциклио ахин асааж, алдсан замаа олж магадгүй гэсэн горьдлоготойгоор дов сондуул дээгүүр харайлган давхиж эхэлжээ. Шороон хөшигнүүдийг нэвтлэн хэсэг давхисаны эцэст емнөхөн талд нь нохой хуцахыг сонсоод цээжин дотор нь нар мандах шиг болоод явчихсан байна. Тэр хаазаа хасан мотоциклио өөрийн нь жингээр өнхрүүлсээр айлын гадаа ирж зогсоход бүдүүн гинжнээс уяатай хоёр нохой цовхчин цамнаж байжээ. Гадаа нь мотоцикльтой хүн ирж байхад гэрээс хэн ч гарч ирсэнгүй. Цэрэндэндэв хоолойгоо засан ханиалгаж “Нохой зүгээр үү?" гэж асуусан боловч хүн гарч ирээгүй тул шууд гэрт орохоор шийдэн үүд рүү ойртсон байна. Энэ үед гэрийн хаалга ялимгүй онгойж хэн нэг нь завсараар нь шагайж харсанаа буцаагаад хаачих нь харагджээ. Хүн ирж байхад урдаас шагайж хараад хаалгаа хаадаг ямар сонин айл вэ гэж бодсоор хаалгыг нь татан орвол гэрээс нэг л сонин удаж дарагдсан нэгширмэл үнэр ханхийж байсан аж. Цэрэндэндэв ормогцоо амар мэнд эрвэл гэрт байсан хүмүүс уван цуван мэндлэх нь сонсогджээ. Тогоон дээрээс цай ч юм уу чанасан мах ч юм уу ямар нэг зүйл гаргаж байгаа бололтой, гэрэзр нь дүүрэн уур манан савсаж чухам ямар хүмүүс байгаа нь төдий харагдсангүй. Цэрэндэндэв зуухны баруун хойд талд байх хоосон сандлыг авч бөгсөн доороо хийх зуураа “Яасан айхтар шуурав аа. Төөрөөд хариугүй осгочих алдлаа’’ гэж хэлтэл гэрт байсан хүмүүс бүгд түүнийг шоолон нирхийтэл инээлдээд явчих шиг болжээ. Гэрээр дүүрэн тархсан уур манан дотроос зүүд зэрэглээ шиг нэгэн бүсгүй түүнд ойртож ирээд аягатай цай сарвайж байгаа харагдсан байна. Цэрэндэндэв тэрхүү цайг авч уумагцаа л гэв гэнэт нозоорон нойр нь хүрээд ирэхийг мэдэрсэн аж. Нэг сэрвэл толгой дээр нь хүмүүс дүнгэнэлдэн ярьж хөхрөлдөөд ч байх шиг. Нүдээ нээгээд харвал гэрээр дүүрэн цагаан уур манан савссан нөгөө айлынхаа баруун хаяанд сандал дэрлэчихсэн унтаж байгаа бололтой. Өндийж ирээд харвал битүү цагаан манан дотор гэрт чухам ямар ямар хүмүүс байгаа нь нэг л сайн мэдэгдэхгүй байж. Тиймээс хоолойгоо шахан ханиалгаад “Бүр ядраад зүүрмэглэчихэж. Би их унтав уу” гэж асуутал гэнэт гэрийн дотор бүрхсэн цагаан манан арчаад хаячихсан юм шиг ор мөргүй замхарч цаана нь байсан хүмүүсийн царай зүс тодроод ирсэн аж. Гэрт нэлээд настай нэг өвгөн, хориод насны нэг залуу, хоёр бүсгүй, тав л хүрч яваа болов уу гэмээр нэг охин хүүхэд ийм хүмүүс бүгд гартаа аягатай цай барьчихсан саахалт айлынхаа тухай ярьж байгаа бололтой их л улайран хууч хөөрцгөөж байх юм гэнэ. Цэрэндэндэв гэрийн эзэд түүнийг ч үл хайхран Орлой хэмээх айлыг газар доор ортол нь муулж суугааг сонсон хэсэг дуугүй суусанаа гэнэт ам нь учиргүй хатаж байгааг анзаараад "Алив цай байна уу" гэж асуусан 6олоеч түүнийг хэн ч анзаарч сонссонгүй. Хүн хийж өгөөгүй байхад өөрөө босоод цай хийж уултай биш. Дуугүй л тэднийг харж суусанаа гэнэт тогооны эрэгнэгний өмнө наймын хувинтай ус байгааг хараад өмнөө байсан аягыг шүүрч аван “За би ус уучихая. Цайгаар яахав ам цангаад байна” гэж хэлмэгцээ дэргэд нь байсан шанагаар утган аягаа дүүргээд гүд гүд хийтэл залгипжээ. Дотор нь сэрүү татан сайхан онгойсон боловч хэдэн мөчийн дараа ахиад л халуун чинжүү идчихсэн юм шиг ам нь халуу шатан улам аймаар цангаж эхэлсэн аж. Энэ үед гэрт байсан хоёр хүүхний нэг нь босч очоод нөгөе наймын хувинтай усыг аван тогоо руугаа юүлэхэд нь Цэрэндэндэв “Алив энэ аяга руу жаахан ус хийгээд өгөөч” гэсэн боловч хүүхэн түүнийг хүний урманд хялайж ч харсангүй. Сонин юм даа анх орж ирэхэд энэ хүмүүс чинь осолдохгүй л урдаас мэндлээд, аяга цай хийж өгч байсан санагдах юм гэж бодсоор настай хөгшинд хандан “Өвөө, дүү нь аяга ус уучихмаар байна” гэсэн боловч тэр ч бас түүнийг хайхарсангүй. Хэдэн хормын дараа түүнд энэ хүмүүс бүгд өөрийг нь гэртээ байгааг огтхон ч мэдэхгүй байна. Хажууд нь арзайтал суугаад байхад олж харахгүй байгаа юм биш үү гэсэн бодол төржээ. Бүгдээрээ сохор дүлий хүмүүс юм болов уу гэж бодоод ойрхон сууж байсан залуугийн гараас нь очиж атган авбал яг л үхчихсэн хүнийх шиг цэв хүйтэн мөс болчихсон биетэй байж. Үүнийг анзаармагцаа давхийн цочсон байна. Тэр даруй тэрбээр дандаа үхчихсэн хүмүүс амьдардаг гэрт ороод ирчихсэн юм биш биз гэж хирдхийн бодож бушуухан гарахын түүс болсон ажээ. Цэрэндэндэвийг сэмээрхэн босоод үүд рүү алхахад гэрт байсан хүмүүс түүнийг огтхон ч анзаарахгүй хоорондоо нөгөө л Орлойгоо муулан хөхрөлдсөөр байжээ. Үүд эвтэйхэн онгойлгоод гарахад нь хүртэл хэн ч анзаарсангүй. Цэрэндэндэв мотоциклио асааж зогсохдоо гэрээс баахан хүмүүс гарч ирээд өөрөөс нь зуурч авах вий гэж айсанаас зүрх нь түг түг дэлсэж байсан аж. Тэрбээр тоос татуулан давхисаар нөгөө айлын гаднаас холдож газрын баримжаа харсаар анх машинаа орхисон айлд давхин очсон боловч нүүгээд явчихсан бололтой хоосон буурь нь харлан угтжээ. Хачин юм даа ганцхан өдрийн дотор нүүгээд явчихдаг гэж бодсоор ойролцоохон хэдэн үхэр тууж явсан хүн рүү тосон очиж уулзсан байна. Морьтой хүн түүний машинаа үлдээсэн Түдэв гэдэг айлыг аль арваад хоногийн өмнө зуслан руугаа нүүсэн гэж хэлэхэд Цэрэндэндэв бүр ч их гайхжээ. Тэрбээр би дөнгөж өчигдөр тэднийд ноолуур ачсан машинаа хүмүүстэйгээ хамт үлдээчихээд мотоциклийг нь унаж гарсан шүү дээ хэмээн хашгирах шахуу хэлбэл нөгөө хүн нүүр лүү нь нэг харсанаа мориноосоо буугаад ирсэн аж. Тэрбээр Цэрэндэндэвийн унаж явсан мотоциклийг барьж үзсэнээ “Нээрээ энэ чинь Түдэвийн хоёр дугуйт мөн байна. Тэгэхээр та чинь нөгөө сарын өмнө сураггүй алга болсон хотын наймаачин байх нь ээ” гэж гайхмаар зүйл асуужээ. Мэл гайхсан Цэрэндэндэв удалгүй нутгийн хүний амнаас өөрийгөө тэр нэгэн шуургатай өдөр алга болсоноос хойш бүтэн сарын хугацаа өнгөрч байгааг олж мэджээ. Хамт явсан хүмүүс нь хориод хоног түүнийг хайсаны эцэст аймагт хэл өгөн эрлийн групп гаргуулж хайлгасан боловч ололгүй амь насаа алдсан гэж тодорхойлоод арваад хоногийн өмнө хот руу буцсан юмсанж. Цэрэндэндэв үүнийг ойлгомогцоо шуурганаар тааралдсан тэр хачин айлд бүтэн сарын турш хаашаа ч гаралгүй унтсан гэдэгтээ огтхон ч итгэсэнгүй. Гэвч тэрбээр унаа тэргээ анх орхиж гарсан айлдаа очоод үхсэн хүмүүстэй хамт нэг гэрт сар гаруй хамт байсанаа ойлгосон гэдэг. Түүнээс хойш Цэрэндэндэв нас барсан хүмүүс хаа нэгтээ айл гэр болон урьдын адил амьдарсаар байдаг юм байна гэсэн хачин зүйл боддог болжээ. Монгол орны өргөн уудам нутаг дэвсгэр дээр иймэрхүү үл ойлгогдох ганц гэрүүд энд тэнд мэр сэр таарсаар байдагийн нөгөө нэг жишээ нь Говийн зэрэглээ” киноны уран бүтээлчидтэй таарсан хачин айл ч байж мэднэ.
So interesting