Ёкозүна гэж чухам хэн бэ?
Ёкозүна гэдэг нь үгчлэн орчуулбал
"Хөндлөн Олс" гэсэн утгатай. Ёкозүна нь сумогын бүхий л рикишийг (сумо бөх) төлөөлдөг бөгөөд бурханы бараа бологч мэтээр үзсээр ирж. Тийм ч учраас Аваргын
"дохёо ири" нь өвчин, гай зовлонг тэрхүү газраас үлдэн хөөх маягаар хийдэг ажээ.
Ёкозүна нь
тэнгэрийн дор хосгүй, дахин давтагдашгүй гэсэн утгаар ч хэрэглэдэг.
Ёкозүна анх мэндлэсэн нь
Анх сүмо нь
Шёогүний гэр бүлийн (өндөр эрх мэдэлтэй ихэс дээдсүүд) хүрээнд байсан цэнгүүн, мөн сүмийн ёслол байсан.
Улмаар Эдогын үед 1603-1868 (Японы эзэн хааны он тоолол)
"Эдо зүмо" Эдогын сумо нилээд алдартай байж. 1791 онд Эдогын том Шёогүн
Токүгава Иэнари нь анх
Таниказе Кажиносүкэ (1750-1795, Сумогын 4 дэх Ёкозүна),
Оногава Кисабүро (1758-1806, Сумогын 5 дэх Ёкозүна) нарыг дохёо ири хийлгэж
ёкозүна мэндэлсэн гэж үздэг.
Шёогүн Токүгава Иэнари

4 дахь сумогын их аварга Таниказе Кажиносүкэ болон 5 дахь их аварга Оногава Кисабүро

Гэвч тухайн үедээ банцүкэд Озеки хамгийн том цолтой байсаар байв. 16 дахь их аварга Нишиноүми Кажирогын үеэс буюу 1890 онд банцүкэд Ёкозүна цол хамгийн томоор бичигдэх болжээ. Улмаар 1909 онд Ёкозүнаг албан ёсоор хамгийн өндөр цолоор баталсан юм.
Ёкозүна Дохёо Ири
“Цүюхарай” буюу зам заагч, “Тачимочи” буюу сэлэм (том сэлэм)баригч 2 хүн дагалдаж Дохёод гарч ирдэг билээ. Ингэж гарч ирдэг заншил нь анх 1830 он. Цүюхарай болон Тачимочи нь макүчи зиндааны Озеки цолноос дооших өөрийн дэвжээний бөх хийх эрхтэй. Гэхдээ энд тэнд болдог Жюүнгёод бол өөр дэвжээний бөх цүюхарай, тачимочи хийж болдог.
Аварга Тачимочи Асасэкирюү, Цүюхарай Тоокигын хамт
Дохёо ири нь Өнөөгийн үед 2 янз байдаг бөгөөд
“Үнрюү гата” 10 дахь их аварга Үнрюү (1820-1890) анх хийж эхэлснээр ийн нэрийдсэн.
Үнрюү буюу үүлэн дунд нисэж буй луу хэмээх энэ дохёо ири нь нэг гараа алдалж хийдэг.
“Ширанүй гата” 8 дахь их аварга Ширанүй (1801-1854)анх хийдэг болсноор ийн нэрийдсэн)гэсэн 2 төрөл бий.
Ширанүй буюу далайн тэртээд гялалзах гэрэл хэмээх дохёо ири нь 2 гараа алдалж хийдэг билээ.
Дэвжээнээс шалтгаалж (хэя)цүкибито (туслах) тоо янз бүр боловч ихэнхтээ 15 хүн байдаг.
Ёкозүнагын болзол
Озэки цолтой бөх 2 дараалан түрүүлэх эсвэл түүнтэй дүйцэх амжилт үзүүлэх.
Үүнийг ёкозүнагын зөвлөл хэлэлцдэг бөгөөд нийт гишүүдийн 2/3 нь дэмжсэн тохиолдолд сүмогын холбооны ерөнхийлөгчид өргөн барина. Холбооны ерөнхийлөгч зөвшөөрсөн тохиолдог ёкозүна цол мэндэлдэг.
Ингээд ёкозүна цолны ёслол болдог бөгөөд ёслол шинэ ёкозүнагын дэвжээ (хэя) дээр болдог. Зүүн талаас шинэхэн аварга болон Ояката эхнэрийн хамтаар байлцаж хүлээж авахдаа ояката нь “Энэ их цолыг алдаа мадаг гаргалгүй хүлээн авхыг минь болгооно уу, ёкозүнагын нэр хүндийг бохидуулалгүй өндөрт өргөж явах болно, кэйко бэлтгэлд зүрх сэтгэлээ зориулна, энэ бэлэг дэмбэрэлтэй өдөр гүнээ талархан хүлээж авч байгааг минь хүлээн авна уу” хэмээн бөхийн хэлдэг байна.
Энэхүү ёслол дуусгаад аварга хэвлэлийнхэнд хандан инээмсэглэж буй төрх
Ёкозүнагын зөвлөл анх 1958.1.6 (Ёкозүнагын зөвлөл үүсгэн байгуулагдахаас өмнө ганц түрүүлээд ёкозүна болдог. Тэрхүү ёкозүна нь амжилт гаргаж чадалгүй зодог тайлсан тохиолдол их гардаг байсны үндсэн дээр чанаржуулах үүрэгтэйгээр байгуулагдсан)
Гэсэн ч 2 дараалан түрүүлэгүй бөх ёкозүна болох үзэгдэл байсаар л байв. 1987 он. 60 дахь ёкозүна Фүтахагүро нь ганц ч түрүүлж байгаагүй бөгөөд үүнээс болж зодог тайлж байв.
60 дахь их аварга Фүтахагүро
Үүнээс болж аваргын зөвлөл дүрмээ чангатган “озэки цолтой бөх 2 дараалан түрүүлсэн байх ёстой” хэмээн шаардах болсон. 63 дахь их аварга Асахифүжигээс хойш 2 дараалан түрүүлж байж аварга цолыг авдаг тогтолцоо бий болсон.
1995 онд 65 дахь их аварга Таканохана
11-4, 15-0, 15-0 гэсэн амжилтаар ёкозүна болж байсан нь хамгийн сайн амжилт.
2003 онд Асашёорюү
10-5, 14-1, 14-1 гэсэн амжилтаар ёкозүна болж байв.
үргэлжлэл бий...