Ишлэл:
Hi! Orny. Хүүхэд чинь одоо зүгээр үү? Миний хүү одоо 5 долоо хоногтой. Бас хамар нь битүүрээд зовууртай байна. Би ч олон эмч рүү очлоо. Нээх ач холбогдол өгөхгүй юм. Бүтэлттэй төрсөн гэхээр saline хий гээд болоо. Энэ тал дээр зөвлөж туслаач ээжүүдээ.
сайнуу. Манай хүү одоо зүгээрээ хэхэ хөөрхөн том болсон. Ханиад хүрэхдээ 6-7 долоо хоногтой байсан байхаа. Эх нялхаст үзүүлээд цээжний зураг авахуулаад л бөөн юм болж байсан. Хэдэн ч эмчид үзүүлсэн юм бэ дээ. Багшийн дээдийн урд байдаг Шинэ нялхас гээд эмнэлэгт үзүүлсэн. Сансарын Хүрмэн эмийн сангийн 2 давхарт байдаг ДЦБ ч билүү юу ч билээ ккк нэг тиймэрхүү нэртэй хүүхдийн эмнэлгийн эмчид үзүүлсэн. Зүгээр байнаа Вит С уулга гээ л байсын. Зүгээр биш гэдгийг нь би мэдээд байхад эмч нар сонин. Хүү маань шөнө унтахдаа хэржигнэж парчигнаад боож үхэх нүү гэж аймар байсан. Би унтаж байгаад мэдэхгүй хахуулчих вий дээ гэж санаа зовоо л. Тэгээд тэврээд унтуулахаар хамар нь битүүрэх нь арай л гайгүй. хэвтүүлчихээр таглараад байдаг байсын. Хамгийн сүүлд эх нялхаст үзүүлсийн. Тэгээд баахан эм бичиж өгсөн. Горчиц наа, утлага хий, Хиконцал гээд антибиотек уу эсвэл тариул гэж байсын. Ханиаданд тариа дэмий гэж сонссон болохоор Хиконцал уусандаа. Бас манай нөхрийн найзын нь найз хүүхдийн эмч болохоор тэнд үзүүлсэн, одоо болохоор ямар нэг юм болуул тэнд л дандаа үзүүлдэг болчихоод байгаа. Хиконцалаа ууж дуусаад Азатрил гээд сиропыг 60 мл аар өдөрт 3 удаа 3 хоног өгсөн. Тэр их хүчтэй эм гэсэн хэхэ. Тэгээд л булчинд нь орой болгон горчиц тавиад л утаад л 7 хоног болсон чинь дээрдсээн. Нөхрийнхөө найзад 7 хоноод эм уугаад байхад зүгээр болохгүй байна гэсэн чинь ханиад яалаа гэж шууд 7 хоногийн дотор зүгээр болох вэ дээ, ингэсгээд эдгэнэ гэж байсан. Нээрээ тэгж байгаад л хөөрхөн зүгээр болчихсон. Антибиотекуудаа ууж дууссаны дараа бас нэг эм уусан, нэрийг нь мартчихаж, гэдэс ходоодны үйл ажиллагааг тэнцвэржүүлж эмийн хордлогоос хамгаалдаг гэсэн байхаа. хөхнийхөө сүүгээр найруулаад уучихдаг тариа шиг шилтэй эм байсан.
Хүүгээ ханиадтай байхд нь бичлэг хийцэн байсын. Одоо үзэхээр нээрээ аймар ханиады шд. Хөөрхий амьтан. Тэрнээс хойшоо саяхан нэг ханиад хүрсэн. Нөгөө эмч найздаа үзүүлсэн Вит С уулга гэсэн.
Хүүхдэд туссан хөнгөн ханиаднууд хөхөө ойрхон хөхүүлээд сайн унтуулаад байхаар өөрөө зүгээр болчихдог гэсэн үнэн юм шиг байлээ.