| Оффлайн |
| Asuult Precious Member |
 |
Нэгдсэн: 3-р сар.07.06 1:54 pm Бичлэгүүд: 3622
Байршил: Хоёр зууны өмнөх тосгон.
|
Хай за найзийгаа алга болсонд сорри. Дарханд ирээд нилээн хэд хоночихлоо шүү. Бараг он гартал энд байх байхаа. Сониноос нэг өгүүллэг бичиж байгаа... Бас улс төртэй холбоотой нэг нийтлэл... Жаахан зав муутайхан л бдаг болсон шүү хэхэ Өгүүллэг маань нэг дүлий хүний тухай, уул нь их сонирхолтой. Хүмүүсийн дунд өөрийгөө дүлий гэдгийг огтоос мэдэгдэхгүй ажиллаж амьдраад л... Доор жаахан биччихье кеке хүмүүс санаа оноогоо хэлнэ биздээ...
Inhibited - Dissociable (Зожиг)
Сонгодог хөгжмийн аяанд тольний өмнө зангиа зангидан зогсож буй энэ залуугийн нэрийг Nick гэнэ. Ингэж дэгжин хувцасласныг нь хараад та түүнийг болзоонд явах гэж байна уу хэмээн андууруузай... Угаас өглөөний 7:20 өнгөрж байхад болздог хүн гэж байхгүй бизээ. 3 хоногийн өмнө ирсэн захианаас толгойд нь "... эмчилгээний зардал ... ажилд орох ... тусалхад бэлэн..." гэсэн 3хан үгнээс өөр юм эргэлдэхгүй ажээ. Магадгүй энэ эрт босож гангалсан шалтгаан нь энэ бизээ. Хэдхэн сарын дараа 37н насны сүүдрийг зооглох гэж байгаа түүнд хань ижил, хамаатан садан юу ч үгүй гэхэд хилсдэхгүй бизээ. Өргөсөн ганц эх нь эдүгээ 80н насруу дөхөж яваа ч асрамжийн газар бараадан нилээдгүй хэдэн жил амьдарч байгаа билээ. Эх нь Вьетнамийн дайнд ганц хүүгээ алдсанаас хойш бараг хэлгүй дүлий хүн шиг хэнтэй ч үг дуграхаа боличихоод байхад нь эр нөхрийнхөө хүслээр өргөж авсан хүү нь Nick билээ. Үүнээс хойш хэдэн жилийн дараа эр нөхрөө алдаж ухаан санаа нь уймраа болсон нь өнөөдрийн энэ байдлын үрийг тавьсан бизээ.. Өрөөнийхөө хананд өлгөөтэй Бетховений зурагнаас өөр найзгүй өдийг хүртэл амьдарсан нь түүнийг нийгмээс бараг бүрэн тасалсан мэт. Нийтийн байранд амьдардаг ихэнхи хүмүүс угаас бие биенийхаа амьдралыг сонирхоод байдаггүй нь түүний энэ байдалд улам түлхэц өгөх шиг. Санхүүгийн мэрэгжилтэй, ажилдаа гаргууд нэгэн боловч ажил хийлгүй их олон жилийг өнгрөөжээ. Харин энэ өглөө тэрээр өөрчлөгдхөөр санаа шулууджээ. Ингээд хувцсаа өмсөж дууссан бололтой ширээн дээрхи цүнхээ аван, хажуу дахь Daily NEWS-г сугадан гарахдаа хайртай чихэвчнийхээ хөгжмийг ч мартсангүй. Тэр магадгүй энэ зуршлаа насан туршдаа ч өөрчилж чадахгүй бизээ. Гэрийнхаа хаалгийг хаамагцаа л хөгжмөө авч чихэндээ зүүлээ. Түүний сонсож байгаа симфони энэ өглөөний хотийн гудамж хамтдаан яг л бүхэл бүтэн урлаг шигээ. Урьд шөнийн борооний чийг арилаагүй байх нь яг л газар дэлхийг бүхэлд нь угааж ариусгасан мэт .Харин метроний буудалд бүх юм ондоо байлаа. Өглөө эрт ажилдаа яарсан хүмүүсийг хархад ажилчин шоргоолжнууд шиг л бужигнаж байлаа. Ийм олон хүмүүс дунд явалгүй их урт хугцааг өнгрүүлсэн нь түүнийг нийгмээс тусад нь барих хана мэт л санагдаж байсан ч энэ биш өөр зүйл түүнийг бусдаас ялгаруулж байлаа. Урдаа байгаа амьд хүмүүсийг ч анзаарахгүй шахам яарч яваа хүмүүсийг бодвол тэрээр маш тайван байлаа. Тэр угаасаа л ийм тайван хүн. Харин түүний харц нэг л содон. Гүн бодолд орсон мэт нэг л нууцлагдмал. Энэ харц л түүнийг бусдаас өөр байлгаад байх шиг... Бодол болсон харцаа аажуухан дээш шилжүүлхэд гэрэл аль хэдийн асчээ. Ирж байгаа метроний сүрдмээр чанга дуунд буудлын шал тэр чигтээн доргино. Чихэвчний хөгжим нь түүнийг орчноос нь бүрэн таслах шиг. Буун дуунаас үргэсэн амьтад шиг метроруу чихэлдэн орох хүмүүс дунд шахцалданхан байж нэг юм метронд суулаа. Метроны цонхоор өглөөний нар залуугийн нүүрэн дээр нэг тусаж, өндөр байшинд нэг халхлагдах нь яг л түүнтэй нуугдан тоглох мэт. Ингээд нэг л мэдхэд өөрийнх нь буудал ойртон ирж буух боллоо. Сүүлийн хэдэн жил ийм эрт босож, тэр тусмаа метрогоор яваагүй түүнд яг л далайн урт аянаас хуурай газар бууж ирсэн мэт нэг л сонин эвгүй санагдлаа. Удаан хугцаанд өөрт нь энэ л зүйл үгүйлэгдээд байсныг өөрөө таньж мэдэж чадаагүй улмаас өнөөх өөрийн доторхи ханандаа бүр хүлэгдчих шиг санагдаж нэг л биеэ барих гэсэн боловч энэ мэгдэн сандарсан байдлаа бусдаас нуух гэж ихэд хичээнэ. Магадгүй түүнд энэ олон хүмүүс дунд алхаж явхаас илүүтэйгээр анх хөлд орж байх үе нь илүү хялбар санагдсан бизээ. Гэхдээ энэ эгэл биш хүний дотор юу оршиж, юу бодож явдагийг бид хэрхэн мэдэх билээ. Тэрээр овоо тайвширав бололтой чихэн дэх хөгжимөндөө хамаг анхаарлаа хандуулж цааш итгэл дүүрэн алхаж эхлэв. Түүнийг энэ хорвоо дээр үүнээс илүү ойлгож, хань болох найз магадгүй энэ хөгжимнөөс өөр үгүй бизээ. Энэ бүх л зүйлсийн тухай бодсоор явтал нэг л мэдхэд тэнгэр багандсан өндөр байшингийн өмнө иржээ. Дотогш орвол их л хөл хөдөлгөөн болсон газар байлаа. Энэ нь түүнд бага зэрэг эвгүйхэн байсан ч тэр иймхэн жижиг асуудал дээр халширана гэхээс өөрөөсөө ичиж байлаа. Учир нь түүний зорилгийн дэргэд энэ нь инээд хүрэгмээр гэж нэрлэхээс ч жижиг асуудал байсан юм. Үүгээр өөрийгөө зоригжуулан тэрээр цахилгаан шатаар дээш гаран хүний нөөцийн менежертэй нь уулзхаар орлоо. Тэрээр өөрийгөө ажилд орох хүсэлтэй байгаагаа хэлхэд менежер түүнд товч намтар бүхий маягт өгөөд бөглөж өгхийг хүсэв. Тэрээр хэлсэн ёсоор нь бүгдийг бөглөж, бүхнийг алдаа мадаггүй хийсэн ч бага зэрэг түгшиж байгааг нь сайтар анзаарвал ажиглаж болхоор байлаа. Анх ажиллаж байсан газар, төгссөн сургууль гээд бүгд л төгс… Даанч сүүлийн хэдэн жилийн туршид ажиллах нь байтугай юу хийсэн нь ч тодорхойгүй байсан нь байдлыг хүндрүүлж байлаа. Түүний тодорхойлолтыг уншиж байсан ажилтны нүүрэнд бага зэргийн хувирал гарсаныг Nick олж харлаа. Байдал бишдэж буйг Nick мэдсэн хэдий ч юун түрүүнд өөрийгөө тайван байлгахийг хичээн байв.
Manager: Та энэ сүүлийн хэдэн жил огт ажиллаагүймаадаа? хэмээн уншиж байсан зүйлээсээ харцаа салган Nick-рүү харав.
Nick: …Тиймээ хэмээн сулхан дуугаар хариулав. Түүний санааг зовоож байсан зүйл нь энэ ажээ.
Manager: Тэгвэл энэ хугцаанд юу хийж байснаа хэлж болохсон болвуу? хэмээн лавлан асуухад
Nick: Хувийн асуудлаас болоод жаал хугцаа хэрэг болсон гэхүү дээ хэмээн сандрангуй хэлэв. Ярилцлагын турш Nick ажилтны амруу нь харсаар байсан нь самгардуулсануу гэлтэй ажилтан байнга сууж байсан байрлалаа өөрчилж, сул хөдөлгөөн хийж байсан нь Nick-г ч бас бага зэрэг сандралд оруулав.
Manager: Их л хүнд асуудал тулгарсан байхнээ хэмээн хоолойгоо засангаа басангуй өнгөөр хэлсэн ч энэ нь Nick-д нэг их нөлөөлсөнгүй бололтой. Тэрээр цааш нь:
- Хэрэв танд дахин иймэрхүү асуудал дахин тулгарвал энэ ажилаасаа бас гарах уу? хэмээхэд
Nick: Дахиж иймэрхүү юм тохиолдохгүй байх хэмээн найдаж байна хэмээн санаашрангуй
Ажилтан анхаарлаа дахин маягтан дээр хандуулан анхааралтайгаар үргэлжлүүлэн уншиж эхлэв. Өрөөнд хэсэг зуур нам гүм ноёрхсон нь өрөөний гаднах ажилтнуудын яарангуй алхлах хөлийн чимээг ч сонсогдуулам байлаа. Гэвч энэ бүгд Nick-д огтхон ч хамаагүй билээ. Тэр өөрийн огт өөр ертөнцөд амьдардаг нэгэн билээ.
Manager: Юутай ч хүрэлцэн ирсэнд тань баярлалаа. Таны хүсэлтийг бид авч хэлэлцэх бөгөөд хариугаа таньд шуудангаар мэдэгдэх болно хэмээн ажил хэрэгч бөгөөд шийдэмгий хэлээд суудлаасаа босч ирэн гараа сунгалаа… Хүнтэй хамгийн сүүлд хэзээ гар бариснаа хэдий өөрөө санахгүй байсан ч үүнийгээ огтхон ч мэдэгдчихгүйг хичээн нэн даруй гараа сунган гар барив. Гар барих энэхэн мөчид түүний дотор цасан шуурга дэгдэх шиг болов. Энэ өдөр, энэ явдлууд ихэнхи хүмүүсийн хувьд энгийн л нэг үзэгдэл мэт боловч Nick-н хувьд энэ нь бүхэл бүтэн аз жаргал, баяр хөөр, эрх чөлөөг дагуулан ирсэн хувьсгал шиг л байсан бизээ. Хэдийгээр ажилд орох эсэх нь эргэлзээтэй байгаа боловч түүний хувьд хүнтэй харилцсан гэдэг нь үгээр илэрхийлхийн аргагүй их баяр хөөрийг авчирч сэтгэлд нь дэм өгч байгаа билээ. Түүний дотоод ертөнцийг хэн ч мэдэхгүйтэй адил түүнд яагаад ийм их баяр хөөр төрсөнийг хэн ч ойлгохгүй бизээ. Энэ бүх баяр баяслаа нууж ядан байсан түүний нүүрэнд бяцхан мишээл тодрон гарч явхыг нь харсан мэргэжилтэн өрөөндөө мэл гайхсаар хоцорчээ. Ажлын байрны зарын дагуу нилээд хэдэн газруудаар орсон ч алинд нь ч дээрхи хэв маяг л давтагдсаар байв. Гэхдээ тэрээр сэтгэлээр унасангүй, харин ч улам бүр
баяртай, өөртөө итгэх итгэлтэй болж ирлээ. Тэрээр ажилд ороогүйдээ биш харин сүүлийн хэдэн жилийн туршдид байгаагүйгээр олон хүнтэй ямарч бэрхшээл, хүндрэлгүйгээр бүрэн гүйцэд ойлголцож чадсандаа л тэгэж догдолсон хэрэг. Ингээд дахин хэдэн газраар орсоны дараахан орой боллоо. Хэдий ажил олох тал дээр жаахан бүтэл муутай байсан ч харилцаан дээр ахиц гарсанд сэтгэл хангалуун байлаа. Гэрийнхаа хаалгыг дотроос нь хаамагцаа цүнхээ буйдан дээр тавьж хөгжимрүүгээ очиж асаачихаад дүүжин сандал дээрээ тухлан суув. Түүний бие нь л сандал дээрээ сууж байгаа болхоос тэрээр огт өөр газар, магадгүй энд тэндгүй дүүлэн нисч байлаа. Олон жилийн турш цоожтой байсан тор өнөөдөр л нэг юм хаалгаа нээж доторхи шувуундаа жинхэнэ эрх чөлөөг мэдрэлүүх шиг болов. Мэдээж энэ хаалгийг буцаад хаагдахвий гэсэн айдас бас л давхар түүний толгойд байлаа. Гэлээ ч энэ өдөр өөрт мэдрэгдсэн бүхнээ тэрээр үгээр илэрхийлье гээд ч чадамгүй байлаа. Түүний нүүрэнд чин сэтгэлийн ийм инээмсэглэл урьд өмнө нь тодорж байсан эсхийг хэн ч, магадгүй тэр өөрөө ч мэдэхгүй. Элдэв шалдавыг бодсоор суутал цаг хугацаа хэрхэн нисч одож байгааг ч өөрөө анзаарсангүй. Аль хэдийнээ унтах цаг болсон хэдий ч цонхны цаана их хотын амьдрал үргэлжилсээр байв. Унтхаар хэвтсэн хэдий ч нойр нь түүний бодлын хүчийг дийлж чадсангүй. Элдэв шалдавыг бодсоор хэвттэл нэг л мэдхэд өглөө болсон байлаа. Урьд шөнө түүний бодсон бүхэн зүүд үү үгүй юу гэдгийг тэр ч өөрөө ч нэг л сайн хэлэв. Гэсэн ч түүний харц нь доош бөхсөнгүй. ялгаж чадсангүй. Тэхдээ л тэр нэг их ядарсан харагдахгүй, эрч хүчээр дүүрэн байв. Өчигдөр шөнө зүүдэндээ үзэгдэж бодогдсон бүхэн минь өнөөдөр биелэх болтугай гэсэн шиг хөшгөөн яран өглөөн мандах нарны зүг харан сэтгэлээсээ инээмсэглэн гүнзгий амьсгаа авав. Цонхон доогуур холхилдох хүмүүсийг аживал их л яарч тэвдсэн байдалтай алхалж байв. Nick-н сэтгэлийг юу ч юм гижигдэх шиг л болов. Үнэн хэрэгтээн тэрээр энэ алхаж яваа хүмүүсийг ажил мэрэгжилтэй, өөрөө өөрийнхоо зорилгын төлөө урагш алхаж, нэг өдрийг ч гэсэн алдахгүй үр дүнтэй өнгрөөж байгаа гэхээс шаралхаж байв. Мэдээж надад ч гэсэн тэдэн шиг сэтгэн боддог тархи толгой, гар хөл заяасан шүү дээ, тэд хэний ч чадаагүй юмыг хийчихсэн хүмүүс биш, тэдний чадсан юмыг би ч гэсэн чадах л болно, харин эхлээд зөвхөн ажилд л орж өөрийгөө харуулах боломжийг олж авах хэрэгтэй хэмээн өөрийгөөн зоригжуулав. Энэ нэгэн хүнийг хархад гаднаасаа ямар ч өөрчлөлт шинэчлэлт, содон гэх зүйлс харагдахгүй байх шиг түүний дотор сэтгэлд зөөлөн салхи сэвшээлж, шинэ агаар оруулж буйг хэн ч мэдэж чадсангүй. Өнөөдөр ажилд орж чадах эсхээ ч мэдэхгүй байсан хэдий ч тэрээр өөдрөг байлаа. Өчигдөрийнх шигээ ажил хэрэгч хувцаслан цүнхээ, мөн мэдээж хэрэг чихэвчний хөгжмөөн зүүсээр гарлаа. Энэ удаад шууд ажил хайхаар гарсангүй, өөрийн эрхгүй гэрийнхаа цонхоор харагддаг цайны газар орхоор шийдэв. Анх энд нүүж ирснэнээс л хойш энэ каферүү орж үзэх юмсан гэсэн битүүхэн бодолтой байсан хэдий ч өөрийн бүрэг зангаас болоод нэг ч удаа орж үзээгүй байжээ. Үүдний хаалган дээр нь ирчихээд орох гэж нэг л зүрхшээн байхад нэгэн үйлчлүүлэгч хаалгийг нь онгорхой орхин яаран гархад дотроос нь үйлчлэгч бүсгүй эелдэгээр “Тавтай морилно уу…” хэмээн уриалгахнаар хэлэх зуур хойноос нь нэгэн үйлчлүүлэгч дуудлаа.. Энэ золбоолог цэнхэр нүдтэй, өтгөн хүрэн үстэй бүсгүйг Jane гэнэ. Ямар нэгэн нууцлаг зүйл түүнийг дотогш урхидан оруулах шиг. Ойр орчноо ажиглан хархад их л хөл хөөртэй, яриасаг хүмүүсээр дүүрэн ажээ. Тэдний хажуугаар сул ширээ хайн алхаж явтал цонхны хажууханд нэгэн аятайхан сул ширээ байхыг ажиглан түүн дээр суухаар очив...
За дараа үргэлжлүүлье 
_________________ Зүүд бас мөрөөдөл...
|
|