|
Зан байдал Нумын ордыхон их нийтэч, чин сэтгэлээсээ, нєхєрсєг, хvмvvстэй харьцахдаа шулуун байдгаараа ялгардаг. Хамт олон тvvний сэтгэл татам байдалд нь дуртай. Тvvнд хорсол байдаггvй туп хvмvvст уурлаж, гомддоггvй. Тvvний ухаан алдуулах шахам сануулга нь гэнэн, цагаан байдаг харин хvнийг санаандгvй доромжилсноо ойлгодоггvй. Тэр муу санаа агуулдаггvй, зvгээрл аргатай бус хvн. Хэт шулуун зан нь єєрт нь муу. Тэгэхдээ тэр єєрєє хамгийн эелдэг хvн гэдэгтээ итгэлтэй байдаг. "Би хэнийг ч гомдоохыг хvсээгvй шvv дээ" гэдэг vгийг тэр байнга хэлдэг. Тэр чин сэтгэлээсээ л хийдэг, худлаа ярихыг мэддэггvй. Юм бvхэнд vнэнч байдаг. Тvvний аргатай бус зангийн цаана их ухаантай ба єндєр зарчимтай хvн байдаг. Хурц ухаан, оюун ухаан ба зорилгод тэмvvлсэн зэрэг зан байдлууд нь тvvнийг ялагчдын тойрогт оруулдаг. Харин хааяа тvvний ухаан нь ингvvхэн vг эсвэл хачин євєрмєц болдог гэхдээ энэ нь єєрийгєє хамгаалах нэг хэлбэр учир нь Нум их эмзэг. Нум нь их сайн ой тогтоолтой, цаг хугацаа, нэрс, элдэв жижиг сажиг зvйлс зэргийг сайн санадаг гэхдээ пальтогоо хаана тавьснаа мартаж тун чадна. Тэр байнга эд зvйлсээ хаядаг. Жинхэнэ Нум нь єгєємєр ба хєгжилтэй идеалист vзэлтэн; Инээдэм, хошин шогийг мэдэрч чаддаг. Жинхэнэ Нум нь я л зургаан настай хvvхэд шиг, чин сэтгэлээсээ ханддаг. Тэр их хєдєлгєєнтэй, амьтанд хайртай ба ном унших дуртай. Хурдны спортод дуртай. Аюулд болон эрсдэлд татагддаг. Нумын ордын хаялах дуртай, бодолд нь юу байна яг vнэндээ ч тиим байна. Тvvнд хvvхдэрхvv нэг юм байдаг. Амьдралын ноцтой, чухал байдлыг харахыг хvсдэггvй. Vvрэг хариуцлага гэж юv болохыг мэдэж ойлгодог ч vvнээс зайлсхийдэг. Нум бол Галын тэмдэг тул их чалчаа ба жигтэй. Нум нууц хадгалж чаддаггvй. Тэр сэтгэл дотроо их vрэн таран хvн. Нум ямагт хєгжилтэй ба аз жаргалтай байдаг, олон найз нєхєдтэй. Бялдууч ба тvvний сайхан сэтгэлийг муу санаа агуулан ашиглах хэт эрээ цээргvй хvмvvст туйлын дургvй. Тvvнд захирах зан гәргавал тэр гайхна. Тvvнийг хавчиж хяхәхад бәс дургvй. Маш их эрх дураараа, хязгаарлагдмал байх дургvй. Хэцvv хvнд байдлаас гарц амархан олж чаддаг, тэмцэх хэрэг гарвал зугтдаггvй, тусламж ч дууддаггvй, єєрийгєє маш сайн хамгаалж чаддаг. Амьдрал Нумыг дийлэх нь ховор байдаг. Тэр их єєдрєг vзэлтэй, маргаашийн єдєр єнєєдрийнхєєс илvv гоё, сайхан болно гэдэгт итгэдэг. Амьдралд туйлын их хайртай. Нум нь их агуу сэтгэлтэй, Нум - эрэгтэй мєнгє зээлvvлэхдээ яагаад танд хэрэг болсны учир шалтгааныг ч асуухгvй. Харин эмэгтэйчvvд нь єнчин хvvхдийг vрчилж мєн тєєрсєн амьтныг дулаацуулж чадна. Энэ ордод тєрсєн хvмvvс єєрийгєє ямагт тєгс тєгєлдєржvvлэхийг хvсдэг. Ихэвчлэн ахимаг, ойролцоогоор жар орчим насандаа том том амжилтанд хvрнэ. Нумын ордны ажил мэргэжил Нум нь залуу наснаасаа єєрийн боломж бололцоогоо хэт vнэлдэг хvн. Эхэндээ тэр сэтгэл єндєр байдаг. Амьдралынхаа турщ нэгэн хэвийн, эгэл жирийн ажил хийнэ гэж тєсєєлж чаддаггvй. Сонирхолтой, нийтэд чухал ажлыг хийх хvсэлтэй. Эрч хvчтэй, идэвхтэй, ажилдаа том амжилтанд хvрдэг. Нум байнга сурахыг мєн шинэ зvйлийг танихыг хvсдэг. Хамгийн гарамгай гvн ухаанчид энэ ордонд тєрсєн. Энэ бол дэвшилтэт vзэл бодолтой хvмvvс. Нумд удирдах ажил илvv зохимжтой. Хэтэрхий хэцvv ажилд тохирохгvй. Ажлаа солих дургvй, ер нь сонгосон ажлаасаа л барина. Дуртай ажилдаа урамтай ханддаг. Нум - эмэгтэй нь ажил албандаа эрэгтэйчvvдтэй мєр зэрэгцэн урагшилдаг мєн єрсєлдєж чадна. Хамт олны дунд ажиллах нь тvvнд илvv тохиромжтой мєн єєрєє ч дуртай. Захиргаатай харьцах харьцаа нь эсвэл хvндэтгэсэн, эсвэл харшлалдаантай байдаг. Бусад ордыг бодвол хєлсний ажилчид ба эмэгтэй эзэд ихэвчлэн энэ ордныхон байдаг. Тэр сайн цалинжах чадваргvй. Азгvйтэх нь их байдаг. Зєвхєн талхны мєнгєє олж амьдралаа барна гэсэн бодол ч байдаг. Нум нь булхайтай хєзєрчин, дамын наймаачин байж болох талтай. Тvvнд тохь тухтай байдал ихээхэн хэрэгцээтэй. Харин мєнгєний гачаалд ордогнь єєрийн хэт эрх дураараа зангаас эсвэл мєнгєний асуудалд амарлингvй байдгаас болдог. Нум амьтанд хайртай тул малын эмч эсвэл гvн ухаанч лам, сvмийн ажилтан ба шашны номлогч болдог байна. Гайхамшигтай сайн уран илтгэгч, лектор, нийгмийн зvтгэлтэн, улс тєрч болно. Нумын vйл ажиллагааны хир хэмжээ их єргєн гарамгай тамирчин, мәшины болон морины уралдаанч, анчин, ботаникч, химич, инженер, эмч, мужаан, тогооч, сурвалжлагч, орчуулагч, хуульч, шvvгч, зочид буудлын болон казиногийн эзэн, худалдаачин зэрэг болно. Нумын ордны эрүүл мэнд Нум нь ихэвчлэн спорт маягийн хєгжсєн биетэй, эрvvл нийрэг, урт удаан наслахдаа ухаан нь саруул ба ой тогтоомж нь сайн хэвээрээ л vлдэнэ. Ерєнхийдєє эрvvл мэнддээ анхаарал тавьдаг /эрт унтана, дунд зэрэг уудаг/ учир нь амьдралын идэвхтэй хэв маягаар амьдрахад нь хэрэгтэй. Гэвч хааяа єєрийн хєнгємсєг зангаас болон хэт идэх ба согтууруулах ундаа уух хандлагатайгаасаа болж эрvvл мэндээ муудуулах эрсдэлтэй. Эмчийн зааваргvй дураараа эм тариа хэрэглэдэг. Тvvний хамгийн эмзэг эрхтэнгvvд ньуушиг, элэг, цєс, гар, мєр, Хєл- ташаа, гэдэс. Бэлхvvс, нурууны гоёо євдєлттэй /люмбаго/ Мєн арьсны євчнєєр євчилдєг /дерматоз/. Таргалах хандлагатай, ихэнх нь нас әхих тусам илvv намбатай болдог, гэхдээ номой ба сул дорой болохгvй. Спортонд дурласнаар гэмтэж болзошгvй, гэхдээ Нум нь євчний эсрэг шаргуу эсэргvvцэж эдгээдэг. Удаан євдєж, оронд удаан хэвтэж чаддаггvй, Нумын эрэгтэй Энэ хvн тєлєв тєвшин, гvн ухаанч хvн. Нумын тэмдэг нь - нумаар сум харваж буй кентавр, энэ нь тvvний хоёрдмолыг билэгддэг нэг талаас маш хєгжсєн, нєгєє талаас эгэл жирийн. Эхний янз бол эрдэмтэн, улс тєрч, гvн ухаанч янзтай. Энэ бол байлдагч, тvvний байлдааны талбай нь лаборатори, танхим, индэр зэрэг болдог. Хэдий тэр хєгжилтэй 6а сайхан сэтгэлтэй ч хааяа хvртэшгvй зvйлд хvрэх гэж зовдог. Тэр их сонин хvн. Дараагийн Нум бол цэрэг, далайчин, далайн дээрэмчин, тэнvvлч, балмад этгээд янзтай. Тэр маш их амьдралын эрч хvчтэй, их идэвхтэй, тvvнд эмэгтэйчvvд их татагддаг. Эрэлхэг зоригтой, номхотгошгvй, хєцєлгєєнтэй, адал явдалд дуртай. Тvvний хамгаалж, ємгєєлж эсвэл тэмцэж байгаа бvхий л зvйлс нь гэрлэхэд нь маш бага хугацаа vлдээдэг. Тvvнийг єєртєє татахын тулд юуны ємнє унаж яваа морьноос нь буулгаад, тvvнийг ямагт хvрээлж байдаг тойрон хvрээлэгчидээс нь холдуулах хэрэгтэй. Тэр таныг агаарт шидэж харин барьж авахаа мартаж мэдэх хvн . Нум нь их єєдрєг vзэлтэй, тун итгэмтгий, гэнэн учир ихэвчлэн гэнэддэг. Гэвч тэр хоосон мєрєєдєгч биш. Тvvний мєрєєдєл боломжгvй, бодлогогvй мэт харагдавч танин мэдэх, логик тал нь зvйд нийцсэн байдаг. Тэгээд ч хvмvvс тvvний тэмvvллийг сайшаадаггvй мєн биелэхээс нь ємнє vгvй хийхийг хичээцгээдэг. Хувь заяа нь тvvнд ямагт туслаж байдаг азтай хvн ба хааяа бvр шударга биш юм шиг санагдана. Ийм азтай болохоор хувь заяаны хунд цохилтын дараа буцаад хєл дээрээ амархан зогсдог. Энэ нь бас хайр дурлалд ч байдаг. Худал хуурмагт дургvй тул хvний чин vнэн сэтгэлийг ямагт хайдаг. Тvvнийг дайсангvй гэж хэлж болохгvй гэхдээ бусад ордыг бодвол илvv бага. Тэр хvмvvст илэн далангvй сануулга єгснєєр тэд нар нь тvvнд гомддог, гэхдээ тэр хорон санаагvй гэдгийг нь ойлгодог учраас тvvнийг амархан уучилдаг. Нумын дутагдал бол ёс алдах болон анхааралгvй хайнга зан мєн. Гэхдээ тэр зориуд хэрцгий зан гаргадаггvй. Тvvний яриа их шулуун, ямагт vнэн зєв байдаг ба бодож байгаагаа л хэлдэг. Хєгжилтэй ба хорон муу санаагvй Нум ямагт гоёмсог зvйлс бас мэдээж vзэсгэлэнтэй эмэгтэйчvvд рvv тэмvvлдэг. Тэр тєрєлхийн романтик. Нєхцєл байдлаа єєрчлєх хvсэл нь тvvний амьдралын онолыг тодорхойлж байгаа юм. Нумд татагдсан эмэгтэйчvvд тvvнд татагдсандаа их харамсдаг. Нум нь хєнгєн хайр дурлалын харьцааг эрхэмлэдэг. Гэхдээ vнэн шударгаар гэрлэх зорилгогvй байж тантай гэрлэнэ гэж хэзээ ч амлахгvй. Тvvний хайр дурлал нь маш єнгєцхєн байдаг. Танд Нумын илэн далангvй ба vнэнч шударга зан нь таалагдаж болно. Тэр бvр урьд ємнє болсон хайр дурлалаа ярихад нь ч та ДУргvйцэхгvй байх. Хааяа тэр гэрлэх шаардлагатай болдог. Гэхдэә ийм vед эмэгтэй Нь тvрvvлж энэхvv сәналыг гаргадаг. Хэрэв та тvvнийг цагыг нь ТааРУулаадбарьжчадвал танийгтvvнд тохирч байна гэж шийдээд Гэрлэнэ. Гэхдэә ийм гэрлэлт гарцаагvй салахад хvргэнэ. Тvvнтэй холбогдсон эмэгтэйчvvд холбоогоо бодит байдлаас Илvv ирээдvйтэй чухал гэж боддог. Эмэгтэйчvvд бат бєх харьцаанд найдаж байхад Нум нь зєвхєн хайр сэтгэлийн хєнгєн харьцаа хайж байдаг. Нум сээтэгнэх дуртай, гэхдээ тvvнд зєвхєн секс хэрэггvй. Тvvнд олон янзын байдал таалагддаг. Vнэнч шударга сэтгэлтэй тул тvvнийг бараг юм бvхэн дээр єршєєж, уучилж болно. Нумын орд бусад ордтой тохирох нь
Нум Хонь руу хvчтэй татагдана, хэдий эдгээр хоёрт нийтлэг юм их байгаа ч гэрлэлт нь таагvй байна.-татагдаж байсаан байсан Vхэртэй хайр дурлал vvснэ ба харилцан бие биеэ таална. Гэрлэлт нь нийцтэй байна. Ихэртэй гэрлэлт нь таагvй байна.
Мэлхий Нумыг хайрлана, Нумын эрх чєлєєтэй байдал нь их зовооход хvргэнэ. Гэхдээ Нумын амьдралын эрч хvч г єєрчлєх чадвартай. Нум ба Арслангийн хооронд нийтлэг зvйлс их байдаг чин vнэнч, тэсвэргvй, vнэнч шударга мєн адилхан зан араншинтай. Гэрлэлт нь аз жаргалтай байна. Хэдий Охин ба Нvм бие биедээ татагдах ч хоорондох гэрлэлт нь азгvйтнэ. Жинлvvр ба Нум бие биетэйгээ эвээ амархан олно, бат бєх гэр бvл болно. Хилэнц ба Нум нь бие биеэ хvндэлдэг, тэдний хооронд нєхєрлєл ба хамтран ажиллах иь амархан . Матар, Нум хоёр олон нийтлэг сонирхолуудтай, Матрын чухал байдал Нумд нэмэр болно. Бие биедээ татагдвал аз жаргалтай гэр бvл болно. Хумхтай гэр бvл болвол нийцтэй байна. Хоёулаа идэвхтэй, хєдєлгєєнтэй, бие биеэ их таашаана.
Нумын ордны хайр дурлал
Нум нь Галд харъяалагддаг тул гал асахад агаар хэрэгтэй учраас Агаар эсвэл гал махбодиос найз нєхдєє ба амьдралын ханиа сонгосон дээр. Устай харшиж, газартай зєрчилдєнє. Нум нь галын тэмдэг ч Хониных ба Арслангийх шиг vнсэн доторх цог мэт тайван гал биш. Нумын гал нь нэг бол гэнэт аянга цахилгаан мэт цахиж нэг бол гэнэт алга болдог. Заримдаа тvймэр мэт. Сумаа хаашаа харваснаас шалтгаалж Нум ньхоёр янз байдаг. Эхний Нум нь дээшээ, оюун санааны оргилд тэмvvлсэн байдаг. Бvх талаараа єєрєєс нь илvv, давуу, тєгс тєгєлдєр хvнийг хайдаг. Цэвэр ариун тачаал хvслийг сонгосон хvнтэйгээ хуваалцдаг. Дараагийн Нум нь уудам, далайцтай зорилгыг сонгодог. Биелшгvй мєрєєдєлд автдаггvй. Тvvний хайр дурлалын бай хязгааргvй. Хайр дурлал нь тvvний хувьд спорт, адал явдал юм. Нум бол ганц биеийн тэмдэг. Тэр амархан дурлаж бас амархан хєрдєг. Нум нь гэрлэхээ хурдан шийдэж чаддаггvй, цаг хугацаа их авна. Тvvнийг "барьж авах" тун хэцvv. Харин нэгэнт л гэр бvлтэй болохоор шийдсэн бол гэр бvл нь их аз жаргалтай болно. Азгvй гэрлэлт ховор тохиолддог. Хайр дурлалдаа тийм ч романтик биш гэхдээ сонгосон хvнийхээ зєвхєн сайн зан чанаруудыг л олж харахыг хичээдэг мєн чин vнэнчээр ханддаг. Тэр ємчєрхєг зантай биш, тvvнд хардалт байдаггvй. Тvvнийг vнэнч биш гэдэгт нь буруутгавал тэр тэвчиж тэсэхгvй. Хэрvvл хийснийхээ дараа гэмшиж эвлэрэхийг хичээдэг. Нумын эрэгтэй нь ч, эмэгтэй нь ч эргэн тойрноос ялгарч байгаа хvнийг сонгодог. Энэ хvн нь єєр нийгмийн єєр орны єєр шашны хvн байж ч болох ба єєр орон руу шилжин тэндээ амьдарч чадна. Хотын захад амьдрахыг эрхэмлэдэг, тvvнд нар, агаар их хэрэгтэй. Эрх чєлєєг мэдрэх дуртай. Чумам амьдралыг баяр болгож чаддаг ховор чадвартай, спортоор хичээллэх, єєрийгєє боловсруулах, аялах ба гvн ухаан зэрэгт цаг гаргадаг. Нумын бэлэг Тэд Хонины ордныхонтой адил спортын хорхойтнууд. Тэгэхээр бємбєг, vсэрдэг, хєдєлдєг тоглооом, хуурцаг гээд бэлэгний сонголт их гэсэн vг. Vнэтэй vзэг, асаагуур авах гэж цаг заваа vрэх хэрэггvй. Ийм бэлгэнд та хичнәэн их мєнгє зарсан ч гэсэн тэд vvнийг тоохгvй. Тоохгvй гэдэг нь хэрэглэхгvй л гэсэн vг.
_________________ Толинд дурласан бүсгүй...
|