| #AsuultSambar : https://forum.asuult.net:443/ |
|
| � Гишүүдийн зохиосон шvлэг /Шүлэг бичмээр байвал энд/ https://forum.asuult.net:443/viewtopic.php?t=179044 |
18 хуудас 19 |
| Зохиогч: | D-Will8 [ 6-р сар.09.12 6:27 am ] |
| Постын сэдэв: | Re: � Гишүүдийн зохиосон шvлэг /Шүлэг бичмээр байвал энд/ |
Эх нутаг, Эрх чөлөө таны бодолд Их Монгол улсын минь Эх түүхийн нугачаанд Эгэл олон ардын минь Чин сэтгэл хүсэлд Эрх чөлөө чи хамгийн үнэтэй нь байсан биш үү? Хатан зоригт Монгол түмний минь Халуун амь бүлээн цусаар Халх голын ариун шороонд Хамт нойрссон ахан дүүсд Эх нутаг, эрх чөлөө чи хамгаас нандин байсан биш үү? Газар нутгаа хамгаалж Галын дөл шиг бадарсан Идэр залуу хүсэл цэргийн албанд татагдсан Энх цагийн эхлэл Эрх чөлөө чиний төлөө Нэгэн цагийн залуучууд Алтан амиа зориулж байсан юм. Одоо тэгвэл эх нутаг эрх чөлөө минь чи ямар үнэтэй байна вэ? Шунал нь ихэдсэн хүмүүсийн ашиг сонирхлын талбар болж Эх нутгийн минь баялаг Эх түүхтэй минь хамт Хэдхэн төгрөгөөр солигдож харах нүдэнд нь бууж байна гэж үү Эх орондоо гологдсон хэрмэл хэдэн жуулчинд Эзэн хаан шиг тансаглах Эрх дархыг нь өгчихөөд Энд тэндгүй дайралдах Эрээн бичигний цаана Эрх чөлөө минь чи жинхэнэ утгаараа хязгаарлагджээ. Харсан ч хараагүй юм шиг өнгөрөх хүмүүс олон болж Мэдсэн ч мэдээгүй мэт царайлах хүмүүс дийлэнхи болж Эх орон минь чиний Эрх чөлөө ололтыг Энд тэндгүй үгүйсгэх Харь номтон олон болж дээ Эрхэм нандин шүтээн Газар нутгийг минь харин Лиценз гэсэн нэрээр гаднынханд тэд худалдаж байна. Монгол хүн гэдэг Дуудлага ариун энэ нэрийн Монгол гэдэг улсынх нь Ариун дагшин энэ нэрийн Эрхэмлэн үзэх ёс заншил Эх нутаг эрх чөлөөтэй нь Эгнэгт дарахыг санаархах болж дээ Төр түшсэн түшээд минь Төрөө дээдэлдсэн ардууд минь Эх, нутаг эрх чөлөө таны бодолд тэгвэл Юунаас ч илүү үнэтэй биш гэж үү Бид юунаас болж, яагаад ингэтлээ доройтов Бид эх орондоо хайртай Бид эрх чөлөөндөө хайртай Бид Монгол гэсэн нэрээр Дэлхийн туурийг тамгалсан Буурал түүх Хувь заяандаа бас хайртай. Тийм биш гэж үү? Засваргүй |
|
| Зохиогч: | D-Will8 [ 6-р сар.19.12 6:49 am ] |
| Постын сэдэв: | Re: � Гишүүдийн зохиосон шvлэг /Шүлэг бичмээр байвал энд/ |
Хавар цагийн тоололд Хатан яргуй дэлбээлэхэд Хайрт эхийн хэвлийгээс Хүний орчлонд мэндэлсэн юм Эцгийн минь гал дээр ирээд эхийг минь баярлуулж төрсөн Энхрий хайрт охиндоо би Амьдралд минь тохиосон эрхэм бүхний Хамгийн үнэн нэгэн тусгал гэж Булбарайхан бяцхан охин чинийхээ Буурал Орчлонд дуудах нэрийг Үнэгчлэн нойрсох зүүдэн дунд чинь Зүүн чихэнд аяархан шивнэсэн юм. |
|
| Зохиогч: | Spring_snow [ 6-р сар.20.12 12:49 am ] |
| Постын сэдэв: | Re: � Гишүүдийн зохиосон шvлэг /Шүлэг бичмээр байвал энд/ |
Хайртай хүний дүр эсгэн Харцаа над руу бүү илгээгээрэй Дулаахан нудэнд чинь би дасаад Дэндүү ихээр чамайг хайрлачихбал Андуурсан дурлалаас минь эмээгээд Аз жаргал минь нисээд одохын цагт Хайр минь чи хаана байна гэж Хаанаас би хайх билээ .. /Zohiogchiig ni meddeggui ee uuchlaarai/ |
|
| Зохиогч: | ADN [ 6-р сар.20.12 12:58 am ] |
| Постын сэдэв: | Re: � Гишүүдийн зохиосон шvлэг /Шүлэг бичмээр байвал энд/ |
хөөх асуултынхан чинь бүгд шүлэгчид юм биздээ. ёс болгоод нэгийг үлдээчий. |
|
| Зохиогч: | Jintana [ 6-р сар.20.12 2:42 am ] |
| Постын сэдэв: | Re: � Гишүүдийн зохиосон шvлэг /Шүлэг бичмээр байвал энд/ |
Бороо шивэрнэ Бодол хөвөрнө Нулимс урсана Нэрээ санана |
|
| Зохиогч: | D-Will8 [ 6-р сар.21.12 8:58 pm ] |
| Постын сэдэв: | Re: � Гишүүдийн зохиосон шvлэг /Шүлэг бичмээр байвал энд/ |
Шөнө дундын үеэр зүүд нойр минь хулжиж Бодлын бяцхан сүлжээнд оюун ухаан минь өнжиж Шүлэгийн нэгэн мөртүүд хором тоолон бууж Буурал энэ хорвоод бодрол нэмэн бичигдэнэ Насан өтөл болж энэ бие минь үрэгдэхэд Шүлэг минь харин чи үлдэж хоцрохдоо Хүн уншихгүй бичгийн Номын нэгэн хуудаснаа тоосонд дарагдаж болох хэдий ч Хүний сэтгэлд өнжсөн, бодол оюунд нь тунхагласан Нэрт хүмүүсийн найраглал адил Хорвоо ертөнцөөс харин хэзээ ч мартагдаж үл болно. |
|
| Зохиогч: | Garidmagnai [ 6-р сар.21.12 9:14 pm ] |
| Постын сэдэв: | Re: � Гишүүдийн зохиосон шvлэг /Шүлэг бичмээр байвал энд/ |
5-р ангидаа зохиосон шүлэг минь А-аас эхлээд Я хүртэл заасан Ачиж багш минь миний бурхаан Аливаа бүхнээ надад зориулсан Авъяаслаг багш минь миний ээж ээ Төрхөөс минь намайг мэдэхгүй ч Төрсөн эх шиг минь хайрласан Түмний ачтан багшдаа Түүнээс нь илүү хайртай !!! |
|
| Зохиогч: | D-Will8 [ 6-р сар.25.12 3:20 am ] |
| Постын сэдэв: | Re: � Гишүүдийн зохиосон шvлэг /Шүлэг бичмээр байвал энд/ |
Хаврын үдэш чинь гэрт чинь хоноглож Хонгор чамдаа л хоргодон байхдаа Зүггүй хүсэлдээ дийлдээд Зүрхлэж чамайг нүцгэлэхдээ Хөвгүүн биеэрээчам дээр зочлож Охин насыг чинь үдэш нь үргээж Аяархан гинших чиний л дуунаар Хүүхэд насаа 2-ул үдсэн 10-н жилийн гэгээн дурсамж Анхны хайр минь ариухан ч : байждээ. |
|
| Зохиогч: | uugana_cf [ 6-р сар.26.12 12:32 pm ] |
| Постын сэдэв: | Re: � Гишүүдийн зохиосон шvлэг /Шүлэг бичмээр байвал энд/ |
Онцгой нэгнээ зүрхэндээ нэрлэж Омголон хүслээ шүлгэндээ тэрлэж Орхигдсон хайраа сэтгэлдээ дурсаж Орчлон хорвоог ганцаараа туулах тавилантай нэгэн___ |
|
| Зохиогч: | D-Will8 [ 7-р сар.25.12 12:04 am ] |
| Постын сэдэв: | Re: � Гишүүдийн зохиосон шvлэг /Шүлэг бичмээр байвал энд/ |
Ардууд гэдэг гэнэн хүмүүс Хуурч мэхлэхэд амархан хүмүүс Халамж хүртэн хоол горьдоод Банкны урд шахцалдан зогсдог Индэрийн өмнө цомцойн зогсоод Итгэл төрүүлмээр уран яриж Хятад нөхдөөс зээлсэн мөнгөө Аравтын нэгжүүдээр тараан өгөхөд Улсаа худалдсан биднийг харин ''Баатар'' гэж хамгаалах хүмүүс гэж Шунахай ноёдын шүлс асгарч Алт мөнгөнд сэтгэлээ өгч Ард олноо мартсан түшмэлүүд Энэ цагийн гутамшигт түүх Ардууд гэдэг гэнэн хэдий ч Ухаан хүрээ дэлхийг хэмжинэ Хуурч мэхлэхэд амар байвч Хаанаас ч гэсэн та нарыг олно Цаг хугацаа улиран одож Үнэний түүх бичигдэн үлдэхэд Өнөө цагийн луйврын хэлхээс Хятад ноёдын төрийн чихээс Булхай ноёдын бузгай баяжилт Урт удаан наслалгүй Өнө хойчид түүх болж Сургамж болон бичигдэн үлдэг |
|
| Зохиогч: | Spring_snow [ 8-р сар.15.12 12:54 am ] |
| Постын сэдэв: | Re: � Гишүүдийн зохиосон шvлэг /Шүлэг бичмээр байвал энд/ |
Уйллаа гээд нийлдэг байсан бол учрах цаг хэдийн болсон Уйтгарлалаа гээд ирдэг бол уулзах цаг аль хэдийн болсон Уулаа гээд уужирдаг бол баясах цаг аль хэдийн болсон Урслаа гээд ширгэдэг бол нулимс дуусах цаг аль хэдийн болсон Урвайлаа гээд буцаад ирэх бишдээ март Уцаарлалаа гээд шийдэгдэх бишдээ инээ Уужим ухаантай амьдрал чамд надад хэрэгтэй... |
|
| Зохиогч: | D-Will8 [ 8-р сар.19.12 3:31 am ] |
| Постын сэдэв: | Re: � Гишүүдийн зохиосон шvлэг /Шүлэг бичмээр байвал энд/ |
Саваагүй гэнэн насны минь Бүдэрч явсан өдрүүд минь Бүдгэрч үлдсэн дурсамж минь Зүүд нойронд минь айлчлаж Сэтгэл санаа үймрүүлсээр Унтах нойрноос минь хасч Ухаан бодлыг минь уймруулсаар Гэмшил төрүүлж шаналал авчрах Өнгөрсөнд үлдсэн зурвасхан дурсамж минь чи Эдүгээ намайг дахин бүү зовоо |
|
| Зохиогч: | D-Will8 [ 2-р сар.15.13 4:33 am ] |
| Постын сэдэв: | Re: � Гишүүдийн зохиосон шvлэг /Шүлэг бичмээр байвал энд/ |
Монгол гэж нэрээр овоглон Дэлхийн дайтыг хэмжиж явсан Босоо заяат нүүдэлчдийн Дайчин алдарын уухайнд өссөн Тэнгэр угсаатай Монгол хүн Алдар нэрийн оргилд хүрсэн Агуу тэр дайчин эрсийн Чин зоригийн хөвчлүүр болж Зүрхэнд нь мандсан тал нутгийн Энэ цагийн эзэн нь байх ёстой Эрхт Монголын иргэн юмсан. Зуун зууны түүхийн тоосонд Эх түүх минь бүдгэрч Зуун зууны амьдралын нугачаанд Эрхт ард минь зүдэрсэн ч Орчин цагийн соёлын хувьсгал Цаг үеийн чимээгүй тонуул Төрийн эрхмүүдийн соёлжсон дээрэм Харь улсын өлөн гийчдийн Арчаагүй явдал улайрсан шуналыг Даваад гарах тэнхээтэй уужим сэтгэлт Монгол хүн Угаас Монгол түмэнд минь Амар цаг гэж байгаагүй юм Бэрх цагийн нугачаанд тэд Бяд сууж өссөн юм Хатуу цагийн эрхэнд тэд Оюун тэлж хүн болсон юм Үе үеийн дэлхийн түүхэнд тэднийг Зэрлэг бүдүүлэг нүүдэлчид гэдэг Тал нутгийн минь түүхэнд минь харин Чинхүү зоригт дайчин баатрууд гэдэг Шавар байшинд шавааралдаж Дэлхий ээжийн цээжийг ухсан Соёлжсон гэж суурин амьдрах тэдний хажууд Энэ нутгийн баатар эрс Тал дүүрэн малаа хариулж Эх болсон дэлхийгээ шүтэж Өөрсдийн гэсэн соёлын хүрээгээ Өв уламжлаж үлдээж ирсэн юм. Бид тэднийг Байгаль эхийг сүйтгэж Энд тэндгүй сэндийчэж байхад нь Бид тэднийг Эх захгүй алалцаж Эд хөрөнгөндөө живж байхад нь Монгол нутгийн минь баатар эрс Нэг бус удаа цэрэглэж Нилээн хэдэн жил засаглаж Оюуны цар хүрээгээрээ Олон улсыг мөхөөж Зөв зам руу хөтлөж Хөгжлийн гарцыг нь зааж Дайчин уухайгаа дуурсгаж Давхиад өнгөрсөн төдий л юмсан Төдөлгүй тэд эргэж эх нутгаа зорьсон юм Олон олон улсын түүхэнд Зэрлэгүүд л гэж үлдсэн юм. Энэ дэлхийн түүхэнд Эрэлхэг дээдсийн минь үйлс Түүх болон үлдэхэд Эрт эдүгээ хожимоо ч бас Энэ түүхийг давах агуу үндэстэн төрөөгүй юм. Энэ нүүдэлчдийн ачаар Улс улсын түүхэнд соёлын хувьсгал эхлэсэн юм. Энэ нүүдэлчдийн ачаар Энэ дэлхий даяарчлагдсан юм. Их урт шүлэг юм бага зэрэг танаад оруулав. |
|
| Зохиогч: | D-Will8 [ 2-р сар.15.13 4:34 am ] |

| Зохиогч: | Spring_snow [ 3-р сар.14.13 12:08 pm ] |
| Постын сэдэв: | Re: � Гишүүдийн зохиосон шvлэг /Шүлэг бичмээр байвал энд/ |
Хорин хэдтэй бүсгүйчүүдэд шүлэг зориулахын учир... Хорвоогийн сайхан өдрүүд хоног хоногоор өнгөрсөөр байна Бие сэтгэл хоёр чинь цагийн тоосонд дарагдсан хойно Битгийн харамсаасай, гэхдээ... Харц булаам залуу гараас чинь нэгэнт хөтөлсөн бол Хаашаа ч дагуулсан яадаг юм бэ, юу ч битгий асуу Гэрэл цацарсан нүдээрээ үлдээч гэж гуйхад нь Гэрлүүгээ яараад яах нь вэ, тэнд чинь дурлал байхгүй Халуун нүцгэн биеэрээ нойрмог цэцэгсийг сэргээж Хацрынхаа энгэсгийг арилтал бороон дунд үнсэлц Бурханаас зээлдэж авсан үзэсгэлэн гоо бүхнээ Буцааж өгөхөөс л хойш харамлаад юугаа хийх вэ Магадгүй үүнээс хойш хавар ахиад ирэхгүй Маргааш үхнэ гэж бод, дурлаж чи амжихгүй Хайрын энэ орчлонгийн нам гүмийг эвдэн байж Хавартай хамт ирсэн дурлалыг битгий буцаагаарай |
|
| Зохиогч: | Spring_snow [ 5-р сар.06.13 12:53 am ] |
| Постын сэдэв: | Re: � Гишүүдийн зохиосон шvлэг /Шүлэг бичмээр байвал энд/ |
Амьдрал бол жүжиг юм байна Адармаатай энэхүү жүжиг Намайг тойроод тоглогддог юм шиг Нэг л итгэх итгэлээр минь хүртэл Нэргүй тэр жүжигчид Нээрэн сайн тоглолоо Жүжиглэж амьдрах тэр хүмүүсийн Жинхэнэ төрх нь илрэнэ гэж үгүй Тэд энэ байдлаа энэ чинь амьдрал шүү дээ хэмээн ярьцгаах юм. Эх сурвалж: ФБ дээрх шүлгийн хуудаснаас авав. |
|
| Зохиогч: | bayarmonh [ 5-р сар.17.13 4:01 pm ] |
| Постын сэдэв: | Re: � Гишүүдийн зохиосон шvлэг /Шүлэг бичмээр байвал энд/ |
Айл гэрийн дээдийн шүтээн Агуу дээдсийн үнэн түүх Морьтон ардын дээдийн шүтээн Монгол түмний нууцын товчоо. |
|
| Зохиогч: | bayarmonh [ 5-р сар.17.13 4:03 pm ] |
| Постын сэдэв: | Re: � Гишүүдийн зохиосон шvлэг /Шүлэг бичмээр байвал энд/ |
Яаж зүгээр байхав гэж бодоод нэгийг оруулчлаа. |
|
| Зохиогч: | D-Will8 [ 8-р сар.05.13 10:27 pm ] |
| Постын сэдэв: | Re: � Гишүүдийн зохиосон шvлэг /Шүлэг бичмээр байвал энд/ |
Зүгээр л суухаар аманд шивнэгдэх шүлгийн хэмнэл үгсийн чуулган Дэвтэрт бууж нэгэнтээ бичигдэх нь Төрт улсын тухай байж Дорнын салхинд морьтой давхисан Баатар эрсийн зоримог царайнд Монгол гэдэг нэр нь Сүр хүчин нэмж байсан юм. Эгнэшгүй төрийн мохошгүй зоригт Дайчин уламжлал саруул ухаант Тэнгэр хөвгүүн эгэлгүй нэгэн Хаан эзний зарлигийн дагуу Харь улсыг доройтуулж сөгдүүлэхээр Аян дайнд мордсон нь энэ. |
|
| Зохиогч: | baaksi [ 8-р сар.06.13 6:10 pm ] |
| Постын сэдэв: | Re: � Гишүүдийн зохиосон шvлэг /Шүлэг бичмээр байвал энд/ |
жаалхуу залгуурлуу хоер хуруугаа хийжээ жаахаан унс улдсэнийг нь сонинд хамж авчээ |
|
| Зохиогч: | D-Will8 [ 10-р сар.08.13 3:03 am ] |
| Постын сэдэв: | Re: � Гишүүдийн зохиосон шvлэг /Шүлэг бичмээр байвал энд/ |
Монголын маань ирээдүй бүдэгхэн биш гэрэлтэй байг. Маргаашийн нар үдийн нар шигээ хурц байг Монгол түмний минь үзэл санаа Мөнх тэнгэр лугаа цэлмэг байг Мундашгүй олон хятадууд Мөдхөн зайлаад өгөөсэй дээ. Мөхөж байгаа үндэстэй гэж Монголчуудыг нэрлэж байна тэд. Мянган жилийн түүхээ Үнэлэж болшгүй ёс суртахуунаа Хорин жилийн дотор үгүйрүүлэн сүйрүүлж Устган доромжилж хууль нэртэй томъёололоор Биднийг тэд хуурч байна. Үдийн зоог барихдаа Мөхсөн гэж ярина Мянган жилийн түүх чинь Манайх гэж өмчилнө. Агуу баатар хаан чинь Хятад гэж үлдэнэ Харин тэр үед та нар Түүхэндээ л Монгол л гэж үлдэнэ Танай түүхийг бид хүссэнээрээ бичнэ гэж омогшино Манай газар байгаагаа ухаар гэж гоншигононо. Гарын жавтий хүртээд Цагдаа гэж орилно Онгироо цагдаа нь ирээд Хужаа эзнээ өмөөрнө. Шастир түүхээ хамгаалдаггүй улс гэвэл Монголоо Хүн олноо өмгөөлдөггүй Цагдаа гэвэл Монголынхоо Гал голомтоо сүйтгүүлчээд хараад суух нь Монголчуудаа Гадны мөнгөн тэмдэгтээр гүйлгээ хийдэг нь Монголчуудаа Төр улс маань нэг л явцгүй байх юм манайхаан Түмэн олны минь хүн чанар салхинд хийссэн байна Монголчуудаа Түмнээ өмгөөлдөг цагдаа ч гэж алга Төрөө төлөөлчих ихэс ч гэж алга Нутгаа хамгаалах цэрэг эрс ч алга Улс МОНГОЛ мааны нэг л эзэнгүй айл шиг болсон юм уу даа Дор бүрнээ л хувиа хичээнэ Ихэс дээдэс нь суудлаа булаацалдана. Охид нь биеэ үнэлэнэ Эрс нь архинд умбана. Залуус хоосон мөрөөдөнө. Улсаа бодох нь цөөнхи болж дээ. Даяарчлалын эрин зуунд Дэлхий ээж хөрвөж Харь орны соёл Хайртай Монголд минь ноёлож Үндсэрхэг үзэлтэй нь гадуурхагдаж Үйлийн үрээ шоронд эдлэж Үхэхээс наагуур шоовдорлогдож Үнэнийг эрсэнийг нь ялтан болгож. Хууль нэртэй томьёололоороо Хаа сайгүй тунхаглаж байна. |
|
| Зохиогч: | Rudoll [ 10-р сар.09.13 1:42 am ] |
| Постын сэдэв: | Re: � Гишүүдийн зохиосон шvлэг /Шүлэг бичмээр байвал энд/ |
. |
|
| Зохиогч: | Green Wood [ 10-р сар.09.13 9:51 pm ] |
| Постын сэдэв: | Re: � Гишүүдийн зохиосон шvлэг /Шүлэг бичмээр байвал энд/ |
Өрөөний цонхоор сарны туяа орж ирэхуйяа Өвч биеийн чинь гоо сайхан харааг булаамуй дор Өөрийн эрхгүй хувцсыг чинь тайчин урснаа цухас санах төдийд ... хаха. Ийм л мөрүүд санаанд орж байна даа. Цааш нь бичих гээд бяд хүрсэнгүй. Бичсэн хойноо мөр хооронд ямар нэг холбоос бий эсэхийг нүдээ гархилтал хараад эс олов |
|
| Зохиогч: | Atheist [ 1-р сар.24.14 8:59 am ] |
| Постын сэдэв: | Re: � Гишүүдийн зохиосон шvлэг /Шүлэг бичмээр байвал энд/ |
gashuun dars chi minii sain nz ganiharj gantsaardahad dem boldog rashaan gachlintai amidraliin min tur amralt gantshan chamd l bi unenee ochdiyo ### buudger amidraliin manand tooroldoj bug chutgurtei shunujin nairlahdaa burhanii taallaar bus ooriinhoo temuulleer buruu zamnaliin haalgiig bi tatlaa |
|
| Зохиогч: | alfie [ 2-р сар.27.15 6:31 pm ] |
| Постын сэдэв: | Re: Өрөөнд... |
Ишлэл: 1000 өдөр 1000 шөнө.... Өрөөндөө дахиад би ганцаараа суулаа Өөрийн гэх ганцаардлаа тэврээд мэгшин уйллаа Нулимс биш, сэтгэл урсаж Цус биш, чи урсана Амьсгалах тоолондоо би чамд хайртайгаа мэдэрдэг намайг уучил Алхах бүрдээ би чам руу тэмүүлдэг намайг өршөө... Чамгүй бас чамтай аль нь ч надад ялгаагүй Чамайг л инээж байвал бусад нь падгүй Би эр хүн болхоороо дурлаж хайрладаг үүнийг чи мэддэг үү? Би эр хүн болхоороо хүсэж цангадаг үүнийг чи ойлгодог уу? Би эр хүн болхоороо бас халамцаж хөлчүүрхэдэг юм Би эр хүн болхоороо эмзэглэж шаналдаг юм... Мянган шөнө, мянган өдөр яг одоо өнгөрж байна Мянган тамхи, мянган дуу яг одоо дуусаж байна Даан ч чи мэдэхгүй бас мэдэхгүй.... Дурлалын минь өмнө чи нүдгүй бас чихгүй Дутагдалын минь өмнө харин чи хэлтэй бас нүдтэй Бүхий л мөрөөдлөө шүлэг болгон дэмий сараачна Байгаа үнэнээ би цагаан цаасан дээр хараар орилно Бархирхад хүртэл хоолой хүрэхгүй үнэн Бараан өнгийн бэхэнд хувилан буухад эгдүүцнэ Болоогүй байна дуусах Би хаанаа ч хүрээгүй байна Бухимдал бензин шиг цээжинд минь шатаж Бүлээн зүрх мөс шиг дотрыг минь хайрна ![]() |
|
| Зохиогч: | D-Will8 [ 6-р сар.01.22 4:21 pm ] |
| Постын сэдэв: | Re: � Гишүүдийн зохиосон шvлэг /Шүлэг бичмээр байвал энд/ |
???? |
|
| 18 хуудас 19 | Бүх цагууд UTC+09:00 |
| Powered by phpBB® Forum Software © phpBB Limited https://www.phpbb.com/ |
|