Ишлэл:
Nohoitoi haritsuulahad muur hunii ami nasand baga hurdeg ch ene ni nohoi muu, muur sain gesen ug bish..... Nohoi tom, jijig yanz bur baidag..... Tegeed nohoi ertneesee an hiih, eznee hamgaalah tal deer iluu ashiglagdaj irsen.... Ter pittbull ugaasaa gahai, nohoinii erliiz bishuu?.....
Muur ch gesen ashig tustay amitan shd..... Muur bol nohoig bodwol iluu bie daasan amitan..... Hunii, humuusiin sain muu tuuh mash olon baidag sheg, amitan ch saihan muuhai olon yum bii shdee.... Jishee ni nohoi ezen ruu gee dairsan tohioldol mash olon baigaa......
Za ter muur urduur guiheer muu gedeg bol yostoi hudlaa.... Yahaw hun tegeed surchihsan bol oorsdiin l medeh hereg..... Zugeer l muur bol muu gedgiig l itguuleh gej zohioson balai yria..... Muuriig bur belgedelee bolgoj baisan uls ch baidag shuu......
Муур хүний амь насанд хүрсэн нэг ч тохиолдол байхгүй. Муурын төрлийн зэрлэг амьтад барьсан тохиолдол байдаг ч яг гэрийн тэжээвэр муурны дайралтанд өртөж өнгөрсөн хүн байхгүй. Гүүглээр хайлаа алга гэж байна.
Мэдээж ямар ч муу гэрийн тэжээвэр амьтан гэж байхгүй. Муу, ямар ч мэдлэггүй, залхуу амьтан тэжээдэг хүмүүс л тухайн амьтнаа муу болгож харагдуулдаг. Яахав тэжээх тал дээр муур нохойг бодвол арчилгаа, цаг хугацаа зарцуулалт арай багатай. Ирээдүйд учруулах хохирол, эрсдэл нь ч бага.
Одоо нохойгоор хамгаалуулах найдвартай ч юм уу дөө. Тэгсэн дор хаалганыхаа түгжээг сайжруулах, эсвэл илүү аюулгүй газар нүүж амьдрах хэрэгтэй байхаа. Хамгаалалтын нохой гэж мэргэжлийн хамгаалалтын нохой сургагчын сургасан, мэргэжлийн хамгаалагч нохой гэсэн үнэмлэхтэй нохойг л хэлнэ.
2 өөр төрлийн амьтдаас амьд амьтан төрдөггүй. Нэг ангид багтах нохой, чоно хоёрыг нийлүүлж болно. Гэхдээ гарсан төл нь гэршдэггүй, байгаль дээр ч амьдрах чадваргүй ихэнхдээ шууд устгадаг. Сарлаг, үхэр хоёрыг нийлүүлж болдог гэхдээ гарсан төл нь цааш үржих боломжгүй байдаг.
Дэлхий сүйрнэ гэдэг шиг муур дайралдхаар муу ёр гэдэг зүгээр л мухар сүсэг. Одоо тэгээд АНУ ч юм уу мууранд хайртай хэдэн сая мууртай газар очхоор хаашаа аль замаар нь явхын бэ? Тэгээл зүгээр муур болж төрснийх нь төлөө үзэн ядаад байж болохгүйшд.
Нэрний тухайд бол Felis catus гэж нэрлэгддэг амьтан юм байна. Энэ нэрийг утгачилан, үг, авиа зүйн төвшинд тайлбарлаад өгөөч?
