#AsuultSambar :
https://forum.asuult.net:443/

� Гишүүдийн зохиосон шvлэг /Шүлэг бичмээр байвал энд/
https://forum.asuult.net:443/viewtopic.php?t=179044
16 хуудас 19

Зохиогч:  D-Will8 [ 4-р сар.12.11 11:35 am ]
Постын сэдэв:  Re: Шүлэг бичмээр санагдвал

Зуны шөнийн халууныг яана
Дуртмал бүсгүйн халуухныг яана
Гуалиг биений жавхаатайг яана
Бал шиг уруулын амттайг яана
........................................................
Бадран асах дур хүсэл
Буг чөтгөрийн дүрд хувилахад
Анхилуун үнэртэй
цагаахан бие чинь
Янаг амрагийн ажлын талбар
.......................................................
Зуны шөнийн богиныг яана
Зуурдын амрагийн сайхныг яана
..... ажлын амттайг яана (загасны)
Танхил биений гулигийг хэлэх үү
........................................................
Ахиад учирахад халуухныг хэлэх үү?
Танасан болно

Зохиогч:  D-Will8 [ 4-р сар.12.11 11:38 am ]
Постын сэдэв:  Re: Шүлэг бичмээр санагдвал

Бүдэгхэн ёлтойх гэрлийг даган, бартаа ихт амьдралыг туулахдаа би
Бараан өдрүүд ээлжлэн ирсэн ч, бодол минь цөхрөөгүй
Монгол хүн
Хатуу ширүүн амьдралын нугачаанд, хагацал учрал бүхнийг үдсээр
Хөл минь сөхөрсөн ч сэтгэл минь бөхөөгүй, хатан зоригт
Монгол хүн би
Эхийн хайрын цагаан сэтгэлд, эрхлэн бойжсон эр хүн ч гэсэн
Эргэн дуурсахад баатарлаг түүхтэй, эрэлхэг монголын хойч нь би
Эцгийн сургаалыг эрхэмлэн дээдэлсэн, энгийн нэгэн хүү боловч
Эх түүхийн өлгий болсон, эзэн богд Чингисийн удам би
Эргэх цагийн аясаар хорвоо дэлхий хувьсаж
Эдүгээ бидний бахархал тэртээх зуундаа үлдэж
Эрин зууныг дамжин түүхийн хуудаснаа мөнхөрсөн ч
Яруу алдрыг мөнхөд дуулах чин сэтгэлтэй
Монгол хүн би
Нутгийн минь Хайрханыг хөндөхийн төдийд сэтгэл минь өвдөнө
Нугын минь голыг татрахын төдийд зүрх минь шаналах
Монгол хүн би
Харийн гуйранчдын харгис бодлого өлөн нүднээс
Хамаг монголын газар шороог хамгаалан зогсоход бусдыгаа уриалах
Монгол хүн би
Төрөл нэгт Монголчууд минь таван тивээр тархсан ч
Төрж өссөн Монгол орноо хэнээс ч илүү хайрлах сэтгэлтэй
Омголон зан бардам омгоо бусдаас нуун амьдрах тэднээр
Орчлонд ганцхан Монгол чинь эдүгээ бас дутсаар байна
Буурал дээдсийн ариун голомтыг бусдад хэзээ ч өгч болохгүй
Бүлээн цус халуун амиараа хамгаалж байсныг мартаж болохгүй
Богинохон бодолтой будлиухан төрөөс
Бүхний дээдлэгч бурханаас хүртэл
Алдхан газар атгахан шороогоо сэтгэлээсээ харамлах
Монгол хүн би

Зохиогч:  D-Will8 [ 4-р сар.13.11 11:16 am ]
Постын сэдэв:  Re: Шүлэг бичмээр санагдвал

Хар дарсан зүүд шиг өнгөрсөн амьдралыг минь
Хальтхан ч байсан битгий сөх
Би шаналдаг юм
Алдаж явсан үеийг минь
Ахин та нар бүү сөх
Би гунигладаг юм
Дарвиж байсан үеийг минь
Дахин та нар бүү сөх
Би цөхөрдөг юм
Тэнэглэж байсан үеийг минь
Тэгээд бас битгий дурс
Би айдаг юм
Зовоож явсан насыг минь
Зурвас ч гэсэн бүү дурс
Би уйлдаг юм
Эрхлэж явсан үеийг минь
Эргүүлж бас бүү дурс
Би гайхдаг юм

Онгирч байсан насыг минь
Онгичиж бас битгий дурс
Би алдсан юм

Омголон басан үеийг минь
Онцлож ч та нар бүү дарс
Би гэмшдэг юм
Дор бүрнээ нэг бадагтай юм гэхдээ дэмий биздээ

Зохиогч:  D-Will8 [ 4-р сар.18.11 9:54 pm ]
Постын сэдэв:  Re: Шүлэг бичмээр санагдвал

Эх нутгийн чинь уулс сүлдгүй болоод

Залуус минь та нар

Харийн орон руу тэмүүлэх болов уу

Өндөр байшин өргөн зам нь

Өндөр соёл өнгөлөг байдал нь

Утаатай хот түгжирсэн зам

хогтой гудамж, ууртай царайнаас

Илүү болоод тийшээ яарна уу?

Гудамжаар өнгөрөх залуу нь бүсгүй таньд таалагдахгүй байна уу

Бардам зан хайнгадуу үгс нь бүсгүй чамайг айлгаад байна уу

Зам дээр зөрөх бүсгүй залуу таны харцыг булаахгүй байна гэж үү

Хөнгөхөн явдалтай хөөрүү нэгэн гэж

Эсвэл чи чамлаж байна уу

Харийн бүсгүй үзэсгэлэнтэй хэдий ч

насаараа чамтай хамт амьдрах уу

Соёлт ертөнцийн тасархай Монгол нутагт зохих болов уу

Харийн залуус сайхан хэдий ч

Хамт чамтай амьдрана гэж үү

Харь хүний гэргий болвол насаараа чи жаргана гэж үү

Эх нутгаа хоосон гэж залуус та нар зугатааж байна уу

Харь орныг баян гэж тийшээ та нар яарч явна уу

......................................................................................................

Эх орны минь хөрсөн доорхи баялгад

Гадны баячууд ихээр шунаж

Бүтээн байгуулалт нэрийн дор

Баахан Хятадууд алхах болж

Цөөн жилийн настай шавар байшингууд сүндэрлэх болж

Цөөхөн хэдэн хүмүүсийн эрх ашигийн түрийвч болж

Сэндийчэж хаясан газар, ус нь татарсан гол мөрөн

Модоо хяргуулсан ой тайга, зовж зүдэрсэн ард түмэн минь

Өнөөдөр тэдэнд амьдрал уур бухимдлаас илүүтэйгээр

Өөр юуг ч эс өгч чадахын учир

Хөмсгөө зангидаж уцаартай яваа нь тэр биз

Өнөөдөр чи тэднийг харин хачин янзаар битгий хар

Хамаагүй бас тэднээс хачиглаж битгий зугт

Өмссөн хувцас нь ноорхой хэдий ч

Ялгаагүй бид Монгол хүмүүс

Эх нутгийн чинь байдал

Эгэл ардын чинь төрх

Одоо чамд гологдох болж нутгаасаа чи дайжин зугтана уу

Уруул давуулж унагах үгс чинь би

"Монголдоо хайртай "

Тэгвэл чи " Монголынхоо" төлөө юу хийх вэ

"Монгол" чиний төлөө юу хийсэн бэ ?

Эхээс төрөхдөө чи энэ нутгийн эзэн нь

Эрхт төрийн төлөөлөл болж мэндэлэж

Энэ л нутгийн шороон дээр хөл тэмцэн зогсож байхад чинь

Эх орон чинь чамайг ижий хайраар тэтгэж өсөгсөн юм

Эргээд харин чи "Эх орондоо өртэй хүн"

Зохиогч:  kcor_evol [ 4-р сар.23.11 12:49 pm ]
Постын сэдэв:  Re: Шүлэг бичмээр санагдвал

Ишлэл:
Хар дарсан зүүд шиг өнгөрсөн амьдралыг минь
Хальтхан ч байсан битгий сөх
Би шаналдаг юм
Алдаж явсан үеийг минь
Ахин та нар бүү сөх
Би гунигладаг юм
Дарвиж байсан үеийг минь
Дахин та нар бүү сөх
Би цөхөрдөг юм
Тэнэглэж байсан үеийг минь
Тэгээд бас битгий дурс
Би айдаг юм
Зовоож явсан насыг минь
Зурвас ч гэсэн бүү дурс
Би уйлдаг юм
Эрхлэж явсан үеийг минь
Эргүүлж бас бүү дурс
Би гайхдаг юм

Онгирч байсан насыг минь
Онгичиж бас битгий дурс
Би алдсан юм

Омголон басан үеийг минь
Онцлож ч та нар бүү дарс
Би гэмшдэг юм
Дор бүрнээ нэг бадагтай юм гэхдээ дэмий биздээ
:wd:

Зохиогч:  CR7 [ 4-р сар.23.11 12:52 pm ]
Постын сэдэв:  Re: Шүлэг бичмээр санагдвал

Гэнэт сэтгэл минь гэгэлзээд
гэрт гадаагүй догдлоод
Нөгөө охиныг бодоод
Нүдэнд харагдаад болдгүүээ
Нөөтний урд суунгуут
Нүдэнд мөрнүүд харагдаж
Шууд шивхээр шийдэж
Шулуухан ажилдаа орвоо
Гай болтол харин
Гаднаас бацаан орж ирээд
Хамаг онгод унтраагаад
Хайран шүлгээ мартваа

Зохиогч:  D-Will8 [ 4-р сар.23.11 4:30 pm ]
Постын сэдэв:  Re: Шүлэг бичмээр санагдвал

Гурилтай нүүрний будагтай уруулыг бус

Галзуурсан дурлалын хүслийн хязгаарт биш

Будаж гоодоогүй бүсгүйн

булбарай хацрын зөөлөн харцанд

Танхил биений гэгээхэн ертөнцөд

Намайг гэх зүрхний хүсэлд нь

хөтлөгдлөж явсан удаатай

Байгаль эхээс заяасан унаган төрхөөр нь

түүнийг хайрлахдаа

Хэн нэгэн хүнтэй жишиж харьцуулан бодож байгаагүй ч

Харин бусдаас харамлах сэтгэл дагаад бас байсан юм



Хорь гарсан залуу арван хэдтэй охинтой

Амьдрал зохиох гэж будлиж явахдаа

Хэн хэнийхээ тэвчээрийн хязгаарыг

Нэг бус удаа давж байхдаа ч

Болгоно бүтээнэ гэсэн хиргүй

Нэгэн сэтгэл байснаас бус

Өөр санаа агуулж

Илүүг бэдрэх бодол

хэн нэгэнд нь байгаагүй юм

Нэг гэрт хамт амьдарч

Нэг тогооноос хооллож байхдаа ч

Бурхан чөтгөр болж

Булаалдан хэрэлдэж байхдаа ч

Бие биенээ гэх

ариухан сэтгэл байснаас бус

Бялдуучлаж зусардах зангаас

Хол хөндий байсан юм

Хөлсний байрны ханагар өрөөнд

Цугтаа бид амьдарч байсан ч

Ядуу хүний сэтгэлийн зовлон

Ямагт биднээр оролдсоор байсан юм

Харин гэтэл ондоо нэгэн

бидний амьдралыг хүүрнэж байх юм

Болоогүй ээ бас хачирлаад

хулгана зурам хооллож байх юм

Үсгээр хүнс хийж үгээр хүн идсэн

хөндлөнгийн нэгэн хорчинд зориулж

Өнгөрснийг дурсаж учгийг тайлъя

Залуу насны гэгээхэн учирал байснаас бус

Завхай явдлын зурвасхан дурсамж байгаагүй юм шүү

Зохиогч:  tengeree [ 4-р сар.26.11 3:11 am ]
Постын сэдэв:  Re: Шүлэг бичмээр санагдвал

Шаналал минь чихэр мэт амттай
Сайхан он жилүүд байсан сан.
Гэрэл гэгээ дангаараа ноёрхож
Гэм зэм худал хуурмаг хүлээтэй байв.

...би чамд хайртай...
Хань минь, чи минь,
Хайр хамгийн агуу...
Санаж байна, үгүйлж байна...

Чихэр шиг нялуун үгсээр
Чих, нүд, зүрх бялуурч байсан...

Юундаа ч яарсан юм дурлах гэж
Эгч, ээж, эмэг эхийн залуу насыг өмсөх гэж
Эрхэмсэг бардамаар гоо үзэсгэлэнгээ гайхуулах гэж
Ээрч хоргоосон эрсийн харцаар тоглох гэж
Илбэдүүлж нэгэнд нь эрхшээлгэх гэж
Эцэстээ энхэр зүрхээ шархлуулах гэж
Их ч яарсан...

Шаналал минь чихэр мэт амттай
Сайхан он жилүүд байсан сан.
Давс шиг шорвог нулимсны
Даашгүй гашуунд итгэдэггүй байсан сан...

Зохиогч:  tengeree [ 4-р сар.26.11 3:14 am ]
Постын сэдэв:  Re: Шүлэг бичмээр санагдвал

Огт оргүй чиний зөвлөгөөг сонсохгүйгээр шийдлээ. би энд зүгээр л хүссэн амссан мэдрэмжээ, өөрийн амьдралын амт өнгөө дүрслэхийг хүсч байна. надад хэн нэгэнд таалагдуулах нь чухал биш гэдгийг ойлгоход овоо хэд хоног орчихлоо шүү.. хэ хэ....

Зохиогч:  tengeree [ 4-р сар.26.11 3:14 am ]
Постын сэдэв:  Re: Шүлэг бичмээр санагдвал

Чиний залуу нас...


Үнэн бодь ертөнцөд нэгэн шилтгээн бий
Үзүүртээ алтан ганжиртай орой нь бүхнээс өндөр
Эрдэнэс баялаг бялхам дүүрэн гэвч
Эргэн тойронд өргөст харгана, халгай...
Энэ яг л инээмсэглэлийн цаана гуниг нуугдах мэт...

Нэг ч их үзэсгэлэнтэй биш нэгэн бүсгүй
Нисэж буй бүргэдийн даль мэт нэгэн залуу
Хөөцөлдөн, хөгжилдөн, хувь заяандаа талархана
Уйдамгүй, цөхрөмгүй тэдний л аз жаргал...

Мөлхөө цэцэгс шиг удаан өнгөрсөнд талархнам
Мөдхөн энэ цаг хугацаа нисэн одно.
Баяр баясгалан, инээд тэр л харшид байсаан.
Бахархмаар, зүрх минь чамд дэндүү үнэнч байлаа.

Мөнх бусын орчил надтай уралдан
Мөнөөх эрийн санчиганд хяруу унагана.
Зоргоороо он жилүүдийг яалтай билээ гэвч
Золбоо хийморь залуу нас нь эргэн ирнэ.
Чамайг өөртөө өмссөн
Час улаан залуу нас
Чиний хүү
Чиний үргэлжлэл...

Зохиогч:  tengeree [ 4-р сар.26.11 3:15 am ]
Постын сэдэв:  Re: Шүлэг бичмээр санагдвал

Зүүд

Саран доорх шөнийн хоосон зүүд
Сайн санаат Рашийн ивээлийн мутраас адис хүртэж
Салхигүй бүгчим үдшийн огторгуйн чанад дүүлэн
Саруул орчлонгийн орчилд хайрын үлгэр хайлна.

Найгах салхины аясаар навчис хөлд зулсан
Намрын уйтай өнгө сэрүү татсан цагаар
Насан идэр залуусын үггүй харц очтож
Найргийн уянга эгшиглэн бийрийн бүжиг цамнах мэт

Тэнгисийн давалгаа оволзон буцалж
Тэргэл саран уймрах мэт аадрын үүлэнд бүрхүүлж
Тэсгэлгүй айдас хүрч гаслангийн дуу хадавч
Тэртээд үүрийн бүгээн туяа сэмхэн мөлхсөөр орчлонг
бүлээцүүлэх мэт

Хөл гуйвлан тэнцсэн бага нас эргэн ирэх шиг
Хөндийн салхи таатайяа цагаахан хүзүүг
ирвэгнүүлэх шиг
Хөх тэнгэрт өнгө ялдам солонго нумрах мэт
Хүлгийн давхианд идэр хөвгүүн од шүүрэх мэт

Инжинд ирсэн бэлзгээ шинэхэн бэр гээчихээд
Исгэрэх чөтгөрийн атганд эрхгүй сөгдөж
Ичингүйрэн зогсдог бүсгүй нүглийн бугуйлд галзууравч
Илчит нарны туяа өршөөлийн алганд дулаацах мэт

Нугачаат замын тоос сарнайн дэлбээнд дулаацах мэт
Нүдэнд бүртэлзсээр манан дундаас бараа нь
тодрох шиг
Нулимс тоссон мэнгийг өхөөрдөн хайрт минь
үнсэх шиг
Нуурын толионд хоёулханаа хун болон дүүлэх шиг

Сэрээд харвал үзэсгэлэнт одод тоооноор шагайцгаан
Сэрэвгэр хадны энгэрээс туурайн чимээ сонсдон
Мойл хархан нүд сэтгэлд чимээгүйхэн анивчин
Мөрөөдөл амьдрал хослон зүүд үлгэр хайлна.

Зохиогч:  tengeree [ 4-р сар.26.11 3:25 am ]
Постын сэдэв:  Re: Шүлэг бичмээр санагдвал

Зүүд


Уймраа тэнгэр аадарт боолчлогдож
Усан нүд арган хорсож
Уд модны хараал урсаж
Утаа манан харанхуйтай нөхцөнө.

Энэ миний солиорол
Илбийн зүүд зэрэглээ
Ичгүүргүй тэнэглэл
Эрчилсэн бодол

Орчлон намайг хараан зүхнэ.
Ёроолгүй гүнд гадуурхан түлхэнэ.
Ёолоон гаслаан зүрхийг сийчиж
Ёлтойх гэрэл улам бүдгэрнэ.

Энэ миний солиорол
Илбийн зүүд зэрэглээ
Ичгүүргүй тэнэглэл
Эрчилсэн бодол

Хүний орчлон зовлонгоор халгина.
Хөрст дэлхий амьсгалаа шавхана.
Хүүрнэх үлгэр төгсгөлөө хүлээнэ.
Хэзээ мөдгүй үүр цайна.

Энэ миний солиорол
Илбийн зүүд зэрэглээ
Ичгүүргүй тэнэглэл
Эрчилсэн бодол

Зохиогч:  H.M | SAlHinSEnS [ 4-р сар.26.11 4:44 am ]
Постын сэдэв:  Re: Шүлэг бичмээр санагдвал

Энд би яах гэж байгаа юм бэ
Эргүүлэгт орчлонд юунд ирэв
Эцэс төгсгөлгүй үхлийг үзэх гэж үү
Эндүүрэгдсэн хувь тавиланг амсах гэж үү
/ш хөөрхий минь төөрч яваа юм, нэг үнэрлий :hihi: /
Нас гэж яг юу юм бэ
Нэг нэгээр нэмэгддэг тоо биш гэж үү
Надаас чамайг тусгаарлах зориулалттай
Нэр төдий хэврэгхэн зүйл юм даа
/ш чааваас юун ч хэврэгхэн юм бэ дээ :hihi: /
Ганган сайхан цэцэгс дээр чи юунд сууна вэ
Гадаад сайхан үзэмжинд чи юунд дурлана вэ
Гэрэлт сайхан үзэмж олон байвч
Гэрэлт сайхан сэтгэл ховор гэдгийг ойлгооч
/ойлгохгүй ээ, толгой муутай гэсэн :hihi: /
Гайхамшиг үзэсгэлэн хосолсон эрвээхэй гэж
Газар дэлхийд чамайг тунхаглая би
Гэнэхэн сэтгэлийн эрвээхэй гэж
Гэрэлт ертөнцөд чамайг тунхаглая би
/тунхаглаж л байдаг юун ч гэнэ юм бэ дээ, тунхаглаад их хол явна даа :hihi: /
Үүрийн гэгээ жаргалыг авчирдаг шиг
Үүрдийн сэтгэлийг минь чи эзэрхийлсэн
Үүл нь бараан тэнгэр хурыг дагуулдаг шиг
Үнэнч зүрхийг минь чи хүчирхийлсэн
/нөгөөдөх нь ямар ч аймар түрэмгий юм бэ дээ :hihi: /

Зохиогч:  D-Will8 [ 4-р сар.27.11 12:24 am ]
Постын сэдэв:  Re: Шүлэг бичмээр санагдвал

Тэмүүлэх их хүсэлдээ хөтлөгдөн төрсөн гэрээс алслан одож

Эрэлт ихтэй оюутны байранд арай гэж орсноо санан дурсая

Нарны туяа шиг шар өнгөтэй навчны судал шиг олон цонхтой

Довжин чулуун довжоогоо бүргэд хаалгаар даруулсан

Байрны хэдэн жижүүр нүд цавчилгүй манасан яс мод зангидсан

Янзтай шар хаалгаар оюутан болж алхсан тэртээх намраас эхлэе.

Үс зүсээ янзлаад үнэртэй ус цацаад

Дэгжин гэгч нь хувцаслаад

Танилцах үдэшлэгт ороод танцлах нэг сайхан

Онцлож нэгнийг хараад охидын тасгаар хэсээд

Олигтой шалтаг олчоод олж уулзах сайхан

Олон илдүүр гурил илдэж гурван тогоо цуйван хийгээд

Хоосон ходоодтой нөхдийг баярлуулж харж суусан нь бас л сайхан

Сарын хүнс дуусаад мөнгөний бараа тасраад

Хоосон ходоодоо хоржигнуулж хичээлд суух хэцүү

Байрны багшид зэмлүүлээд хаврын салхинд нүдүүлээд

Гадаа ургасан зэрлэг түүх хавар цагийн дайжигнал

Хэгжүүхэн яриатай хэсэгхэн охидтой

Хөзрөөр наадан хамтдаа зугаацсан

Хүйт даасан нэгэн оройг хамтдаа үдсэн нь бас л сонин

......................................................................................................... үргэлжлэл бий гэхдээ муухай :hihi:

Зохиогч:  tengeree [ 4-р сар.27.11 12:39 am ]
Постын сэдэв:  Re: Шүлэг бичмээр санагдвал

Өглөө...

Өглөө...
Өдөн дэр торгон хөнжил
Өнгө хурц хана
Өсгөлүүн жаалын харц шиг
Өөгүй тунгалаг наран
Өөрийн минь биеийг шөнөжин тамласан
Өөдгүй зүүд хаачив? Тэр явчихаж...

Өдөр...
Өчигдөрийн дуусгаагүй ажил
Өнөөдрийн төлөвлөгөө
Өнө ирээдүйн зорилт
Өнгөцхөн магтаал
Өчүүхэн алдаа
Өө эрсэн атаатны харц
Өөд уруугүй хөдөлгөөн, эргэн тойрон эмх замбараагүй...

Орой...
Өнөө л ганц бие бүсгүйн хаалга
Өдөртөө хоёрхон чимээтэй цоож
Өрөөстэй нь орхисон аяга таваг
Өрөөлийн гар хүрдэггүй миний л гэр
Өсгийнөөс мултрах шаахай бид хоёр
Их ч ядарч... яг адилхан...

Үдэш...
Зүүд зэрэглээнд хөл алдан хөвж
Зүрх, бодол, хүсэл эмх цэгцээ алдаж
Үзэсгэлэнт сайхны охь
Үзэшгүй муухайн үнэр
Үлгэр домгийн үй түмэн шулам
Үгтээн зулгааж үйлийг минь үзнэ...

Өглөө...
Өдөн дэр, торгон хөнжил...

Зохиогч:  tengeree [ 4-р сар.27.11 12:40 am ]
Постын сэдэв:  Re: Шүлэг бичмээр санагдвал

Гэнэт...



Гэнэт явчихлаа...
Үнсэлт хөрөөгүй бүлээхнээрээ...
Усан болор шүүдэрс
Үүр цүүрээр гилтгэнэх мэт
Эмзэг нялхамсаг дурлалыг өшигчин
Энгэр хоосруулан явчихлаа...

Мартах болноо...
Миний л биш хойно...
Мэгших, санаа алдах ялгаа нь юун.
Хаалга хаагдахад бүх юм төгсч,
Харь холоос шинэ хүсэл нисэн ирнэ... гэвч...

Жаахан бодоодхоё чамайг
Богинохон ч гэлээ гэгээлэг учралуудаа
Дэндүү таалагдсан идэрхэн эрийг
Дэвэрч цалгисан сэтгэлээ
Амтархан амтлан таашааснаа
Агшнаа дурсан сэргээдхэе... хүлээ…
Мардагдсан хүслийг сэрээсний чинь төлөө
Магтая чамайг эр хүн гэж...
Эгшиглэн асч байгаа залуу насыг чинь
Эргэн учрах ч учрахгүй ч хүлээе...
Эргэлзэж ихэмсэглэн хэлээгүй үгээ ч хэлчихье
Энхэр зүрх минь чамайг хайрлаж байна...
хайрлаж байна...

Зохиогч:  tengeree [ 4-р сар.27.11 1:28 am ]
Постын сэдэв:  Re: Шүлэг бичмээр санагдвал

Төгөлдөр хуур

Хаан хуурын аялгуу зүрхэнд ихийг шивнэнэ.
Хайлган урсах нулимсны ганцхан дуслыг анирдахад
Хэлэхийн ч, дуулахын аргагүй нэгэн зураг
Гэгэлгэн нэгэн товчлуур болж бодол ээдрүүлнэ.

Хярхаг үгүй тэнгэрийн хаяаруу зурайх
Хэн нэгний зурсан юм шиг засмал зам
Хослон эгнэсэн таримал модод
Хүнгүй эзгүй газар би л алхах шиг.

Намар болчихсон ч юм шиг
Навчис хагдран уначихаад
Намайг гишгэлэх бүрийд
Нэг л гунигтай сэрчигнэн будрах шиг

Хайрт минь холоо явчихаад
Хонгор сэтгэлээ умартан
Хөөрхөн бүсгүйн аалинд
Хөлчүүрхэн суугаа ч юм шиг

Би хэнд ч үл тоогдон ганцаар бэдрэх шиг
Бичих найраг минь хэчнээн гаславч
Биелэх тавилангүй мөрөөдөл минь л зөвхөн
Битгий гунь даа гэж аргадах шиг

Харууслын аяз сүүдэрлэх нь уйтай
Хааяа ч гэмээр сэтгэлд таатай
Хөнгөн шаналан бүдчин хөвөх
Хаан хуур яруу тансаг.

Зохиогч:  анаахай [ 4-р сар.27.11 3:07 pm ]
Постын сэдэв:  Re: Шүлэг бичмээр санагдвал

Сэмэрсэн сэтгэлийн аялгуу гэж юу байдаг юм
Сэтгэлээс гарах аялгуу тасархийг хэлдэг юмуу
Санаашран гуниглан суухуйд сархад хүртэл амтаа алддаг
Сэтгэл татахаар юмс үгүй энэ орчлонгийн юунд нь хоргодох юм гэж бодогдох юм

Зохиогч:  D-Will8 [ 4-р сар.27.11 8:06 pm ]
Постын сэдэв:  Re: Шүлэг бичмээр санагдвал

цагийн аясаар та нар минь өтлөж мөнгөн сор үсэнд чинь буужээ

Бүлээн салхинд нүүр тань жиндээд бүдэгхэн байсан үрчлээс тодорчээ

Сар жилийн уртад сааталгүй хүлээх миний л ээж

Өглөө бүр сүүгээ өргөн мэлмий дэвсэн суугаадаа хөөрхий

Амьдралд намайг сургасан аавын төрх сэтгэлд буухад

Алс газар байлаа ч гэсэн аяа бас харцнаас нь сүрдэнэ

Туйлж явсан он жилүүдийн минь туйлбар муутай амьдралын мөрүүдэд

Аав ээжийгээ ихээр гомдоон аяа бас урмыг нь хугалжээ би

Алаг сайхан цэцгийн дэлбээ аглаг ууланд дэлбээлэн байхад

Амьдрал түүнийг зовлонгоор нүдэж арчаагүй байдалд хийх нь олонтоо

Зохиогч:  tengeree [ 4-р сар.29.11 3:42 am ]
Постын сэдэв:  Re: Шүлэг бичмээр санагдвал

Хэлэх эрхгүйг хэлсэнд өршөө

Ертөнц чамайг сөхрөхийг би харлаа
Ерөөлгүйг ярьж, бузрыг хүлхсэнд өршөө
Ерөөс байшгүй нь мэдээж. Гэвч
Ер бусын сэтгэгдэл байлаа.

Цасан уруй хотыг залгихад
Цэгээн мөсөнд дэлхий дагжин байлаа
Цусгүй үхэлд бүгд бэлдээд
Зуур өөргүй завгүй байх юм.

Эмэг эх минь миний дэргэд
Элж одогсдыг дурсан сууна
Эндээс гарах нь эс тодорхой
Эгэл бие минь нэг л тайван

Байсан бүхэн минь мөнх бус болж
Байтугай нар авхай зовуурилан ёолно
Өрөвдөл хайр минь дөнгөж намайг оллоо.
Өрхөн дээгүүр өвгөдийн сүнс нисэлдэнэ.

Ухаан утгагүйн дунд би зүүдэлж
Уужим хорвоог уусан үгүйрэв хэмээн
Урагшгүйг ёролж уйтгарт хүлэгдсэнийг
Удаан удаан гэвч цаг хугацаа л үзээд
Үнэн байж шүү гэж уулга алдах вий...

Зохиогч:  tengeree [ 4-р сар.29.11 3:44 am ]
Постын сэдэв:  Re: Шүлэг бичмээр санагдвал

Намайг явахаар хундага тулгаарай.
Нар мандаж сар гийсэн дайтай цэнгээрэй.
Надгүйгээр бүх зүйл сайхан болно гэдэгт итгээрэй.
Нэг л их аз жаргал амтагдах вий.

Хэлмээр санагдсан бүхнээ нэгэндээ уудлаарай,
Хэлэх үгсийг чинь би сонсохгүй.
Хэрвээ гэж бүү эргэлзээрэй
Хэнд ч би үгүйлэгдэхгүй.

Харамсалтай гэж бүү хэл
Харамсах ч үгүй
Чонон дундах хурга
Чимээгүй л үхэх ёстой биш үү?

Зохиогч:  tengeree [ 4-р сар.29.11 3:51 am ]
Постын сэдэв:  Re: Шүлэг бичмээр санагдвал

Мөнгөн бугуйвч мултран унахын цагт
Мугуйд араншин минь нэг тогтох вий
Мутартаа алтан үсэг сийлэх
Мунхаг хүсэл минь сая л тогтох вий

Мөрөнд минь навтас тогтохгүй
Мойног эмгэн болохын цагт
Мөнхөд эзэн суух цаг хугацаатай
Мөчөөрхөн арсалдахаа болих вий

Мөн ч богинохон юмаа
Миний л тоолсон хэнз хаврууд...

Зохиогч:  tengeree [ 4-р сар.29.11 3:54 am ]
Постын сэдэв:  Re: Шүлэг бичмээр санагдвал

Чи минийх!
Чихэндээ итгэ
Зүрхээ чагна
Чин хайр, чивэлт хүсэл хэрэггүй
Чи зүгээр л минийх!

Чи минийх!
Чи минийх байхдаа
Чимээгүйтэй нөхөрлөнө.
Чилсэн сэтгэл чинь амарна
Чулуун зүрхт ганцаардалд нойрсоно.
Чухам миний зовлонг нөмөрнө

Чи минийх!
Чимххэн зугаанд хүсэл чинь ханана.
Чадал чинь барагдаж бие чинь сульдна
Чи хэнийг ч үл харна
Час халуун янаглалд мансуурна
Чи намайг алдахаас айна
Чи өөрөө л надад ирнэ
Чигээ алдаж тэвэрт минь төөрнө

Чи минийх! Минийх!

Зохиогч:  kcor_evol [ 4-р сар.29.11 7:55 am ]
Постын сэдэв:  Re: Шүлэг бичмээр санагдвал

tengert gerelteh tergel sartai hundaga tulgay
terteed suugaa tuund min shiwneerei, hairtai gj
alsad gyltganah tumen ododod arhi sognie
awaad ywsan gj heleerei tuund, setgeliig min
sewshee salhi chamd sarhad barie
sanaj bn geed damjuulaarai tuund min
dotroo tiichleh zurhendee harin dars zoriulie
dahaid uulznaa,tewcheertei bai!

Зохиогч:  D-Will8 [ 4-р сар.29.11 2:28 pm ]
Постын сэдэв:  Re: Шүлэг бичмээр санагдвал

Санаа муутай айлын хүүхэд

Саванд чинь үрээ орхиод явахад

Гэнэн хонгор бүсгүй чи

Гэдсээ чирээд хоцрох болно

Тоотой өдрүүд ээлжлэх бүр

Тогоо шиг болж гэдэс чинь томорно

Талхидуулж явсан насаа санахад

Таагүй дурсамж дахиад л тодорно

Амьдрал өөд тэмүүлэх хүсэлд чинь

Аз жаргал бас дутсан байна гэж

Бурхан чамд үр бэлэглэж

Булхайг чинь бас үүгээр цэглэнэ

Нэгэнт ариуссан бүсгүй чи

Нүгэл бага хийгээрэй гэж

Нарт хорвоод үр бэлэглэж

Нэгэн үеийг чинь үүгээр үдэж

Намтар түүхийг чинь шинээр эхлэж

Ахин чамд боломж олгоноо.

Зохиогч:  tengeree [ 4-р сар.30.11 12:37 am ]
Постын сэдэв:  Re: Шүлэг бичмээр санагдвал

Ишлэл:
Нарт хорвоод үр бэлэглэж

Нэгэн үеийг чинь үүгээр үдэж

Намтар түүхийг чинь шинээр эхлэж

Ахин чамд боломж олгоноо.
хэлмээр санагдсан үнэн үг байна шүү. гэхдээ гэдсэндээ орхигдсон үр биш эцгийн гар дээр унаж элбэрэл хайранд торниж байгаа үр минь эхийнхээ алдаа оноо бүхнийг бурхны өмнө цагаатгасан, тэгээд шинэ амьдрал, шинэ боломж бэлэглэсэн тухай....

16 хуудас 19 Бүх цагууд UTC+09:00
Powered by phpBB® Forum Software © phpBB Limited
https://www.phpbb.com/