Ишлэл:
Хэрвээ надаас доорх гурваас альнийг нь сонгох вэ гэвэл би шууд Sony Ericsson ыг сонгоно. Яагаад гэвэл нэтээр дүүрэн энэ гурвын харьцуулсан судалгаа, тест байгаа, тэр бүхэнд Sony Ericsson дандаа түрүүлж хамаагүй илүү сайн болхоо батлаад байдаг болхоор нь.
1: Sony Ericsson
2: LG
3: Nokia
Яг энэ гурав дундаас гэвэл би ч гэсэн эргэлзээгүй Sony Ericsson-г сонгоно.
Хятад хэлтэй утас чинь хятадын зах зээлд л гаргасан утас шдээ, БНХАУ, Тайвань, ХонгКонг, Макао-н хэрэглэгчддэд зориулсан. Хуучин утсыг л корпусыг нь солиод зарж байгааг авчихаас сэргийлэх хэрэгтэй байхаа.
Австралийн Nielsen Media Research гэдэг судалгааны байгууллагаас Австралийн гар утас хэрэглэгчдийн дунд хийсэн судалгааны дүнгээс үзвэл хүмүүсийн хэрэглэж байгаа утасны брэнд нь өмсөж байгаа хувцастайгаа адилхан бусад хүмүүст тэр хүний талаар тодорхой сэтгэгдэл төрүүлдэг гэнэ. Судалгааг хариуцсан ажилтан Jody Loughlin-ий хэлж байгаагаар гар утас үйлдвэрлэгч компаниуд хэдийгээр өргөн цар хүрээний хэрэглэгчидтэй байдаг ч зарим брэнд нь тодорхой нэг бүлэг хүмүүсийн сонирхлыг илүү татдаг, тэднийг сонголтоор нь зарим нэг онцлогыг нь хэлэх боломжтой гэнэ. Энэ ч үнэн байх л даа, яагаад гэвэл хүмүүс утас сонгохдоо мөнгөтэй баян нь утасныхаа ямар үйлдэл ид шидтэйг мэдэхгүйгээр хамгийн үнэтэйг нь л сонгодог байхад зарим хүн олон үйлдэлтэйг нь, зарим хүмүүс хэлбэр загварыг нь харж сонгодог.
Жич: Энэ судалгаа нь дэлхий нийтийг төлөөлөхгүй, зөвхөн Австраличуудыг төлөөлж байгаа ч ер нь ийм нийтлэг хэв шинж байдаг гэдгийг харуулсан байхаа.
Нокиа: Гэр бүлээ гэсэн дунд насны "цагаан захтангууд", тэнцвэртэй байдал, эрүүл мэндийг чухалчилдаг.
Моторола: Мода хөөдөг, 24-с доош насны, зугаа цэнгээнийг чухалчилдаг, бодгаль үзэлтэн.
Sony-Ericcson: Амбицтай залуу хүмүүс, мэргэжлийн хүмүүс, амжилтын хойноос явдаг, бодгаль үзэлтэн.
LG: ээжүүд, гэрийн эзэгтэй нар, амжилт, аз жаргалыг чухалчилдаг.
Самсунг: Хүүхнүүд, ажилдаа анхаарлаа хандуулдаг хүмүүс, амжилт, баяр хөөрийг чухалчилдаг хүмүүс.