Ишлэл:
Монголд дажгүй буу зардаг газар байдаг юм уу?
18тай хүн буу ашиглаж болох болов уу?
Үнэ ханш нь хэд гэдэг юм бол 2км тусгалтай буу гэж байна уу?(Монголд)
1-т монголд хуульд заасан ёсоор буу зардаг цорын ганц газар байдаг. Их ав. тэдний бараа таталтаас шалтгаалж дажгүй буу хааяа ирдэг. даанч арай дэндүү даварцан монополь үнэтэй. элдэв зардлаа нэмээд нэмээд 2500 $-т оруулаад ирж болох бууг 10 сая ₮-р зарж байсан удаа бий.
2-т ял шийтгэгдээгүй, сэтгэцийн хувьд эрүүл бол 18 хүрсэн хүн буу эзэмших эрх нь нээлттэй.
3-т үнэ ханш нь ямар буу авах гэж байгаагаас шалтгаалж 100 мянгаас 10 сая ₮-т хэлбэлзэнэ. дунджаар 2 сая-с дээш. орос юм уу хуучин буу нь ихэвчлэн доош бол, чех итали турк гм барууны буу энэ хэмжээнээс дээш.
4-т 5,6 мм (.22 lr) буюу жижиг калибр сумтай, эсвэл дорбинк (shotgun, шувууны буу) эд нараас бусад бараг бүх том калибрийн буунууд 2 км-ийн зайд алах хөнөөх чадвартай. онож л чадвал.
онох тал дээр бол 2 км-т үндсэндээ .50 калибрийн буюу 12,7 мм-ийн сумтай буугаар л ингэж буудах боломжтой. бараг төө шахуу урттай, аврага том сум байдаг. .338 lapua гэх мэт зарим нэг дундаж+ сумаар ингэж буудаж болно.
харин ингэж хол нисч чадах сумаар юм алах бол цаад амьтнаас нь авчих юм үлдэхгүй. бор гөрөөс чоно гэх мэт бэсрэг амьтдыг бүтэн биеэр нь барьж буудахад л дэлбэ татаад хоёр хуваагаад хаячина.
ийм учраас энэ том калибрийн бууг анд хэрэглэхийг хориглодог. монголд зардаггүй. сум нь байхгүй.
буу сум нь зөвхөн армид л байгаа. элитийн батальон гэдэг 150-р ангид оросын В-94 гэдэг том калибрийн снайпер буу байдаг байх.
анд 300 м хүртэл ойртоход асуудалгүй. ангийн ихэнх буу энэ зайд хангалттай нарийвчлалтай тусна.
2 км-т буудах хүсэл бол арай л том мөрөөдөл.