Шарталтаас хурдан ангижрах нь
Саяхан болсон шинэ жилээр олон хүн шартсан байх. Мэдээж ихэнх нь дахиад хэзээ ч уухгүй гэж хэлсэн гэдэгт итгэлтэй байна. Ер нь шарталт гэж юу вэ гэсэн асуултанд хариулж мэдэхгүй Монгол хүн байхгүй байх. Ядаж өөр дээрээ туршиж мэдрээгүй юм гэхэд өрөөлийн туршлагаар мэдчихсэн олон хүн бий. Энгийн үгээр хэлбэл шарталт гэдэг бол архи ууснаас болж тархи эргэж, дотор муухайрч, хэд хэдэн “зараа залгичихсан” юм шиг болохыг хэлнэ. Шинжлэх ухааны үүднээс тайлбарлавал уусан архины молекулууд нь цусан дахь сахарыг багасгаж, бие дэх усны хэмжээг хэт унагаж, витамин 12-г хорогдуулснаас болж үүддэг “үйлийн үр” юм. Шарталтыг анагаах ухаанд абстинент синдром гэдэг. Гэхдээ шарталтыг яаж ч нэрлэсэн толгой євдєх, чичрэх, гэдэс гvйлгэх, гар салагнах, сэтгэлээр унах, зvрх дэлсэн гэх мэтийн шинж тэмдэг нь єєрчлєгдєхгvй нь мэдээж. Ингээд хэрхэн хурдан шарталтаас ангижрах хэдэн орос арга санал болгоё.

1. Ганц хундага архи уух
Уугаад л, уугаад л бай. Гэхдээ спирт биш шүү. Жирийн л нэг усыг уугаад бай. Хэрвээ шараа тайлахаар 100 гр татвал шартах хугацаа хойшлоно уу гэхээс шар тайлагдахгүй. Гэхдээ яах ч аргагүй хурдан салах гэсэн үед хэрэг болдог гэнэ шүү. 100 татахад шарталтын хам шинжvvд хурданг алга болдог ч энэ арга нь зєвхєн архаг архичин хvмvvст зориулагдсан арга гэдгийг ямагт санаж байх хэрэгтэй.

2. Эмийн сан руу явах
Эм уу. Бикарбонат натри нь ходоодонд буцлаж буй хүчлийг номхруулдаг. Жирийн нэг анальгин, боловсруулсан нүүрс ч организмыг сэргээхэд туслана. Эмний хувьд архинаас илүү хордох нь үгүй тул тун хэмжээ тогтоож “айлгүйтээд” хэрэггүй. Мөн одоо үед шар тайлах үйлчилгээтэй төрөл бүрийн эм бэлдмэл гарсан байгаа.

3.Шүршүүрт орох
Усаар дүүргэсэн баннд ч орж болно.

4. Мандарин идэх
Мандаринд агуулагдаж байгаа эрдэс бодисууд танд эрч хүч өгөх болно. Мэдээж үүнд нимбэгний шүүсийг орлуулж болно.

5. Секс
Энэ арганд ямар нэгэн тайлбар илүүц биз ээ.
ГЭНЭ ДЭЭ. НАДАА БОЛ 5 ДАХЬ АРГА НЬ ТААРДАГ ДАА....