#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 7-р сар.05.26 4:56 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 925 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 110 11 12 13 1436 Дараагийн
Зохиогч Мэссэж
 Постын сэдэв: Re: Хувьцаа болон Бонд
БичлэгБичигдсэн: 2-р сар.11.11 2:27 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Ишлэл:
SA юу хийдэг вэ?
Жирийн л ажил. Чөлөөт цагаараа эдийн засгийн юм хум уншдагийн. Олон төрлийн санхүүгийн эх үүсвэртэй болох санаатай л кэкэ.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Хувьцаа болон Бонд
БичлэгБичигдсэн: 2-р сар.11.11 2:29 pm 
Оффлайн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.08.11 3:29 pm
Бичлэгүүд: 7
Байршил: Жаргалтай амьдрал дунд
Ишлэл:
Ишлэл:
Ишлэл:
10% өгнө гэж ЗГ зарлаад байсан. Хувьцааны тоо иргэн бүрт 550 ширхэг оногдох юм шиг байлээ. Таван Толгойн хувьцаа 990,000 төгрөгөөр борлуулагдаж байна гэж уншсан
Хав дараад суучихна гэж бодоод байгаашд :frog:
Угаасаа зарах боломжгүй насаараа эзэмших хувьцаа юм гэсэн.
Жинхэнэ алиа марзан явдал байна даа тэгвэл :wahaha:

_________________
С витаминд дуртай


Дээд талд
 Постын сэдэв: Re: Хувьцаа болон Бонд
БичлэгБичигдсэн: 2-р сар.11.11 2:29 pm 
Оффлайн
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.11.02 6:01 pm
Бичлэгүүд: 101
Sa -гишүүний оруулж буй бичлэгүүдийг дандаа уншдаг.
Цаашид өөр олон мэдээлэл оруулж байгаарай.
Амжилт хүсье.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Хувьцаа болон Бонд
БичлэгБичигдсэн: 2-р сар.11.11 2:38 pm 
Оффлайн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Нэгдсэн: 11-р сар.19.05 5:03 pm
Бичлэгүүд: 676
Байршил: It is not enough that we do our best; sometimes we must do what is required.
Ишлэл:
Ишлэл:
Ишлэл:
10% өгнө гэж ЗГ зарлаад байсан. Хувьцааны тоо иргэн бүрт 550 ширхэг оногдох юм шиг байлээ. Таван Толгойн хувьцаа 990,000 төгрөгөөр борлуулагдаж байна гэж уншсан
Хав дараад суучихна гэж бодоод байгаашд :frog:
Угаасаа зарах боломжгүй насаараа эзэмших хувьцаа юм гэсэн.
Бүх насаараа ч юу юм бэ. 2, 3 жилдээ блоклоно биз.

_________________
:razz: :razz:


Дээд талд
 Постын сэдэв: Re: Хувьцаа болон Бонд
БичлэгБичигдсэн: 2-р сар.11.11 2:42 pm 
Оффлайн
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.31.09 2:33 pm
Бичлэгүүд: 468
Байршил: Behind every great fortune there is a crime
Recent News

Copper usuh chig handlagatai baina, Aluminum mun copper-iig dagaas usch bna.
Iron-ii une ussunuur Molibedinum mun ussun bna.
---------------------------------------
Rio Tinto neg heseg $4 billion-ii urund orcon baisnaa bodvol, baidal haritsangvi saijrich odoogiin baidlaar orlogoo 3 dahin nemegduuleed bna.
--------------------------------------
Ivanhoe Mines Africa-d zesiin asar tom nuuts ilruulsen baina, aztai zolignuud yum da, copper-iin une usuh chig handlagatai bolood irheer zesiin ordoo olon niited delgej baigaa yum shig bna.

_________________
Vito Corleone


Дээд талд
 Постын сэдэв: Re: Хувьцаа болон Бонд
БичлэгБичигдсэн: 2-р сар.11.11 10:01 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Ишлэл:
Sa -гишүүний оруулж буй бичлэгүүдийг дандаа уншдаг.
Цаашид өөр олон мэдээлэл оруулж байгаарай.
Амжилт хүсье.
Thanks.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Хувьцаа болон Бонд
БичлэгБичигдсэн: 2-р сар.12.11 11:27 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Зураг

Poor man's gold

Дэлхийн эдийн засаг муудаж, хүнсний хямрал нүүрлэн инфляц улам л хүчээ авсаар байна. Энэ цөвүүн цагт хүн бүр л хямралыг яаж давах вэ? хэрхэн мөнгөө өсгөх вэ? эсвэл хэрхэн инфляцаас мөнгөө хамгаалах вэ гэдэг талаар бодож байна. Бид өдөр тутам гартаа барьж буй цаасан мөнгө маань худалдан авах чадвараа улам л алдаж байгааг харж байна. 1 жилийн өмнө 10000 төгрөг авч гараад юу юу авч болдог байснаа одоо 10000 төгрөгөөр юу юу авч чадаж байгаагаа харьцуулаад үзээрэй.
Тэгэхээр яаж инфляцаас хөрөнгөө хамгаалах вэ? Хүн бүр л янз бүрийн санал хэлэх байх. Газар, хувьцаа, бонд, үнэт металл худалдан авах гэх мэтчилэн. Юун түрүүнд зөв хөрөнгө оруулалт бол урт ба богино хугацаанд ханшаа алдахгүй түүнчлэн анхны авсан үнээсээ илүү үнээр зарах зүйлийг хэлнэ. LCD зурагт бол хөрөнгө оруулалт биш энгийн хэрэглээ. Технологи асар хурдан хөгжиж буй энэ үед таны 1 сая төгрөгөөр авсан зурагт ирэх жил 500 мянга болсон байж ч мэднэ. За энэ ч яахав тусдаа асуудал.
Энэ удаад цэвэр мөнгийг (silver) авч үзье. Монголчуудын хувьд алтнаас илүүтэйгээр мөнгө илүү танил зүйл. Мөнгөн аяганд цайгаа уух мэтээр өдөр тутмын амьдралдаа хэрэглэсээр ирсэн билээ. Дотор нь хор хийсэн тохиолдолд өнгө нь харалж эзнээ авардаг ч гэж ярьдаг. Саяханыг хүртэл бидний хувьд цэвэр мөнгө бол жирийн л нэг металл байлаа. Харин сүүлийн жилүүдэд мөнгөнд хандах дэлхийн хандлага өөрчлөгдөж байна. Цаасан мөнгөнд итгэх суларсанаар цэвэр мөнгөний эрэлт ихэсч ханш нь тогтмол өсч байна. Түүнчлэн технологийн дэвшилийн дагуу эрэлт нь урьд хожид байгаагүйгээр өссөн юм. Сансарын технологи, компьютер, гар утас, цөмийн цэнэгт хошуу гэх мэтчилэн аж үйлдвэр болоод батлан хамгаалахын салбар дахь мөнгөний эрэлт маш их болжээ. Түүхэндээ анх удаа олборлосон алтны нөөц мөнгөний нөөцийг гүйцсэн нь ч үүний баталгаа болж байгаа юм. Алт дийлэнхдээ гулдмай хэлбэртэйгээр банкны агуулахад хэвтдэг бол мөнгө дахин сэргээгдэх боломжгүйгээр хэрэглэгдэн алга болдог аж.
Дээр дурдсан шалтгаануудаас гадна мөнгөний ханшыг өсгөж байгаа зүйл нь мэдээж мөнгийг хөрөнгө оруулалт гэж бодож буйд байна. Америкт энэ оны 1 сард борлогдсон мөнгөн зоос ба гулдмайн тоо аль хэдүйн рекорд тогтоожээ. Мөнгийг цэвэршүүлж худалдаанд гаргадаг компаниуд захиалгандаа хүрэлцэхүйц мөнгөгүй болж уурхайнуудын олборлолт эрэлтээ гүйцэхгүй байна. Энэ бүхэн нийлээд сүүлийн нэг жилийн хугацаанд унци мөнгөний үнийг хоёр дахин ихэсгэлээ. Энэ бүгдийн дундаас хамгийн чухал асуудал бол алттай адилаар мөнгийг "мөнгө" гэж үзэж буйд юм. Хэрвээ цаасан мөнгийг алтаар баталгаажуулдаг системдээ эргэж орвол алттай хамтаар мөнгийг цаасан мөнгөний баталгаа болгоно ч гэж яригдаж байна.
Poor man's gold? Яагаад ядуу хүний алт гэж хочилж байна вэ?
Дундаж хүн барагтай бол унци алт 1400 доллараар аваад байж чадахгүй. Харин дундаж хүн 30 доллараар унци мөнгө авч чадна. Ийм болохоор дунд ангийнхны хувьд мөнгө нь хөрөнгө оруулалтын бас нэгэн боломж юм. Алтыг инфляцаас хамгаалах хэрэгсэл гэж үзэж буй бол мөнгийг инфляцаас хамгаалах хэрэгсэл бөгөөд хөрөнгөө өсгөх хөрөнгө оруулалт гэж үзэж байна. Юугаар ч баталгаажаагүй цаасан мөнгөний эрин дампуурах цагт алт ба мөнгө босоо чигээрээ үлдэнэ гэж дүгнэж буй юм. Бусад үнэт металлууд ч үүнд хамаарах болно. Одоо 30 доллараар авсан унци мөнгө 10 жилийн дараа ямар ханштай байх бол, 30 доллар маань 10 жилийн дараа ямар худалдан авах чадвартай байх бол гэдэг бас л сонирхолтой асуулт.
Дэлхийн хүн ам урьд хожид байгаагүйгээр өсч байгалийн баялагийн төлөөх хүн төрөлхтний дайн нэгэнт эхэлжээ. Дэлхийн хамгийн том мөнгө олборлогч гүрэн болох БНХАУ мөнгөний экспортоо 60 хувиар хасав. Дотоодын эрэлт ямар их байгаагийн илрэл. Улс орнуудын төв банкууд алтыг зөвхөн худалдан авдаг боллоо. Хэн ч алтаа зарахыг хүсэхгүй байна. "Баян аав ядуу аав" номыг бичсэн Роберт Киосаки мөнгөний талаар ийм бодолтой байна.

http://www.youtube.com/watch?v=OAGVlLuFEoQ

Шинжээчдийн үзэж байгаагаар мөнгөний одоогийн ханш байх ёстой бодит ханшнаасаа хамаагүй хямд гэх бөгөөд цаашид хэд дахин өсөх боломжтой гэж үздэг. Зарим хүмүүс алттай энэ тэнцүү үнэлэгдэх ёстой ч гэж үзэж байна. Мөнгө үнэхээр 21 зууны шилдэг хөрөнгө оруулалт мөн үү гэдэгийг цаг хугацаа харуулах буйзаа.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Хувьцаа болон Бонд
БичлэгБичигдсэн: 2-р сар.13.11 2:29 am 
Оффлайн
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.31.09 2:33 pm
Бичлэгүүд: 468
Байршил: Behind every great fortune there is a crime
Мөнгийг хөрөнгө оруулалтын гуру-нууд өснө гээд л зарлаад байгаа, олон нийтэд өснө гээд байхаар тодорхой хэмжээгээр үнийн хөөрөгдөл болно л доо.
Мубарак тайзнаас бууснаар, зэс-ийн үнэ өсөх чиг хандлагатай болж ирж байна.
Удаан хугацааны ашигтай хөрөнгө оруулалт гэвэл Канадын oil sand л байна даа, Америк Хятад зэрэг том гүрнүүд oil sand-ийг их хүсэж байгаа нь Ху Жинтао-гийн Канадад хийсэн 4н хоногийн айлчлалаас харагдаж байна. Мөн саяхан Америк Канадаас oil sand-ны хоолой татах ажлыг баталлаа.

_________________
Vito Corleone


Дээд талд
 Постын сэдэв: Re: Хувьцаа болон Бонд
БичлэгБичигдсэн: 2-р сар.13.11 1:32 pm 
Оффлайн
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Нэгдсэн: 2-р сар.13.11 1:21 pm
Бичлэгүүд: 2
Одоо монголд ямар хувьцаа авсан нь дээр вэ? Уул уурхайн хувьцааны үнэ суга өсчээ. Багануур, шарын гол, адуунчулуун, шивээ овоо гэх мэт хувьцаануудын үнэ цаашдаа хэд хүрэх бол. Хэдэн цаасанд авах гэсийн нөхдүүд сайн зөвлөөч


Дээд талд
 Постын сэдэв: Re: Хувьцаа болон Бонд
БичлэгБичигдсэн: 2-р сар.14.11 11:49 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.21.05 12:07 pm
Бичлэгүүд: 876
Байршил: Эрдэнэтэд байгөө
tavan tolgoin huvitsaag ehni eeljind buren erhiin huvitsaa bolgoj garagaj baigaa ni
zov shuudee huvitsaanii talaarh medleggui neg ni avaachaad zarchihdag ter ni
ireeduid ymar ih hurung bolohiig medehgui l baigaa shuudee. gehdee suulruugee
bol enenii toroliig ni oorchilj ooroo tuhain hun zarhiran zarah erhtei bolno l doo
arai ch buh nasaaraa bish ymaa


Сүүлийн удаа toromu 2-р сар.14.11 8:28 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
 Постын сэдэв: Re: Хувьцаа болон Бонд
БичлэгБичигдсэн: 2-р сар.14.11 12:51 pm 
Оффлайн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Нэгдсэн: 11-р сар.19.05 5:03 pm
Бичлэгүүд: 676
Байршил: It is not enough that we do our best; sometimes we must do what is required.
Оюу-толгой биш тавантолгой

_________________
:razz: :razz:


Дээд талд
 Постын сэдэв: Re: Хувьцаа болон Бонд
БичлэгБичигдсэн: 2-р сар.14.11 3:06 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Хямд байхад нь тоож аваагүй мөртлөө үнэд ороод ирэхээр нь авч эхэлдэг хүний сэтгэл зүй байдаг гэж байгаа. Хэдий чинээ үнэтэй болно төдий чинээ хүмүүс авч эхэлнэ.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Хувьцаа болон Бонд
БичлэгБичигдсэн: 2-р сар.14.11 6:20 pm 
Оффлайн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Нэгдсэн: 11-р сар.19.05 5:03 pm
Бичлэгүүд: 676
Байршил: It is not enough that we do our best; sometimes we must do what is required.
Тэр ч тийм шүү. Би Нэг ахыгаа багануурын хувьцаа дөнгөж 10 хэдэн мянгатай байхад 1 ахдаа ав гэж хэлээл байсан. тоохгүй байсан. тэгсэн 37000 хүрсэн чинь тоож эхлээд хэдэн багануур авсышт. :-D

_________________
:razz: :razz:


Дээд талд
 Постын сэдэв: Re: Хувьцаа болон Бонд
БичлэгБичигдсэн: 2-р сар.14.11 8:18 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.21.05 12:07 pm
Бичлэгүүд: 876
Байршил: Эрдэнэтэд байгөө
өө сорри андуураад явчихлаа тавантолгой шүү


Дээд талд
 Постын сэдэв: Re: Хувьцаа болон Бонд
БичлэгБичигдсэн: 2-р сар.16.11 6:12 am 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Тавантолгойн орд газар нь хуучин Тvшээт хан аймгийн Говь тvшээ гvний хошууны Их Шанхай уулын ойролцоох Цэций уулын баруун хойд ард байрладаг. Таван жижиг толгойн хэлбэрээр байрласнаас Тавантолгой хэмээн нэршсэн ажээ. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1966 оны дєрєвдvгээр сарын 18-ны тогтоолоор тус орд газрыг улсын болгож, Аж vйлдвэрийн яаманд шилжvvлснээр Дундговь аймаг дахь Цагаан-Овоогийн уурхайн нэг цэг болон анх найман хvний бvрэлдэхvvнтэй, 3000 тн нvvрс олборлон борлуулах улсын төлөвлөгөө хvлээн авч ажиллаж эхэлсэн тvvхтэй.

Тус цэгийн анхны даргаар Намхайдорж гэдэг хvн ажиллаж байсан бол, удаахь дарга нь Аж vйлдвэрийн яамнаас политехникум төгссөн С.Хvvхэнжавыг томилон ажиллуулсан байдаг. Энэ vеэс буюу 1967 оны тавдугаар сараас эхлэн бие даасан улсын vйлдвэр болж, уурхайн эхлэлтийн блансыг зохиожээ. Тус уурхай нь зах зээлийн нөхцөлд зохицон 1994 оны 12 дугаар сарын 05-ны Засгийн газрын өмч хувьчлалын комиссийн хурлын 42 тоот тогтоолоор төрийн өмч давамгайлсан Тавантолгой ХК болсон байна.
Одоогийн Тавантолгойн нvvрсний уурхайн орд газар нь өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн нутагт vйл ажиллагаагаа явуулж байна. Газарзvйн байршлын хувьд өмнөговь аймгийн төв Даланзадгадаас зvvн тийш 98 км, Цогтцэций сумаас 15 км, Улаанбаатараас 550 км-ын зайд далайн төвшнөөс дээш 1500-1830 метрийн өндөрлөгт оршдог.





Уг орд газар улсын хэмжээнд хамгийн томоохонд тооцогддог төдийгvй дэлхийн 10 том уурхайн нэг юм. Тус компани одоогийн байдлаар нийт 130 гаруй ажилтантай vйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа бөгөөд 2007 онд анх удаа өөрсдийн хvчээр нэг сая тонн нvvрс экспортод гаргасан билээ.
Тавантолгойн ордын хэмжээнд нvvрсний нийлбэр зузаан нь 191 метрт хvрдэг, нийт нvvрсний 16 давхрага нь 74.9 метр зузаантай, нийт нөөцийн хэмжээ нь зургаан тэрбум гаруй тонн, vvнээс хоёр тэрбум гаруй нь коксждог, өндөр чанартайд тооцогддог.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Хувьцаа болон Бонд
БичлэгБичигдсэн: 2-р сар.16.11 6:20 am 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Харин орон нутгийн гэгддэг “Тавантолгой” ХК-ийн буюу “Ажнайн” Бат-Эрдэнийн “Тавантолгой транс” компани ямар ч байсан 2036 он хүртэл нүүрс зөөх эрхтэй хэвээр байна. Гэвч өнгөрсөн таван жилийн турш экспортолсон “жижиг” Тавантолгойн нүүрс өмнөд хөршийн бизнесийн сүлжээний нэг хэсэг болсонтой төрийн бус байгууллагынхан болон орон нутгийнхан яаж ч тэмцээд хүч хүрэхгүйгээр хүчирхэгжжээ. Уг нь Тавантолгойн энэ нүүрсний “жижигхэн” уурхайг 1966 оноос хойш ил аргаар ашиглаж Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн төв болон ойролцоох сумдын нүүрсний хэрэгцээг хангаж ирсэн.

Ганц IV амны хэсгийн пласт нь ордын төвд, нөхцөл нь хамгийн сайн, нөөцийн хувьд 100-гаас дээш жил үргэлжлэх боломжтой гэж үздэг. Харин сүүлд ашиглаж эхэлсэн VII амны нүүрсний чанарыг хятадууд IV амныхыгаа гүйцэхгүй хэмээн оношлоод буйг үнэ цэнийг бууруулах бодлого хэмээн зарим геологичид хүлээн зөвшөөрдөггүй. Харин нэг “сав”- наас авч буй нүүрсийг ийнхүү хоёр ялгаатай үнэлэх болсон нь хятад наймаачдын арга ухаан уу, баялгаа үнэд хүргэж чадахгүй байгаа монголчуудын буруу юу?

Энэ талаар дор өгүүлэх болно. Манай улсын нүүрсний салбар дахь хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай “Чинхуа-Нарийн сухайт”, “МАК”, “Саусгоби Сэндс” ХХК, “Тавантолгой” ХК, “Тавантолгой транс” ХХК, “Энержи ресурс” ХХК зэрэг нүүрс олборлох 40 гаруй аж ахуйн нэгж, төрийн өмч давамгайлсан “Багануур”, “Шивээ-Овоо” ХК, орон нутгийн өмчит “Тавантолгой”, “Баянтээг”, “Могойн гол” компанийн хэмжээнд өнгөрсөн оны байдлаар нийт 10.9 сая тонн нүүрс олборлож, түүний 6.1 сая тонныг нь экспортолсон мэдээ бий. Харин энэ оны есдүгээр сарын байдлаар нүүрсний экспортын хэмжээ эрс нэмэгдэж 9.947 сая тоннд хүрсэн гэсэн мэдээлэл байна. Үүний дийлэнхийг “жижиг” Тавантолгойн ордоос буюу “Тавантолгой транс”, “Дайцүкү” компаниуд олборлож экспортолсон бол “МАК” компани үлдсэнийг нь Нарийн сухайтын ордоос Хятад руу зөөжээ.

Нүүрсний талаар их урт юм байна. Бүрэх эхээрээ доорх линкээр.

http://www.mongolnews.mn/p/14168

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Хувьцаа болон Бонд
БичлэгБичигдсэн: 2-р сар.17.11 11:00 am 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.21.09 1:02 pm
Бичлэгүүд: 2908
Байршил: Энд
:hi: Нэ брокер дилерийн компанид данс нээлгэхгүй бол болохгүйн байна гэж ойлгосон нөгөө 550 ширхэг хувьцаагаа авахын тулд. Тэгээд ямар компанид та нөхөд данстай вэ? Давуу талуудыг нь бичиж өгвөл их баярлана.

Хөрөнгийн биржийн сайт руу ороод бүртгэлтэй брокер дилерийн компаниудын мэдээллийг үзлээ. Ихэнхийнх нь мэдээлэл алга байна.
Би Ди Сек (хувьцаа 3%),
Дархан брокер (хувьцаа 2,5%),
Монет (эднийх хувьцаа, бондны арилжааны шимтгэл 0% гэж),
Си Си Пи (хувьцаа 3%),
Блүмсбюри секьюритис (шинэ данс 4000, холболт 2000, хувьцаа 2%, ЗГ-ийн бонд 0.1%),
Нортенсек (арилжааны шимтгэл 0%),
Гаүли (шинэ данс 2000, холболт 1000, хувьцаа 2.5%),
Евразиа Капитал Монголиа(шинэ данс 2000, холболт 1000, хувьцаа, бонд 2.0%),
Таван богд(холболт 2000, хувьцаа 3%, бонд 2%),
Дэлгэрхангай секюритиз (хувьцаа 4%)
АСЕ энд Т Секюритиес ХХК (холболт 3000, хувьцаа 2%)
Фронтиер (шинэ данс 2000, холболт 500, хувьцаа 2.5%),
Арта-Инвест (шинэ данс 2500, холболт 1500, хувьцаа, бонд 1%),
Эф Си Икс (шинэ данс 5000, холболт 3000, хувьцаа, бонд 0%),
Зюс капитал (шинэ данс 0, холболт 0, хувьцаа 2%),
Эм Ай Би Жи (шинэ данс 5000, холболт 5000, хувьцаа, бонд 1.5%),
Лайфтайм инвестмент (шинэ данс 3000, холболт 1500, хувьцаа 2%),
Монхан Трейд (шинэ данс 4000, холболт 2000, хувьцаа 2%),
Эм Даблью Ти Эс (шинэ данс 5000, холболт 5000, хувьцаа 2%)

ард хаалтан дотор бичигдээгүй мэдээллүүд нь бүгд шинэ данс 5000, холболт 1500, хувьцаа 3% гэж байна. Зарим компаниуд нь данс нээхэд үнэгүй, арилцааны шимтгэл байхгүй 0 гэж байхаар нь мэдээллийг нь бүрэн оруулаагүй гэж үзээд авсангүй. Ийм ямар ч шимтгэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж байхгүй биз дээ? За тэгээд надад хамгийн гол нь найдвартай, үйлчлүүлэхэд хялбар (захиалга нтр-ээ утсаар өгчдөг, элдэв мэдээллүүдээ мэйлээр явуулчихдаг), бас санхүүгийн талаар зөвлөмж сайтай (ямар хувьцаа бонд авуул ашигтай) нтр гээд иймэрхүү зүйлүүд нь хамгийн чухал байгаамаа. Зөвлөгөө өгөөрэй :cheerleader: :cheerleader:

_________________
:wink:


Дээд талд
 Постын сэдэв: Re: Хувьцаа болон Бонд
БичлэгБичигдсэн: 2-р сар.17.11 4:17 pm 
Оффлайн
Мандах Нарны Туяа Гишvvн
Мандах Нарны Туяа Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.21.03 7:36 am
Бичлэгүүд: 258
Байршил: Compton, CA
udahgui hyatadiin ediin zasag unahleer ... buh commodity navs unana daa ... yahoo deer analysite-uud ih l anhaaruultsan bn lee ...

_________________
I'm Watching You .. wutchaout


Дээд талд
 Постын сэдэв: Re: Хувьцаа болон Бонд
БичлэгБичигдсэн: 2-р сар.17.11 7:13 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Зах зээлийн үнэлгээ 3 их наяд давав

Өнөөдрийн арилжаагаар нийт 35 ХК-ийн 213.2 мянган ширхэг хувьцааг 360.4 сая төгрөгөөр арилжлаа.

Нийт 35 үнэт цаас арилжсанаас 17 үнэт цаасны ханш өсч, 11 үнэт цаасны ханш буурч, 7 үнэт цаасны ханш тогтмол байлаа.

Зах зээлийн нийт үнэлгээ 3 их наяд 007.2 тэрбум төгрөг болсон байна.

Топ-20 индекс 29550.50 нэгж болсон нь өмнөх өдрөөс 1958.39 нэгжээр буюу 7.10% өсчээ.

Индексийн сагсад багтах "Адуунчулуун" /15.0%/, Шарын гол /15.0%/, УИД /14.51%/, Багануур /15.0%/, Дархан нэхий /4.66%/, Мах импекс /3.23%/, Баянгол ЗБ /1.73%/, Таван толгой /10.0%/ зэрэг компаниудын үнэт цаасны ханш өссөн нь индексийн өсөлтөд нөлөөлсөн байна.

"Ремикон" ХК-ийн үнэт цаас 98,446 ширхэг арилжигдсан нь хамгийн идэвхтэй арилжигдсан үнэт цаас боллоо.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Хувьцаа болон Бонд
БичлэгБичигдсэн: 2-р сар.18.11 1:56 am 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Ишлэл:
udahgui hyatadiin ediin zasag unahleer ... buh commodity navs unana daa ... yahoo deer analysite-uud ih l anhaaruultsan bn lee ...
Тийм юм болвол гүээ мөн сайхнаа. Дахиал шинэ боломж.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: Хувьцаа болон Бонд
БичлэгБичигдсэн: 2-р сар.18.11 3:29 am 
Оффлайн
Дvрэлзэх Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.03.05 10:53 am
Бичлэгүүд: 1670
Байршил: Түүний оноосон ертөнцөд
Ишлэл:
Хямд байхад нь тоож аваагүй мөртлөө үнэд ороод ирэхээр нь авч эхэлдэг хүний сэтгэл зүй байдаг гэж байгаа. Хэдий чинээ үнэтэй болно төдий чинээ хүмүүс авч эхэлнэ.

хөрөнгийн биржээс гаргаж байгаа мэдээлүүд арт түмэнд хүрэх хандлага муу байгаа нь брокерийн пүүсүүдтэй хамааралтай гэж үзэх үү эсвэл иргэд өөрсдөө идэвхи чармайлтгүй гэж үзэх үү

хүн болгон хөрөнгийн бирж дээр мэдээлэл хүлээгээд сууж байна гэхээр цаг завын хувьд бас алдангитай байдаг болуу гэж бодоод байгаа сонин хэвлэл дээр гарсан мэдээллүүдийг цаг тухайд нь олж авах тал дээр бол хэвлэл захиалга энээ тэрээ гэсэн ч монгол шуудан дээр шуудангийн хайрцагны хураамжийн үнэ хөлс нэмэгдсэн сурагтай энэ талаар тодорхой мэдээлэл оруулаад өгөөч

_________________
Аиве Сатан Шемхамфораш


Дээд талд
 Постын сэдэв: Re: Хувьцаа болон Бонд
БичлэгБичигдсэн: 2-р сар.18.11 3:32 am 
Оффлайн
Дvрэлзэх Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.03.05 10:53 am
Бичлэгүүд: 1670
Байршил: Түүний оноосон ертөнцөд
Ишлэл:
Зах зээлийн үнэлгээ 3 их наяд давав

Өнөөдрийн арилжаагаар нийт 35 ХК-ийн 213.2 мянган ширхэг хувьцааг 360.4 сая төгрөгөөр арилжлаа.

Нийт 35 үнэт цаас арилжсанаас 17 үнэт цаасны ханш өсч, 11 үнэт цаасны ханш буурч, 7 үнэт цаасны ханш тогтмол байлаа.

Зах зээлийн нийт үнэлгээ 3 их наяд 007.2 тэрбум төгрөг болсон байна.

Топ-20 индекс 29550.50 нэгж болсон нь өмнөх өдрөөс 1958.39 нэгжээр буюу 7.10% өсчээ.

Индексийн сагсад багтах "Адуунчулуун" /15.0%/, Шарын гол /15.0%/, УИД /14.51%/, Багануур /15.0%/, Дархан нэхий /4.66%/, Мах импекс /3.23%/, Баянгол ЗБ /1.73%/, Таван толгой /10.0%/ зэрэг компаниудын үнэт цаасны ханш өссөн нь индексийн өсөлтөд нөлөөлсөн байна.

"Ремикон" ХК-ийн үнэт цаас 98,446 ширхэг арилжигдсан нь хамгийн идэвхтэй арилжигдсан үнэт цаас боллоо.
улаанбаатар хивсний үнэт цаас хэдтэй байгаа бол миний 80 гаруй хувьцаа одоо тэнд өмхийрч байгаа байх даа нээх шальтай үнэ хүрэхгүй ч хувьцаа эзэмшигчдийн хурал хэдийд хаана зарлагдаад байгааг олж мэдэх боломжгүй юм

_________________
Аиве Сатан Шемхамфораш


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.21.11 12:46 pm 
Оффлайн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Нэгдсэн: 11-р сар.19.05 5:03 pm
Бичлэгүүд: 676
Байршил: It is not enough that we do our best; sometimes we must do what is required.
Монгол орны баялаг нөөц бүхий Таван толгойн нүүрсний орд газарт байгуулагдаж байгаа “ Эрдэнэс таван толгой “ ХХК- ийн хувьцааны 10 % ийг иргэдэд үнэгүй эзэмшүүлэх , 10%- ийг компаниудад адил тэнцүү хэмжээгээр нэрлэсэн үнээр худалдах тухай УИХ- ийн 2010 оны 7 сарын 7 ны өдрийн 39 дүгээр тогтоолыг үндэслэн иргэн бүрд хувьцаа эзэмшүүлэх, дансанд нь байршуулах гэж байна. Энэ ажлын хүрээнд Хөрөнгийн биржид дансгүй иргэн, аж ахуйн нэгжид данс нээх ажил брокер, диллерийн компаниудаар хийгдэж байна. Иймд иргэд, аж ахуйн нэгжүүд доорх материалуудыг бүрдүүлэн яаралтай дансаа нээлгэнэ үү. Үүнд:
Иргэн:
1. Иргэний үнэмлэх
2. Хүүхдийн төрсөний гэрчилгээ эцэг эхийн иргэний үнэмлэх
3. Данс нээлгэх хураамж 5000₮

Аж ахуйн нэгж:
1. Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар \наториатоор батлуулсан\
2. Данс нээлгэхийг хүссэн албан бичиг
3. Данс захиран зарцуулах эрх бүхий этгээдийн иргэний үнэмлэхийн хуулбар
4. Данс захиран зарцуулах эрх олгосон тухай ТУЗ болон хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр
5. Данс захиран зарцуулагчийн гарын үсгийн баталгаа \”ҮЦТТТХТ”ХХК-ийн баталсан маягтаар наториатоор батлуулсан\
6. Данс нээлгэх хураамж

ХАРИЛЦАХ УТАС: 99881008, 88186129
Брокер дилерийн “МАСДАК” ХХК
Хаяг: “Сарны титэм” -ийн хойд хүзүүвч

_________________
:razz: :razz:


Сүүлийн удаа mr_uuganaa 2-р сар.21.11 4:17 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
 Постын сэдэв: Re: Хувьцаа болон Бонд
БичлэгБичигдсэн: 2-р сар.21.11 3:54 pm 
Оффлайн
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.31.09 2:33 pm
Бичлэгүүд: 468
Байршил: Behind every great fortune there is a crime
Ишлэл:
udahgui hyatadiin ediin zasag unahleer ... buh commodity navs unana daa ... yahoo deer analysite-uud ih l anhaaruultsan bn lee ...
Het ih ediin zasgiin hugjliin ulmaas 2016 ond hyatadiin ediin zasag unana gej zarim analyst hemeeh nohduud bichij baigaa bol, zarim ni US-iig ardaa orhino gecgeej bna.

_________________
Vito Corleone


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.23.11 9:18 am 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Нэгдсэн: 7-р сар.28.10 3:36 am
Бичлэгүүд: 11
Ишлэл:
Монгол орны баялаг нөөц бүхий Таван толгойн нүүрсний орд газарт байгуулагдаж байгаа “ Эрдэнэс таван толгой “ ХХК- ийн хувьцааны 10 % ийг иргэдэд үнэгүй эзэмшүүлэх , 10%- ийг компаниудад адил тэнцүү хэмжээгээр нэрлэсэн үнээр худалдах тухай УИХ- ийн 2010 оны 7 сарын 7 ны өдрийн 39 дүгээр тогтоолыг үндэслэн иргэн бүрд хувьцаа эзэмшүүлэх, дансанд нь байршуулах гэж байна. Энэ ажлын хүрээнд Хөрөнгийн биржид дансгүй иргэн, аж ахуйн нэгжид данс нээх ажил брокер, диллерийн компаниудаар хийгдэж байна. Иймд иргэд, аж ахуйн нэгжүүд доорх материалуудыг бүрдүүлэн яаралтай дансаа нээлгэнэ үү. Үүнд:
Иргэн:
1. Иргэний үнэмлэх
2. Хүүхдийн төрсөний гэрчилгээ эцэг эхийн иргэний үнэмлэх
3. Данс нээлгэх хураамж 5000₮

Аж ахуйн нэгж:
1. Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар \наториатоор батлуулсан\
2. Данс нээлгэхийг хүссэн албан бичиг
3. Данс захиран зарцуулах эрх бүхий этгээдийн иргэний үнэмлэхийн хуулбар
4. Данс захиран зарцуулах эрх олгосон тухай ТУЗ болон хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр
5. Данс захиран зарцуулагчийн гарын үсгийн баталгаа \”ҮЦТТТХТ”ХХК-ийн баталсан маягтаар наториатоор батлуулсан\
6. Данс нээлгэх хураамж

ХАРИЛЦАХ УТАС: 99881008, 88186129
Брокер дилерийн “МАСДАК” ХХК
Хаяг: “Сарны титэм” -ийн хойд хүзүүвч
Hi, chi Hurungiin birjed ajilldag yum uu? Ene huvicaag avbal yavaandaa usuhuu? Chi ene huvicaanii talaar her bodoltoi baidag yum be? Songuuli boloh gej baigaa bolohoor zugeer hooson caasnii show yu esvel uneheer ard tumendee uguud huvicaa ni caashd sain usuh uu? ENe talaar helj uguuch ? Sain oilgoltgui bolohoor hecuu yumaa. Mongoliin hurungiin birj medeelel muutai , yu yu bolj baigaa ni nuuc bas no-toi ch yumshig sanagddag. Ene huvicaanii talaar jaahan delgerengui medeelel baival uguuch Please. Thanks


Дээд талд
 Постын сэдэв: Re: Хувьцаа болон Бонд
БичлэгБичигдсэн: 2-р сар.23.11 6:37 pm 
Оффлайн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Нэгдсэн: 11-р сар.19.05 5:03 pm
Бичлэгүүд: 676
Байршил: It is not enough that we do our best; sometimes we must do what is required.
Би МАСДАК брокерийн компанид ажилладаг. Энэ хувьцааны тухайд үнэгүй өгч байгаа учир авах нь зүйтэй байх. Үнийн хувьд би чамд баталгаатай 10 дахин өснө гэж амлаж чадна. Энэ бол сонгуулийн шоу биш хэрэв шоу байсан бол дэлхийн эхний 20 ордог банкууд манайд юу хийж байгаа билээ. Тэд тэнэг хүмүүс биш мөнгө үнэртээд байгаа учраас л энд бөөнөөрөө ирчээд байгаа юм шүү дээ. Зүгээр энгийн олон нийтэд мэдэгдээд байгаа мэдээлэлээр тооцоо хийгээд үзэхэд 288 тэрбум долларын хөрөнгө тэр Тавантолгой гэдэг газрын чинь доор булаатай байна. Энгийнээр тайлбарлахад л ийм байна. Хэрэв сайн тооцоолж чадвал 500 тэрбум долларийн баялаг дээр бид үзэх гээд байна. Тийм учраас дансаа нээлгээд баялагаасаа чадах чинээгээрээ хүрт. Үнэгүй өгч байгаа учраас чамаас ямар нэгэн зардал гарахгүй ийм юман дээр бодол болоод суугаад байх хэрэггүй гэж хэлмээр байна. Тэгээд сүүлд нь хэлэхэд ӨГЧ БАЙВАЛ АВЧ БАЙ ЗОДОХ ГЭВЭЛ ЗУГТААЖ БАЙ гэж хэлий дээ амжилт хүсье

_________________
:razz: :razz:


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 925 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 110 11 12 13 1436 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 2 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр