#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.18.26 12:58 pm байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 1882 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 110 11 12 13 1473 Дараагийн
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 4-р сар.13.12 5:01 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Ишлэл:
яг 4н жилийн өмнө чи одоогийнхоос шал өөр зүйл ярьж байснаа санаарай.

өмнө нь зүгээр л ам дамжиж ярьдаг, зарим нь хэтрүүлнэ.
харин одоо бол яг хэн юу гэж хэлж байсан нь тодорхой болж байна.

энэ сценари нь путиныхтэй ижил байгааг нь чи бол бүүр анзаарах ч үгүй байжийж олон юм ярих хэрэг байна уу?
Ишлэл:
тамгатай цаас нь ил болтол чиний нас хүрэх үү?

та нар нэг юмыг ойлгох хэрэгтэй.
нямдорж яагаад үүрээр хийв?
ягаад өнөө өглөө хийв?


хариулт нь айвенхоу чайнолкод өмнөговь аймгийн 8н сумын газар нутагт орших нүүрсний ордоо зарсан явдлыг нийт массаас холдуул анхаарлыг нь сарьнуулах.
хятдуудад 70ногооноор авч байсан нүүрсээ үнэгүйгээр авах хугацаа нь 29 хонгийн дараа эхлэнэ.
энэ том наймааг монголчуудын анхаарлаас гаргах зорилготой юм шдээ.
яг путин шиг.
Ишлэл:
хуулиараа АТГ-т цагдааг хөдөлгөх эрх байхгүй.
байсан бол өмнө ягаад хэрэглээгүй юм гэнэ биздээ?
тэгхээр цагдааг хөдөлгөх эрх нь хууль зүй, дотоод хэргийн сайдад байгаан.
нөгөө хурандаа нарыг зүйлчлээд байгаа заалттай утга ойр гэсэн үг.
Ишлэл:
Ишлэл:
Ишлэл:
Авилгатай тэмцэх газрын гүйцэтгэх ажилтнууд ямар хөгийн амьтад вэ, ганц хүн хэл амгүй аятайхан баривчилж чаддаггүй.
hарин тэхх.. зүгээр мань мэтийг бариж авдаг шигээ бодчиж л дээ.. том сургамж болсон байхаа.. одооноос томчуудыг барих гэж байгаа бол дандаа эртнээс хамаг юмаа төлөвлөж опериаци зохион байгуулах байх..
харин хэлээд байна шдээ.
сценари нь путиныхтэй 100% ижил байнаа гэж.
дараагийнх с.баяр, бадамжунай байх магадлал тун өндөр. үндсэн цохилтыг хотын фракцд өгч байгаан.

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.14.12 1:23 am 
Оффлайн
Жинхэнэ Бука Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.15.07 11:21 am
Бичлэгүүд: 2727
Ишлэл:
Монгол руу явуулсан Гитлерийн экспедиц юу хайсан бэ?
Зураг

Дэлхийн хоёрдугаар дайны гал ид асч, хаа сайгүй хуягт танкууд нүжигнэж байсан 1944 оны үед Германы гуравдугаар рейхийн фюрер А.Гитлер Антарктид руу мөн Түвд рүү хоёр ч чиглэлээр тусгай экспедиц томилон явуулсан байдаг юм.

Түвдийг зорьсон экспедиц нь анх 38 хүний бүрэлдэхүүнтэй Иранаар дамжин нисэх онгоцоор Хималайн бэлд хаягдсан боловч онгоц нь тэднийг буулгасан даруйдаа Энэтхэгт байсан Английн агаарын хүчнийхэнд буудуулж сөнөсөн учраас тус экспедиц хоол хүнсний хангалтгүй, холбоогүй үлдэн үндсэндээ сүйрсэн гэдэг юм.

Гэвч Гитлер Түвдээс юу хайж 38 хүний бүрэлдэхүүнтэй тусгай баг томиолов оо гэдэг их сонин. Тэгвэл дайны хувь заяа бараг түүний эсрэг эргэчихээд байх үед Гитлер далдын хүч болон хар хүчний тусламж авахын тулд Түвдийн уулархаг нутгаас Шамбалын орныг хайж олох, тэнд нуугдаж буй гэх Лемур болон эртний атлантчуудаас тусламж авахын тулд Түвдийн экспедицийг илгээж байжээ гэдэг нь одоо нэгэнт тодорхой болсон зүйл билээ. Харин Антарктид руу илгээсэн баг нь тэнд нууц түшиц газар бий болгохын тулд хөдөлсөн гэдэг бөгөөд 1943-45 оны хооронд Германы усан доогуур шумбагч завь мөсөн тив рүү нийт найман удаа рейс хийсэн байдаг учир сүүлд нь янз бүрийн цуу яриа дэгдэхэд хүргэсэн билээ. Жишээ нь Гитлерийн Мөсөн тивд бий болгосон нууц цэргийн баазын тухай яриа одоо болтол олйн хүний анхаарал татдаг юм. Тэнд өнөөг хүртэл мөсөн доорх агуйд цэрэг зэвсгийн өндөр хөгжилд нэвтэрсэн Германы нууц лабортори ажилласаар байдаг гэсэн цуу яриа огтхон ч намжаагүй байна. Харин Түвдэд илгээсэн экспедицийн нэг хэсэг нь ямар ч байсан Далай ламтай уулзсан байхад нөгөө хэсэг нь Европынхон Атлант Лемурчуудын удам гэж үздэг Гималайн уулын даяанч нартай уулзаж улмаар тэдэнд шавь орж ертөнцөөс бүрмөсөн ангижирсан гэж үздэг. Тэгвэл эдэнтэй холбоотой маш сонирхолтой нэг сэдэв хөндөгдөж буйг бид анхаарахгүй өнгөрч болохгүй юм. Германь: тухайн үеийн архивуудыг судалж байгаа хүмүүс 1943 онд фюрер Монгол" руу нэгэн экспедиц томилох тухай заавар өгснийг олж илрүүлсэн байна Гэвч тэрхүү экспедиц нь чухамхүү хөдөлж чадсан эсэх нь туйльш тодорхойгүй байгаа юмсанж. Эндээс улбаалан бодоход Адольф Гитлер
Монголын нутгаас чухам юу хайж экспедиц хөдөлгөхөөр шийдсэн бэ гэдэг асуудал анхаарал татна. Тухайн үед Иранд ажиллаж байсан Английн цэргийн тагнуулч Сэр Уолсоны хожим нь дурсан бичсэнээс үзэхэд ямар ч байсан 1944 оны эхээр Монгол руу Гитлерийн маш чанд бэлтгэсэн дөрвөн хүнтэй баг хөдөлжээ. Тэдгээр нь хоёр түвд, нэг япон, нэг цагаач монголоос бүрдэж байсан бөгөөд дорнын хүмүүсээс бүрдсэн ийм багийг ахиж бэлтгэх зав зай германчуудад гараагүй ажээ. Тэдний даалгавар нь Монголын нутгаас Германы эзэнт гүрний сүлд тэмдэг болсон Хас тэмдгийн ялагдашгүй дайчин нууц хүчийг олж хулжин одсон сүр хүчийг буцаан авчрах явдал байжээ.
Гитлерийн Дорно дахины судалгааны институт Түвдийн ажиллагаа бүтэлгүй болсны дараа Хас тэмдэг нь эртний дайчин монголчуудын газар шороон дээрх нэгэн хиргэсүүртэй салшгүй холбоотой. Хэрвээ тэрхүү хиргэсүүр булшны шорооноос дээжлэн авчирч чадвал Германы эзэнт гүрний сүр сүлд ахин сэргэнэ гэж итгүүлж дөнгөсөн бололтой. Ингээд Английн тагнуулчийн өгүүлснээр дөрвөн хүнтэй баг хоёр хоёр хүнтэй болж хуваагдан нэг хэсэг нь Японы эзэмшилд орсон Манжуураар дамжин Монголд орж ирэх нөгөө хэсэг нь Шинжаанаар дамжин Монголын баруун хязгаарт орж ирзхээр болсон юмсанж.
Шинжаанаар орж ирэх баг нь Түвдийг дамжсан тул бөөн тонуулчин дээрэмчин хасгуудын дундуур гарч баригдаж олзлогдсон төдийгүй хувьсгалт хятадуудад пулемётоор яаж буудахыг зааж өгөн байж амь хэлтрээд 1946 оны үед л арайхийж Монгол руу нэвтэрсэн байна. Харамсалтай нь тэр үед гуравдугаар Рейхийн эзэнт улс Гитлертэйгээ хамт аль хэдийнээ газрын хөрснөөс арчигдаад сэгэн дээр нь их гүрнүүд зоолж байсан учир Хас тэмдгийн дайчин чадлыг сэргээх шороог нь ухаж олоод ч нэмэргүй болсон байсан бололтой. Уолтоны бичсэнээр Шинжааны талаас Монгол руу нэвтэрсэн хоёр амь үрэгдсэн фюрерийнхээ захиасыг биелүүлж Хас тэмдгийн хүчийг сэргээх ариун хиргэсүүрийн шорооноос авч амжсан боловч хил нэвтэрч чадалгүй баригдаж нэг нь буудуулсан бөгөөд амьд үлдсэн түвд нь шоронд нас эцэслэжээ. Харин Манжуураар дамжин Халх гол хавиас Монгол руу нэвтэрсэн хоёрын хувь заяа туйлын эмгэнэлтэй дууссан бололтой. Учир нь тэр үед Монголын зүүн хил баруунаасаа илүү хатуу чанд
хамгаалалггай байсан тул дөнгөж хил нэвтэрч ирээд баригдсан бөгөөд харин ч хоёул Гитлерийн нууц туршуул биш Японы тагнуулын хэргээр шоронд сууж байгаад 1958 онд амьд улдсэн япон нь суллагдсан ажээ. Тэрхүу японтой хамт хил нэвтэрсэн цагаач монгол эр халхын шороонд дайн дуустал суусны эцэст Дэ вангийн тусгай отрядад элсэн ороод амь үрэгдсэн гэдэг. Хэрвээ тухайн үед Гитлерийн явуулсан хүмүүс Монголын нутаг дахь нууц хиргэсүүрийн шорооноос дээжлэн аваад буцаж чадсан бол дайны хувь заяанд үнэхээр эргэлт орох байсан уу үгүй юу гэдэг бас л сонирхолтой. Магадгүй тэдгээр хүмүүс нь мухар сүсэг, шашны хий хоосон хийрхэлийн золиос болоод өнгөрсөн үү бүү мэд. Юутай ч учир битүүлэг ийм нэгэн сонирхолтой цомхон экспедиц Германаас Монгольп зорин гараад дайны их замд үрэгдэн замхарч байсан ажээ.
Mongold ireed haana uhah sanaatai baisin Bol? Uneheer baidag bolu?

_________________
www.hicheel.com


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.14.12 12:46 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Н.Энхбаярыг баривчилбал Монгол улсад ямар үр дагавар гарах бол ?
Зураг
Өчигдөр Н.Энхбаярын баривчилгаатай холбоотой сүр дуулиантай үйл явдлууд болж өнгөрөв. Зарим хүмүүс Н.Энхбаярыг Рембо байсан юумаа ч гэх юм, баривчилгаатай холбоотой инээдтэй зүйлүүд олон л гарлаа, давхар андуурч өөр айлд орсон, нөхрийг нь андуураад аваад явсан, Н.Энхбаярыг хөлдөөгч дотор хайсан энтэр гээд л .

Иргэн миний зүгээс өөрийн үзэл бодлоо илэрхийлэе гэж бодлоо.

АТГ авилгалд шалгагдаж байгаа бүх л хүмүүсийг ингэж сүр дуулиантай барих болтугай . Н.Энхбаярыг баривчлах нотолгоо байсан бол Н.Энхбаярын 7 сарын 1 тэй холбоотой мэдээлэл хийсний дараа биш харин 1 , 2 жилийн өмнө барьж болох л байсан. Х.Баттулга дарга авилгалд идэгдсэн төрийн эрх мэдэлтнүүдийн тухай баримтууд ард түмний нүдэн дээр өгч байхад бид боломжгүй гэсэн хариу өгсөн. Н.Энхбаяр нь тэгээд болдог хүн нь бас дээр нь рембо



Би Н.Энхбаярыг өмөөрөх гэж энэ бүхийг бичээгүй улс орныхоо хойч үе ирээдүйд санаа зовинсондоо бичиж сууна.

Өнөөдөр Монголын бүх л стратегийн орд газрууд гадныхны мэдэлд очиж , гол мөрөн ширгэж байхад энэ бүхний эсрэг тэмцэж чадах цор ганц хүнээ бид урьд шөнө аавын хаалга руу явуулчихлаа. Монголын эх оронч сэтгэлгээтэй хамгийн шилдэг эдийн засагч нар Н.Энхбаярыг дэмжиж, сүүлийн үед иргэдэд үзэл бодлоо илэрхийлж, иргэдийн дуу хоолой болж, улс орныхоо төлөө санаа зовинож байгаа улс төрчид Н.Энхбаярыг дэмжиж байна. Энэ бүхнээс үзвэл Н.Энхбаярын хийх гээд байгаа, одоо тэмцэж байгаа бүхэн нь зөв зүйтэй зүйл юм шиг.

Өмнө нь Н.Энхбаярыг авилгалын загалмайлсан эцэг л гэдэг , гэхдээ Н.Энхбаярыг баривчилбал бид одоо байгаа авилгач нарыг дэмжиж дахин авилгал , уул уурхайгаа гадаадынханд худалдагдах боломж бүрдүүлэх болно.(Дахин худалдах уул уурхай, газар нутаг үлдээгүй байж магадгүй , бүгд л худалдаад дууссан)

Авилгалгүй нийгэм гэж байхгүй хамгийн гол нь жудагтай идэх хэрэгтэй гэж би боддог.

( Авилгалгүй нийгэм бүрдүүлэхийн тулд мэдээлэл технологийг нэвтрүүлж , бүх тендер , тендерт шалгарсан үр дүнг , өмнө тендер авч байсан компаниудын гүйцэтгэл , уул уурхайн лицензийг хэн хэн эзэмшдэг талаар, газар олголтын байдал , төрийн албатай холбоотой иргэдэд тарааж болох мэдээллийг хүн бүр интернэтээр чөлөөтэй харж чадах нөхцөлийг бүрдүүлж байж авилгал тодорхой хэмжээнд шийдэгдэнэ. )

Н.Энхбаярыг ерөнхийлөгч байхад Монгол улс их өрийн асуудлыг шийдэж чадсан (Харин одоо буцаад өр нь хуучин хэвэндээ орсон байх)

Н.Энхбаярыг ерөнхийлөгч байхад ядуурлын түвшин одооных шиг 40% хүрч байгаагүй юм шүү. (Тэр үед дэлхийн эдийн засгийн хямрал болж байсан)

Н.Энхбаярыг ерөнхийлөгч байхад бид энэ олон стратегийн орд газраа гадныханд худалдаагүй юм

Миний санахад Оюутолгойн 51% хувийг төр авах ёстой гэж цорын ганц хэлж байсан хүн нь Н.Энхбаяр

Миний санахад Таван-толгойн хувьцаа улстөрчдийн мэдэлд байхад Монгол улсад шилжүүлсэн хүн бол Н.Энхбаяр

Энэ бүхнээс үзхэд Н.Энхбаяр идсэн ( яг идэж уусныг нь би мэдэхгүй , бодвол идсэн л байх) жудагтай идэж байсан юм шүү.

Н.Энхбаярыг ерөнхийлөгчийн суудлаа орхисноор хойш монгол оронд :

Түүхий нефтийг ямар ч татваргүйгээр хятад руу гаргаж байна

Нүүрсийг 1 тонн -ийг газрын хөрснөөс ухаад, үйлдвэрлэл явуулаад, ямар ч боловсруулалт хийлгүүгээр 32-33$ оор урд хөршид борлуулж байхад Өвөрмонгол 1 тонн дутмаас ямар ч юу ч хийлгүүгээр 20 орчим долларын татвар авч байна . (Монгол улс татвар аваагүй л байна)



Би бодохдоо дараагийн ерөнхий сайд Н.Энхбаяр эсвэл Х.Баттулга байгаасай гэж боддог

Би бодохдоо дараагийн хууль зүйн сайд Х.Тэмүүжин байгаасаа гэж боддог

Бид бодохдоо дараагийн сангийн яамны сайд О.Чулуунбат байгаасай гэж боддог



Иргэн: Д.Болд

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.15.12 12:38 am 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Улс төр тогтворгүйтэх нь хэнд ашигтай вэ


МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсан нь гаднын нөлөөлөлтэй гэх хардлага хаа сайгүй түгж байна. Монгол орон уул уурхайн баялгаараа дэлхийд гайхуулах болсон нь эдийн засгийн алуурчдын хараанд өртөж буй гэх. Газрынхаа хөрсөн дор зөвхөн арвин их баялагтай ядуу улс орнуудад баялгийн хараалаас гадна ийм аллага нүүрлэдэг ажээ. Энэ тухай хэд хэдэн ном орчуулагдан нийтийн хүртээл болоод байгаа. Тэдгээр алуурчдын нэг, Америк гаралтай Жон Перкинсийн “Эдийн засгийн алуурчны наминчлал” номыг уншаагүй хүн ховор болов уу. Тэрбээр уг номондоо Ази, Африкийн олон оронд хийсэн эдийн засгийн аллагын зөвлөхөөр ажилласан тухайгаа уран сайхны элдэв халилгүйгээр, өөрийн биеэр үзэж туулсныг өгүүлжээ. 1972 онд тэр Панамд ажиллаж байж. Панамын сувгийн бүс нутагт Америкчууд жинхэнэ тансаглаж, хажууд нь панамчууд ноорхой модон оромжинд толгой хоргодон, хог түүж амьдарч байсан гэдэг. Яг л манай өнөөгийн Улаанбаатарын ядуус шиг. Панамын Ерөнхийлөгч асан Омар Торрихос эдийн засгийн алуурчидтай үгсэн хуйвалдаж, хувьдаа асар их мөнгө хуримтлуулах боломжтой байсан ч энэ замыг сонгоогүй юм. Гэвч тэр үүнийхээ төлөө амиа алджээ. Ийм гунигт түүхийг Жон Перкинс нүдэнд харагдтал дүрсэлсэн нь бидэнд нэн сургамжтай юм л даа. Гайхалтай нь манай эрх мэдэлтнүүд иймэрхүү гашуун сургамжийг мэдрэх, санах ч сөхөөгүй, эд баялгийн төлөө улайрч байна. Гаднынхан тэднийг юун түрүүнд авлигын торондоо хийгээд авахыг хүсч буй.



Ерөөсөө авлига бол эдийн засгийн алуурчдын гол засгийн нэг ажээ. Ливийн удирдагч М.Каддафи эх орныхоо баялгаас 200 тэрбум ам.доллар завшсан байлаа. Ард түмнээ 27 жил ийнхүү дарангуйлж, доромжилснынхоо төлөөсөнд тэр буудуулсан юм. Саддам Хуссейн, Бен Али нар олзныхоо хэмжээгээр Каддафигийн хаана ч хүрэхгүй. Гэхдээ тэд ялгаагүй эдийн засгийн алуурчдын гар хөл болсон юм. Чили, Нигери, Замби, Конгод мөн л алуурчид бугшиж, газар нутаг нь дэлхийн их гүрнүүдийг тэтгэх арилжааны талбар болж байв. Одоо ч дээрдээгүй хэвээр.



Монголд нүүрлэсэн баялгийн хараал нь мэдээллийн тэгш бус байдлаас үүсэлтэй. Гадныхан үүнийг гойд таашааж байв. Ашигт малтмалын хуулийг тэд өөрсөддөө илүү ашигтайгаар хийхийг хүссэн юм. Санасандаа хүрчээ. Мөнгөтэй л бол хэн дуртай нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лиценз авах боломжтойгоор хууль гаргахад тэд улс төрчдийг маш сайн ашиглажээ.



Ингээд сүүлийн хориод жилд үндсэндээ Монгол маань лицензийн эх орон болж, Хятадад “Ар монголын лицензүүдийг худалдан борлуулах агент маягийн олон нийтийн байгууллага хүртэл байгуулагдчихсан манайхантай наймаа яриад сууж байлаа шүү дээ. Ийм арилжаанд Уул уурхайн ассиоцацийнхан ч оролцож байсан гэдэг мэдээлэл бий. Захирлаар нь УИХ-ын гишүүн асан До.Ганболд ажиллаж байлаа. Цагаандаа гарсан лицензийн далд наймааны цаана бас сансрын зураглалаар хийгдсэн Монголын ашигт малтмалын ордуудыг тодорхойлсон газрын зураг, мэдээллийг Хятад хэл дээр орчуулах групп Хөх хотод ажиллаж байсан гэдэг. Нууц мууц бол хэнд ч падлийгүй болж, улс төрийн хүрээнийхэн сүүлдээ Оюу толгой, Таван толгой, Төмөртэй зэрэг стратегийн ордуудаа харийнханд найр тавин өгч байна. Оюу толгойн гэрээг хэрхэн луйвар болгож хувиргасныг одоо хүн бүр сайн мэддэг болжээ. Аягүй бол хөдөө, малын захад яваа хоточ ноход нь ч “Оюу толгойнхоо 51 хувийг Монгол эздэд минь өгөөч” хэмээн боргож байгаа биз. Луйврын энэ гэрээг Канадын иргэн Р.Фрийдланд бүр 1997 оноос эхлэн зугуухан амжуулсаар, баараггүйгээр нь хийж орхисон юм билээ. Түүнд хууль эрх зүйн талаас зөвлөх маягаар үйлчилсэн хүмүүсийн нэг нь УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил гэх хардалга ч газар авсаар байна. Ц.Мөнх-Оргил Америкт хуулийн мэргэжлээр суралцахдаа хуулийн зөвлөлгөө өгөх хувийн компани байгуулж, Фрийдландын Монголд ирж Өмнөговийн ордуудыг судлах, лиценз худалдан авах зэрэгт туслалцаа үзүүлсэн юм гэнэ. Удалгүй Н.Энхбаяр Ерөнхий сайд болж Оростой их өрийн асуудлаа эцэслэн шийдэхэд Р.Фрийдланд түүнд 50 сая доллар зээлээр өгч, оронд нь Оюу толгойд лиценз авах тохироо хийгджээ. Оросын 11,8 тэрбумын их өрийг заавал Чехийн хувийн банкаар зуучлуулж, 250 сая доллараас 50 сая нь хаачив хэмээх эрэл хайгуулд Монголчуудаа илгээхгүйгээр дан ганц улс төрийн аргаар тэглэх боломж байж л байсан. Үүнийг Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн одоо харамсан ярьж сууна.



Ерөөсөө Оюу толгойгоор дамжуулсан эдийн засгийн аллагын гол схем нь авлига-хуулийн өөрчлөлт байлаа. Ашигт малтмалын хуулийг Канадууд тухайн үед Ерөнхий сайд асан С.Баяр, Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт болон УИХ-ын гишүүн Одхүү нарын гараар өөрсөддөө ашигтай хувилбараар хийлгэж чадсан юм. Өнөөдөр бид энэ хуулийн 34 хувийн гайг амсаж байна. 2008 оны УИХ-ын сонгуулийн амлалт, луйвар, долдугаар сарын 1-ний хэргийг ч Оюу толгойгоос ангид авч үзэх аргагүй болоод байгаа юм.



Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байх үед Канадын худалдааны сайд ирж уулзжээ. Мөн Ерөнхий сайд С.Баяр, Гадаад харилцааны сайд С.Оюун зэрэг хүмүүстэй ч нүүр тулан ашигт малтмалын тухай санал солилцсон байв. Дараа нь энэ тухай нэгэн нууц мэдээлэл гадаадын хэд хэдэн вэб сайтад тавигдсан байлаа. Тэнд өгүүлснээр бол Канадын Худалдааны сайд нь өөрийн хувийн дүгнэлтийг хэлэхдээ “Монголын Ерөнхийлөгч бол баялагтаа эх оронч хүний ёсоор ханддаг юм байна. Харин миний уулзсан Монголын сайд нар бол бидний талд зогсох боломжтой хүмүүс санагдлаа” гэжээ. Гэхдээ ганц үүгээр Н.Энхбаярыг хэт дөвийлгөж болохгүй байх. Түүний алдаа багагүй бий. Өмч хөрөнгө завшсан явдал ч байдаг л гэсэн. Харин энэ бүхнийг нь Оюу толгой болон бусад томоохон ордууд дээр авлигаар хөдөлсөн эрхмүүдийн үйлдлүүдтэй харьцуулаад харвал даанч өчүүхэн болов уу. Бороогийн алтыг самарч гадагш зөөсөн Канадуудад одоогийн Ерөнхий сайд С.Батболд хэрхэн үйлчилсэн зэргийг сөхөөд гаргаад ирвэл Н.Энхбаярын адил баривчлан хорьж, шүүхийн танхимд уулзахаас өөр замгүй. С.Баяр Оюу толгойг харийнханд тавьж өгөөд Америкт том, гоё байшин худалдан авснаараа бас шоронд явж таарна. Энэ мэтээр ар араасаа “аавынд” морилох хүн төрийн шаргал ордонд зөндөө бий дээ.



УИХ-ын сонгуулийн тухай хууль Үндсэн хуулийн цэцийн босго давмагцаа унаж, санал тоолох машин, цахим үнэмлэх, орон нутгийн сонгуулийн хууль зэрэг нь дахиад бөөн будлиан дагууллаа. Эдгээр нь өнөөгийн улстөрчдийн унхиагүйнх. Улс төрд нүүрлэсэн энэ бүх ээдрээ, төвөгтэй байдлыг гаднынхан тун овжин ашиглахыг үгүйсгэх аргагүй. Монголд иргэний мөргөлдөөн үүсэхийг хүлээн суугаа улс орон байж л байгаа. Хоорондоо зодолдоод эхэлмэгц нь зохицуулах нэрийдлээр цэргээ оруулаад ирнэ, тэр улс нь. Тэгээд ардчиллыг бэхжүүлэх нэрээр Монголд эрх ашгаа зузаатгана. Суданд олон жил жил үргэлжилсэн дотоодын хэрүүл тэмцэл, шашин, баян хоосноороо ялгарсан арчаагүй байдал нь эцэстээ туурга тусгаар хоёр улс болгоод хуваачихлаа. Энд мөн л баялагт шунасан их гүрнүүд тоглолтоо НҮБ-ын оролцоотойгоор хийж байна. Тиймээс нэгэн судлаачийн “Эдийн засгийн алуурчдад манай улс төрийн орчны эрүүл бус үзэгдлүүд ашигтайгаар тусах магадлал тун өндөр боллоо” гэсэнтээ санал нийлэхээс аргагүй.



Даргаа Төв аймгийн хорих анги руу ачуулсан МАХН-ынхан орон даяар эсэргүүцэл зарлаж, Н.Энхбаярыг суллуулах тэмцлээ эхэллээ. Тус намтай улс төрийн холбоонд нэгдсэн МҮАН, БНН, МУНН зэрэг улс төрийн хүчнүүд ч нэгдсэн зохион байгуулалтанд орж, олигархиудыг төрөөс зайлуулах шаардлагаа тавьж байна. Парламент дахь Ардын намын гишүүдээс арваад нь МАХН руу орж, намын бүлэг байгуулах гэсэн нь эрх баригчдыг илүү их сандаргав. Магадгүй, МАХН-ын цаашдын нөлөө, Улс төрийн холбооны сонгуулийн арга, тактикийн өмнө Ардын нам, Ардчилсан намын аль аль ялагдал хүлээнэ гэж айхдаа Н.Энхбаярыг эрт урьдын “но”-той асуудлаар нь далимдуулан баривлуулсан ч байж болох юм. Харамсалтай нь бас арай цагаа олоогүй, бохир арга хэмжээ болов бололтой. Гэхдээ хамгийн сайн шалгуур бол цаг хугацаа хойно доо. Н.Энхбаяр долдугаар сарын 1-ний хэрэгт огт хамаагүй, энэ хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхийн төлөө зүтгэнэ гээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааныхаа тухайн үеийн тэмдэглэлийг хүртэл нууцлалгүй болгохыг хүссэн нь эрх баригчдад огт таалагдсангүй. Ямартай ч үйл явдал хэрхэн өрнөхийг харж суухаас.



Харин Н.Энхбаярын нөхөд “Сонгууль болохгүй, төрийн эрх мэдлийг бид авч, шударга ёсыг тогтооно” гэх нь улс төрийн амьдралыг бүр адармаатай байдал руу түлхэх төлөвтэй. Нэгэн төлөөлөгч нь саяхан телевизээр ярихдаа “Олигархиудтай цуваагаар нь хариуцлага тооцох ёстой. Австралид уул уурхайн ашгийн татвар 30 хувь байна. Тэнд төмөр, нүүрсэнд онцгой албан татварын 30 хувь оногддог. Мөн роялтид найман хувийг авч байна. Үндсэндээ тус улс баялгаасаа бараг 70 хүртэл хувийг татвараар авч байгаа. Гэтэл манайх Оюу толгойд өр зээл тавиад явж байна. Вэнсвэй компанийн эзэн Ван гэгч Хятад иргэнээс их хэмжээний мөнгө авсан улс төрийн намууд харийнхны эрхшээлд орсон нь тодорхой боллоо” гэв. Тийм л дээ, саяхан Хятадын Чалько групп Айвенхоугийн охин гэгдэх хууль бус компанийн 50 гаруй лиценз, олон сая хувьцааг худалдан авлаа. Манай мэргэжилтнүүд үүнийг хууль бус арилжаа гээд байгаа боловч С.Батболдын Засгийн газар бүлх залгисан мэт чимээгүй болов. Энэхүү хууль бус арилжаанаас Монголд нэг ч төгрөгийн татвар орж ирээгүй. Арай дэндэж байгаа юм биш үү. Иймэрхүү юм хийгээрээ гэж УИХ-д бид гишүүдийг сонгоогүйсэн. Тиймээс дээрх намуудаас шаардаж буйг хаа хаанаа анхаарах хэрэгтэй болж байна. Ингэхдээ улс төрийн ороо бусгаа энэ орчинд иргэд маань харин эвийг сахиж, хэн нэгний хатгаас, ятгалга, өнгө мөнгөнд хөтлөгдөлгүй, аливаад буурьтай, үндэсний эрх ашигтаа үнэнч үлдэх нь чухал юм даа.



Улс төр тогтворгүйтэх нь монголчууд бидэнд ямар ч хожоо авчрахгүй. Хуулиа дээдэлж, шударга, хүнлэг харицааг эрхэмлэвэл улс төр, эдийн засаг, бидний амьдрал аяндаа цэгцэрнэ. “Хэлсэн үгээр нь биш, хийж бүтээсэн үйлсээр эх орноо хайрлах хайр нь илүү тод харагддаг” гэж Оросын нэрт эрдэмтэн, судлаач В.В.Иванов юутай үнэн хэлээ вэ.





Б.Отгонбаяр

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.15.12 1:03 am 
Оффлайн
• NBA Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.18.07 3:33 am
Бичлэгүүд: 4530
http://www.mmc.mn/about-company-corporate.html

Бүртгэлтэй газраа нуухгүй шууд л хэлдэг л юм байна
http://en.wikipedia.org/wiki/Cayman_Islands

Монгол компани, тэгээд баахан эх орончид хувь нийлүүлж босголоо гээд цээжээ дэлдээд байдаг MMC нь яагаад энэ арал дээр бүртгүүлэх шаардлагатай байдаг билээ?
Мэдээж Монгол Улсад татвар төлөхгүй л гэж тэр.
Тэгэхээр үндэсний компани гээд байх утгагүй болчихож байгаам.
Хонх цохиж барьж Бирж хэсээд Монгол рэклаамдах нь зүгээр худлаа жүжиг л гэсэн үг биз дээ.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.15.12 1:46 am 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Зураг

Үндэсний үйлдвэртээ үнэнч.

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.16.12 3:19 am 
Оффлайн
Жинхэнэ Бука Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.15.07 11:21 am
Бичлэгүүд: 2727
muuhai yum bolson shu.

_________________
www.hicheel.com


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.16.12 1:48 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.05.05 9:05 pm
Бичлэгүүд: 1858
Заримдаа энэ улс төрийг ойлгохгүй юм ...
Уул нь үзэл бодол бусдыг харах мэдрэмжээрээ овоо гэж боддог юм ...
гэтэл энэ хүмүүс бүгд л олон давхар багтай болжээ


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.16.12 1:51 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
канадын монголд суугаа консулын тухайн үеийн тэмдэглэлийг саяхан нет-д тавьсан байна лээ.
тэрэнд бичснээр бол н.энхбаяр бол жинхэнэ эх оронч, харин бусад нь бол мөнгөний төлөө улсууд байна гэнэ лээ.

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.16.12 3:32 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Монгол

энэ блогыг унших бүрт сэтгэл зүрх догдлоод байдгийн.

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.16.12 5:15 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.04.11 12:42 am
Бичлэгүүд: 962
Байршил: хүүхдийн 100, цирк, фантамаар нүргэлэх exhaust
Ишлэл:
Зураг

Үндэсний үйлдвэртээ үнэнч.
үндэсний үйлдвэрлэл юм бол яагаал янмал гэж байгааг ойлгохгүй юм :??: солонгос оймсон дээр янмал гэж байдаг биздээ
тэгээд ч янмал (양말) гэдэг солонгосоор оймс гэсэн үг

_________________
JZX100 VVTi 1JZ-GTE SWAP (2001)


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.16.12 5:21 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
эзнээс нь асуу.

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.17.12 3:23 pm 
Оффлайн
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.31.06 10:42 pm
Бичлэгүүд: 2301
Байршил: Theoretical physicists can explain everything.
Төрсөн өдөр чинь юм байна шд. Төрсөн өдрийн баярын халуун мэнд хүргэе. :happybirthday:

_________________
You'll see.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.17.12 5:52 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Баярлалаа.

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.17.12 6:03 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
өнөөдөр харин мартчихсан тууж явсан чинь хүмүүс залгаж сануулж байна лээ.

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.17.12 6:04 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.04.11 12:42 am
Бичлэгүүд: 962
Байршил: хүүхдийн 100, цирк, фантамаар нүргэлэх exhaust
төрсөн өдрөө мартдаг болхынсон кк

_________________
JZX100 VVTi 1JZ-GTE SWAP (2001)


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.17.12 6:12 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
цалин буугаад төрсөн өдөр болоод хөдөө явах гээд бүх юм давхцаад буцалж байна.

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.17.12 6:20 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.04.11 12:42 am
Бичлэгүүд: 962
Байршил: хүүхдийн 100, цирк, фантамаар нүргэлэх exhaust
ажлаа хийгээч чи хөөе

_________________
JZX100 VVTi 1JZ-GTE SWAP (2001)


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.17.12 11:58 pm 
Оффлайн
Жинхэнэ Бука Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.15.07 11:21 am
Бичлэгүүд: 2727
Ишлэл:
канадын монголд суугаа консулын тухайн үеийн тэмдэглэлийг саяхан нет-д тавьсан байна лээ.
тэрэнд бичснээр бол н.энхбаяр бол жинхэнэ эх оронч, харин бусад нь бол мөнгөний төлөө улсууд байна гэнэ лээ.
teriig olj unshamaar baina, haanaas olj bolhov?

_________________
www.hicheel.com


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.19.12 2:55 pm 
Оффлайн
FAN OF WADE
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.26.10 7:30 pm
Бичлэгүүд: 3493
Байршил: www.maf.mn
Ишлэл:
teriig olj unshamaar baina, haanaas olj bolhov?
МАХН удвал л тийм юм ярьсан билүү

_________________
E5400/G41/4G/GTX440/120G SSD :))


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.21.12 12:34 am 
Оффлайн
Жинхэнэ Бука Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.15.07 11:21 am
Бичлэгүүд: 2727
canadiin consul helsen bol bas ih jinteildee.

_________________
www.hicheel.com


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.24.12 6:40 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
амьдрал ид буцалж байнаа.
гацууртын чинбат-д хөдөлмөрийн гавъяат өгмөөр санагдаж байна.

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.26.12 10:41 am 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
гэр бүлийн хүрээнд бяцхан арга хэмжээ зохиогоод л машиндаа суугаад явсан даа.

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.27.12 10:19 am 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.


ингээд энхбаяраар эхэлсэн элбэгдоржын найруулсан шүүхийн шинэтгэл амжилттай явагдаж байна.

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.27.12 10:35 am 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
”Женко” Х.Баттулга жинхэнэ эр хүн

Монголчууд бид өрх гэрийн ноён нуруу болох тулхтай, хэлсэн үгэндээ хүрдэг, шулуун шударга, олон таван үггүй, эмс охид шиг хов жив хөөцөлддөггүй эрчүүдийг “жинхэнэ эр хүн” гэж хүндэлж ирсэн уламжлалтай. Харамсалтай нь өдгөө ийм “жинхэнэ эр хүн” айл гэрт ч, төр засагт ч “өдрийн од” мэт ховордоо юу даа. Гэхдээ цөөн ч гэсэн байна. Тэдний нэгийг би ямарч эргэлзээгүйгээр Женко Х.Баттулга гэж нэрлэнэ.Яагаад түүнийг “жинхэнэ эр хүн” гэж хэнийг нэрлэх вэ гэдгийг баримт түшин доор өгүүлье.

Баримт 1: Тэрээр “төрөөс төрсөн тэрбумтан” биш, 1990-иэд оны эхэн, зах зээлийн хүнд үед Бээжин –Улаанбаатар-Москва чиглэлд “гахай” зөөн бизнесээ эхлүүлж, “нүцгэн гар”-аараа 0-ээс эхлэн бага багаар өргөтгөж өнөөдрийн өндөрлөгт хүргэжээ. Амжилтанд хүрэхэд боловсролоос дутуугүй зүтгэл чухал байдгийн жишээг тэрээр өөрийн биеэр үлгэрлэн үзүүлжээ.

Баримт 2: УИХ-ын гишүүн Х.Баттулга одоогоос зургаан жилийн өмнө буюу 2006 оны 11 сард нийгэмд нүүрлээд буй зохион байгуулалттай гэмт хэрэг, хар тамхи, контрбанд, биеэ үнэлэх асуудалд ихээхэн эмзэглэж, энэ талаар төр засаг тодорхой бодлого гарган, анхааралдаа авахгүй бол улам гүнзгийрнэ гэдгийг сануулж байсан нь үнэхээр төрийн хар хүний холын хараа байжээ гэдэг нь одоо нотлогдож байна.

Баримт 3: 2007 оноос хойш өөрийн үг, үзэл бодлоо нийтлэл хэлбэрээр бичиж илэрхийлэх болжээ. Энэ нь олон нийтэд таалагдах гэсэндээ биш эрх баригчдын сонсохгүй, мэдэхгүй, мэдэхийг хүсэхгүй байгаа асуудлуудыг нийтлэлээрээ дамжуулан олон нийтэд хүргэхийг зорьсон эр хүний хэл ам, хов жив хөөцөлддөггүй хүн чанарын илрэл юм.

Баримт 4: 2007 оны 12-р сард УИХ-ын гишүүн Х.Баттулга: ““Энержи ресурс”-ийн бүрэлдэхүүнд багтдаг олигархиуд Засгийн газартай гэрээ хийхээсээ өмнө Хятадуудад өөрсдийнхөө хувийг амлачихсан л байсан. Тэгэхээр эх оронч, сайхан сэтгэлээр лиценз хадгалж байсан хэрэг биш. Харин хамгийн их үнэ хүрэх мөчийг тэсэн ядан хүлээж байсан гэвэл үнэнд нийцнэ. “Моннис”, “Петровис”, “MCS” компаниуд улстөртэй холбогдсоноосоо хойш томорсон. Авлига хээл хахуулийг үйл ажиллагааныхаа үндсэн менежментээ болгочихсон, Монголын төрийг бохирдуулж байгаа компаниуд” хэмээн хэвлэлд ярилцлага өгч, дээрх компаниудыг шударга бус өрсөлдөөнөөр бизнесийн үйл ажиллагаагаа явуулдаг гэдгийг илчилсэн нь түүнийг шулуун шударга зангийн илэрхийлэл гэлтэй.

Баримт 5: 2008 оны 2-р сард УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга: “Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн үйл ажиллагааг МоАХ цаг ямагт шаардаж ирсэн. Цаашдаа ч ийм байх болно. Газар, түүний хэвлий дэх ашигт малтмал бол бүх ард түмний өмч бөгөөд төрийн хамгаалалтад байна гэсэн заалттай. Тиймээс төр ард түмнийхээ энэ өмч хөрөнгийг хамгаалалтдаа авахыг л шаардсан. Ёсоор болсонд баяртай байгаа. Ардчиллын баталгаа бүрэн хангагдах хүртэл эхлүүлсэн үйл хэргийнхээ төлөө МоАХ оршино гэж” хэвлэлд ярилцлага өгсөн нь түүний төр, ард түмний үйл хэрэгт өөрийн хичээл зүтгээлээ зориулж явдгийн илэрхийлэл болжээ.

Баримт 6: 2011 оны 8-р сард ЗТБХБ-ын сайд Х.Баттулга “Банкны зээлийн хүү зургаан хувиас дээш болчихвол ард түмний нуруун дээр хүнд ачаа ирж, хэцүүднэ” хэмээн төрийн хүний ард түмнээ гэсэн бодлоо илэрхийлсэн тулхтай ярилцлага хэвлэлд өгчээ.

Баримт 7: 2011 оны 12-р сард УИХ-ын гишүүн Х.Баттулга “Архи, согтууруулах ундаа болон архинаас дутуугүй хор нөлөөтэй тамхи үйлдвэрлэгч, түүнд хөрөнгө оруулж, хувьцаа эзэмшиж байгаа хүмүүсийг сонгуульд нэр дэвшихийг хязгаарлах тухай” хуулийн төслийг хоёр дахиа өргөн барьсан боловч Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэлгүй хойшлуулжээ. Тэрээр Монголчуудын амьдрал архи, архидалттай шууд ба шууд бусаар хамаатай байгааг удаа дараа хэлж, энэ аюулаас ард түмнийг хол байлгах, архины бизнесийн хязгаарлах үүднээс дээрх хуулийг санаачилснаа илэрхийлжээ.

Баримт 8: Засгийн газрын хуралдаан дээр ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нар санал зөрөлдөн маргалдсан ба Х.Баттулга сайд “Хамтарч ажиллана гэж Засгийн газар байгуулчихаад хамаг том төслүүдийг нь хөдөлгөхгүй гацааж байна. Өөрсдөө хамгийн үнэтэй тансаг байшинд нь амьдарчихаад 100 мянган айлын орон сууцны асуудлыг зориуд гацаалаа” гэж бухимдлаа илэрхийлэхэд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Хохь чинь, хэн та нарыг хамтар гэсэн юм” гэж тавласан нь хамтарсан Засгийн газрыг тараах эхлэл болсон гэж хэвлэлүүд мэдээлжээ. Тэрээр төрийн ажлыг явуулахад Засгийн газар зориудаар гацааж байгааг өөрөө Засгийн газрын гишүүн атлаа шулуунаар шууд хэлжээ.

Баримт 9: 2012 оны 2 сард болсон АН-ын ҮЗХ-ны хурал дээр Х.Баттулга АН, АН-ын дарга Н.Алтанхуяг болон Засгийн газрын бодлогийг хатуу үгээр эрс шүүмжилсэн нь улс төрчийн зангарагаа харуулсан үйл явдал бай.

Баримт 10: “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт оролцохдоо Бавуугийн Лхагвасүрэн гуайн асуусан аавынх нь тухай асуултад Х.Баттулга гишүүн сэтгэл нь огшин нулимс унагахыг олон хүмүүс харсан. Тэр үнэндээ монгол эр хүний цөөн гардаг уяралын нулимс байсан. Хүн хичнээн өндөрлөгт хүрлээ ч, Цаст уулсын оргилд гарлаа ч эцэг эхийн л хүү байдаг. Эцэг эхээ санагалзсан хүүгийн сэтгэлийн илэрхийлэл энэ байсан. Хатуу юм шиг хирнээ уяхан сэтгэлтэй жинхэнэ эр хүний шинж. Өнгө мөнгөний энэ цагт хүнд сэтгэлийн орон зай илт үгүйлэгдэх болсон. Харин “Женко”-д ийм орон зай байна.

Баримт 11: 2012 оны 3-р сарын 20-ны орой МҮОНТВ-ээр Х.Баттулга сайд 40 минутын шууд ярилцлаганд орлоо. Тэрээр энэ ярилцлагынхаа үеэр “Тавантолгой бол хэзээ ч биелэхгүй үлгэр” гэдэг хатуу боловч үнэн үгийг хэлж, Монголын улс төрчид бизнесийн бүлэглэлүүдтэй хэрхэн холбогдсоныг задаллаа. Тэрээр “Манай сайд нарын тал нь MCS компанийн барьсан барилгад амьдардаг, энэ компанид хувьцаа эзэмшиж байна” хэмээсэн. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй төр гэрээ байгуулчихсан тул энэ талаар хаана ч ярьж чадахгүй байгаагаа илэрхийлсэн юм. Төрийн “машины” эсрэг тэрээр ийнхүү ганцаар, зоригтой, хурц мэдэгдэл хийж чадсан зоримог, шударга үнэний илэхийлэл байлаа.

Баримт 12: Цагтаа амжилттай барилдан, Жүдо бөхийн дэлхийн аварга болж байсан хүний хувьд Жүдо бөхийн спортыг байнга дэмжин, энэ чиглэлийн спортоор Монголчууд анх удаа олимпийн аваргатай болоход бодит хувь нэмэр оруулжээ. Тэрээр одоо ч жүдо бөхийн холбоог тэргүүлэн, тамирчдыг бэлтгэлээ хангах, дасгалжуулагчдыг ажлаа амжилттай явуулахад нь санхүүгийн хувьд харамгүй дэмжлэг үзүүлж байна. Монгол хүн жүдо бөхийн спортоор олимпийн аварга болох хүртэл аав шиг, багш шиг, ивээн тэтгэгч шиг л туслаж байгаа нь бахархалтай.

Баримт13: Дэлхийд хамгийн өндөр Чингис хааны морьт хөшөөг “Цонжин болдогт” барьсан нь улс орныхоо нэрийг дэлхийн тавцнаа дуурсгах үйл хэрэг болжээ. Бид бүгдээрээ эзэн Чингис хаанаараа бахархдаг. Харамсалтай нь бидний бахархал архи сархадаа, хоол хүнсээ, гудамж талбайгаа Чингис хаанаар нэрлэхээс хэтэрч чадаагүй байхад, Үндэсний гэх том компаниуд нь төрийн түшээдтэй хуйвалдан, “Оюу толгой”, “Таван толгой”-г хэрхэн хувааж идэх вэ гэж “ясаа булаалцалдах ноход” мэт хэмлэлдэж байхад, “Женко” Х.Баттулга их хааны дэлхийд ганц хөшөөг төрийн ямарч дэмжлэггүйгээр эх орондоо сүндэрлүүлжээ. Тэр хэлсэн үгэндээ хүрч дэлхийн хамгийн том Их хааны морьт хөшөөг барьж чадсан юм.

Баримт14: 2011 оны 7 сард Улаанбаатарын их сургуулийн Археологийн тэнхмийн эрхлэгч, профессор Д.Эрдэнэбаатарын ахласан судлаачид, багш оюутны баг Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутагт орших “Гол мод-2”-ын Хүннүгийн язгууртны булшийг 30 дагуул булш, тахилын байгууламжийн хамт цогцоор нь малтан шинжилж, түүхийн шинжлэх ухаанд маш том нээлт хийжээ. Энэ газрыг 2001 онд илрүүлсэн боловч 2010 хүртэл төрөөс санхүүгийн дэмжлэг авахыг хүссэн боловч харамсалтай нь авч чадаагүй байжээ. Судалгааны багийнхан санхүүжилтгүйн улмаас эл судалгааны ажлаа орхиход хүрч байхад санамсаргүйгээр Женко Х.Баттулгатай уулзан төслөө танилцуулахад, тэрээр санхүүжилтыг шийджээ . Ингээд эл булшинд малтлага хийх 200 гаруй хүний хөлс, ажлын техник хэрэгсийн бүх зардлыг /150,0 орчим сая төгрөгийн/ Женко Х.Баттулга 100 хувь дэмжлэг үзүүлж, Монголын археологийн түүхэнд байгаагүй санхүүжилтийг гаргажээ. Эл судалгааны үр дүнд Хүннүчүүдийн түүхийг “шинээр” бичихүйц, үнэт олдворууд олджээ.

Археологийн малтлага эрсдэл ихтэй гэдэг. Асар их зардал гаргаж малтлага хийсний дараа ямар ч үр дүнгүй байх юмуу, тоногдсон булш бунханд хий дэмий зардал гаргах тохиолдол байдаг гэнэ. Үүнийг Х.Баттулга гишүүн сайн мэдэж байсан. Гэсэн ч түүх соёл уламжлалынхаа төлөө гэж “цээжээ дэлдэн” ярих төдий биш, хөрөнгө санхүүжилтээр бодитой дэмжлэг үзүүлэн, өвөг дээдсийн бодит түүхийг хойч үеийнхэнд уламжлан хүргэхийг зорьсон түүний энэ түүхэн гавъяаг бид мартах учиргүй.

Женко Баттулгад, эд хөрөнгийн шунал, эрх мэдлийн дон, ичих айхаа мэдэхгүй хийх луйвар, эх орноо ч зарахаас сийхгүй сэтгэл алга. Харин түүнд эр хүний жудаг, бөх хүний зориг, төрийн хүний зүтгэл байгаа нь бахархууштай. Монгол төрд ийм хүмүүс олон байвал… гэсэн бодол төрж байна.

Ц.Гомбосүрэн
Olloo.mn

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.27.12 3:42 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 1882 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 110 11 12 13 1473 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 0 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр