#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.09.26 10:26 pm байна

Бүх цагууд UTC+09:00


Форумын дүрэм


Энд өгч буй зөвлөмж зөвлөгөө нь зөвхөн чиглэл өгөх төдий бөгөөд жинхэнэ оношийг эмч бодит үзлэг шинжилгээний үндсэн дээр тавьж эмчилгээ хийх ёстой гэдгийг анхаарна уу!



Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 1677 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 110 11 12 13 1465 Дараагийн
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 7-р сар.17.10 2:40 am 
Оффлайн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.21.06 8:33 pm
Бичлэгүүд: 271
Байршил: Veganism:The Noble Way of Living
Ишлэл:
Ишлэл:
mah idehgu bga tsagaan hooltoi humuusiig bol unelj bnaa, tehde neg sonin ym ajiglagdaad bdag n genet l bi mah iddeggu ariun gegeen amitan, ta nar muusain baliar aluurchid mahchid, ta naraas bolj delhii dulaarchiina ged bga humuusig yrusu oilgodoggu ym
Bi huniig mah bitgii id gej huchildeggui. Yaahav idvel idne bizee. Hund uurt n songolt bna. Huchilj zovooj baisnaas huseliin uurt n uldeeh n uuruu hamgiin enerengui uzel gej boddin.
Mash zuw.

_________________
www.suprememastertv.com


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.17.10 3:10 am 
Оффлайн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.21.06 8:33 pm
Бичлэгүүд: 271
Байршил: Veganism:The Noble Way of Living
Ишлэл:
Ишлэл:
baigali deerh hamgin huchtei amitad bugd l mahchin bga bzde, ene danhar tarhiig chn mah idjiij l uurgaar hangan shu de. mah idehgu bga tsagaan hooltoi humuusiig bol unelj bnaa, tehde neg sonin ym ajiglagdaad bdag n genet l bi mah iddeggu ariun gegeen amitan, ta nar muusain baliar aluurchid mahchid, ta naraas bolj delhii dulaarchiina ged bga humuusig yrusu oilgodoggu ym
Харин тийм ээ. Цагаан хоолтнууд өөрсдөө л хүн рүү дайраад эхэлдэг шд. Цагаан хоолны газрууд нь хүртэл Бурхадын зоог, Ариун идээ нтр гэсэн нэртэй ч байх шиг. Би хувьдаа хэн нэг нь элдэв шашин шүтээд, янз бүрийн урсгалд автаад, бас дээр нь мунхарсан дээрээ өөрөө л мунхраад байжийхгүй ойр хавьд нь байгаа хэвийн хүмүүст тэрийгээ халдаах гээд бусдыг доош хийгээд байхад үнэн дургүй.
Тэгвэл хамаа байж уу, архи тамхи зарж үхэр, гахай, тахиа өвчиж хоол хийдэг газраа Ариун идээ нтр гэсэн нэр өгсөн байг лдээ.
Халдаах гэж доош хийгээд байгаа нь ч юу л бол. Миний бодохын цагаан хоолны ач тус, махны сөрөг тал зэргийг өөрсдийнхөө ойлгож мэдэж мэдэрсэн юмаа бусадтай хуваалцаж, санал болгож, сонголтыг нь өөрсдөд нь л үлдээдэг байх. Өөрсдөө ч гэсэн мах иддэг байсан байж өөрсдийгөө ариун гээд бусдыг бузар гээд байгаа хүн арай ч байхгүй байх. Өөрсдөө зөв ойлгох хэрэгтэй.
Тэгээд ч цагаан хоол гэж тэр элдэв шашин ч биш, янз бүрийн урсгал ч биш, зүгээр л амьдралын хэв маяг. Эрүүл мэндээ боддог ч юмуу ёс суртахуунлаг хүмүүс архи тамхи хэрэглэдэггүй байх нь тэдний амьдралын хэв маяг. Арай өөр үзэл бодолтой бол архи тамхи хэрэглэж байгаа нь ч мөн тэдний амьдралын хэв маяг. Тэгэхээр эрүүл мэндээ бодоод бас дээрээс нь энэрэнгүй сэтгэлийн үүднээс цагаан хоол хэрэглэх явдал нь мөн л амьдралын хэв маяг болж байгаа юм.
Яахав хэв маяг талаасаа, ёс суртахуун талаасаа, шашин талаасаа гээд л олон талаас нь цагаан хоолыг тайлбарладаг. Жишээ нь шашин талаасаа цагаан хоолыг хэрэглэдэг байлаа гээд мунхарсан хэрэг биш байхаа. Буруу зөрүү сэтгээд, буруу зөрүү, гаж үйлдэл хийгээд байхгүй л бол мунхарсан гэж тодорхойлоход арай тохиромжгүй байх.

_________________
www.suprememastertv.com


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.17.10 7:18 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am
Бичлэгүүд: 8722
Утга хийгээд агуулга дахцсан хоёр сэдвийг нэгтгэв

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.17.10 10:19 am 
Оффлайн
• NBA Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.18.07 3:33 am
Бичлэгүүд: 4530
жоохон мэтгэлцчих үү?

-хүн эрүүл хооллох л чухал
-эрүүл хооллоно гэж цагаан хоолтон болно гэсэн үг биш шүү дээ. мах иддэг эрүүл хоолтон ч байна, мах иддэггүй эрүүл хоолтон ч байна.

цагаан хоолтон болсон хүнд гол шалтгаанууд:
-зарим хүмүүс мал алахыг хараад жигших, гэх мэт психологийн гажуудлаас (сэжиглэнэ гэдэг бол гажуудал, айдас) болж цагаан хоолтон болдог. Тэгэхээр түүхий махнаас сэжиглэх гэх мэт сонин айлын эрх хүүхдийн гэмээр онцлогоо засах нь бас чухал байх.
-зарим хүмүүс амьтан алах нүгэл гэх мэт бодлоос болдог.
-зарим нь мода дагаж бясалгал, будда, гэх мэтийг холливудын одууд сонирхоод байна гоё юм байна гэдгээр шахуу болдог бололтой.
-олон хүмүүс бусдаас ямар нэг байдлаар өөр харагдах дотоод хүслээ гаргах илрэл нь энэ байдаг. би цагаан хоолтон учраас чамаас өөр гэж хэлж байгаа маягийн.

тэгэхээр миний хувьд ийм байна.
хүний ходоод, дотоод эрхтнүүд махан хоол боловсруулах гээд заяагдчихсан, байгалийн бүтээгдэхүүн байгаа.
тэгэхээр хүн мах идэх нь яагаад ч нүгэл байх учиргүй. байгалиас гажна гэдэг харин нэг ёсны нүгэл.
хүн өөрийнхөө тэвчээрийг шалгах, хувийн сахилга бат, өөрийгөө удирдах чадвар олох гэж цагаан хоолтон болдог бол тэр сайн л хэрэг байх.

би хувьдаа огт хоолгүй 2-3 хонож ч үзсэн, огт махгүй хэд хонож ч үзсэн. угаасаа тийм ч хэцүү юм байдаггүй.
бүүр хоол гэдгийг мартчихдаг тийм үе ч байдаг.
ер нь эцсийн эцэст хүний л хувийн эрх.
би мах мэдээж иддэг, гэхдээ одоогийн монголчууд шиг мах хэтрүүлж идэх яавч эрүүл биш. олон жил спорт хөөснийх ямар хоолонд юу байдгийг бүгдийг нь мэддэг болчихсон болохоор эрүүл л хооллоод байдаг юм.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.17.10 11:08 am 
Оффлайн
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн

Нэгдсэн: 9-р сар.29.08 2:49 pm
Бичлэгүүд: 1387
хаяа гэж өдрийн хоол ер нь дандаа цагаан хоол болчоод байгаашд
стүпа гээд сүмтэй нэг газар их ордын
өдөр болгон янз янзын хоолтой тээл өнөөдөр юу байгаа бол этр гээл очих дуртай болцон.
яахав их ногоотой хоол хоол боловсруулах системд сайн л даа
гэхдээ бага зэрэг мах идэж байх хэрэгтэй ялангуяа монголд эс бол махны шөл этр ч юм уу

луна гээд бас нэг газар байдын хоол нь яахуудээ л санагдсан амтлагчаар нүдцэн хоолтой юм бн лээ
өндөггүй торт нь харин гоё даан ч эртүүд муухай удцан тортоо зарцан байсан

_________________
70% b****


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.22.10 7:40 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am
Бичлэгүүд: 8722
Пол Брегг гэдэг хүний бичсэнээр бол шарсан, түлсэн, тос ихтэй хоол болон олон дамжлагаар боловсруулсан хиам, утсан мах, лаазалсан бүтээгдэхүүн зэргийг хоолонд хэрэглэх нь зохисгүй. Бас гурилан болон сүүн бүтээгдэхүүн гэдэсний хананы нүх сүвийг бөглөж бохиртуулдаг тул бас л нэг их сайнгүй. Согтууруулах ундаа, тамхи бүр хэрэггүй.
Хоолонд долоо хоногт удаа үхрийн мах, загас, бусад өдрүүдэд эслэг ихтэй жимс, ногоо, мөн цэвэр ус хэрэглэх хэрэгтэй гэж байсан. Бас биеийн булчингийн дасгал зэрэг идэвхитэй хөдөлгөөн хамгаас чухал. Зохисгүй, шингэц муутай хоол хүнс нь гэдсийг бохиртуулж, биед хорт бодис хуримтлуулахад хүргэх бөгөөд ингэснээр янз бүрийн эрхтэн тогтолцооны элдэв өвчин үүсэх, цагаасаа өмнө хөгширөх нөхцөл болдог гэнэ. Түүний зөвлөснөөр бол долоо хоногт нэг хоног, гурван сард нэг удаа 7-10 хоногоор цэвэр уснаас өөр зүйл хэрэглэхгүйгээр хоол сойх нь эрүүл бөгөөд урт удаан наслахын үндэс гэж бичсэн бадаг. Тэр өөрөө 90 хэдэн насандаа далайн давалгаан дээгүүр гулсаж байгаад давалгаанд хамуулж нас барсан бөгөөд задлангийн эмч нар энэ хүний бүх эрхтэн 20 настай хүнийх шиг л байна гэж толгойгоо сэгсрэн гайхацгааж байсан гэдэг

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.02.10 11:16 pm 
Оффлайн
Алтан Гургалдай Гишvvн
Алтан Гургалдай Гишvvн

Нэгдсэн: 1-р сар.13.05 11:31 am
Бичлэгүүд: 416
Байршил: Where the mind goes, energy flows.
Ишлэл:

тэгэхээр миний хувьд ийм байна.
хүний ходоод, дотоод эрхтнүүд махан хоол боловсруулах гээд заяагдчихсан, байгалийн бүтээгдэхүүн байгаа.
тэгэхээр хүн мах идэх нь яагаад ч нүгэл байх учиргүй. байгалиас гажна гэдэг харин нэг ёсны нүгэл.
хүн өөрийнхөө тэвчээрийг шалгах, хувийн сахилга бат, өөрийгөө удирдах чадвар олох гэж цагаан хоолтон болдог бол тэр сайн л хэрэг байх.

би хувьдаа огт хоолгүй 2-3 хонож ч үзсэн, огт махгүй хэд хонож ч үзсэн. угаасаа тийм ч хэцүү юм байдаггүй.

Хүний шүд, ходоод, хоол боловсруулах эрхтэн нь мах идхэд зориулагдаагүй гэдэг шүү дээ. Хүний антомыг махчин амьтан болон өвсөн тэжээлтэн амьтантай харьцуулхад:

Махчин: сарвуутай
Өвсөн тэжээлтэн: сарвуугүй
Хүн: сарвуугүй

Махчин: арьсний жижиг нүх суваг бдаггүй, хэлээрээ хөлөрдөг
Өвсөн тэжээлтэн: арьсний жижиг нүх суваг байдаг
Хүн: арьсний жижиг нүх суваг байдаг

Махчин: Мах тасдаж идхэд зориулагдсан хурц урд талын шүдтэй, залжилхад зориулагдсан хавтгай араагүй
Өвсөн тэжээлтэн: Хурц урд талын шүдгүй, зажилхад зориулагдсан хавтгай араатай
Хүн: Хурц урд талын шүдгүй, зажилхад зориулагдсан хавтгай араатай

Махчин: Нарийн бүдүүн гэдэс нь биеийн өндөрөөс 3 дахин урт байдаг, муудаж буй мах хурдан гарна
Өвсөн тэжээлтэн: Нарийн бүдүүн гэдэс нь биеийн өндөрөөс 10-12 дахин урт байдаг
Хүн: Нарийн бүдүүн гэдэс нь биеийн өндөрөөс 10-12 дахин урт байдаг

Махчин: Ходоодондоо мах боловсруулхын тулд хүчтэй хүхрийн хүчил агуулдаг
Өвсөн тэжээлтэн: махчин амьтанаас ходоодны хүчил нь 20 дахин сул байдаг
Хүн: махчин амьтанаас ходоодны хүчил нь 20 дахин сул байдаг

Махчин: Аман дахь шүлсний булчирхай нь үр тариаг урьдчилсан боловсруулах шаардлагагүй, хүчиллэг шүлстэй
Өвсөн тэжээлтэн: Үр тариааг урьдчилан боловсруулах шаардлагатай сайн боловсронгуй шүлсний булчирхаатай(алкалин шүлс)
Хүн: Үр тариааг урьдчилан боловсруулах шаардлагатай сайн боловсронгуй шүлсний булчирхаатай(алкалин шүлс)

Ингээд хархад хүн нь махчин гэхээсээ илүү өвсөн тэжээлтэн амьтантай их адил хоол боловсруулах эрхтэнтэй бна.

Огт хоол идэхгүй 2-3 хонох, огт мах идэхгүй хэд хонох нь огт хоол идэхгүй маш удах, насаараа огт мах идэхгүй байхтай адилгүй шдэ. :wink:


Ишлэл:
хаяа гэж өдрийн хоол ер нь дандаа цагаан хоол болчоод байгаашд
стүпа гээд сүмтэй нэг газар их ордын
өдөр болгон янз янзын хоолтой тээл өнөөдөр юу байгаа бол этр гээл очих дуртай болцон.

луна гээд бас нэг газар байдын хоол нь яахуудээ л санагдсан амтлагчаар нүдцэн хоолтой юм бн лээ
өндөггүй торт нь харин гоё даан ч эртүүд муухай удцан тортоо зарцан байсан
Stupa :wd: Би сүүлд удаан ороогүй байж байгаад нэг орсон чинь бүр нэлээн өөрчлөгдсөн байсан. Хоол нь сайжирсан бололтой, гэхдээ орчин нь нэг л хоосорцон ч юм шиг санагдаад эвгүй байсан, хамаг англи номоо зарцан, гоё буйдан нтр шиг юмтай бсан хатуу сандал ширээтэй болсон бнлээ хэхэ. Brownie нь гоё. :razz:

Luna Blanca амтлагч ихтэй хоолтой нь үнэн, тэхтээ л дажгүй ээ. Тэдний мах орлуулагч нь анх нээх сонин санагдаад байсан сүүлдээ таалагддаг болцышд лол. :mrgreen:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.03.10 12:59 am 
Оффлайн
• NBA Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.18.07 3:33 am
Бичлэгүүд: 4530
бүтэцээрээ араатангаас бага зэрэг өөр ч гэсэн мах боловсруулж чаддаг гэдэг нь нэг юм хэлээд л байгаам даа.
хэдэн мянган жилийн habit-ийг өөрчлөх хэцүү юм биш үү.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.03.10 2:19 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am
Бичлэгүүд: 8722
Миний бодлоор бол аливаад хэт нэг тийш туйлшрах нь буруу байх аа. Энэ маягаараа бол хорь гучин жилийн дараанаас ургамлыг тасдаж хэрчиж шарж идэх нь туйлын хэрцгий хэрэг. Ургамлаар хоолохоо больцгооё гээд л эхлэх нь л дээ. Ургамал ч бас амьд эсээс бүтдэг гэдгийг бүгд мэднэ. Харин ургамал өөрийн гэсэн мэдрэмжтэй гэдэг нь нэгэнт батлагдсан зүйл. Өргөст хэмх, улаан лооль зэргийг хутгаар хэрчих үед тэд хүний чихэнд үл сонсогдох өөрсдийн хэлээрээ тэсч ядан орилдог гэдгийг олон судлаачид тогтоосон байдаг. Энэ тухай сонирхвол нэтээр л дүүрэн мэдээлэл бий.

Хүн хэзээнээс хүнсэндээ мах хэрэглэж эхэлсэн бэ гэдгийг анх гал хэрэглэж сурсан тэр цагаас буюу 800000 орчим жилийн тэртээгээс гэж үздэг. Гал дээр мах болгож идэж эхэлснээр Homo erectus, Homo ergaster зэрэг дөнгөж хоёр хөл дээрээ босоо явж эхэлж байсан эртний хүний уураг тархины хөгжил асар хурдасч Homo Sapiens буюу орчин үеийн хүн үүссэн түүхтэй. Өөрөөр хэлбэл бичнээс хүн үүсэхэд түлхэц болсон нэг томоохон хүчин зүйл бол амьтны гаралтай хоол тэжээлийг гал дээр болгож иддэг болсон явдал юм. Өнөө үеийн хүн бүрт байдаг мухар олгой буюу Appendix хэмээх хүний гэдэсний тэр хэсэг нь өвс, ургамал иддэг байсан тэр үед чухал хэрэгцээтэй байгаад одоо нэгэнт хэрэгцээгүй болсон рудимент буюу үлдэгдэл эрхтэн шүү дээ.
Би мэдээж эмч хүний хувьд цагаан хоол хэрэглэх, зохистой хооллохыг буруутгах гээгүй. Бусдын юу идэхийг ч заах бодол алга.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.05.10 8:39 pm 
Оффлайн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.21.06 8:33 pm
Бичлэгүүд: 271
Байршил: Veganism:The Noble Way of Living
Ишлэл:
луна гээд бас нэг газар байдын хоол нь яахуудээ л санагдсан амтлагчаар нүдцэн хоолтой юм бн лээ
өндөггүй торт нь харин гоё даан ч эртүүд муухай удцан тортоо зарцан байсан
Ишлэл:
Stupa :wd: Би сүүлд удаан ороогүй байж байгаад нэг орсон чинь бүр нэлээн өөрчлөгдсөн байсан. Хоол нь сайжирсан бололтой, гэхдээ орчин нь нэг л хоосорцон ч юм шиг санагдаад эвгүй байсан, хамаг англи номоо зарцан, гоё буйдан нтр шиг юмтай бсан хатуу сандал ширээтэй болсон бнлээ хэхэ. Brownie нь гоё. :razz:

Luna Blanca амтлагч ихтэй хоолтой нь үнэн, тэхтээ л дажгүй ээ. Тэдний мах орлуулагч нь анх нээх сонин санагдаад байсан сүүлдээ таалагддаг болцышд лол. :mrgreen:

Гэхдээ байнаа, Луна Бланка үнэндээ химийн найрлагатай амтлагчууд огт хэрэглэдэггүй юмаа. Мөөгний амтлагч гээд эмульгатор, үсүү мэт найрлагууд ороогүй, хор нөлөөгүй их аятайхан амтлагч байдын, тэрийг л голцуу хэрэглэдэг, бас солонгосын семпио цуу, гүнжидийн тос зэргээр зарим хоол салатаа амталдаг. Жижигхэн цайны газрууд шиг амтлагч ихтэй хоол хийдэг гэж би лав хэлэхгүй ээ.

_________________
www.suprememastertv.com


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.29.10 9:50 am 
Оффлайн
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.22.08 9:55 pm
Бичлэгүүд: 234
Байршил: www.suprememastertv.com
Hello

bi fruitarian bolohiig oroldoj bga?

end frutarian hun bwl zuwluguu uguuch?

_________________
Beyond human's braiN


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.11.10 1:30 pm 
Оффлайн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.21.06 8:33 pm
Бичлэгүүд: 271
Байршил: Veganism:The Noble Way of Living
Hi, nz ni neg heseg fruitarian bsan shdee. Ter turshlagaasaa zuwluguu ugch chadna. Gehdee biechilj uulzwal zugeer bh gj bodjiin.

_________________
www.suprememastertv.com


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.11.10 1:42 pm 
Оффлайн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.21.06 8:33 pm
Бичлэгүүд: 271
Байршил: Veganism:The Noble Way of Living
http://www.letsactnow.org/Our-Animal-Friends/

_________________
www.suprememastertv.com


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.11.10 1:48 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Нэгдсэн: 1-р сар.15.09 9:29 pm
Бичлэгүүд: 1697
цагаан хоолтон болоод хэдэн жил болжээна..


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.11.10 2:37 pm 
Оффлайн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.21.06 8:33 pm
Бичлэгүүд: 271
Байршил: Veganism:The Noble Way of Living
Munkhsoyol ni uu? 4 jil hagas

_________________
www.suprememastertv.com


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.11.10 2:46 pm 
Оффлайн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.12.08 10:05 pm
Бичлэгүүд: 194
Байршил: poker table
TSAGAAN HOOLTON BOLII GEVEL YUR NI YU HEREGTEI BAIH UU. NEG JIL ORCHIM TSGAAN HOOL IDCHUU L YADAG BOL GEJ BODODD BAINA

_________________
View unanswered posts


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.11.10 2:47 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.07.08 1:50 pm
Бичлэгүүд: 2305
Байршил: Mongolia
Ганц амьдрахын хооронд юм юмыг л үзэх хэрэгтэй цагаан хоол моол гэж хайран сайхан хоолноос татгалздаг тэнэгүүд бас олон болжээ.

_________________
Imagine | Nevermind


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.11.10 2:57 pm 
Оффлайн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.03.05 5:18 pm
Бичлэгүүд: 241
Байршил: Anfield Road
цагаан биш ногоон хоолтон гэвэл зохилтой бус уу, цагаан идээ ундаа иддэг биш, дан ногоо жимс идэж байж

_________________
#MakeUsDream


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.11.10 3:10 pm 
Оффлайн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.21.06 8:33 pm
Бичлэгүүд: 271
Байршил: Veganism:The Noble Way of Living
Ишлэл:
Ганц амьдрахын хооронд юм юмыг л үзэх хэрэгтэй цагаан хоол моол гэж хайран сайхан хоолноос татгалздаг тэнэгүүд бас олон болжээ.
Hehe uzdegee uzeed, jigshidgee jigshden shdee. Saihan sanagdahaa bolison bolohoor haramsaad bh yum alga. Harin yu idej bgaagaa uhamsarlahgui bgaa humuus l haramsaltai bna daa. Turuucheesee uhamsarlaad olon bolj bgaa yum, yadaj l uzeed aldwal yah bol geed sonirhson humuus uchnuun bna. Tenegtee bish uhamsartaidaa tegej bgaa yum ok!

_________________
www.suprememastertv.com


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.11.10 3:34 pm 
Оффлайн
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.10.08 5:36 pm
Бичлэгүүд: 205
Байршил: Төрлөх нийслэл хотдоо
Цагаан хоол хэсэг хугацаанд идэж үзсээн. Эхэндээ бие хөнгөрөөл сайхан л болдог юм билээ. Гэхдээ сүүлдээ ядарч сульдах нь амархан болоод байна лээ. Гэхдээ нэг хэсэг махан хоол идэхгүй байсан болохоор одоо бага хэрэглэж байгаа. Ямартай ч миний хувьд мах идэх нь зайлшгүй шаардагдаад байсан. Би цагаан хоолтон бол чадахгүй юм билээ. :razz:

_________________
http://hunsanaa.blogspot.com


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.11.10 3:35 pm 
Оффлайн
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.10.08 5:36 pm
Бичлэгүүд: 205
Байршил: Төрлөх нийслэл хотдоо
Ишлэл:
цагаан биш ногоон хоолтон гэвэл зохилтой бус уу, цагаан идээ ундаа иддэг биш, дан ногоо жимс идэж байж
Өвсөн тэжээлтэн үү? хиа хиа хиа

_________________
http://hunsanaa.blogspot.com


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.11.10 3:47 pm 
Оффлайн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.21.06 8:33 pm
Бичлэгүүд: 271
Байршил: Veganism:The Noble Way of Living
hehe thh, mahan ideshten gedgees law hamaaaaagui deer sonsogdoj bna lol

_________________
www.suprememastertv.com


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.11.10 4:25 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.16.08 4:20 pm
Бичлэгүүд: 1177
Байршил: Death is certain, Life is not!
та нарын бичсэн юмыг уншсан чинь бүр мах илүү
идээд баймаар санагдчихлаа

_________________
цус


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.11.10 4:47 pm 
Оффлайн
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.10.08 5:36 pm
Бичлэгүүд: 205
Байршил: Төрлөх нийслэл хотдоо
Хажуугийн туршлагаас харахад мах идэхгүйгээсээ болоод төрсөн хүүхдийх нь дотор эрхтэн хөгжөөгүй байсан шдэ. Жирэмсэн эхчүүд бол заавал идэх хэрэгтэй л юм шиг санагдсан. Идмээргүй байвал маханд байдаг уургийг заавал өөр зүйлээс нөхөж авч байхгүй бол үр хүүхдэд чинь муу шүү бүсгүйчүүлээ.
Монгол хүн өөрсдийгөө махгүйгээр төсөөлөхөд бэрх шүү дээ мэдээж. Байгалын эрс тэс уур амьсгалтай, амьдралын хэв маяг нь махтай салшгүй холбоотой. Сайхан адууны махан дээр гурил жигнэж ногоогоор хачирлаж чанаад хөргөсөн хойноо дарсан огурцыны шүүсэнд дүрээд намжиртай идээд суух ч сайхан шүү..../шүлсээ арчив/ :pissed01:

_________________
http://hunsanaa.blogspot.com


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.11.10 5:50 pm 
Оффлайн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.21.06 8:33 pm
Бичлэгүүд: 271
Байршил: Veganism:The Noble Way of Living
Ишлэл:
та нарын бичсэн юмыг уншсан чинь бүр мах илүү
идээд баймаар санагдчихлаа
Id id. Bur iluu ih id, tgj sanagdaj bgaa bol sain bna

_________________
www.suprememastertv.com


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.11.10 5:58 pm 
Оффлайн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.21.06 8:33 pm
Бичлэгүүд: 271
Байршил: Veganism:The Noble Way of Living
Ишлэл:
Хажуугийн туршлагаас харахад мах идэхгүйгээсээ болоод төрсөн хүүхдийх нь дотор эрхтэн хөгжөөгүй байсан шдэ. Жирэмсэн эхчүүд бол заавал идэх хэрэгтэй л юм шиг санагдсан. Идмээргүй байвал маханд байдаг уургийг заавал өөр зүйлээс нөхөж авч байхгүй бол үр хүүхдэд чинь муу шүү бүсгүйчүүлээ.
Монгол хүн өөрсдийгөө махгүйгээр төсөөлөхөд бэрх шүү дээ мэдээж. Байгалын эрс тэс уур амьсгалтай, амьдралын хэв маяг нь махтай салшгүй холбоотой. Сайхан адууны махан дээр гурил жигнэж ногоогоор хачирлаж чанаад хөргөсөн хойноо дарсан огурцыны шүүсэнд дүрээд намжиртай идээд суух ч сайхан шүү..../шүлсээ арчив/ :pissed01:
Төрж байгаа хүүхдүүдийн дунд согогтой гажигтай төрсөн хүүхдүүд өчнөөн л байдаг. Мэдээж ихэнх нь махаа сайн идэж байгаа эхчүүдээс төрж байгаа. Мах иддэггүй эхчүүдэд тийм юм тохиолдсон байж бас болно. Тэгээд мах иддэг эхчүүдээс төрсөн тийм хүүхдүүдийг эх нь мах идсэнхээс боллоо гэж ярихгүй хэрнээ мах иддэггүй эхийг болохоор мах идээгүйгээс боллоо гэж ярих нь бас сонин. Миний лав мэддэг олон цагаан хоолтой хүмүүсээс төрсөн хүүхдүүд ямар ч байсан бусад хүүхдүүдээс хавьгүй эрүүл чийрэг, биерхүү байдгийг нь лав нүдээрээ харсан.
Мэдээж аминдэм, уургаа сайн нөхөж байх хэрэгтэй. Махнаас биш өөр бусад өчнөөн зүйлээс нөхөх боломжтой байдаг. Тийм болохоороо л махнаас өөр бас ийм сонголт байдаг юм байна шүү гэдэг мэдээллийг эртнээс л хүргэж байгаам шүү дээ.
Мах идэхгүй байна гээд шим тэжээлээ сайн олж чадахгүй байгаа хүмүүст бас асуудал гарч болно. Магадгүй тэр эхэд бас тийм асуудал гарсан байж болно.

_________________
www.suprememastertv.com


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 1677 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 110 11 12 13 1465 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр