#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 7-р сар.02.26 10:46 pm байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 877 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 19 10 11 12 1334 Дараагийн
Зохиогч Мэссэж
 Постын сэдэв: Re: ӨВӨР МОНГОЛ
БичлэгБичигдсэн: 5-р сар.06.10 12:45 am 
Оффлайн
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.22.03 5:54 pm
Бичлэгүүд: 537
Байршил: I am His, who is you?
Зураг

Монгол малчин айлд зочлов 2010-05-04

БНХАУ-д төрийн айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Тэргүүн хатагтай Х.Болормаа нар ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн харъяат, Баруун Сөнөд хошууны Эрээн нуур сумын малчин Лантуугийнд зочиллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг Баруун Сөнөд хошууны удирдлага, малчид ард иргэд , эрхэм зочноо хүндэтгэн угтдаг монгол заншлаар идээ будаа, дуу хуурынхаа дээжээр талархан угтсан.

Лантуу бол монгол өв соёл, уламжлал, зан заншлаа хадгалж, үеийн үед үр хүүхэддээ уламжлуулан үлдээж, нүүдэллэн амьдарч байгаа Шилийн гол аймгийн 70 мянган монголчуудын нэг юм.

Тэднийх гурван хүүхэдтэй, хоёр нь удмаа дагаад малчин болж, эцгийн хамт амьдран сууж байна.

“Манайх 1000 гаруй малтай айл. Энэ өвөл зүтгүү (хүнд ) боллоо. Гэсэн ч малын хорогдолгүй сайхан хаваржиж байна. Манай малчид зааж өгсөн хэмжээний бэлчээрийн газраа эзэмших эрхтэй байдаг, хэрвээ өөр газраас малчид ирж малаа бэлчээрлүүлнэ гэвэл хоорондоо ярьж тохирдог. Сүүлийн үед махны үнэ нэмэгдэж байгаа нь малчид бидэнд сайн хэрэг болж байна” хэмээн Лантуу гуай хуучиллаа.

“Насан туршдаа мартахааргүй сайхан үйл явдал өнөөдөр манай өрх бүлд тохиолдож байна. Таныг элэг нэгт монгол ахан дүүсээ эргэж ирсэнд туйлын их талархаж байна” хэмээн тэрээр хэллээ.

Ерөнхийлөгч, Хятад улсад хийж байгаа айлчлалынхаа хүрээнд ӨМӨЗО-нд ирж, монгол малчин айлаар зочилж байгаад баяртай байгаагаа хэлээд ахуй амьдрал цаг үеийн байдлын талаар хуучлан ярьж, тухлан зочиллоо.
http://www.president.mn/mongolian/node/699


Сайхан л харагдаж байна шүү дээ!


Дээд талд
 Постын сэдэв: Re: ӨВӨР МОНГОЛ
БичлэгБичигдсэн: 5-р сар.08.10 1:35 am 
Оффлайн
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.18.10 11:13 am
Бичлэгүүд: 108
Энэ бол цэвэр хятадуудын пиар.Ар халхын малчид монгол төрийн мунхаг бодлого,зуд турханд нэрвэгдэн хамаг малаа барж элгээрээ газар мөлхөж байгаа энэ үеийг далимдуулан өвөрмонголын малчдаар дамжуулан хятадууд өөрсдийгөө сурталчилж байгаа хэрэг дээ.Бас нөгөө талаар манай төрийн малчдын талаар явуулдаг арчаагүй бодлогыг тохуурхаж байгаа явдал мөнөөс мөн.Тэнэг толгойлсон зарим нөхөд аягүй бол Өвөрмонголд очиж малчин болохсон гэж мөрөөдөж ч магадгүй шүү.
Ер нь би ойлгодоггүй юм.Манай сайд дарга ард түмнээ ядууруулж хөсөр хаячаад яаж ширэн нүүрлэж энд тэнд очиж далдаганаж чадаж байнаа.Эсвэл цаагуураа бид нар хэцүүдлээ тусламж өгөөч гэж бадар барьж явдаг ч юм уу хэн мэдлээ.Ингэж ч арчаагаа алдах ч гэж дээ.

_________________
Хав хав, харр хурр, хоооп


Дээд талд
 Постын сэдэв: Re: ӨВӨР МОНГОЛ
БичлэгБичигдсэн: 5-р сар.09.10 5:16 am 
Оффлайн
• NBA Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.18.07 3:33 am
Бичлэгүүд: 4530
Өвөр Монголчууд болон бусад гадаадад харъяалагдхчихсан Монголчууд тусгаар Монгол Улсын эрх ашгийг дээдэлж #1-т тавьсан цагт л нийтлэг эрх ашиг урагшаа явах бололтой.
Хувь хувьдаа өөрсдийн эрх ашиг энэ тэр гэлгүй явсан бол Лигдэн Хааны үеэс л Ар-Өвөр Монгол бүрэн нэгдээд авчих боломж байсан байх.


Дээд талд
 Постын сэдэв: Re: ӨВӨР МОНГОЛ
БичлэгБичигдсэн: 5-р сар.09.10 5:19 am 
Оффлайн
Олныг Гайхуулагч Гишvvн
Олныг Гайхуулагч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.15.09 6:55 am
Бичлэгүүд: 227
Байршил: Авгай амралтанд явсан.Цэрмаагийн мэнгэтэй урууланд хошуугаа наагаад эрхэлж бна.
Хэн үлгэр дууриалал үзүүлэх ёстой билээ? Ар Монголчууд биздээ
ДаярМонгол Хөx Монголыг басаад байсан хар хужаануудад жишээ болгож толгойлогч нар нь хүн аллаа шт
Үхэрнүүд ингэж байж л ойлгоно

_________________
Ах нь намдаа итгэдэг хүн !


Дээд талд
 Постын сэдэв: Re: ӨВӨР МОНГОЛ
БичлэгБичигдсэн: 5-р сар.10.10 2:21 am 
Оффлайн
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.18.10 11:13 am
Бичлэгүүд: 108
Одоо орчин цагт бол ийм болчоод байгаа юм даа.
Хуучин цагт бол ямар зулбуулж мулбуулж байсан биш.Адаглаад л адуу мал дайн байлдаанд хүний хэрэг их байсан.Тэр үед эмэгтэй хүнд хүүхэд гэдэг бол бурхны хишиг мэт байсаан.Одоо хүүхнүүдийн дунд чинь хүүхдийн тэтгэвэр авах \болж өгвөл баян хүнээс\ моод дэлгэрчээд байгаа. Манай баякачуул ч гэсэн салтааны хөлсөө зогсоо зайгүй урсгах ажилтай болсон гэх үү дээ.
:hihi:
Өвөрмонголчууд та нар 2 хүүхдийн нормаа жаахан ихэсгэх хэрэгтэй.Гэхдээ орчин үед бол заавал С3с юм уу С3 тай хүүхэд төрүүлэх юм шүү. :wd:

_________________
Хав хав, харр хурр, хоооп


Сүүлийн удаа Xox Noxoi 5-р сар.10.10 2:22 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
 Постын сэдэв: Re: ӨВӨР МОНГОЛ
БичлэгБичигдсэн: 5-р сар.10.10 3:52 am 
Оффлайн
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.18.10 11:13 am
Бичлэгүүд: 108
Ишлэл:
Сүхбаатар аймгийнx даа Дарьгангаа гэж
Манжийн хааны малчдын нутаг байсын байна ш дээ.Мал маллахын хажуугаар ганц нэг хазаар гүйлгээд бас хажуугаар нь...
Ганга нуурын усанд ороод л.Гарч ирээд оох оох..Тэгээд л хөлөө сайртуулцгаагаад байсын байна ш дээ.Ер нь охин гэдэг үг бол охох гэдэг үгнээс гаралтай гэж би дээр хэлсэн юм даг.
Тэгвэл танайд чинь Торой бандийн сумны үрлүүд байх л учиртай юмдаа хөө.
Торой банди Хүүхэн хутагт хоёр бие биендээ бас банди хүүхэн цол өгч авалцаад л
:hi:

_________________
Хав хав, харр хурр, хоооп


Дээд талд
 Постын сэдэв: Re: ӨВӨР МОНГОЛ
БичлэгБичигдсэн: 5-р сар.10.10 4:40 am 
Оффлайн
Олныг Гайхуулагч Гишvvн
Олныг Гайхуулагч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.15.09 6:55 am
Бичлэгүүд: 227
Байршил: Авгай амралтанд явсан.Цэрмаагийн мэнгэтэй урууланд хошуугаа наагаад эрхэлж бна.
Аан адуу туух нь ч бас туунаа тууна
Туудаг газрын үр сад Яахав Манжийн хааны адуучин үхэрчин байснаасаа ичихгүй ээ

_________________
Ах нь намдаа итгэдэг хүн !


Дээд талд
 Постын сэдэв: Re: ӨВӨР МОНГОЛ
БичлэгБичигдсэн: 5-р сар.15.10 4:57 pm 
Оффлайн
Олныг Гайхуулагч Гишvvн
Олныг Гайхуулагч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.15.09 6:55 am
Бичлэгүүд: 227
Байршил: Авгай амралтанд явсан.Цэрмаагийн мэнгэтэй урууланд хошуугаа наагаад эрхэлж бна.
Чибулаг: Би гэж ээ, энэ насандаа морин хуурын төлөө төрөөд, морин хуурын төлөө үхэх хүн


Зураг

Бид хоёрын ярилцлага их сонин эхэлсэн юм. Танай монгол, манай монгол, бид нар, та нар гээд л… түг таг, нэг л биш. Чөлөөтэй хөврөх янзгүй, нэг л сонин. Харин нэг зүйлд сүрхий санаа нэгдэв, бид нэг ертөнцийн монголчууд. Алдарч хуурч Чибулаг “Бид нэг ертөнцийн монголчууд, хэн нь сайн явна, би баярлана аа“ гэж байна.
Хятад ард улсын тэргүүн дэсийн хөгжимчин, морин хуурч Чибулаг “Би бол тэрбум хүн дундаас тодорсон ардын жүжигчин шүү“ гэж аархсан, өөрийнх нь хэлснээр тэр үе үе сагсуурч байлаа. Түүнтэй цөөн хоромд сүрхий ихийг хуучилж амжжээ.



-Өвөр Монголоос морин хуурчдын олон улсын уралдаанд оролцохоор хэдүүлээ ирсэн билээ?
-Шүүгчээр ганцаараа ирсэн. Олон орны хуурчдын тоглолтыг үзлээ, шүүлээ. Энд хэлэхэд миний Морин хуурын ансамбль дэлхийд анх удаа, 1990 дүгээр онд байгуулагдсан. Миний чуулгыг очиж үзчихээд эдний ансамбль бий болсон.

-Дэлхийд хамгийн олон морин хуурч анх суулгасан нь бас та биз дээ?
-Манайх 1000.
-Хэдэн он билээ дээ?
-2000 дугаар он.
-Та голлож зохион байгуулсан уу?
-Тэгсэн.
-Эзэн Чингисийнхээ мэндэлсний 800 жилийн ойгоор манайх 800 хуурч тоглуулсан.Танайх манайхаас дараагаар, ноднин бил үү уржнан.
-Манай Морин хуурын чуулгын тухай та гайгүй сайн мэднэ биз?
-Морин хуурын чуулгыг бас би анх удаа 1986 онд Өвөр Монголд байгуулсан. Жанцанноров, Батчулуун нар очиж хараад, бидэнд бас ийм чуулга хэрэгтэй гэж байсан.Жанцанноров гуай ярьж байсан юм аа, “1989 онд Өвөр Монголд Морин хуурын нийгэмлэг байгуулах хуралд Жамъян багш, Батчулуун бид гурвыг урьдаг юм. Ингээд өөрийнхөө хөгжмийн анхны нийгэмлэгийг байгуулахаар гадаадын хуралд очлоо. Өвөрмонголчууд Жамъян гуайд сөгдөж мөргөөд л. Тэнд ерөөсөө Жамъян гуайн сургууль явж байсан. Морин хуурын чуулга байгуулах гол шалтаг энэ байсан“ гэж.
-Тийм тийм.
-Энэ наадамд Хятадаас хэдүүлээ ирсэн бэ?
-Тийм тийм, сайхан оролцож байна аа. Миний омбол шавь аравдугаар байрт орлоо, миний шавийн шавь. Үгүй ээ, тэр гурван залуу мөн сайн даа /толгой сэгсрээд/ Тэмүүжин, Жигжиддорж болоод Мөнхжин гурав үнээр сайн даа.
-Эхний гурван байрын эзэд үнэхээр тасархай байна уу?
-Бүр сайн, аргагүй сайн юм.
-Урилгаар ирж энэ уралдааныг шүүлээ. Монголын залуу морин хуурчдын чадвар хэр байна, та яаж үнэлэв?
-Одоогийн залуучуудын түвшин өндөр байна. Багш нарын хичээл заах арга барил нь нэгэнт системтэй болжээ. Академийн боловсрол өндөр байна. Яаж заадгийн бэ, маш чадвартай, энэ багш нар. Би тэднийг биширнэ. Би гэдэг хүн ертөнцийн монголчуудын нэг гэр. Ямар газрын Монгол нь, ямар газрын морин хуур ялалт олбол би бүгдэд баярлана. Ямар учраас гэвэл би энэ насандаа өөр ямар ажил ч хийсэнгүй ээ. Ганцхан морин хуурын төлөө л ажиллласан. Би 22 жилийн өмнө энэ нутагт анх удаа ирсэн. Жамъян багшийн шавь нар гээд долоо, найман хүн бий. Тэр үед би 40 гарч байлаа. Энэ нөхөд 20 хэдэн настай байсан болов уу. Одоо харахад тэд бас л настай болжээ. Тэр үеийн морин хуурын хийц, сурах бичиг их өөр, эртнийх байсан. Эд миний хуурыг үзээд ямар учраас энэ хүний хуур ийм дуу гаргаж байна аа гээд… Миний “Түмэн агтны төвөргөөн“-ийг сонссон. Би явсны хойно Хангал нэг зохиол бичсэн, Хангалын ард нь Шарав бичлээ, Жанцанноров бичлээ. Одоо энэ хуурууд улам сайн болжээ. Одоогийн эдний хэрэглэж байсан чинь бүр миний ном шүү. Тэр хүмүүс миний тэр номыг бас тоохгүй байжээ. Морин хуур чинь утсан хөгжим, номт хөгжим. Ном нь муу бол болохгүй ээ. Хуучин, үндэсний юм сайн гэнэ. Үндэсний юм сайн нь сайн, зарим юм нь музейд л байх хэрэгтэй. Жишээлэхэд, би Чингис хааны хуяг дуулгыг өмсөөд Америкт явж болно уу, хасаг тэрэгний ард чемоданаа өргөөд явж болно уу. Аливаа юманд заавал шинжлэх ухаан хэрэгтэй, шинжлэх ухааны жам ёсоор явбал заавал ялалт олно.

-Манайхан энэ замаар харин ч сайн явж байгаа биш үү?
-Монголын морин хуур яг шинжлэх ухааны замаар явж байна. Тэгээд энэ өдөр ийм ялалттай.
-Өвөр Монголд бас шинжлэх ухаанчаар хөгжиж байгаа юу?
-Хүн биеэ хэлэх хэрэггүй, хэзээдээ хэлдэггүй ээ. Морин хуур ганцхан Монгол Улс, Өвөр Монголынх биш ээ, дэлхийн монголчуудынх. Чингис хааны үлдээж өгсөн морин хуур. Морин хуур бол толгойтой хөгжим, толгойтой хөгжим чинь таван цултай, таван цултай юм чинь сүнстэй. Өвөг дээдсээс үлдээсэн энэ хуур бол бурхных. Миний ээжийн хэлдгээр морин хуур бол бурхны хуур, тэр хуучир бол чөтгөрийн юм аа. Би гэж ээ, энэ насандаа морин хуурын төлөө төрөөд, морин хуурын төлөө үхэх Чибулаг гэдэг хүн. Олон улс орноор явсан, энэ шинэ цагийн хуурчдаас маш арвин зүйл сурч байна.
-Буцаад суралцаж байна гэж үү?
-Хүн гэдэг чинь ийм шүү, амьд л байвал суралцах хэрэгтэй. Би гянданд сууж байхдаа хятад хэл сурлаа.
-Гянданд аа?
-Соёлын хувьсгалын үеэр үндэсний ардчилсан үзэлтэн гэж хар гэрт хагас жил суусан.

-Морин хуураас болж ийм хэрэгт унасан уу?

-Миний биеийг Монгол Улсын, халхын тагнуул гэсэн. Хар гэрт суулаа, хар ажил хийлээ. Засварлаг үзэлтэн Жамъяны шавь. Хятадад морин хуур устаад ганцхан би л үлдсэн шүү тэр үед.
-Одоо таныг Хятадад жигтэй хүндэлнэ биз?
-Би бол 1.5 тэрбум хүний дундаас гарсан ардын жүжигчин шүү. Хоёр сая хүний дундаас тодорсон юм биш. Хятадад зөвхөн урлагийн ажил хийж байгаа нь Монголын нийт хүн амтай тэнцэнэ. Морин хуурыг ганцхан монгол хүн сурч байгаа биш ээ, хятад хүн сурч байна, казахууд сурч байна, англи, испани, франц, америк бүгд сурах гэж хичээж байна. Өвөр Монголын Их сургуулийн дэргэд миний нэрэмжит “Чибулаг“ олон улсын морин хуурчдын сургууль сая байгуулагдлаа.
-Та дарга нь уу?
-Би чинь Хятад ард улсын Улс төрийн зөвлөлийн гишүүн.
-Дэлхийн олон оронд морин хуур сурч байна. Тоглох арга барил, түвшин нь янз бүр л биз. Үзэгчийн суудлаас харж байхад монгол хуурчдын тоглолт тэс өөр, үнэхээр мэргэжлийн түвшинд гарчээ гэж бодогдож байлаа. Ёстой гараад өгч гэж бид ярьдаг. Дэлхий морин хуур сонирхож байгаа энэ цагт Монголд Улс гол цөм нь байж чадаж байна уу гэдгийг мэргэжлийн хүн танаас сонсмоор байна?
-Үндэс нь яах аргагүй монгол хүн. Үүний суурь нь Жамъян багш. Морин хуур бол Жамъян, Жамъян бол морин хуур. Жамъян багш үндсийг нь тарьж ургуулаад, цэцэг өнөөдөр дэлгэрч байна. Морин хуурчдын олон улсын уралдааныг Жамъяны нэрэмжит гэхээр бүр баяр төрөөд байгаа. Би багшийнхаа хамгийн үнэнч шавь нь. Үүрээд явна, би багшийгаа. Энэ сайхан хүн өнөөдөр байсан бол…
Амьд байх үеэс нь би мэднэ. Тэр намайг хамгаас тоодог. Хөххотод ирээд өвчнөө үзүүлнэ, манийд сууна.
-Таны шавь нарын тоглолтыг сая үзлээ. Их тийм эмоцитой, босоод гүйцгээх вий гэж бодогдсон. Гэхдээ их унаган төрхөөрөө байгаа юм уу гэж бас санагдлаа.
-“Түмэн агтны төвөргөөн“ гэж тэр зохиол бол миний 18 настайд зохиосон аяс. Дэлхийд нэгдүгээр шагнал авсан, Хятадад ч авсан.
-Энэ зохиолыг манай Морин хуурын чуулгынхан тоглосноор үзэгчдэд хүргэвэл гэж бодож байлаа.
-Техник ихтэй. Хурдан хөгжимддөгөөрөө бол Өвөр Монголынхон алдартай. Монголчууд тоглодог юм, гэхдээ нэг л адилгүй. Европын сонгодог хөгжим танай залуучуудад тохирно. Ийм түргэн хэмнэлтэйг манайхан илүү тоглоно шүү.

-Юугаараа ялгаатай байгаа юм бэ?

-Техник. Танайхан миний номыг сайн судалж, техникийг сайн сурч байна аа. Номыг нь би зохиосон, хөгжимдөх аргыг нь бас би зохиосон. Тэр номны техник энэ тэрийг бүрэн сурч байна. Би их баяртай байна. Морин хуур сурах амаргүй шүү. Миний хүү Чибүргэд гэж залуу Японд бий, эхнэр нь бас морин хуурч. Миний хүү ингэж ярьсан. Морин хуурыг 10 жил сурахад бага сургууль, 20 жил бол дунд сургууль, 30 жил бол өндөр зэргийн дунд сургууль, 40 жил бол сая их сургууль төгсөнтэй адил. Би 10 наснаасаа сурсан, одоо 50 хүрч байна гэж. Би бас хуурын төлөө төрсөн цагаасаа яваа. Миний омбол охин танай Хөгжим бүжгийн сургуулийг төгсөөд одоо Японд бий.
-Өвөр Монголоос олон хүүхэд манайд ирж байна. Тэд их хичээнгүй, сайн сурч байна гэж багш нар нь үнэлдэг.
-Сурч байгаа, олон бий. Яагаад хичээнгүй вэ гэвэл Өвөр Монголын монголчууд хятад хүний соёл, заншлыг сурч байна. Хятадууд их няхуур, хянамгай. Хятад хүнд 100 иен байвал өнөөдөр нэг иен зарна. Япон бол таван иенийг зарна. Манай монгол хүн бол 100-гаа зарж бараад өөр хүнээс дахин 100-г зээлээд үрчихнэ. Нарийхан гол хол урсана гэж Хятадын зүйр үгэнд бий. Хүн амьдралдаа нарийн сайхан, хянамгай байх хэрэгтэй, тэгвэл урт насална. Манай монгол залуу яагаад тавь, жар хүрээд үхэж байна гэхээр архийг хэтэртэл ууна, махыг хэтэртэл иднэ. Би архи уудаггүй, махыг ганцхан иднэ.

-Ганцхан иднэ ээ, юуны мах вэ?

-Үхрийн мах л иднэ, хонины мах цөөхөн иднэ. Би тамхи огт татахгүй, хурим найранд хэзээдээ орохгүй.

-Нарийхан гол хол урсана гэдгийг ойлгосон хянамгай хүүхдүүд Монголд ирж сурч байгаа гэж үү?

-Тийм тийм. Ээж аавынхаа үйлээ барж олсон зоосыг зүгээр зарж болдоггүй, ээж аавынхаа хүслийг заавал биелүүлэх хэрэгтэй гэдгээ мэднэ. 100 хятадын дунд ганцхан өвөр монгол, тиймээс энэ ганцхан өвөр монгол 100 хүний эрдмийг сурах хэрэгтэй, ингэвэл сая тэдэнтэй мөр зэрэгцэнэ. Ар Монгол маань тусгаар тогтсон улс хамаагүй ээ. За чи болоогүй ээ, маргааш хүрээд ир гэнэ. Хятад газарт маргааш байхгүй, маргааш нь Хятад хэзээний тэнд явж байна. Өөр үндэстэнтэй хамт амьдарч байгаа хүмүүс бол үйлийн үр, санаснаар болохгүй, хэцүү, та нар ойлгохгүй.

-Хөлс биш цус урсгаж байж амжилтад хүрэх нь ээ дээ?

-Яг тийм. Төрөөгүй эхнэр төрсөн эхнэрийнхээ зовлонг мэдэхгүй ээ гэж. Эхнэр хүн хүүхэд төрүүлсний дараа жинхэнэ ээж, агуу хүн болно, мэдэв үү.
Монгол Улс дэлхийд эдийн засаг нь хөгжинө гэвэл миний нэг хүний хүсэл, миний нэг хүний санал ийм. Дэлхийн хаа байгаа монголчуудыг төрөл саднаа гэж тат, энд ир, газар нутаг өгье, та юм байгуул, бид хэдэн жил дотор танаас гааль авахгүй ээ гээд Хятадын Дэн Со Пэний төрийн бодлогыг хэрэгжүүлэх. Түүнээс халх Монголоос бусад нь монгол биш ээ гэх юм бол ядуурна, үгүйрнэ. Хятад хуучиндаа ядуу. Дэн Со Пэн хэлсэн “За ангийн тэмцэл хэрэггүй ээ, бүх ертөнцийн хятадууд бүр миний төрөл садан. Садан ир ээ, садан минь англи, франц, орос ямар үг хэлсэн ч хамаагүй, хятад л цустан бол ир“ гэсэн. Тэгээд энэ 20 жилд босоод ирсэн. Монгол хэрвээ Хятадаас, Дэн Со Пэнээс сураад ийм үзэл шиг бодлого явуулбал бүх ертөнцийн монголчуудын сэтгэлийг олсон энэ Улаанбаатар энэ өдрийн адил утаа гарахгүй, гоё болно.

-Хэрэв зэ таны санал дэмжигдвэл та ирэх үү?

-Бүх ертөнцийн монголчууд Улаанбаатарыг гал голомтоо гэж боддог, тэгээд хүн ирдэг, ирээд зарим нь гомдоод явдаг…

-Та гомдсон юм биш биз дээ?

-Би гомдсоны учир бас байна аа. Миний ирсэн учир бол социализмын үе, 1988 дугаар онд. Чи бага сургуульд байсан байлгүй. Тэр үед би сайхан санаанаасаа ирээд багштайгаа уулзъя, морин хуурыг нь үзье, суръя гэж ирсэн. Тэд миний хуурдахыг, би тэдний тоглохыг үзлээ. 30 жил манай ар, өвөр хоёр Монгол үүдээ хаагаад соёлын харилцаа үгүй. Тэр өдрөөс соёлын харилцаа нээлээ. Тэрнээс хойш би 22 жил гүйж байна. Миний хүсэл бол Монгол Улсын эдийн засаг нь хөгжиж, монгол түмэн бүгдээрээ сайхан амьдраасай. Би нэг гадаадад амьдарсан монгол хамаагүй ээ.

-Та яагаад гомдсон юм бэ?

-Гомдсоны учир бас байна аа.

-Энэ тухай яримааргүй байгаа юм уу?

-Одоо тэрийг ярих хэрэггүй ээ.

-Танд сая Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан гэж цол тэмдэг гардууллаа, сэтгэгдэл ямар байна?

-Тийм тийм, баяртай байна. Монголын Засгийн газраас намайг хүндэлж, итгэл хайраа ивээлээ. Монгол Улс улам сайн хөгжих болтугай гэж би хэтээсээ боддог. Миний өвөг дээдэс маань Отгонтэнгэрийн хүн, би бол хиан сартуул, элжигэн сартуул хүн.

-Морин хуурчдын уралдаанд дэлхийн олон орноос оролцлоо. Япон, хятад, итали хуурчид яаж тоглов…

-Японд миний 300 шавь байна.

-Японд морин хуурыг 600 гаруй хүн сурч байгаа гэж сонссон, тал нь таны шавь юм байна.

-Тийм.

Америк нөхөр яаж тоглож байна, япон бүсгүй хэрхэн хуурдах нь вэ гэж би сонжиж харлаа л даа…
Чи миний тоглохыг үзэв үү. Миний “Чингисийн эр хоёр загал“ бол түүх шүү.
-Манай залуучууд юу гэмээр юм үзэгчдийг байлдан дагуулах гэж биш мэргэжлийн түвшинд, ур чадварын хувьд илүү сайн байлаа. Таны өвөр монгол шавь нар их сэтгэлийн хөдөлгөөнтэй, сэтгэлээсээ тоглолоо, нэг тийм байгальлаг байлаа л даа. Энэ тухай хоёулаа түрүүн бас ярьсан шүү дээ.

-Яг тийм. Миний хүүгийн эхнэр япон хүн. Түүнийг энэ уралдаанд ор гэсэн орсонгүй. Тэр хэлж байна. Морин хуураар монгол хөгжмөө сайхан тоглохоос биш Европын юмыг голлоод хэрэггүй гэж. Дэлхийн түвшинд хүрэх өөр арга бидэнд бий. Дэлхийн түвшинд хүрнэ гээд заавал, япон, америк тэргэнд суух хэрэггүй. Хятадын адил тэр түвшинд хүрэх тэрэг хий. Өөрсдөө хийхээр байхад хүнийг дагаж явах хэрэггүй ээ.

Монгол Улс өөрийн хүчээр тусгаар тогтноод ийм хоёр том гүрний дунд тас гозойж байна. Ийм хоёр их гүрний дунд амьдарч байх амаргүй шүү. Энэ бас нүдэнд харагдахгүй бас нэг тэмцэл. Би Солонгост очсон, тэнд япон тэрэг нэг ч байхгүй, бүр өөрийн тэрэг. Хятадад ч гадаадын тэрэг дэмий харагдахгүй, бүгд өөрийнх. Хүнд заавал өөрийн үндэстний үзэл байх хэрэгтэй. Үндэснээ хайрладаг, өөрийн төрсөн ээжээ хайрладаг хүн хадам ээжээ сайн хайрладаг. Хадмаа хайрлаад өөрийн ээжээ муулдаг бол эр хүн биш. Бидэнд заавал гадаадын бүтээл хөгжимдөх хэрэггүй. Манай морин хуур гадаадын симфони оркестрын дэргэд юу ч биш. Бид тэдний оркестрын дэргэд Моцарт тоглоод хэрэггүй, дийлэхгүй. Дэлхийн техникийг эзэмшээд өөрсдөө олон аяз хийж болно. Жишээлбэл, Жанцанноров, Шаравын морин хуурын концерт, энэ бол бидний өмч. Моцартынх тэднийх.

-Морин хуураар Моцарт хөгжимдөхийг сонссон хүмүүс талархаж л байгаа шүү дээ?

-Морин хуураар Моцартыг дуугаргаж болно. Би болохгүй гээгүй. Би гэдэг хүн хийлийг дөрвөн жил Хятадын их сургуульд сурсан. Дэлхийн симфони оркестроос мэдэхгүй хөгжим надад үгүй. Дэлхийн сонгодог урлагийг над шиг мэдээд ардын урлаг хийдэг хүн цөөхөн. Би Монголын түүхийг мэдэхгүй байх учир байхгүй, Хятадын түүх, дэлхийн түүхийг бүгдийг мэднэ. Хятад бичгийг би хятад хүн шиг, япон бичгийг япон хүн шиг мэднэ. Юу гэж эдгээрийг сурч байна гэхээр миний унасан морь монгол, эмээл нь ч монгол. Энэ дээр юу ачсан ч миний морь монгол. Бид Европын морийг уначихаад энэ морь сайн гэж болохгүй. Хүнд заавал үндэсний үзэл, бахархал байх хэрэгтэй. Хятад үгэнд байдаг юм. Хөрш айлын эхнэр хүү төрүүлдэг байхад миний эхнэр хүү төрүүлсэнгүй гэж. Тэгэхэд хажууны нь хүн асуужээ. Чиний эхнэр хөрш айлын эртэй ямар хамаатай юм гэж. Хөрш айлыг дуурайж болдоггүй. Бид эрдмийг бүгдийг сурч ирээд өөрийн болгох учиртай, энэ бол манай мөнхийн юм. Чингис хаан Европоос сурсангүй ээ. Бид түүний байгуулсан их гүрнийг алдаад энэ өдрийн гашуудалд ирэв. Энэ чинь түүх, нэг урлаг чинь заавал түүх, философи бүгдийг мэдэх учиртай. Энийг мэдсэнээр сайн урлагчин болно. Зүгээр л хуур татах юм бол шаахай хаддаг хүнтэй нэг адил аа.

-Өвөр Монголын хуурчид голдуу л таны бүтээлийг тоглож байна уу, ар Монголынхоо бүтээлийг татдаг биз дээ?

-Морин хуурт зориулсан бүх зохиолыг тоглоно. Намайг морин хуур сурч байхад ар, өвөр монгол гуравхан зохиолтой байсан. Нэг нь “Найрын дуу“, нөгөө нь “Цонхон дээр суусан ялаа“, бас нэг нь Өвөр монголын “Жижиг аялга“.

-Монголчууд өвөг дээдсээсээ өвлөж авсан энэ сайхан хөгжмөө түгээн дэлгэрүүлэх тал дээр хэр ажиллаж байна гэж та бодож байна?

-Морин хуур заадаг багшийн тархи нь ажиллаж байна, хөгжмийн зохиолчдын тархи ажиллаж байна, Ерөнхийлөгч, Засгийн газар дэмжиж байна. Өөрийнхөө хөгжим, Монголынх гэж бодож байна. Тиймээс маш хурдан хөгжиж байна. Танай Засгийн газар сод мэргэн, багш, сурч байгаа залуусын тархи маш сайн. Ийм сайхан үед би ирж, шүүгчээр ажилласандаа баяртай байна. Би тэднээс суралцаж байна. Багш шавиа сургахаас гадна мэргэн багш шавиасаа дахиад сурдаг. Гэртээ суусан мэргэдээс ертөнцийг тойрсон монголоо гэж, Би бол ертөнцийг тойрсон монгол оо, Чибулаг миний сагсуурахыг ойлгосон уу.
-Ойлголоо, баярлалаа. Таны уран бүтээлд амжилт хүсье.
Ц.ЭНХМАА

_________________
Ах нь намдаа итгэдэг хүн !


Дээд талд
 Постын сэдэв: Re: ӨВӨР МОНГОЛ
БичлэгБичигдсэн: 5-р сар.15.10 7:23 pm 
Оффлайн
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.18.10 11:13 am
Бичлэгүүд: 108
Орос бишээ.Орос маягийн оройтой дээр хагас сар байгаа.
Сартуулын Самарканд Бухар Ургенч.
Халхад сартуул хиян гэгч нөхөд байхгүй.Сартуул,эсвэл хиад л гэж байгаа.Узбекстанд одоо хүртэл Сарта гэдэг нөхдүүд байгаа шүү.Тэд нар өөрсдийгөө монголчуудын золиос болж хөгжлөөс 500 жил хоцорсон гэж үздэг юм.Харин манай сартуулууд боржгон хиад болчихсон нааж явах юм даа.Манай Халхын сүр хүч ч их юмаа.
Чи булаг гуай морин хуурыг хэт шүтээд хиян болсон ч бил үү хэн мэдлээ
.
:lol:

_________________
Хав хав, харр хурр, хоооп


Дээд талд
 Постын сэдэв: Re: ӨВӨР МОНГОЛ
БичлэгБичигдсэн: 5-р сар.15.10 8:43 pm 
Оффлайн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.07.05 2:06 am
Бичлэгүүд: 191
Ишлэл:
Ишлэл:
Орос бишээ.Орос маягийн оройтой дээр хагас сар байгаа.
Сартуулын Самарканд Бухар Ургенч.
Халхад сартуул хиян гэгч нөхөд байхгүй.Сартуул,эсвэл хиад л гэж байгаа.Узбекстанд одоо хүртэл Сарта гэдэг нөхдүүд байгаа шүү.Тэд нар өөрсдийгөө монголчуудын золиос болж хөгжлөөс 500 жил хоцорсон гэж үздэг юм.Харин манай сартуулууд боржгон хиад болчихсон нааж явах юм даа.Манай Халхын сүр хүч ч их юмаа.
Чи булаг гуай морин хуурыг хэт шүтээд хиян болсон ч бил үү хэн мэдлээ
.
:lol:
Hiyan Hiyad Gedeg Chin Ijil, Tuemen Tuemed, Hitan Hitad Gedeg Shig Nig ni Gaants Noegoo ni Olon Too.

Хятан,Хятад нэг гэдэг чинь за да юу л бол?Будаач будаач гэхлээр сахлаа будав гэгч болчихов уу даа :wahaha: :wahaha: :wahaha:

Зураг
Зураг

За нэг ийм байна даа Хятан буюу Кидан улсын тухайд :col: :col: :col:


Дээд талд
 Постын сэдэв: Re: ӨВӨР МОНГОЛ
БичлэгБичигдсэн: 5-р сар.15.10 9:14 pm 
Оффлайн
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.18.10 11:13 am
Бичлэгүүд: 108
Ишлэл:
Ишлэл:
Ишлэл:
Орос бишээ.Орос маягийн оройтой дээр хагас сар байгаа.
Сартуулын Самарканд Бухар Ургенч.
Халхад сартуул хиян гэгч нөхөд байхгүй.Сартуул,эсвэл хиад л гэж байгаа.Узбекстанд одоо хүртэл Сарта гэдэг нөхдүүд байгаа шүү.Тэд нар өөрсдийгөө монголчуудын золиос болж хөгжлөөс 500 жил хоцорсон гэж үздэг юм.Харин манай сартуулууд боржгон хиад болчихсон нааж явах юм даа.Манай Халхын сүр хүч ч их юмаа.
Чи булаг гуай морин хуурыг хэт шүтээд хиян болсон ч бил үү хэн мэдлээ
.
:lol:
Hiyan Hiyad Gedeg Chin Ijil, Tuemen Tuemed, Hitan Hitad Gedeg Shig Nig ni Gaants Noegoo ni Olon Too.

Хятан,Хятад нэг гэдэг чинь за да юу л бол?Будаач будаач гэхлээр сахлаа будав гэгч болчихов уу даа :wahaha: :wahaha: :wahaha:

Зураг
Зураг

За нэг ийм байна даа Хятан буюу Кидан улсын тухайд :col: :col: :col:
Их юм мэдэж дээ чи.Кидануудыг нууц товчоонд Кара Китад гэж бичсэн байдаг юм.
Харин цагаан хэрмийн өмнөх жунго нарыг дайлж байсан Кидан,Кидат,Кытай, Каракытай, Ктай Хятан,Хятад нарын нэрийг жунго нартай хамтад нь хамааруулан нэрлэх болсон.Энэ бол түүхийн алдаа болсон юм.
Эртний Кидан нарын үр сад бас л дундат азид хаа сайгүй бий.Ялангуяа Кыргызстанд бол маш элбэг.Кытай нэрээрээ байгаа.


Зураг
Бидний сайн мэдэх Кыргызстаны бурхан болооч зохиолч Чингиз Айтматов бол Кидан \Хятад\ овгийн хүн.

_________________
Хав хав, харр хурр, хоооп


Дээд талд
 Постын сэдэв: Re: ӨВӨР МОНГОЛ
БичлэгБичигдсэн: 5-р сар.16.10 9:53 am 
Оффлайн
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.18.10 11:13 am
Бичлэгүүд: 108
Мөнх тэнгэрийн айлдвар:
Монгол хүн танаа
Цусанд бүрэлдэж маханд тогтсон Монгол хүн чи
Цадиг түүхийнхээ хойморт заларч л үл чадна уу
Цахилах мөнх хөх тэнгэрээс чинь чамайг
Цааргалалгүй өдийг хүртэл ивээсээр явааг үл мэднэ үү
Дээд тэнгэрт засаг гэж байсаар ахуйд
Дэргэдэх олон чинь юунд ингэж ухаанаа барам төөрөлднөм
Дундуур сэтгэл хоосорч барагдахын нэгэн адил
Дааж авсан Монгол түмэн минь харсаар байтал мөхөж сүйдэх нь үү
Эртнээс заасан зам мөр минь баларч арилаагүй байхуйд
Эгнэшгүй хүчит Чингисийн баатар сүр хүч хуучирч мартагдаагүй байхуйд
Энэхэн замбуу тивд нь Монгол гэдэг нэр нь оршсоор байхад
Энгүй хосгүй тавиланд Монгол хүн чи юунд бахарднам, сөгднөм
Харсаар байтал ид хаваа гайхуулах идэр залуус минь хар усан далайд живж
Хайрлахаас аргагүй эхнэр охид минь буруугаар бусдын доор шивэгчид болж
Хан эцэг хатан ээжүүд олон олноор үрийн ачлалгүй насыг барцгаан
Хар цагаан нь хослон байдаг хүний энэ тавиланд хар байна аа бараан байна
Дайн тулааны сүрийг өгсөн хар туг минь байсаар ахуйд
Дайлаар мордож холыг туулахад хань болсон шандаст хүлэг минь хүлээсээр ахуйд
Далай тэнгисийг гаталж цаадахыг байлдан дагуулах хүсэл минь мөнх оршсоор ахуйд
Дальдарч юунд хүлээнэм хүү Монгол минь чи одоо бос оо!
Дээд тэнгэрийн ивээл мөнхөд оршсоор яваа бус уу
Засаг ноёдод
Үнэнээс үнэн гэж оройгүй төрдөө тоо ихтийг залчихаад
Үгүйрэл хоосрол зовлон зүдгүүрийг өөрсдөө даллан суугаа бус уу
Үйл хэрэг гэж түмний минь зовлонгоор хөлөө жийлцэцгээх
Үр хойчийн минь ирээдүйд ойворгон шуналаар занал хийлэх
Үндэсгүй хэдэн ухвар мөчид их гэдэстнүүдийг
Үрийн үрд хойчийн хойчид үүрдийн үүрд
Үнэнгүй худал явсаныг нь шийтгэл болгож үргэлж санаж явахаар
Үүрэгдэн тамлаж хороотугай цаазалтугай!
Захиж сонордуулах зарлиг минь их байвч
Залуур болгож хүүгээ явууллаа
Зуун зууны ухаант мэргэд догшин баатраас илүү сүртэй
Зоргоороо омголон баатар нэгэн Монгол хаан болох болно

Судсаар нь Монгол цус урсаж яваа бүх бөөтөнгүүдэд
Хорвоо дэлхийд хүмүүний төрлийг олон
Хөдөлгөх тоосны ширхэгээ дээд тэнгэрээс заалган
Хар цагаантай тавилан заяагаа гэтэлгэн
Харвах сум эргэлдэх илд нь болох гэж ирсэн
Хүмүүнээс эгэлгүй заяат үндэстэн ястаны бүхий л бөөтөнгүүд минь ээ
Тэнгэрт тэтгэгдэж газарт заяагдах нь эгэлгүй заяа бус уу
Тэргүүн юугаа өргөж өөдрөг дээшээ амьдартугай
Ивээсэн сахиус харсан шүтээд нь байсаар ахуйд
Ирмүүн хувь тавилан бөөтөн бидэнд тохиох бус уу
Тавилан тангарагтаа үнэнч байж
Түмний хэрэгт өөрийгөө зориулан
Туйлын үнэн чин цагааны төлөө зүтгэх
Түмэн живаад ганц тохиох амьдрал чинь энэ бус уу
Худал бусармагт ороолдон зоосны нүхээр хараалан
Хараал хэл аманд эрчилдэж зовлонгийн хүрдээр юунд алхалнам
Орчин цагийн оргил нь биш мухарт нь дарагдах гэж
Онгон сахиус бөөгийн тэнгэр онцолж чамайг тэтгэсэн юм биш
Тэнгэрт хоёр нар мандах цаг мөч мөдхөн ирэх нь (дэлхий урьд огт байгаагүйгээр гэрэлтэх болно)
Тив дэлхийд Монгол хаан даяар дуурсагдах өдөр төдхөн болох нь
Бамбай болж хааныхаа ивээлд жагсах
Баатар сүртэй 3000 бөө нар минь зарлигаа аваад сонсоцгоо!
Эгнэшгүй хүчит Чингисийн голомтыг залгах
Эх болсон Өэлүн үжингээр танигдсан хөвүүн Монгол төрд айсуй
Эрчилж хуйлрах салхинаас хурдан энэ зарлигийг цааш тараасугай
Элбэг баян Монгол түмэн минь харанга юугаа дэлдтүгэй
Босоцгоо! Цагийн аяс эргэлдэн бидний ээлж болжээ
Сэрцгээ! Цадиг түүхийн хоймортоо Монгол залрах цаг ирлээ
Хувилгаан шидтэн, бөө удган зайран ухаант мэргэн ард олныг тэнгэрийн их хуралд урьж байна. Хуралдааны товыг тэнгэрийн зарлигийн дагуу зарлах болно. Өргөх бичиг болон Тэнгэрийн зарлигийг гурван удаа уншиж цааш хүн бүр 10 ширхэгийг хувилан тараана уу. Холбогдохийг хүсвэл доорх эмайл болон утсаар холбоо барина уу.

Утас:9569-9680 Э-майл хаяг: [email protected]

Мөнх тэнгэрийн зарлигийг үл тоон уншиж зарлахгүй аваас тэнгэрийн гэсгээл хүртэх болно

_________________
Хав хав, харр хурр, хоооп


Дээд талд
 Постын сэдэв: Re: ӨВӨР МОНГОЛ
БичлэгБичигдсэн: 5-р сар.23.10 12:27 pm 
Оффлайн
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.18.10 11:13 am
Бичлэгүүд: 108
Ишлэл:
Aimaar zarlig yumaa Jaaa l gehees dee lol
Дээд тэнгэр хүчтэй шүү.

_________________
Хав хав, харр хурр, хоооп


Дээд талд
 Постын сэдэв: Re: ӨВӨР МОНГОЛ
БичлэгБичигдсэн: 5-р сар.26.10 11:22 am 
Оффлайн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.27.09 2:04 am
Бичлэгүүд: 246
Байршил: its only business!!!
бусад монгол туургатандаа үлгэр дууриал болох хүмүүс бол ар монголчууд бид нар билээ. Бид монгол туургатангуудаа дэмжих ёстой!. Манай нэг өвөрмонгол найз ярьж байна лээ: "Би бол өвөрмонголд төрсөн монгол хүн би өөрийгөө монгол гэж боддог(японд амьдардаг). Бид нарыг ар монголчууд хужаагаар дууддаг би хувьдаар үүнд эмзэглэж явдаг. Би хятадад төрөхөө би өөрөө шийдээгүй шүүдээ. Ар монгол бол миний хувьд цэвэр монгол соёл хадгалагдаж ирсэн гэж би боддог, би энэ зун очиж үзнэ" гэж ярьж байна лээ. Бид өвөрмонголчуудаа хужаа гэж дуудах нь зохисгүй байхаа

_________________
God bless you!


Дээд талд
 Постын сэдэв: Re: ӨВӨР МОНГОЛ
БичлэгБичигдсэн: 5-р сар.26.10 1:58 pm 
Оффлайн
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.24.09 8:37 pm
Бичлэгүүд: 290
Ишлэл:
бусад монгол туургатандаа үлгэр дууриал болох хүмүүс бол ар монголчууд бид нар билээ. Бид монгол туургатангуудаа дэмжих ёстой!. Манай нэг өвөрмонгол найз ярьж байна лээ: "Би бол өвөрмонголд төрсөн монгол хүн би өөрийгөө монгол гэж боддог(японд амьдардаг). Бид нарыг ар монголчууд хужаагаар дууддаг би хувьдаар үүнд эмзэглэж явдаг. Би хятадад төрөхөө би өөрөө шийдээгүй шүүдээ. Ар монгол бол миний хувьд цэвэр монгол соёл хадгалагдаж ирсэн гэж би боддог, би энэ зун очиж үзнэ" гэж ярьж байна лээ. Бид өвөрмонголчуудаа хужаа гэж дуудах нь зохисгүй байхаа
Heleed Yughew, Ganz Nig Huunii Aldaa Endel Baih le Biz, Teglee Geed Ard ni Baigaa Huemusiig Hamruulj Yarij Bolohgui, Monggold Irsen Nig Gadaad Turiiwchee Aldchaad Monggolchuudyg Ter Chigeer ni Hulgaich Geed Chichreed Dairaad Baiwal Hetsuu Bizdee, Yir ni Shar Har Hujaa Naryn Monggol Tuurgatnyg Ew Tungjingui Bailgah Gesen Bodolgod Awtaj Nignee Chichilj Suudag Zangaan Bolih Heregtei.

_________________
ᠪᠢ ᠬᠠᠯᠬ᠎ᠠ ᠶᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠬᠦᠮᠦᠨ᠃


Дээд талд
 Постын сэдэв: Re: ӨВӨР МОНГОЛ
БичлэгБичигдсэн: 5-р сар.27.10 9:50 pm 
Оффлайн
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.18.10 11:13 am
Бичлэгүүд: 108
Ишлэл:
Ишлэл:
бусад монгол туургатандаа үлгэр дууриал болох хүмүүс бол ар монголчууд бид нар билээ. Бид монгол туургатангуудаа дэмжих ёстой!. Манай нэг өвөрмонгол найз ярьж байна лээ: "Би бол өвөрмонголд төрсөн монгол хүн би өөрийгөө монгол гэж боддог(японд амьдардаг). Бид нарыг ар монголчууд хужаагаар дууддаг би хувьдаар үүнд эмзэглэж явдаг. Би хятадад төрөхөө би өөрөө шийдээгүй шүүдээ. Ар монгол бол миний хувьд цэвэр монгол соёл хадгалагдаж ирсэн гэж би боддог, би энэ зун очиж үзнэ" гэж ярьж байна лээ. Бид өвөрмонголчуудаа хужаа гэж дуудах нь зохисгүй байхаа
Heleed Yughew, Ganz Nig Huunii Aldaa Endel Baih le Biz, Teglee Geed Ard ni Baigaa Huemusiig Hamruulj Yarij Bolohgui, Monggold Irsen Nig Gadaad Turiiwchee Aldchaad Monggolchuudyg Ter Chigeer ni Hulgaich Geed Chichreed Dairaad Baiwal Hetsuu Bizdee, Yir ni Shar Har Hujaa Naryn Monggol Tuurgatnyg Ew Tungjingui Bailgah Gesen Bodolgod Awtaj Nignee Chichilj Suudag Zangaan Bolih Heregtei.
Ер нь зарим халхууд өвөрмонголчуудыг хужаа нараас дор зантай улс гэж үздэг.
Эрээнд зарим өвөрмонголчууд ар монголчуудаа хулхидах тал дээр гаршсан юм шиг байгаа юм.Миний мэдэхийн Эрээний өвөрмонголчуудад хулхидуулсан улс хэд хэд бий.

_________________
Хав хав, харр хурр, хоооп


Дээд талд
 Постын сэдэв: Re: ӨВӨР МОНГОЛ
БичлэгБичигдсэн: 5-р сар.28.10 1:52 am 
Оффлайн
• NBA Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.18.07 3:33 am
Бичлэгүүд: 4530
өвөрлөгчид зангараггүй хулхиддаг улсууд даа.
гэхдээ мануус ч бас өвөр монгол хүн зах дээр явж байвал хулхидаад л зогсох биз.
өмхий хужаанууд тийм байдалд оруулсны л гай.

харин өвөрлөгчид Лигдэн хаанаас муухай Манжид урвасан гэдгээрээ кока алдсан бус уу


Дээд талд
 Постын сэдэв: Re: ӨВӨР МОНГОЛ
БичлэгБичигдсэн: 5-р сар.28.10 1:54 am 
Оффлайн
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.18.10 11:13 am
Бичлэгүүд: 108
Ишлэл:
өвөрлөгчид зангараггүй хулхиддаг улсууд даа.
гэхдээ мануус ч бас өвөр монгол хүн зах дээр явж байвал хулхидаад л зогсох биз.
өмхий хужаанууд тийм байдалд оруулсны л гай.

харин өвөрлөгчид Лигдэн хаанаас муухай Манжид урвасан гэдгээрээ кока алдсан бус уу
Нарантуул дээр хоёр өвөрмонгол хоёр тийшээ хулмалзаад ёстой чоно шиг явж байна лээ. :haha:

_________________
Хав хав, харр хурр, хоооп


Дээд талд
 Постын сэдэв: Re: ӨВӨР МОНГОЛ
БичлэгБичигдсэн: 5-р сар.28.10 8:14 am 
Оффлайн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.27.09 2:04 am
Бичлэгүүд: 246
Байршил: its only business!!!
bid ovormongolchudig ter chigeer ni ereenii ovormongolchudaar tosoolj bolohgui. Ereenii ovormongolchud bol buur ilvv mongoloo aldsan

_________________
God bless you!


Дээд талд
 Постын сэдэв: Re: ӨВӨР МОНГОЛ
БичлэгБичигдсэн: 5-р сар.28.10 12:31 pm 
Оффлайн
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.18.10 11:13 am
Бичлэгүүд: 108
Ишлэл:
bid ovormongolchudig ter chigeer ni ereenii ovormongolchudaar tosoolj bolohgui. Ereenii ovormongolchud bol buur ilvv mongoloo aldsan
Харин монголоороо байгаа юм биш үү?
Авгай нар нь хүртэл бидний тоож хэлэхээ байсан бсда гэдэг үгийг харин ч нэг сайн хэлэх юм билээ.
:lol:
Зураг

Харин манайхааас очсон инхануууд
Та чен яажаахиймбаа Жигас наадуудлхжээнуу.гээд бас монголжоод байгаа юм биш үү?
:haha:

_________________
Хав хав, харр хурр, хоооп


Дээд талд
 Постын сэдэв: Re: ӨВӨР МОНГОЛ
БичлэгБичигдсэн: 5-р сар.28.10 12:44 pm 
Оффлайн
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.27.08 9:36 pm
Бичлэгүүд: 520
Байршил: Байх ёстой газартай байгаа бх
Өмнөд солонгосчууд хятадад амьдардаг өөрсдийгөө бид солонгос хүн гэх буюу жүсин зүгийн хүмүүстэй виз өгөн оруулж ирдэг билээ со хэлэндээ сайн бх юм бол иргэнч болж болох боломж байдаг тэдэнд , манай монгол өвөр монголчуудаа визгүй оруулдаг бол яаж байна бүүр иргэн болгосонч яадын хүн ам ч өснө биздээ. Монгол цус байгаал юм чини!

_________________
I Want You To Be Happy.


Дээд талд
 Постын сэдэв: Re: ӨВӨР МОНГОЛ
БичлэгБичигдсэн: 5-р сар.28.10 12:50 pm 
Оффлайн
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.18.10 11:13 am
Бичлэгүүд: 108
Ишлэл:
Өмнөд солонгосчууд хятадад амьдардаг өөрсдийгөө бид солонгос хүн гэх буюу жүсин зүгийн хүмүүстэй виз өгөн оруулж ирдэг билээ со хэлэндээ сайн бх юм бол иргэнч болж болох боломж байдаг тэдэнд , манай монгол өвөр монголчуудаа визгүй оруулдаг бол яаж байна бүүр иргэн болгосонч яадын хүн ам ч өснө биздээ. Монгол цус байгаал юм чини!
Тэр болношдаа.Даанч нөгөө вян вян гэсэн улс хонины арьс нөмрөөд олноороо орж ирж
шиидвэр гаргасан Ху намын нэр хүндийг унагаачих гээд байдаг аюултай.
Монголд хятад олон байх асуудал эрх баригч намын нэр хүндтэй шууд уялдаа холбоотой.

_________________
Хав хав, харр хурр, хоооп


Дээд талд
 Постын сэдэв: Re: ӨВӨР МОНГОЛ
БичлэгБичигдсэн: 5-р сар.28.10 7:01 pm 
Оффлайн
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.24.09 8:37 pm
Бичлэгүүд: 290
Ишлэл:
Ишлэл:
Өмнөд солонгосчууд хятадад амьдардаг өөрсдийгөө бид солонгос хүн гэх буюу жүсин зүгийн хүмүүстэй виз өгөн оруулж ирдэг билээ со хэлэндээ сайн бх юм бол иргэнч болж болох боломж байдаг тэдэнд , манай монгол өвөр монголчуудаа визгүй оруулдаг бол яаж байна бүүр иргэн болгосонч яадын хүн ам ч өснө биздээ. Монгол цус байгаал юм чини!
Зөв бодлого боловсруулж ядаж хэл соёлыг нь алдахгүй байхад нь нөлөөлж байвал хэрэгтэй л байх
100 Jil Teslee dee

_________________
ᠪᠢ ᠬᠠᠯᠬ᠎ᠠ ᠶᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠬᠦᠮᠦᠨ᠃


Дээд талд
 Постын сэдэв: Re: ӨВӨР МОНГОЛ
БичлэгБичигдсэн: 5-р сар.30.10 10:25 am 
Оффлайн
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.18.10 11:13 am
Бичлэгүүд: 108
Өвөрмонгол бүжиг.

http://www.youtube.com/watch?v=2zzymx7P ... re=related

_________________
Хав хав, харр хурр, хоооп


Дээд талд
 Постын сэдэв: Re: ӨВӨР МОНГОЛ
БичлэгБичигдсэн: 6-р сар.01.10 1:35 pm 
Оффлайн
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.22.03 5:54 pm
Бичлэгүүд: 537
Байршил: I am His, who is you?
даяар Монгол бүлгэмийг өвөр Монголын хэсэг бүлэг залуус ивээг тэтгэдэг гэж сонслоо. Миний сонссон эх сурвалж барагтай бол худлаа мэдээлэл хэлхээргүй хүн дэээ. хэн мэдлээ


Дээд талд
 Постын сэдэв: Re: ӨВӨР МОНГОЛ
БичлэгБичигдсэн: 6-р сар.08.10 4:54 pm 
Оффлайн
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.27.08 9:36 pm
Бичлэгүүд: 520
Байршил: Байх ёстой газартай байгаа бх
Би наад даяар Монгол гээд байгаа залуусыг сайн мэднэ дотно мэддэг хүн ч байгаа тийм юм байхгүй ээ

_________________
I Want You To Be Happy.


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 877 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 19 10 11 12 1334 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр