#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.15.26 1:13 pm байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 1882 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 19 10 11 12 1373 Дараагийн
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 4-р сар.05.12 1:24 am 
Оффлайн
• NBA Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.18.07 3:33 am
Бичлэгүүд: 4530
Зураг


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.05.12 5:16 am 
Оффлайн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.02.07 4:59 pm
Бичлэгүүд: 54
Байршил: caught beneath a landslide, in a champagne supernova in the sky
Ишлэл:

Чи нээрээ гарчигныхаа "ч" үсгийг салгаач.
uun deer bur gaihchihlaa:
"bulavch bultaina" gehed orson "vch" dagavar yum bish uu? "yasan ch" gehed orson ch bish "ya+vch"?
(gesen ch, gevch)

_________________
I've got killer taste.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.05.12 11:29 am 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Монгол үндэстнийг дуудав уу, эсвэл…
Зураг

Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч дэлхий даяар тархсан монгол үндэстнийг түүхэн эх оронд нь дуудаж буйгаа УИХ-ын индэрээс зарлав.

Түүний энэ үг үнэхээр ч олон монгол хүний зуу зуун жилийн ариун нандин хүсэл биелэх эхлэл мэт болж билээ. Жирийн монгол ардын “сэтгэл хөдөлж” хөөрчээ. Ах дүү нараа эх оронд нь яаж ирүүлэх тухай тодорхой саналууд гарч эхлэв. АНУ-д цагаачлах ногоон карт шиг Монголд цагаачлах цэнхэр карт гаргая, давхар иргэншилтэй болъё гэнэ. Манай нэг хөгжмийн зохиолч өвөр монгол малчин айлуудыг яаж нүүлгэж ирэх талаар ч ярьж байна билээ. Энэ бол яах аргагүй ах дүү нараа хурдан авч ирэх юмсан, тэдэнтэйгээ уулзах юмсан гэх монголчуудын цагаан цайлган, гэхдээ агуу том хүсэл билээ. Харамсалтай нь энэ сайхан, цайлган боловч тэнгэрлэг агуу хүсэл, асар их сэтгэл хөдлөлийн цаана нэгэн аймшигтай үйл явц эхэлсэн ажээ.


2011 оны зун Өмнөд Солонгосын Мүүний шашныхан Монголд өөрийн шашин нэвтрэн орж ирснийг тэмдэглэж, улсынх нь ерөнхийлөгчийн ивээл дор, засгийн газрынх нь оролцоотойгоор, улсынх нь Үндсэн хуулийг хүртэл зөрчин байж шашныхаа их наадам гэгчийг хийсэн билээ. Мүүний шашны наадмын нэг гол үйл явдал нь Дэлхийн монголчуудын чуулга уулзалт байлаа. Дэлхийн монголчуудын чуулга уулзалтыг харийнхан зохион байгуулж байсан нь тухайн үед үнэхээр гайхаш төрүүлж байв. Энэ үед Монгол дахь Мүүний байгууллагын том зүтгэлтэн, Бээжинд олон жил амьдарсан дипломатч Д.Цахилгаан хэвлэлд өгсөн ярилцлагадаа ер нь заавал монгол гэлтгүй, өөрийгөө монгол гэж байгаа харийхныг ч Монголын газар шороонд уриалан дуудав. Монгол эх орноосоо урвасан хэргээр шүүхээс ял сонссон өөрийн хүүг аварч дөнгөснөөс харахад энэ эр Монголын улс төр, шүүхэд ямар нөлөөтэй болох нь тодорхой байдаг. Энэ эрхэмийн хэлсэн үг учиртай билээ.

Үнэн хэрэгтээ, “Дэлхийн монголчуудыг нэгтгэе”, “тэднийг эх оронд нь дуудъя” гэх сэтгэл хөдлөм гоё уриан дор монгол үндэстний зуун зууны мөрөөдөл, хүсэл зорилгыг булшлах ажил эхэлжээ. 20 дугаар зууны эхэнд, Орос, Манж Чин гүрний эрхшээлд байсан монгол үндэстэн өөрийн төр улсаа байгуулж, эрх чөлөөгөө олж авах хүслийн илэрхийлэл болсон нэгэн агуу үзэл анх мэндэлсэн юм. Энэ бол 20 дугаар зууны алдарт “панмонгол үзэл” байлаа. 1911 оны монголчуудын тусгаар тогтнолын тэмцэл нь эхэндээ Манж Чин, Орос гүрний харъяанд, дараа нь Богд хаант Монгол, Дундад, Орос гурван улсад хуваагдаж тусгаарлагдсан “цус, хэл, соёл, шашин нэг” эртний түүхт монгол үндэстнийг нэгтгэх агуу үйл хэрэг байсан юм. Панмонголизм нь монголчуудын хувьд үнэхээр “ариун үзэл” байсан. Энэ ариун үзэл 20 дугаар зууны туршид Орос, Хятадын дарлалд эрх чөлөөгүй байсан ах дүүсээ түүхэн газар нутагтай нь чөлөөлөн авч нэгтгэх монголчуудын зорилгод л үйлчилж байлаа. Харин, харийн их гүрнүүд монголчуудын энэ ариун үзлийг бөхөөхийг оролдож иржээ.

Харин, өнөөгийн дэлхийн монголчуудыг дуудах суртал ухуулга нь панмонгол үзлээс их ондоо ажээ. Энэ суртал ухуулгад Орос, Хятадын дарлалд эрх чөлөөгүй ядарч, уусан устаж байгаа ах дүүсээ аврах нөгөөх ариун зорилго огт байдаггүй. Харин үүний оронд дэлхийн хаа нэг мухраас “монгол” хүмүүсийг илрүүлэн, тэднийг Монголд суурьшуулъя гэж хүчтэй суртал ухуулга явуулах ажээ. Энэ ажилд гадныхан, тэр тусмаа харийн шашныхан оролцож байна. Энэ үед хаанаас санхүүждэг нь мэдэгдэхгүй байгууллага, хүмүүс гэнэт гарч ирж дэлхийн энэ тив, тэр хэсэгт монгол хүмүүс байна, ингэхдээ бүр олон саяараа байдаг юм байна, бид чинь олуулаа юм байна, тэднийгээ Монголдоо суурьшуулах юмсан гэж идэвхитэй ухуулах болов. Саяхан шинээр байгуулагдсан нэг улс төрийн нам бид дэлхийн монголчуудынхаа төлөө Монголын засгийн эрхийг авмаар байна гэх маягийн ухуулга хийж байна.

Гэтэл энэ ухуулгын ажилд Монголын төр засгийн өндөр албаны хүмүүс ч гүн гүнзгий оролцож эхэлсэн нь гайхалтай. Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын УИХ-ын Тамгын газрын өндөр албаны хүмүүс Өмнөд Азийн Непал гэдэг улсад айлчилж тэнд байгаа монголчуудыг албан ёсоор хүлээж авч байгаа тухай телевизээр гарав. Тэдгээр непалчууд Непалын 12 сая монголчуудын төлөөлөл гэнэ. Зөвхөн, Өмнөд Азийн Непалд Монгол Улсын нийт хүн амаас 4 дахин олон монголчууд амьдардаг ажээ.

Өмнөд Азийн Непалд монголчууд бий гэж үү? УИХ-ын Тамгын газрын албаныхны уулзсан тэр хүмүүс чухам хэн байв? Непалийн тэдгээр монголчууд гэгдэж буй хүмүүс үнэндээ Өмнөд Азийн Бирм, Химлайн Төвдөөс 10-30 мянган жилийн өмнө Непалд нүүдэллэн ирсэн төвд-бирм хэлт Гурк, Таман, Райс зэрэг ази төрхт ард түмэн ажээ. Тэдний төвд-бирм хэл нь монгол хэлтэй ямар ч холбоогүй, харин хятад гэх мэт хэлтэй илүү төстэй юм. Түүхээс үзвэл төвд-бирм хэлтнүүд энэтхэг-европ хэлт ард түмнээс түрүүлж тус нутагт суурьшсан тул тэднийг Непалийн уугуул ард түмэн гэдэг байна.

Харин хожим Энэтхэгээс нүүж ирсэн энэтхэг-европ гаралт хүмүүс олонх болж Непалын улс төр, соёл, эдийн засагт өөрийн давамгайлалыг тогтоож чаджээ. Үүнээс үүдэн Непалын уугуул ази төрхт ард түмнүүд гадуурхагдаж ирсэн байна. Гэхдээ тэд зүгээр суусангүй. Непалийн ази хүмүүс өөрсдийг нь гадуурхаж байгааг эсэргүүцэж улс төрийн хөдөлгөөн өрнүүлж иржээ. Тэдгээр хөдөлгөөнүүдийн нэг нь Монгол Үндэсний байгууллага гэх нам юм. Тэд яагаад өөрсдийгөө “монгол” гэж нэрлэх болов? Америкийн судлаач С.Ж.Хангэны бичсэнээр Непалийн азичуудыг эгнээндээ багтаасан энэ намын нэр нь ямар нэг үндэстнийг бус, харин Непалийн “монголойд арьстан” гэгдэх ази хүмүүсийг төлөөлөн илэрхийлсэн нэршил юм. Тэд Төв Азийн монгол үндэстэнтэй угсаа гарвалаар ямар ч холбоогүй ажээ.

Энэ мэтээр хаа газрын ази төрхтэй хүмүүсийг монголчууд юм байна, монголд суурьшуулъя, газар өгье гэх суртал ухуулга хүчтэй тархаж байна. Энэ суртал ухуулга нь яваандаа монгол гэж “хэл, соёл, шашин, цус нэгт үндэстэн байдаггүй юм байна” гэсэн ойлголтыг тархааж, монгол үндэстний хувь заяаг тун аюултай байдалруу хөтөлж буй. Суртал ухуулга түүхийг урдаа барихыг оролдож байна. Гэтэл тэдгээр ухуулгад түүхийн шинжлэх ухааны ямар ч баталгаа, нотолгоо байхгүй ажээ. Сайн яривал, Афганистаны хазара гэгдэх үндэстэн монгол гаралтай эсэх нь түүх, угсаатны зүйн шинжлэх ухааны шалгуураар нотлогдоогүй юм шүү дээ. Хазара нарын тоо 10 гаруй сая гэдэг. Тэд Монгол Улсын нийт хүн амаас 3 дахин олон ажээ. Хазара нар монгол байж магадгүй гэх таамаг байдаг боловч тэд Афганы уугуул ард түмэн, харин XIII зуунд монголчуудад эзлэгдэн дарлагдаж байсны ул мөр тэдний дунд гүнзгий үлдсэн гэх үзэл бас их түгээмэл юм. Афганистаны бусад үндэстнүүд өөрсдийг нь монгол гэж хэлэхэд хазара нар их эмзэглэдэг ажээ.

Дээрх ухуулгууд нь XIII зууны монголчуудын хүн ам зүйн түүхэн баримт, нотолгоотой ихэвчлэн холбоогүй зохиомол байдаг. Сурвалж баримтыг үндэслэвэл XIII зууны байлдан дагууллынхаа үед монголчууд хүн ам цөөтэй байснаас үүдэн монгол цэрэг дайснаасаа тооны хувьд үлэмж цөөн байжээ. Жишээ нь, Чингис хаан Дундад Азийг эзлэхдээ 20 орчим сая хүнтэй улсуудын эсрэг хамгийн ихдээ 100-150 мянган цэрэгтэй мордсон гэж үздэг. Их хаан дайнаа дуусган эх нутагтаа буцаж ирэхэд цэргүүд нь түүнийг дагаж ирсэн байна. Чингис хааны жанжнууд ч олон цэрэгтэй байгаагүй. Жишээ нь, Сүбээдэй баатар 20 мянга цэрэгтэйгээр Европыг хөндлөн гулд туулсан байдаг.

Дээр нь хүн амын тоог тооцоход XIII зууны байлдан дагууллын үед монголчуудын тоо хорогдож, цэрэг ард маш олноор үхэж үрэгдсэнийг тооцох ёстой билээ. Жишээ нь, Израйлын түүхч Р.Амитай-Прейссийн судалснаар 1260 онд Сирийн нутаг Айн Жалудад 10 орчим мянган монгол цэрэг хүч давуу мамлюкүүдтэй тулалдаж ялагдахад ихэнх нь амьд гараагүй ба эхнэр хүүхдүүд нь дайсанд олзлогджээ. Энэ мэтээр том жижиг тулалдаанд монголчууд олноор үрэгдэж байлаа. Ер нь эзэлсэн газрууддаа монголчууд олноор суурьшсан гэх нотолгоо байхгүй ба харин монголчуудын ноёрхол Хятад, Иран зэрэг газар унах үед нутгийнхан цөөхөн монголчуудад өршөөлгүй хандаж байжээ. Тиймээс монголчуудын эзэлсэн, эсвэл бүр очоогүй улсуудад олон сая монголчуудын үр удам байна гэдэг нь ихэнхдээ зохиомол юм.

Монголчууд эзэлж захирсан нутагтаа үргэлж цөөнх болж байлаа. Монголчууд хятадууд, эсвэл европын колоничлогчид шиг бусдын газар нутагт сая саяаараа, хэдэн зуун мянгаараа давалгаалан сууршиж хүнийхээ тоогоор эзэлж байсангүй. Өнөөгийн Дундад Азид буй монгол царай зүстэй хүмүүсийг XIII зууны монголчуудтай холбох асуудалд ч маш болгоомжтой хандаж, зарим талаар залруулга хийх ёстой юм. Учир нь эртний Дундад Азийн хүн ам монголчуудын байлдан дагууллаас 1500 жилийн өмнө буюу хүрэл зэвсгийн үед ази төрхтэй хүмүүстэй холилдож ази царайтай болсон гэдэг нь Алтайн Пазырыкийн үед хамаарах антропологийн судалгаагаар нэгэнт нотлогдож байгаа билээ. Иймд дундад азичууд монголчуудаас болж онигор нүд, хавтгай царайтай болсон бурууг монголчууд үүрэх ёсгүй юм.

Монголын түүх, ялангуяа монгол үндэстний түүхээр тохуурхах, баримтгүйгээр мушгин гуйвуулах явдал сүүлийн үед эх захаа алдаж байна. Жишээ нь, саяхан Хятадын мал эмнэлгийн лабораторид Чингис хааны генийг судлаад дэлхийн 7 тэрбум хүмүүсийн тал хувьд их хааны ген байгааг тогтоосон гэнэ. Гэтэл энэ бол ердөө Чингис хааныг төрөө засаж, дайн байлдаан хийлгүй, бүх цаг заваа зөвхөн хүүхэд хийхэд зориулж байсан мал адгуус маягаар дүрсэлсэн хятад тохуурхал юм. Тэгээд ч Чингис хааны ген ямар байсныг олж тогтоогоогүй. Эсвэл, хөх толботой л бол монголчууд гэх хуурмаг үзлийн тархи угаалт байнга явдаг. Нэг гадаад хүн надад хэлсэн юм. Хятадууд бас хөх толботой, тэгэхээр хятад, монгол нэг гаралтай гэнэ.

Монгол үндэстний түүхийн энэ их гуйвуулга, доромжлол, батлагдаж нотлогдоогүй мэдээллээр бөмбөгдөх суртал ухуулга тархаж байгаа нь үнэнийг хэлж, баримт нотолгоо гаргаж өгдөг түүхийн шинжлэх ухаан Монголд байхгүй шахам байгаатай бас холбоотой юм. Монголд түүхч нэртэй хүмүүс бий боловч тэдний ихэнх нь энэ их гуйвуулгыг няцаах, эсвэл үнэн мөнийг хэлж өгөх мэдлэг чадваргүй ба зарим нь аль хэдийн харийхны гар хөл болжээ. Жишээ нь, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал “доктор” Д.Цэвээндорж гэгч 2011 онд Олон Улсын Монголч эрдэмтдийн 14 дүгээр их хуралд илтгэл тавихдаа Зүүн Азийн солонгосчууд Монголын хүннү нараас гаралтай, цаагуураа бол Монголын газар нутаг эртний солонгосчуудын газар нутаг мөн гэх санааг олон улсын судлаачдын өмнө ичиж эрээлэлгүй хэлж байсан юм. Энэ хүн солонгосчуудын төслөөс цалинжиж байсан юм.

Харин, Орос, Хятад дахь жинхэнэ ах дүү монголчуудаа аврах ариун панмонгол үзлийг маань мугшин гуйвуулсан, гадны оролцоотой өнөөгийн их суртал ухуулга ба Өмнөд ба Зүүн Азийн харь хэлт олон сая хүнийг Монголруу дуудах ажлын жинхэнэ санаа зорилго юу вэ гэдэг нь яах аргагүй энд анхаарал татах гол сэдэв болно. Өнгөрсөн жил алдарт “wikileaks” сайтад нэгэн мэдээлэл ил болжээ (Энэ мэдээллийг wikimon.mn сайтад бүрэн эхээр орчуулж тавьсан). Тус сайтад мэдээлснээр Монголд Хойд Солонгосын дүрвэгсэдийг суурьшуулах ажил хэдийн эхэлжээ.

НҮБ-ын дүрвэгсэдийн асуудал хариуцсан газрын Верапонг Вонгваротой гэдэг дээд албан тушаалтны тооцоолсноор 2008 оны байдлаар Монголын дөрвөн газарт 180 солонгос дүрвэгч суурьшин амьдарч байсан ба 25 ортой хоёр ч байрыг Дорнод аймагт нэмж барих барилгын ажил эхлэх гэж байжээ. Түүний ярьснаар Өмнөд Солонгосын Засгийн газар солонгос дүрвэгсэдийг байрлуулахын тулд Улаанбаатар хотын ойролцоо Налайх дахь байрыг засахад зориулж Монголын талд 50 мянган ам.доллар гаргаж өгчээ. Сүүлийн үед Монголд Хойд солонгос иргэдийн тоо эрс нэмэгдэх болсон ба тэд монгол хүмүүсийг зодож танхайрч хэрэг үйлдэх болсон нь ирээдүйд солонгосчуудын асуудал ямар түгшүүртэй болж эргэхийг илтгэж байлаа.

Солонгосын Хойгт дайн гарвал олон мянган солонгос дүрвэгсэдийг яах вэ, хаана суурьшуулах вэ гэдэг асуудал ид тулгамдаж байгаа ажээ. Ер нь Монголд солонгосчуудыг оруулж ирэх асуудлыг өмнөд солонгосчууд НҮБ-аар нэг мөр шийдүүлэх сонирхолтой байна. НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн даргаар Өмнөд Солонгосын иргэн Бан Ги Мүн гэгч ажиллаж байгаа нь асуудал солонгосчуудын хүслээр шийдэгдэхэд дөхөм болох нь лавтай юм.

Дээрхээс үзвэл Монгол нь солонгосчуудыг оруулж суурьшуулах газар нутаг болох нь байна. Гэхдээ бас хоёр Солонгос энх тайвнаар нэгдсэн ч Монгол нь солонгосчуудын амьдран идээших газар нутаг хэвээр үлдэх юм. Учир нь Өмнөд Солонгос 2011 онд Дорнод аймгаас их хэмжээний газар нутаг авахаар болсноо зарласан билээ. Солонгосын мэдээллийн хэрэгсэлүүдээр Өмнөд Солонгос Монголоос 30 мянган га газар нутаг худалдан авсан гэсэн бол зарим мэдээллээр 330 буюу 270 мянган га тариалангийн газар авахаар болсон гэх мэдээлэл тархаж байна. Солонгос, Монголын хөдөө аж ахуйн бэлтгэл санаачлага (KMADI) гэх байгууллагын ерөнхийлөгч Ким Хак Сүгийн хэлснээр Монгол Улсаас худалдан авсан газар нутаг нь хоёр Солонгосын ард түмнийг хүнсээр хангах нутаг болж байгаа ажээ. Солонгосчууд Монголоос худалдаж авсан газраа “кори” гэж солонгосоор нэрлэжээ. Одоо тэнд солонгосчууд тариалангийн ажил нэгэнт эхэлж нутгийн монгол айлуудыг нүүхийг шаардаж байгааг малчид хэлж байна.

Энэ үйл явцтай зэрэгцэн Монголын хэд хэдэн чухал хуульд өөрчлөлт оруулж, бас шинээр хууль гаргахаар зэхэж одоо хэлэлцэгдэж байна. Нэг сар орчмын өмнө Газрын тухай багц хуулинд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж хуулийн тодорхой заалтыг өөрчилж нэмэлт оруулахдаа гадаадын аж ахуйн нэгж Монголд газар ашиглана гэдгийг эзэмших болгон заахаар болж буйг холбогдох хүмүүс дуулгасан билээ. Одоо давхар иргэншилтэй болох тухай хуулийг УИХ-ын гишүүн Ч.Сайханбилиг санаачлан УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн бариад байгаа ажээ.

Мөн “Гэр бүлийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг бэлэн болгож Ерөнхийлөгчийн дэргэдэх иргэний танхимаар хэлэлцүүлжээ. Энэ найруулгыг хийхэд Монгол дахь Өмнөд Солонгосын Улаанбаатар дээд сургууль гол үүрэгтэй оролцсон байна. Монголын нийгмийн цөм болсон монгол гэр бүлийн нандин бөгөөд чухал асуудлыг харийхан мэдэж байгаа нь үнэхээр хачирхалтай хэрэг. Тус хэлэлцүүлгийн үр дүнд гадныхантай (ихэнх нь солонгос иргэд байдаг шүү дээ) гэр бүл үүсгэхэд аль болох таатай нөхцөл бий болгох, давхар иргэншилтэй болох шаардлагыг тусгасан зөвлөмжийг Ерөнхийлөгчид өргөн бариад байна. “Улаанбаатар” дээд сургуулийн багш Т.Намжил гэдэг Өмнөд Солонгост бэлтгэгдсэн судлаач гадаад иргэдтэй гэр бүл болох асуудалд төр дэмжин нааштай хандахыг хэвлэлээр удаа дараа илэрхийлж байгаа юм.

Ингээд ажил хэрэг болоод явж буй үйл явцаас харвал дэлхийн монголчуудыг дуудах харийнхны зохиосон үзэл суртлын ард бидэнтэй цус, соёл, хэл, шашин нэгт жинхэнэ ах дүү өвөр ба хойд монголчуудыг аврах бус, харин Зүүн Азийн цагаан будааны соёлт иргэд, эсвэл хэн нь мэдэгдэхгүй харь хэлтнүүд Монгол газар нутагт маань давалгаалан орж ирж, газар нутаг эзэмшиж, иргэншлээ шийдүүлж эзэн суух асуудал бодитоор шийдэгдэж байна. Өнөөдөр Монголд үндэсний аюулгүй байдал ямар ч хяналтгүй болсон нь тодорхой байдаг. Хятадууд Монголын иргэншил авчихсан, Монголын гадаад паспорттой болчихсон хээв нэг явж байдаг. Тэдэнд Монголын газар, мал сүрэг бүгд бий. Бүр мянгат малчин хятадууд төрөн гарч байгаа тухай мэдээлэл сүүлийн үед гарах болсон билээ. Гэтэл хятадуудаас зугтаж Монголд ирсэн өвөр монгол хүнийг Монгол Улсын Хууль зүйн яам нь хятад цагдаа нартай хамтран барьж хятадуудад тушааж байх юм.

Өнөөдөр тусгаар Монгол Улсын иргэн монголчуудад эх орондоо эзэн мэдэж шийдэх зүйл үндсэндээ үгүй болох нь ээ. Харийнхан үзэл сурталыг нь хийнэ, хуулийг нь бичиж өгнө. Үндэсний соёл урлагийн асуудалд хүртэл солонгос ба хятадууд хутгалдах болжээ. Одоо монгол залуусыг нь солонгосжуулах, эсвэл хятаджуулах соёл ба боловсролын довтолгоон ид явагдаж байна. Монгол хүний амь улам баталгаагүй болж байна. Уугуул нутагтаа малаа маллах аргагүй болж, хятад жолоочид нохой шиг дайруулан үхэж, уусан хайлж буй өвөр монгол ах дүүсээ харамсан өрөвдөвч тусгаар улсын монгол хүн нь бас хятад жолоочид нохой шиг дайруулж үхэх ажээ. Монгол Улсын малчид газар нутгаасаа хөөгдөж туугдах нь энгийн үзэгдэл болов. Албан мэдээгээр Монгол Улсын нийт газар нутгийн 60 хувийг лиценз хэлбэрээр харийнхан голдуу эзэмшжээ.

Ингэхэд бид эх орондоо өөрсдөө эзэн нь мөн үү? Жинхэнэ монгол ах дүү нараа эх оронд нь авч ирж суурьшуулах мэдэл ба үзэл суртал бидэнд байна гэж үү?


H.Цог-Оршихбат

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.05.12 1:47 pm 
Оффлайн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Нэгдсэн: 4-р сар.04.12 11:19 pm
Бичлэгүүд: 4
Байршил: tourist street
hm


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.05.12 1:48 pm 
Оффлайн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Нэгдсэн: 4-р сар.04.12 11:19 pm
Бичлэгүүд: 4
Байршил: tourist street
Зүүн Азийн 11 орны бүсгүйчүүд өчигдөр Чингис зочид буудалд цуглав. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, тэгш байдлыг хангах арга замыг энэ уулзалтаараа тодорхойлохыг тэд зорьжээ. Азийн бүсийн уг чуулганыг Монголд зохион байгуулахаар болсон шалтгаан нь жаахан онцгүй. Зүүн Азийн бүсийн орнууд дотроо бүсгүйчүүдийн улс төр дэх оролцоогоор манай улс доороосоо гуравт жагсдаг гэнэ. Энэ талаар “хангалтгүй” гэсэн үнэлгээ авч, анхаарлын дохио дуугарч буй учраас Монголыг онцгойлон бага хурлаа зохион байгуулсан аж. Уг бага хурлыг Жендерийн тэгш байдлын үндэсний хороо, НҮБ-ын Хүн амын сан хамтран зохион байгууллаа.

ЖТБҮХ-ны дэд дарга Б.Долгор “Сонгуульд өрсөлдөх эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлэх нь”, Тимор Лестегийн Үндэсний парламентын дэд дарга Мария Пайксао “Сонгогчоос төлөөлөгч”, Жорж Вашингтоны их сургуулийн Олон улсын харилцааны Эллиот сургуулийн дэд захирал Ариана Лион Рабиндранат “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх уламжлалт бус арга замууд”, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Хөгжлийн бодлогын албаны дарга Ноэлла Ричард “Төрийн захиргааны байгууллага дахь жендерийн тэгш байдал” сэдвээр илтгэл тавьж, түүний дагуу хэлэлцүүлэг өрнүүлэв. Манай улс бүсгүйчүүдээ нам харгалзалгүйгээр дэмжиж, улстөрчдийг танилцуулах чиглэлээр ажиллаж буйгаа илтгэв.

Бүсгүйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх гол арга нь мэдээж хууль эрх зүйн орчин бүрдүүлэх явдал. Тиймээс квотын системийг нэвтрүүлэх, зөв хэрэглэх талаар оролцогчид нэлээд ярив. Манай улс өнгөрсөн онд Сонгуулийн тухай хуулиа шинэчлэн батлахдаа нэр дэвшигчдийн 20 хувь нь бүсгүйчүүд байхаар тусгасныг тэд сайшааж байсан. Энэ сэдвээр зарим хүний байр суурийг сонирхлоо.

С.ОЮУН: ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙГЭЭР НЬ СӨӨЛЖИЖ ЖАГСААЛТ ГАРГАХ ЁСТОЙ

-Квотын механизмийг манай улс хуульдаа тусгачихлаа. Одоо үүнийг хэрхэн зөв хэрэглэх вэ гэдэг асуудал байна. Энэ бол намуудын чухал үүрэг, хариуцлага болж байна. Одоо намууд дотроо нэр дэвшүүлэх журмаа ярьж байгаа. Үүндээ бүсгүйчүүдийн оролцоог бодитоор хангах учиртай. 28 хүний жагсаалтын доор хэдэн эмэгтэйн нэр зоочихоод “Хууль биелүүллээ” гэж нүд хуурах ёсгүй. Тиймээс нэр дэвшүүлэх журмаа батлахдаа эрэгтэй, эмэгтэйгээр нь сөөлжиж жагсаах гэх мэтийг шийдэх хэрэгтэй байна. Лидерүүд нь улс төрийн хүсэл зоригоо гаргаж шийдэхгүй бол ёс төдий юм болоод өнгөрнө. Энэ асуудлыг бүс нутгийн хэмжээнд ч ярьдаг юм байна.

-ИЗНН энэ асуудалд хэрхэн анхаарч байгаа вэ?

-Бид журмаа хэлэлцэж байна. Эмэг тэйч үүдийн байгууллагаасаа санал авна. Тойргийн системээр хүчтэй эрэгтэй лидер өрсөлдөж буй газар шинэ эмэгтэй улстөрчийг оруулчихвал бас ялах магадлалгүй болно. Тиймээс зөвхөн бүсгүйчүүд өрсөлдөх тойрог гаргах гэх мэтээр хуулийг хэрэгжүүлэх боломж, арга замыг нээх хэрэгтэй. Мөн шинэ улстөрч эмэгтэйчүүдийг зоригжуулах, санхүүжилтээр нь нам өөрөө дэмжих арга зам ч байдаг аж. Намууд хандив авдаг бол эсрэгээр босгож буй санхүүжилтээсээ эмэгтэй улстөрчдөө дэмждэг юм байна. Иймэрхүү дэвшилт аргууудыг намдаа нэвтрүүлэхийн төлөө тэмцэхгүй бол “бэлэг” барьж байгаа юм шигээр эрэгтэй улстөрчид шууд шийдээд өгөхгүй. Эмэгтэйчүүд улс төрд орсноор амьдралд хэрэгтэй олон шийдвэр гаргадаг. Энэ салбарын төсвийн хөрөнгө оруулалт ч нэмэгдэнэ.

Винни Бянима (НҮБХХ-ийн Нью-Йорк дахь төвийн Жендерийн багийн захирал): МОНГОЛЧУУДАД СУРАЛЦАХ ЗҮЙЛ ИХ БАЙНА

-Манай улс 2015 он гэхэд бүсгүйчүүдийн улс төрийн оролцоог 30 хувьд хүргэнэ гэж Мянганы хөгжлийн зорилтод тусгасан. Үлдсэн богино хугацаанд энэ зорилгодоо хүрэхийн тулд ямар арга зам хэрэглэх ёстой бол?

-Хүн ам цөөтэй, хоёр том хөрштэй Мон гол Улсын хөгжил шат шаттайгаар явж байгаа. Азийн зарим оронд зэвсэгт мөргөлдөөний дараа л сая нэг хуульдаа квот тусгаж байсан. Монголд энэ асуудал тайван замаар, алхам алхмаар урагшилж байгаа. Хямралын дараах үеийн болон тогтвортой хөгжиж буй улс орнуудад зориулсан арга замын талаар энэ хурлаар ярина. Тиймээс богино хугацаанд хэрхэн амжилт олох талаар эндээс Монгол Улсад сурах зүйл их бий.

-Ази тивийн тухайд байдал ямархуу байна вэ?

-Ази тивийн эдийн засгийн хөгжил хурдасч, хүүхдүүд сургуульд хамрагдах нь ч нэмэгдэж байна. Гэхдээ Латин Америк зэрэг бусад тивээс суралцах зүйл их байгаа. Юуны өмнө квотын системийг нэвтрүүлэх хэрэгтэй. Мөн сонгуулийн зардлыг бууруулах, хэвлэл мэдээллээр эмэгтэйчүүдийн эерэг дүр төрхийг сурталчлах хэрэгтэй байна.

Б.Долгор (ЖТБҮХ-ны дэд дарга): УЛС ОРОН БҮРТ ТОХИРСОН СТРАТЕГИ БОЛОВСРУУЛНА

-Энэ бага хурлын зорилго юу вэ?

-Зүүн Азийн орнуудын бүсгүйчүүд бүс нутагтаа эмэгтэйчүүдийн оролцоог яаж нэмэгдүүлэх, амжилтад хүрсэн улс орнуудын туршлага, цаашид юу хийх зэргээ ярилцаж байна. Зарим орон Парламентын гуравны нэгийг бүсгүйчүүдээр бүрдүүлсэн байхад зарим нь нэг ч эмэгтэй гишүүнгүй байна. Тиймээс бүс нутагтаа бүсгүйчүүдийн улс төр дэх оролцооны дундаж үзүүлэлтийг нэмэх, тааруу байгаа улс оронд анхаарах талаар ярилцаж байгаа юм.

-Нэр дэвшүүлэх квотоос гадна түгээмэл хэрэглэж байгаа, үр дүнтэй ямар аргыг оролцогчид санал болгож байна?

-Суудал хуваарилах квотыг л тусгах ёстой. Үүний тулд эрэгтэй улстөрчидтэй ажиллах хэрэгтэй. Ийм квотгүй бол нэр дэвшигчийн квотыг өндөр тогтоож, сонгогчдод сонголт хийх боломж бүрдүүлэх нь чухал. Мөн улс төрийн намууд дүрэмдээ квот тогтоох учиртай. Энэ хурлын дараа Азийн бүс нутаг болон улс орон бүрт тохирсон стратег боловсруулна. Үүн дээр тулгуурласан төлөвлөгөө гаргаж ажиллах учир үр дүнгээ өгнө гэж бодож байна.

-Азийн орнуудад бүсгүйчүүдийг дорд үзэх хандлага их. Хууль эрх зүйн орчин бүрдүүлэхээс гадна сонгогчдын сэтгэл зүйг өөрчлөх нь чухал…

-Эрэгтэй улстөрчдөд ойлгуулах замаар квот тогтоосон туршлага нь их байна. Сонгогчдод ойлгуулахад цаг хугацаа их орно. Манай улс Сонгуулийн хуульдаа квот тогтоочихсон учраас одоо сонгогчдын сэтгэл зүйд найдаж байгаа. Гэхдээ үүний тулд нэр дэвшсэн бүсгүйчүүдийг хэвлэл мэдээллээр дэмжих хандлагыг нэмэгдүүлэх нь чухал байгаа. Бид энэ чиглэлээр ажиллаж байгааг өнөөдөр сайн туршлагын жишээ болгож ярьж байна.

С.ТУУЛ /Өнөөдөр/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.05.12 5:41 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Хүний хувцсанд хүрэхэд гэмт хэрэгтэн болдог юм бол Ж.Сүхбаатар гишүүн юу болж байна
Зураг
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж саяхан “Сайд ба сэтгүүлч” хэмээн захиалгат нэвтрүүлэг хийж, монголын томоохон гэсэн телевизүүдээр цацлаа. Энэ нэвтрүүлгийг бүтээсэн хөрөнгө мөнгө, төсөв нь хаанаас гараад ирэв. Засгийн газрын хэвлэлийн албаны төсвөөс гарав уу, эсвэл нөгөө хөлсний байранд амьдарч буй эрхэм Ц.Нямдоржийн халааснаас гарав уу гэдэг нь эргэлзээ төрүүлсээр байна.

“Сайд ба сэтгүүлч” нэвтрүүлгийн оролцогч Ц.Нямдорж “Одоогийн энэ нийгэмд хүний өмсөж яваа хувцсанд шүргэх төдий л гэмт хэрэгтэн болдог болсон цаг. Өнөөдөр монголд хэлмэгдүүлэлтийг үе дахин эхэллээ. Харин би нэг ч хүнийг шоронд хийгээгүй” хэмээн “бурж” гарлаа.

Үнэндээ бол ХЗДХ-ын сайд өөрийг нь шүүмжилсэн өч төчнөөн сонин сэтгүүлийн хаалгыг нь бариулж, сэтгүүлчдийг нь шүүхийн танхимд “залж” байсан. Түүнчлэн 2000 оны дундуур УИХ-ын гишүүн Л.Гүндалайг ямар ч шалтгаангүйгээр хил гарахыг нь хориглож, ТЕГ-ын дарга асан н.Баатар генералыг улсын нууц задруулсан хэргээр шоронд хориулж байсан юм.

Харин одоогоос ганцхан жилийн өмнө намынхаа залуу гишүүн Ж.Сүхбаатарыг “УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй хамтрах боллоо” гэж хүзүүг нь улайтал нь заамдаж байсныг байсныг уншигч та санаж буй байх. Харин тэрээр үүнийгээ аль хэдийнээ мартсан бололтой. Хүн шоронд хийж үзээгүй, Хүний костюмд хүрэхэд л гэмт хэрэгтэн болдог нийгэм гэж яриад сууж байна.

Гэтэл өнөөдөр ийм худалч сайдын үгийг сонсдог хүн монголд бараг үгүй болжээ. Ямар сайн даа л УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг телевизээр яриад эхлэхээр хүүхэд, залуучууд МУГЖ Б.Сарантуяагийн “Чи кэн юм бэ, кэн юм бэ...” гээд шоглож байхав дээ.

Б.Дэжид

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.05.12 6:07 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Баянзvрхийн шvvх цагдаа зодсон харцагыг баривчлах шаардлагагvй гэжээ

Албан vvргээ гvйцэтгэж байсан цагдааг шаардлага тавьсных нь тєлєє зэрлэгээр зодон балмад авир гаргасан улсын харцага Г.Намсрайжавыг

єнгєрсєн сарын 30-нд Урьдчилан хорих тєвд цагдан хорьсон тухай мэдээлэл хэвлэлээр гарсан билээ. Тэр ч бvv хэл тvvний гэр бvлийнхэн “Г.Намсрайжав зvрхний архаг дутагдалтай. Иймээс батлан даалтад гаргах зайлшгvй шаардлагатай” гэсэн утгатай мэдээллийг зарим хэвлэлээр єгч, согтуу эрийн тарьсан балгийг цайруулах аястай ярилцлага єгсєн байсан. Харамсалтай нь энэ бvхэн жvжиг байсан бололтой. Эх сурвалжийн єгvvлснээр улсын харцага Г.Намсрайжав єдгєє торны цаана гэмшиж бус гэртээ тухлан суугаа бєгєєд тvvнд эрх чєлєєг олгосон эрхмvvд нь Баянзvрх дvvргийн шvvхийнхэн юм байна.

Энэ тухай сийрvvлбэл, Баянзvрх дvvргийн Цагдаагийн хэлтсийнхэн хэргийг шалгаад “Улсын харцагат зодуулсан цагдаа тархиндаа хvнд гэмтэл авсан, нэг нvдний хараа муудсан, албан vvргээ гvйцэтгэж байхад нь зэрлэгээр зодож танхайрсан гэх мэт хэд хэдэн vндэслэлээр эрvvгийн хэрэг vvсгэж, гэмт хэрэгтэнг баривчлан саатуулах шаардлагатай” хэмээн саналаа прокурорт єгч, прокурынхон тvvнийг нь хянаад шvvхэд хvргvvлсэн юм байна. Гэвч шvvх уг саналыг нь “Г.Намсрайжавыг хорих шаардлага байхгvй” гэсэн захирамжаар тас цохижээ.

Ингэхдээ ямар зvйлийг vндэслэснээ тайлбарлаагvй бєгєєд ямар ч мэтгэлцэх зарчимгvйгээр ийм шийдвэр гаргасан нь олныг гайхшруулж байна. Нєгєє талаар энэ vйл явдлаас сvvлийн хэдэн єдєр шvvх, цагдаа хоёрын дунд vvсээд буй vл ойлголцлын ан цав улам гvнзгийрч байна уу даа ч гэж харж болохоор байгаа юм. Яагаад гэвэл зєвхєн энэ хэрэг дээр жишээ авахад олны ємнє замын хєдєлгєєний дvрэм зєрчсєн этгээдийг замын цагдаа зогсоож бичиг баримтаа шалгуулах шаардлага тавьсных нь тєлєє хайр найргvй зодож буй этгээдийн бичлэг цахим ертєнцєєр дамжин хэдэн сая хvний эгдvvцлийг тєрvvлсэн.

Гэтэл ийм илт хэргийг шvvгч нар хэлэлцээд “Цагдааг зодсон хvнийг хорих шаардлагагvй” гээд сулласан нь ийм хардлагыг тєрvvлж басхvv Ерєнхийлєгчийн шvvхэд шинэтгэл хийе гэсэн уриалга нь цаг vеэ олсон байсныг харуулж байна. Эцэст нь цагдаа ч, шvvгч ч єєр єєрийн гэсэн эрх, vvрэгтэй. Тэд улс тєрєєс ангид байх ёстой. Бас хэн нэгэн улстєржсєн нєхдийн золиос нь албан vvргээ гvйцэтгэж явсан цагдаа, жирийн иргэн байх ёсгvй гэдгийг сануулахад илvvдэхгvй болов уу.

О.ЦЭЦЭН

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.06.12 1:34 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Bitdefender 2012
http://forum.asuultserver.com/viewtopic ... 9&t=183195

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.06.12 2:45 pm 
Оффлайн
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.30.10 11:06 am
Бичлэгүүд: 1362
Энэ шүүхийнхэн яачихаад байгаа юм бэ? Энгийн иргэдийг машин зурсных нь төлөө шоронд хийх шахдаг байж, иймэрхүү шийдвэрийг яаж гаргаж чадаж байна аа.

_________________
УС байхгүй бол амьдрал байхгүй..


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.07.12 12:32 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Don’t Swallow Other People’s Smoke.
Зураг

Don’t Talk While He Drives.
Зураг

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.09.12 10:11 am 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Зураг
Монголын шилдэг хөвгүүдийг нэг нэгээр нь намнадаг юм биш байгаа
Хүний хорвоод үнэндээ үнэн гэж байдаг эсэхэд эргэлзмээр болжээ. “Амьдралд хоёр л үнэн бий. Төрсөн нь үнэн, үхэх нь үнэн” гэж нэгэн хашир мэргэн өгүүлсэн удаатай юм билээ.

Монгол улсад ардчилал нахиалж, дараа нь цэцэглэж, эцэстээ хагдарахыг харсаар явна. Хамгийн хачирхалтай нь Монголын төрд хатуу үг, шулуун зангаараа олныг айлгаж, ичээж явсан эрчүүд нь эрт одчихсон байх юм. Одоо үлдсэн хэдийг нь хүүхэн шиг хэрүүлч, увайгүй луйварчин гэж хэлэх гээгүй юм шүү. Зүгээр л, ардчиллын салхи сэвэлзснээс хойш ардчиллын тухай ярих биш ажиллаж чадсан хүмүүс нь үгүй болчихож.
Хамгийн түрүүнд Санжаасүрэнгийн Зориг хэмээх үргэлж стюардесс хэмээх тамхи татдаг, нүдний шилтэй, намуухан дуутай эр санаанд бууна. Ардын хувьсгалын гол баатар нь Дамдины Сүхбаатар байсан шиг С.Зориг Ардчиллын гол нүүр царай нь болсон билээ. Гэтэл тэрээр гэртээ, гэргийнхээ дэргэд балмад этгээдүүд олон удаа хутгалуулан амиа алдаад олон жил өнгөрч байна. Аймшигт хэрэг гарах үеэр С.Зориг агсныг Монгол Улсын Ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлж байсан билээ. Мөн Эгийн голын усан цахилгаан станц гэх мэт их мөнгөний асуудлууд араасаа урган гарч ирчихээд байлаа. Оросын ОРТ телевизийн анхны захирал Влад Листьев орцныхоо үүдэнд гэмт этгээдүүдэд буудуулан амь алдсантай яагаад ч юм адилхан санагддаг юм. Листьев тухайн үед ОРТ телевизээрээ архи, тамхины реклам огт цацахгүй гэсэн журам гаргасан нь түүний аминд хүрэх шалтгаан болсон ч гэж үзэх тал байдаг. Харин С.Зориг агсан магадгүй бас л нэг зүйлийн хориг болон босч ирэх гээд байсан тул замаасаа зайлуулсан биз. Түүнийг зайлуулсан хүмүүс зам гаргасан газраараа алхаж л яваа нь дамжиггүй. Харин хаана, ямар зам гаргасныг мэргэжлийн мөрдөгчид тогтоох ёстойсон.

Удаад нь яруу найрагч Очирбатын Дашбалбар санаанд буудаг. Монгол хувцсаараа гоёдог, том эрх бугалгандаа унжуулсан энэ билэг танхай эр одоо үеийн олон үгтэй, хүүхэн дуутай улстөрчдийг бодвол хэлье гэснээ хэлчихдэг, хийе гэснээ хийчихдэг нэгэн байж. Түүнийг гоочилогсод нь үнэндээ өөрсдөө түүнээс ч дор боохойнууд байсан нь одоо бараг хүн бүрт ойлгомжтой болоо биз ээ.

“Амьддаа бие биенээ хайрла хүмүүс ээ
Алив сайхнаа бусдаас бүү харамла” гэж Очирбатын Дашбалбарын гайхалтай шүлгэнд өгүүлсэн нь бий. Ийм сайхан шүлэгтэй, тийм сэтгэлтэй, тэрс үгтэй хүн Монголын улстөрд долоон бурхан од шиг гялалзан гарч ирээд, удалгүй нарт хорвоогоос одсон билээ. Тэрээр амьсгал хураахаасаа хэдэн хоногийн өмнө найз, яруу найрагч Дамбын Төрбатдаа “Би үхчих юм шиг байна аа, п...” гэж хэлж байсан гэдэг. Түүнийг өвчний улмаас л үрэгдлээ гэсэн. Гэвч тэрхүү өвчнийг өөр хэн нэгэн “бэлэглэсэн” байж болохыг хувьдаа лав үгүйсгэхгүй.

Булганынхныг бүхний анхдагч гэдэг. Тэндээс Л.Энэбиш хэмээх сайхан монгол эр төрөн гарч, Монголын төрд заларсан юм. Түүний явсан газар буян дэлгэрч, олон түмэн ам сайтай, ажил урагштай явдаг байлаа. Гэвч мөн л ид хийх, бүтээх насандаа орчлонгийн хаалгаар одчихсон.

Мэндийн Зэнээ хэмээх хатуухан үгтэй, шулуухан зантай эр байлаа. Мөн л цагаасаа эрт бурхны оронд одчихсон. Х.Баянмөнх аваргыг “Заалны алчуур” гэж хэлж чадсан энэ эрхэм улс төрийн тогоонд ногоорч, но-тож буй олон сүнсгүй сүүдрүүдийг арилгах чадалтай нэгэн байсан шиг. Гэвч бас эрт одчихсон.
Хэдийгээр улстөрд шууд орж, хэрүүл зарга үүсгэж гүйгээгүй ч гэсэн Ш.Отгонбилэг хэмээх омголон, бэлтэй эр Монголд минь нэг байлаа. Тэрээр Эрдэнэт үйлдвэрийг алган дээрээ тавьсан мэт ажиж, эх орныхоо төлөө ажиллаж, зүтгэж чадаж байв. Хамгийн гол нь тэрээр зангарагтай, зантай эр байж чадсан. Гэвч хөдөө ажлаар явахдаа онгоцтойгоо осолдож, харамсалтайгаар хорвоог орхисон.

Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашиж, монгол эр хүний ноён нуруу гэж ямар байдгийг харуулж чадсан Жанлавын Наранцацралт мөн л цаг бусаар одсон. Тэрээр Дундговь нутагтаа ажлаар оччихоод эргэж ирэх замдаа авто ослоор өөд болсон. Хачирхалтай нь, Дундговиос тэр шөнө хөдөлсөн хоёр машин хоёулаа осолдсон байдаг. Нэг нь Өмнөговь руу хөдлөөд осолдсон бол нөгөө нь Улаанбаатар руу орж ирэхийнхээ даваан дээр осолд орсон. Магадгүй хэн нэгэн хоёр машинд хоёуланд “гай удсан” байхыг үгүйсгэх аргагүй мэт санагддаг.

Үүнээс гадна Миний Монголын газар шороо хөдөлгөөний тэргүүн асан О.Энхсайхан гэх мэт олон сайхан эрчүүд цаг бусаар нарт ертөнцөөс одсныг эрхэм та нэмж, нэрлэж чадна биз.

Ингэж л Монголын шилдэг хөвгүүд нэг нэгээрээ, аажим аажмаар бидний дундаас одсоор ирсэн. Бид тухайн үедээ харуусаад өнгөрсөн ч эргүүлээд бүх нэрийг нь жагсаад үзвэл арай л хатуу хэрнээ үнэн үгтэй, өөрийн гэсэн үзэл бодолтой шилдэг хөвгүүд нь үгүй болоод байсан шиг. Нэг бол тохиолдол гэхсэн. Хоёр бол золгүй явдал гэж тайвшрахсан. Арав орчим нэр ар араасаа цувраад ирэхээр “Арай энэ чинь...” гэж бодож эхлэх юм. Монголын шилдэг хөвгүүдийг нэг нэгээр намнадаг юм биш байгаа даа...?!

Р.Гэгээ
mass.mn

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.09.12 11:07 am 
Оффлайн
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.30.10 11:06 am
Бичлэгүүд: 1362
Дээрх мэдээлэл үнэн байх магадлалтай.

Жасрай гуай хүүгээ улс төрд бэлдэж байсан.Ээлжит МАН-н хурлын үеэр жинтэйхэн үг хэлээд удалгүй өнгөрсөн. Ирээдүйд том улс төрч болно гэж дүгнэгдэж байсан хүү нь ч бас удалгүй аавынхаа хойноос цэл залуугаараа одсон.

Авилгалтай тэмцэх газрын дарга Галдаа агсаныг шийдэмгий хүн байсан гэдэг юм билээ. Тэр ажил үүргийн дагуу улс төрчдийг оролдож эхлээд алагдсан гэдэг. Хамгийн гол нь Монгол улсын хариуцлагатай алба хашдаг хүн гадаадад алагдаад нүдээ ухуулсан ирэхэд манайхан ямар арга хэмжээ авсан нь тодорхойгүй.

_________________
УС байхгүй бол амьдрал байхгүй..


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.09.12 11:39 am 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Инфляци гэдэг нь заль бөгөөд мөнгөний монетаризмийн онол гэдэг нь шашин юмаа
Зураг

Инфляци (эсвэл дефляци) нь гол нэрийн бараа, үйлчилгээний үнийн дундаж өсөлт (эсвэл бууралт) –ын хувь хэмжээгээр тодорхойлогддог эдийн засгийн үзүүлэлт гэдгийг хэн хүнгүй бүгд л мэднэ.Инфляци гэдэг нь “үлээх, дүүргэх, хийлэх, хөөрөгдөх” гэсэн “inflatio” гэдэг латин үгнээс үндэстэй бөгөөд хийлэгдсэн, хөөрөгдсөн байдал гэсэн утга бүхий үг юм. Эдийн засгийн томъёоллоор нь авч үзвэл нийт бараа эргэлтийн дүнгээс илүү хэмжээгээр мөнгө гүйлгээнд оруулснаас үүдэн мөнгө өөрөө үнэгүйдэх буюу мөнгөний ханш унах үзэгдлийг хэлнэ. Толь бичигт “Хөрөнгөтнүүд жирийн хөдөлмөрчин иргэдийг мөлжиж, өөрсдөө баяжих хэрэгсэл болгодог” гэсэн ч тайлбар бий.

Мэдээж инфляцийг тооцож тодорхойлдог тогтсон аргачлал бий. Инфляци нь эдийн засгийн хөгжлийн түвшинг харуулах нэг үндсэн үзүүлэлт боловч ер нь бол зохиомол хийсвэр тоо буюу мөн чанарын хувьд “буруу гар” –ын үзүүлэлт юм. Тийм ч учраас түүнийг тэр болгон зөв бодитойгоор тооцоолж гаргадаггүй, санаатайгаар өсгөх, буруулах, эсвэл бүр урьдчилан тогтоох замаар тухайн улс орны эдийн засагт нөлөөлөх, нэг бол эрчимтэй хөгжүүлэх, үгүй бол өсөлтийг нь сааруулах, бүр унагах, колоничлох “зальжин” хэрэгсэл болгодог гэвэл хэний ч санаанд оромгүй.
Энэ нийтлэлээ үргэлжлүүлэхийн өмнө Олон Улсын Валютын Сан (International Monetary Fund) болон Холбооны Нөөцийн Сан (Federal Reserve System) –ийн талаар товч ойлголт өгөх нь зөв санагдлаа.

Товч оруулга – 1 :
Холбооны Нөөцийн Сан (Federal Reserve System)

Aмерик долларыг хэвлэх (эмисс хийх) эрх бүхий, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэгч АНУ-ын Төв банк. Мөнгө хэвлэхээс гадна опцион (option), фьючер (futures) гэх мэт дериватив (“derivatus” гэсэн латин үгнээс үүдэлтэй, үүсмэл, анхдагчаас нь салгаж үүсгэсэн хоёрдогч гэсэн утгыг илэрхийлнэ) –ууд буюу долларт “уяж” үнэлсэн олон төрлийн мөнгө хүүлэх нэмэлт “хийсвэр хэрэгсэл” болох үнэт цааснуудыг гаргадаг. Тогтсон ойлголт ёсоор аливаа улсын Төв банк нь 100 хувь төрийн мэдэлд байж, мөнгө хэвлэх онцгой эрхийг эдлэн тухайн орныхоо мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг. Гэтэл ХНС нь АНУ –ын томоохон арилжааны хувийн банкуудын эзэмшилд байдаг, төрийн бус хувийн байгууллага гэдэг нь хэдхэн жилийн өмнөөс буюу байгуулагдсан (1913 он) –аас нь хойш бараг 100 жилийн дараа л ил болсон. Уншигч та мөнгө хэвлэх буюу эмисс хийх эрх нь төр засагт байхгүй, харин хувийн байгууллага буюу тодорхой хэсэг хувь хүмүүс мөнгө хэвлэдэг, тэр тусмаа дэлхий нийтийн валют гэгддэг америк долларыг хэвлэдэг гээд төсөөл дөө.
................................................................................................

Товч оруулга – 2 :
Олон Улсын Валютын Сан (International Monetary Fund)

Дэлхийн банк (World Bank) –тай адилаар дэлхийн 2-р дайны төгсгөлөөр дайны дараах эдийн засгийг сэргээх зорилготойгоор суурь нь тавигдаж 1947 оноос албан ёсоор үйл ажиллагагаа эхэлсэн. Үндсэн зорилго, хэрэгжүүлдэг үйл ажиллагаа нь мөнгө-санхүүгийн салбарт олон улсын хамтын ажиллагааг дэмжих, тогвортой байдлыг хамгаалах, олон улсын худалдааг дэмжих, хөгжиж буй орнуудад санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэх, зээл санхүүжилт олгох явдал юм. Түүнчлэн ядуурлыг бууруулах гэх мэтчилэн “хүмүүнлэг” –ийн чиглэлийн үйл ажиллагаа ч бий. Дэлхий нийтийг “төлөөлөх” “даяар” нэртэй энэ хоёр байгууллагын үндсэн зорилго нь ижил, зөвхөн үйл ажиллагаагаа хуваарилан авч хэрэгжүүлдэг, хоёулаа 190 –ээд орны гишүүнчлэлээс бүрдсэн. Тийм ч учраас “эгч дүү хоёр байгууллага” гэж нэрлэх нь бий. Нэрэн дээрээ “олон улсын” статустай, дэлхий нийтийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах “ариун” зорилготой боловч хэрэг дээрээ ХНС –ийн бүтцэд багтдаг, түүний эрх ашгийн төлөө бүрэн хяналт, удирдлаган дор нь ажилладаг байгууллагууд.
.........................................................................................

Эргээд нийтлэлдээ оръё.

Инфляци нь улс төр, эдийн засаг, нийгмийн олон асуудалд нөлөөлөхийн зэрэгцээ эдийн засаг, мөнгөний зохистой бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх, мөнгөний эх үүсвэр (тухайлбал банкны зээл) –ийн хүүг тогтоох, олон улсын санхүүгийн захаас санхүүжилт босгох зэрэг маш олон асуудлыг шийдвэрлэхэд суурь үзүүлэлт болдог. Түүнчлэн эдийн засгийн бүхэл бүтэн салбарын цаашдын хөгжилд түлхэц болохуйц хэмжээний хөрөнгө оруулалт, санхүүжилтийг шийдвэрлэхэд ч нөлөөлнө.
Жишээ нь, дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай гэх АНУ, эсвэл баруун европын орнуудад инфляцийн хувь хэмжээ жилийн 3 -аас төдийлэн дээш гардаггүй буюу “гаргадаггүй”. Тэр ч бүү хэл инфляци өөрийн жинхэнэ утгаараа амьдрал дээр бодитойгоор өсөн жирийн ард түмний “гарт баригдаж, нүдэнд тусаж”, биелэлээ олсоор байхад албан ёсны тооцоолж гаргасан дүнгээр бага хэвээрээ байх нь ердийн зүйл. Ялангуяа еврог гүйлгээнд оруулснаас эхлэн европын орнуудад бараа бүтээгдэхүүний үнэ тогтмол эрчимтэй өссөөр байгааг тэндэхийн байтугай ажил амралтын шугамаар түр хугацаагаар зорчигч бусад орны иргэд (Монголчууд ч ялгаагүй) ч анзаарч байна.

Инфляцийн түвшинг доогуур байлгах нь ямар ач холбогдолтой вэ?

Инфляцийн жилийн хувь 2 байлаа гэж бодвол тухайн улсын төв банкны бодлогын хүүг 3 - 4 хувиас хэтрэхгүй байхаар тогтоох боломжтой. Ингэснээр арилжааны банкны зээлийн хүү жилийн 5 - 6 –аас хэтрэхгүй байх боломж бүрдэх буюу үйлдвэрийн газрууд, бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд хүү багатай, урт хугацаатай, жинхэнэ утгаараа “хөрөнгө оруулалтын зээл” авах бололцоо нээгдэж, энэ нь эдийн засаг богино хугацаанд сэргэн эрчимтэй хөгжихөд үндсэн түлхэц болно. Инфляцийн түвшин олон жилийн хугацаанд тогтвортой бага байгаа улс оронд хөрөнгө оруулалтын зээлийг 10, 20, бүр түүнээс ч урт хугацаагаар олгох боломжтой болдог.
Гэтэл манай орны хувьд байдал эсрэгээр. Үүнийг мөнгөний бодлоготой холбон дүн шинжилгээ хийж үзье.
Монгол улс зах зээлийн тогтолцоонд шилжсэнээс хойшхи 20 жилийн хугацаанд инфляцийн түвшин 2 оронтой тооноос буусан нь үгүй. Дээр нь инфляцийг тооцохдоо “санаандгүй санаатайгаар” бодит байдлаас нь өндрөөр тодорхойлж байсан гэдэг эргэлзээ ч байгаа.
Дээр дурдсанаар инфляцийн түвшин нь олон улсын санхүүгийн зах зээл дээр зээлжих индексийг тодорхойлдог. Мэдээж инфляци өндөр байгаа тохиолдолд энэ индекс “муу” буюу тэр хэрээр эдийн засгийн салбаруудын эрэлтэд нийцсэн хямд хүүтэй, урт хугацаатай хөрөнгө оруулалтын зээл авах боломж хязгаарлагдмал.
Нөгөө талаас сүүлийн 20 -иод жил Монгол улсын мөнгөний бодлогыг тодорхойлж байгаа “сайн санаат” ОУВС -ийн “шидэт зөвлөгөө” –өөр инфляцийг тогтоон барих үндсэн арга нь “уян хатан” байх ёстой мөнгөний бодлогыг “ган болд” шиг “хатаан” валютын нөөцөөр “ногтолж”, мөнгөний нийлүүлэлтийг хязгаарлах, Монгол банкнаас тогтоодог бодлогын хүүг өндөр байлгах явдал юм. Ингэснээр угаасаа хомсдолтой байгаа мөнгөний дотоод эх үүсвэрийн үлэмж хэсэг нь эргэлтэнд оролгүйгээр “эрсдлийн” хэмээх гоё тодотголтой сангаар дамжин “далан давхар цоожтой төмөр авдар” –т “найдвартай түгжигдэх” –ийн зэрэгцээ тэртэй тэргүй инфляциас шалтгаалан өндөр байгаа банкны зээлийн хүү нь улам өсөж, бодит баялаг үйлдвэрлэгч салбаруудад дэмжлэг болохоосоо “нэрмээс” болох хэмжээнд тогтоогддог.

Эдийн засгийг хүний биеэр зүйрлэвэл түүний “амин тэжээл” буюу цус нь мөнгө гэдгийг хэн хүнгүй л мэднэ. Тэгвэл хичнээн мундаг хүч чадалтай, булчин шөрмөстэй ямар ч сайхан залуу байгаад үлэмжхэн цусыг нь юүлчихвэл юу болохыг төсөөлөөд үз дээ. Амьтай голтой л юм үлдэнэ ээ дээ. Манай улсын эдийн засаг яг л ийм байдалд байна.
Ингэж л бодит эдийн засгаас “мөнгө шимэх” “хорон” үйл ажиллагааг ОУВС Монголд хэрэгжүүлсээр 20 –иод жил болж байна. Гэхдээ тэд “амийг нь бүр тасалчилгүй” түрүүний хэлдгээр “амьтай голтой” байлгахаа ч сайн мэднэ.
Энэ нөхцөл байдлаас шалтгаалан дотоодын үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч нар маань ахархан хугацаатай, өндөр үнэтэй, хомс мөнгөөр “бор зүрх” –ээрээ зүтгэж, бодит баялаг үйлдвэрлэдэггүй, бусдын мөнгөөр “мөнгө хүүлэгч” арилжааны банкуудад “олсон хэд” –ээ сэгсрүүлэхээс өөр сонголтгүй явж ирлээ.
Зүй нь аливаа улс орны мөнгөний бодлого бусад орны валютаас хараат бус, өөрийн орны эдийн засаг, ДНБ-тэй нягт уялдсан, эрэлтэндээ нийцсэн нийлүүлэлт (эмисс) бүхий биеэ даасан мөнгө-санхүүгийн тогтолцоог бүрдүүлэхэд чиглэгдэх ёстой гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой.

Ер нь бол мөнгө гээч юм бий болсноос хойш хүүгүйгээр амьдарч, улс орон, нийгэм, эдийн засгийг ч тогтвортой хөгжүүлж байсан туршлага хүн төрөлхтөнд байсан. Монгол улсын Их хаадын үед ч ийм л байсан. Байх байхдаа хүү тогтоохыг хуулиар хатуу хориглож, аливаа зөрчсөн этгээдэд цаазаар авах хүртэл хатуу ял ногдуулдаг тогтолцоо 500 –аад жилийн турш хэрэгжиж байсан байдаг. Тэр үед инфляци гэдэг зүйл амьдрал дээр байтугай нэр томъёо нь ч огт байсангүй. Харамсалтай нь хялбар аргаар мөнгө хүүлэх сонирхол бүхий тодорхой бүлэг хүмүүсийн бодлогоор хүү гэдэг зүйл амьдралд нэвтэрч, хүүгүйгээр болоод байсан, бүр цэцэглэн хөгжөөд байсан түүхийг чанд нууцлан, үгүйсгэж гуйвуулсаар удаж байна. Энэ тухай дараа дэлгэрэнгүй бичих учир ингээд орхие.

Дээр дурдсанаар Монгол улс ч гэсэн өөрийн бие даасан мөнгө-санхүүгийн тогтолцоотой, түүндээ тохирсон мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг гэж нийтээрээ ойлгодог боловч бодит байдал тэс өмнөө байгаа нь амьдрал дээр улам бүр нотлогдсоор байна. ОУВС хямралаас гаргах “буянт аврагч” –ийн дүрээр өөрийн “тоглоомын дүрэм” –ийг тулгаж, олон улсын санхүүгийн захаас мөнгө босгох боломжийг хаах мөртөө зөвхөн төсвийн цоорхойг нөхөх төдийд л зээл олгож, “хагас өлсгөлөн” буюу “аманд ч үгүй, хамарт ч үгүй” байлган инфляцийн түвшинг өндөр барих замаар эдийн засгийн төдийгүй нийт улс орны ирээдүйн хөгжлийг хязгаарласаар байна. Дээр нь “амласан” зээлээ хугацаанд нь өгөхгүй “луу унжиж” цаг алдуулан “ядаж байхад яр” гэгчээр тэртэй тэргүй ядруу эдийн засгийг нэмж нэрвэн олон тэр бумын хохирол амсуулан байж “бухын доодохыг харж үнэг турж үхдэг” –ийн даваан дээр нэг юм “амь залгуулах” –даа ч тун сайн “мэргэшсэн” –ийг хэлэх ч юм биш. Ялангуяа санхүүгийн хямрал дэлхий нийтэд нүүрлээд байгаа сүүлийн жилүүдэд өөрсдийнхөө “барьц” –ыг улам бүр “лавшруулсаар” байна. (Хямрал гэснээс өнөөгийн энэ “Их хямрал” “унаж босдог” хөгжлийн ердийн зүй тогтлоор ирээгүй, харин түүнийг олон жилийн өмнөөс бэлтгэн төлөвлөж зохион байгуулсан гэдгийг олон судлаачид тогтоож нотолчихоод байна. Энэ тухай тусдаа сэдэв бичигдэх болно.) Ийм л байдлаар бидэнд тэгтлээ дутагдаад байгаа “амин хэрэгцээт” мөнгийг өгөх өөрсдийн хамсаатан болох мөн л “сайн санаат” хөрөнгө оруулагч нарт Монголын баялагийг цөлмөх “замыг нь засаж”, далд аргаар “колоничлох” бодлогоо хэрэгжүүлсээр байгааг манай төр засаг болон Монгол банкны үе үеийн удирдлагууд ойлгох нь байтугай “буулгасан лүндэн” –г нь үг саггүй ёсчлон гүйцэтгэдэг “утсан хүүхэлдэй” болчихоод байгаад итгэхэд ч бэрх.

Дээр нь “Монгол банкны тухай” гаднаас “импортлогдсон” хуулийг судлаад үзвэл нэг заалтаас нөгөө заалт руу гүйлгэн “төөрдөг байшин” лугаа болгосноос нь хайгаад хайгаад аливаа асуудалд хариуцлага тооцох эзэн олдохгүй.
Энэ хуулийг ОУВС мэтийн “мундаг” зөвлөгч нарын үгээр найруулан баталсан гэдэгт эргэлзээд байх ч юмгүй. “Утсан хүүхэлдэй” болгосон хүмүүстээ “арьсаа хамгаалах” боломж олгох нь зүйн асуудал биз дээ. Тэгэхгүй бол санаснаар нь “хүүхэлдэй” (бас ч тийм ухаангүй улс биш, ямар ч байсан хариуцлагаас айх ухаан бол бий) болоо ч уу үгүй ч үү. Өнөөдөр харийнхантай нийлж Монголоо “алаад” байгаа тэр “хүүхэлдэйнүүд” –ээс “ял асууж, зэм хүртээх” хариуцлагын тогтолцоо байхгүй байгаа нь л хамгийн харамсалтай.
Дээр өгүүлснийг дүгнэж үзвэл “инфляци” бол “хүү” –ийн араас “зулай гишгэн мэндэлж бойжсон төрсөн дүү” нь буюу нэг зоосны “хоёр тал” гэсэн гаргалгаа гарч байна. Өөрөөр хэлбэл, инфляци өндөр байвал түүнийг дагаад хүү өндөр байна, эсвэл хүү өндөр байвал инфляци бас өндөр байна. Эсвэл бага байвал бага. Тодруулаад хэлбэл, инфляци нь анхандаа хэсэг бүлэг цөөнх нь олонхийгоо хүүгээр дамжуулан “цөлмөх” хэрэгсэл байсан бол өнөөдөр түүний “ёсөн шид нь цогцолж”, зөвхөн мөнгө хүүлэх төдий бус, бүхэл бүтэн улс орон, тив, дэлхийг “колоничлох зэвсэг” болон хувирчээ.

Эцэст нь нэгтгэн дүгнэж хэлэхэд “буянт аврагч” –ийн дүрд хувилсан ОУВС мэтийн “хорт могой” –г Монголын эдийн засгаас үтэр түргэн “үлдэн хөөж”, мөнгөнийхөө бодлогыг цаг алдалгүй засаж залруулан зөв голдрилд нь оруулах нь Монголчууд бидний нэн тэргүүнд шийдвэл зохих тулгамдсан асуудал болоод байна. Харин цаг алдвал “өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд“ ч “засаж болохгүй алдаа” болон хувирахыг үгүйсгэх аргагүй.
Мөнгөний бодлогоо зөв тогтоон хэрэгжүүлж чадваас Монголчууд бид “өөрөө өөртөө эзэн” болж, нийгэм, эдийн засаг тогтворжин төр засаг маань заавал ч үгүй газрын баялагаа харийнхнаар “ухуулж төнхүүлэх” –гүйгээр сонгуулиар гарч ирэхдээ амласан “эрдэнийн хувь” хүртээх амлалтаа биелүүлэх бүрэн чадвартай болохын зэрэгцээ бизнес эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагууд мөнгө зээлийн гачаалаас гарч иргэн бүр ажилтай, орлоготой, аливаа ахуйн асуудал үгүй, инфляци гээч “хадны мангаа” –аас айх юмгүй амар жимэр сурч боловсрон ажил хөдөлмөрөө эрхлэн суух нөхцөл бүрдэнэ гэдэгт итгэл дүүрэн байна.
“Газрын баялаг” гэснээс түүнийгээ ашиглахгүй (“огт ашиглахгүй” биш, зөвхөн дотоод хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай хэсгийг зөв зохистойгоор ашиглах) –ээр хөгжих боломж Монгол улсад бий гэж олон хүн үздэг. Миний бие ч үүнтэй санал нэг байдаг. Тиймээс энэ талаар санал бодлоо уншигч олонтойгоо хуваалцаах бодолтой байгаагаа энэ дашрамд хэлье.

Монголчууд бидний аз хиймор сэрэх болтугай!

2010 оны шилдэг эдийн засагч, судлаач
Өндөр хутагт овогт
Бат-Очирын Оюунбилэгт

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.10.12 10:16 am 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Зураг

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.11.12 1:57 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Цэцэрлэгийн хүүхдүүдийн голыг халбага хоолоор зогоохоо больё
Зураг

Хүү маань цэцэрлэгтээ явах дургүй. Хэчнээн сайхан амлалт, уран гоё үгээр аргадаад ч тусыг эс олно. Уг нь дуу шүлэг сурахаас эхлээд, нийтэч, нөхөрсөг болох зэрэг цэцэрлэгт явахын ач холбогдол их.

Гэтэл хүү маань цэцэрлэггээ, багшдаа дургүйдээ биш ердөө л анги дээрээ өлсдөг учраас дургүй гэнэ. Аяганы ёроол дахь багахан хоол, ганц ширхэг бууз, хуушуурхнаар хөөрхий бяцхан үрсийг хуурдаг учраас тэд өлсдөг аж. Аргагүй шүү дээ. Тэд хэдийгээр жаахан ч гэсэн ходоодтой учраас өлсдөг л байж таарна. Хөөрхий жаалууд халбагахан хоолондоо цаддаггүй учраас жаахан биедээ баймгүй нэг л уцаартай, хүүхдээ авахаар очих эцэг, эхчүүдийн гарыг горьдсон нүдээр ширтдэг.

Уг нь биднийг цэцэрлэгт байхад цадтал нь хооллож, тэр ч бүү хэл тарахад нь баавгайтай чихэр өгдөг байсан. Гэтэл өдгөө юун баавгайтай чихэр манатай, аяга хоолныхоо хэмжээг багасгасаар яг "нэг халбага" гэх хэмжээг тогтоожээ. Төрийн өмчит цэцэрлэгүүдийн хоолны зардлыг улсаас даадаг болсноор хүмүүсийн хүүхдээ цэцэрлэгт өгөх нь эрс нэмэгдсэн. Манайхан яахав үнэгүй юманд дуртай болохоороо гэртээ харах хүнтэй байсан ч хоолыг нь хүртэл төр дааж байхад цэцэрлэгт явуулахгүй бол болохгүй гэх маягтай.

Уг нь 2008 оны тавдугаар сард батлагдсан "Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль"-иар төрийн өмчит цэцэрлэгүүдийн хоолны зардлыг улсаас даах тухай тусгасан. Улмаар 2009 оноос эхлэн эцэг эхчүүд хүүхдийнхээ хоолны мөнгийг төлөхөө больж, улс даадаг болсон юм. Анх нэг хүүхдийн хоолны зардлыг 658 төгрөг гэж тогтоосон бол өдгөө 1300 төгрөгт багтаасан аж.

Махнаас эхлээд хүнсний бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадсан өнөө үед өглөөний 08:00 цагаас оройны 18:00 цаг хүртэл 1300 төгрөгөөр хооллоно гэвэл хэцүүхэн сонсогдож байгаа биз. Үүнийгээ тэд жаахан хүүхдэд бол подхийсэн норм гэж үзэж байгаа бололтой. Өдөрт гурван удаа хооллоход энэ мөнгө яасан ч хүрэхгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой.

Ядахад яр гэгчээр улсаас тогтоосон жаахан хоолоо хүргэх гэж хичээхийн оронд багш нар нь бас хоолноос нь "шомбодно". Өөрөөр хэлбэл бүтэн тогоо хоолноос яг талыг нь багш нар нь идээд та бидний хүүхдэд үлдсэн жаахныг нь өнөөх "нэг халбага" хэмээх нормоороо тараадаг аж. Өөрсдийнхөө ходоодыг борлуулчихаад хүний бяцхан үрсийг өдөржин өлсгөхөөсөө ичдэггүй тэднийг багш гэхэд хэцүүхэн. Төр нь хоолны зардлыг нь дааж байгаа нэртэй, дээрээс нь багш нар нь "шомбоддог" учраас цэцэрлэгийнхэн ийнхүү хагас өлсгөлөнгийн байдалтай өдрийг өнгөрүүлж байна. Ингэж хагас өлсгөлөн өнгөрүүлж байгаа учраас тэд жин хасах нь ойлгомжтой. Бумбайсан хацартай байсан хүү маань хэдхэн сарын дотор эрс турсан.

Ангийнх нь найзууд ч гэсэн "жин хассан". Томчуудын хувьд бол жин хасах нь сайхан ч бяцхан хүүхдүүдийн хувьд байж болшгүй явдал. Тэгээд ч одоо ид өрнөж буй "Эрүүл монгол хүүхэд" аяны үеэр монгол хүүхдүүд 3-6 насандаа өсөлт хөгжлийн хоцрогдолтой болох нь тогтоогдсон тухай эмч нар ярьж байсан. 'Уг нь хүүхэд энэ насандаа бие бялдар болоод оюун ухааны хувьд хурдацтай өсч, хөгждөг аж. Гэтэл цэцэрлэгийн хүүхдүүд арай л туранхай байна" гэх эмч нарын яриа сэтгэлийг маань өвтгөсөн.

Уг нь бид хоолных нь мөнгийг өөрсдөө даадаг байхад хүүхдүүд маань цодойтлоо идэхгүй ч өлсөхгүй болоод л байсан. Ерөөсөө ингэж өөх ч биш булчирхай ч биш байхаар эцэг, эхчүүдээр хоолных нь зардлыг төлүүлээд цадтал нь хоолловол яасан юм бэ.

Х.Өнөржаргал
http://niigem.zaluu.com/index_med.php?id=1319

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.11.12 2:01 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Юун сонгууль, цаана чинь Монголоо тавиад туучихлаа...
Зураг

-Шинжээч бичиж байна-

"...Саус Гобигийн төлөөлөгч Монголын Засгийн газарт албан бусаар мэдэгдсэн, тэд дэмжиж байгаа"

"Financial Times" сонины 2012 оны дөрөвдүгээр сарын 02-ны дугаарт
Өнгөрсөн долоо хоногт гарсан "Саус Гоби" (SGS) компанийн мэдээлэл тэвчээрийн аягыг дүүргэв. Монгол Улсын байгалийн баялгийг олборлоход гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Тийм ч учраас Монгол Улсын төр гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж ирсэн билээ. Өнгөрсөн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалтаас үүдэлтэй олон асуудал үүсэж байсныг их, бага хэмжээгээр урт, богино хугацаанд шийдэж ирсэн ч ганц өдөр ч хойшлуулж болшгүй нэгэн зүйлийг энд өгүүлье.

Энэ бол манай улсын газрын тос болон уул уурхайн орд газруудын эзэмшилд гадаадын засгийн газрын компаниуд давамгайлж эхэлж байгаа тухай юм. Гадаадын засгийн газрын эзэмшилтэй компани өөрийнх нь эдийн засгийн аль нэг салбарт их жин дарахаас улс бүр болгоомжилдгийн гол шалтгаан нь улс төрийн дарамт гэхээсээ илүү монополь үнэ тогтоохоос сэргийлж буйтай холбоотой.

Монгол Улс ардчилсан, зах зээлийн эдийн засагтай орны хувьд монополь үнээс өөрийгөө хамгаалах үүрэгтэй. Дэлхийн бусад бүх орон, бизнесийн байгууллага үүнийг бүрэн ойлгож, дэмждэг юм. Монополь үнэ нь их ч бай, маш бага ч бай, зах зээлийн оршин тогтнох үндсийг тасалдаг үр дагавартай.

ХЯТАДЫН ЗАСГИЙН ГАЗАР МОНГОЛЫН НҮҮРСЭНД МОНОПОЛЬ ҮНЭ ТОГТООХ БОЛОМЖТОЙ

Өнгөрсөн долоо хоногийн ням гарагт буюу дөрөвдүгээр сарын 1-ний өдөр "Айвенхоу Майнз"-ийн эзэмшил SGS компани хувьцааныхаа 57.6 хувийг 540 сая ам.доллараар Хятадын төрийн өмчийн "Chalсо" компанид зарах болсноо мэдэгдэв. Хуурдаг өдрийн тохироогүй тохуурхал гэж эхлээд бодмоор байгаа биз.

Гэтэл маргааш нь "Financial Times" сонинд "Саус Гоби" компанийн төлөөлөгч Монголын Засгийн газарт албан бусаар мэдэгдсэн бөгөөд Засгийн газар нь дэмжиж байгаа, ер нь энэ наймааг хийхэд Монголоос зөвшөөрөл авах шаардлагагүй, учир нь энэ солилцоо Канадад болно гэжээ.

Харин нөгөөдөр нь ''Саус Гоби" компанийн гүйцэтгэх захирал А.Молинекс гэгч "Энэ бол ямар ч асуудалгүй, зохицуулах газрын зөвшөөрөл гараад л болно" гэсэн байна. Гэхдээ тэр Монголын Засгийн газрыг биш, Английн Виржиниа арлын хуулиар аль нэг хувьцаат компанийн дийлэнх хувьцааг авах гэж байгаа бол бүх хувьцаа эзэмшигчээс адилхан харьцаатай авах санал тавих шаардлагыг л хэлжээ. Энэ худалдааг зарласнаас хойш 35 хоногийн дотор бүх хувьцаа эзэмшигчээс саналыг нь авдаг сайхан хуультай нэг арал тэнд байна.

Монголын Засгийн газарт албан бусаар хэлсэн, тэд дэмжсэн гээд л болчихдог гэнэ. Монгол Улсын Засгийн газартай албан бусаар харьцаж, түүний өмнөөс зөвшөөрч байдаг хэн гээч, юун компани гараад ирэв ээ? Ямар этгээдүүд монголчуудыг Засгийн газартай нь цуг даажигнан тохуурхаж байна вэ?

Аав, хүү Фридландууд болон бусад эзэд, захирал нар нь Монгол Улсын Засгийн газрын хэнд, хэзээ, албан бусаар хэлээд зөвшөөрөл авснаа хэлэх ёстой. Үгүй бол "Financial Times" хэн нь тэгсэнийг зарлах учиртай. Ямар ч тохиолдолд Монголын төр засгийг басамжилсны төлөө "Саус Гоби" хариуцлага хүлээх ёстой.

"Саус Гоби" гэдэг компани Монгол Улсын 500 сая тоннын нөөцтэй нүүрсний сав газрыг гадаад улсын төрийн компанид 540 сая ам.доллараар зарж халааслаад, дээрээс нь биднийг доромжлоод явах гэж байна.

Өөр улсын засгийн газрын компаниуд орж ирээд аль нэг салбарт ноёлох бодлогыг дэлхийн бусад улс, түүний дотор ардчилал, чөлөөт зах зээлийн өлгий нутаг АНУ-д ч зөвшөөрдөггүй. АНУ-д гадаадын хэнтэй ч хийсэн ямар ч худалдаа, хөрөнгө оруулалтыг 30 хоногийн дотор судалж зөвшөөрөх эсэхээ шийддэг хуультай. (U.S. Foreign Investment and National Security Act of 2007 FINSA). АНУ-ын "Unocal" гэдэг газрын тосны компанийг Хятадын Засгийн газар 71 хувийг нь эзэмшдэг CNOOC (China National Offshore Oil Corporation) 2008 онд худалдаж авахыг Конгресс хэлэлцээд зөвшөөрөөгүйг дэлхий нийт санаж байгаа.

Гэтэл Монголын Өмнөговь аймгийн нүүрс олборлож байгаа бүх компанийг Хятад улсын төрийн өмчийн компаниуд шууд болон шууд бусаар худалдан авч эхэллээ.

Монголын нүүрсийг нийлүүлэгч нь, бас худалдан авагч нь Хятад улсын төрийн өмчит компаниуд болж байна. Үнэ цэнийн хэлхээ буюу ашигт малтмалыг олборлох, тээвэрлэх, боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах гэх мэт шил дараалсан холбооны бүх гинжийг гартаа төвлөрүүлэх замаар тухайн түүхий эдийн үнийг нь тогтоох эрх мэдлийг атгадаг. Яг ийм үйл ажиллагааг Хятадын төр засаг Африк, Латин Америкийн олон оронд явуулж түүхий эдийн үнийг хямдруулан нутагтаа авчраад өөрсдийн үйлдвэрлэгчдэдээ давуу тал бий болгож байгааг нь олон улс даяар шүүмжлэн эсэргүүцсээр байна.

Яг энэ бодлогоо Монголын нүүрсний нийлүүлэлтэд хэрэгжүүлж буйг "Саус Гоби"-гийн энэ жишээ баталж байгаа юм. Энэ бодлого хэрэгжих үндэс Монголын бараг бүх нүүрсний ордод тавигджээ. Өмнөговьд нүүрсний гурван том сав газрыг таван компани эзэмшдэг. Компани бүрийг Хятадын төрийн компаниуд авах боддого аажмаар хэрэгжиж байна.

1. Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Саус Гоби" компанийн 57.6 хувийг "Айвенхоу Майнз", 14 хувийг "China Investment Corporation" (100 хувь Хятадын төрийн өмчит компани), 28.3 хувийг нь олон нийт эзэмшдэг. Өмнөговь аймгийн найман сумын нутгийг хамруулан 29 лиценз эзэмшдэг энэ компанийн гол эзэн болох "Айвенхоу Майнз"-ын бүх хувьцааг Хятадын бас нэг төрийн өмчит "Chalco" авчихвал Хятад улсын Зас-гийн газар нийт 70 хувийг нь эзэмшин, холбогдох бүх шийдвэрийг дангаараа гаргах эрхтэй болно.

2. Өнгөрсөн намар дэлхийн хоёр дахь том хөнгөн цагаан үйлдвэрлэгч энэхүү "Chalco" компанид Монголын хамтарсан Засгийн газар нийтдээ зургаан тэрбум тоннын нөөцтэй Тавантолгойн орд газрын зүүн хэсэгт (Зүүн Цанхид) таван жилийн турш олборлолт явуулж, чадлынхаа хэрээр нүүрс авах монополь эрхийг тэртэй тэргүй өгчихсөн юм. Тонныг нь 70-аар тооцоод 250 сая ам.долларыг түрүүлж аваад иргэдэд тараагаад дуусчихлаа. Энэ бол хоёр намын амлалтын болон хэдхэн хүмүүс улс төрд дахин сонгогдох төлбөр. Яг нөгөө талд нь "Энержи Ресурс" Ухаахудагаас тонныг нь 114 доллараар борлуулж байгааг бодоход хямдхан л тууж дээ. Жижиг "Тавантолгой" бүр хямдхан борлуулж байгаа.

З. Ухаахудагийн дэргэд байршилтай, 200 орчим сая тонн нөөцтэй Баруун Нарангийн нүүрсний орд газрыг QGX гэдэг Канадын компани эзэмшдэг. Түүнийг Хятадын төрийн өмчийн "Шиньхуа" компани худалдаж авахаар хэлэлцээр хийж байгааг эх сурвалж мэдээлж байна.

4. МАК компанийн эзэмшлийн нүүрсний нийт нөөц 250 сая тонн бөгөөд түүнийг Хятадын "Qinhua" компанитай хамтран ашиглаж буй. Энэ компани Өвөрмонголын хувийн компани ч гэсэн хэрэв Хятадын төрийн компани шахвал хувиа зарахгүй гэх баталгааг хэн ч өгөхгүй.

5. Монголд орж ирээд буй дэлхийн хамгийн том, нүүрсний, хувийн компани болох Америкийн "Peabody" хүртэл Хятадын тээврийн "Winsway" компанитай хамтран Тавантолгойн тендерт орж ялсан. Эх сурвалжийн мэдээлснээр Хятадын төрийн, дэлхийн хамгийн том нүүрс үйлдвэрлэгч "Шиньхуа" энэхүү "Winsway" компанийн хувийг худалдан авах санал тавиад байна. Тохирохгүй наймаа гэж байдаггүй, тохирохгүй үнэ л гэж байдаг. Гэх мэтээр Монголын нүүрсний ихэнх том орд газрын дийлэнхийг Хятадын төрийн өмчит компаниуд эзэмшиж эхэлсэн нь тун удалгүй Монголын нүүрсний бодлогыг Бээжин дефакто явуулах боломж ойрхон болсныг харуулж байна. Улаанбаатар тэдний шийдвэрийг де юре болгож тамга дараад л гүйцээ.

Бид газрын тосны "Soko International" гэдэг компанийг гуравдагч хөрш Америкийн компани гээд л Монгол Улсын төр засаг, бүх дарга нар нь дээр доргүй сүжрээд байсан чинь нэг өглөө Хятадын төрийн компанид хувьцаагаа зарчихаад явчихсан шүү дээ.

Энэ бүхнийг Монголын төр засаг анзаарахгүй, анзаарсан ч юу ч хийхгүй байгаа нь ямар учиртай юм бэ? Аюулгүйн зөвлөл гэж байдаггүй билүү?

ЯАХ ЁСТОЙ ВЭ?

Дэлхийн том орнуудад хууль ёсоор бүртгэлтэй жижиг компаниуд (Junior), адал явдал хайгчид дүүрэн байдаг бөгөөд манайх шиг хууль журам нь зөөлөн улс оронд түрүүлж орж ирээд лиценз авч, бага зэргийн хөрөнгө гаргаж хайгуулын ажил хийж орцыг нь эхэлж тогтоодог. Хөрөнгийн зах зээлд гарч их мөнгө босгоод удалгүй том компаниудад (major) зарчихаад яваад өгдөг.

Роберт Фридланд тэдний л нэг, харин их азтай эр. Оюутолгойг удалгүй "Рио Тинто"-д гүйцээгээд өндөр үнэ хүргээд л зарчихна. Юу ч гэсэн “Саус Гоби”-г зарчихлаа гээд баярлаж суугаа. Бас зарсан мөнгөө Оюутолгойд оруулна гэж тэр хэлж амжсан байгаа юм.

Энэ нь зах зээлийн журмаар зохицуулагддаг, нэг нь авч, нөгөө нь зардаг энгийн үйл ажиллагаа боловч эзэн орны хамгийн их анхаарах зүйл бол хувьцааны худалдан авалтад оролцогч талуудын аль нэг улсын төрийн компани, ялангуяа хөрш орны чинь төрийн компани байхаас болгоомжлох хэрэгтэй. Хэрэв маргаан үүсвэл Засгийн газрууд хоорондоо шууд ярилцах шаардлага гарахад үр дагавар нь ноцтой байдаг. Харин хувийн компаниуд муудалцвал эзэн орны шүүхээр, эсвэл тохирсон өөр орны арбитрын шүүхээр шийдээд л боллоо.

Эдүгээ монголчуудын өмнө ганцхан арга л үлдсэн. Маш яаралтай, энэ сардаа баг-таан Монгол Улсын аливаа нэгэн орд газрын эзэмшилд гадаадын төр засгийн шууд болон шууд бусаар 25-аас дээш хувийг нь эзэмшдэг ямар ч компани шууд ба шууд бусаар хорин хувиас илүү хувьцаа эзэмшихийг хориглох хууль гаргах шаардлагатай байна.

Үүний ганцхан шалтгаан нь Хятадын улсдаа биш, зүгээр л манай нүүрсийг нийлүүлэгч болон худалдан авагч нь нэг субъект болчихвол үнээ өөртөө тохируулан хямдхан тогтоож Монгол Улсын байгалийн баялгийн үнэ цэнийг үлэмж унагах боломжийг манай өнөөгийн хууль зүйн орчин өгч байгааг түргэн зогсоох шаардлага гарч байгаад оршиж байгаа юм.

Монголын иргэд энэ хуулийг яаралтай гаргахыг УИХ-аас шаардаж байна.

http://jargaldefacto.com/
Зураг

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.11.12 2:09 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Африк тивийг цөлмөсөн арав гаруй компани хэдийнэ манай улсад ороод ирсэн
Зураг

Саяхан ажил төрлийн шугамаар Африкийн орнуудаар яваад ирлээ. "Африк...Африк... Ерөөсөө бид Африкийн араас оржээ.

Бидний ирээдүй бол Африк юм байна. Африк шиг болсон хойноо л амаа барих юм байна л даа..." энэ мэт үгс амны уншлага болсон өдрүүдэд чихэнд танил, мэдрэхүйд ойрхон эл газар хөл тавив. Сонссон чихээ хэн ч хараадаггүй шиг үзсэн нүдээ зүхэлтэй нь биш дээ. Нүд эрээлжлүүлсэн тод өнгийн алаг бошинзтой ч нүүрэндээ галгүй, нуруундаа хүүхдээ хүлсэн хүүхнүүд, саарь даг болсон хөлөө нуухгүй ч цоргисон харцанд нь сүүдэр унасан хүүхдүүд, хагсарч хатсан хөрс шороо, хатуу юм аа гэж хэлэхэд ч "гоёдмоор" бүрсгэр амьдрал...

Тэнд өнгөрүүлсэн өдрүүд бодлыг минь хүндрүүлэн сэтгэлээс гарч өгөхгүй одоо ч санааширч явна. Байгаль, тэр дундаа хорвоо ертөнцийн хүчил төрөгч болсон ой мод хэмээх хүчирхэг хүчин зүйлтэй сүүлийн хэдэн жил хувь заяагаа холбож яваа хүний хувьд, эсвэл зүгээр л эх хүн, эмэгтэй хүнийхээ хувьд сэтгэлдээ тээж яваа хүнд бодлоос хуваалцмаар санагдаад үзэг цаас чадан ядан нийлүүлж сууна. Ярихаас бичих нь хавьгүй ултай зүйл хэмээн бичгийн хүмүүс хэлдэг билээ. Хэдийгээр би бичгийн хүн биш ч өөрийн эмзэглэл, эргэцүүллээ уншигчидтай хуваалцахаар зориглолоо.

Ойлгон хүлээж аваасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Нигер гэдэг нэр бүгдэд танил сонсогдож байгаа байх. Албан ёсны нэр нь Бүгд Найрамдах Нигер улс. Энэ улс өөрийн орны хамгийн том мөрөн, хүн ардаа тэжээн тэтгэгч Нигер хэмээх их мөрнийхөө нэрээр нэрлэгджээ. Их усны нэрээр нэрлэгдсэн энэ улс далайд гарцгүй орон юм. Өмнө талаараа Нигери, Бенин, хойд талаараа Алжир, Ливи, баруун талаараа Буркина-.Фасо, Мали, зүүн талаараа Чад улстай хиллэдэг.


Нутаг дэвсгэрийн хувьд "1,270,000 км2 орчим бөгөөд баруун Африкийн хамгийн том газар нутагтай улс гэгддэг. 16 сая хүн амтай, тэдний нь дийлэнх нутгийнхаа өмнөд болон баруун хэсгээр төвлөрөн амьдардаг юм байна. Нийслэл хот Ниамей нь энэ дэлхийн хамгийн ядуу, хөгжил доройгоороо алдартай, зовлон зүдгүүр, гуниг харуусал дүүрэн хот юм. Дэлгүүр хоршоо ч гэж бараг байхгүй, хотдоо ганцхан том захтай тэp зах гээд байгаа газар нь хүмүүс тэргэнцэр дээр юмаа тавьж зардаг.

Тэнд будааг 50 гр-аар, элсэн чихрийг 20 гр-аар зарж байна. Арай ч дээ гэж хэлэх ч багадмаар санагдаж байгаа биз. Гэвч энэ бол нүдээр харсан, зүрхээрээ мэдэрсэн бодит үнэн билээ. Бид дэндүү сайхан эх орондоо, дэндүү цамаархан туйлж, хоолоо голж, хоорондоо хэрэлдэн хайран сайхан цагаа үрж хэтэрхий болчимгүй амьдарцгааж байх шиг айдас төрснөө нуумгүй. Нууж чадахгүй байгаа учраас ийнхүү бичиж байгаа юм. Бид юу зөгнөөд, юу ёрлоод ингэж орилолдож байна вэ гэсэн айдас Африкт төрсөн юм.

Энэ бол ганцхан надад төрсөн мэдрэмж, айдас биш гэдгийг баттай мэдэж байна. Нигер улсын нийт нутаг дэвсгэрийн 80 гаруй хувь нь Тенера гэж нэрлэгдэх алдарт цөлөөр бүрхэгдчихсэн атал үлдсэн нутагт нь ч цөлжилтийн аюул нүүрлэн аюулын харанга дэлдэж байна. Цөлжилт гэдэг ямар ч тивд, аль улс оронд нүүрлэх гамшиг бөгөөд газар нутгийг шууд сэхээнд оруулдаг "өвчин" гэдгийг бүгд мэднэ. Өөрөөр хэлбэл цөлжилт бол газар дэлхийд тусдаг нэгэн төрлийн "ДОХ" юм.

Ийм гамшигт өвчинд нэрвэгдсэн газар нутаг дээр амьдарч, аж төрж буй хүмүүсийн нүднээс жаргал, инээд баясал, гэрэл гэгээ эрэх нь утгагүй санагдаж, уулзсан хүмүүсээ хараад дотроо өөрийн эрхгүй шимширч явлаа. Хүн гэдэг муухай амьтан ажээ. Би тэдгээр хүмүүсийг харж өрөвдөхөөсөө илүү "Монгол минь ийм болчихвол яанаа" гэсэн аминчхан айдаст автаж байсан нь хачин. Бусдын зовлонг үзээд эх орноо илүү их хайрлах сэтгэлд автсан нь сонин юм шүү. Гэвч би Нигер улсад байсан мөч бүрдээ босгоны цаахан талд чимээлэн буй аюулыг маш тод мэдэрсэн юм.

Африк тив юм юмтай, цатгалан газар байсан гэдгийг дэлхий нийт өнөө ч бахдан ярьдаг. Яг л өнөөдрийн манайх шиг. Жишээ нь Нигер улс уранаар маш баялаг орон. Ерөөсөө энэ улсын эдийн засаг нь газар тариалан болон ураны хүдэр зэрэг түүхий эдийн экспортод тулгуурладаг. Уран олборлолтоор Австри, Канад хоёрын дараа ордог гэхээр том сонсогдож байгаа биз. Тэгээд яагаад хөгждөггүй юм бэ гэж та гайхаж байгаа байх. Далайд гарцгүй гачлантай байршил, хүн амын боловсролын буурай төвшин, урагш муутай дэд бүтэц, дэндүү сул дорой эрүүлийг хамгаалах бодлого, байгаль орчны аймшигт сүйрэл...гэж хэн хүнгүй хариулдаг.

Хариулт нь тун энгийн байгаа биз. Ийм асуулт тавихад, ийм л хариулт өгдөг. Тэгвэл яг үнэн хариултыг амьдрал шал өөрөөр илэрхийлж байна. Аливаа гадаадын хөрөнгө оруулагчид, олборлогчид ерөөсөө л дээрэмчид байдаг юм байна гэдгийг би тэнд өөрийн нүдээр харлаа. Дээрэмчид дээрэмдээд л гараад явдаг юм байна. Хөөрхий цөлмүүлсэн орны ард түмэн цөмүүлсэн боргоцой шиг эх орондоо, цөлжсөн хөрсөн дээрээ ам нь ангалзаад л хоцордог юм байна.

Та энэ орон яагаад харийн олз хайгчдад тэгтлээ тонуулсан юм бэ, төр засаг гэж байдаггүй юм уу гэж асуух нь дамжиггүй. Тусгаар тогтносноосоо хойш гурван ч удаа цэргийнхний засаглалын нүүрийг үзэж зовсны эцэст дөнгөж саяхан 1999 онд олон намын систем бүхий ардчилсан сонгууль явуулж байсан орон аж. Нигер улсын хүн амын ихэнх нь хөдөө орон нутагт амьдардаг, түүнийхээ хэрээр мэдлэг боловсрол муутай юм байна. /Тэгсэн хэрнээ англи, франц хэлээр тивээрээ ярьж байна. Гэвч энэ нь тэдэнд дэвшил болсонгүй. Харин ч эх хэлнээсээ, ёс заншилаасаа, эх орноо хайрлах сэтгэлээсээ холдсон байна. Одоо манайхан гадаад хэлгүй л бол хүн биш гэж үзэх шахуу хавчин хээнцэрлэж байна. Энэ бүхэн яг л энэ улс орон шиг болохын эхлэл шиг санагдана/

Төр засаг нь тогтворгүй, ард иргэд нь мэдлэг боловсрол муутай ийм оронд гадаадын дээрэмчдэд үйлчлэх урвагчид тэр дороо гараад ирдэг байна.

Энэ бол хүний хорвоогийн бас нэгэн муухай жам юм даа. Хамгийн гол нь энэ явдал ганцхан тэнд биш манайд ч нүүрлээд байгаа болохоор үүнийг би онцолж байгаа юм шүү. Урвагчдыг түшиглэсэн дээрэмчид уул нурууг нь ухаж төнхөөд юу байгааг нь бүгдийг нь аваад гардаг юм байна. Ард нь алдагдсан ертөнц л хоцордог ажээ. Нигерт үйл ажиллагаа явуулж байсан уул уурхайн арав гаруй компани бүгд Монголд оччихсон байгаа тухай тэндэхийн хариуцлагатай албаны хүн хэлэхэд би өөрийн эрхгүй цочсон юм.

Энэ үг бол тун удахгүй манай Монгол ч гэсэн алдагдсан ертөнц болохын дохио юм. Эрчүүд нь яасныг бүү мэд, авгай хүүхнүүд нь гэдсэндээ нэгийг тээж, гартаа нэгийг тэвэрчихээд Нийгмийн хамгааллын яамныхаа үүдэнд гуйлга гуйн зогсоно. Алдагдсан ертөнцийн амьдрал ийм л байдаг юм байна. Өнөөдөр энэ улсын хөрс, хүмүүс хоёр яг адилхан хатаж хагсжээ. Хатдагаа хатсан, цөлждөгөө цөлжсөн энэ улсын нүүр царайг хүүхэд цувуулсан хүүхнүүд, хүйтэн зэвсэг мөрлөсөн цагдаа хоёр л тодорхойлж байна. Манайхан сүүлийн үед эко цагдаа байгуулна гэж их ярьдаг болсон.

Байгалиа хамгаалах гэж тэр гэнэ лээ. Энэ тийм ч зөв шийд биш бололтой. Надад лав Нигер улс байгаль хамгаалах нэрийн дор улсаа цагдаажуулсан юм шиг санагдсан. Нэг талаас цэрэгжиж, цагдаажсан орны иргэдийн зовхи нь унжаастай, тэмцэх чадваргүй болдог юм шиг санагдсан. Бас нэг зүйл нүдэнд тод ажиглагдсан нь энэ улсын шашин шүтлэг юм. Энэ улсын ард иргэдийн дийлэнх нь Исламын шашин шүтдэг аж. Лалын шашин энэ улсыг сульдаасан бас нэг шалтгаан ч байж мэднэ.

Учир нь ажилгүй иргэдийн дийлэнх нь өдөржин мөргөхөөс өөрийг хийдэггүй юм шиг харагдсан. Энд мод магнаг болжээ. Модоо мөчирлөж, түүнийгээ цуглуулан зарим иргэд нь амьдралаа залгуулж байна. Бараг бүх мод нь тахир дутуу болж мөчирлүүлсэн байхыг харлаа. Мод нь сүйрсний гол шалтгаан коко кола, үнэртэн хоёрын гол түүхий эд эндэхийн өвөрмөц модны давирхайнаас гардагтай холбоотой гэнэ. Үүнийг араб давирхай гэдэг аж. Тэрхүү давирхайнаас болж тус улсын ой мод дайрлаганд өртжээ. Гадны дээрэмчид газар нутгийнх нь доорхийг ч, дээрхийг ч цөлмөн одсон байна.

Хаа газрын амьдрах нөхцөл, ажлын хар борыг гололгүй хийж явдаг хятадууд тэнд оччихсон замыг нь барьж байна. Хэвлийдээ "бөмбөрцөг"-тэй, нуруундаа бяцхан хүүхэд хүлсэн хүүхнүүд зовлонд дарлуулчихсан, тэр бүхнээ нуух гэсэн мэт нүд гялбам тод тод өнгийн цэцэг хуаран бошинз намируулан алхаж байгаа нь өрөвдөлтэй санагдаж байв. Илэн далангүй ярихад энэ газар мөргөл, нөхөн үржихүйн ажил хоёр л тасардаггүй юм шиг. Өөр тэдэнд хийж байна даа гэж харах юм алга.

Ганц Нигер ч биш ер нь Африк тивд хүүхдүүд өлсгөлөнгийн гамшиг, өвчний гамшиг хоёроор хорвоог орхисоор байна. Тэд энэ дэлхийд хүн болж төрчихөөд золгүй тавилангаар буцан одох нь хөөрхий. Нэлээн хэдэн жилийн өмнө шилдэг шүлгээр тодорч байсан, нэгэн африк хүүхдийн гэнэн атлаа өр өвдөм шүлгийг энд зориуд оруулмаар санагдсан юм.

Би төрөхдөө хар л байсан.
Би томроод ч хар л байсан.
Би нарны туяанд ч хар л байдаг.
Би айсан ч хар л байдаг.
Би өвдсөн ч хар л байдаг.
Би үхэхдээ ч хар л байх болно.

Харин цагаан залуу чи...
Төрөхдөө ягаан.
Томрохоороо цагаан.
Нарны туяанд улаан.
Даарахаараа хөх.
Айхаараа шар.
Өвдөхөөрөө ногоон.
Үхэхээрээ саарал.

Тэгчихээд намайг өнгөт арьстан гэж дуудна...



Африк бол газар нутгийн хэмжээгээрээ Евразийн дараа дэлхийд хоёрт ордог тив. Африк тивд 50 гаруй том, жижиг улс оршдог. Хагас зуун жилийн өмнө эдгээр улсын ихэнх нь Европын том гүрнүүдийн эрхшээлд байв. Тамир тэнхээ, эд баялагийг нь сорон томорч байсан тэдгээр эзэрхэг гүрнүүдийн эсрэг 1960-аад оны эхэн үеэс энэ тивийн ард түмэн босч тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэл өрнүүлж эхэлсэн юм.

Энэ том тэмцэлд Африкийн ард түмэн ялж байв. Харин ялсаны дараа сэхэх тавилан тэр бүрт заяадаггүй юмсанж. Африкийн орнуудын улс төр, эдийн засгийн байдалд олон арван жилийн дарангуйлал арилшгүй ул мөрөө үлдээж одсон нь өнөөдөр ч илхэн. Дийлэнх нь тарчиг ядуу амьдралтай, боловсролгүй болж хоцорсон нь ямар ч туг өргөөд өндийх тэнхэлгүй болгожээ. Колоничлогчид тэднийг үргэлж хооронд нь хагаралдуулж, цаг үргэлж туйлдуулж байснаас болж энд тэндгүй толгой, энд тэндгүй хил хязгаар үүссэн байх юм.

Сая сая африк иргэн дайн, ган гачиг, өлсгөлөнгөөс зугтан дүрвэцгээжээ. Эзэд нь хаян явсан газар нутагт юу үүсч, юу нүүрлэх нь тодорхой шүү дээ. "Зүүн Африкийн нутаг дахь чулуужсан олдворууд анхны хүн энэ тивд үүссэнийг баталдаг. Өөрөөр хэлбэл Африк тив бол хүн төрөлхтөний өлгий нутаг гэсэн үг. Тиймээс дэлхийн бүх хүн энэ тивийн ирээдүйг сайн сайхнаар төсөөлөхийг хичээдэг билээ" хэмээн нэгэн африк залуу бичсэн байна. Тийм ээ. Би ч гэсэн тэгж хүсч байна.

Гэхдээ Африкт сайн сайхныг хүсэхээс илүү алаг нүдний цөцгий шиг, амин голын Монгол эх орноо ийм болчих вий битгий ийм болоосой гэж бүр илүү хүсч, залбирч байна. Хүн гэдэг ийм л аминчхан байдаг юм байна.



Мажигийн Тунгалаг

/Нигер-Улаанбаатар 2012 он/

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.11.12 2:17 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Монгол руу явуулсан Гитлерийн экспедиц юу хайсан бэ?
Зураг

Дэлхийн хоёрдугаар дайны гал ид асч, хаа сайгүй хуягт танкууд нүжигнэж байсан 1944 оны үед Германы гуравдугаар рейхийн фюрер А.Гитлер Антарктид руу мөн Түвд рүү хоёр ч чиглэлээр тусгай экспедиц томилон явуулсан байдаг юм.

Түвдийг зорьсон экспедиц нь анх 38 хүний бүрэлдэхүүнтэй Иранаар дамжин нисэх онгоцоор Хималайн бэлд хаягдсан боловч онгоц нь тэднийг буулгасан даруйдаа Энэтхэгт байсан Английн агаарын хүчнийхэнд буудуулж сөнөсөн учраас тус экспедиц хоол хүнсний хангалтгүй, холбоогүй үлдэн үндсэндээ сүйрсэн гэдэг юм.

Гэвч Гитлер Түвдээс юу хайж 38 хүний бүрэлдэхүүнтэй тусгай баг томиолов оо гэдэг их сонин. Тэгвэл дайны хувь заяа бараг түүний эсрэг эргэчихээд байх үед Гитлер далдын хүч болон хар хүчний тусламж авахын тулд Түвдийн уулархаг нутгаас Шамбалын орныг хайж олох, тэнд нуугдаж буй гэх Лемур болон эртний атлантчуудаас тусламж авахын тулд Түвдийн экспедицийг илгээж байжээ гэдэг нь одоо нэгэнт тодорхой болсон зүйл билээ. Харин Антарктид руу илгээсэн баг нь тэнд нууц түшиц газар бий болгохын тулд хөдөлсөн гэдэг бөгөөд 1943-45 оны хооронд Германы усан доогуур шумбагч завь мөсөн тив рүү нийт найман удаа рейс хийсэн байдаг учир сүүлд нь янз бүрийн цуу яриа дэгдэхэд хүргэсэн билээ. Жишээ нь Гитлерийн Мөсөн тивд бий болгосон нууц цэргийн баазын тухай яриа одоо болтол олйн хүний анхаарал татдаг юм. Тэнд өнөөг хүртэл мөсөн доорх агуйд цэрэг зэвсгийн өндөр хөгжилд нэвтэрсэн Германы нууц лабортори ажилласаар байдаг гэсэн цуу яриа огтхон ч намжаагүй байна. Харин Түвдэд илгээсэн экспедицийн нэг хэсэг нь ямар ч байсан Далай ламтай уулзсан байхад нөгөө хэсэг нь Европынхон Атлант Лемурчуудын удам гэж үздэг Гималайн уулын даяанч нартай уулзаж улмаар тэдэнд шавь орж ертөнцөөс бүрмөсөн ангижирсан гэж үздэг. Тэгвэл эдэнтэй холбоотой маш сонирхолтой нэг сэдэв хөндөгдөж буйг бид анхаарахгүй өнгөрч болохгүй юм. Германь: тухайн үеийн архивуудыг судалж байгаа хүмүүс 1943 онд фюрер Монгол" руу нэгэн экспедиц томилох тухай заавар өгснийг олж илрүүлсэн байна Гэвч тэрхүү экспедиц нь чухамхүү хөдөлж чадсан эсэх нь туйльш тодорхойгүй байгаа юмсанж. Эндээс улбаалан бодоход Адольф Гитлер
Монголын нутгаас чухам юу хайж экспедиц хөдөлгөхөөр шийдсэн бэ гэдэг асуудал анхаарал татна. Тухайн үед Иранд ажиллаж байсан Английн цэргийн тагнуулч Сэр Уолсоны хожим нь дурсан бичсэнээс үзэхэд ямар ч байсан 1944 оны эхээр Монгол руу Гитлерийн маш чанд бэлтгэсэн дөрвөн хүнтэй баг хөдөлжээ. Тэдгээр нь хоёр түвд, нэг япон, нэг цагаач монголоос бүрдэж байсан бөгөөд дорнын хүмүүсээс бүрдсэн ийм багийг ахиж бэлтгэх зав зай германчуудад гараагүй ажээ. Тэдний даалгавар нь Монголын нутгаас Германы эзэнт гүрний сүлд тэмдэг болсон Хас тэмдгийн ялагдашгүй дайчин нууц хүчийг олж хулжин одсон сүр хүчийг буцаан авчрах явдал байжээ.
Гитлерийн Дорно дахины судалгааны институт Түвдийн ажиллагаа бүтэлгүй болсны дараа Хас тэмдэг нь эртний дайчин монголчуудын газар шороон дээрх нэгэн хиргэсүүртэй салшгүй холбоотой. Хэрвээ тэрхүү хиргэсүүр булшны шорооноос дээжлэн авчирч чадвал Германы эзэнт гүрний сүр сүлд ахин сэргэнэ гэж итгүүлж дөнгөсөн бололтой. Ингээд Английн тагнуулчийн өгүүлснээр дөрвөн хүнтэй баг хоёр хоёр хүнтэй болж хуваагдан нэг хэсэг нь Японы эзэмшилд орсон Манжуураар дамжин Монголд орж ирэх нөгөө хэсэг нь Шинжаанаар дамжин Монголын баруун хязгаарт орж ирзхээр болсон юмсанж.
Шинжаанаар орж ирэх баг нь Түвдийг дамжсан тул бөөн тонуулчин дээрэмчин хасгуудын дундуур гарч баригдаж олзлогдсон төдийгүй хувьсгалт хятадуудад пулемётоор яаж буудахыг зааж өгөн байж амь хэлтрээд 1946 оны үед л арайхийж Монгол руу нэвтэрсэн байна. Харамсалтай нь тэр үед гуравдугаар Рейхийн эзэнт улс Гитлертэйгээ хамт аль хэдийнээ газрын хөрснөөс арчигдаад сэгэн дээр нь их гүрнүүд зоолж байсан учир Хас тэмдгийн дайчин чадлыг сэргээх шороог нь ухаж олоод ч нэмэргүй болсон байсан бололтой. Уолтоны бичсэнээр Шинжааны талаас Монгол руу нэвтэрсэн хоёр амь үрэгдсэн фюрерийнхээ захиасыг биелүүлж Хас тэмдгийн хүчийг сэргээх ариун хиргэсүүрийн шорооноос авч амжсан боловч хил нэвтэрч чадалгүй баригдаж нэг нь буудуулсан бөгөөд амьд үлдсэн түвд нь шоронд нас эцэслэжээ. Харин Манжуураар дамжин Халх гол хавиас Монгол руу нэвтэрсэн хоёрын хувь заяа туйлын эмгэнэлтэй дууссан бололтой. Учир нь тэр үед Монголын зүүн хил баруунаасаа илүү хатуу чанд
хамгаалалггай байсан тул дөнгөж хил нэвтэрч ирээд баригдсан бөгөөд харин ч хоёул Гитлерийн нууц туршуул биш Японы тагнуулын хэргээр шоронд сууж байгаад 1958 онд амьд улдсэн япон нь суллагдсан ажээ. Тэрхүу японтой хамт хил нэвтэрсэн цагаач монгол эр халхын шороонд дайн дуустал суусны эцэст Дэ вангийн тусгай отрядад элсэн ороод амь үрэгдсэн гэдэг. Хэрвээ тухайн үед Гитлерийн явуулсан хүмүүс Монголын нутаг дахь нууц хиргэсүүрийн шорооноос дээжлэн аваад буцаж чадсан бол дайны хувь заяанд үнэхээр эргэлт орох байсан уу үгүй юу гэдэг бас л сонирхолтой. Магадгүй тэдгээр хүмүүс нь мухар сүсэг, шашны хий хоосон хийрхэлийн золиос болоод өнгөрсөн үү бүү мэд. Юутай ч учир битүүлэг ийм нэгэн сонирхолтой цомхон экспедиц Германаас Монгольп зорин гараад дайны их замд үрэгдэн замхарч байсан ажээ.

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.11.12 2:19 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Нацистуудын ашиглаж чадаагүй зэвсэг

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.11.12 8:26 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Нэгдсэн: 10-р сар.09.04 8:01 pm
Бичлэгүүд: 4480
Чи юу аваад ирэв ээ


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.11.12 9:47 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Зураг
ХҮНИЙ ХӨХӨНЦӨР ВИРУСЫН ЭСРЭГ ВАКЦИН бол АСАР ТОМ ЗАЛИЛАН

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.12.12 10:19 am 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Ишлэл:
Хүүхэд нь амьгүй болчихсон гээд абортонд орохоор болсон нэг таньдаг эмэгтэйгээ би чи цитомегаловирусын шинжилгээ хийлгээд үз дээ гэж ятгасаар байгаад хийлгэсэн. Өөрөө бол манай тэр хавиар хамгийн их утаатай байдымаа, яг ингэх гээд байсан юм гэж бухимдаад байсан. Би ятгаж ятгаж за за яршиг, өөрөө дараа нь ойлгоно биз, яагаад гэвэл тэр эмэгтэйн биед вирус байсан тохиолдолд дахин жирэмсэллээ ч дахин ургаа алдана гэсэн үг. Тэр вирус алга болчихгүй, тэр үед л ойлгоно биз гээд хаячихсан. Хэдэн сар сураггүй чив чимээгүй байж байгаад над руу утасдаад "Тэр чинь яг байна гэж байна билээ. Тэгээд би одоо яах ёстойм бэ" гэж ярьсан. Тэгээд бас намайг эртхэн хэлэхгүй яасын гэж надад уурлаад байгаа юм. Би хэлээд л байсан. Өөрөө хүний үг сонсдоггүй, хүний үг хор болчихсон юмнууд юм чинь яах вэ дээ.
цитомегало вирусын шинжилгээг хаана хийлгэх вэ?

ёстой балай юмаа. манай нэг найз бас саяхан 3н сартай ураг нь амьгүй болоод зулбасан гэнэ. өчигдөр л мэдлээ.

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.12.12 4:03 pm 
Оффлайн
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.31.06 10:42 pm
Бичлэгүүд: 2301
Байршил: Theoretical physicists can explain everything.
Marie Stopes International Нөхөн Үржихүйн эмнэлэг дээр эхлээд очиход учир нь олдох байх аа. Өөрсдөө ч хийж магадгүй, өөрсдөө хийхгүй бол хийдэг газрыг нь заагаад өгнө.
Харин энэ вирус их тархмал байгаа бололтой юм билээ. Амьгүй болох нь утаанаас болж байна гэж их андуурцгааж байгаа. Шалтгаанаа зөв тогтоохгүй бол тухайн эмэгтэйн биедээ цаашдаа авах арга хэмжээнүүд ямар ч нэмэргүй байх болно. Мөн хүмүүс өөрийнх нь амь насанд аюул учруулах дох л тусахгүй бол боллоо гээд бусдыг нь тоодоггүй. Өөр аюултай юмнууд их байна шүү.

_________________
You'll see.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.13.12 12:25 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
нөгөө алдарт протокол
http://forum.asuultserver.com/viewtopic ... 1#p8762057

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.13.12 12:39 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.13.12 1:54 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.12.02 11:06 am
Бичлэгүүд: 8638
Байршил: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
,

_________________
Би Монгол Эр Хүн.


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 1882 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 19 10 11 12 1373 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 2 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр