Амьдрал их сонин шүү. Шинжлэх ухаан, физик, одон орон бүгд л толгой эргэж, гашилж, гайхаж баршгүй сонин.
За жишээ нь: Атомын орших орон зайн 99% нь хоосон байдаг. Тэхээр бараг юу ч байхгүй гэсэн үг мөн биз дээ? Бид бүгд, юмс үзэгдэл бүгдээрээ атом, молелулаас бүтнэ. Тэхээр бараг хоосон, байхгүй шахуу зүйлээс бүтдэг хэрнээ бид яаж бүтэж бий болоод, салж унахгүй тогтоод, нүдэнд харагдаад байгаа юм бол? Энэ асуулт миний ч, эрдэмтдийн ч толгойг мөн ч их зовоож байгаа эд дээ XD. За энэнээс бүр илүү сонин зүйл бодож олсон маань Нарны аймаг. Нарны аймгийн 99% нь мөн л адил хоосон. Оортын давхарга нарнаас маш хол орших ч ямар ч алдаагүй бөмбөрцөг хэлбэрээр хүрээлэн оршино. Тэгээд гол зүйл нь манай нарны аймаг болон бусад одод бүгд нийлээд ямар нэгэн төсөөлшгүй аварга зүйлийн атом шиг эгэл жижиг хэсэг байж болох уу? За түрүүлээд нарны аймаг хэр хоосон бас хэр агуу болохыг харъя. Дэлхийгээс нар хүртэлх зай 150000000км. энэ уртыг нэг самарны урттай тэнцүү гээд бодох юм бол нарнаас эхлээд хамгийн захын нарны аймагт харьяалагдах тоосонцор хүртэлх зай 12м болно. 12м/1см гэснээс ялгаагүй. Дэндүү том биш гэж үү? Тэгээд энэ агуу том орон зайн 1% нь л гарт баригдаж нүдэнд харагдах зүйлс. Манай нарнаас хамгийн ойрхон орших Alpha Centauri хүртэлх зай 4.4 гэрлийн жил. Энэ нь нарны аймгийн радиусаас 250 дахин их болно. Сансар огторгуй дэндүү том. За эргээд гол зүйл рүүгээ ороё. Тэхээр манай нар, Alpha Centauri, өөр бусад одод нийлээд молекул маягийн биет бүтээж байж болох уу? Өөр ямар нэгэн хязгааргүй аварга биетийн хувьд атомын үүрэг гүйцэтгэх эгэл хэсэг байх боломжтой юу? Байх боломжтой бол эргээд атом молекул нь өөрөө бидний нарны аймаг шиг биетүүд байх боломжтой гэсэн дүгнэлтэнд ч хүрч болно. Бүр аль нэг атомын электрон дээр биднийх шиг амьдрал байхыг ч үгүйсгэх аргагүй шүү дээ. Электрон, протон нь эсрэг цэнэгийн таталцлын хүчин дээр тогтоно. Манай гариг, нар хоёр төвөөс зугтаах болон төв рүү татах хүчний нөлөөн дээр харилцан тогтдогтой адилхан. Мэдээж атом, атомын цөмийн харьцаа дэлхий, нарны харьцаанаас эрс өөр. Гэхдээ үүнийг тайлбарлавал атом, атомын цөмийнх шиг тэгш хэмтэй, молекулынх нь харьцаа ч мөн гайхалтай тэгш харьцаан дээр үүссэн ертөнц(бидний ертөнц) илүү тэгш, илүү комплэкс болж байгаа бол, манай нарны аймаг шиг бүдүүлэг, олон харьцангуй биетүүдээс үүссэн ертөнцийн бүтэц хэдий бүдүүлэг тэгш биш байж болох ч(Доор байгаа зураг) эцсийн үр дүндээ ямар нэгэн өөр хүч, өөр утгатай физикийн хууль үйлчилдэг бүхэл бүтэн өөр нэг хязгааргүй том ертөнцийг бүтээдэг бол яах вэ? Энэ бол зүгээр ингээд орхиж болохгүй бодол гэж бодож байгаа шүү

. Хэдий өөр харьцаатай ч ерөнхий бүтэц, оршин буй байдал нь ерөнхий нэг чанартай болохоор үгүйсгэхэд хэцүү. Цаашид атом молекул, нарны аймаг зэргийн уялдаа холбоог илүү судлаад харьцуулаад үзэхэд сонирхолтой зүйлс гарч ирэх байх гэж найдаж байна.
Жич: Нарны аймаг нартайгаа нийлээд 9-үүлээ. Нарыг цөм гэж үзвэл 8н электронтой атом болох нь. Энэ нь бидний амьдралыг тэтгэгч хүчилтөрөгч болно. Бас л сонин биз?

Зураг: Galactic cluster буюу одоогоор шинжлэх ухааны олж нээгээд байгаа сансрын хамгийн том бүтэц