Ласт-д.
Би пантүрэг үзэлтэн мөн ч байж мэднэ биш ч байж мэднэ. Байлаа гээд муу зүйл биш ээ. Яагаад гэвэл пантүрэг үзэл байх хөрс үнэхээр байна: ердөө л Турк, Казахстан 2 холбоо байгуулахад хангалттай. Харин таны үзэл л явцгүй лдээ, тийм хөрс ч байхгүй
Бас
"...Иймээс Монголтой хамаатай болохоос Европтой хамаа багатай буюу бараг байхгүй. Европ эрдэмтэд л “заншил ёсоороо” европ болгох гэж зүтгэдэг юм...
...Иргэншил соёл, төр улс Монголоос үүссэн гэдгийг нотлох нэгэн том шижим юм. Би бол “Үхэгийн гүнжийг”
монгол хүн л гэж хэлнэ, бас нотлох болно. Хэрэв философич С.Молор-Эрдэнэ л хятад гээд нотолчихгүй бол тэр шүү дээ…"
Энэ бол миний үг биш, судлаач Ганаа гуайн үг. Тэгэхээр би "пантюркист" хүний хувьд хамаагүй гөрдөөгүй байгаа биз. Яг үнэндээ европийг үгүйсгээд байгаа Ганаа гуайн хэлсэнчлэн монголд ч хамаатай биш, түрэгт л хамаарах юм наадах чинь
Саруул-д.
Үкөк гэдэг үгийн хувьд нэлээн хэдэн хувилбар бий. Тоны-көк шиг Ү-көк гэсэн маягтай. Яг л манай хасаг гэдгийг янз бүрээр тайлбарладаг шиг. Мөхөс би ерөнхийдөө "уулархаг өндөрлөг" гэсэн үг гэдэгтэй санал нийлдэг. Бас Ақ алақа[н] (Цагаан, алақа гэж хөндий, бас хамаарал, алақан гэж гарын алга гэж тус тус тайлбарлагдана) голын ойролцоо гэжүгаа. 1950-аад оныг хүртэл энэ газар чинь СССРийн КазССР ба РСФСРийн Алтайн АОийн хиллэдэг газар байснаа одоо дан ОХУийн Алтайн БНУын Кош Агач районд хамаарах болсон. Энэ үе хүртэл КазССРТ хамаарах хилийн заставтай байснаа РСФСРийн харьяанд шилжсэнээр татан буугдсан байна. Одоо оросын хилийн застав л бий.
Эдгээр нэрсийг оросын судлаачид шууд л алтай эсвэл хиргис хэлэнд очоод наадаг.
Оросууд Белуха гэдгийг алтайчууд Үч сүмер гэнэ. Гурван оргилт [уул] гэсэн үг. Гэтэл хасагууд Ақсүмбі (цагаан дуулгат/оройт) гэнэ. Белуха бол үчсүмерийн биш хасагийн ақсүмбі гэдгийн орчуулга. Бас оросоор Джазатор гэж их ярьдаг. Энэ бол хасагаар жаз отыр буюу зундаа зусаж бай[х] [газар], өөрөөр хэлбэл зуслан гэсэн үг. Алтай, хиргисүүд хэзээ ч ингэж хэлдэггүй. Кош Агач бол кош (баяртай) агаш (ой мод) буюу үүнээс цааш модгүй гэсэн үг. Гях мэт жөндөө олан үгийг нам тайлбарлаж болнаа баа.
Мартсанаас мал мэнд үү гэдэгчлэн Ховд гэдгийг түрэгийн қаупты гэдэг үг гэж эрдэмтэд тайлбарладаг. Ховд гэдэг үг зүүн Хасагт бас бий (Жайық мөрний ойролцоо). Зөвхөн монгол, хасаг хэлнээ л тааралддаг үг. Хамгийн сонин нь энэ газар Ижил мөрний халимагтай тийм ч ойр биш, нэлээд зайтай.
Үүнтэй адил энэ Үхэгийн эргэн тойрон дахь газар усны нэр ихэнхдээ хасаг хэлээр л тайлбарлагдаж байгаа...